Хунчирын эмчилгээний үйлдэл

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 5

Хунчирын эмчилгээний

чанарыг судалсан тойм


( Лекц )
П.Баmхуяг, Л.Мягмар
Анагаах ухааны их сургууль

Буурцагтны овгийн олон наст өвспөг ургамал болох


хунчирын олон төрлүүд (зүйлүуд)-ийг хүн
терөлхтөн эрт дээр үеэс зүрх судас, ходоод дэлүү,
бөөр гэх зэрэг эрхтэн системүүдийн үрэвсэлт өвчин
болон эдийн шархлаанд өргөн хэрэглэж байжээ.
Мөн биеийн тамир тэнхээг сайжруулах
зориулалтаар хэрэглэж ирсэн уламжлал бий.
Сүүлийн үед гадаад дотоодын судлаачид энэ
төрлийн ургамлыг багагүй судалсаар иржээ.

Оросын эрдэмтэн Е.В. Попова (1954) Үслэг цэцэгт


хунчир (Astragalus dasyantus)-ийн үндсээр 10%-ын
идээшмэл бэлтгээд туршлагын амьтанд хэрэглэж
цусны даралтыг хэмжсэнд 22.6- 33.5% хүртэл
бууруулж байсны зэрэгцээ, зүрхний булчингийн
агшилтын далайцыг 26-150% хүртэл
нэмэгдүүлэхийн хамт зурхний цохилтын тоог бага
зэрэг удаашруулж байжээ. Мөн эрдэмтэн 1:50
шингэрүүлэлттэй идээшмэлийг лабораторийн
амьтанд дотуур өгөх ба тарьж хэрэглэхэд зүрх,
бөөр г.м. дотор эрхтний судсуудыг өргөсгөх
үйлдэлтэй, хорон чанар багатай болохыг олж
тогтоожээ (7).

Судпаач К.И. Степашкина (1955) Үслэг цэцэгт


хунчирын 10%-ын бэпдмэлийг зүрх судасны архаг
дутагдалтай 178 өвчтөнд уулгаж хэрэглэхэд
зүрхний гликозид бүхий хуруувчин цэцгийн
бэлдмэлтэй төсөөтэй үйлчилгээ үзүүлж байсны
гадна, хүний биед хуримтлагдаж нөөцлөгдөх гаж
нөлөө илрээгүй байна.
К.И. Степашкина А.К. Дидко (1957) нар зүрхний
цусан хангамжийн дутагдалтай 38 өвчтөнд мөн
10%-ийн бэлдмэл уулгаж ажиглалт явуулахад 29
өвчтөнд евчний илрэлийг даруй зогсоож байсан ба
8 өвчтөнд өвчний хүчийг бууруулахын зэрэгцээ
давтамжийн зайг уртасгаж байжээ. Судлаачид
дээрх ажиглалтанд үндэслэн хунчирын бэлдмэлийг
бөөрний хурц ба архаг үрэвсэлт өвчнийг эмчлэх
зорилгоор нилээд сонирхолтой судалгаа явуулсан
мэдээ бас байна. Уг ургамлын 10% идээшмэлийг
57 өвчтөнд хоолны халбагаар өдөрт 3-5 уулгаж
хэрэглэсэн байна. Судалгаанд хамрагдсан
өвчтөнүүдийн 27 нь түүдгэнцрийн хурц үрэвсэлтэй,
30 нь түүдгэнцэрийн архаг үрэвсэлтэй байв. Дээрх
өвчтөнүүдэд тус бэлдмэлийг хэрэглэхэд
эмчилгээний өндөр нөлөө үзуүлсэн байна.
Тухайлбал: Цусан дахь мочевин болон үлдэгдэл
азотыг бууруулсан, азстын нэгдлүүдийг шээсээр
сайн ялгаруулахын зэрэгцээ бөөрний
түүдгэнцэрийн судасны хананы биежилтийг
сайжруулснаар уураг, улаан цогцос, бортгон
эдүүдийг шээсээр ялгарахыг бууруулж байсныг олж
тогтоожээ (8).

