Professional Documents
Culture Documents
Business Plan Instruction
Business Plan Instruction
Business Plan Instruction
БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ
БОЛОВСРУУЛАХ ГАРЫН АВЛАГА
Боловсруулсан: Б.Баярцэцэг
ББГ
АГУУЛГА:
2
1. ГАРЫН АВЛАГЫН ЗОРИЛГО
Энэ гарын авлага нь ГОЛОМТ банкны ХАРИЛЦАГЧИДАД бизнес төлөвлөлтийн үйл явцыг судлах болон
бизнес төлөвлөгөөг боловсруулах, хянах, хэрэгжүүлэх, сайжруулахад нь туслах зорилготой.
Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан
зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм.
Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух
хэрэгтэй:
• Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох жишээлбэл компаний удирдлагын баг, ерөнхий гүйцэтгэх
ажилтан нь төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлвэл бизнестээ амжилт гаргахад илүү тустай.
• Бизнес төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний дагуу зөв
зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй. Бизнес төлөвлөгөөг нягт нямбай, зөв хийх нь алдаа гаргаж
алдагдалд орохоос сэргийлнэ.
• Санхүүгийн жил бүр /1 жил/ бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа
төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах
гол үндэс нь болдог.
• Жил бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жилд хийх үйл ажиллагааг төлөвлөсөн
стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар төсөөлөлтэй байх нь бизнес
эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнест хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдэлээс
урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой.
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судлаж шалгах төлөвлөх
шаардлагатай.
• Бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах мөнгөн
урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
• Зардлууд нь бодитой, хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг аль
болох нарийн гаргавал зохино.
Төлөвлөгөө 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бизнес төлөвлөгөөний хураангуй бөгөөд бусад бүлгүүдийг
бичсэний дараа бичиж одоогийн бизнес болон шинэ бизнесийн төслийн ерөнхий дүр зургийг уншигчид
харуулдаг. Хоёрдугаарх нь одоогийн бизнесийн тухай өгүүлнэ. Үүний дараа шинэ бизнес явагдах орчныг
тодорхойлон бичсэн зах зээлийн тухай байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх хэрэглэгч байгаа бөгөөд
тэд тухайн компанид ашигтай үнээр түүнийг өрсөлдөгчдийнхөөс сонгох илүү сонирхолтой байгааг харуулах тул
энэ хэсэг нь хамгийн чухал байдаг. Эцэст нь шинэ бизнесийн тухай дэлгэрэнгүй бичсэн хэсэг бий. Энд
удирдлага зах зээлийг харгалзаж үзсэний дагуу тухайн бизнесийг нэвтрүүлж явуулах хамгийн оновчтой арга
замыг сайтар бодож төлөвлөснийг дэлгэрэнгүй үзүүлнэ.
Бизнес төлөвлөгөөний
Тайлбар:
үзүүлэлт
3.1 КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА
Компаний түүх Энэ хэсэгт танай компани анх хэдэн онд байгуулагдсан, ямар бизнес анх эрхэлж байсан
зэрэг компаний байгуулагдсан болон хөгжиж ирсэн түүхийг бичнэ. Мөн компанийн ололт
амжилтын талаар хэрвээ шагнал, урамшуулал, цол өргөмжлөл авч байсан бол тэдгээрийн
талаар танилцуулна.
Компанийг анх ямар хүмүүс, хэдий хэмжээний хөрөнгөөр байгуулж байсан, түүнээс хойш
Дүрмийн сан, түүний дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн эсэх, мөн хувьцаа эзэмшигчид
өөрчлөлт, хувьцаа өөрчлөгдсөн эсэх талаар мэдэээлнэ.
эзэмшилт Компани байгуулснаар хувьцаа эзэмшигчид өмнөх хугацаанд ямар үр ашиг хүртсэн,
хэдий хэмжээний ногдол ашиг авсан талаар тодруулж өгнө. /Жишээ: эхний жил 10 сая
төгрөгөөр байгуулагдаад, 20 сая төгрөгийн ашиг олж 10 сая төгрөгийг ногдол ашиг
болгон олгосон, эсвэл 10 сая төгрөгөөр компанидаа үндсэн хөрөнгө худалдан авсан гэх
мэт/
Энэ хэсэгт тухайн байгууллагын боловсон хүчний бүтэц, зохион байгуулалт, удирдлагын
Бүтэц зохион багийн танилцуулга, тэдний өмнө хийж байсан ажил, ажлын туршлага, одоогийн
байгуулалт, удирдлага, хариуцан ажилладаг ажлын талаар танилцуулна. Мөн тухайн байгууллагын зохион
хүний нөөц байгуулалтын бүтцийг схемчлэн зурж болно.
Хүний нөөцийн талаар одоо компанид нийт хэдэн хүн ажилладаг, тэднээс хэд нь үндсэн
ажилчин, хэд нь гэрээт ажилчин байдаг, ямар ямар чиглэлийн ажил хариуцдаг, ажилчид
дотроо газар, хэлтэс, салбар зэрэгт хуваагддаг эсэх талаар бичнэ.
Одоогоор ажилчид дунжаар ямар цалин хөлс авдаг, цаашид цалин хөлсийг өөрчлөх эсэх,
ажилчидыг тоог нэмэгдүүлэх эсэх тухай тодруулна.
Компаний дүрмийн сангаас гадна өөр эргэлтийн хөрөнгө ашиглаж байсан эсэх
Компаний эргэлтийн хэрвээ зээл авч байсан бол зээлийн түүхийг өгүүлнэ.
хөрөнгийн эх үүсвэр, Зээлийн түүх хэсэгт өмнө нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч
Зээлийн түүх байсан эсэх, ямар зориулалттай, ямар хэмжээ, хүү, хугацаатай авсан, авсан зээлээ ямар
хугацаанд төлж байсан эсэх зэрэг мэдээллийг багтаана.
4
3.2 ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА / тухайн бүтээгдэхүүн/үйлчилгээний хэрэгцээ байгаа, тиймээс эрэлт байх
болно гэдгийг харуулах/
Зах зээлийн судалгаа бүлэг нь ерөнхий зах зээлийн байдал, хэрэглэгчид, зах зээлд гарч
Зах зээлийн байгаа ерөнхий чиг хандлага, тухайн бизнесийн хууль эрх зүйн орчин, тухайн салбар дахь
судалгаа өрсөлдөгчдийн талаар мэдээллүүдийг багтаана. Зах зээлийн судалгаан дээр үндэслэн
бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаануудаа тодорхойлж бичнэ. Зах зээлийн судалгаа
нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Энэ хэсэг бол чухал бөгөөд эхэндээ нэлээд адармаатай байх талтай. Бүх зүйлийг харгалзаж үзсэн эсэхийг шалгах нэг арга
асуултанд хариулах юм.
1. Зорилтот зах зээл юу вэ? Үүнийг яаж тодорхойлсон?
2. Өрсөлдөгчид хэн бэ? Ямар зах зээл дээр тэд өрсөлддөг/өрсөлддөггүй?
3. Зах зээл хоорондоо ямар ялгаатай байна? Бүтээгдэхүүнээрээ юу эсвэл газар зүйн байдлаараа юу?
4. Зах зээл цаг хугацааны турш яаж өөрчлөгдөж байна? Өсөж байна уу? Тогтвортой байна уу? Эсвэл багасаж байна уу?
Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ, нөөц боломж ийг тооцоолох олон арга байдаг
бөгөөд бүтээгдэхүүн бүрд харилцан адилгүй байна.
Бизнесийн хууль Тухайн бизнесийг эрхлэхтэй холбоотой хуулиудыг судалсан эсэх, зөвшөөрөл, лиценз өөр
эрх зүйн орчин шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж баталгаажуулсан эсэх, үйл ажиллагаа нь ямар нэгэн
хэсэгт хуулийн заалтын эсрэг биш болохыг тодруулсан байх шаардлагатай
Өрсөлдөөн, өрсөлдөгчид хэсэгт тухайн зах зээл дээрх ижил төрлийн бизнес эрхэлж
байгаа ААНБ -ын тоо хэмжээ, нэр, байршил, хүчин чадал, зах зээлд эзлэх хувь, давуу
болон сул талуудын талаар дурьдана.
Энд компани шинэ бизнесийг амжилттай явуулах боломж бүрдүүлэхийн тулд бизнесийн орчинд ямар өөрчлөлт гарсан тухай
тайлбарлана.
3.3 ТӨЛӨВЛӨСӨН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
/Зах зээлийн судалгаа, өмнөх жилүүдийн санхүүгийн гүйцэтгэл дээр үндэслэн ирээдүйн төлөвлөгөөг гаргана/
5
Төлөвлөсөн 1. Компаний зорилго, зорилт
бизнесийн үйл 2. Төлөвлөсөн үйл ажиллагаа
ажиллагаа бүлэг 3. Борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө
4. Менежментийн төлөвлөгөө
5. Үйл ажиллагааны төлөвлөгөө
6. Санхүүгийн төлөвлөгөө
7. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
8. Эрсдлийн менежмент /бууруулах арга зам
2. Төлөвлөсөн үйл Бүтээгдэхүүн/үйлчилгээ хэсэгт ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ямар үйлчилгээ
ажиллагаа үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай бичнэ.
а. Бүтээгдэхүүн, Энэ хэсэгт тухайн компани зээлийн хөрөнгөөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай ө
Үйлчилгээ, Энэ бүлэг мөн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ хөлсөд өөрчлөлт орох эсэх,
Үйлдвэрлэл, бүтээгдэхүүний шинж чанар, шинэчлэлт өөрчлөлт хийгдэх эсэх, бусад ижил төрлийн
Түүхий эд бүтээгдэхүүнүүдээс ялгарах онцлог, хэрэглэгчдийн санал хүсэлт, давуу тал, чанарын
материал шаардлага хангасан эсэх, чанарын болон бусад хяналт шалгалт хийгдсэн эсэх, холбогдох
газруудаар баталгаажсан эсэх, бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа, агуулах бий эсэх талаар
мэдээллийг багтаана.
Үйлдвэрлэл хэсэгт түүхий эд материал, технологи, ажиллах хүч гэх мэт үйлдвэрлэлийн
орц, гарцад өөрчлөгдө шинэчлэлийн талаар өгүүлнэ. Үйлдвэрлэлийн үйл явц хэрхэн
явагддаг үйлдвэрлэлийн процессийн тухай өгүүлж түүний хэсэг дамжлага нь хоорондоо
яаж холбогддог тухай тайлбарлана.
Мөн түүхий эд бэлтгэдэг сувгууд, түүхий эдийн жагсаалт тэдний үнэ, тоо хэмжээ зэрэг
мэдээллүүдийг хавсаргана.
Технологи хэсэгт ямар технологи шаардлагатай, одоо бий эсэх, байхгүй бол хаанаас ямар
үнээр яаж худалдаж авах, хаана сурахаа төлөвлөж дэлгэрэнгүй танилцуулна.
6
б. Үндсэн Үйлдвэрлэлийн байрыг түрээслэхээр төлөвлөсөн тохиолдолд, түрээслэх байрны байршил,
хөрөнгө, тоног үнэ ханш, хугацаа, гэрээ бий эсэх талаар бизнес төлөвлөгөөндөө оруулж өгнө.
төхөөрөмж,
техник хэрэгсэл 2. Тоног төхөөрөмж
Бизнесээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг тодорхойлж, тоног төхөөрөмж нь
хангалттай эсэх, хэрвээ хангалтгүй бол нэмж худалдан авах эсвэл түрээслэх төлөвлөгөө,
боломжуудын талаар өгүүлнэ.
Тоног төхөөрөмж худалдан авах бол төслийн шаардлагын дагуу доод тал нь 3-н
нийлүүлэгчээс ирсэн үнийн санал байх хэрэгтэй.
Хэрэв одоогоор хаанаас худалдаж авахаа шийдээгүй бол зах зээлийн ерөнхий үнэ, бусад
зардал, хүчин чадлын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.
3. Техник хэрэгсэл
Бизнесээ явуулахад шаардлагатай техник хэрэгслүүдийг тодорхойлж, хангалттай
бэлтгэгдсэн эсэх, хэрвээ хангалтгүй бол нэмж худалдан авах эсвэл түрээслэх төлөвлөгөө,
боломжуудын талаар өгүүлнэ. /Жишээ нь: автомашин, компьютер, принтер гэх мэт/
в. Удирдлага, Энэ хэсэгт зөвхөн үйлдвэрлэлтэй холбогдолтой биш ерөнхий бизнес төлөвлөгөөг
бүтэц зохион хэрэгжүүлэхэд шаардлагатай тухайн компаний удирдлага, бүтэц, зохион байгуулалт,
байгуулалт, боловсон хүчний зохицуулалттай холбоотой асуудлуудыг төлөвлөж бичнэ. Бизнес
боловсон хүчин төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үүсч байгаа шаардлагын дагуу дараах сэдвүүдээр төлөвлөгөөг
хийнэ.
• Удирдлага, удирдах ажилтан, ялангуяа шинэ үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах
нэмэлт ажиллах хүчин
• Байгууллагын бүтэц зохион байгуулалт болон өөрчлөлт
• Боловсон хүчин, ажилчдыг бэлтгэх, сургах
• Боловсон хүчин, ажилчдад цалин, урамшуулал олгох
• Боловсон хүчнээ хөгжүүлэх
Байгууллагын жирийн хялбар бүтэц нь тухайн компани ямар зохион байгуулалттай бөгөөд шинэ үйлдвэрлэл явуулахад
авч болохыг харуулна.
3. Борлуулалт, Борлуулалт, борлуулалтын сувгууд, маркетингийн үйл ажиллагаа гэсэн хэсэгт
маркетингийн бүтээгдэхүүн/үйлчилгээний борлуулалтын тоо хэмжээ, одоо хэрэглэж байгаа
төлөвлөгөө борлуулалтын сувгууд, хувиарлалтын хичнээн шат дамжлагыг ашигладаг, хичнээн
зуучлагчтай хамтарч ажилладаг, маркетингийн хувьд ямар бодлого баримтладаг,
идэвхжүүлэлтийн ямар хэрэгслүүдийг ашигладаг талаар мэдээллүүдийг багтаана. Мөн
одоогийн нийлүүлэгч, хэрэглэгч, борлуулагчидтай байгуулсан албан болон албан бус
гэрээний тухай бичвэл зохино.
7
3. Борлуулалт, Борлуулалт, маркетингийн төлөвлөгөө
маркетингийн Борлуулалтын төлөвлөгөө нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний үнэ, хэмжээг тодорхойлно.
төлөвлөгөө Маркетингийн төлөвлөгөө нь компани хэрхэн өөрийн хүссэн хэмжээгээр хэрэглэгч
бүтээгдэхүүнийг худалдаж авахад ятгах вэ гэдгийг харуулна. Үүнд:
Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл дээр борлуулахаар төлөвлөж байгаа компаний хувьд
дараах зүйлүүд дээр илүү анхаарах нь зохистой.
• Орон бүрийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, соёл, сэтгэл зүйн ялгаа
байдгийг анхаарч бүтээгдэхүүний онцлог нь тухайн улсын стандартад тохирох
эсэхийг судлах
• Албан ёсны худалдааны гэрээ хийсэн эсэх /Худалдан авагч тал, албан ёсны
харъяалал, бүтээгдэхүүний хэмжээ чанар, хугацаа, төлбөрийн нөхцөл г.м/
• 2 орны хууль, эрх зүйн орчин, гадаад худалдаа, татварын бодлогын талаар судлах
Борлуулалтын төлөвлөгөө бодитой, хэрэгжихүйц гэдгийг хянах, Бүтээгдэхүүн тус бүрд жил бүрийн өсөлтийн
түвшинг судлах, өсөлт хэт ихтэй он байна уу? Энэ өсөлтийг зохицуулах чадвар бий юу? Үүнтэй холбоотой
зардлын өсөлт байна уу? Энэ борлуулалтын өсөлт нь үнийн өөрчлөлтөөс эсвэл борлуулалтын хэмжээний
өсөлтөөс үүдэн гарч байгаа эсэх?
Хэрэв бүтээгдэхүүнүүдийн зөвхөн нэг нь өсөлтөөрөө давамгайлж байгаа бол? Үүний тайлбар, үндэслэл нь
оновчтой эсэх?
Борлуулалт, үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь тухайн салбарын стандарттай тохирч байгаа эсэх; Жишээ нь тонн/
гектар, үйлдвэрлэлийн гарц/нэг хүнд, хөдөө аж ахуйн гарц ямар байх,
8
Маркетингийн иж бүрдлийг хэрэглэхүй
Бүтээгдэхүүн/үйлчилгээ нь зүгээр л нэг биет зүйл бус харин үйлчлүүлэгчийн авч байгаа нийт ашиг шимийн
багц бөгөөд үнэ цэнэ нь юу вэ гэдэг үүднээс авч үзвэл зохино.
Байрлал нь хуваарилалтыг тодорхойлдог бөгөөд эрэлтийг хэрхэн бий болгож хангаж, ямар санал бодол гарч,
борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэхийг тайлбарлана.
Идэвхжүүлэлт нь үйлчлүүлэгчидтэй харилцаж тэдний бүтээгдэхүүний тухай ойлголт, өвөрмөц шинж чанар,
онцлогийн тухай мэдлэг, худалдаж авах сонирхол, магадлал, давтамжийг нэмэгдүүлэх аргуудын цогц юм. Зан
байдлыг өөрчлөхийн тулд гол хоёр төрлийн идэвхжүүлэлт байдаг. Нэг нь татах буюу үйлчлүүлэгчийг
идэвжүүлэх замаар, жишээ нь үнэгүй дээж тараах; нөгөө нь хуваарилах сувгаар буюу хөнгөлөлт үзүүлэх,
хямдруулах юм.
Маркетингийн иж бүрдлийг хэрэглэх нэг хялбар арга бол дараах асуултад хариулах юм.
Үйлчлүүлэгч яагаад миний бүтээгдэхүүнийг худалдан авдаг вэ?
Бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид яаж хүргэх вэ?
Шинэ болон одоогийн үйлчлүүлэгчдэд мэдээллийг яаж хүргэх вэ?
Маркетингийн иж бүрдлийн эдгээр хэсгүүд эцсийн үнэнд нөлөөлбөл зохино.
Үүнээс гадна хэрэв тухайн аймагт үйлдвэрлэл явуулж байгаа шууд өрсөлдөх өөр компаниуд байхгүй бол
үйлчлүүлэгч төлж болох үнийг буюу бусад аймгийн жишээнээс харж үнээ тогтоож болно.
1. Зардлыг тооцох
2. Орлогыг тооцох
3. Бэлэн мөнгөний удирдлага /Мөнгөн урсгал/
4. Ашиг алдагдлын тооцоо
9
Санхүүгийн зардал дутуу тооцох магадлалтай байдаг тул орхигдсон зүйлс, гэнэтийн зардал гарч болзошгүйг анхаарч бусад за
тусгах хэрэгтэй байдаг. Үүнийг хянах нэг хурдан арга бол одоогийн зардал нь орлогын хэдэн хувь болж байгааг
төсөвлөсөн дүнтэй харьцуулж болно. Хэрэв урьдчилсан тооцоо харьцангуй бага байвал мартагдсан, эсвэл үйл ажиллагаа
бууруулах оновчтой арга зам байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
Компанийн онцлог, бизнесийг циклийг мөн харгалзах хэрэгтэй. Жишээ нь: Тухайн бизнесийн улирлын чанартай шинж чанарта
малын өвлийн тэжээлийн зардлыг оруулсан эсэх, шинэ төхөөрөмжийн засвар үйлчилгээг бодолцсон эсэх гэх мэтийг харга
бүрийн зардалыг тусад нь төсөвлөл илүү бодитой болно.
Хэрвээ зардал өссөн ч, орлого түүнээс илүүгээр өсөх боломжгүй тохиолдол үүсвэл хэрхэхийг урьдчилан тооцох хэрэгтэй. М
хувьсах болон тогтмол шинж чанараар ангилж, ямар зардлууд тогтмол байнга гарч байх шаардлагатай, ямар зардлууд б
үйлчилгээ үйлдвэрлэлийн өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдөж байхыг тооцолсноор бизнес эрхлэгч нь: Ашиг буурахад зээлийг т
учрах уу? Компани ямар үед зээлийг төлж чадахгүйд хүрэх вэ? Орлого олох өөр бэлэн мөнгөний эх үүсвэр байгаа эсэх?
бэрхшээлтэй асуудлыг урьдчилан таамаглаж, түүнээс сэргийлэх, мөн хэрхэн шийдвэрлэх арга замаа зөв тодорхойлоход тустай.
Төсөв, тооцоо нь алдаа мадагтай байх магадлалтай гэдгийг санаарай. Гэвч зөв тооцож, төсөвлөх нь компани бүх орлого, зарла
тооцож гаргах нөхцөл болох бөгөөд бизнесийн үйл ажиллагааны явцад гэнэтийн асуудал гарч ирэхэд зөв алхам хийх боломжийг
Мөн энэ нь бизнесийн зохион байгуулалтын чиглэлийг илүү сайн ойлгуулна.
+
Үйлдвэрлэлийн
Шууд бус материал + Шууд бус хөдөлмөр = нэмэгдэл зардал
=
Үйлдвэрлэлийн зардал
+
Үйл ажиллагааны
Борлуулалтын зардал + Удирдлагын зардал = зардал
=
Нийт үйл ажиллагааны
зардал
Тайлан тэнцэл
Орлогын тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Санхүүгийн харьцаанууд
МГТайлангийн төсөөллөөс зээл төлөх хугацаа, зээл төлөх хуваарийг гарган авч болно.
Зээл авсны дараагаар хөрөнгө хуваарилалтын мөчлөг бүрийн дараа зээлийн өрийг төлөх
хичнээн хэмжээний мөнгө гарч байгаагаас хамаарч зээлийг төлөх учир ийм төсөөлөл дээр
хийсэн зээл төлөх хуваарь нь зээлийн эрсдлийг багасгаж өгдөг.
Өнгөрсөн жилүүдийн
Нийт Төсөөлсөн мөнгөн урсгалын тайлан
Мөнгөн урсгалын тайлангийн бодит мөнгөн урсгал
үзүүлэлтүүд 2007-06- 2007-09-
2004 2005 2006 Дүн 2007-03-31 30 30 2007-12-31
1 Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл 0 0 0
Борлуулалт
Авлагаар орох мөнгө
Хөрөнгө борлуулсны орлого
Үйл ажиллагааны бус орлого
2 Нийт мөнгөн орлого 0 0 0 0 0 0 0 0
Түүхий эд материал худалдан авалт
Сэлбэг худалдан авалт
Үйл ажиллагааны зардал /элэгдэлгүй/
Хөрөнгө худалдан авалт
Өглөг
11
Үйл ажиллагааны бус зардал
Хүүний төлбөр
Татварын төлбөр
бусад төлбөр
3 Нийт мөнгөн зарлага 0 0 0 0 0 0 0 0
4 Цэвэр орлого (1+2-3) 0 0 0 0 0 0 0 0
5 Зээлийн хэрэгцээ
6 Зээлийн төлбөр
Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл
7
(4+5-6) 0 0 0 0 0 0 0 0
Санхүүгийн тайлан баланс зэрэг тоон үзүүлэлтийг бизнес төлөвлөгөөнд тусгахдаа өмнөх онуудын гүйцэтгэл
болон ирэх жилийн төлөвлөгөөтэй зэрэгцүүлж харьцуулсан байдлаар нэгтгэн тусгах нь таньд илүү ойлгомжтой
байх болно. Зээлийн хугацаанаас хамаарч хэдэн жилийн төлөвлөгөө хийхийг шийдвэрлэнэ. /Жишээ нь: 3
жилийн хугацаатай зээл авах бол 3 жил тус бүрээр төлөвлөнө/
• Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, үүнээс өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс оруулж
чадах хөрөнгө оруулалтын хэмжээ
• Гаднаас шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтыг хаанаас авахаар төлөвлөөд
байгаа /Засгийн газрын зээл тусламж, банкны зээл, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын
байгууллагын тусламж хөрөнгө оруулалт, гадаадын банкнаас зээл, хувь нийлүүлэгчдийн хөрөнгө
оруулалт/
• Өглөг авлага бий бол нарийвчилсан жагсаалт
Эрсдэлийн төрлүүд
Бизнес эрхлэхэд 5 төрлийн үндсэн эрсдлийг тооцоолж болно.
1. Техникийн
2. Санхүүгийн
3. Байгалийн гай гамшигийн
4. Хууль зүйн
5. Улс төрийн
Техникийн эрсдэл:
Энэ нь бүтээгдэхүүний төрлөөс хамаарч өөр өөр байдаг, жишээлвэл:
12
• Барилга байгууламж, тоног төхөөрөмж, түүхий эд сэлбэг, эд анги хугацаанаас хожимдож
ашиглалтанд орох, нийлүүлэгдэх, тасалдах
• Бүтээгдэхүүн боловсруулах график тасрах
• Өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрсдэл учрах
• Бүтээгдэхүүний чанар буурах, норм, норматив зөрчигдөх
• Тухайн салбар нь бизнес эрхлэгчийн хувьд шинэ, гаршиж дадаагүй салбар байх гэх мэт.
Санхүүгийн эрсдэл:
Энэ хэсэгт алдагдалгүй ажиллагааны цэгийг тодорхойлох хэрэгтэй, Өөрөөр хэлбэл хичнээн хэмжээний
бүтээгдэхүүн/үйлчилгээг борлуулвал тухайн байгууллага ашигтай ажиллаж эхлэх хэмжээг тодорхойлно гэсэн үг.
Жишээлвэл:
• Өрсөлдөөнөөс болж бүтээгдэхүүний үнэ буурах
• Бүтээгдэхүүн боловсруулах явцад төлөвлөсөн зардал хэтрэх
• Валютын ханш нэмэгдэх
• Банкны зээл авахад бэрхшээл учрах
• Бэлэн мөнгөний хомсдолд орох
• Борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх гэх мэт.
Хууль зүйн:
Хууль эрхзүйн зохицуулалтанд ямар нэгэн өөрчлөлт орсноос тухайн бизнесээс олох ашигт нөлөөлж болох
эрсдэл энэ хэсэгт хамаарна. Жишээ нь:
• Онцгой татварын хэмжээ нэмэгдэх
• Импортын татвар нэмэгдэх
• Түүхий эд экспортлох/ импортлохыг гэнэт хориглох баримт бичиг батлагдах гэх мэт.
ХАВСРАЛТ
Бизнес төлөвлөгөөнд хавсралтаар үзүүлэх бусад материалыг хавсарган оруулна.
Жишээ нь: Зах зээлд оролцогчидтой хамтран ажиллах нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид, борлуулагчдын
хооронд байгуулсан албан болон албан бус гэрээ, хэлэлцээр байгаа эсэх гэх мэт.
13
ТАНЫ БИЗНЕСТ АМЖИЛТ ХҮСЬЕ.
14
Та уг гарын авлага болон Голомт банкны
зээлийн үйлчилгээний талаар асууж лавлах зүйлс,
мөн санал хүсэлтээ доорхи хаягаар ирүүлнэ үү:
ГОЛОМТ БАНК, Төв оффис
Аж ахуйн нэгжийн зээлийн хэлтэс
Утас: 311530 /222, 227, 229/
Ãàð óòàñ : 99098739, 99097590, 99090637, 99092809, 99092977, 99006505, 99148979,
99090281
15