Professional Documents
Culture Documents
6 Star Women in Mongolia
6 Star Women in Mongolia
Боловсрол:
Байсан хамтлаг:
Нэр: Сараа
Бүтэн нэр: Батмөнхийн Сарантуяа
Төрсөн өдөр: 1970-04-20
Мэргэшил: Дуучин
Боловсрол:
Нөхөр:
• Мөнгөн харандаа
• Хөх тэнгэр
“Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа Улаанбаатар хотод 1970 оны дөрөвдүгээр
сарын 20-нд төржээ. Энэ өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан, А.Гитлер нар
мэндэлсэн юм. Түүний аав нь монгол, ээж нь якут гэдгийг бид сайн мэднэ.
Поп хатагтай маань эцэг, эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй.
Дашрамд дурдахад эгчийг нь Б.Сарангуа, дүүг нь Б.Төмөр гэдэг юм билээ.
Хөдөө эмээгийндээ зуны амралтаар очиж байсан үе, Якутын буурал ээж
дээрээ зочилж байсан үе, дунд сургуульд сурч байсан үе гээд л түүний хүүхэд
насны сайхан дурсамж олон бий. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Тэдгээрээс
яг одоо нэг зүйл сэтгэлд илүү тод санагдаж байна. Анх 23-р сургуулийн
нэгдүгээр ангид Любовь Антоновна багшийн сурагч болсон тэр үе. Алтан
шаргал үстэй тэр багш л намайг дуунд, бас амьдралд хайртай болгосон” гэж дурссан
байдаг. Зөвлөлтийн есдүгээр сургууль төгссөн поп хатагтай маань орос хэлийг
тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч дажгүй сайн ярьчихдаг.
Бяцхан нууц дэлгэхэд түүнийг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн
хочилдог байв.
Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа ангийн найз охин Р.Лхамжав /одоогийн дуучин
Лхамаа/-тайгаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байсан бөгөөд тэд “Модерн Токинг”,
“Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байжээ. Дашрамд сонирхуулахад ирээдүйн поп хатагтай
маань тухайн үед хит болж байсан “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг үнэхээр
гоё дуулдаг байсан гэдэг. Биеийн тамир, химийн хичээлд муу байсан Б.Сарантуяагийн
хамгийн дургүй хичээл нь биеийн тамир байсан аж. Поп хатагтай энэ талаар “Дунд
сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дүн авна.
Ганц дургүй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын
хичээлд орохоо больсон” хэмээн өгүүлсэн нь бий.
“Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж
тоглодог байсан тул тэр үеэс нэр хүндтэй болж, алдаршиж эхэлсэн учир үеийнхээ
хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байж. Түүнд хайр дурлалын захиа цөөнгүй ирдэг
байсан ч онцгой хөвгүүд байгаагүй учир тоогоогүй гэнэ билээ.
Харин поп хатагтай маань анхны хайр, анхны үнсэлтээ бараг өөрөөсөө ч нуух нь холгүй
байдаг бололтой. Юутай ч түүнийг 15-16 настай байхад анхны хайр нь ирсэн ч бүтээгүй
аж. Одоо ч түүнд зарим эрэгтэйчүүд дурладаг юм билээ. Тухайлбал одоогоос хэдэн
жилийн өмнө хоёр давхрын тагтан дээр нь нэгэн хүн цэцэг уясан удаатай. Энэ талаар
Б.Сарантуяа “Одоо хүртэл түүнийг олоогүй. Тэр эрэлхэг, даруу хүн нэр усаа хэлээч ээ!
Намайг хүнд хэцүү цагт урам хайрлаж байсан учраас талархал илэрхийлэхийг би чин
сэтгэлээсээ хүсдэг. Ямар ч дуучинд ингэж байгаагүй байх. Бас намайг хүндэлдэг,
хайрладаг фен клубт баярлаж байдаг. Би энэ клубыг зохион байгуулдаггүй, өөрсдөө
санаачилсан. Тэднийхээ өгсөн сэтгэлийн бэлгийг хүүхэд хүрэхээргүй газар тавьдаг. Цаг
үргэлж та нарынхаа нүдэнд гялалзаж харагдана. Хариу хүсээгүй энэ хайрыг уран
бүтээлээрээ хариулна гэж боддог” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг.
Тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан тэрбээр 1996 оноос эхлэн бялдаржуулах урлагаар
хичээллэж буй. Гэхдээ мэргэжлийн тамирчны хэмжээнд биш, эмэгтэй хүний хувьд гоо
сайхнаа хадгалах, жингээ хасах, эрүүл байх үүднээс хичээллэдэг. Мөн усан спорт
сонирхож, бассейнд ордог Б.Сарантуяа гэртээ гүйдэг замтай болохоор сайн гүйдэг. Энэ нь
түүний “Мартъя” дууны клипэнд харагддаг билээ. Дашрамд дурдахад дуучин маань 15
минутад хоёр км газар гүйдэг аж.
