Professional Documents
Culture Documents
431272769 Арьс Ширний Үйлдвэрлэлийн Салбарын
431272769 Арьс Ширний Үйлдвэрлэлийн Салбарын
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Байнгын нөхөн сэргээгддэг түүхий эдийг түүний бүтэц, онцлогт тохирсон, шинжлэх
ухааны ололтод тулгуурласан, экологид халгүй, үр ашигтай технологиор иж бүрэн
боловсруулж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн шаардлагад
нийцүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмэр
оруулах явдал юм.
Нийт үйлдвэрлэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар 43020,1 сая хүрч өмнөх
онтой харьцуулбал 105% , өмнөх оны мөн үетэй харьцуулбал 40 хувиар өссөн
байна. Дэлхийн нилээд оронд 2008 онд санхүүгийн хямрал болох үед мөн түүхий
эдийн үнэ унаж байсан. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал 2014 оноос дахин
эхэлж, Монгол улсад нөлөөлж бүх төрлийн түүхий эд(түүхий арьс шир, нүүрс,
төмрийн хүдэр, газрын тос, ган г.м)-ийн үнэ ихээр буурсан үзэгдэл давтагдлаа. Энэ
үйл явдлаас болж гадаад болон дотоод зах зээл дээр борлуулалт муудсан.
Ялангуяа манай салбарын экспортын гол зах зээл болох БНХАУ-д хонины
боловсруулаагүй арьс 1-3 юанийн үнэд хүртлээ уналаа. Хонины хагас
боловсруулсан арьс 2013 онд дунджаар 60 юанаар экспортлож байсан бол 2015
оны байдлаар 15 юань болж 4 дахин, ямааны хагас боловсруулсан арьс 35
юанаар экспортлож байсан бол 15 юань болж 2,3 дахин унасан нь манай
салбарын экспортын орлогод шууд нөлөөлсөн. Үхэр, адууны хагас боловсруулсан
нэг ширхэг арьсыг 280-320 юанаар экспортлож байсан бол 250-280 юань болж 12
хувиар буурсан.
Жилд 500 мянган үхрийн шир, 300 мянган ширхэг адууны шир бэлтгэдэг бөгөөд
үүнээс дотооддоо 500 мян-600 мян ширхэг бодын ширийг боловсруулан эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд борлуулахаас гадна ОХУ, Япон,
Тайвань, Казакстан улсад экспортолж байна. Мөн жилд хонь, ямааны арьс нийтдээ
9 орчим сая арьс бэлтгэж байгаагаас 2,5 сая арьсаар эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж дотоодын зах зээлд борлуулдагаас гадна, хагас боловсруулж
экспортод гаргаж байна.
Тухайлбал: Дархан Нэхий ХК, Монгол шевро ХК, Мон-Ирээдүй ХХК, Их эргэлт ХХК
зэрэг компаниуд боловсруулах үйлдвэртээ европын тэргүүний технологи
нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр
Голландын Шталл, Испанийн Хроможена фирмүүдийн мэргэжилтнүүдтэй хамтран
ажиллаж, Дархан Нэхий ХК , Бест шүүз ХХК-ийн мэргэжилтнүүд Голландын Шталл
фирмийн технологиор боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэсэн хувцасыг
европын зах зээлд танилцуулж, байна.
2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий этгээдүүд нийт 3,1 сая ширхэг арьс
ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн бөгөөд Засгийн Газхаас 10,8 тэрбум
төгрөгийг малчдын урамшуулалд олгоод байна.
Арьс ширний үйлдвэрүүдийг шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их
Хурлын 2012 оны 5 сарын 2-ны өдөр 3 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах
ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
2017 оны 12-р сард малын тооллого хийгдсэн бөгөөд 2017 оны хувьд мах, махан
бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн.Таван хошуу мал маань өссөн үзүүлэлттэй
гарсан.Монгол Улс сүүлийн 5 жилд байгаагүй экспортоо хийсэн, борлуулалт нь 7
дахин нэмэгдсэн. Нийтдээ 29,2 мянган тон мах, махан бүтээгдэхүүн экспортлож
150 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн.