Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

Хичээл : Органик хими

Сэдэв: Алкин ба алкадиен Семинар: 5

 Молекулдаа нүүрстөрөгч ба устөрөгчөөс гадна хоёр хоёрчийн холбоо


агуулсан задгай хэлхээт ханаагүй энгийн органик нэгдлийг алкадиен гэнэ.
CnH2n-2 гэсэн ерөнхий томьёонд захирагдах ба гомологи эгнээний эхний
гишүүн нь C3H4–пропадиен юм. Алкадиены нэршлийн хувьд олон улсын
нэршил болох IUPAC- аар нэрлэхдээ салбарлалтаас үл хамааран хоёрчийн
холбоо ойр талаас дугаарлана.

 Изомери: Салбарлалтын изомери.

Давхар холбооны байрлалын изомери

 Анги хоорондын изомери.

 Орон зайн изомери

Хими шинж

 Гидрогенжих урвал
 Галогенжих урвал

 Дивинилийн полимержих урвалаар каучук үүсдэг.

 Алкин: Молекулдаа нүүрстөрөгч ба устөрөгчөөс гадна нэг гуравчийн холбоо


агуулсан задгай хэлхээт ханаагүй энгийн органик нэгдлийг алкин гэнэ. CnH2n-2 гэсэн
ерөнхий томьёонд захирагдах ба гомологи эгнээний эхний гишүүн нь C2H2–
ацетилен (этин) юм. Алкины нүүрстөрөгчийн молекулын орбиталиуд нь sp гэсэн
эрлийзжилт бүхий дигональ бүтэцтэй ба өөр хоорондоо 1800 өнцөг үүсгэн
байрладаг.

 Нэршил: Алкины нэршлийн хувьд олон улсын нэршил болох IUPAC- аар
нэрлэхдээ салбарлалтаас үл хамааран гуравчийн холбоо ойр талаас дугаарлана.

 Ханаагүй радикал

 Салбарлалтын изомери.

 Давхар холбооны байрлалын изомери.


 Анги хоорондын изомери.

 Хими шинж: Ацетилен ба гомологи эгнээний гишүүд нь мөнгөний оксидын


аммиакын уусмалтай харилцан үйлчилж уусдаггүй тунадас үүсгэдэг. Энэ нь
гуравчийн холбоо агуулсан нэгдлийн чанарын урвал юм.

Cурагчдын бие даан гүйцэтгэх даалгаврууд :

1.Пентадиены бүх изомерүүдийг бичиж, системт /июпак /нэршлээр нэрлэ.

2.Дараах нэгдлүүдийг системт/июпак/ нэршлээр нэрлэ. CH3

А. СН3- С=C – CH = CH2 б. СН2= C – CH2 = C – CH3

I I

CH3 CH3

3.Дараах нэгдлүүдийн бүтцийн томъёог бич.

А. 3.3 диметилгексадиен- 2,4 б. 2,2,3,3 тетраметилбутадиен– 1.3

4. Диений нүүрсустөрөгч ямар томъкёотой вэ?

5. 8 гр бутадиен – 1.3-ыг устөрөгчжүүлэхэд үүссэн бутан ба бутений холимгийг бромыбн


усан дундуур нэвтрүүлэхэд 10гр дибром бутан үүсчээ.үүссэн хийн холимгийн найрлагыг
тодорхойл.

6. Бутадиенд хэдэн моль устөрөгч нэгдүүлж бутан гарган авах вэ?

7. Дараах схемийн дагуу урвалын тэгшитгэлүүдийг бич.

Бутадиен1.3 → бутен → бутан

1.Бутин – 1 нэгдэлд хэдэн сигма холбоо хэдэн пи холбоо байна вэ?


2.Дараах нэгдлүүдийг системт/июпак/ нэршлээр нэрлэ. CH3

А. СН3-СH -C ¿ C – CH3 б. СН3- C ¿ C - C – CH3

I I

CH3 CH 3

3.Дараах нэгдлүүдийн бүтцийн томъёог бич.

А. 3-метилбутин -1 б. 2,5диметилгексин– 3

4. Алкиний нүүрсустөрөгч ямар томъёотой вэ?

5. 15%-ийн хольцтой техникийн кальцийн карбидаас хэдэн гр ацетилен гарган авах вэ?

6. 4 моль ацетилен хэвийн нөхцөлд хичнээн эзлэхүүнтэй вэ?

7. Дараах урвалуудыг гүйцээж үүссэн бодисуудыг нэрлэ.

НС ¿ CH + HCI → ,,,,,,,,,,,

СН3- СН2- С ¿ СН +Аg 2O → ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

You might also like