Хунчирын бэлдмэл бөөрний дутагдалт өвчкийг


эмчлэх талаар үр дүнтэй болохыг өөр эрдэмтэд ч
бас нотолж байна. М.Д.Машковский (1993) зэрэг
оросын эрдэмтэд Astragalus falcatus Lam-aac
фларонин гэдэг нэртэй цэвэршүүлсэн нэгдлийг
ялган авч цусан дахь азотын хэмжээ ихсэж
хордлогонд орсон өвчтөнд хэрэглэхэд шээс
ялгаралтыг нэмэгдүүлэн мочевин, үлдэгдэл азот
болон креатинины хэмжээг цусанд мэдэгдэхүйц
бууруулж байжээ (5, 6) Блинова 1С.Ф. (1968)-ийн
судалгаагаар Нумраа хунчир (Astragalus adsurgens
РаН)-ын идээшмэл нь бактерийн амьдрахад
хөнөөл учруулж байснаас гадна ус-спиртийн ханд
цусны дараптыг бууруулах нөлөөтэй болох нь
батлагджээ (3,15)

Хятадын эрдэмтэд Chu-DT; Sun-Y; Lin-JR (1989)


нар Сарьслаг хунчир (A.membranaceus)-WH
бэлдмэлийг цикпофосфамидаар дарангуйлагдсан
харханд өгч хэрэглэхэд дархлалын урвал нь сэргэж
байсныг олж тогтоожээ (13).
Бас хятадын эрдэмтэн Gong-QM; Wand-SL; Gan-C
нар мөн хунчирын бэлдмэлийг ходоод гэдэсний
дээд хэсгээс цус алдаж буй эмгэгийг анагаахад
сайн үр дүнтэй болохыг клиник ажиглалтаар
илрүүлжээ (14).
Ер нь хятадын эрдэмтэн судлаачид Сарьслаг
хунчирыг нилээд өргөн хүрээтэй судапсан
материал ном хэвлэлд цөөнгүй гарч байна.

Хятадын уламжлалт анагаах ухаанд хунчирын


төрлийн ургамлуудыг эрт дээр үеэс өргөн хэрэглэж
ирсэн уламжлалтай байна. Ийм учраас мөн орны
эрдэмтэн судлаачид хунчирыг тал бүрээс нь
анхааран судлаж байгаа жишээ ном зохиолд
цөөнгуй гарч байдаг. Хятадаар хунчирыг Хуан-Чи
гэж нэрлэдэг бөгөөд энэ ургамлын үндсийг зүрхний
үйл ажиллагаанд сонгомол нөлөетэй хэмээн үзэж
байна. Тухайлбал лабораторийн амьтанд тавьсан
сорил туршилтын явцаас харахад хунчирын
бэлдмэл нь зүрхний булчингийн идэвхийг
эрчимжүүлэх (кардиотоник), цусны эргэлтийг
сайжруулснаар арьс болон зах хязгаарын цусны
судсыг тэлж ергөсгөн эрхтэн системийн тэжээлийг
сайжруулж байна хэмээн үздэг байна. Энэ нь ч
мэлхийний зүрхний булчинг эрчимжүүлж байгаа
туршилтаар харагджээ. Хунчирын бэлдмэл нь
зүрхний титэм судсыг өргөсгөх, цусны даралтыг
бууруулах мөн бөөрний цусан хангамжийг
сайжруулан шээс ялгаралтыг ихэсгэдэг. Хунчирын
бэлдмэл нь бактерийн амьдралд хөнөөл учруулдаг
болох нь бас нотлогдсон байна. Хятад судлаачдын
үзэж байгаагаар бетта ба гамма цус задлагч
стрелтококк, сахуугийн савханцар, цагаан
стрептококк болон цусан суулгын савханцрын
идэвхийг сайтар дарангуйлдаг болохыг олж
тогтоожээ (4)

Эндээс үзэхэд хунчир нь олон төрлийн бактерийг


устгахаас гадна үрэвсэл шархлааг сайтар
эдгэрүүлэх чадалтай байна. Судлаачид хулганы
ходоодонд зохиомлоор шархлаа үүсгэж түүнийг
эмчилсэн мэдээ ч бас байна.
1993 онд Wang-SR; Guo-ZQ; Liao-JZ г.м. судпаачид
сарьслаг хунчир нь антикоагулянт нөлөөтэй буюу
тромбоцитын агрегацийг саатуулах нөлөөгөөр
аспиринаас давуутай болохыг судлан тогтоосон нь
нас хөгшрөлтийн үед энэ ургамлыг хэрэглэж байх
нь нэн чухал ач холбогдоптой байж болох нь
эндээс ипэрхий байна.

Америк, Япон, Египет ззрэг дэлхийн олон орнуудад


хунчирын судалгааг явуулж байдаг мэдээлэл бий.
1989онд Baker-DC, James-LF, Hartiey-WJ, Panter-
KJE, Maynard-HF, Pfister- J г м судлаачид (АНУ)
хунчирт селөни нэгдэл их хэмжээгээр агуулагдаж
байна гэж үзсэн боловч нэр бүхий эрдэмтэд харин
хунчирын бэлдмэл нь гахай мэт амьтан селенид
хордсон үед түүнээс гаргаж байна гэсэн 2 талтай
саналыг дэвшүүлсэн байдаг (10).

