Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 28

Оршил

Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед хүмүүсийн оюуны


чадамжыг хангах хэвлэмэл бүтээгдэхүүний төрөл, тоо өсч, цаасан хэвлэлээс
цахим хэвлэлд шилжиж мэдээллийн даяарчлал болж буй өнөө үед номын санч-
мэдээллийн ажилтан нараас өргөн мэдлэг, өндөр хариуцлага шаардах боллоо.
Уншигч хэрэглэчдэд эмх цэгцтэй, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн
тулд хэвлэмэл бүтээгдэхүүнийг ангилан төрөлжүүлж судлах, стандартын дагуу
каталогжуулах, сурталчилан мэдээллэх, цахим мэдээллийн сан байгуулах
хэрэгтэй юм. Номын сан номзүйн үйлчилгээг электрон хэлбэрт оруулах явдал
монголын нөхцөл эдүгээ тулгамдсан асуудал болоод байгаа юм. 1990 оноос манай
улсын нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын салбарт эрс өөрчлөлт явагдаж
зах зээлийн тогтолцоонд шилжин орсноор төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий
өөрчлөлт гарсан билээ. Шилжилтийн эхэн үед номын сангийн систем гүнзгий
хямралд орж санхүүжилт хомсдон номын фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ,
боловсон хүчний хангалт нилээд суларсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд номын
сангийн үйл ажиллагаа сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Өнөөдөр манай
улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэл төдий байгаа бөгөөд
төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага
хуримтлуулжээ. Өнөөдөр компьютер харилцаа холбооны ачаар ном, хэвлэлийг
электрон аргаар хэвлэж, электрон хувилбараар нь дэлхийн аль ч өнцөгт хүртээж
байгаа билээ. Номын сангийн каталог нь хамгийн их хурдацтай хөгжиж байгаа
номын сангийн салбар юм. Номын сан нь олон төрлийн каталогтой бөгөөд өнөө
үед дэлхий нийтээр электрон каталогийг хэрэглэж, ашилах болсон юм
Номын сангийн фондыг электрон хэлбэрт шилжүүлэх

Тоон хэлбэрт оруулах ажлын дараалал.

1. Багшийн удирлаганд сурагчид зургийг сканнерд хийнэ.


2. Ажилчид сканд хийсан зургуудыг шалгана.
3. Зургийн хэрэгсэл ашиглан багцалж хадгалхад зориулан шахна.
4. Zip файл вэб серверт ачаална
5. Зургийг вэб серверлүү ачаалах программууд SQL өгөгдлийн санд хадгална.
6. Шинэ бичлэг зурганд индэкс онооно.

Анхны алхамууд

1. Тоон мэдээлэл үүсгэх бодлогыг бэлдэх


2. Объектын засвар сайжруулах
3. Удирдах боломжтой тоон мээллийг сонгох
4. Төслийн төлөвлөгөө боловсруулах
5. Өртөг тооцох
6. хийж эхлэнэ
7. Өртөг үр ашигийг шинжилж цаашид хөгжүүлнэ.

Агуулга

1. дижитал баримт гэж юу вэ?


2. Дижитал баримт үүсгэх технологи
3. Дижитал баримт бий болгох, тодорхойлох арга
4. Хандах болон түгээх арга
5. Хадгалалт болон нөөцлөлт

Дижитал /тоон/ баримт гэж юу вэ?

1. Энгийн утгаараа дижитал баримт нь мэдээллийн нэгж юм.


2. Дижитал баримт нь нэг файл, эсвэл файлууд болон эрэмбэлсэн файлуудын
бүрдэл
3. Тоон баримт нь эх баримттайгаа 1:1 буюу түүний тоон хувилбар байна.

Тоон обект үүсгэх

1. Бүтээлийн файлуудыг үүсгэх


2. Эх файлууд
3. Бүтээлийн хуулбар зургууд
4. Хуулбаруудыг ашиглах
5. Шаардлагатай завсрийн өгөгдлийг үүсгэх

Бүтээлийн файлуудыг үүсгэх

1. Дижитал фондын
2. Технологи бол үнийн хувьд үр ашигтай болон ашгилхад хялбархан

Байшин дотор /номын сан/ буюу гадаад нөөцөнд, ашиглах уу?

 Бүх албан хаагчид буюу оюутнуудыг багтаах бололцоотой фондын


багтаамж.
 Цаг хугацааны зориулалт ба шаардлага

Дижитал үүсгүүр

 Зураг
 Зураг + нэмэлт өгөгдөл
 Зураг + нэмэлт өгөгдөл + тэмдэглэгээ
 Бит зохицуулагч
 Хандалтын дүрслэл
 Тоон хуваалт

Хөрөррөрр

 Сканнердах талбай
 Гэрлийн хэмжээ болон битийн нягтрал
 Ажиллах орчны шаардлага
 Гэрлийн эх үүсвэр

Гэрлийн нягтрал

 Гэрлийн нягтрал: энгийн зураг дахь нэг инч дэх цэгүүдийг нэг инчид хэдэн
цэгээр илэрхийлэх
 өндөр DPI = өндөр чанар
 өндөр DPI = том хэмжээ

Битийн нягтрал

 боломжит өнгийн тоон удирдлага


 8 бит = 256 өнгө / 2x2x2x2x2x2x2x2x2/
 24 бит өнгө
 Суваг бүр 8 бит, 3 суваг / улаан, ногоон, цэнхэр/
 24 бит = 16,777,216 өнгө /256x256x256/

Бага үнэтэй дэлгэцийн скан

 8.5” x 11” сканнерийн гадраги


 2400х 2400 DPI гэрлийн нягтрал
 24 бит өнгөтэй
 Сканнер
 Баримт автоматаар хадгалагч
 PH сканнер: 250 доллар

Өндөр үнэтэй дэлгэцийн сканнер

 12”х17” сканнерийн гадраги


 1600х3200 DPI гэрлийн нягтрал
 24 бит өнгө
 Сканнер
 Epson expression 1640 XL: 2500 доллар

Дижитал камерийн ажиллах орчин

 4”х5” камераар тоон хэлбэрт оруулна


 Камерний зураг гаргах чанар нь линзнээс хамаарна
 Хом вакумаар 40х60 зургийн гадаргуу
 Гэрэлтүүлэг
 50.000 доллар /G4 ажилах орчин /

Нягтрал + битийн нягтрал = файлын хэмжээ

1. Зурган дахь цэгийн тоог тооцох


2. Цэг бүрийг өнгөний битээр үржүүлнэ /битийн нягтрал/8/
3. 1.000.000 хуваана /Мb тооцно/
 8 бит 3000х2284 pixel зураг
 /3000х2400х1/1.000.000= 6.8 Mb
 24 бит 3000х2284 pixel зураг
 /3000х2400х1/1.000.000= 6.8 Mb

Зургийн ажиллах орчин: хадгалалтийн шаардлага

 Шууд хадгалвал – маш их хадгалах төхөөрөмж шаардлагтай


 Жишээ нь: хөгжим
 Зургийн өнгө /2 зураг бол/ 2*30 Mb байна
 Grayscale Pages /4 зураг бол/ 4*8 Mb байна
 3 цаг 10 ш сканнердана
 өдөрт 23 цаг
 өдөрт нийт: 92 Mb per piece*10pc *2 shifts = 1.84 Gb

