03.10. ҮБ.10

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

2020 оны 03.

10
10-р анги ҮБ-ийн хичээл (Бие даан ажиллаж, хянуулах) №7
1. Бид “Орчин үеийн Монголын уран зохиол”-оос Үндэсний бичгээр уншиж байна.
2. Үг бүтээх дагаврыг ҮБ-ээр хэрхэн бичих болон үгийн бүтцийг судалж, түүнийг ҮБ-ээр
хэрхэн зөв бичихийг сурч байна.
Өнөөдрийн хичээлээр: Эх нутаг, төрсөн нутгийн тухай эх сэдэв уншина.
1. “Алтай Хянганы хоёрын завсарт атар баялаг орон
Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” (Д.Н.) хэний ямар зохиолын хэсэг вэ?
Тодруулсан хэсгийг ҮБ-ээр бичнэ үү.
2. Сурах бичгийн 56-р тал “Тэмээний дууль” (Д.Маам) зохиолын хэсгийг уншиж,
кирилд хөрвүүлээрэй. Минутын уншлага хийж, хэдэн үг уншсанаа тэмдэглээрэй.
3. Утгыг мэдэхгүй уншиж чадахгүй үгс байвал жагсаан бичиж, толь ашиглан утгыг
тайлаарай. ( аав, ээж, багшаасаа асуугаарай)
4. Зохиолч Д.Маам хаанахын хүн юм болоо? Асуултад хариулна уу.
5. Д-144. Асуултад хариулна уу.
6. Д-145 хамт ажиллая. СУНДАЛАЛДААД – үгийг бүтцээр задлахад сундал+ лд+ аад
Сундал----- идэвхтэй үйл язгуур буюу анхдагч үндэс
- лд----- үйлийн хэвийн дагавар
- аад --- үйлийн нөхцөлдүүлэн холбохын нөхцөл, үйлийн тийн ялгал ч гэдэг
Хэрхэн бичсэн байгааг ажиглан, ойлгож аваарай. -лд-ийг “-лду”, -аад-ыг “-гад” гэж
ҮБ-ээр бичдэг тул дэвсгэр үсгээр төгссөн үгэнд гийгүүлэгч-(набдарсал)-аар эхэлсэн
залгавар залгахад гэдэс жийрэглэнэ. ᠰᠣᠨᠳᠠᠯᠠᠯᠳᠣᠭᠠᠳ (сундала+ лду+ гад)
7. Д-146. –ажиллах. Эхэд буй ᠱᠡᠦ- шэү- гэдэг үг нь хужир шүү гэдгийн шүү нь.
“Шүүтийн говь” -газрын нэр байх нь. Эдгээр үгсийг бичиж нүдлэн тогтоогоорой.
ᠬᠣᠵᠢᠷ ᠱᠡᠦ
ᠲᠡᠢᠢᠮᠦ ᠰᠢᠦ
ᠠᠭᠠᠷᠴᠠ ᠰᠢᠭᠦ
8. Дараах өгүүлбэрүүдийг галигаас ҮБ-ээр бичнэ үү.
А. Мал-ду эрдэсү тэжигэл болдаг хужир шэү хэгэр-э тал-а, гови газар-ту ургудаг.
Б. Хун шибагу ирэл-э, хур-а цасу гэсүл-э.
В. Агарца, тараг-ийан шигү, агаруул хурууд базаг-а.
Г. Урулдуган тэмцэгэн-и сидургу шигүгэрэй.

Амжилт хүсье!
Багш: Д.Алтанцог

You might also like