Professional Documents
Culture Documents
Olloo Ayalaliin Hutuch Help
Olloo Ayalaliin Hutuch Help
Olloo Ayalaliin Hutuch Help
1
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Аюулгүйн зөвлөгөө
Та Оллоо Аяллын хөтөчийг хэрэглэж эхлэхээсээ өмнө энэхүү хэрэглэгчийн гарын авлага
болон аюулгүйн зөвлөгөөтэй танилцана уу.
1. Машин жолоодож байх үедээ төхөөрөмжийн тоглоомоор тоглох, кино клип үзэх
нь аюултай үйлдэлд хүргэнэ. Өөрийн жолоодож буй орчинд хамаарах хууль
дүрмийг сайтар судалж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай, хэрэв дээрх
анхааруулгыг биелүүлээгүйгээс ямар нэгэн осолд орвол компани хариуцлага
хүлээхгүй.
2. Та төхөөрөмжийг зөвхөн компаний баталгаат засварын газраар засуулах хэрэгтэй.
3. Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй тул хуурай байлгах хэрэгтэй.
4. Өөр төхөөрөмжинд холбохдоо тухайн төхөөрөмжийн гарын авлагыг сайтар
уншиж судалж байж холбох
5. Бага насны хүүхэд хүрч болох орчноос төхөөрөмжийг хол байлгана уу.
Төхөөрөмжийн иж бүрдэл
1. Төхөөрөмж
2. Машины цэнэглэгч
3. Салоны тогтоогч
4. USB цэнэглэгч
5. 220В цэнэглэгч
6. Гарын авлага
7. Чихэвч
8. Уут
9. Дэлгэцний алчуур
10. Дэлгэц удирдах үзэг
11. Хүзүү болон бүсэнд зүүх уут,гэр
2
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
7.5. Хайх
8. Тайлбар
3
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг 1
Зураг 1 нь програмын нүүрний ерөнхий хэсэг, товчнуудад холбогдолтой үйлдлүүдийг харуулж байна.
Энд үзүүлж байгаа төхөөрөмжийн нүүрний хэлбэр дүрс таны төхөөрөмжний нүүр хэсгээс ялгаатай
байж болно. Гэвч үйл ажиллагаа болон удирдлагын функц нь ижил байх болно.
1. Луужин
Луужингийн хөх зүү нь үргэлж хойд зүгийг заана. Харин улаан зүү нь үргэлж урд зүгийг заана. Дүрс
дээр богино хугацаанд, нэг удаа тогшиход чиг баримжаа солигдоно, удаан дарахад тухайн сэдэвт
холбогдолтой цэс нээгдэнэ. Дараах сонголтоос хэрэгцээтэй тохиргоог сонгох боломжтой.
• Газрын зургийн чиг баримжааг солих
Явах чиглэл өөрчлөгдөхөд газрын зургийг хэрэглэгч өөрт амар байдлаар тохируулах боломжийг
олгодог. "Хойд зүгээ барих" - North up, "Замын бичлэгээ барих" - Track up, "Замаа барих" - Route up
гэсэн гурван тохиргооноос сонголт хийх боломжтой.
• Газрын зургийн харагдах байдлыг солих
Хэрэглэгчид орчноо мэдрэхэд нь амар байх боломжийг бүрдүүлэх байдлаар тохиргоо хийж болдог.
Хавтгай буюу "2D" байдлаар харах, эсвэл Panoramic буюу "3D" налуу байдлаар харах гэсэн хоёр
тохиргооноос сонголт хийх боломжтой.
• Өдөр шөнийн өнгөний зохицол сонгох
Тухайн орчинд хэр гэрэлтэй байгаагаас хамааран хэрэглэгчийн нүдийг ядраахгүй, нүд гялбалтгүй
байлгах зорилгоор тод гэрлийг багасгах тохиргоо хийх боломжтой.
4
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Анхаар: Луужин нь таны хөдөлгөөн хийж байх явцад зүг чигийг үнэн заана.
Хөдөлгөөн хийгээгүй зогсож байх үедээ тэр байрандаа зүг
чигээ өөрчлөхөд луужингийн заалт өөрчлөгдөхгүй. Учир нь
хиймэл дагуулаас ирж байгаа ертөнцийн зүг чигийн мэдээлэл,
(2.5 км/цагаас дээш) хөдөлгөөн хийх үед шинэчлэгддэгтэй
холбоотой.
2. Дуу
Програмын дууг асаах болон унтраахад хэрэглэгдэнэ. Дуут зааварчилгаа, дохио болон төхөөрөмжөөс
гарч байгаа аливаа дуу хөгжмийг хаах зорилгоор ашиглана.
3. Мэдээллийн самбар
Дүрс нь дараагийн эргэлтийг харуулна. Сүүлийн замын чиглэл өнгөрөхөд дэвсгэр өнгө нь цагаан
болж ирнэ. Дүрсэн дээр дарвал замын чиглэлийн зааварчилгааг зогсоох ба чиглэлтэй холбоотой
цэсийг харуулна. Дараагын эргэлт хүртэлх зай метрээр эсвэл километрээр, дараагын эргэлт хүртэлх
хугацаа, чиглэлийн нийт урт, чиглэлийн дагуу сүүлийн цэг хүртэл явах хугацааг заана.
4. Газрын зургийн налуу
Энэ сум газрын зургийн налууг өөрчлөх, газрын зургийг хэвтүүлэх болон босгоход хэрэглэгдэнэ.
Дээшээ сум нь газрын зургийн налууг ихэсгэнэ.
Харин доошоо сум нь газрын зургийн налууг багасгана.Газрын зургийн налуу нь хамгийн их
байрлалдаа хиймэл гурван хэмжээст 3D төрөлд шилжинэ. Налуу
хамгийн бага дээрээ сум нь идэвхгүй байдалд байж болно. Дүрс томруулахад газрын зургийн налуу
харилцан хамааралтайгаар өөрчлөгдөх боломжтой.
5. GPS-заагч сум
Хэрэглэгчийн байрлал болон чиглэлийг ерөнхийд нь харуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын
зураг” (Map Page) хуудаснаас авах боломжтой.
6. Хайлт
Энэ товч олон төрлийн объектын хайх цэсийг нээнэ. Хайлтын төрлийн нарийвчилсан, илүү
дэлгэрэнгүй мэдээлэл “Програмын үйл ажиллагаа” хэсэгт байгаа.
7. Хэрэглэгчийн хянах самбар
Одоо явж байгаа замын чиглэл болон гудамжны нэр дүрслэгдэнэ.
8. Удирдлагын товч
“Дээшээ” товч. Газрын зураг бүхий хуудас дээр энэ товч дүрс томруулах үүргээр хэрэглэгддэг. Замын
чиглэл (Route) бүхий хуудас дээр – Чиглэлийн цэгүүдийн жагсаалтыг дээш нь хөдөлгөх үүргээр
хэрэглэгддэг. Хянах самбар (Dashboard) бүхий хуудас дээр харагдаж буй хэмжигч цонхнуудын тоог
солих үүргээр хэрэглэддэг. Агуулгын цэс бүхий хуудсанд – цэс хооронд шилжих үүргээр хэрэглэддэг.
9. Удирдлагын товч
“Зүүн” товч. "Газрын зураг" (Map), "Хиймэл дагуул" (Satellites), "Хянах самбар" (Dashboard), "Чиглэл"
(Route) зэрэг хуудасны хооронд шилжихэд хэрэглэгддэг.
10. Удирдлагын товч
“Доошоо” товч. Газрын зураг дээр энэ товч дүрс багасгах үүргээр хэрэглэгддэг. Замын чиглэл (Route)
хуудас дээр цэгүүдийн жагсаалт доош хөдөлгөх үүргээр хэрэглэгддэг. Агуулгын цэс бүхий хуудсанд –
цэс хооронд шилжих үүргээр хэрэглэддэг.
11. Удирдлагын товч
Үйлдэл идэвхжүүлэх голын товч. Газрын зураг дээр бүтэн дэлгэц хэлбэрийг идэвхжүүлэх үүргээр
хэрэглэгддэг. Удаан дарвал замын цэг үүсгэх үүргээр хэрэглэгддэг. Агуулгын цэсд энэ товч нь
тодруулсан цэсийн төрлийг сонгоход тусладаг.
12. Удирдлагын товч
“Баруун” товч. "Газрын зураг" (Map), "Хиймэл дагуул" (Satellites), "Хянах самбар" (Dashboard),
"Чиглэл" (Route) зэрэг хуудасны хооронд шилжихэд хэрэглэгддэг.
5
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
13. Цэс
"Цэс" – товч. Програмын гол цэс нээгдэнэ. Дэлгэрэнгүй задаргааг цэстэй ажиллах хэсэгээс үзнэ үү.
14. Газрын зураг багасгах товч
15. Газрын зураг томосгох товч
16. Газрын зургийг масштабаар илэрхийлсэн утга
Газрын зургийн хэмжих нэгжийг бодит байдалд хэр хэмжээгээр илэрхийлэн харьцуулсан бодит тоон
утга юм. Дүрс томруулах багасгах, 15 болон 16 дугаар товчийг дарахад утга нь тоон харьцаагаар
өөрчлөгдөнө.
17. Чиглэл
Одоогоор идэвхтэй байгаа чиглэлийг дүрсэлдэг. Хаягаар болон ойролцоох объектыг хайн олж, тухайн
объект хүртэлх замыг тооцоолж сонгосноор замын чиглэл идэвхжэнэ.
18. Замын цэг
Энэ дүрс нь хэрэглэгчийн замын цэг болон газрын зурагт тусгайлан тэмдэглэж тусгагдсан янз бүрийн
объектыг харуулна. Замын цэгийг зурагт тэмдэглэхдээ төрөлжүүлэн ангилж нэмэлт мэдээллээр
баяжуулах боломжтой байдаг. Замын гэрэл, автобусны буудал, шатахуун түгээх газар гм. Замын цэг
дээр удаан дарвал дараах сэдвийн цэс нээгдэнэ – "Замын цэг хүртэлх чиглэл" (Route to waypoint),
"Замын чиглэлийг эхлэх" (Begin route), "Замын чиглэлд нэмэх" (Add to route), "Замын чиглэлээс
хасах" (Remove from route), "Зөөх" (Move), "Устгах" (Delete) ба "Цэгийн шинж чанар" (Waypoint
Properties). Эдгээр нь замын цэгийг ердийн тэмдэглэгээнээс гадна замын чиглэл үүсгэх, тооцоолоход
ашиглаж байгаа нэг хэлбэр юм.
