Цеолит

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

Цеолит

Найрлага ба бүтэц

Цеолитууд нь молекулын хэмжээтэй нүх сүв бүхий талст алюминосиликатууд юм.


Цеолитийн ерөнхий томъёо нь Mx/n [(AlO2) x (SiO2) y].mH2O юм. M нь цеолитийн хүрээ
дээр байдаг солилцож болохуйц 'n' валентийн метал эсвэл устөрөгчийн катион байна.
Үндсэн нэгж болох AlO2 ба SiO2 нь хүчилтөрөгчийн ионуудыг дундаа хуваалцан цеолитын
суурь болох тетраэдр AlO4, SiO4-ийг үүсгэдэг. Цахиурын ион нь +4, хөнгөн цагаан нь +3
цэнэгтэй тул алюминосиликатын хүрээ дээр бүхэлдээ сөрөг цэнэгтэй болно. Металл эсвэл
устөрөгчийн ионы катион нь алюминосиликатын хүрээ дэх сөрөг цэнэгийг тэнцвэржүүлдэг.
Алюминосиликат нь SiO4 ба AlO4 тетраэдрүүдийн полимержилтээр олон өнцөгт хэлбэртэй
хуудас үүсгэн бий болдог. Олон өнцөгт нь шоо, зургаан өнцөгт призм, огтолсон октаваль
хэлбэрийг үзүүлнэ. Эдгээр 3D бүтэц нь эмх цэгцтэй зохион байгуулагддаг бөгөөд дотор нь
нүх сүв болон зай завсар агуулагдаж байна. Зай завсар бүр нь хангалттай том молекулуудын
нэвтрэлтийг хааж чаддаг онцлог шинж чанартай байдаг. Үүнийг шигшүүрийн эффект гэж
нэрлэдэг. Цеолитын бүтэц нь нэг, хоёр эсвэл гурван чиглэлд чиглэсэн нүхтэй байх ба энэ нь
1D, 2D, 3D бүтэц рүү чиглэх хандлагатай байна. Цеолитийн X ба А бүтцийг 1-р зурагт
үзүүлэв.

Цеолит Х Цеолит А
Зураг 1. Цеолитын бүтцийн схем

Цеолитуудыг нүх сүвний диаметр, цагираган хэмжээнээс хамааруулан ангилдаг. 3A, 4A, 5A
алюминосиликат цеолитууудаас 8 ширхэг цагиргаг агуулсан эрионит нь 3-5 Å диаметр
нүхтэй байдаг. Түүнчлэн ZSM нь 5 морденит нь 10 болон 8 цагирагтай байх ба мөн адил
3-5 Å диаметртэй нүх сүвтэй оршино. Харин 12 цагирагтай фаужасит X ба Y нь 7 - 8Å
диаметртэй том нүхтэй байна.. Алюминофосфатууд (ALPOs) нь алюминосиликатуудыг
бодвол мэдэгдэхүйц том нүх сүвний хэмжээтэй байна. 12 цагираг агуулсан ALPO-ийн
нүхний диаметр 10 Å бол 18 цагирагтай ALPO-ийн нүхний диаметр нь 10-15Å байна.

Хүснэгт 1. Цеолитод агуулагдах энгийн нэг үүрийн найрлага

Цеолитийн Na AlO2 SiO2 H2O


төрлүүд
Цеолит А 12 12 12 27

Цеолит Х 86 86 106 264

Цеолит Ү 56 56 136 264

ZSM-5 9 9 87 16

Морденит 8 8 40 24

Цеолитийг бэлтгэх нь

Цеолитууд нь 90-180°C температурт 1-10 атм даралтан доор цахиур, хөнгөн цагаан, натри,
натрийн гидроксид ба органик загваруудын реактив хэлбэрүүдээс нийлэгжин бий болдог.
Энэ үед РН нь 10-аас дээш түвшинд барьна. Үрийн талстуудыг реакторт нэмсэнээр
талстжуулах процесс явагдаж эхэлнэ. Ердийн талстжуулалтын хугацаа 16-36 цагийн
хооронд хэлбэлздэг. Нүх сүв болон зай завсар үүсэхийг хөнгөвчлөхийн тулд органик загвар
болох органик амин эсвэл алкил аммонийн нэгдлийг нэмж оруулав. Сүвэрхэг үүрийг загвар
молекул үүсгэж эхэлмэгц гельний талстжуулалтын процесс явагдана. Төрөл бүрийн
цеолитуудын синтез нь температур, рН, талстжих хугацаа, холих дараалал, Si, Al, Na, H2O
зэрэг синтезийн нөхцлийг харилцан адилгүй өөрчлөн бий болдог. NaX Цеолит ба ZSM-5
цеолитын лабораторийн бэлтгэлийг доор авч үзэв.

