Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Байгалийн ухаан 2011

Хичээл №3

Сэдэв: Ландшафтын хэв шинж, Гаригийн хөдөлгөөн

Нутаг бүр адил биш төрх байдалтай байдаг .Зарим нь халуун элсэн цөл байхад
зарим газраа уул,ус ургамал ногоо нь жигдэрсэн үзэсгэлэнтэй сайхан байдаг. Анх
үүссэнээрээ байгаа байгалийн төрх байдлыг унага төрх буюу ландшафт
гэнэ.Ландшафт гэдэг нь газрын буюу нутгийн дүр төрх гэсэн утгатай юм.

Зарим эрдэмтдийн бүтээлд ландшафтыг газарзүйн нутаг дэвсгэрийн цогцолбор


гэж тодорхойлсон байдаг. Нутаг дэвсгэрийн цогцолбор нь байгалийн , байгаль аж
ахуй, нийгэм эдийн засгийн үзэгдлүүдийг хамаардаг. Бүс нутгийн хэмжээнд авч
үзвэл ландшафт нь тодорхой бие даасан нутаг дэвсгэрийн цогцолбор өөрөөр
хэлбэл байгалийн бүрэлдэхүүний нягт харилцан холбоотой байдлаар нөхцөлдсөн
газрын гадаргын хязгаарлагдмал талбар юм.Ландшафт бүр нь өөрийн гэсэн
гадаад дүр төрх болон дотоод бүтэцтэй газар дээр тодорхой байршил хил зааг
бүхий байгалийн бүрдэл юм.
Ландшафт нь орон зай цаг хугацаанд өөрчлөгдөн хөгжиж байдаг бөгөөд газарзүйн
бүрхэвчийн бүх хүрээг тухайлбал чулуун хийн усан шим мандлуудыг багтаасан
байдаг.

Нутаг орны цаг уурын онцлог нь нарны цацрагийн хэмжээ агаарын температур
чийгшил хур тунадас ба салхины чиглэл хурдаас хамаардаг.Ландшафтын гадаад
төрх байдалд гадаргын ба гүний ус нөлөөлдөг.Ландшафтын бүрэлдэхүүнүүдийн
харилцан үйлчлэл нь түүний шууд ба эргэх холбоогоор дамжин хэрэгждэг.Шууд
холбоо нь хотгор гүдгэр ба цаг уур, цаг уур ба усны горим, хөрс ба ургамал амьтны
аймгийн хооронд хамгийн тод харагддаг. Эргэх холбоо нь гаднаас ирж байгаа
гэрэл дулаан зэрэг үзэгдэлд хариу үйлчлэх чадварыг хэлнэ. Дэлхийн ландшафтын
хүрээнд антропогений ландшафт онцгой байр эзэлдэг. Антропогений ландшафт
гэж нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт хүний үйл ажиллагаагаар бий болсон өөрчлөлт
бүхий газар юм. Антропогений ландшафтыг
 Үйлдвэрийн Хөдөө аж ахуйн
 Замын Ойн
 Усны Дайн тулааны

You might also like