Тэр амьтан буудаж, хөнөөж байж арьсыг нь хувцас болгож өмсдөг хүмүүсийн
эсрэг байдаг. Харин түүнд “Гоёл” наадмаас худалдаж авсан ганцхан
тарваган шуба бий. Түүний хайртай амьтан нь нохой. Одоогоос нилээд
хэдэн жилийн өмнө 28 мянган төгрөгөөр боксёр үүлдрийн нохой худалдан
авч байсан энэ эмэгтэй нохой жилтэй ажээ.
Дуучин Н.Ганхуяг, “Голомт” банкны Л.Болдхуяг нартай хамтын амьдрал зохиож байсан
дуучин маань одоо “баячуудын” хэмээх тодотголтой “Шинэ төгөл” хороололд хүү
Б.Эрхэмбилэгийн хамт аж төрж буй. Германаас ирээд ярилцлагаа нэг сая төгрөгөөр үнэлж
байсан түүнийг хэвлэлийнхэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан, Монгол
улсаас ОХУ-д суугаа элчин сайд С.Баяр, загвар өмсөгч Н.Оргил нартай холбоод авсан.
“Зууны манлай эстрадын дуучин” маань улс төр нилээд сонирхдог бололтой. Түүний
хүндэлдэг улс төрч нь дотоодоос Ж.Батмөнх, гадаадаас БНХАУ-ын Зянь Зе Минь. “Prado”
маркын жипээ хувийн эмэгтэй жолоочоороо бариулдаг Б.Сарантуяа 9909… дугаартай гар
утсаар ажил төрлөө амжуулдаг.
“Зүүдний говь”, “Oyuna and Sara”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Best of Saraa”,
“Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Би жаргалтай”, “Миний аз жаргалын дуу” нэртэй цомог
гаргаад байгаа поп хатагтай “Миний дуу”, “Тэгвэл хоёулаа” гэсэн хоёр хуурцагтай.
Б.Сарантуяа хамгийн олон тоглолт хийсэн дуучин. Тэрээр 18 тоглолт хийсэн бөгөөд
хамгийн сүүлд энэ сарын 19-20-нд “UB palace”-д “Би жаргалтай” концертоо тоглосон
билээ. Уг тоглолтыг “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан 30 сая төгрөгөөр худалдаж
авсан гэж зарим сонинд мэдээлж байсан ч дуучны маань “Saraa’s мusic” продакшн зохион
байгуулсан юм. Тэрээр продакшныхаа тухай “Энэ нь миний тайзаа орхихын эхлэл” хэмээн
нэгэнтээ ам алдсан удаатай. Тиймээс ч түүний мөрөөдөл олон жил дуулах биш сайхан
амьдрах. Хамгийн олон клиптэй дуучин бол мөнөөх Сараа. Тэр, “Мартаж болдоггүй
сэтгэл”, “Уучил”, “Бороо”, “Инээмтгий хүн”, “Коллаж-Попурри”, Хайрын бурхан”,
“Дуучин чамдаа”, “Тайтгарал”, “Салхины хээ”, “Мэдэхгүй”, “Жаргах гэж дурладаг уу?
жүжгийн дуу, “Чагная”, “Миний ижий-эх дэлхий”, “Мэлмий” киноны дуу, “Би жаргалтай”
дуундаа клип хийлгээд буй.
Одоогоос 15 жилийн өмнө буюу 1988 онд нийслэлийн хамтлагуудын шилдэг дуучны
шагнал хүртэж байсан “Зууны манлай эстрадын дуучин” маань “Ая дууны жигүүр”
наадмын улирлын болон жилийн тэргүүн байрын шагналыг гурван удаа гардсан төдийгүй
“Пентатоник” наадмын шилдэг дуучнаар мөн гурвантаа шалгарч байв. “Алтан микрофон”
наадмын “Шилдэг менежмент”, “Аялан тоглолт”, “Медиа стар” шагналын эзэн тэрбээр
БНХАУ-ын Шанхай хотод 1991 онд болсон Азийн дуу дуулаачдын наадмаас мөнгөн
медаль, Казахстанд 1993 онд зохиогдсон “Азийн дуу хоолой” наадмаас гран-при шагнал,
1994 онд “Супер стиль” наадмаас цомын шагнал авчээ.
Сарааг найруулагч И.Нямгаваагийн найруулсан “Чингис хаан” киноны өэлүн эхийн дүрд
тоглохыг бид мэднэ. Тэр, энэ талаар “Надад бүрэн боломж байгаа гэж бодож байна.
Найруулагч надад итгээд намайг сонгосон учраас найруулагчдаа найдаж байна. өөртөө ч
их найдаж байгаа. Туршлагатай олон жүжигчинтэй тоглох учраас надад туслах хүн олон
байгаа л даа. Бид нар долоо хоногт нэг удаа уулздаг. Хоорондоо зохиолоо ярилцдаг. Миний
хувцсыг найруулагчийн маань дизайнер Соёлмаа бүтээх юм билээ. Бид нар урлагийн
амьдралд ч тэр, өдөр тутмын амьдралд ч тэр бие биеэ ойлгохоор хүмүүс болохоор
бэрхшээл харьцангуй гайгүй байх гэж бодож байна. 2004 оны зун зураг авалт эхлэн тул
надад цаг хугацаа байна. Энэ ганцхан Монголыг хамарсан кино биш, дэлхийг хамарсан
Япон-Монголын хамтарсан кино учир зайлшгүй сайн болох ёстой. Энэ тал дээр санаа
зовох юм байхгүй. Би найруулагчдаа итгэж байна. Би өэлүн эхийн дүрийг бүтээхийн тулд
нулимс асгаруулна, загнуулна, шантарна. Гэхдээ энэ бүхнийг даван туулах сэтгэлийн
тэнхээ надад бий” хэмээн ярьсан байдаг.
Барбара Стрейзанд , “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын хоолойн чадлыг
биширдэг “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяаг хөдөлмөрийн
баатар Г.Пүрэвдорж, АЖ Л.Цогзолмаа, Г.Хайдав нарын алдартнууд сонсдог юм билээ
Боловсрол:
Жүжигчин Батцэцэгийг бага насанд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гэзгийг нь
сүлжиж өгөөд ихэд магтаж, "Сүүний үнэр шингэсэн"- ээ дуул хэмээн өхөөрдөн дуулуулдаг
байсан нь урлагт сонирхолтой болох анхны гарааг тавьж өгсөн ажээ.
Харин жүжигчний маань "хуурай аав" болох Ц.Хасбаатар нь тайз дэлгэцийн мастеруудын
бүтээлээс уншиж өгдөг, мөн урлагийн хүний гар эвдэрчихнэ гээд хамаагүй ажил
хийлгэлгүй хайрладаг урлагийн нарийн мэдрэмжтэй нэгэн ажээ. Утга зохиолын
шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хасбаатар нь
жүжигчин Батцэцэгийн хувьд урлагт татагдан орох суурийг нь тавьж, түүгээр ч зогсохгүй
урлагийн хүрээний томчуултай танилцуулж, нүдийг нь нээж өгсөн хүн юм.
Жүжигчин Батцэцэгийн ээж Бавуугийн Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг
суманд төржээ. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг
төгссөн тэрээр Улсын их дэлгүүрт эвлэлийн байгууллагын дарга, худалдааны конторын
орлогч дарга, мөн Албан газарт үйлчлэх конторын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ
гарчээ.
Жүжигчин Батцэцэгийн нөхөр Очирын Машбат ГИТИС буюу Театр урлагийн дээд
сургуулийг найруулагчийн ангийг улаан дипломтой төгсөөд улсын циркэд уран сайхны
удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад кино урлаг руу хөл тавьжээ. Тэрээр
эхнэр Батцэцэгийн хамт "Монголжин" студийг байгуулсан бөгөөд одоогоор Батцэцэгийн
гол дүрийг нь бүтээсэн "Жинжиймаа", "Вансэмбэрүү", "Сийлэнбөөр", "Хэеэн хуар" гэх мэт
есөн киног бүтээсэн уран бүтээлч юм.
Жүжигчин Н.Батцэцэг нийслэлийн арван жилийн 6-р дунд сургуулийг 1974 онд, МУИС-
ийн орчуулагчийн ангийг 1979 онд дүүргэжээ. Жүжигчин Батцэцэгийн хүүхэд нас 50
мянгатад өнгөрсөн бөгөөд загвар зохион бүтээгч Н.Соёлмаатай нэг орцонд байж дээс,
чарта тоглож өссөн бол нэрт эдийн засагч Н.Дашзэвэгтэй нэг ангид байжээ. Ангийн анд
хожмын алдарт жүжигчин,төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарыг "Хоёулаа уралдаант
шалгалтанд орох уу" гэхэд нь нэг л эмээн зүрхшээснээс кино драм руу хөтлөгдөж
чадаагүй гэдэг. Харин хожим түүнтэй хамтарч "Хүний амь", "Суварган цэнхэр уулс",
"Сийлэн бөөр" зэрэг кинонд хамтран тогложээ.Тэрээр жүжигчин Батцэцэгийг багадаа хоёр
салаа урт гэзэгтэй, сурлага сайтай, маш эелдэг, нийтэч даруу охин байсан гэж дурссан
байдаг.
