Mat Sudlal Lekts 2

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Байгалийн полимерүүд

Хэвлэлийн үйлдвэрлэлд хэрэглэгдэг байгалийн полимерт полисахаридууд (целлюлоз


цардуул кадель ), уургууд (коллаген, глютин, казеин, альбумин), полидиенүүд (каучук )
орно. Байгаль дээрх полимерүүд хэрхэн үүсдэгийг одоогоор бид сан мэдэхгүй. Гэхдээ
полимерүүдийн шинж бүтцийг маш сайн судалсан, тэдгээрийг байгалийн бүтээгдэхүүнээс
маш цэвэр байдалд ялгаж сурсан, заримыг нь үйлдвэрийн хэмжээнд нийлэгжүүлж чадсан.

Целлюлоз

Целлюлоз – нүүрс усны бүлэгт багтах байгалийн полисахарид полимер. Целлюлоз нь бүх
ургамлын тулгуур эд эсийг бүрдүүлдэг маш бөх цагаан өнгийн ширхэгт бодис юм. Иймд
целлюлоз нь ширхэгт бүтэцтэй ч гэсэн усанд уусахгүй, харин спирттэй адилаар энгийн ба
нийлмэл эфирүүд шүлтлэг целлюлоз үүсгэнэ. Целлюлоз молекулд үүсгэгч молекулуудын
хэлхээний устөрөгчийн холбоо үүсгэх шалтгаан болох ба цаас хийх машин дээр усыг нь
алгуур шахаж, цаасны хуурайшлыг 92%-96% хүргэхэд бат бэх хуудас цаас үүсгэнэ.
Целлюозын хөрш хоёр молекулын ойролцоо байрласан спиртэн гидроксилын хооронд
устөрөгчийн холбоо хэрхэн үүсдэгийг үзүүлэв. Устөрөгчийн холбоо нь хүчилтөрөгчийн
эсрэг цэнэгтэй атомуудын хоорнд үүснэ. Харин саармаг цэнэгтэй спиртэн гидроксилын
устөрөгчийн атомуудын хувьд тэдгээрийн ойртох зай нь 0,2 нм болох нөхцөлд
устөрөгчийн атомын өчүүхэн хэмжээний улмаас устөрөгчинй атомууд хүчилтөрөгчийн
атомын электрон мананд нэвтэрч, үүний улмаас тэр нь хасах цэнэгтэй болж, харин
цстөрөгчийн атом нэмэх цэнэгтэй болно. целлюлозыг гидролизод оруулахад өөрөөр
хэлбэл түүнийг катализатор – хэт концентрацитай дэвсны хүчилд халааж усаар
сахаржуулахад моносахарид буюу гидролизын эцсийн бүтээгдэхүүн глюкоз үүснэ.
Гидролизын спиртийг хүнсэнд хэрэглэхгүй, харин үйлдвэрлэлд хэрэглэнэ.

Целлюлозны ширхэгийн бүтэц

Ургамал бүрийн жишээлбэл хөвөн, маалинга, модны ширхэгт бүрхүүл нь үндсэндээ


целлюлозноос бүрдэх нэг эс байна. Ширхэгийн дотор агаар чийг нэвтрэх суваг – гуурс
байна. Техникийн целлюлозны ширхэгтийн урт дунджаар 2,5-3мм байдаг.

Целлюлозны ширхэгийн бүтэцийн бүрхүүл нь маш нийлмэл. Целлюлозны ургамлын


ширхэгтийн эсийн хана фибрилляр бүтэцтэй байдаг.

Фибриллы – энэ бол утас дүрт энгийн ширхэгт, өөрөөр хэлбэл ойролцоогоор 300 мкм
урттай, 30нм диаметртай, устөрөгчинй хобоогоор хоорондоо нягт холбогдсон целлюлоз
багц юм. Фибриллүүдийн хоорондох зайд гемицеллюлоз ба лигнин орших бөгөөд
тэдгээрийн агуулаг эсийн ханын дотроос гадагш өсдөг. Целлюлозын хоорондох зай нь гол
төлөв лигнинээр дүүрсэн байдаг. Туйлын хуурай хөвөнгийн ширхэгт нь 100% цэвэр
целлюлоз байдаг. Харин олс ба маалинганы ширхэгт нь 93-97% -ийн целлюлоз болно.
туйлын хуурай олон төрлийн модны целлюлоз агуулаг нь дунджаар 50%, үлдсэн нь
гемицеллюлоз (бараг 10% ), лигнин (бараг30% ) мөн зарим нэг эрдэс давс байдаг. Нилээд
намгархаг районд ургадаг хулс, зэгсний целлюлозны агуулаг өндөр байдаг. Цэвэр
целлюлозны ширхэгт нь цайвар цагаан өнгөтэй, зөөлөн харимхай, уян хатан, бат бэх,
чанартай байдаг.

Целлюлозын дагалдах бодисуудад гемицеллюлоз ба лигнин хамрагддаг.


Тэдгээр бодисууд ургамлын целлюлозын эд эсд, жишээлбэл модонд гемцеллюлоз 20-25,
лигнин 30-85% хүртэл агуулагддаг.

Гемицеллюлозууд – бол целлюлоз ба цардуул (крахмал)ын дундах бодис юм.


Гемицеллюлозын молекулууд манноз ба ксилоз зэрэг моносахаридын үлдэгдлээс бүтдэг.
Гемицеллюлозууд ширхэгт бүтэцгүй, тэдгээр нь ургамал модыг тэжээгч нөөц бодис болж
тэдгээрийг өвчлөлөөс хамгаалдаг. Гемицеллюлозууд усанд хөөж, сулруулсан хүчилд
амархан гидролизэд* орно. Мөн 18,5%-ийн шүлтэд уусна.гемицеллюлоз нь цаас хийхэд
орж буй целлюлозын хортой холимог болохгүй. Харин гемицеллюлозыг агуулсан модны
целлюлоз нь байгалийн маш сайн цавуулаг чанарыг буй болгодог учир түүгээр хийсан
цаас өндөр бат бэх чанартай болдог.

Лигнин – химийн тогтворгүй бодис. Лигнин агуулсан ургамлыг ширхэгт гэрэл, чийг,
хүчилтөрөгч, дулааны нөлөөнд амархан задарч бат бэх чанараа алдаж харлана. Лигнины
целлюлозноос ялгаатай нь сулруулсан хүчил ба шүлтэд уусна. Лигниний энэ шинж дээр
сүрэл, мод , зэгс зэрэг ургамлын эд эснээс целллюлоз үйлдвэрлэх арга үндэслэгдсэн
байдаг. Лигниний бүтэц маш нийлмэл бөгөөд сайн судлагдаагүй байгаа ч мигнин нь
байгалийн полимер мөн. Урвалд орох чадвар бүхий үнэртэй спирт оксикониферилийн
үлдэгдэл лигниний бүтцийн салаа болдог. Ургамлын үхэл түүнд лигнин бий болсноос
үүсдэг.

You might also like