Professional Documents
Culture Documents
NDIC-Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON
NDIC-Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON
ШИНЭТГЭЛИЙН ХОРОО
“САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН
ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
АГУУЛГА
Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын 2009 оны 320,
2010 оны 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг
хэрэгжүүлэх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа.
Сайншанд нь Дорноговь аймгийн төв бөгөөд 20,4 мянган хүн амтай. Хүн амын 70%
инженерийн төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 30% нь амины орон сууцанд амьдардаг.
Улаанбаатараас зүүн урагш 463 км-т, далайн түвшнээс дээш 938 м өндөр газарт байрладаг.
234.6 мянган га газар нутагтай.
Инженерийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, төвийн эрчим хүчний системд болон
шилэн кабелийн магистраль шугамд холбогдсон, үүрэн холбооны бүх оператор үйл
ажиллагаагаа явуулж байна. Сайншанд сумын төв нь дулаан, цэвэр ус, ариутгах татуургын
төвлөрсөн системтэй.
Дорноговь аймаг нь хүн амын төвлөрөл сайтай бөгөөд 2009 оны байдлаар
хөдөлмөрийн насны хүн амын тоо 37,2 мянга, эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 20,7
мянга болж, өмнөх онтой харьцуулбал хөдөлмөрийн насны хүн амын тоо 3.8 хувиар өссөн
байна. Сайншанд сумын төвд нийт 13,0 мянган оюутан сурагчид суралцаж байгаагаас
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, АУК-д 1,9 мянган оюутан суралцаж байна.
Сайншанд сум нь 2009 онд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.5 тэрбум
төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна.
Байгалийн баялгийн хувьд барилгын материал, элс, шавар, өнгө бүрийн шороон будаг,
жонш, цеолит, хүрэн нүүрс, нефтийн ордуудтай, булаг шанд, заган ой, бударгана, таана,
хүмүүл, гоёо, хармаг, тэмээн хөх зэрэг байгалийн баялаг ургамал, жимс арвинтай, говийн
унаган дүр төрх нь гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүс, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Одоо үйлчилж буй Үйлдвэр, технологийн цогцолборийн эрх зүйн байдлын тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үйлдвэрлэл, технологийн цогцолбор” гэж “үйлдвэрлэл,
технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн
таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан
уялдсан үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний цогцолборыг хэлнэ“ гэж тодорхойлсон бөгөөд
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 4
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
• Үйлдвэр, технологийн цогцолборын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын 2003 оны 54
дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэр, технологийн цогцолбор байгуулж, хөгжүүлэх
үндсэн чиглэл”-тэй уялдуулж нэмэлт, өөрчлөлт оруулах /хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-
ээс тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан гэснийг хасах/,
Төслийн зорилго нь дэвшилтэт техник, өндөр технологи бүхий “Коксын үйлдвэр”, “Хар
төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын
материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд, тэдгээрийн найдвартай үйл
ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд
ээлтэй, шилдэг хот төлөвлөлтэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар
бүхий аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахад оршино.
Эрдэс баялгийн нөөцөд түшиглэсэн хагас болон гүн боловсруулалт хийж экспортыг
нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Сайншанд” аж үйлдвэрийн
цогцолборыг барьж байгуулахад дараах зарчим /үзэл баримтлалыг/-ыг баримтална. Үүнд:
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт баригдах үйлдвэрүүдийн түүхий эд, эрчим
хүч, ус, ажиллах хүчний хангамжийг мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд
урьдчилан судалж ажлын хэсгийн дүгнэлт гаргах;
Төмөр зам, хурдны авто зам, нисэх буудал, цахилгаан, эрчим хүч, ус хангамж,
боомтын гарц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг үйлдвэрүүдийн
төслүүдийг хэрэгжүүлэх угтвар нөхцөл болгон харилцан уялдаатайгаар нэгдсэн
төлөвлөлтийн дагуу үе шаттай хэрэгжүүлэх /ТХХТ-ийн зарчмыг баримтлах/;
Уул уурхайн компаниудтай коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг
түүхий эдээр дотоодын үйлдвэрүүдийг тэргүүн ээлжинд хангах гэрээ хийх;
Төслийн ерөнхий зөвлөх: Мастер төлөвлөгөөг боловсруулах олон улсын зах зээлд
танигдсан, сүүлийн 5 жилийн хугацаанд 5 тэрбум ам. Доллараас дээш хөрөнгө оруулалт
бүхий аж үйлдвэрийн, дэд бүтцийн төслүүдэд Төслийн ерөнхий зөвлөхөөр ажилласан
инженер, барилга, төслийн удирдлагын компани байна. Цаашид төсөлд шаардагдах их
хэмжээний хөрөнгийг олон улсын зах зээлээс оруулах баталгаа болох Мастер төлөвлөгөө
боловсруулахын тулд Төслийн ерөнхий зөвлөх компанийг тодорхой шалгууртайгаар сонгон
шалгаруулна.
Олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх: Төслийн хэрэгжилтэд
хувьцаа эзэмшигчдийн, концессын, худалдан авалт, борлуулалт, зээлийн гэрээнүүдийг
олон улсын стандартын дагуу Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийх
тул эдгээр гэрээнүүдийг боловсруулах, зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах Олон улсын
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 6
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
Үйлдвэр 1
Үйлдвэр 2
Үйлдвэр 3 ...гэх мэт
4 Байгаль орчины зөвлөх Байгаль гадаад орчны зөвлөхтэй хамтарч Мастер төлөвлөгөө
байгаль орчны үнэлгээ хийх дуустал
5 Барилгын инженер Барилгын ажлыг гүйцэтгэлийн өмнөх үед Эхний төслүүдийн
Монголын барилгын онцлогийн талаар зөвлөх барилгын ажил
хэрэгжиж дуустал
Төслийн ерөнхий зөвлөх нь Ажлын хэсэгтэй шууд гэрээний үндсэн дээр хамтран
ажиллах ба зарим тохиолдолд, Ажлын хэсгийн хүсэлт, даалгаврын дагуу үйлдвэрүүд буюу
зарим шаардлагатай дэд бүтцийн барилгын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөх (цаашид “EPC”)
эсвэл барилгын гүйцэтгэлийн ажлыг удирдах (цаашид “EPCM”) нөхцөлийн дагуу барилгын
ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийн цаг хугацаа болон чанарт хяналт
тавих, хүлээж авах зэрэг ажлыг хийнэ. Хэрэв Төслийн ерөнхий зөвлөхийн хүлээж авсан
төслийн барилгын ажилд чанарын болон цаг хугацааны дутагдал гарсан тохиолдолд
санхүүгийн хариуцлагыг Төслийн ерөнхий зөвлөх нь өөрөө хүлээнэ.
1 км төмөр замын суурь бүтэц барих өртгийг ойролцоогоор 1,5-2,0 сая ам.доллар болно
гэж тооцож байна. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахтай холбогдох материал
хангамжийг бэлтгэх асуудлын хүрээнд төмөр бетон дэр, суман шилжүүлэгийн модон дүнз,
брусс, замын чигжээс зэрэг материалуудыг дотоодын нөөц бололцоог ашиглан бэлтгэх
боломжтой. Зам төмөр, суман шилжүүлэг, тэдгээрийн бэхэлгээний эд анги, деталиудыг ОХУ-
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 8
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
аас худалдан авдаг. Иймд цаашдаа эдгээр эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл
боломжийг судлаж үзэх шаардлагатай.
Авто зам. Сайншанд хот нь Улаанбаатар, Чойр, Замын-Үүд боомттой улсын чанартай
автозамаар холбогдоно /зураг 2/.
Уг хотгорын төвийн хэсэгт болон түүний хажуу жигүүрийн зэргэлдээх бүсэд 1986-1987
онд газрын доорхи усны эрлийн судалгааг явуулж, 94-291 метрийн гүнд, 2-15 л/с ундрагатай
хийт 26 ширхэг цооногийг өрөмдөж, зохих шатны гидрогеологийн туршилт шавхалтын ажлыг
хийж, дээд цэрдийн настай Баянширээгийн давхаргадасын өндөр усжилттай уст үе давхарга
тархсаныг тогтоосон байна.
Дээр дурьдсан үйлдвэрлэлийн В, С1 зэргийн 323 л/с буюу 27,907.2 м3/хоног хэмжээтэй
газрын доорхи усны ашиглалтын нөөц баялгийг цаашид нарийвчилсан хайгуулын
гидрогеологийн судалгааны үр дүнгээр хянаж баталгаажуулах зайлшгүй шаардлагатай
/хүснэгт 2/.