ZSM-5 цеолитийг бэлтгэх нь [1]

Гидрогель үүсгэхийн тулд тетрапропил аммонийн бромид ба натрийн гидроксидын


холимог уусмал дээр хөнгөн цагааны нитрат болон коллоид цахиурыг нэмнэ. Дараа нь
гидрогелийг Тефлоны доторлогоотой зэвэрдэггүй ган автоклавт шилжүүлж зохих
хугацаанд зууханд байрлуулна. Автоген даралт дор талсжих ажил дууссаны дараа
автоклавыг хөргөж, дээжийг угаан, 120°C температурт 24 цагийн турш хатаана. Эцэст нь
дээжийг цеолит хүрээнд агуулагдах органик суурийг арилгахын тулд 16 цагийн турш 500°C
температурт уусган, давсны хүчлийн уусмалд 24 цагийн турш тасалгааны температурт
байлгаж 393 К-т дахин хатаана.

NaX цеолитийг бэлтгэх [2]

Натрийн силикат ба натрийн алюминатыг тусад нь бэлддэг. Цахиурын гель ба хөнгөн


цагааны изопропоксидийг цахиур ба хөнгөн цагааны үйлдвэрлэлийн эх үүсвэр болгон
ашиглана. Цахиурын гель, натрийн гидроксид, нэрмэл усыг хуванцар аяганд нэмээд
уусмалыг бүрэн уусгах хүртэл хутган натрийн силикатыг бэлтгэдэг. Натрийн алюминатын

уусмалыг хөнгөн цагааны изопропоксид, натрийн гидроксид, нэрмэл усыг нэгэн зэрэг нэмж
бэлтгэнэ. Холимогийг 80°C-аас доош температурт хатуу хэсгүүд уусан тунгалаг гель үүсгэх
хүртэл хутгаж бэлдээд, өрөөний температур хүртэл хөргөнө. Дараа нь алюминатын
уусмалыг силикатын уусмал руу нэмэлт усны хамт нэмнэ. Эцсийн хольцыг нэгэн төрлийн
болтол хутгаад, 90°C температурт 24 цагийн турш зууханд байлгана. 24 цагийн дараа
хольцыг өрөөний температурт хөргөхөд цагаан цеолитын талст өгнө . Кристаллыг усаар
сайтар угааж, шүүж, агаараар хатаана.

Цеолитийн шинж чанар

А. Өндөр гадаргын талбай болон нүхний бүтэц

Цеолитийн өндөр гадаргуун талбай болон нүх сүв нь цеолитийг өвөрмөц шингээх шинж
чанартай болгодог. Цеолитууд нь өндөр сүвэрхэг шинж чанартай тул гадаргуун том
талбайтай байна. Цеолитын гадаргуун талбай 600-800 м2/г байна. Өндөр гадаргуугийн
талбайн үр дүнд цеолитууд нь адсорбатын хэмжээ, нүхний хэмжээ, температур,
гадаргуугийн хүчиллэгээс хамаарч их хэмжээний адсорбат шингээж авах боломжтой.