хадгалалтийн шийдэл

 онлайн
 вэб серверт хадгалах
 ойролцоо буюу дотоод сүлжээнд хадгалах
 зургийн хадгалалтийн төхөөрөмж билдэх
 сүлжээний хадгалалтийн төхөөрөмж
 Онлайнаар биш, эх хувилбараар нь
 CD-ROM
 DVD

Хааарарбрөб

 Тоон хэлбэрт хөрвүүлэн ажиллах технекийн үнэ 3.000 доллар


 Жижиг хэлбэртэй сканнер /11 инч /
 Ажилах орчины 2 GHz сервер , 100 GB HD болон 1GB RAM-тай хамт
 21 инчийн дэлгэц
 Тоон хэлбэрт хөрвүүлэн ажиллах технекийн үнэ 5.000 доллар
 Том хэлбэртэй сканнер /17 инч /
 Ажилах орчины 2 GHz сервер , 100 GB HD болон 1GB RAM-тай хамт
 21 инчийн дэлгэц
 Terabyte сүлжээнд хадгалхад бөгөөд 14.000 доллар байна
 1 Terabyte = 1024G байна.

Brown дээрх хуулбаруудыг ашиглах

 Жижигрүүлсэн хуулбар- 125 Pixels*


 Бага – 750 Pixels*
 Дунд – 1500 Pixels*
 өндөр – 3000 Pixels*
 архивын зураг – сканнерийн үндсэн

XML бүтэц байгуулах төөрөмжүүд

 WYSIWYG засварлагч
 XML Spy /$300+/
 XMetal /$500+/
 Бичвэр засварлагч
 Note Tab /$0 or $29/
 BBEdit

Хандалт болон түгээх арга

 Энгийн НТТР сервэр


 Байгууллагын системүүд
 Нээлттэй энгийн систем

Энгийн НТТР сервэр нь

 Хямд
 Microsoft internet information server- IIS- тай
 PC-д суурилсан
 Хайлтанд OPAC ашгилдаг

Байгууллагын системүүд нь

 ОРАС үүсгэгч
 SIRSI- Hyperion
 III – Millennium
 Encompass – Endeavor
 Бие дааж ажилладаг
 Content DM
 MDID
 Luna Insight

Brown дээрх дижитал фонд

 Тоон мэдээлэл байгуулах төв


 Маш олон орны тоон мэдээллийн зургууд / эсрэгээр уншиаас бусад /
 Сканнер , OCR, Markup болон завсрын өгөгдөл
 Contracts үүсгүүрийн менежмент
 Номын сангийн хөгжим
 Аудио хэлбэрээр үйлчлэхгүй мр3 болон мр4 файлаар
 Мэдиа үйлчилгээ
 Mov, rm өргөтгөлтэй файлыг видеод үүсгэнэ.

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВТОМАТЖУУЛАХАД

БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ

Энэхүү зөвлөмж нь номын сангийн үйлчилгээг автоматжуулах, номын


сангийн програм хангамжийг сонгох, ашиглах, номын сангийн дотоод болон
интернетийн сүлжээг байгуулах, номын санчдын ажлын байрыг
компьютержүүлэхэд баримтлах баримт бичиг болно.
1. Номын сангийн үйлчилгээний програм хангамжийг сонгож, ашиглах
1.1. Програм хангамжид тавигдах шаардлага
1.1.1. Програм хангамжийн сонголтыг хийхдээ олон улсын
шаардлага, стандарт, номын сангийн үйлчилгээний 
онцлогт нийцэж, номын сангийн өдөр тутмын бүхий л үйл
ажиллагаа, үйлчилгээнд нийцсэн модулиудтай эсэх;
1.1.2. Програмыг ашиглахад жил тутам үйлчилгээний зардал
гарах эсэх, ашиглах явцад илрэх алдааг хэрхэн засварлах,
програмыг хэрхэн шинэчлэн сайжруулахыг судлах;
1.1.3. Програмын модулиудад номын санч бүр өөрийн нэр, нууц
үгээр, уншигчид зөвхөн ном хайлтын модульд чөлөөтэй
ханддаг байхаар тохируулах боломжтой эсэх;
1.1.4. Каталогийн карт, формуляр хэвлэх, тооллого хийж дүн
мэдээг хэвлэх, уншигч, номын жагсаалтыг төрөл бүрээр
гаргах, үйлчилгээний тоон мэдээг шаардлагын дагуу гаргах
боломжтой байх;
1.1.5. Тоон мэдээллийг оруулах боломж (Full text, e-book гэх мэт.)
1.1.6. Номын сангийн бусад програм хангамжтай холбогдох
боломж (Хамгаалалт, хувилж олшруулах гэх мэт.)
1.1.7. Дуу, дүрстэй ажиллах чадвартай байх;
1.2. Програм хангамж ашиглах чиглэлээр:
1.2.1. Электрон каталогт шинэ, сүүлийн үеийн, уншлаганд их
эрэлт хэрэгцээтэй номуудаас эхлэн оруулах нь зүйтэй
1.2.2. Электрон каталогт ном оруулах 1 ажилтан нь ажлын 8
цагт хориос доошгүй нэр төрлийн номыг бүх хувь
ширхэгийн хамт бүртгэх;
1.2.3. Бүртгэх үедээ О үсэг ба 0 тоо, 3 /гурав/ тоо ба 3 /зэ/ үсэг,
Монгол А /а/ үсэг, Английн А /эй/ үсэг гэх мэт харагдах
байдлаараа ижил боловч, компьютерт ялгаатайгаар
тооцогддог үсэг, бусад тэмдэгтүүдийг хооронд нь хольж
бичихгүй байх;
1.2.4. Үг үсгийн алдаа гаргахгүй байх нь электрон каталогоор
номыг хайж олоход чухал ач холбогдолтой.
1.2.5. Номын нэрэнд орсон ром тоог дэс тоогоор бичиж хэвших;
1.2.6. Хайлтыг амжилттай сайн байлгахын тулд номын агуулгыг
оновчтой илэрхийлэх түлхүүр үг, сэдэв зүйл, гарчгийг зөв
мэргэжлийн онцлогийг харуулан сонгон авч, электрон
каталогт бүртгэх;
1.2.7. Уншигчаар цээж зураг авчруулах, уншигчийн үнэмлэхээ
гээсэн тохиолдолд нь дахин мөнгө төлүүлж олгодог зэрэг
мэдээллийн технологи нэвтрээгүй байх үеийн
ойлголтуудыг бүрэн халж, дэвшилтэт байдлыг байнга
эрэлхийлж, судлаж, үйлчилгээндээ нэвтрүүлэх;
1.2.8. Онлайн лавлагаа, санал асуулга, электрон картын сан
буюу лавлагааны индекс, электрон номын сан зэрэг нь тус
бүрдээ зориулалтын програм хангамжаар хийгдэх тул
Joomla, Drupal гэх мэт вэбд суурилсан агуулгын удирдлагын
систем /content management system/, Greenstone, Dspace
гэх мэт тоон номын сангийн програмуудыг судлаж, номын
сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх
2. Номын санчдын ажлын байрыг компьютержуулах чиглэлээр:
2.1. Техник хангамж
2.1.1. Номын санчдын өдөр тутмын үйлчилгээнд ашиглах

компьютер нь Pentium 4 2.0GHz –аас багагүй үзүүлэлттэй

процессор, 512 MB-аас багагүй хэмжээтэй шуурхай санах

ой, дотоод сүлжээний карттай байх шаардлагатай.