1993 онд Америкийн Weimer-PJ, Hatfield-RD, Buxton-


DR зэрэг судлаачид Astragalus cicer-ын бэгщмэл нь
мод ургамлын бэлдмэлзэр хийсэн шингэний
исэлдэлтийг саатуулдаг болохыг тогтоосноос
үзэхэд ер нь хунчирын бэлдмэл нь нян бактерийн
үржлийг саатуулдгаар барахгүй сахартай
шингэнийг исгэх бичил биетний үржил хөгжлийг
зогсоох чанартай болохыг нотолсон (19).

1993 онд Японы судлаач Sugiura-H, Nishida-H,


lhada-R, Iwata-H нар Сарьслаг хунчирын бэлдмэл
хулганы дархлалын үйл ажиллагааг сайжруулдаг
(17)-ийг илрүүлсэн бол M.Hirazawa нар 1995 онд
Сарьслаг хунчир нь гистамины ялгаралтыг
саатуулах нөлөөтэй байгааг нотолсон байна (16).
Хунчирын бэлдмэл хорт хавдарын эсрэг үйлдэлтэй
болохыг сүүлийн үед хэвлэлд мэр сэр мэдэзлж
байна. Тухайлбал Египетийн судлаач Abdallah-RM,
Ghazy-NM, El- Sebakhu-NA, Pirillo-A, Verotta-L нар
(1993) Astragalus spinosus- aac гаргаж авсан
астрагалозид гэдэг бодис вирус хийгээд хорт
хавдрын эсрэг нөлөөтэй болохыг мэдээлсэн байна
(9).
Өмнөд ба хойт америкийн судлаачид сүүлийн
жилүүдэд хунчирын төрлийг их сонирхон судалж
байна. Тухайлбал: Мексикийн эрдэмтэн Castillo-C,
Valencia-I, Reyes-G, Hong-E нар хунчираас ялган
авсан 3 нитропропионы хүчлийг усан гахайн зүрхэн
дээр судалсанд зүрхэнд хронотропик, инотропик
нөлөө үзүүлээд энэ нь атропинаар биш
изопротеренолоор саатуулагдаж байсан тул энэ
бодис беттэ- адреноидэвхит нөлөөг хориглож
байна гэж үзжээ. (11) Уг бодис судас өргөсгөн
артерийн даралтыг бууруулдаг ба артерийн судас
өргөсгөх үйлдэл нь метиллен-хехөөр саатуулагдаж
байсак тул уг үйлдлийн механизм нь
гуанилатциклаза-г идэвхжүүлж байгаагаас
шалтгаапж байна хэмээн үзжээ. (11)

Манай эрдэмтэн М.Амбага 1989 онд Хувьсанги


хунчир (A.variabilis)-biH усан хандыг зүрхний бетта-
адренорецепторыг сонгомолоор хориглогч ОФ
4647 эмтэй хослуулан хэрэглэхэд тэдгээр нь
харханд зохиомлоор үүсгэсэн зүрхний шигдээс
өвчний үед эмгэгийн голомтын тапбайг багасгах
идэвхитэй бөгөөд уг үйлчилгээ нь "завсрын бүс”-
ийн талбайн багасалтаар дамжин явагдаж 6 jnraar
нотолжээ (2)

1991 онд А.Авирмаа, М.Амбага, Г.Пүрэвсүрэн нар


Шүдэн цагаан хунчир (G.galactitus)-biH нийлбэр
полифенолт нэгдэл нь питуитринаар үүсгэсэн
“ишеми’’-ийн үед зүрхний титэм судсыг өргөсгөх
замаар зүрхний ишемийн эсрэг идэвхитэй болохыг
мууранд хийсэн туршилтаар судлан тогтоожээ (1)

Хунчирын эмчилгээний нөлеөг судалсан үр дүнгийн


тухай дээрх материалаас ажиглахад хунчирын
төрлийн ургамал нь эмчилгээний ач холбогдол
өндөртэй ялангуяа зүрх, судасны тогтолцоонд
үзүүлэх үйлдлийг нь тодруулан судлууштай
сонирхолтой ургамал болох нь ил харагдаж байгаа
юм Харин манай оронд ургадаг одоогоор
судлагдаад байгаа хунчируудаас Шүдэн цагаан
хунчирыг зүрхний бах өвчний эмчилгээнд, Нумраа
хунчирыг цусны даралт бууруулах зорилгоор тус
тус хэрэглэж болох боломжтой ажээ.

You might also like