19. GPS
Хиймэл дагуултай холбогдох товч. Хиймэл дагуултай шаардлагатай тохиолдолд холбогдох, зарим нэг
тохиолдолд холбогдолгүйгээр байршил тодорхойлох системийг ашиглах шаардлага гардаг. Энэ нь
хийх үйлдэл болон хэрэгцээнээс урган гарч ирж байгаа бөгөөд хиймэл дагуултай холбогдоогүй байгаа
тохиолдолд газрын зургийг лавлах байдлаар ашиглах, зам тооцоолж үзэх, туршилтын хувилбараар
замын чиглэлийг ашиглах зэрэг туршилт хийхэд тохиромжтой байдаг.
20. Цэнэг
Төхөөрөмжийн зай хураагуур, цэнэгийн хэмжээг хэмээр үзүүлэх товч. Энэ нь төхөөрөмжийн
тэжээлийн эх үүсвэрийг үр ашигтайгаар хэрэглэх, цахилгаан хэмнэх, олон дахин цэнэглэдэг
тэжээлийн эх үүсвэрийн элэгдэл хорогдолыг хянах, хэмнэлт хийхэд тустай.
21. Хурд
Програмын цонхны баруун дээд буланд одоо явж байгаа хөдөлгөөний хурдыг заасан самбар байна.
Байршил тодорхойлох системд заагдсан хурдны мэдээлэлтэй харьцуулан хөдөлгөөний хурдны
талаарх анхааруулгыг дуут болон дүрст байдлаар хэрэглэгчид өгөх боломжтой.
22. Мэдээллийн самбар
Замын тооцоолсон чиглэл хэрэглэж байгаа тохиолдолд гудамжны нэр, замын чиглэл хэрэглээгүй
байгаа тохиолдолд ерөнхий зүг чигийг мэдээлдэг. Уг дэлгэц дээр удаан дарвал замын чиглэлтэй
холбоотой ажиллагаа зогсдог.
1.2 Програмд удирдлагын нэмэлт товчнуудын гүйцэтгэх үүрэг болон хийгдэх үйлдэл
Байршил тодорхойлох системийн зарим нэг товч идэвхтэй байгаа болон дэлгэц дээр дарсан
тохиолдолд нэмэлт товчнууд идэвхжинэ.
6
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг 2
Уг зурагт дэлгэц дээр дарж цэг идэвхжүүлсэн тохиолдолд ямар өөрчлөлт гарч ямар товч идэвхжиж
байгааг харуулж байна. Дээр байгаа дүрснүүдийн зарим нүүрний хэсгүүд тусгагдаагүй болно.
1. Замын түгжрэлийн талаарх мэдээлэл.
Энэ Тэмдэг 3 өнгөтэй байж болно: Ногоон (замын түгжрэлийн шинэчлэсэн жагсаалт), шар
(замын түгжрэлийн шинэчлэгдээгүй жагсаалт) улаан (замын түгжрэлийн хандалт ямар
нэгэн асуудалтай, холбогдоогүй эсвэл буруу нэр/нууц үг). Хэрвээ тохиргоон дээр “Замын
чиглэл үүсгэх үеэр хэрэглэх” (Use during the route creation) ба “Газрын зураг дээр
байрлалаа үзэх” (Show location on the map) талбайнууд чагтлагдаагүй бол, замын
түгжрэлийн тэмдэг гарч ирэхгүй.
2. Газрийн зураг дээрх цэг.
Газрийн зураг дээр нэг тогшиход цэг нэмж дүрслэгдэнэ. Энэ цэгийн үүргийг 3 дугаар
бүлэгийн Програмын гүйцэтгэх үүргүүд-Гар аргаар
Замын чиглэл үүсгэх хэсгээс үзнэ үү.
3. Чиглүүлдэг сум
Жижиг хөх сум газрын зургийн замын чиглэлүүдийг зааж байна.
4. Энэ товч нь газрын зургийн замын цэгүүдтэй ажиллах доорх товчлууруудыг нуухад
хэрэглэгддэг.
5. Энэ тэмдэгүүд нь замын цэгийг санах, замын чиглэл дээр нэмэлт мэдээлэл дүрслэх, замын
цэг рүү зам тооцох,(i) заасан газрын мэдээллийг мэдэхэд хэрэглэгддэг.
6.
2. “Газрын зураг” хуудас
7
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 9
8
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 10 Зураг. 11
9
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 12 Зураг. 13
Өдөр/Шөнө Хэлбэр
Өдрийн хэлбэрээс шөнийн хэлбэр лүү дэлгэцийг нүдний ядаргаа багассан шөнийн цагын үеэр солино.
Энэ хэлбэрүүдийн солигдолтыг автоматаар хийх (сонгосон бүсийн нар ургах ба нар жаргах цагыг
заах) эсвэл тэрийг цэс дотор гар аргаар хийж болно.
Хэлбэр ба төрөл солихдоо 2 замаар хийж болно: та “Газрын зураг” Map хуудсанд луужингийн
дүрсийг дарах эсвэл цэсэд “Тохиргоо” (Settings) хэсгийн хэрэгцээтэй төрлийг сонгож болно.
“Aвто” Auto - автомат хэлбэр, “Өдөр” Day - өдрийн хэлбэр “Шөнө” Night – шөнийн хэлбэр.
10
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 14 Зураг. 15
Янз бүрийн хэмжүүрүүдийн олон тооны жагсаалтаас ондоо хэмжүүрийн заалтыг сонгох.
Тохиромжтой нь заалтууд төрөлжөн ангилагдсан байдаг.
11
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 16 Зураг. 17
Зураг. 18
12
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 19
GPS хүлээн авагч холбогдсон үед бөмбөрцөг дээр хиймэл дагуулууд энгийн байдлаар харагдах ба бүх
хиймэл дагуулын тоог нэг бүрчлэн үзүүлж байна.
Доод хэсэгт хиймэл дагуулуудын мэдээллийн талбайг график диаграм хэлбэрээр үзүүлдэг. Хиймэл
дагуулын дохионуудын түвшинг баганаар, хиймэл дагуулуудын тоог тус бүр үзүүлдэг. Ногоон
өнгөтэй багана нь хиймэл дагуултай холбогдон мэдээлэл хүлээн авч байгааг, шар өнгөтэй нь хиймэл
дагуултай холбогдсон боловч мэдээлэл хүлээн аваагүй байгааг харуулна. Багануудын өндөр дохионы
чанараас хамаагч харилцан адилгүй байх ба илүү том нь өндөр чанартай дохио хүлээн авсаныг
харуулна.
Дэлгэцийн баруун талын хуудас нь дараах мэдээг үзүүлнэ.
.. одоогын өргөрөг ба уртраг
.. мэдээ дамжуулалтын бүртгэл
.. GPS -н хүлээн авагчтай сувгаар холбогдох
.. хэрэглэж буй хиймэл дагуулуудын тоо
.. хэрэглэж буй хиймэл дагуулуудын хамгийн их тоо
.. солбилцол илрүүлэх төрөл
13
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 20
14
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 21
15
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 22 Зураг. 23
“Хуудаснууд” (Pages)
“Хуудаснууд” Pages, “Газрын зураг” Map, “Чиглэл” Route, “Хянах самбар” Dashboard, “Хиймэл
дагуулууд” Satellites зэрэг хуудаснууд гарна.
“Тохиргоо”
Энэ цэс нь янз бүрийн програмын тохируулгуудтай байна.
16
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 24
Зураг. 25
17
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
GPS асаах/унтраах.
Энэ цэсийг (ногоон өнгөтэй байвал асаалттай) GPS хүлээн авагчыг асаахын тулд сонгох ёстой. Давтан
дарахад (Өнгөгүй цагаан дүрстэй байвал) GPS салгагдана. GPS хүлээн авагчын тухай нэмэлт мэдээлэл
Хиймэл дагуулууд (Satellites) хуудсанд байна.
“Сайжруулсан”
Энэ цэс нь Програмд хааяа хэрэглэгддэг нарийвчилсан тохиргоонууд багтсан. Тохиргоонууд нь
дотороо хэсэг хэсгүүдэд задрана.
Зураг. 26
18
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 27 Зураг. 28
3-р хуудсанд “Газрын зургийн ерөнхий зөвлөмж” – Map balloon tips сонголтоор та харахыг хүссэн
зүйлээ тэмдэглэнэ үү.
"Сүүлийн 10.000 замын цэгүүдийг үзүүл" – (Show latest 10.000 track points) жолоодлогын сонголт нь
газрын зураг дээр сүүлийн 10.000 замын бичлэгийн цэгүүдийг үзүүлнэ.
4-р хуудсанд газрын зурагт товчнуудын тохиргооны хуудсыг дэлгэцэн дээр үзүүлэхэд тусална. Энд та
цэс ба товчнуудыг нуух үгүйг шийдэх ба хэрэв та нуухаар шийдсэн бол ямар хугацаанд нуухаа
шийдэж болно.
19
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 29
"Чиглүүлэгч". (Navigation)
Замын чиглэлийн жолоодлогын сонголтууд байна.
1-р хуудсанд "Автомашин" – (Vehicle) Tа ямар машинаар хөдөлгөөнд оролцохоо сонгож болно. Явган,
Дугуй, Машин/Мотоцикл, Такси, Автобус, Түргэн тусламж, Захиалга хүргэх гэсэн сонголтуудтай.
"Зааварчилгааны сануулга" Guidance prompt тохиргоо нь "Холдуулах" More distance, "Ойртуулах"
Less distance хүртэл дууны сануулах гаргалтыг өөрчлөхийг зөвшөөрнө.
Байршилыг дахин тохируулах (Reset position) энэ сонголт газрын зургийг хөдөлгөн үзэж байгаад
үзэхээ зогсоосны дараа таны байгаа эхний байрлалд газрын зургийг буцааж аваачна. Утга нь
“Never”(хэзээ ч үгүй)-с “20 секунд хүртэл” (in 20 seconds) өөрчлөгдөж чадна.
2-р хуудсанд Замд түгжих (lock on road) функцийг идэвхтэй болгосноор газрын зураг дээрх замуудад
заагч сумыг ойртуулах буюу наалдуулж өгнө.