Цеолитуудын нүхний диаметр нь молекулын байрлалаас хамаарч өөр өөр байдаг тул ижил
хэмжээтэй эсвэл диаметрээс том хэмжээтэй молекулууд нүх сүв эсвэл зай завсараар
орохгүй. Илүү том молекулыг хасах тул адсорбцийг зөвхөн цеолит ашиглан хийх үе ч
тохиолддог. Жишээлбэл агаараас O2 ба N2-ийг ялгаж аван адсорбц явуулбал зөвхөн 13X-
NaX цеолитыг ашиглах болно.
А.Хүчиллэг байдал:

Цахиурын хүрээг хөнгөн цагаан хүрээтэй бэхлэх үед OH-ийг ашиглана. Ханаагүй Al
хэсгүүд Льюисийн хүчиллэгийг бий болгодог. Цеолитийн хүчиллэг байдал нь Si: Al харьцаа
буурснаар нэмэгддэг. Бронстед ба Льюисийн хүчил агуулсан газрууд нь нүүрсустөрөгчийн
оролцоотой янз бүрийн катализын урвалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цеолитуудыг газрын
тосны салбарт катализаторын крекингийн урвалд ашигладаг.

B.Дулааны тогтвортой байдал:

Ихэнх цеолитууд 400°C хүртэл тогтвортой байна. Цахиурын агууламж нэмэгдэхийн хэрээр
тогтвортой байдал нэмэгддэг. Цеолитэд газрын ховор катионыг нэвтрүүлснээр 800°C
хүртэл тогтвортой байна.

C.Дүрсний сонголт:

Цеолитийн өвөрмөц нүх сүвэн бүтэц нь цеолитийг өндөр хэлбэрийн сонгомол шинж
чанартай болдог. Дүрсийн өөрчлөлтүүд нь

- цеолит хүрээнд реактив бодис нэвтрэхийн геометрийн хязгаарлалт

- Катализатороос гаргаж авсан бодисын диффузи буюу цацраг идэвхжилийг геометрийн


хязгаарлалтаас хамаарна.

Урвалжийн сонгомол чанар:

Цеолитэд нүх сүвний хэмжээнээс шалтгаалан урвалжийн бодисын нэвтрэлтийн сонгомол


чанар гэж байдаг. Жишээлбэл, крекингийн урвалын үед n-гептан (харьцангуй хурд 1) нь
диметилхексан (харьцангуй хурд 0.09)-ээс илүү урвалд орох шинжтэй байдаг. Учир нь
диметилхексан нь салаалсан нүүрстөрөгчтэй тул цеолитийн нүхэнд орох боломжгүй.
Бүтээгдэхүүний сонгомол чанар:

Олон бүтээгдэхүүн үүсэх боломжтой үед бүтээгдэхүүгий сонгомол чанар нь бүтээгдэхүүгий


үүсэлийг нүхний хэмжээ эсвэл диффузийн хурдаар хязгаарладаг. Жишээлбэл,
метилбензиний алкилжуулалтын үед пентазил циолитийг ашигладаг ба энэ үед p-xylne, m-
xylene, болон o-xylene үүсэх боломжтой байдаг. Гэвч пентазил циолитийн нүхний
диаметрын хязгаарлалтаас шалтгаалан орто, мета-аас илүүтэйгээр p-xylne үүсэх боломж
үүсдэг.

Молекулын хөдөлгөөний хяналт:

Энэхүү үзэл баримтлал нь нэг сувгаар дамжин урвалж бодис диффузлэж ороод, цеолитийн
өөр хоорондоо уялдаатай сувгийн нөгөө талаас бүтээгдэхүүн гарах тэр ойлголт юм.
Диффузыг багасгасанаар, бүтээгдэхүүний сонгомол чанарыг ихэсгэж болно.

Цеолитын шинж чанар

Цеолитийн физик-химийн шинж чанарыг XRD, FTIR, SEM гэх мэт янз бүрийн аргачлалаар
судалдаг. Зураг 2-т цеолитын XRD дүрслэлийг өгжээ. Y хурц оройнууд нь цеолитийн өндөр
талст шинж чанарыг харуулж байна. 2-р зурагт үзүүлсэн оройнууд нь цеолитийн янз бүр
кристал хавтгайтайг үзүүлнэ. Зураг 3-т цеолит Y-ийн SEM дүрслэлийг харуулав.
Цеолитуудын гадаргуугийн хүчиллэг чанарыг пиридин зонд ашиглан NH3-TPD эсвэл FTIR
шинжилгээгээр хэмжиж болно.

Зураг2. Цеолит Ү-ийн XRD зураглал

Зураг3. Цеолит Ү-ийн SEM-ийн зураг

You might also like