Усан хангамж. Ус хангамжийн эх үүсвэр нь хотоос урагш 17-24 км-т орших Зээгийн
Хөтөлд байрладаг. 1992 оноос эхлэн ашиглагдаж байгаа гүний 3 худаг бүхий байгууламжаас
завсрын 3 насосны станц, халдваргүйжүүлэх төхөөрөмжөөр дамжин 1000м3-ийн багтаамжтай
усан санд хураагддаг. Усан сангаас Ф100-Ф150мм-ийн голчтой нийт 54.2 км цагираг
хоолойгоор түгээгддэг. Цэвэр усны насосны станц бүрэн ажиллагаатай. Ус хангамжийн эх
үүсвэрийн тогтоогдсон хүчин чадал 2100 м3/хоног, ашиглагдаж байгаа хүчин чадал нь
1250м3/хоног.
Дулаан хангамж. Дулааны КЕ-25/14 маркийн 3 тогоо бүхий 45 Гкал/цаг хүчин чадалтай
Дулааны станцаас дулаанаар хангагддаг. Ф320-Ф350мм-ийн голчтой 9 км урт шугамтай,
үүнээс гол шугамын урт 5.8 км. Гол шугамыг 2000 оноос хэсэгчлэн сольж засварлаж байна.
Ус, дулаан дамжуулах 3 төвтэй байна.
Монгол улс 1948 оноос анх мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл
геологи, уул уурхай, газрын тосны чиглэлийн 68.3 мянга орчим мэргэжилтэн бэлтгэсэн байна.
Тухайлбал, уул уурхай, эрчим хүчний боловсон хүчнийг бэлтгэх ажлын хүрээнд Геологи,
газрын тосны сургуулиас 2.5 мянган инженер, Уул уурхайн инженерийн сургуулиас 2.6 мянга
гаруй инженер-техникч, Эрчим хүчний сургуулиас 4.0 мянга гаруй инженерийг тус тус бэлтгэн
гаргасан байна. Мөн Дарханы техникийн коллеж, Налайхын Мэргэжлийн сургалт,
үйлдвэрлэлийн төвд болон бусад төвүүдэд мэргэжлийн ажилчдыг бэлтгэж байна.
Төмөр замын дээд сургууль нь 1953 оноос хойш 8.7 мянган гаруй мэргэжилтэн, 4.5
мянга орчим ажилчныг бэлтгэсэн байна. Мөн төмөр замын мэргэжлээс гадна авто тээвэр, авто
зам, холбоо, нефть хангамжийн мэргэжлээр 15.0 мянга гаруй мэргэжлийн боловсон хүчин
бэлтгэсэн байна. Өнөөгийн байдлаар Төмөр замын дээд сургуульд зүтгүүрийн аж ахуй, вагоны
аж ахуй, төмөр замын барилга, зам, замын аж ахуй, төмөр замын машин механизмын
ашиглалт, төмөр замын автоматик холбоо, цахилгаан хангамж зэрэг төмөр замын 7 үндсэн
мэргэжлээр 700 гаруй оюутан суралцаж байна. Өөрөөр хэлбэл, жилд 175 орчим боловсон
хүчин бэлтгэгдэн гарч байна.
Мөн төмөр зам байгуулахад вагоны инженер, зүтгүүрийн инженер, төмөр замын
барилгын инженер, замын инженер, төмөр замын машин механизмын ашиглалтын инженер,
төмөр замын автоматик холбооны инженер, цахилгаан хангамжийн инженер зэрэг 200 гаруй
мэргэжлийн боловсон хүчин шаардагдахаар байна. Мөн төмөр замын замчин, зүтгүүрийн
засварчин, вагоны засварчин, жижиг хэрэглээний засварчин, хүнд машин механизмын
засварчин зэрэг 200 орчим мэргэжилтэй ажилчин шаардагдахаар байгаа бөгөөд өнөөгийн
байдлаар төмөр замын хувьд энэхүү хэрэгцээг хангахуйц байна.
Нэн тэргүүнд мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд онцгой анхаарч, дараах ажлуудыг хурдан
шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Тухайлбал:
Уул уурхайн салбарт сүүлийн үеийн тоног, төхөөрөмж дээр дадлага, сургалт явуулах
боломжтой сургалтын төв болон төрөлжсөн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулах;
Материаллаг бааз, багшлах боловсон хүчинтэй сургуулийг түшиглэн мэргэжилтэй
ажилчид бэлтгэх сургалтыг зохион байгуулах;
Томоохон аж, ахуйн нэгж байгууллагыг түшиглэн уул уурхайн мэргэжилтэй ажилтан
бэлтгэхийг дэмжих буюу үйлдвэрлэл дээрх мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтыг
зохион байгуулах шаардлагатай байна.
Монгол Улсын “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн
3.1.2-т заасны дагуу паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн
этгээдийг “паркийн удирдлага” гэх бөгөөд түүний хэрэгжүүлэх эрх үүрэг нь тус хуулийн 11
дүгээр зүйлд зааснаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг
ханган ажиллах мөн паркийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ, зохицуулалтыг хийн
гүйцэтгэхэд оршино.
Ажлын хэсэг
ҮХШХ
Цогцолборын удирдлага
Нийгэм ахуй/
Барилгын ажил Үйлдвэрийн газрын Ажилчдын камп
бэлтгэл ажил
Санхүү/Нягтлан бүртгэл
удирдлага гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсэг нь Төслийн ерөнхий зөвлөхийг
Монгол талын төслийн захиралтай хамт ажиллуулах шаардлагатай юм. Монгол талын
захирал нь Төслийн ерөнхий зөвлөхтэй хамтран ажилласанаар туршлага судлан цаашид үйл
ажиллагаа шилжих үед шилжүүлэн авахад дөхөм болно. Төслийн ерөнхий зөвлөх нь үйл
ажиллагаа, үйлдвэрлэл хариуцсан Төслийн дэд даргуудыг тус тус авч ажиллуулна. Үйл
ажиллагаа хариуцсан Төслийн дэд дарга барилгын ажил, инженер, техник технологи, бэлтгэн
нийлүүлэлт, төлөвлөлт ба хяналт, санхүү гэсэн үйл ажиллагааг эрхлэн явуулж ажиллах болно.
Үйлдвэрлэл, нийгэм ахуй хариуцсан дэд дарга нь газрын бэлтгэл ажил, дэд бүтэц,
үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо, барилга материал хангамж, эрүүл мэнд, нийгмийн
үйл ажиллагаа зэргийг Монгол талын холбогдох мэргэжлийн багтай хамтран ажиллахаар
харагдаж байна.
Эдгээр үйлдвэрүүд нь Монгол Улсын компанийн тухай хууль болон бусад холбогдох
Монгол Улсын хууль тогтоомжид захирагдан үйл ажиллагаагаа явуулна /схем 2/.
ТАВ. САНХҮҮЖИЛТ
5.1. Цогцолборын санхүүжилтийн талаарх төсөөлөл
Төслүүдийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг
Концессын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журмын дагуу шийдвэрлэх чиглэл барьж
байгаа ба эрх зүйн шинэчлэх хэрэгцээ гарч болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэл. Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн
хэлбэрээр хөрөнгө оруулах эрх зүйн орчин нь УИХ-аар 2009 онд баталсан “Төр, хувийн
хэвшлийн түншлэлийн тухай төрөөс баримтлах бодлого”, 2010 онд баталсан “Концессын тухай
хууль” зэргээс бүрдэнэ. Эдгээр хуулиуд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоол, 2010
оны 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны хуралдааны 52 дугаар тэмдэглэл зэрэг
эрхзүйн баримт бичгүүдийн хүрээнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн
байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн хамгийн чухал үзүүлэлт нь эдийн
засгийн үр ашигтай, өгөөжтэй байх, эдгээр төслийг сонирхох нөхцөл бүрдүүлэх асуудал болно.
Нөгөө талаас төр, болон хувийн хэвшилд аль алинд нь ашигтай байх нь чухал.
боломж, гүйцэтгэлд үндэслэсэн гэрээ байх, инноваци, зах зээлийн хэмжээ зэрэг нийтлэг
шалгуур үзүүлэлт болон хөрөнгө оруулагчийг татах үзүүлэлтүүдийг анхаарна.
Эдгээр давуу талууд, боломж бололцооны үндсэн дээр үндэсний болон орон нутгийн
эдийн засаг, хүний нөөцийн хөгжлийн бодлогоор төвлөрсөн дэд бүтэц бүрдүүлсэнээр
сонирхож буй дотоод, гадаадын компаниудад үйл ажиллагааны зардлыг багасгах бололцоог
өгч өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.
Үүнээс гадна тулгарч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэтлэн давахын
тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай.
Төсөл хэрэгжсэнээр, хүн амын механик өсөлт ихсэх, малын бэлчээр хомсдох, хүнсний
хэрэглээ нэмэгдэхтэй холбоотойгоор Сайншандын ойр орчимд нь эрчимжсэн мал аж
ахуй, газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг явуулах;
Ойрын 5-6 жилийн хугацаанд ажиллах хүчнийг бэлтгэх, сургах бодлогыг тодорхойлсон
тусгай хөтөлбөр боловсруулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд онцгой анхаарч,
хурдан шуурхай зохион байгуулах;
Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи ашиглахыг зорих, ингэснээр байгаль
орчинд учруулах сөрөг нөлөөг багасгах, салхины доод талд байршлыг сонгосноор осол
гарсан тохиолдолд болзошгүй аюулаас сэргийлэх боломж бүрдэнэ;
Газрын доорх усны нөөц баялгийг нарийвчилсан хайгуулын гидрогеологийн судалгааны
үр дүнгээр хянаж баталгаажуулах, усны эрэл хайгуулыг шинээр хийж гүйцэтгэх;
Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хөрөнгө оруулагчдыг эдгээр төсөлд
татан оруулсанаар тодорхой хэмжээний эрсдэлээсээ хуваалцаж, үүрүүлсэнээр шинэ
техник технологи, инновацийг нэвтрүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
Зах зээл дэх үнийн хэлбэлзэл төслийн үр ашгийг бууруулах явдлаас сэргийлж түүхий
эдийн биржийн тогтолцоог бий болгосноор дотоод нөөцтэй болж үнийн хэлбэлзэлээс
тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх;
Ерөнхий болон стратегийн зөвлөхтэй байгуулах гэрээндээ хүү торгуулийн санкцийг
тодорхой тусгаж өгөх нь зураг төсөлд алдаа гарах, мөн цаашлаад хөрөнгө санхүүгийн
хувьд их хэмжээний алдагдал үүсэх, цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлнэ;
Тус үйлдвэрүүдийг унагах зорилгоор бусад улсаас явуулж болзошгүй бодлогын эсрэг
гаалийн тариф тогтоох, экспортын баталгаа гаргах зэрэг авах сөрөг арга хэмжээг
судлах /одоогийн ноолуурын зах зээлд явуулж байгаа бодлого/;
Байгалийн нөөц хүрэлцэхгүй байх;
Санхүүгийн нөөцийн дутмаг байдал;
Харин төслийн зүгээс шинээр бий болгож байгаа сорилтууд тухайлбал Оюутолгой
төслийн явцыг харахад томоохон аж үйдлвэрийн цогцолборыг босгохын тулд Засгийн газар
улсын нөөц, бололцоог ихээхэн дайчилж, боловсон хүчин, технологи, санхүү зэрэг чиглэлээр
Монгол Улсын шингээх чадварыг ойрын үед эрс нэмэгдүүлэх шаардлагатай байж болзошгүй
байдал харагдаж байна. Иймээс уг төслийн судалгааны явцад ажлын хэсгийн зүгээс энэ
чиглэлийн тооцоо, судалгааг хийх шаардлагатай.
Ихэнх судалгааны үр дүнгүүд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч буй орны
санхүүгийн зах зээлийн хөгжил тодорхой түвшинд хүрсэн нөхцөлд улс орны хөгжилд эерэг
нөлөө үзүүлдэг гэдгийг баталсан байна.
Өнөөгийн байдлаар Монгол улсын хувьд 14 арилжааны банк, 186 банк бус санхүүгийн
байгууллага, 207 хадгаламж зээлийн хоршоо мөн тооны барьцаалан зээлдүүлэх аж ахуйн
нэгжүүд, даатгалын 16 компани, үнэт цаасны 49 компани байгаа нь банкны салбарын хөгжил
илүү түлхүү байгааг харуулж байна. Бусад салбаруудаас хөрөнгийн зах зээлийн хөгжил арай
илүү, даатгалын зах зээл болон тэтгэврийн тогтолцооны хөгжлийн тухай ярих нь эрт байна.
Моргэйжийн хувьд дөнгөж эхлэх шатандаа явж байна. Санхүүгийн нийт активын 95 орчим
хувийг банкны актив дангаараа эзэлж байна. Иймээс хөрөнгө оруулалт банкны салбарын
хөгжлөөс шууд хамаарч байгаа юм. Манай оронд банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд жил
бүр сайжирч байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэж байна.
Олон улсын туршлагаас харахад улс орнуудыг санхүүгийн салбарын хөгжил сайтай
болон хөгжил сул гэж хоёр ангилдаг бөгөөд Монгол Улсын хувьд санхүүгийн салбарын хөгжил
султай орон бөгөөд банкинд суурилсан санхүүгийн тогтолцоотой орны бүлэгт хамаарч байна.
Гермес, Ленсинк нар 2003 онд туурвисан “Гадаадын шууд хөрөнгө оруулалт,
санхүүгийн хөгжил ба эдийн засгийн өсөлт” бүтээлдээ банкны хувийн хэвшилд олгосон дотоод
зээл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт тухайн улсдаа эерэг нөлөө үзүүлэх үндсэн нөхцөл
болдог гэдгийг олж тогтоосон байна. Судалгааны үр дүнд тухайн орны дотоодын нийт
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 20
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
бүтээгдэхүүний 12 хувиас давсан хэмжээний зээлийг банкны салбар хувийн хэвшилд олгож
байвал тухайн улс гадаадын хөрөнгө оруулалтаас боломжийн хэмжээнд технологийн уусалтыг
авч чаддаг гэсэн судалгаа байдаг.
Графикаас /гарфик 2/ харахад 1995-2001 онуудад энэ үзүүлэлт 12 хувиас доош байна.
Харин 2002 оноос хойш энэ үзүүлэлт 12 хувиас давсан байна. 2004 оноос эхлэн буурах
хандлага ажиглагдаж байсан боловч 12 хувиас бага болоогүй байна. 2006 оноос эхлэн дахин
өсөх хандлагатай байна. Энэхүү үзүүлэлт ерөнхийдөө 12 хувиас илүү байгааг харахад Монгол
улсын хөрөнгө оруулалтын шингээх чадвар санхүүгийн салбарын хөгжлийн хувьд боломжийн
түвшинд байгаа хэмээн дүгнэж болох юм.
Банк болон хөрөнгийн зах зээл дээр суурилсан эдийн засгийн хувьд судалж үзэхэд
манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалтанд үзүүлэх нөлөөлөл бараг
гарахгүй байгаа бөгөөд харин банкны салбарын хөгжлөөс Монголын хөрөнгө оруулалтын
түвшин шууд хамааралтай явж байна. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил
харьцангуй сул байна. Учир нь нийт эдийн засагтаа мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх түвшинд
хөрөнгийн зах зээл ажиллаж хараахан чадаагүй байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь
эдийн засгийн өсөлтийн шалтгаан болох бөгөөд 2 жилийн хоцрогдолтойгоор эдийн засгийн
өсөлтөнд нөлөө үзүүлж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нийт хөрөнгө оруулалтанд
үзүүлэх нөлөө нь мөн сул байгаа юм. Энэ нь хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа жигд бус
явагдаж байгаатай холбоотой байна.
Суурь
2010** 2011** 2012** 2013** 2014** 2015** 2016 2017 2018 2019 2020 2021
хувилбар
ДНБ, оны
үнээр, тэрбум 7043.1 8047.4 9140.8 11675.3 13885.3 16597.3 20303.7 23070.1 26801.3 30236.6 34400.8 39230.1
төгрөг
Эдийн засгийн
7.5 8.2 7.8 20.8 15.6 13.6 16.3 9.7 12.1 8.5 8.1 8.4
бодит өсөлт
Нэг хүнд
ногдох ДНБ, 1824.3 2076.4 2312.1 2892.4 3628.1 4379.0 5303.6 6040.9 6861.8 7567.4 8411.8 9363.2
ам.доллар
ДНБ-д аж
үйлдвэрийн
34.9 35.7 35.9 42.9 43.9 45.6 49.6 49.3 50.3 49.4 48.8 48.2
салбарын
эзлэх хувь
ДНБ, оны
үнээр, тэрбум 7043.1 8067.9 9210.1 11870.6 14263.4 17291.1 21627.4 25466.6 30331.5 35657.8 42298.9 49963.5
төгрөг
Эдийн засгийн
7.5 8.5 8.4 22.0 16.9 15.5 19.5 14.8 15.1 13.2 12.8 12.2
бодит өсөлт
Нэг хүнд
ногдох ДНБ, 1824.3 2081.7 2329.6 2940.8 3726.9 4562.1 5649.4 6668.4 7765.6 8924.2 10343.0 11925.0
ам.доллар
ДНБ-д аж
үйлдвэрийн
34.9 35.7 35.9 42.9 45.6 48.0 52.6 53.7 55.1 55.6 56.4 56.8
салбарын
эзлэх хувь
Тайлбар: Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ суурь хувилбараар 2021 онд 9363.2 ам.доллар байхаар бол
тухайн цогцолборыг ашиглалтанд оруулснаар 11925.0 ам.долларт хүрч суурь хувилбараас 2561.8
ам.доллараар их байхаар байна.
Тайлбар:
*1,500,000,000.00 ам.доллараар тооцож 2 хувааж нийт 3 тэрбум ашиглах хувилбар
**500,000,000.00 ам.доллараар тооцсож 6 хувааж нийт 3 тэрбум ашиглах хувилбар
Хүн ам, ажиллах хүч. Дорноговь аймаг 2009 оны жилийн эцэст 58.3 мянган байнгын
оршин суугчтай байгаа нь 2008 оныхоос 1.9 хувиар, 2000 оны хүн амын тооллогоос 14.1 хувь
буюу 7.1 мянган хүнээр өсөөд байна. Аймгийн хүн амын тоо 2000 оны тооллогоос хойш жилд
дундажаар 1.48 хувийн өсөлттэй байна.
Хамгийн их хүн амтай 5 сумдад Сайншанд (20.4 мянга), Замын-Үүд (12.8 мянга), Айраг
(3598), Хатанбулаг (2985), Даланжаргалан (2554) орж байна.
2009 онд Дорноговь аймагт бусад аймаг, нийслэлээс 298 өрхийн 1458 хүн шилжин ирж
суурьшсан бол 301 өрхийн 1529 хүн шилжин явсан байна. Шилжилт хөдөлгөөний урсгал 2004
оноос хойш анх удаа сөрөг урсгалд шилжиж, шилжих хөдөлгөөний цэвэр коеффициент -0.12
байна.
2009 онд хөдөлмөрийн насны хүн амын тоо 37144 эдийн засгийн идэвхитэй хүн ам
/ЭЗИХА/-ын тоо 20722 болжээ. Өмнөх онтой харьцуулбал хөдөлмөрийн насны хүн амын тоо
3.8 хувиар өссөн боловч эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 0,3 хувиар буурсан үзүүлэлт
гарчээ.
Дорноговь аймгийн ДНБ-ий бүтэц. 2009 онд ДНБ, оны үнээр 50.5 тэрбум төгрөг болж
2008 оныхоос 18.8 хувиар буюу 8.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2009 онд нэг хүнд ногдох
ДНБ 875.2 мянган төгрөгт хүрч өмнөх оноос 111.3 мянган төгрөгөөр өссөн байна.
ДНБ-ий өсөлтийн 7.1 нэгжийг хөдөө аж ахуйн салбар, 2.3 нэгжийг үйлдвэрлэлийн
салбар, 9.5 нэгжийг үйлчилгээний салбар тус тус хангасан байна /график 5/.
Газрын төлбөр. Хот, тосгон, бусад суурины эзэмшиж, ашиглаж байгаа нэг га газрын
төлбөрийн хязгаар 0.1-1.0 хувь байна1. Уг төлбөрт хамгийн ихдээ 7500 төгрөг авдаг.
Сайншандад баригдах үйлдвэрүүдийн хувьд, урьдчилсан таамаглалаар нэг үйлдвэр дунджаар
9 га газарт үйл ажиллагаа эрхэлнэ гэж тооцвол нийт 54 га газарт үйл ажиллагаа явуулахаар
байна. Энэ тохиолдолд үйлдвэрүүд газрын төлбөрт жилд 405.0 мянган төгрөг орон нутгийн
төсөвт оруулахаар байна.
Цалингийн татвар. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар
зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу цалингийн жилийн орлогын 10 хувиар тооцов. Нийт
Сайншандад баригдах үйлдвэрт шаардагдах нийт ажиллагсдыг 7000 байна гэж тооцсон.
Үл хөдлөх эд
Газрын хөрөнгийн Цалингийн
төлбөр (сая Усны төлбөр татвар (сая татвар (сая Нийт (сая
төгрөг) (сая төгрөг) төгрөг) төгрөг) төгрөг)
2011 0.405 0 0 0.4
2012 0.405 0 0 0.4
2013 0.405 0 0 0.4
1
Газрын төлбөрийн тухай хууль, 7.3 зүйл
2
Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, 7.1, ЗГ-ын 2009 оны 11 сарын 27 өдөр 351 тогтоол
3
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, 6 дугаар зүйл
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 26
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
Боловсруулах үйлдвэрийн салбарын бусад салбарт үзүүлэх шууд бус нөлөө нь 2.35
байна. Энэ нь боловсруулах үйлдвэрлэл 1 төгрөгөөр өсөхөд бусад салбарын үйлдвэрлэлийг
нэгдсэн дүнгээрээ 2.35 төгрөгөөр өсгөнө /хүснэгт 9/.
2009 оны тоон мэдээлэл дээр үндэслэн Дорноговь аймгийн ажиллах хүчний шууд
үржүүлэгчийг тооцоход /хүснэгт 10/.
Сая төгрөгт
ДНБ, ногдох ажил
Ажил эрхлэлт
салбараар, сая эрхлэлтийн
төг* шууд үржүүлэгч
ХАА, ойн аж ахуй, ан агнуур 1 284 787.1 348785 0.2714730
Загас барилт 17.5 9 0.5142857
Уул уурхай, олборлох үйлдвэр 1 337 983.7 34799 0.0260085
Боловсруулах үйлдвэр 254 301.8 62730 0.2466754
Цахилгаан, дулааны
144 222.6 15637 0.1084227
үйлдвэрлэл, усан хангамж
Барилга 49 439.2 49585 1.0029483
Бөөний болон жижиглэн
363 255.6 160311 0.4413174
худалдаа, гэр ахуйн барааны
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 27
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
засварлах үйлчилгээ
Зочид буудал, зоогийн газар 34 903.2 23306 0.6677329
Тээвэр, агуулахын аж ахуй,
644 602.6 78852 0.1223265
холбоо
Санхүүгийн гүйлгээ хийх үйл
179 285.3 12265 0.0684105
ажиллагаа
Үл хөдлөх хөрөнгө, түрээс,
бизнесийн бусад үйл 543 472.4 223 0.0004103
ажиллагаа
Төрийн удирдлага, батлан
хамгаалах, албан журмын 270 066.1 75888 0.2809979
даатгал
Боловсрол 296 862.8 74904 0.2523186
Эрүүл мэнд, нийгмийн халамж 134 471.0 35745 0.2658194
Нийгэм, бие хүнд үзүүлэх
82 403.8 33357 0.4047994
бусад үйлчилгээ
Тайлбар: * Урьдчилсан гүйцэтгэл
Боловсруулах
Салбар үйлдвэрийн шууд бус
үржүүлэгч
Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй 0.20808
Загасны аж ахуй 0.00012
Уул уурхай, олборлох үйлдвэр 0.00142
Боловсруулах үйлдвэр 0.11028
Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 0.01210
Барилга 0.00169
Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны
засварлах үйлчилгээ 0.03820
Зочид буудал, зоогийн газар 0.00407
Тээвэр, агуулахын аж ахуй, холбоо 0.00696
Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа 0.00481
Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл
ажиллагаа 0.00082
Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын
нийгмийн даатгалын үйл ажиллагаа 0.00001
Боловсролын салбарын үйл ажиллагаа 0.00010
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа 0.00100
Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ 0.00144
Ажил эрхлэлтийн нийт шууд бус үржүүлэгч 0.39110
Шууд болон шууд бус ажлын байрыг авч үзвэл боловсруулах салбарт 1 сая төгрөгийн
өсөлт нь шууд 0.248, шууд бус 0.391 буюу нийт 0.639 ажлын байрыг бий болгохоор байна.
Боловсруулах салбарт 1 тэрбум төгрөгийн өсөлт нь 639 ажлын байрыг бий болгохоор байна.
ХАВСРАЛТ
Төслийн ерөнхий инженерээр АНУ-ын Бехтел Корпораци анх шийдвэр гарсанаас хойш
ажиллаж үйлдвэр, төмөр зам, автозамын дэд бүтэц болон нийгэм хангамжийн төслүүдийг
хамтад нь төлөвлөж барьж байгуулсан байна. Тээврийн дэд бүтцэд онгоцны буудал, хурдны
авто зам, төмөр зам болон усан боомтуудыг барьж байгуулсан.
4
Bechtel Corporation, Jubail Industrial City, http://www.bechtel.com/jubail_industrial_city.html
5
MidAmerica Industrial Park, http://www.maip.com/overview.php
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 29
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
6
Shanghai Fengpu Industrial Park, Export Processing Zone, http://industrial-zone.fengpu.com/
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 30
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
Логистикийн байгууламжууд,
Төрийн нэг цэгийн үйлчилгээ,