Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Чи миний бүдэгхэн зурайх замын дэргэд ургасан цэцэг

Чи миний бүүдийх сарны дэргэдэх оддыг амраасан нар

Чи минь миний бодолдоо төсөөлөн зурсан зураг

Учрах ёстой учран уулзах тавилантай

Ганцхан миний ариун гэгээн нууцхан хүсэл

Цугтаа туулах амьдрал эргэлзэх хэрэггүй итгэл

Цав цагаан цаасан дээр эхэлж бичсэн гарчиг нь үүрд

Цаг урагшлан байлаа ч чамгүйгээр хэн хаашаа явах билээ

Дэргэд нь байхгүй бол тэр яаж сэрэх билээ

Сэтгэл зүрхээ нийлүүлэн урласан ертөнц амьдрал билээ

Бие биедээ ус агаар билээ

Чи миний бүдэгхэн зурайх замын дэргэд ургасан цэцэг

Чи миний бүүдийх сарны дэргэдэх оддыг амраасан нар

Чи миний будантан шиврэх бороогоор зурсан солонго

Чи миний бөхийх моддыг амилуулж дуулсан шувуу чи миний

Миний зүрх сэтгэлийн гүнд мөнх

Хосгүй нандин нэгэн цэцэг дэлбээгээ дэлгэлээ

Хатаж гандсан хайрын төгөл амилан сэргэж

Зүрх сэтгэлд гийсэн нар чи минь миний нар

Чамгүй орчлонгийн өнгө хуучин зураг шиг

Чамаар амьсгалж бүхнийг мартаад үүрд ч юм шиг

Хар цагаан амьдралын үнэнийг чамтай туулахад

Энэ бүхэн бодит чиний дэргэд үргэлжилдэг

Чи миний бүдэгхэн зурайх замын дэргэд ургасан цэцэг

Чи миний бүүдийх сарны дэргэдэх оддыг амраасан нар


Чи миний будантан шиврэх бороогоор зурсан солонго

Чи миний бөхийх моддыг амилуулж дуулсан шувуу чи миний

Чи миний бүдэгхэн зурайх замын дэргэд ургасан цэцэг

Чи миний бүүдийх сарны дэргэдэх оддыг амраасан нар

Чи миний будантан шиврэх бороогоор зурсан солонго

Чи миний бөхийх моддыг амилуулж дуулсан шувуу чи миний

Сэтгэл зүрхээ нийлүүлэн урласан ертөнц амьдрал

Чи бид хоёр бие биедээ ус агаар

https://www.youtube.com/watch?v=9_jwrcrMcL8

You might also like