“Авто” (Auto), “Битгий түгж” (Don’t lock), “20 метрт ойртуул” (Closer 20 meters), цааш 500 метр
хүртэл хэд хэдэн сонголтуудыг сонгох боломжтой.
“Замаас гарах” (off-route) Энэ үйлдэл нь та зам тооцон жолоодлого хийж байгаа үед тооцсон
чиглэлээсээ гаран өөрөө зам сонгон явсан тохиолдолд таны очих чиглэл рүү сонгосон замыг
оролцуулан чиглэлийг дахин тооцоолон зурна. Автоматаар (Aumomamic), Унтаах (Off) сонголттой.
20
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 30 Зураг. 31
3-р хуудсанд “Авто томруулалтыг сэргээх” (Restore auto zoom) - Зургийг томруулах ба багасгах
үйлдэл хийхээ зогсоосны дараа зургийн масштаб хамгийн бага тохигргоонд буцаж очно.
Утга нь “Хэзээ ч үгүй”(Never)-с “20 секунд хүртэл” (in 20 seconds)
өөрчлөгдөнө. “Автомат дүрс томруулалт” Automatic zooming чагталсан үед энэ утга идэвхтэй байна.
Мөн хуудсанд хамгийн их (мaximum) хэмжээ ба хамгийн бага (minimum) хэмжээгээр автомат
томруулалтыг тохируулж болно. Жишээ: Хамгийн бага хэмжээг 50м, хамгийн их хэмжээг 120м
тохируулахад эргэлт хийх болон уулзвар ихтэй замд 50м масштабаар харуулаад шулуун замд 120м
масштабаар газрын зургийг багасгаж харуулна.
21
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 32 Зураг. 33
4-р хуудсанд замын чиглэлийн хэлбэр – зам тооцоолоход хэрэглэгдэх тохиргоонууд байна. Замын
чиглэлийг хэрэглэ тохиргоог чагталвал газрын зураг дээр зурагдсан замуудаар очих замаа тооцоолно.
Шууд чиглэлийг хэрэглэ тохиргоог чагталвал ямар ч замыг оролцуулалгүй шууд шулуун шугамаар
очих заыг тооцоолно.
Тооцооллын хэлбэр – Хурдан тохиргоог чагталвал засмал зам болон хурдан явах замуудыг
оролцуулан очих замыг тооцоолно. Богино тохиргоог чагталвал шороон замыг оролцуулан дөт очих
замыг тооцоолно.
Гажиж үз - Өгөгдсөн жагсаалтад таны машин явж өнгөрөхийг хүсмээргүй замын төрлүүдийн сонголт
байна.
"Даруул". (Keyboad)
Дэлгэцийн даруул дараах сонголтыг санал болгодог: "ABCDEF" үсэгнүүд цагаан толгойн дарааллаар
олох
"QWERTY, төрөл 1" ердийн гарын байрлал байна.
"QWERTY, төрөл 2" хачин үсгүүд ба өөрчлөгдсөн маргаантай байгаа гарын байрлал байна.
Дараагийн хуудас даруулын “Утас” (Telephone) хэлбэрийг багтааж хайдаг дэлгэцийн нэмэлт
даруулын сонголттой байна.
Мөн хуудсанд хэлний даруулын байрлалууд байж байна. Програм нь Орос, Англи, Украйн ба Беларус
хэлнүүдийг дэмжинэ.
22
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 34 Зураг. 35
“Сэрэмжлүүлгүүд” (Alerts)
“Дуут сэрэмжлүүлэг” (Sound alert) - Дуут сэрэмжлүүлэгийг унтраах бол чагтла.
Зураг. 36
23
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 37
24
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 38 Зураг. 39
Зураг. 40 Зураг. 41
25
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Эх үүсвэр (Source) цонхноос "СОМ суваг" (COM-ports) сонгосон бол, та 2-р хуудсаны сувгын
тохиргоог харна уу.
“COM-ports” СОМ сувгын эх үүсвэрийн төрөл болох СОМ суваг сонголтын янз бүрийн сонголтуудтай
хуудас нээгдэнэ. Жагсаалтанд байгаа бүх сувгууд Програмд дэмжигдэнэ.
3-р хуудсанд та нэг эсвэл хэсэг GPS -н бүртгэлүүд (SIRF binary, NMEA-0183 ба Garmin бүртгэл)
сонгож болно. Мөн СОМ сувагт мэдээллийн унших арга ба мэдээллийн дамжуулалтын хурдыг
(идэвхтэй, идэвхгүй – аль ч, байнга) сонгох боломжтой байна.
Дараагын хуудсанд гэмтлүүд гаргах log-file бичвэрийг цуцлах ба хэрвээ хэрэгцээтэй бол холболтын
өмнө bluetooth -г асаах боломжтой байна.
Зураг. 42
Хэрэв та "Туршилтын зам" (Demo track) сонгосон бол 2-р хуудсандах замын бичлэгийн файл ба
түүний хэмжүүрийн сонголтыг өгнө.
Тусгайлан энэ хуудас таны PDA -н санах ойноос туршилтын зам нээх ба танд эхлэх цэгийн
загварчлал, замын бичлэгийн тоглуулах хурдыг сонгох (замын бичлэгийн уртыг 100% гэж үзэн,
хувиар) боломж өгнө. Мөн энд та талбайн “Гогцоо” (Looping) давталтын эрх олгож болно. Нэг замын
бичлэг дуусах хүртэл тоглуулах, тэрийг давтаж болно.