2.1.2. Үйлчилгээний програм хангамжийг дагалдаж, ажлын байр
бүрт дээрх үзүүлэлт бүхий компьютер байрлахын зэрэгцээ
дохиолол хамгаалалтын Соронзон /magnetic/, Радио
долгионон /RF – radio frequency/ технологийн алиныг нь
хослуулан ашиглахаас хамаарч нэмэлт тоног
төхөөрөмжүүд шаардагдана. Тухайлбал:
- Ном бүрт байрлуулах мэдрэгч элементүүд
- Уншигч өөрөө өөртөө үйлчлэх ажлын компьютерууд
- Лавлагаа, электрон каталогийн компьютерууд
- Электрон мэдээллийн сангууд уруу хандах эрх бүхий
уншигчийн компьютерууд
- Скайннер, фото аппарат, Вэб камер, Микрофон бүхий
чихэвч
- Принтер (local, эсвэл сүлжээний)
- Сервер компьютер ашиглаж байгаа бол орчин үеийн
шаардлагад нийцсэн байх.
2.2. Программ хангамж
2.2.1. Номын санчдын компьютерт UBUNTU 9.0, Windows XP
үйлдлийн систем, Open Office, MS Office програмуудыг
сонгож суулгах, интернэтийн хөтөч Mozilla програмыг
суулгаж, PDF файлыг үзэх Adobe Reader програм,
мессенжерийн Pidgin програм, вирус болон файл
алдагдахаас сэргийлж Deepfreeze, Free Opensource
програмуудыг төлбөргүйгээр интернэтээс татан авч
суулгасан байх;
2.2.2. Номын сангийн үйлчилгээнд ашиглагдах програм
хангамжийг бүрэн суулгаж, принтер, цаас гэх мэт бүхий л
тохиргоонуудыг хийж, Deepfreeze програмаар түгжиж
хамгаалах нь компьютерийн програмын эвдрэлийг
багасгах, вирусдэхээс  сэргийлэх ач холбогдолтой.
2.2.3.Windows XP болон түүнээс хойшхи үйлдлийн  
системүүд нь монгол үсгийг агуулсан байгаа тул зөвхөн
монгол үсгийг нэмж тохируулж, Ариал фонтоороо
монголоор бичих нь UNICODE стандартыг хэрэгжүүлсэн
зөв алхам юм. ЮНИКОД стандарт бий болсноор MonKey,
Parawin гэх мэт ариалмон фонтыг ашиглан монголоор
бичих нь стандарт биш болсон.
2.2.4. Зураг, аудио, видео файл засварлах програм суусан байх;
2.2.5. Номын санчдад зориулсан компьютер болон номын
сангийн програм хангамжийг ашиглах гарын авлагаар
хангах, дотоод сүлжээгээр ашиглах зааварчилгааг өгөх;
2.2.6. Дотоод сүлжээний сервер компьютерийг тусгай
серверийн өрөөнд байрлуулж, ажиллуулах. Номын сангийн
дотоод зохион байгуулалт, электрон үйлчилгээний
онцлогуудаас хамаарч хэд хэдэн сервертэй байж болно.
Иймд сервер компьютеруудад Windows Server 2003,
Ubuntu, FreeBSD гэх мэт үйлдлийн системүүдийн онцлогыг
харгалзан сонголт хийж, суулгах;
3. Номын сангийн дотоод сүлжээг байгуулах чиглэлээр:
3.1. Дотоод сүлжээний кабелийг хэт урт татах, далдлагч
хамгаалагчгүй  байлгах нь мэдээллийн алдагдал, сүлжээний 24
цагийн хэвийн ажиллагааг алдагдуулах тул оновчтой байрлалаар
татаж, зөв зохион байгуулах
3.2. Компьютеруудын сүлжээний карт, сүлжээний свитч төхөөрөмжийн
зохицол, хурдыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангах;
3.3. Кабель бүрийг татахын өмнө шалгагч төхөөрөмжөөр шалгах;
3.4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд номын санчдад нууц
үгээ бусдад дамжуулахгүй байх, компьютерийг бусдад
хэрэглүүлэхгүй байх ёстойг анхааруулж, хор уршиг, үүрэг
хариуцлагыг сануулах;
4. Ажлын байрны тодорхойлолтод компьютер, мэдээллийн технологийг ашиглаж
хийх ажил, үйлчилгээнүүдийг тодорхойлж өгнө.
5. Интернэтэд өндөр хурдаар /1MB-аас дээш/ сүлжээгээр холбогдсон байх;
5.1. Нийтийн номын сан нь иргэдийн мэдээлэлд чөлөөтэй хүрэх орчин
нөхцөл нь болж байх ёстой тул доод хязгаар нь хэрэглэгчдэд
зориулсан гурван компьютертэй байж интернэт үйлчилгээг
төлбөргүйгээр зохион байгуулах;
5.2. Интернэтийн богино, тодорхой зорилгот сургалтуудыг
хэрэглэгчдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан төлбөргүй эсвэл
маш бага хэмжээний төлбөртэйгээр явуулах;
5.3. Вэб хуудас, имэйл хаягтай болоход юуны өмнө интернэт дэх
төлбөргүй боломжуудыг ашиглах, улмаар бусад номын сангуудад
байгаа нөөц боломжийг хамтран ашиглаж хамгийн бага боломжит
зардлыг гаргах;
5.4. Интернэтийг ашигласнаар тулгаран гарч ирэх вирус, spam имэйл,
spy програмууд, төрөл бүрийн plug-in, temp файлуудаас
компьютерээ хамгаалах мэдлэгтэй байх нь номын сангийн дотоод
сүлжээ улмаар үйлчилгээний програм хангамжийн хэвийн
ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад номын санч бүр
үүрэг, хариуцлага хүлээнэ.
Электрон ном уншигч – Amazon Kindle
2.0
January 5th, 2010 by Leh Leave a reply »

E-book уншихад зориулагдсан энэ эдийг анх хараад л яаж ийж байгаад авмаар санагдсан юм. Учир
нь одоо бараг бүх номыг “E” хувилбарт оруулж электрон сан бүрдүүлэх ажил маш эрчимтэй
явагдаж байна. Тийм ч болхоор хэн ч гэсэн гэртээ суугаад дуртай номоо татаад авчих боломж улам
нээгдсээр байгаа билээ.

Харин e-book-ийг энгийн монитор дээрээ уншина гэвэл маш их тэвчээр шаарддаг юм байна лээ.
Хэвлэнэ гэвэл бөөн цаасны гарлага, тэгээд нөгөөх нь энд тэнд санжиганаад сүүлд нь шал хэрэггүй
хог болж дуусна. Тийм болохоор орчин үеийн уншигчдын ирээдүй нь электрон ном уншигч
төхөөрөмж яах аргагүй мөн.

Би нет-ээр нэлээн хайсны үр дүнд e-ink буюу электрон-бэх ашиглан уншигддаг Amazon Kindle 2.0 (6
инчийн дэлгэцтэй)-ыг сонгосон. Үүний арай том хувилбар болох Amazon Kindle DX (9.7 инчийн
дэлгэцтэй) гэж бас байгаа. Энэ төрлийн төхөөрөмж дотроо баруунд хамгийн их хэрэглэгддэг ба үнэ
нь ч харьцангуй боломжийн санагдсан юм. PDF,txt формат уншихаас гадна english-english толь
бичиг, mp3 тоглуулагчтай болохоор audiobook ч сонсон болохнээ. Мөн өөрийн формат болох AZW
формат нь уншихад хамгийн тохиромжтой. Зайгаа бараг 2 долоо хоног орчим барьдаг. Электрон
бэх нь хэрэв ямар нэгэн үйлдэл хийхгүй бол зай иддэггүй юм байна. Адил төрлийн төхөөрөмж
дотроос ялгаатай нь дэлхийн бага 100-аад оронд ашиглаж болох wireless-тэй үүгээрээ дамжуулан
amazon дахь дансаараа ном худалдаж авч болох ба kindle-д зориулагдсан номнууд хатуу
хавтастай номнуудыг бодвол мэдээж хамаагүй хямдхан бас тэр дор нь л авчихна. Гэхдээ энэ
“wireless” WI-FI биш шүү. WI-FI тай газар ороод нет ороод amazon-оос номоо авна гэсэн биш
болохыг анхаараарай. Харамсалтай kindle-ийн сүлжээ Монголд байхгүй. Гэхдээ PC/MAC-тайгаа
холбоод л номнуудаа хийж болно. Аmazon-оос авсан номоо ч хийчихэж болно.

PDF файлийн хувьд дэлгэцэндээ таарсан хэмжээтэй байхгүй бол дэндүү жижиг харагдаад
уншигдахгүй. Ер нь бол оруулах PDF файлаа AZW формат руу хувиргаж уншсан нь хамаагүй амар.
Энэ ч нэг их цаг орохгүй. Нет-ээр дүүрэн хувиргадаг үнэгүй програмууд байгаа болхоор нэг их
асуудал болохгүй байх.

Миний хувьд одоогоор 2 дахь номоо уншиж байна. Унших явцдаа хаана уншснаа санах, нэмэлт
үйлдэл хийж хадгалах шаардлагагүй. Шууд унтраасан ч дараа нь kindle дээр байгаа хэдэн ч ном
нээсэн бай яг сүүлд орхисон тэр хэсгээс эхэлдэг юм билээ. Гарт их эвтэйхэн бас уншихад лав
хэдэн цагаар ч суусан нүд өвдхөөргүй. Харин дэлгэц нь харанхуйд гэрэлтдэг ч юм уу эсвэл LCD
энтэр гэж андуурваа.

За үнийн хувьд:

Amazon Kindle 2.0 – 259$


Тээврийн зардал 26$
Монгол дахь гаалийн татвар (26+259)*0.15=43$

Нийт 328$ болж байна лээ.

Amazon-оос захиалаад 5 хоногийн дотор Улаанбаатарт ирсэн болно.

E-LIBRARY - Номын сангийн электрон бүртгэл, судалгааны програм

E-LIBRARY номын сангийн цогц програм хангамж нь олон салбартай томоохон


номын сангуудад зориулсан E-LIBRARY-1.2 хувилбар, дунд болон жижиг номын
сангуудад зориулсан E-LIBRARY1.0 хувилбар буюу дангаар ажиллах, цахим
хэлбэрээр номыг унших ELIBRARY-NET гэсэн 3 хувилбартай. ELIBRARY програм
нь одоо Удирдлагын академи, МИУС-ын Хууль Зүйн сургууль, Энх-Орчлон дээд
сургуулийн номын сангуудад ашиглагдаж байна.
 

Онцлог болон давуу талууд:

       - Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр
бөгөөд програмын үндсэн тохиргоог номын санч өөрсдөө тохируулна. 

      -  Номыг электрон байдлаар оруулах, хайлт хийх, унших зэрэг үйлдэл бүхий
Электрон номын сангийн нэмэлт модультай.

      -  Мэдээлэлд хандах номын санчдын эрх хэмжээг тохируулах боломжтой.

      - Олон улсын номын сангийн UNIMARC стандартад тулгуурлан бүтээгдсэн.

      - Номын сангийн "DDC" аравтын ангиллыг ашиглах бөгөөд ангиллын санг
агуулдаг

      -  Мөн номын сангуудад ашиглагддаг зохиогчийн тэмдэгтүүдийг лавлах сан


болгон оруулсан. Энэ номын санч материал бүртгэхэд их дөхөмтэй.

      -   Номын сангуудад хэрэглэгддэг цаасан каталогийн картуудыг


"MNS5271:2003" стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах
боломжтой.

      -   Материалын бүртгэлээс зураасан кодыг хэвлэх боломжтой. Зураасан код


хэвлэх хэмжээг номын санч тохируулах боломжтой.

      -  Материалыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж, ширхэг тус бүр буюу дансны
дугаараар давхцуулалгүй хялбархан тодорхойлдог.

       Материал бүртгэхэд ашиглагдах лавлах системтэй бөгөөд лавлах санг


хэрэглэгч баяжуулах бүрэн боломжтой.
      -  Материалын дэлгэрэнгүй хайлтыг номын санч өөрийн хүссэн байдлаар
хайлтын үр дүн харуулах талбарыг тодорхойлж өгөх боломжтой.

      -  Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл


бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.

      -  Номын сангийн тооллогыг зураасан код ашиглан хурдан шуурхай явуулах
боломжтой. Гар ажиллагааг хөнгөвчилсөн.

     -   Тооллогын үр дүнгийн тайлан болон тоологдоогүй материалууд ямар


уншигчид байгааг жагсаалтаар авах боломжтой.

     -  Уншигчдийг бүртгэх болон уншигчийн зураасан кодтой үнэмлэхийг


програмаас үүсгэн хэвлэнэ.

     -  Зураасан кодонд тулгуурлан түргэн шуурхай үйлчилгээний автоматжуулсан


системтэй. Хуучин гар карт бичих ажиллагааг хөнгөвчилсөн.

     -   Номын санч уншигчийн үйлчилгээний эрхийг хязгаарлах боломжтой.

     -   Уншигчдад зориулсан электрон каталогитой. Хэрэглэхэд хялбар энгийн энэ


каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр хайлт хийх
боломжтой.

     -   Электрон каталогиос тухайн номын дэлгэрэнгүй мэдээллийг харах


боломжтой бөгөөд номын санд хэдэн ширхэг байгааг харах боломжтой.

     -   Үйлчилгээнд гарсан тохиолдолд ямар уншигчид байгааг харуулах


боломжтой.