Жүжигчин Н.Батцэцэгийг 1-р курсын оюутан байхад нь Улсын гавьяат
жүжигчин Бадамгарав "Эх бүрдийн домог" киноны гол дүрд тоглох охиныг
хайж яваатай нь таарч, нүдэнд нь туссанаар тэрээр дөнгөж 18-хан
настайдаа кино урлагт өөрийн мэдэлгүй хөл тавьсан байна. “Эх бүрдийн
домог" гэдэг анхны кинондоо тоглосны дараа оюутан байсан таван жилийн
хугацаанд таван кинонд тоглосноо хамгийн бахархалтай, дурсамжтай үе гэж ярих
дуртай.
1979 онд сургуулиа төгсөөд "Монгол кино" үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд
мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авч байсан байна. 1991 он хүртэл Монгол кино
үйлдвэрт ажилласан бөгөөд түүнээс хойш "Өргөө" циркийн бүрэлдэхүүнд багтан Герман,
Польш улсад ажиллаж байгаад 1996 оноос нөхөр Машбаттай хамтран "Монголжин"
студийг байгуулж,захирлаар нь өнөөг хүртэл ажиллаж байна. Жүжигчний ажлаа"Эх
бүрдийн домог"киноны Нарангаравуугийн дүрээс эхэлсэн Н.Батцэцэг нь "Газарчин",
"Дэгдээхэй нас", "Жинжиймаа", "Суварган цэнхэр уулс", "Гэрлэж амжаагүй явна", "Хааны
сүүлчийн хатан","Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Вансэмбэрүү","Сийлэн бөөр" зэрэг 30
гаруй киноны гол дүрд тоглоод байна.Түүний бүтээсэн залуу цагийн дүрүүд нь тухайн
үеийн сэхээтэн бүсгүйчүүдийн дүр гол төлөв байсан бол сүүлийн үед амьдралын ээдрээ,
нугачаанд бүдэрч яваа эх, үрийн халуун хайр, ухаарлыг харуулсан дүрүүдээрээ олны
талархлыг хүлээж яваа нэгэн.
Энэ кино нь 1976 онд Карловы-Варын олон улсын наадамд тэргүүн шагнал, мөн
Г.Жигжидсүрэнгийн "Фронтод явах өргөдөл" кино 1985 онд Ташкентын кино наадмаас
тусгай шагнал хүртэж байжээ. Жүжигчин Н.Батцэцэг нь хийсэн бүтээсэн хөдөлмөрийнхөө
үр дүнд 1982 онд VII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1983 онд МХЗЭ-ийн ТХ-ны
"Тэргүүний сэхээтэн залуу" алтан медаль, 1984 онд МХЗЭ-ийн ТХ-ны "Хөдөлмөрийн
Алдар" алтан медаль, 1996 онд "Соёлын тэргүүний ажилтан"цол тэмдэг, 2000 онд "Алтан
гадас" одонгоор тус тус шагнагджээ.
Хүн бүрийн сэтгэлд сайхан төрснөөрөө "гайхуулж" байдаг жүжигчин бүсгүй маань өөрөө
төрийн шагналт УГЖ Н.Сувдыг хамгийн сайхан бүсгүй хэмээн дээдэлдэг.
Тэрээр ширээний теннис сонирхдог бөгөөд хоёр хүүхэддээ сагсан бөмбөг тоглохыг
зөвлөдөг байна. Түүний одоо эрхэлж буй студи нь кино бүтээхээс гадна реклам, клип хийх
зэрэг уран бүтээл эрхэлдэг байна. Тиймээс өөрсдийн чаддаг мэддэг зүйлээ хийвэл
амжилтанд заавал хүрэх болно гэдгийг кино урлагт зүтгэсэн 30-аад жил баталдаг ажээ.
Монголын кино урлагт заяасан ижилгүй сайхан гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа
гайхуулсан цөөхөн оддын нэг болсон тэрээр өөрийн хүсч тэмүүлсэн ертөнцөд эрх гүнж
мэт дураараа , хэнээс ч хамааралгүй аж төрөх дуртай нэгэн.
Өлзийхүү: Товч мэдээлэл
Боловсрол:
Боловсрол:
Аав: Гүрбазар
Ээж: Шархүү
Ах, эгч: 5 ах, 1 эгч, 1 дүүтэй
Нөхөр: СТА жүжигчин Жаргалсайхан
Хүү: 1 хүүтэй
Охин: 2 охинтой
Баримт: Гитар дарж их дуулдаг байсан
Дуртай өнгө: Завсарын өнгө (саарал гэх мэт)
Хэнийг хүндэтгэдэг: Хань, үр хүүхэд
Хэлэх дуртай үг: Чи бусдыг хайрлавал
Тэд чамайг хүндэлна
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг: Гэр бүлээрээ салхинд гарах, найзуудтайгаа ярьж суух
дуртай
Олонд түгсэн нэр: Баясаа
Боловсрол: