Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 22

НИЙСЛЭЛИЙН ШҮД

ЭРҮҮ НҮҮРНИЙ
төв

БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн бүтэц,


үйл ажиллагаанд тавих ерөнхий
шаардлага

СЗ 11-0395:2018

О / ^ н О У . к / е ^ » ^ / ^
0 / хуртэл хучинтэй
мчвэзд-зо|, пао

НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ т ө в


УЛААНБААТАР ХОТ
2018 ОН
Батлав. Л.Хэнтий (Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн
захирал)

Боловсруулсан: Б.Өнөрбилэг - Нийслэлийн шүд эрүү нүүрний


төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

Ц. Байгаль - Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа


эрхэлсэн орлогч дарга

Х-Оюунцэцэг - Сувилахуйн алба


аЛШ^
Хянасан: <1\ С Ц.Хандармаа
<7 ЭМЯ-ны Эрүүл мэндийн байгууллагын тусламж
үйлчилгээний стандартын асуудал хариуцсан
мэргэжилтэн

Улаанбаатар хот-15160
Сүхбаатар дүүрэг
Г.Чагдаржавын гудамж
Утас 976-11-325790
Факс: 976-11-325790
Е-таП: \ллллл/.51пис1.иЬ.доү.тп

©2018
"Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай" Монгол Улсын хуулийн дагуу энэхүү
стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү НШЭНТ
(Нийслэлийн шүд эрүү нүүрний төв)-д байна.
БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ

Ангилалтын код 11.020.01


Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн бүтэц, үйл
ажиллагаанд тавих ерөнхий шаардлага
Сепега! геяшгетеп^з 51гис1иге апй ^ипсйоп
Оеп1а1 Сеп1ег о? МопдоНа 0 / х\ртэл хучинтэй

., 1 т)л. яап ! I 1йя


Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны
өдрийн А/57 дугаар тушаалаар батлав.
Энэ стандарт нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт шаардлагыг заавал мөрдөнө.

1 Зорилго

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв (цаашид төв гэх)-өөс үйлчлүүлэгчид үзүүлэх
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг
тасралтгүй сайжруулахад оршино.

2 Хамрах ба хэрэглэх хүрээ

2.1 Үйлчлүүлэгчид нүүр амны нарийн мэргэжлийнтусламж, үйлчилгээ


үзүүлэхэрүүл мэндийн байгууллагыг хамарна.

2.2 Стандартын 2.1-д заагдсан эрүүл мэндийн байгууллага стандартын


норматив шаардлагыг х^нган, тусламж, үйлчилгээг зохион байгуулах, хэрэгжилтэд
хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох, магадлан итгэмжпэхэд хэрэглэнэ.

3 Норматив ишлэл

Энэ стандартад иш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон


тохиолдолд хамгийн сүүлчийн албанёсны эх баримт бичгийг баримтална. Үүнд:
• ММЗ 4621:2008 "Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд"
• ММ8 1140:1987 "Барилга байгууламжид ногоон байгууламжийн ойртох зай,
хэ^жээ" „
• М № 4244:1994 "Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага"
• ММ5 1.4990:2000 "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй ажпын
байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага"
• МЫ8 900:2005 "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага"
• МЫЗ 12.013:1991 "Ажпын байрны бичил цаг уурын эрүүл ахуйн хэмжээ"
• ММЗ 12.05,051-91 "Ажпын байрны агаарт байж болох цацраг идэвхит
бодисын хэмжээ"
• БД 43-101-03*/12 "Цахилгаан байгууламжийн дүрэм. Бүлэг 1,6 "Газардуулга
ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ";
• ММЗ 6056:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй
хүний шаардлагыг тооцсон орон зай, үндсэн шаардлага"
• МЫЗ 6056:2009 "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг
төлөвлөх заавар"
• МЫЗ 4990:2015 "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Ажпын байрны
орчин, эрүүл ахуйн шаардлага"

1
С5 11-0395:2018

• ММ8 6392:2013 "Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн


шаардлага"
• МЫЗ 6458:2014 "Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах.
Ерөнхий шаардлага"
• ММЗ 5566:2005 "Аж ахуйн нэгж, байгууллага, барилга, байгууламжид гал
унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм";
• ММЗ 5095:2001 "Яаралтай тусламжийн биксэнд байх эм, эмнэлгийн
хэрэгсэл";
• МЫЗ 5376:2014 "Эмийн жорын маягт, жор бичилт";
• ММЗ 5530:2014 Эрүүл мэндийн технологи."Эм, эмнэлгийн хэрэгопийн
хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага";

4 Нэр томьёо ба тодорхойлолт

4.1 Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвнь хүнамд нүүр амны нарийн мэргэжпийн
тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжпийн үйл ажиллагаа явуулах бөгөөд улсын
бүртгэлд бүртгүүлсэн, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.

4.2 Үйлчилгээ үзүүлэгч гэдэгт нүүр амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ
үзүүлэхэд оролцож байгаа үндсэн болон гэрээт бүх ажиллагсдыг хамааруулж
ойлгоно.

4.3 Үйлчлүүлэгч гэдэгт нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн харъяаллаар болон


төвд ирж оношилгоо, эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгч, түр оршин суугчдыг
хамруулж ойлгоно.

4.4 Төв нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг


үзүүлнэ.

4.5 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн
байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг
дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн
боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.

4.6 Эрүүл мэндийг дэмжих гэж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн
амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн
цогц үйл ажиллагааг хэлнэ. •

5 Төвийн бүтэц, удирдлага

5.1 Удирдлагын багийн үйл ажиллагаа


5.1.1 Төвийн бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох, дүрэм батлах, захирлыг
томилох, чөлөөлөх асуудлыг харъяалах төрийн болон нутгийн захиргааны удирдах
байгууллагын эрх бүхий албан тушаалтан томилж, батална.
5.1.2 Төвийн захирал нь холбогдох хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ.
5.1.3 Удирдлагын багийн бүрэлдэхүүнд эмчилгээ эрхэлсэн орлогч, эрдэм
шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан орлогч, хүний нөөцийн удирдлага,
санхүүгийн удирдлага, чанарын менежер зэрэг албан тушаалтан байна.

2
С5 11-0395:2018

5.2 Удирдлагын багийн гишүүдийн манлайлал


5.2.1 Удирдлагын багийн гишүүн нь менежментийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн,
эрдмийн буюу мэргэжлийн цол, зэрэгтэй байна.
5.2.2 Багийн гишүүн нь эмнэлгийн мэргэжпийн ба төрийн албан хаагчийн ёс зүйн
хэм хэмжээнд төлөвшсөн байна.

6 Төвийн нийтлэг үйл ажиллагаа

6.1 Төв нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан дүрэм, бүтэцтэй


байна. Төвийн бүтцийн нэгж нь төв, алба, тасаг байна.

6.2 Төв нь салбарын болон орон нутгийн хөгжпийн бодлого, хөтөлбөртэй


уялдсан төлөвлөгөөтэй ажиллана.

6.3 Санхүү, төсвийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, нягтлан бодох
бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартыг мөрдөж ажиллана.

6.4 Төв нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн,


чанар, аюулгүй байдлыг ханган ажиллана.

6.5 Эрүүл мэндийн технологи, оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн


заавар, удирдамжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, чанар сайжруулах арга
хэрэгслийг нэвтрүүлэн, тогтмолжуулан ажиллана.

6.6 Байгууллагын эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааны


төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.

6.7 Төв нь алдаа гарахаас урьдчилаы сэргийлэх, алдааг илрүүлэх, гарсан алдааг
бүртгэх, мэдээлэх, засаж залруулах арга хэмжээг тухай бүрт авч ажиллана.

6.8 Үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, тусламж, үйлчилгээний


хүлээгдэл, алдаа зөрчил, хүн амын эрэлт хэрэгцээнд судалгаа, дүн шинжилгээ
хийж, төлөвлөлт, чанар, түргэн шуурхай, аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч
ажиллана.

6.9 Төв нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдүүлж, ёс зүйн болон


харилцаа хандлагын зөрчлөөс сэргийлж ажиллана.

6.10 Байгууллагын үйл ажиллагаа статистик мэдээлэл, эргэн мэдээлэл,


тайлагналтын бодитой, шуурхай, ил тод байдлыг хангаж, батлагдсан тушаал,
заавар, дүрэм, журмын дагуу хөтлөгдвөл зохих маягтыг бүрэн хөтөлж, тайлагнах,
архивлах, тогтоосон хугацаанд тогтмол мэдээлнэ.

6.11 Нүүр амны төрөлжсөн нарийн мэргэжпээр үйл ажиллагаа явуулж буй улсын
болонхувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг мэргэжпийн арга
зүй, зөвлөмжөөр хангана.

7 Хүний нөөцийн хөгжил

7.1 Өөрсдийн тусламж, үйлчилгээний чиглэлтэй уялдуулан хүний нөөцийн


хөгжпийн хөтөлбөртэй байна.

3
С5 11-0395:2018

7.2 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан


ажпын байрны тодорхойлолтын дагуу бүх албан тушаал, мэргэжлээр гаргаж,
тогтмол шинэчилдэг байна.

7.3 Төв нь ажилтан бүрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

7.4 Шинэ ажилтныг байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах хөтөлбөртэй


байна.

7.5 Эрүүл, аюулгүй, эрсдэлгүй ажпын орчин бүрдүүлнэ.

7.6 Хүний нөөцийн мэдээний санг хөтлөн, тогтмол баяжилт хийнэ.

7.7 Төв нь ажилтанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг чанд


баримтлуулж, ажпын байран дахь осол, гэмтлээс сэргийлэх, ажпын байрны
стрессийг бууруулах, аюулгүй ажиллагааны соёлыг дэмжсэн арга хэмжээг
хэрэгжүүлж үр дүнг тооцно.

7.8 Нүүр амны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг


сургах, дадлагажуулах болон төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах,
мэргэжпийг нь дээшлүүлэх ажпыг төвийн нөөц бололцоо, бааз суурийг ашиглан
явуулна.

7.9 Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлага, мэдлэг мэргэжил, ур


чадварыг дээшлүүлэх, ажпын байран дахь тасралтгүй сургалт явуулах, (суралцагч
байгууллага болох) давтан сургах, гадаадын ижил төстэй байгууллагуудтай
хамтран ажиллах, туршлага судлуулна.

7.10 Төв нь эмч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа болон мэдлэг, мэргэжпээ


тасралтгүй дээшлүүлэхэд ашиглах сурах бичиг, гарын авлага, яаралтай
тусламжийн лавлах цахим номын сан, сургалтын танхимтай байна.

8 Хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1 Төв нь байгууллагын стандартын хэрэгжилтэд дотоод хяналт үнэлгээг жилд 2


удаа хийж, хяналт үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг зохион байгуулж ажиллана.

8.2 Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн талархал, санал, хүсэлт, гомдлыг


бүртгэж, хяналт хийнэ.

8.3 Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажпын үр дүнгийн тайланг холбогдох,


дүрэм журамд нийцүүлэн, бүтцийн нэгжид хэлэлцүүлнэ.

8.4 Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг улирал


тутам гаргаж, хагас, бүтэн жилээр тайлагнана.

8.5 Удирдлагын багаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гаргаж байгаа
шийдвэрийг баримтжуулан, хамт олондоо тогтмол мэдээлнэ.

8.6 Эмчилгээ үйлчилгээний чанарын багийг ажиллуулж, эмнэлгийн хөгжлийн


хөтөлбөрт хяналт тавина.

4
С5 11-0395:2018

9 Төвийн бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаа

9.1 Төв нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, тайланг


холбогдох хууль, дурэм, журам, тушаалын дагуу цаг хугацаанд нь шуурхай, үнэн
зөв, ил тод тогтмол мэдээлдэг байна.

9.2 Төв нь мэдээ тайланг цаасан болон электрон хэлбэрээр холбогдох хууль,
дүрэм, журмын дагуу архивлан хадгалсан байна.

9.3 Төв нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв


байгууллагаас зөвшөөрсөн статистик, бүртгэл, тайлагналтын мэдээллийн болон
бусад зориулалтын программ хангамжтай байх бөгөөд, шаардлагатай мэдээний
санг үүсгэн баяжилтыг тогтмол хийж хэвшсэн байна.

9.4 Төв нь мэдээллийн дотоод сүлжээтэй байх ба сүлжээний аюулгүй байдал,


нууцлалыг хангасан байна.

9.5 Хувь хүний мэдээллийн нууцлалыг хуулийн дагуу хамгаална.

10 Төвийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үйл


ажиллагаа

10.1 Үйлчилгээний орчин, үйлчлүүлэгчтэй харилцах үйл ажиллагаа


10.1.1 Төв нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн "ээлтэй" орчныг
бүрдүүлж ажиллана.
10.1.2 Төв нь өөрийн үзүүлэх гэж буй мэргэшлээр мэргэшсэн хүний нөөцийн чадавх,
байгууллагын хүчин чадалд нийцүүлэн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
10.1.3*Гөв нь байгууллагын соёл, ажлын байрны эмх цэгц, орчны ээлтэй, тав тухтай
байдлыг хангаж, ёс зүй, харилцааны соёлыг нэвтрүүлж, угтах үйлчилгээ,
үйлчлүүлэгчид цахимаар, утсаар лавлагаа мэдээлэл өгөх, санал, хүсэлтийг хүлээн
авах боломжийг бүрдүүлсэн байна.
10.1.4 Үзлэг, эмчилгээний дугаар, хүлээгдлийн талаарх мэдээллийг ил тод
байршуулна.
10.1.5 Үйлчлүүлэгчийн дараалал, цаг товлолтыг цахим болон автомат бүртгэлээр
зохицуулна.
10.1.6 Төвийн хүлээлгийн хэсэгт "Үйлчлүүлэгч-Үйлчилгээ үзүүлэгч"-ийн эрх, үүрэг,
үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөр, хөнгөлөлтийн талаарх мэдээлэл,
эмнэлгийн зохион байгуулалт, үйлчилгээний талаарх тэмдэг, тэмдэглэгээг ил тод
ойлгомжтойгоор байршуулах ба нэг цэгийн үйлчилгээ (сандал, даралт, жин хэмжих
хэрэгсэл, сургалт, сурталчилгааны материал, хэвлэл)-тэй байна.
10.1.7 Хөгжпийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг
бүрдүүлсэн байна.

10.2 Үйлчлүүлэгчийг хүлээн авах


10.2.1 Үйлчлүүлэгчийг хүлээн авах анхан шатны маягтын дагуу бүртгэнэ.
10.2.2 Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
10.2.3 Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний
хүлээгдэл байгаа эсэхийг 7 хоног бүр судлан тогтоож, шалтгаан, нөхцөлийг
тодорхойлон, хүлээгдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллана.
10.2.4 Үйлчилгээ үзүүлэгч үзүүлж буй, үзүүлэх гэж буй тусламж, үйлчилгээний
талаар үйлчлүүлэгчид үнэн зөв, ойлгомжтой тайлбарлах бүрэн мэдээлэлтэй байна.

5
С5 11-0395:2018

10.2.5 Халдварт өвчнөөр өвдсөн байх сэжигтэй тохиолдол илэрсэн үед халдвартын
түргэн түсламж дуудаж, түргэн ирэх хүртэл хугацаанд хариу арга хэмжээ авна.

10.3 Үйлчлүүлэгчийг шилжүүлэх


10.3.1 Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, ажиглах, онош тодруулах, эмчлэх,
эмнэлэг хооронд шилжүүлэх үйл ажиллагааг холбогдох тушаал, шийдвэрийн дагуу
байгууллагын дотоод журмаар тодорхой зохицуулсан байна;
10.3.2 Оношийг тодруулах, эмчилгээ хийх мэргэшлийн ур чадвар, байгууллагын
хүчин чадал хангалтгүй тохиолдолд үйлчлүүлэгчийг чирэгдүүлэлгүй холбогдох
хууль эрхзүйн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлнэ.
10.3.3 Шилжүүлэх үеийн үйлчлүүлэгчийн биеийн байдал, хийгдсэн шинжилгээ,
эмчилгээ, өвчний явц, өөрчлөлт, шилжүүлэх шалтгаан, онош зэрэг мэдээллийг
холбогдох журмын дагуу баримтжуулсан байна.

11 Төвийн үндсэн тусламж, үйлчилгээ

11.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

11.1.1 Нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг


11.1.2 Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа

11.1.3 Тандалт, хяналт

11.2 Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

11.2.1 Шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх


11.2.2 Эрүү нүүрний мэс засал, жижиг мэс ажилбар хийх
11.2.3 Нүүр амны согог засах
11.2.4 Нүүр амны гажиг засах
11.2.5 Рентген зураг авах
11.2.6 Нөхөн сэргээх эмчилгээ хийх
11.2.7 Шүд урлахуйн өрөө (лаборатори)
11.3 Дэмжих үйлчилгээ
11.3.1 Захиргаа, санхүү, аж ахуйн тасаг
11.3.2 Үйлчлүүлэгч хүлээн авах хэсэг
11.3.3 Үзлэгийн хэсэг
11.3.4 Ариутгалын хэсэг
11.3.5 Ажилчдын хувцас солих хэсэг
11.3.6 Ажилчдын амрах хэсэг

12 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

12.1 Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд холбогдох
мэргэжлийн байгууллагаас удирдлага, мэргэжил арга зүйн дэмжпэг авч, үндэсний
хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

12.2 Өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх зөв дадал, заншилд сургах эрүүл
мэндийн боловсрол олгох, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийж, хяналтанд авч,
эмчлэн, эрүүлжүүлэх арга хэмжээ авна.

12.3 Тандалт судалгаа хийх, цаашид авах арга хэмжээг нэвтрүүлэн төлөвлөн
хэрэгжүүлнэ.

6
С5 11-0395:2018

12.4 Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг эрүүл мэндийн
бүсад байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт,
иргэдтэй хамтран ажиллаж, салбар дундын болон олон улсын байгууллага, төсөл
хөтөлбөртэй хамтын ажиллагааг өрнүүлнэ.

12.5 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжилт, урьдчилан


сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог нийслэлийн хэмжээнд зохион
байгуулж, харьяа дээд шатны байгууллагад тайлагнана.

12.6 Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл сургалт,


сурталчилгаа зохион байгуулахад төр, аж ахуй нэгж, олон нийтийн байгууллага,
иргэдтэй хамтран ажиллана.

12.7 Эрүүл мэндийн танхим нь үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох


ном, гарын авлагаар хангагдсан, үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.

12.8 Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг зөвлөгөө өгөх ур чадварт сургах ажпыг


тогтмол зохион байгуулна.

13 Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

13.1 Үзлэг, оношилгоо, эмчилгээ


13.1.1 Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг "Эрүүл мэндийн
технологи. Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд" болон бусад батлагдсан
стандарт технологи, эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ.
13.1.2 Оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааварт заасан мэргэшсэн
хүний нөөц, зориулалтын өрөө тасалгаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног
төхөөрөмжөөр хангагдсан байна.
13.1.3 Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны
бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө.
13.1.4 Үйлчлүүлэгчид оношилгоо, эмчилгээний үйлдэл, ажилбар, мэс засал хийхийн
өмнө эмнэлгийн мэргэжилтэн өөрийгөө болон үзүүлэх гэж байгаа тусламж,
үйлчилгээний талаар товч танилцуулж, холбогдох журмын дагуу зөвшөөрөл авсан
байна. .. • *
13.1.5 Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг үзлэгийн карт,
иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн
хөтлөнө.
13.1.6 Шинэ болон дахин сэргэж байгаа халдвар, зоонозын халдварт өвчний
тусламж, үйлчилгээ үзүүлэх эм тариа, ариутгах, халдваргүйжүүлэх бодис, сорьц
зөөвөрлөх сав болон хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцтэй, бэлэн байдлыг
хангасан байна.
13.1.7 Үйл оношийн шинжилгээг хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж
буй бусад эмнэлзүйн стандарт, заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ.
13.1.8 Үйл оношийн хэсэгт цөм, хими, цацраг идэвхт, био аюулгүй ажиллагааны
дүрэм, журмыг мөрдөж, чанарын дотоодын болон хөндлөнгийн хяналтыг хугацааны
дагуу хийнэ.
13.1.9 Цацраг идэвхт тоног төхөөрөмжийг ашиглах талаар тусгай зөвшөөрөл авсан
байх ба ашиглах өрөө тасалгаа нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан
байна.

7
С5 11-0395:2018

13.2 Эрүү нүүрний мэс засал, жижиг мэс ажилбарын тусламж, үйлчилгээ
13.2.1 Мэргэшсэн хүний нөөцийн чадавх, байгууллагын хүчин чадалд нийцүүлэн
өөрийн төвд хийгдэх мэс ажилбарын жагсаалтыг баталж, мөрдөнө.
13.2.2 Мэс ажилбарын тусламж үзүүлэх шаардлага хангасан өрөө, тасалгаа, эм,
эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног, төхөөрөмжөөр хангагдсан байна.
13.2.3 Мэс ажилбарын тусламж, үйлчилгээг оношилгоо, эмчилгээний болон бусад
батлагдсан стандарт, технологи, эмнэлзүйн зааврын дагуу чанартай үзүүлнэ.
13.2.4 Мэс ажилбарыг стандарт, зааврын дагуу гүйцэтгэж, үйлчлүүлэгчийн биеийн
байдалд хяналт тавин, холбогдох хяналтын хуудас, бүртгэл, тайлангийн маягтыг
хөтөлнө.
13.2.5 Мэс ажилбарын явцад авсан сорьц, эмгэг эд, эсийг лабораторид заавал
илгээж, шинжилгээний хариуг бүртгэж, хяналтын картад хавсарган, үйлчлүүлэгчид
мэдээлнэ.

13.3 Нүүр амны гажигзаслын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ


13.3.1 Мэргэшсэн хүний нөөцийн чадавх, байгууллагын хүчин чадалд нийцүүлэн тус
төвд хийгдэх оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний жагсаалтыг байгууллагын даргаар
батлуулж, дагаж мөрдөнө.
13.3.2 Гажиг заслын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тусгай
багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, материалаар хангагдсан
стандартад нийцсэн өрөө, тасалгаатай байна.
13.3.3 Гажиг заслын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг холбогдох стандарт,
удирдамж, зааврын дагуу тухайн үйлчлүүлэгчдийн онцлогт тохируулан чанартай
үзүүлнэ.
13.3.4 Гажиг заслын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй үйлчлүүлэгчид
хийгдэх тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгч, түүний асран хамгаалагчид
танилцуулж, харилцан зөвшилцөн, тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
13.3.5 Оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй үйлчлүүлэгчийн оношилгооны
байдал, эмчилгээний явц, онцлогоос хамааран 21-45 хоногийн давтамжтай хяналт
тавьж, холбогдох хяналтын хуудас бүртгэл, тайлангийн маягт хөтөлнө.
13.3.6 Оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний рентген, фото зураг болон бусад
материалыг үйлчлүүлэгчийн хяналтын картанд хавсарган үйлчлүүлэгчид тухай
бүрд нь тайлбарлан, эмчилгээний төлөвлөгөөнд ашиглана.

13.4 Нүүр амны согог заслын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ


13.4.1 Мэргэшсэн хүний нөөцийн чадавх, байгууллагын хүчин чадалд нийцүүлэн тус
төвд хийгдэх оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний жагсаалтыг байгууллагын даргаар
батлуулж, дагаж мөрдөнө.
13.4.2 Согог заслын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тусгай багаж, тоног
төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, материалаар хангагдсан, стандартад нийцсэн
өрөө, тасалгаатай байна.
13.4.3 Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээ, онцлогт тохирсон үйлчилгээг танилцуулж,
эмчилгээ үйлчилгээг эхэлнэ.
13.4.4 Шүдэлбэрийн төрлөөс хамаарч 3-5 удаа давтан ирүүлэн, хяналт тавьж,
холбогдох хяналтын хуудас бүртгэл, тайлангийн маягт хөтөлнө.
13.4.5 Шүдэлбэр хийлгэж буй үйлчлүүлэгч өөрийн саналын дагуу нийгмийн халамж,
үйлчилгээнд хамрагдах бол гэрээний дагуу холбогдох бичиг баримтыг зааврын
дагуу үнэн зөв хөтөлж, тодорхойлолт гаргана.

13.5 Шүд урлахуйн (лаборатори) тусламж, үйлчилгээ


13.5.1 Мэргэшсэн хүний нөөцийн чадавх, байгууллагын хүчин чадалд нийцүүлэн тус
төвд хийгдэх шүдэлбэрийн нэр төрлийн жагсаалтыг батлуулж, дагаж мөрдөнө.

8
С5 11-0395:2018

13.5.2 Шүдний технигч нь бүх төрлийн шүдэлбэр хийхэд зориулагдсан материал,


тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон стандартад нийцсэн өрөө тасалгаагаар
хангагдсан байна.
13.5.3 Шүдэлбэр хийхдээ багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны
зааварчилгаа, материалын хэрэглэх заавар, технологийн горимыг баримтлан
стандарт, удирдамжийн дагуу ажиллана.
13.5.4 Шүдний техникчийн ажпыг бүртгэх журнал, тооцоо хуудсыг зааврын дагуу
хөтөлж, холбогдох хяналтын хуудас, бүртгэл, тайлангийн маягтад хавсаргана.
13.5.4 Шүд урлахуйн өрөө нь нэмэлт агааржуулалтын системтэй байна.

14 Төвийн тоног төхөөрөмж, инженерийн байгууламж

14.1 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, тоо ширхэг, үйлчлэх хүрээнээс
хамаарч орон тооны тоног төхөөрөмжийн инженер, техникчтэй байх ба мөн энэхүү
стандартын шаардлага хангасан мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж,
гэрээгээр гүйцэтгүүлнэ.

14.2 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтан нь тоног


төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны мэргэжпийн удирдлагаар хангаж,
сургалтыг зохион байгуулна.

14.3 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нарийн мэргэжпийн засвар үйлчилгээ,


угсралт суурилуулалт шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар
гэрээгээр гүйцэтгүүлж болно.

14.4 Өөрийн байгууллагын тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, цахим системд


олон улсын нэршил, эрсдэлийн ангиллын дагуу бүртгэн, өөрчлөлтийг тухай бүр
хийж, мэдээллийн санг бүрдүүлнэ.

14.5 Шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт шаардлагатай эмнэлгийн


тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтыг мэргэжпийн
байгууллагаар холбогдох хууль, журмын дагуу хийлгэсэн байна.

14.6 15.5-д заасан шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт хийлгээгүй,


түүнд тэнцээгүй эсхүл гэмтэлтэй тоног төхөөрөмжийг оношилгоо, эмчилгээнд
ашиглахыг хориглоно.

14.7 Тоног төхөөрөмжийг актлах, урсгал болон төлөвлөгөөт засварт оруулах,


шинээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн судалгаа
захиалгыг гаргаж мөрдөж ажиллана.

14.8 Механик, электрон болон бохирдсон тоног төхөөрөмжийн засвар


үйлчилгээний өрөөтэй байх ба шаардлагатай тоног төхөөрөмж, засвар
үйлчилгээний болон хяналт тохируулгын багаж хэрэгслээр хангагдсан байна.

14.9 Эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж нь газардуулгын системд


холбогдсон байх, мэргэжпийн байгууллагаар хяналт баталгаажуулалт хийлгэсэн
байна.

14.10 Цахилгаан хангамж нь тогтвортой, хэлбэлзэлгүй байх ба цахилгааны нөөц эх


үүсгүүртэй байна.

9
С5 11-0395:2018

14.11 Эмнэлгийн хийн хангамжийн системийн аюулгүй байдлыг мэргэжпийн


байгууллагаар хянуулан, баталгаажуулсан байна.

15 Эрүүл ахуйн шаардлага

15.1 Дотоод орчны эрүүл ахуйн шаардлага


15.1.1 Төв нь эрүүл ахуйн шаардлага хангасан эмнэлгийн үйлчилгээний
зориулалтын байртай байна.
15.1.2 Төв нь тусламж, үйлчилгээний чиглэл, өөрийн байрны талбайн хэмжээнээс
хамааран үйлчлүүлэгчийн хүлээлгийн, оношилгоо, эмчилгээний хэсгийг оновчтой
хэлбэрээр зохион байгуулсан байна.
15.1.3 Мэс ажил, мэс ажилбарын өрөө мэдрэгчтэй угаалтууртай байна.
15.1.4 Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ариутгал, халдваргүйтгэлийн
сургалтанд ажилтанг хамруулж, мэдлэг олгож мэргэшүүлсэн байна.
15.1.5 Цэвэрлэгээ, халдваргүйтгэл, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэлийг хуваарийн
дагуу хийж гүйцэтгэнэ.

15.2 Гадаад орчны эрүүл ахуйн шаардлага


15.2.1 Гадаад орчин нь үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангахад
чиглэгдсэн, цэвэрхэн, тохижилт сайтай байна.
15.2.2 Гадаад орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор ногоон байгууламжтай
байна.
15.2.3 Үйлчлүүлэгчдэд зориулсан автозогсоолтой байна.

15.3 Байгууламжид тавих шаардлага


15.3.1 Нэг суудалтай шүдний эмчийн кабинет 14 м2 талбайтай байна (суудлын
тоогоор 7 м2 талбай нэмэгдэнэ).
15.3.2 Өрөө бүрд гар угаах халуун, хүйтэн ус бүхий угаалтуур, нянгийн эсрэг
үйлчилгээтэй шингэн саван, гар арчих нэг удаагийн цаасан алчуур, гар
халдваргүйжүүлэх бодисоор хангагдсан байна.
15.3.3 Өрөө, тасалгааны урсгал зөв байна.
15.3.4 Хиймэл шүдний өрөө 1 техникчтэй бол 10 м2, нэмэлт техникч тус бүрт 4 м2
талбайтай байна.
15.3.5 Үйлчилгээний хэсэг тус бүрт зориулалтын ариун цэврийн өрөөтэй байна.
15.3.6 Өрөө тасалгааны эрүүл ахуйн нөхцөл хангасан, байгалийн болон нэмэлт
агааржуулалт сайтай, 20-25 хэмээс доошгүй дулаантай байна.
15.3.7 Эмчилгээ, үйлчилгээний үндсэн өрөө, хонгилын байгалийн болон ердийн
гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөнө.
15.3.8 Хана, шалыг угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийх ба эрүүл ахуйн
шаардлага хангасан цайвар өнгийн будгаар будсан байна.
15.3.9 Шүдний эмчилгээний зориулалтын суудлын тоо 20 буюу түүнээс цөөн бол 1
суудал 20-иос олон бол нийт суудлын 5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст
зориулсан тусгай суудал байрлуулсан байна.

15.4 Ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа


15.4.1 Ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа явуулах нэгж/хэсэгтэй байна,
эсвэл энэхүү стандартын шаардлага хангасан мэргэжпийн байгууллагаар гэрээгээр
гүйцэтгүүлнэ.
15.4.2 Ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд холбогдох журам, заавар,
удирдамжийг мөрдөн ажиллана.

10
С5 11-0395:2018

15.4.3 Багаж, хэрэгсэл, материал, тоног төхөөрөмжийн ариутгалын чанарт хими,


физик, техникийн аргаар өдөр бүр, нян судлалын аргаар улиралд 1 удаа хяналт
хийнэ.
15.4.4 Халдвараас сэргийлэх дэглэм зөрчсөн тохиолдол бүрийг эмнэлгийн дотоод
халдвараас сэргийлэх комисс шалган, холбогдох арга хэмжээ авч, зөрчлийг
арилгана.
15.4.5 Ариутгал нь нэг чиглэлийн урсгал ажиллагаатай, цэвэр бохир хэсгээс бүрдэх
ба гэрэл, агааржуулалт сайтай, угаалга, цэвэрлэгээний материалаар хангана.
15.4.6 Эмнэлгийн өрөөний агаарыг цэвэршүүлэх зорилгоор суурин буюу зөөврийн
нян устгах гэрлийг 1 талбайд 1-ээс 2,5 вт хүчин чадал ноогдохоор тооцоолон
тогтмол хэрэглэнэ.
15.4.7 Нян устгах гэрлийг ажил эхлэхээс өмнө, ажпын хоорондох завсарлага, оройн
цагаар асааж, өрөө тасалгааг ариутгах бөгөөд гэрлийн хүчин чадал зориулалтаас
шалтгаалж хугацаа, давтамж нь ялгаатай байна.

15.5 Угаалга, цэвэрлэгээ


15.5.1 Угаалга, цэвэрлэгээнд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны
төв байгууллагаас баталсан эрүүл ахуйн шаардлага, халдварын сэргийлэлт
хяналтын дэглэмийг чанд мөрдөж ажиллана.
15.5.2 Угаалга нь нэг чиглэлийн урсгалтай, бохир, цэвэр хэсэгтэй байна. Бохир
хэсэгт бохир хэрэглэлийг ангилан ялгах, угааж, халдваргүйжүүлэх, цэвэр хэсэгт
индүүдэх, хадгалах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
15.5.3 Өрөө/хэсэг бүрийн цэвэрлэгээний материал тусдаа байх ба цэвэрлэгээний
материалыг дахин хэрэглэхдээ халдваргүйтгэл хийнэ.
15.5.4 Эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын ажпын хувцсыг угаах төвлөрсөн угаалгын
газар ажиллах ба урсгалыг зөв зохион байгуулсан байна.
15.5.5 Угаалгын нунтаг, саван, ариутгалын бодис, материал болон бусад зүйлсийг
хадгалах тусгай шүүгээтэй байна.
15.5.6 Ажил эхлэхээс өмнө, ажпын завсарлага болон ажил тарсаны дараа тухай
бүрд чийгтэй цэвэрлэгээ хийж ариутгана.

16 Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал

16.1 Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдзараас сэргийлэх


үйл ажиллагаа *
16.1.1 Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл
ажиллагаанд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт технологи,
холбогдох дүрэм, журам, зааврыг чанд мөрдөж, хэрэгжилтэд дотоод хяналт тавина.
16.1.2 Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх нэгудаагийн зориулалтын багаж,
хэрэгсэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын
нөөцтэй байна.
16.1.3 Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын сэжигтэй
тохиолдлыг илрүүлэн, бүртгэж, журмын дагуу мэдээлж, арга хэмжээг авна.

16.2 Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал


16.2.1 Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж
байгаа стандарт технологи, холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана.
16.2.2 Үйлчлүүлэгчийн зан заншил, хэл яриа, өвөрмөц аялга, үнэт зүйлс, итгэл
үнэмшил, шашин шүтлэг, хувийн нууцлалыг хүндэтгэн харилцана.
16.2.3 Үзүүлэх гэж буй тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчид ойлгомжтой
хэлбэрээр урьдчилан тайлбарлан, таниулсан зөвшөөрөл авна.

11
С5 11-0395:2018

16.2.4 Үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, асран хамгаалагчдад эмнэлгийн эмчилгээ,


үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар тодорхой
мэдээлэл өгч, эдгээрийг чанд баримтлан өөрийн эрүүл мэндийг дэмжих, аюулгүй
байдалд хяналт тавих талаар зөвлөнө.
16.2.5 Үйлчлүүлэгчид оношилгоо, шинжилгээний аюултай хариуг мэдэгдэхийн өмнө
үйлчлүүлэгчийг таних үйл ажиллагаа хийсэн байна.
16.2.6 Ажилтан бүр амилуулах суурь тусламж үзүүлэх чадвартай байна.

16.3 Ажилтны аюулгүй байдал


16.3.1 Ажилтны аюулгүй байдалд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа
стандарт технологи, холбогдох дүрэм, журам, зааврыг чанд мөрдөж ажиллана.
16.3.2 Үйлчилгээний онцлогоос хамааран эмнэлгийн ажилтан нь таних тэмдэг, өнгө
бүхий тусгай хувцас, хэрэглэлээр бүрэн хангагдсан байх ба материал нь эрүүл
ахуйн болон чанарын шаардлага хангасан байна.
16.3.3 Эрүүл мэндийн ажилтныг жил бүр, шинээр ажилд орж байгаа хүмүүсийг тухай
бүр урьдчилан сэргийлэх үзлэг болон сүрьеэ, вирүст хепатит В, С илрүүлэх
шинжилгээнд хамруулж, холбогдох арга хэмжээг авна.
16.3.4 Ажилтан нь тухайн ажил мэргэжпийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагаа,
эрүүл ахуйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй ээлжийн ажпын хувцас, нэг
удаагийн хамгаалах хэрэгслийг хүрэлцэхүйц хэмжээгээр ханган, зохих журмын
дагуу өмсөж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
16.3.5 Мэргэжпээс шалтгаалсан осол, гэмтэл, өртөлт (хурц үзүүртэй зүйлд
хатгагдах, цус цусан бүтээгдэхүүн арьс, салстад үсрэх гэх мэт), өвчлөлийг илрүүлэн
бүртгэж, арга хэмжээ авна.
16.3.6 Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг нийт ажилтанд
жил бүр, шинээр ажилд орж байгаа ажилтанд тухай бүр зохион байгуулж, мэдлэг,
дадал, ур чадварыг эзэмшүүлэн, баталгаажуулна.

16.4 Ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал


16.4.1 Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны
зааварчилгааг ажилтанд танилцуулж баталгаажуулна.
16.4.2 Эмнэлгийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс гаргасан ашиглалтын гарын
авлага, холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм, журмын дагуу, зохих сургалтад
хэмрагдсан эмнэлгийн ажилтан ашиглана.
16.4.3 Эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны
зааврыг Монгол хэл дээр боловсруулж, тухайн ажпын байранд харагдахуйцаар
байрлуулна.
16.4.4 Ажилтанд хөдөлмөрийн дотоод журам, ажпын байрны тодорхойлолт,
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг албан ёсоор танилцуулж,
баталгаажуулсан байна.
16.4.5 Цацраг идэвхт бодис, хүчил шүлт, тэсэрч дэлбэрэх бодистой ажиллахдаа
батлагдсан заавар, дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
16.4.6 Цацраг идэвхт үүсгүүр, эмнэлгийн хийн хангамжийн болон дамжуулах
системийн аюулгүй байдлыг мэргэжпийн байгууллагаар хянуулж, баталгаажуулсан
байна.
16.4.7 Ажлын байр нь үйлчлүүлэгч, ажилтны аюулгүй зохимжтой урсгал
хөдөлгөөнийг харуулсан зураг, схем, дохио тэмдэглээтэй байна.

12
С5 11-0395:2018

17 Эмнэлгийн хог хаягдал

17.1 Төвийн эмнэлгийн аюултай хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах,
тээвэрлэх, халдваргуйтгэх, устгахад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүний баталсан дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана.

17.2 Эмнэлгийн аюултай хог хаягдал түр хадгалах зориулалтын эрүүл ахуйн
шаардлага хангасан байртай байна.

17.3 Төв нь эмнэлгийн аюултай хог хаягдлын зарим үйлчилгээг холбогдох хууль
тогтоомж, тушаал, шийдвэрт нийцүүлэн мэргэжлийн байгууллагаар гэрээгээр
гүйцэтгүүлж болно.

17.4 Эмнэлгийн аюултай хог хаягдлын хэмжээг хэмжиж, бүртгэл хөтлөх


зориулалттай жинтэй байна.

18 Галын аюулгүй байдал

"Галын аюулгүй байдлын тухай хууль", "Галын аюулгүй байдал. Техникийн


шаардлага"-ын стандарт болон бусад галын аюулгүй байдлын шаардлагыг
тодорхойлсон стандарт, техникийн нормативыг чанд мөрдөж ажиллана.

ТӨГСӨВ.

< •&К Л г

13
С5 11-0395:2018

17 Эмнэлгийн хог хаягдал

17.1 Төвийн эмнэлгийн аюултай хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах,
тээвэрлэх, халдваргуйтгэх, устгахад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүний баталсан дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана.

17.2 Эмнэлгийн аюултай хог хаягдал түр хадгалах зориулалтын эрүүл ахуйн
шаардлага хангасан байртай байна.

17.3 Төв нь эмнэлгийн аюултай хог хаягдлын зарим үйлчилгээг холбогдох хууль
тогтоомж, тушаал, шийдвэрт нийцүүлэн мэргэжпийн байгууллагаар гэрээгээр
гүйцэтгүүлж болно.

17.4 Эмнэлгийн аюултай хог хаягдлын хэмжээг хэмжиж, бүртгэл хөтлөх


зориулалттай жинтэй байна.

18 Галын аюулгүй байдал

"Галын аюулгүй байдлын тухай хууль", "Галын аюулгүй байдал. Техникийн


шаардлага"-ын стандарт болон бусад галын аюулгүй байдлын шаардлагыг
тодорхойлсон стандарт, техникийн нормативыг чанд мөрдөж ажиллана.

ТӨГСӨВ.

13
СЗ 11-0395:2018

А Хавсралт
(Норматив)

Төвийн хүний нөөцийн орон тоо

А1 Төв нь түсламж, үйлчилгээг хэвийн явуулахад хүний нөөцийн дараах үндсэн


шаардлагыг биелүүлж ажиллана:
А1.1 Эмнэлгийн тусламж, үйлчилгээг гардан үзүүлдэг эмнэлгийн
мэргэжилтэн 1 , тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шууд оролцдог эмнэлгийн бусад
мэргэжилтэн 2 болон захиргаа, аж ахуйн үйлчилгээний ажилтны харьцаа
7 0 % - 7 5 %: 3 0 % - 2 5 % байна.
А1.2 Зөвхөн хууль, журмын дагуу олгосон мэргэжпийн үйл ажиллагаа
эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр
эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
А2 Төв нь энэхүү стандартад заасан үйл ажиллагаатай холбоотой дор дурдсан
чиглэлээр ажиллах үндсэн ажилтны орон тоог хүснэгтэд зааснаар тогтооно:

№ Үйл ажиллагааны чиглэл Орон тооны доод хязгаар


1. Нүүр амны эмчилгээний их эмч 13
2. Нүүр амны мэс заслын их змч 3
3. Нүүр амны согог заслын их эмч 3
4. Нүүр амны гажиг заслын их эмч 4
5. Нүүрамны эмчилгээний сувилагч 13
6. Нүүрамны мэс заслын сувилагч 2
7. Нүүр амны согог гажиг заслын сувилагч 2
8. Амны хөндийн эрүүл ахуйч 1
9. Шүдний техникч 6
10 Гэрлийн техникч » 2
11. Ариутгагч сувилагч 2
12. Ариутгалын асрагч 1
13. Мэс заслын асрагч 1
14. Захирал 1
15. Санхүүгийн ажилтан 2
16. Эмчилгээ эрхэлсэн орлогч 1
17. Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн орлогч 1
18. Хүний нөөцийн менежер 1
19. Архив, бичигхэрэг, даргын туслах
20. Чанарын менежер »

21. Тархвар судлаач эмч 1


22. Статистик, эрүүл мэндийн даатгалын ажилтан нярав 1
23. Аж ахуйн нярав 1
24. Жижүүр 2
25. Үйлчлэгч 3
26. Касс-ресепшн 3

АЗ Үйл ажиллагааны онцлогтой уялдуулан бусад мэргэшлээр үзүүлэх тусламж,


үйлчилгээний хэрэгцээ, ачаалал, эрүүл мэндийн технологи, эмнэлзүйн заавар,
удирдамжид үндэслэн шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, бусад ажилтны тоог
тооцож, үндсэн орон тоог зохистойгоор бүрдүүлж ажиллана.

1
Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар
2
Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.20-д зааснаар
3
Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар

14
СЗ 11-0395:2018

А Хавсралт
(Норматив)

Төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт


Эмнэлзүйн оношилгоо, эмчилгээний стандартад заагдсан эм, багаж хэрэгслийг
хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцөлсөн байна.

№ Тоног төхөөрөмж Хариуцах эзэн Тоо ширхэг


Нийт тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл 53 төрөл
1 Шүдний бор машин эмч 15
2 Эндодонтийн аппарат эмч 1
3 Мэс заслын хутга эмч 4
4 Өрмийн шулуун ба муруй хошуу эмч Хүрэлцэхүйц
5 Өнгөлгөөний хошуу эмч Хүрэлцэхүйц
6 Сувгийн багаж эмч Хүрэлцэхүйц
7 Шүдний имплантын мотор эмч 1
8 Ломбо хатууруулагч гэрлийн эмч Хүрэлцэхүйц
аппарат
9 Шүдний сувгийн урт хэмжигч эмч Хүрэлцэхүйц
аппарат
10 Шүдний чулуу авагч аппарат эмч 2
11 Раббердамын цомог эмч Хүрэлцэхүйц
12 Гажиг заслын бахьны цомог эмч Хүрэлцэхүйц
13 Матриц баригч эмч Хүрэлцэхүйц

1 Хатаагч шкаф сувилагч Хүрэлцэхүйц


2 Өрмийн хошууний гадаргуу сувилагч 15
ариутгагч
3 Кварц коридорын сувилагч 2
4 Ультралайт кварцтай шүүгээ сувилагч Хүрэлцэхүйц
5 Зөөврийн кварц ОВ1_ 450 сувилагч 1
6 Кварц сувилагч Хүрэлцэхүйц
7 Өрмийн хошууны автоклав сувилагч 1
8 Зөөврийн шүлс сорогч аппарат сувилагч 1
9 Вакуум цаас наагч аппарат сувилагч 2

1 Ариутгалын ультрасоник аппарат ариутгагч 1


2 Автоклав ариутгагч • 2
3 Ус нэрэгч • ариутгагч 1

1 Цахилгаан пресс шүдний техникч 1


2 Шлиф мотор шүдний техникч 4
3 Пийшин (шаазангийн зуух) шүдний техникч 1
4 Цахилгаан цэвэрлэгч шүдний техникч 1
5 Цэгэн гагнуур шүдний техникч 1
6 Шаазангийн машин шүдний техникч 1
7 Модель зорогч шүдний техникч 1
8 Өнгөлгөөний машин шүдний техникч 1
9 Индукцийн аппарат шүдний техникч 1
10 Өнгөлгөөний мотор шүдний техникч 1
11 Микромотор шүдний техникч 4
12 Поликлав шүдний техникч 1
13 Дээд, доод эрүүний кювет шүдний техникч 4
14 Гипсний хутга шүдний техникч 4
15 Пресс шүдний техникч 4

15
С5 11-0395:2018

16 Аппарат салесон шүдний техникч 4


17 Гагнуурын аппарат шүдний техникч 4
18 Уян тагнайтай шүдэлбэрийн шүдний техникч 1
аппарат
19 Элсэн цэвэрлэгч шүдний техникч 1
20 Хийн спиртовка (торч) шүдний техникч Хүрэлцэхүйц

1 Дижитал рентген аппарат рентген техникч 1

1 Шүдний оношлогооны багажны иж эмч, ариутгагч Хүрэлцэхүйц


бүрдэл
2 Шүдний эмчилгээний багажны иж эмч, ариутгагч Хүрэлцэхүйц
бүрдэл
3 Шүдний бахьнууд эмч, ариутгагч Хүрэлцэхүйц
4 Муруй 2 талын элеватор эмч, ариутгагч Хүрэлцэхүйц
5 Шулуун элеватор эмч, ариутгагч Хүрэлцэхүйц
6 Бөөр хэлбэрийн таваг эмч, ариутгагч 8
7 Оклюдатор эмч, ариутгагч Хүрэлцэхүйц

Сургалтын тоног төхөөрөмжийн доод хязгаар

№ Тоног төхөөрөмжийн нэр Тоо ширхэг


1 1\1о*еЬоок 1
2 Прожектор 1
3 Компьютер 2
4 Принтер 2
5 Самбар 1
Дүн 7

16
СЗ 11-0395:2018

А Хавсралт
(Норматив)

Нүүр амны тусламж, үйлчилгээнд шаардлагатай өрөө, тасалгаа

Энэхүү стандартын өрөө, кабинетад заагдсан талбай нь агааржуулалтын системээс


хамаарч ердийн агааржуулалттай бол энэхүү стандартын шаардлагын дагуу, тусгай
агааржуулалтын системтэй бол энэхүү стандартад заагдсан метр квадратаас бага
байж болно.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг байрлуулах өрөө тасалгааг тухайн үйлдвэрлэгчийн
заасан стандартын дагуу зохион байгуулна.

№ Өрөөний нэр Талбайн хэмжээ м2


1 Нүүр амны эмчилгээний өрөө 30
2 Нүүр амны мэс заслын хагалгааны өрөө 30
3 Хагалгаа цэвэр бохир 2 чиглэлээр 14
4 Урьдчилан сэргийлэх үзлэг 14
5 Нүүр амны согог заслын эмчилгээний өрөө 14
6 Нүүр амны гажиг заслын. эмчилгээний өрөө 14
Хиймэл шүдний өрөө ажилбарын чиглэлээртасалгааны
7 зохион байгуулалттай 30

8 Бохир багаж хүлээн авах өрөө 10


9 Бохир багаж угааж цэвэрлэх өрөө 10
10 Ариутгалд бэлтгэн савлах өрөө 10
11 Ариутгалын автоклав суурилах өрөө 15
12 Дүрс оношлогооны аппарат суурилах өрөө 20
13 Плёнк угаах өрөө 10
14 Цахилгаан шарлагын өрөө 15
15 Нөхөн сэргээх үзлэгийн өрөө 10
16 Эмч ажилчдын хувцас сопих өрөө 20
17 Эмч ажилчдын амрах өрөө 20
18 Бялдаржуулах өрөө 15
19 Захирал (ерөнхий эмч)-ийн ажлын өрөө 20
Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Чанарын менөжөр
20 Хүний нөөцийн менежер (ажпын өрөө) 15
21 4 Архивын ерөө * 10
22 Ерөнхий нягтлан бодогч 15
23 Тооцооны нягтлан бодогч 15
24 Хурлын заал (50 хүний суудалтай) 40
25 Угаалгын өрөө (угаах, индүүдэх) 8
26 Үйлчлүүлэгчдийн өлгүүр (хувцас олгогч) 20
27 Хүлээлгийн өрөө 40
28 Нийт дүн 1200

17
С5 11-0395:2018

й Хавсралт
(Норматив)
Эмнэлгийн мэргэжилтэнд олгох ажлын хувцас,
хамгаалах хэрэгслийн жагсаалт

Нэг хүнд ногдох хэрэглэл


Хэмжих
№ Хувцас, хэрэглэл Нэг бүрийн элэгдэх
нэгж тоо
хугацаа
Ажлын хувцас (халад, ш Эрүүл ахуйн болон
1 2
малгай) чанарын шаардлага
2 Ажлын костюм (өмд, цамц) ш 2 хангасан, бохирдсон
Үйлчилгээний ажилтны ш зүйл амархан
3 2 арилах материалтай
зориулалтын хувцас, бусад
Тусгай шүултуүр бүхий ш Хүрэлцэхүйц байна.
4 Жил бүр хяналт үнэлгээ
амны хаалт хэмжээгээр
Голомтын хамгаалах нэг ш Хүрэлцэхүйц хииж, дүгнэлт гарган,
5 шаардлага хангахгүй эд
удаагийн хувцас хэмжээгээр
Тахлаас хамгаалах ш зүилииг актлан,
6 5-10 хэрэглээнээс хасаж,
уламжпалт хувцас
Хамгаалалтын хормогч, шил, амны хаалт, нүүрний нөхөн хангалт хиинэ.
7
хамгаалалт, мэс заслын тусгай хувцас, бээлий

ТӨГСӨВ.

Ашигласан материал:
1. Монгол улсын Эрүүл Мэндийн тухай хууль (2011онд шинэчлэгдсэн)
2. Эрүүл-Мэндийн Сайдын тушаалууд, БОАЖС (165, 158т 225, 34, 320, 305)
3. Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандарт ММ5 6673:2017
4. ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагааны стандарт МЫ5 5292:2017
5. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн стандарт ММ5 6330:2017

Бусад:
1 ОХУ-ын Утверждөны постановлением Главного государственного
санитарноговрача Российской Федерации от 07 июля 2009 г. №48
2 АНУ-ын (Батлан хамгаалах газар) эмнэлгийн барилга байгууламжийн
талбай ашиглалтын стандартыг интернэтээс татсан.

18
НИИСЛЭЛИЙН ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ т ө в и й н
ЗАХИРЛЫН Т У Ш А А Л

^ ^ о н ы ^ ссарын
а р ы н ^ ведөр Дугаар Улаанбаатар хот

Төвийн үйл ажиллагааны стандарт


мөрдөн ажиллах тухай .

Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг үндэслэн


ТУШААХ нь:
1. Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг
нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2. Төвийн үйл ажиллагааны стандартыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг төвийн эмч, эмнэлгийн амжилчдад үүрэг
болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмчилгээ эрхэлсэн
орлогч дарга /Б.Өнөрбилэг/-т үүрэг болгосугай.

You might also like