Тохиргоонуудыг сонгосны дараа, тэднийг батлах “OK” товчийг дар.
"Систем". (System)
Системийн сонголтууд.
Энд та "GPS ын цагыг ашиглан системын цагыг тохируулах"( Correct system clock using GPS time),
"Цагын бүсийг автоматаар шинэчлэх " (Update time zone automatically), "Програм ажиллаж байгаа үед
тэжээлийг хадгалах" (Keep power on when the application is active), "Програм ажиллаж байгаа үед арын
гэрлийг хадгалах" (Keep backlight on when the application is active), “Доторхи жагсаалтыг эргүүлэх”
(Internal list scrolling) зэрэг сонголтуудыг боломжтой болгох эсвэл боломжгүй болгож болно. Бас
26
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 43 Зураг. 44
Энэ хуудас 3 сонголттой: хэрэгцээтэй бол keep the volume (дууны хэмжээг хадгалах) -ыг чагтал. Мөн
хэл солих, дууг унтраах, дууны өндөр нам, дууны жолоодлогын хэлийг солих боломжтой.
3-р хуудсанд хэмжүүрийн тохиргооны хэсгүүд байна. Зай, хурд, өндөр, гүн, зовхис, хүрээ зэрэг
хязгааруудын хэмжүүрийн нэгжүүдийг сонгох боломжтой.
Та бас координатын харагдах хэлбэрийг тааруулж болно.
4-р хуудсанд Програмын үзэмж, замын хэлбэрийг солих боломжтой байна.
Бусад боломж (Other options) тохиргоонуудын хамгийн сүүлд "Тохиргоонуудыг буцаах" (Reset
settings) товч байна.
Энэ сонголт нь янз бүрийн цэгийн төрлүүдийг газрын зураг дээр харуулах ба харуулахгүйг шийдэх ба
дэлгэцийн доорхи хуудсан дээр дарвал бүгдийг асаах/унтраах сонголт гарч ирнэ. Нэг цэгийн төрөл
дээр дарахад унтраах ба засах сонголт гарна.
Засах сонголт нь түүний нэрийг солих, хэдэн метр, км –т харагдуулах, цэгийн нэрийг
харуулах/харуулахгүй, мөн тухайн цэгийн төрлүүдийг нэг бүрчлэн сонгох/сонгохгүй гэсэн
хуудаснуудтай байна.
27
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 45
28
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 46
"Мэдээлэл". (Information)
Энэ цэс нь Програмын хувилбарын тухай мэдээ ба зохиогчийн эрхүүд одоогын ачаалсан зурагын
тухай мэдээллийг үзүүлнэ. Тухайлбал газрын зургийн файлын нэр, газрын зургийн нэр ба сүүлийн
шинэчлэл хийсэн өдөр, зохиогчийн эрхүүд.
"Гарах". (Exit)
Програмаас гарах.
29
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 47 Зураг. 48
30
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 49 Зураг. 50
Зураг. 51 Зураг. 52
31
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 53 Зураг. 54
"Чиглэлийг дахин тооцоол" (Recalculate route) – дамжих цэгүүд нэмэх эсвэл тэднийг зөөх гм замын
чиглэлийн хэсэгийг өөрчилсөны дараа хэрэглэнэ. Зам илүү сайн шинэ байрлалыг бүрэн дахин
тооцоолж дүрслэнэ.
"Чиглэлийн шинж чанар" (Route properties) - Замын шинж чанарууд замын нэр, гол утгууд ба
тодорхойлолт түлхүүр цэгийн жагсаалт байна.
32
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
“Чиглэлд нэм” (Add to route) – хэрэв зам идэвхтэй (та тэр замаар жолоодлого хийж байгаа) үед
одоогийн замын чиглэл дахин тооцоологдож чиглэлийг албадан тэр замын цэгийг дайран явуулна.
“Чиглэлээс устга” (Delete from route) – замын чиглэл идэвхтэй үед устгасан замын цэгийг дайрах
чиглэлийг оруулалгүйгээр дахин тооцоолохыг зөвшөөрнө.
“Хөдөл” (Move) - та энэ цэсийн хэсгийг сонгосон бол замын цэг замын чиглэлээс таслагдаж тэгээд
газрын зургийн байрлал дээр хаана тавихаа шийдээд үзгээр дарна.
“Цэгийг устга” (Delete point) – Замын чиглэлийн байдал хамаарахгүйгээр (идэвхтэй/идэвхгүй) замын
цэг устгагдана.
“Шинж чанар” (Properties) - замын цэгийн шинж.
Зураг. 55 Зураг. 56
Програм нь замын өнгө өөрчлөлт, замын дахин тооцолт, газрын зураг дээр түүнийг үзүүлэх, замын
зааварчилгааг өөрчлөх, түүний төрлүүд ба тодорхойлолт, үндсэн замын чиглэл засахыг зөвшөөрнө.
Замын чиглэлийн шинжүүд дээр та доошоо ногоон сум дээр дарвал замын цэгүүдэд нэвтрэн орно - та
замын чиглэлээс цэгүүдийг устгах, замын цэгүүдийг засах, замын цэгүүдийн дэс дарааг өөрчлөх,
дамжих цэгүүдийг урьдчилж үзэх, дамжих цэгүүдийг эргүүлэх эсвэл замын чиглэлийн бүх цэгийг
оролцуулан хийж чадна.
33
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 57
Болж өнгөрөх бодит замыг машин жолоодох үед бичих боломжтой. Энэ үйлдлийг "Зам бичих" (Track
recording) гэж нэрлэдэг ба тэрийг хянах самбараас асааж/унтрааж болно. Зөвхөн хиймэл дагуулууд
GPS – тэй холбогдсон үед замыг бичих боломжтой.
Газрын зургийн дэлгэцийн дээд талд хуурцагны дүрс бүхий тэмдэг дээр дарахад замын бичлэг асна
(Ногоон дүрс) дахин дарахад унтрана (Өнгөгүй дүрс).
Газрын зургийн дэлгэц дээр замын бичлэгийг харуулахын тулд програмын тохиргоонуудын дотор
"Сүүлийн 10.000 замын бичлэгийн цэгүүдийг үзүүл" (Show latest 10.000 track points) сонголт
идэвхжих ёстой.
Газрын зургын хуудас нь замын бичлэгийг нарийн чернилэн ягаан шугамуудаар харуулдаг.
Замын бичлэг автоматаар PDA -н гол санах байгууламжийн "My documents/GPS Tracks and aypoints"
хавтсанд MPS файлуудаар хадгална.
Програмд дэндүү их зай эзлэхээргүй хэрэгтэй бусад хэдэн файлуудыг тэнд бас хадгална.
Газрын зургийн замын бичлэгийн дэлгэц 10.000 цэгүүдийн хязгаартай, бичсэн зам цэгүүдийн тоогоор
ямар нэг хязгаарлалт байдаггүй тэрийг зөвхөн PDA -н боломжтой ойн хэмжээнд хязгаарладаг. PDA -н
ойд хадгалсан замын бичлэг дараа замын чиглэлд импортлогдож жолоодлогод боломж олгож болно.
Үнэн хэрэгтээ зөвхөн импорт хийгдэж орсон биш бусад MPS файлуудыг импорт хийж чадна
(OziExplorer, Garmin GPS Database –н замын бичлэгүүд).
Энийг хийхийн тулд Чиглэлүүд (Routes) цэсэд "Замын бичлэг импортлох" (Import track) товчийг
дарахад бүх бололцоотой замын бичлэгнүүдтэй цонх нээгдэнэ. Хэрэгтэй замын бичлэгээ сонгоод
"Оk" (ногоон чагт)-г сонгоно.
Замын бичлэгийн файл, хэсэг замын бичлэгүүдтэй байгаа бол програм аль замын бичлэгүүдийг
импорт хийх ёстойг асууна (эсвэл бүгдийг нь).
Дараа нь импорт хийгдсэн замын бичлэг "Track*" гэж нэртэй, замуудын жагсаалт гарч ирнэ. Та
түүнийг өөр бусад зам шиг ажиллуулж болно.
34
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Замын цэгүүд тодорхой замын цэгийн хэлбэрт хайлтыг хялбарчлахын тулд (тээвэр, иргэний,
үйлчилгээнүүд гэх мэт} бүлгүүдэд ангилсан. Замын цэгийн хэлбэрийг (waypoint's type} сонгохдоо
одоогийн төрөл үзүүлэх дүрсний дээр дарна. Тэгээд програм өмнөх сонгогдсон сүүлийн хэдэн
төрлөөс илүү их хэлбэрүүдийг санал болгоно. Хэрвээ эдгээр төрлүүд тохиромжгүй бол дэлгэцийн
доод талд ногоон сумыг дараад үйл ажиллагаагаараа төрөлжсөн, замын цэгүүдийн нийт жагсаалтаас
замын цэг төрлийг сонгоно.
Сонголт хийсэн даруй баруун доод хэсгийн товчийг дарна. Эцэст нь та замын цэгийн мэдээллийг
засаж болно.
Дэлгэцийн доод талд цэг рүү замыг үүсгэх эсвэл замын цэгийг арилгах
алийн ч зөвшөөрөх тусгай хэрэгслүүд байна.
35
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 58 Зураг. 59
Програм янз бүрийн хайлтын шалгууруудад суурилсан үйл ажиллагааны өргөтгөсөн хайлтаар
хангана. "Хайх" (Search) цэсийг дарах.
Хайх цэс газрын зургын дэлгэцийн зүүн доод буланд томруулдаг шилний дүрстэй харагдана. Газрын
зурагт харагдах эсвэл замд нэмсэн обьектыг олно. Хайлтын шалгуур нь тохиргоонуудаас сонгосон
даруул ашиглахыг тодорхойлж байна. Зарим хайлтууд нь оруулсан нэрийн хажууд объектын тоог
өгнө. Тиим обьектуудын тоо бүх зайг эзлэх үед, даруул автоматаар алга болно.
Өгсөн жагсаалтаас хэрэгцээтэй обьектоо дарна уу. Та алдаа хийсэн бол “Буцах” (Back) сумыг дарна.
Байшингууд барилгуудаар хайх гм тэдний хаягийг хэрэв мэддэг бол "Хаягаар" (By Address)
шуудангийн хаягийн хайлт тохирно.
36
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 60
Хаягаар хайх сонголтоор ороход хайлтын анхны хэлбэр Архангай аймгийн сумуудын жагсаалттай
харагдана. Та зөв хот аймгийн хайлт руу орохын тулд “Буцах” (Back) ногоон сумыг дарах эсвэл улаан
дугуй дүрсийг дарна уу.
Даруул ашиглан жагсаалтаас хэрэгтэй хотыг сонгох.
Даруул танд хэрэг болоогүй үед дэлгэцийн баруун дээд талд хамгийн бага товч хэлбэртэй болгож
болно. Даруул зөвхөн хотын хуудсыг орхисон үед алга болно. Жагсаалтаас хот, аймгийг сонгохын
тулд нарийн үзгээр түүн дээр дарна.
37
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 61 Зураг. 62
Даруул ашиглах тохиолдолд хэрэгцээтэй нэгийг харуулах хүртэл сум, хороолол, гудамжны нэр
оруулж эхэлнэ үү. Тохиромжтой нь холбогдолтой үсгүүдийг тодруулна. (Зөвхөн Улаанбаатар хотод
хороолол, гудамж хайгдана)
Програм нь таны даруул дээр бичих үсэг бүрт хайж байгаа нэрийг бүрэн зохих хүртэл сонголтыг
багасгана. Хайлт нэг хуудсанд таарах үр дүнгүүдийг буцаах үед, даруул алга болж хүссэн сум,
хохоолол, гудамжаа жагсаалтаас сонгох боломжыг танд үлдээнэ. Сонгох бол түүн дээр дарна уу.
Байшингийн тоо, сумын хил доторхи сумын төв, багыг сонгоно. Тодорхой тоотой зөвхөн нэг байшин,
нэг сум байгаа бол дараагийн алхамыг үргэлжлүүлнэ.
38
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 63 Зураг. 64
Зураг. 65 Зураг. 66
39
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Объектыг олсон даруй газрын зурагт тэрийг харах тэр рүү чиглэл хийх боломжтой. Хэрэв хайлтын
үеэр авточиглэл асаалттай байхад газрын зурагт чиглэл үүссэн бол, обьект замын чиглэлийн цэгт
нэмэгдсэн байдлаар олдоно. Энэ үед объект дээр дараад нэг сонголтыг сонгоно: “Хүрэх” (Visit) замын
цэгүүдийн хамгийн ойр 2 объектын хооронд байрлуулах эсвэл “Замын чиглэлд нэмэх” (add to the
route) замын чиглэлийн төгсгөлд объект нэмэгдэнэ.
Зураг. 67
40
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 68
41
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Объектын төрлийг сонгосон дараа, бүх хэрэгтэй объектуудын хуудас ангилагдана. Хамгийн ойр
обьектууд жагсаалтын дээд талд байна.
Хуудасны доод хэсэгт нэрийг товчоор хайх хайлт байна.
Та хэрэгтэй объектоо олох хүртэл объектын нэрийг үсэг үсгээр нь оруулна.
Зураг. 69 Зураг. 70
42
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 71 Зураг. 72
"Хотууд" (Cities) хайлт нь хотууд, тосгонууд, суурин газар гэх мэтэд хайлт хийнэ.
Даруул ашиглаж байгаа тохиолдолд хэрэгтэй нэгийг харуулах хүртэл суурин газрын нэрээ бичнэ.
Тохиромжтой нь холбогдолтой үсгүүдийг тодруулж харуулдаг.
Програм нь таны даруул дээр бичих үсэг бүрт хайж байгаа нэрийг бүрэн зохих хүртэл сонголтыг
багасгана. Хайлт нэг хуудсанд таарах үр дүнгүүдийг буцаах үед, даруул алга болж хүссэн суурингаа
сонгох боломжыг танд үлдээнэ. Та газрын зураг дээр харахаар шийдэх эсвэл тэр рүү чиглэл хийж
болно.
"Түүх" (History)
Энд хайлтын урьд нь ямар ч төрлийг хэрэглэн хайгдсан бүх объектууд жагсана. Энэ хайлт хугацаагаар
нь обьектуудыг ангилна. Хамгийн сүүлд хайсан объект оройд нь байна. Та хэзээ ч ашиглахааргүй бол
жагсаалтаас обьектыг арилгах, тэндээс бүх обьектыг арилгах, бас сонгосон объект руу чиглэх эсвэл
газрын зураг дээр үзэж болно.
“Координатаар” хайх
Та координатаа оруулаад дэлгэцийн доорхи хуудсан дээр дарахад тухайн сэдвийн цэс гарна. Энд та
өгсөн координат руу очих, харах, цэг үүсгэж болно.
43
ªÄªÐ Á¯Ð ÄÝËÕÈÉ ÄÀßÀÐ
Зураг. 73
8. Тайлбар
GPS (Global Positioning System) - Байрлалын тодорхойлолд хэрэглэсэн дэлхийн систем байна.
Жолоодлогын систем нь хиймэл дагуулуудаас ирсэн мэдээлэл тасралтгүй жолоодлогын дохионуудыг
дамжуулж байх үед хэрэглэнэ.
GPS нь агаарын хөдөлгөөнт ба суурин объектын үед, газар дээр ба усан дээрх жолоодлогод өндөр
нарийвчлалын мэдээлэл өгөх зорилготой байна.
44