ELIBRARY-NET пограмын давуу тал нь номын сангийн цуглуулгыг хийх түүнийг


түгээх зориулалт бүхий программ хангамж юм. Энэ нь мэдээллийг цэгцлэх түүнийг
Internet эсвэл CD-ROM ашиглан нийтэд түгээх боломжийг олгодог. Цахим
хэлбэрээр номыг уншуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд дуу, дүрс, үйл
явцыг бодитоор хүлээн авах бололцоог олгодогоор давуу талтай юм. Мөн ховор
олдоц багатай номыг электрон хэлбэрт оруулж хэрэглэгчдэд хүргэх зорилготой
билээ.

Электрон номын сан гэдэг нь электрон мэдээллийн нийгэмд үйлчлэх уламжлалт


номын санг өргөтгөж, сайжруулсан хэлбэр юм. Энд өргөтгөх гэдэг нь бий болсон эх
сурвалж, фонд болон үйлчилгээг нэмэгдүүлнэ гэсэн ойлголт болно. Сайжруулах нь
хүн, нийгмийн тулгамдсан асуудлыг чөлөөтэй илэрхийлж, шийдвэрлэх шинэ арга,
хэрэгсэлийг нэвтрүүлэхэд оршино. (Интернэт, электрон агуулга, нээлттэй байдал
г.м).

             - электрон тоон формат (electronic digital formats)

             - үйл ажиллагаа ил (organization apparent)

             - мэдээллийг сүлжээний хүрээнд хуваалцах (networked sharable information)

             - шудрага хэрэглээ, үйлчилгээ (fair use)

             -  байнгын, тасралтгүй ажиллагаа (persistent)

             - удирдамж, зөвлөмж өгөх илүү боломжтой (guidance and referral)

Онцлог болон давуу талууд:

       - Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон номын каталогитой бөгөөд


энэ каталогит дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр хайлт
хийх боломжтой. 
       - Ховор болон олдоц багатай номыг бүрэн эхээр нь цахим хэлбэр /pdf, xls, doc,
html/- ээр унших боломжийг уншигч, хэрэглэгчдэд олгодог.

       - Төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.

       - Уншигчийн эрхийг номын сангийн програмаас хяналт хийн хаах боломжтой.

       - Номын санч электрон хэлбэрт оруулсан номоо бүртгэлд оруулах ба электрон
номын ангилалыг баяжуулах боломжтой.

Текст, бичиг баримт, номтой ажиллах програмаас болон электрон


хэлбэрт оруулах программ

Текст, бичиг баримт, цахим номтой ажилладаг програм нэн олон төрөл зүйл
бөгөөд гар утас, ай-под, халаасны комюьютер, нэтбуук, персонал компьютерийн
бүх сүлжээнд өргөн тархсан байдаг. Текст, бичиг баримттай ажилладаг програмын
дийлэнхийг арилжаанд гарсан албан байгуулаагын архив, бичиг хэрэг
боловсруулах иж бүрдэл програмууд  эзэлдэг байна. Мөн зайн сургалтын
мониторингийн програм, номын сангийн удирдлагын програм, сургалтын
хэрэглэгдхүүн бэлтгэж ашиглах цогц програмууд ч томоохон байр суурь эзлэх
боллоо.
Сүүлийн үеийн програм технологийн хөгжлийн чиг хандлагад сургалтанд
зориулсан програм хангамж нь:
               -сургалтын агуулга бэлтгэх програм,
               -сургалтанд оролцогчийн ажиллах програм,
                -сургалтын үйл явцыг зохицуулах програм
гэсэн гурван баримжаатай хийгдэж байгааг анзаарч болно. Үүний зэрэгцээ албан
болон албан бус байдлаар түгээгдэж байгаа програмыг:
                -сургалтын хэрэглэгдхүүн бэлтгэх програм,
                -сургалтын үйл явцыг удирдах програм,
                -сургалтын мэдээний сан бүрдүүлэх програм,
                -суралцагч өөрөө бие даан ажиллах програм
гэхчлэн салгаж харах үндэстэй. Эдгээрийн суралцагч өөрөө бие даан ажиллах
програмыг бэлдэхэд гол үүрэгтэй програмын бүлгийг сургалтын электрон
хэрэглэгдхүүн бэлтгэх програмд тооцох бөгөөд тухайлбал электрон ном бэлдэх
програмуудыг үүнд хамаарааруулж болно.
    Электрон ном нь албан болон албан бус сургалт, иргэдийн чөлөө цаг, хобби,
мэргэжлийн ном сурах бичиг зэрэг хэрэглээний өргөн хүрээг хамардаг тул
сургалтын зориулалтаар бие даан ажиллахад тохиромжтой гарын авлага байдаг.
Электрон номыг сүүлийн үед цаасыг дуурайлгасан байдлаар хавтас, хуудас нь
харагдахаар хийхийн зэрэгцээ ярьдаг ном, үзүүлдэг ном гэхчлэн нэрлэж болохоор
гар утсанд, нетбуукд зэрэг орчин үеийн хөдөлгөөнт холбоо мэдээллийн хэрэгслийн
олон төрөлд зохицсон хийцтэй тараагдах болсон тул энэ талаар тусгайлан авч
үзэх шаардлагатай бөгөөд өмнөх дугаарт товч мэдээлсэн билээ.
Электрон номын тодорхойлолтыг нэг мөр тогтсон нь ховор, гэхдээ уншиж
мэдээлэл олох зориулалттай бүх төрлийн файлыг электрон номд тооцох
зөвшилцөл хийвэл доорхи төрлийн файл, програмыг ялгаж болохоор байна. Үүнд:
Файл-номууд:
-  Нэрийг нь дуудаж унших номдоо шууд хандах зарчимд тулгуурласан файлууд:
1.html_help 2.*.chm г.м.
-    Нэрийг нь дуудахад дангаараа бие даан задарч ном үүсгэх зарчимд
тулгуурласан *.exe төрлийн файл-номууд.
-    Эхлүүлэгч үндсэн програмын орчинд задарч ном болдог файлууд: 1.*.pdf
2.*.html  3. *.ppt  4. *.djvu (DjVu Editor)
Эмхлэгч програмууд:
-    Төрөл бүрийн текст файлыг эмхлэн ном хэлбэртэй хуудаслан унших боломж
олгодог програм-бүрхүүл: 1.eBookReader, 2.uBook
-    Зураг, текст гэх мэтийг эвлүүлэн электрон эх-ном хийх боломж олгодог
програмууд: 1.DreamViewer, 2. Hot Potatoes 3.AdobeAcrobat, үүнд:
              А. Электрон (*.exe) ном бүтээх арилжааны програмууд: 1.eDitor 2. eBook
Edit Pro 3.Natata eBook 4.Compiler GOLD
              Б. Электрон ном бүтээх арилжааны бус програмууд: 1. EBook Maestro
FREE 2. Hot Potatoes зэргийг эхний ээлжинд дурдаж болно.
Уншиж мэдээлэл олгох зориулалттай бүх төрлийн файлыг электрон номд тооцох
зөвшилцөл хийхээс зайлсхийвэл:
•    Файлуудын нэгдсэн каталог үүсгэн түүнээсээ уг файлыг дуудан ажиллах
боломж олгодог програмын бүрхүүл-shell: BookSeer, WhereIsIt, BiblioExpress 3.
•     Электрон номын бүртгэл үүсгэн зайнаас ном нэмэх, ном татаж авах, ном унших
боломж олгодог програмын цогц: GreenStone, BiblioExpress 
(http://www.biblioscape.com/biblioexpress.htm)
•    Электрон номын бүртгэл, номын сангийн үйлчилгээ, бүртгэлийн мэргэжлийн
програм: МАRС, CUGIR,Biblioscape (http://www.biblioscape.com/biblioscape.htm ) 
зэргээр төрөлжүүлэх боломжтой.
Ер нь электрон ном хийх бол багш нарт зориулсан програмыг ашиглах нь зүйтэй.
Багшлах хэрэгцээг анхаарсан програмын тойм танилцуулгыг хайвал дэлхийн
сүлжээнд харьцангуй элбэг байдаг бөгөөд бид  интернетэд сууж доорхи үгээр
хайлт хийн олдсон хаягуудаар орж үзэх, эдгээр програмтай танилцахын тулд
интернетээр хайлт хийж татаж авч ашиглахыг танд санал болгож байна. Үүнд:
 2Know v. .7  
Ask Jeeves for Kids. v. Site
Basic Facts Worksheet Factory v. 3.0.40
C-Test Creator v. 1.0
Custom Test v. 1.0
DeskPaint v. 1.0
Drill Assistant v. 4.0
Educate the Children v. 1
Grades v. 1.0
GRE-AT! Verbal Warfare! v. 1.0
Hardgrove`s Fables v. 1.0
Hot Potatoes v. 5.5
Let`s Do Some Math v. 1.00
Music Theory Basics v. 7.01
My Test v. 2.00
Pie Math v. 1.0
Q (and) A v. 1.3
Question Tools v. 1.0.3
QUIZ v. 3.4.1
Quizzam v. 3.1
Жишээ болгон электрон ном хийдэг EBook Maestro FREE 1.10 гэдэг програмтай
танилцацгаая.
-    Энэ програмыг ашиглан өөрөө хэрэгждэг файлан электрон ном хийнэ. Дотор нь
зураг чимэглэл оруулах боломжтой.
-    Үнэ төлбөргүй тараагддаг тул шууд татаж авахад саадгүй.
 EBookEditPro3.31 хувилбараар олж авбал цахим сэтгүүл, фотоальбом, off-Line
веб сайт зэрэг гарын авлага, сургалтын зориулалттай төрөл бүрийн ном товхимол
хийх боломжтой.    Татаж авах хандалт:
http://www.ebookmaestro.com/downloads/freesetup.exe

Зайн болон офф-лайн сургалтанд хэрэглэдэг програмын иж бүрдлийн тухай бид


энэ удаа өгүүлж амжсангүй. Гэхдээ дээрхи жагсаалтаар дамжин хайвал тест
хийдэг програмаас эхлэн улмаар сургалтанд оролцогч багш сурагч, сурч буй
амжилтыг давхар хянан мониторинг хийж тусладаг, эсвэл зайн номын санд
ажиллах боломж олгодог гэх мэтээр олон сайхан програм байдаг.  Орос хэлээр
ном уншдаг хүмүүст зориулж электрон номын сангийн гурван хаяг санал болгоё:
http://lib.ru/ , http://rusf.ru/books/ , http://elib.narod.ru/ .
    Аль ч хэлээр ном ашиглахад чухал хэрэглэгддэг  номын нэг нь төрөл бүрийн
толь бичиг юм. Энд бид зарим өргөн тархсан электрон толь бичигтэй 
танилцуулъя.

Universal Vocabulary – орос хэлний төрөл бүрийн толь ашиглахад тохиромжтой


туслах програм бөгөөд энэ бүрхүүлийг тусад нь, толиудыг тусад нь зоож хамтатган
ашиглах боломжтой. Олдсон толиудыг ашиглан энэ програмыг эвлүүлж үзсэн ч
болно. Татаж авах хандалт: http://uv.mywebcommunity.org/?q=node/14
JaLingo -олон суурьтай толь нээж чаддаг буюу  Lingvo's DSL зэрэг дөрвөн төрлийн
тольны файл авч ажилладаг програм. Татаж авах хандалт:
http://jalingo.sourceforge.net
TheSage's English Dictionary and Thesaurus –англи хэлний толь болон тезурусыг
нэг доор ашиглах боломж олгодог мэргэжлийн програм. Англи хэл гүнзгийрүүлэн
үзэхэд ач тустай. Хандалт: http://www.sequencepublishing.com
vuDictionary –орчуулагч програмын төрөл багтана. Резидент буюу санах ойд хаяг
авч байнга суун дуудахад бэлэн гардаг програм. Хандах хаягаар орвол англи-орос,
орос-англи тольтой байгаа аж. Хандалт: http://www.vu-software.spb.ru/dictonary
MuellerWin –Мюллерийн толь, англи-орос хувилбараар, ямар ч төлбөргүй татаж
авч ашиглахад бэлэн. Хандах хаяг: http://stakanov.narod.ru/progs/muellerwin/
Dicto -ямар ч төлбөргүй авч ашиглаж болох, англи, орос, герман зэрэг олон
хэлний толь бүхий орчуулгад ашиглах боломжтой програм. Хурд сайтай, гаднаас
текст авч орчуулах, хурдан дуудлагын товч ашиглах зэрэг сайжруулсан өргөн
боломжтой. Татаж авах хандалт: http://dicto.org.ru/
Qdictionary –англи-орос толь, англиас орос хэлээр үгчлэх орчуулгад ашиглах
боломжтой програм, моузын заагч  тухайлсан үгэнд ойртоход орчуулга гаргаж өгч
чадах  шинэ технолог ашигласан програм. Татаж авах хандалт:
http://download.softportal.com/software-2905-qdictionary.html
   
Дуу бичлэгтэй ажиллахад зарим үед гарын доор  ашиглах хялбар програм тэр бүр
бэлэн байдаггүй тул дараах гурван програмаас татаж авч туршихыг санал болгож
байна. Үүнд:
     Wavosaur –төлбөргүй тараагдаг, ашиглахад ойлгомжтой, зөөврийн флаш
дискээс ажиллуулах боломжтой програм. Татаж авах хандалт:
http://www.wavosaur.com/
Free Audio Editor –дуу бичлэгийн анализ хийх микшердэх, засварлаж өөрчлөх,
микрофоноос бичлэг хийх зэрэг өргөн боломжтой програм. Татаж авах хандалт:
http://free-audio-editor.com/
Traverso DAW –Чөлөөтэй тараагддаг, олон сувгийн дуу бичлэг засварлагч
програм. CD-д бичлэг хийх, хэд хэдэн буюу олон тооны сувгаар бичлэг хийж
чаддаг. Үйлдлийн олон системд тохирсон хувилбаруудтай. Хандалт: http://traverso-
daw.org/
   
Орчин үед электрон номын файлын төрөл зүйл олширсон тухай дээр өгүүлсэн.
Энд зарим формат буюу файлын төрөлтэй ажилладаг  програмаас татаж авах
хаягийн хамт орууулав. Эдгээр нь шинжлэх ухааны мэдээ янз бүрийн файлын
төрлөөр тарах болсон тул авч бэлэн байлгавал  мэдээ, өгүүлэл уншихад тустай
програмууд юм. Үүнд:
STDU Viewer ver 1.5. – Бичиг баримт, ном, өгүүлэлээс PDF, DjVu болон TIFF –
форматтай байвал энэ програмыг ашиглан шууд нээж уншиж болно. Текстийн янз
бүрийн хэсэгт хавчуулга хийн шилжиж унших боломжтой. Татаж авах хаяг нь:
http://www.stdutility.com/index.html
TextMaker Viewer 2008 –харьцангуй  жижиг файл, *.odt форматтай файлуудаас
унших боломж олгоно. Хурд сайтай, овор багатай програм. Татаж авах хандалт:
http://officeviewers.com
WinDjView –нэрнээсээ  илт байгаа энэ програм нь WinDjView форматаар гарсан
бичиг баримт ном унших зориулалттай. Татаж авах хандалт:
http://windjview.sourceforge.net/ru/
ICE Book Reader –электрон номын бараг бүх төрөлтэй ажиллаж чаддаг, уншиж
чаддаг програм. Файлын төрлүүд: TXT, RTF, HTML, MS Word, PALM books (.PDB 
ба PRC) болон Microsoft Reader-ийн номнууд: (.LIT), архивлагдсан (zip, rar, arj, lzh,
ha) файлыг шууд задлан унших боломж олгодог програм. Татаж авах хандалт:
http://www.ice-graphics.com//IndexR.html

ЭЛЕКТРОН НОМЫН САН монголд


Мэдээллийн технологи єндєр хєгжсєн энэ мянганд номын сангийн vйлчилгээ, vйл
ажиллагаа цаасан бvртгэл, гар ажиллагаагаар явуулж болохгvй гэдэг нь хэнд ч
ойлгомжтой бєгєєд энэ нь зайлшгvй электрон хэлбэрт оруулах, автоматжуулах,
сайжруулах шаардлагатай байгаа єнєєгийн тулгамдсан асуудал юм. Мэдээлэл Холбооны
Технологийн Хєгжлийн 2010 он хvртэлх vзэл баримтлалд номын сангийн vйлчилгээг
электрон хэлбэрт оруулах тухай тусгасанчлан Шинжлэх Ухаан Технологийн Их
Сургуулиас Монгол улсын аль ч номын санд хэрэглэж болохуйц цогц програм хангамж
боловсруулж єєрийн номын санд нэвтрvvлэх зорилгоор "Электрон-номын сан" тєслийг
хэрэгжvvлж байна. "LIB4U" номын сангийн цогц програм хангамж нь номын сангийн
каталогийг электрон хэлбэрт оруулж бvртгэх, Интернэтийн сvлжээгээр дамжуулан хаанаас
ч электрон санд хайлт хийх, номын сангийн vнэмлэх болон номонд зураасан код хэвлэх,
ном олголтыг зураасан кодны тусламжтайгаар автоматаар бvртгэх, номын сангийн данс
тооцоог хєтлєн тайлан гаргах программ хангамжуудыг боловсруулсны дээр олон улсын
UNIMARC стандартаар гадаадын янз бvрийн номын сангийн программтай мэдээлэл
солилцох програм хангамж боловсруулах ажлуудыг хийж байна.
Єєрєєр хэлбэл оюутнууд электрон каталогиос Http://opac.mtu.edu.mn хаягаар хайлт хийж,
номоо сонгоод, зураасан код бvхий vнэмлэхтэйгээ номын санд очиход номын санч таны
захиалсан номыг зураасан код шалгагчаар уншуулаад шууд электрон каталогид бvртгэж
тухайн ном таны мэдэлд очно. ШУТИС -ийн тєв номын сан нь 3 уншлагын танхим, 3 фонд
бvхий нийт 6 номын сангаас бvтэх бєгєєд нийтдээ 250 мянга гаруй номтойгоос одоогийн
байдлаар 35173 номыг электрон катологид оруулаад байгаа ба зураасан код наах хэвлэх
ажлууд ид явагдаж байгаа юм байна.
Цаашид энэ программыг номын сангуудад хямд vнээр борлуулахаар тєлєвлєж байна.
Тус номын сангийн цогц програм хангамжийг тогтмол шинэчилж, боловсронгуй болгож
байх юм.

Номын сан 2001 оноос Интернэтэд холбогдсон. Сүүлийн 10-аад жилд гурван сая сан
хөмрөгийн цаасан каталогийг цахим каталогт шилжүүлэх ажил эхлүүлж одоогоор
300,000 орчим ном бүртгэгдээд байна. Үндэсний номын сан үүрэг, зорилгынхоо дагуу
1990 он хүртэл үндэсний хэмжээний нэгдсэн /цаасан/ каталогийг зохион байгуулах
ажлыг гүйцэтгэж байсан ба шилжилтийн үеийн төсөв, санхүүгийн хомсдлоос Сангийн
Яамнаас тус каталогийг хариуцан хийх ажилтны төсвийг хасч энэ үйл ажиллагаа
зогссон. Одоогоор номын сангууд тус тусдаа каталоги зохион байгуулалт, лавлагаа
номзүйн ажлыг бие даан хийж байгаа нь эцсийн дүндээ харин ч илүү төсөв хөрөнгө,
хүн хүч шаардсан ажил болоод байгаа юм. Иймээс шинэ стратегийн хүрээнд Үндэсний
нэгдсэн электрон каталог зохион байгуулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж
байна.
Үндэсний номын сангаар үйлчлүүлүүлэгчдийн тоо Улаанбаатар хотын нийт хүн амын
дөнгөж 5 хувьтай тэнцэнэ. Номын сангийн одоогийн үйлчилгээ нь гол үйлчлүүлэгчид
болох оюутан, эрдэмтэн судлаачдын хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж
чадахгүй (судалгаанд хариулсан хүмүүсийн 60 орчим хувь 12 нь) байгааг судалгааны
дүн харуулсан. Зөвхөн хэвлэмэл бүтээлийн сангаар танхимд үйлчлэхээс өөр төрлийн,
дижитал дэд бүтцэд суурилсан энгийн хялбар, шинэ үйлчилгээ хөгжүүлж, электрон
нэгдсэн хайлтын системтэй болж, орчин үеийн 5
технологийн дэвшил нэвтрүүлэхгүй бол ойрын хэдэн жилдээ Интернэтийн хайлтаас
илүү мэдээлэл хүртээж үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэгдүүлэх найдваргүй байна.
Одоогийн байдлаар тус Номын сан монгол гар бичмэл номын болон төвд судрын
гэсэн хоѐр төрлийн дижитал сантай. Энэтхэгийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр 3
нэрийн 385 боть монгол гар бичмэл номыг, Америкийн ACIP хөтөлбөртэй хамтран 2
нэрийн 226 боть, 150 төвд лам нарын 2840 төвд ном судрыг тоон хэлбэрт шилжүүлсэн
хэдий ч олон нийтэд ашиглуулах, үзүүлж харуулах тоног төхөөрөмж дутагдалтайгаас
үйлчлүүлэгчдэд хүртээмжгүй /ашиглуулахгүй/ байгаа. Үнэт, ховор номыг
дижиталчилах ажил ч эхлэлийн шатандаа байна.

Энэ бүхнийг харгалзан цаашид Номын сангийн сан хөмрөгийг шинэчлэн баяжуулах
чиглэлээр дорвитой ажлууд хийгдэнэ. Тухайлбал:

- Үнэт ховор эртний гар бичмэл ном


- Орчин үеийн хэвлэмэл ба дижитал бүтээгдэхүүн, түүний дотор Монгол хэл дээрх
дижитал мэдээллийн сан
- Монгол судлалын холбогдолтой гадаад ном хэвлэл
- Нобелийн шагналтнуудын бүтээл
- Дэлхийд гарч байгаа шинжлэх ухааны орчин үеийн ололт, нээлтийн бүтээл
- Эрдэм шинжилгээ судалгааны электрон сангуудыг бүрдүүлж хэрэглэгчдийн хүртээл
болгоно.

ШУТТНС-ийн Вэб сайтыг Е-Нээлттэй сургуулийн мэргэжилтэн, номзүйч нар хамтран шинэчлэн
боловсруулж, номын сангийн мэдээлэл, гадаадын их, дээд сургуулиудын номын сангийн Вэб
сайтын хаяг, электрон сэтгүүл унших зөвлөмжийг Вэб сайтад тогтмол байршуулан, шинэ
номын мэдээ, мэдээллийг цаасан болон электрон хэлбэрээр гаргаж уншигчдын хүртээл
болгож байна.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын номын сангууд нь электрон каталогийн нэгдсэн


сүлжээ, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж, электрон ном, сэтгүүлээр фонд бүрдүүлэн
ажиллаж байна. Номын санд профессор багш нарын доктор, магистрын ажлыг цаасан болон
электрон хэлбэрээр шинээр хүлээн авч, цаасан хэлбэрт байгаа эрдмийн зэрэг горилсон
бүтээлүүдийг электрон хэлбэрт оруулж эхлээд байна.

МХТС-ийн номын сан нь е-Номын сан болох ажлын хүрээнд номын сандаа байгаа
мэргэжлийн цөөн тоотой, хүрэлцээ багатай номыг PDF, HTML хэлбэрт оруулах, зах
зээлээс зохиогчийн эрх нь шийдэгдсэн электрон ном худалдаж авах зэргээр 7000 орчим
ширхэг электрон номтой болжээ.

ШУТТНС-ийн хамгаалалтын нэвтрэх хаалга, уншлагын танхимуудад радио болон


соронзон долгион мэдрэгч дохиоллын хаалга байрлуулж, багш, ажилтан, ажилчид,
оюутнууддаа ухаалаг карт олгон, уншлагын танхимын бүх ном, сурах бичгийг
ялтасжуулсан нь номын сангийн үйлчилгээний түргэн шуурхай, аюулгүй байдал,
уншигчдын тав тухтай орчин, нөхцөлийг хангаж байгаа хэдий ч цаашид, ШУТИС-ийн е-
Номын сангийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, системийн түвшинд, орчин үеийн
дижитал номын сангийн цогц програм хангамжийн тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх
нь зүйтэй байна.
Дүгнэлт

Дэлхий даяар хүмүүнлэгийн салбарт, ялангуяа соёл боловсрол, мэдлэг,


мэдээллийн салбарт даяарчлал гүнзгийрч байгаа өнөө үед улс орнуудын номын
сан, мэдээллийн хөгжил хэдийгээр харилцан адилгүй жигд бус байгаа боловч
хөгжлийн нь чиглэл, ирээдүйн хандлага нэгэнт тодорхой болжээ. Номын сан
уламжлалт үйлчилгээний төрлүүдээс ангижирч төрөлжсөн болон мэдээллийн
идэвхитэй үйлчилгээ рүү шилжиж, ном, сэтгүүл, сонин зэрэг цаасан хэлбэрийн
хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг электрон буюу цахим хэлбэрлүү шилжүүлэн
мэдээллийг хүлээн авч хэрэглэж, солилцдог болов. Тусгай хадгалалтын горимын
өрөө тасалгаа эзэлдэг номын фонд гэдэг ойлголт бүдгэрч хөгжлийн дээд шатанд
ажилладаг номын сангуудад мэдээллийг зөвхөн компьютерийн санах ойд болон
CD-COMPACT DISK дээр хадгалдаг болов. Томоохон орнуудад интернэтийг
түшиглэн электрон номын сангуудыг ашиглаж мэдээлэл солилцооны зах зээл
өргөжиж байна. Манай улсын томоохон их, дээд сургуулийн болон хөдөө орон
нутгийн бусад номын сангууд ч гэсэн цахим номын сантай болоод байгаа юм.
Монгол улсын төв номын сан болон 100 гаруй номын сангууд автоматжуулалтын
программ сонгон авч ажиллаж байгаа юм. эдгээр номын сангуудад ALICE,
CDS/ISIS, LIB4U, L-SOFT зэрэг программ билээ. Номын сангийн автоматжуулалтыг
ихэнхдээ гадаадын төсөл, зээлээр туйхалбал, Азийн хөгжлийн банк, МННХ,
ЮНЕСКО болон бусад байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Номын
сангийн үйл ажиллагааг автоматжуулах ажил дэлхийн олон улсад нилээд эртнээс
хийгдэж ирсэн бөгөөд анх 1965 онд АНУ-гийн Конгрессын номын санд тооцоолон
бодох машинаар номзүйн мэдээ баримтыг дүрсэлж бичихэд тохиромжтой MARC
форматыг боловсруулсан юм. Номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, номын
сангийн үйл ажиллагааг автоматжуулах зэрэг олон талт төслүүдийг хэрэгжүүлсний
дүнд номын сангийн дүр төрх өөрчлөгдөн шинэчлэгдэж уншигч – хэрэглэгчдийн
байнга өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээт мэдээллийг хангахуйц баялаг сан
хөмрөгтэй, чадварлаг боловсон хүчинтэй, автоматжуулсан үйлчилгээтэй орчин
үеийн номын сан болох эхлэл тавигдаад байна. Монгол улсын номын сангийн
автоматжуулалтын ажлыг дүгнэж үзэхэд автоматжуулалтын ажил эхлэл шатандаа
төдийгүй уншигчдад үйлчлэх үйлчилгээ хангалттай бус байгаа нь харагдана.
Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлэх, цахим мэдээллийн баазыг өргөтгөх,
интернэтээр онлайн горимд ажиллах суваг-цагийн тоог тууштай нэмэгдүүлэх зэрэг
зорилттой ажиллах шаардлагтай юм. Автоматжуулалт нэвтэрсэн номын сангуудын
туршлагыг бусдад түгээж, монгол улсад хэрэгжиж байгаа программуудын
ашиглалтыг сайжруулж, тэдгээрийн хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг
бүрдүүлэх шаардлагтай юм.

You might also like