Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Хөгжил ба залуучуудын оролцоо

Сайн байцгаана уу, өнөөдрийн энэхүү тэмцээнд ирсэн оюунлаг залуустаа энэхүү
гэгээлэг өдрийн мэндийг хүргэж байна.

Ирээдүйн хөгжилд залуучуудын оролцоо маш чухал байр суурийг эзэлдэг, гэвч
өнөөдөр нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйлсийн нэг. Манай орны нийт
залуучуудын 66 хувийг 35 нас хүртэлх залуучууд эзэлдэг буюу 3 хүн тутмын нэг нь залуу
хүн байна. Нэгэн хүний “Бид өнөөдөр Монгол улсын нийт хүн амын гуравны нэг ч гэлээ
ирээдүйн 100% юм” гэдэг үгийг өнөөдөр энд дурдмаар санагдлаа.

Өмнөх үеийнхний минь гаргасан алдаа, оноо, өнөөдөр гаргаж буй шийдвэрүүд
бүхэлдээ бидний ирээдүйг шийдэх томоохон алхам гэдгийг залуус бид цаг тутамдаа
үргэлжид санаж, идэвхтэй оролцож, судалж мэдэж байх хэрэгтэй. Ингэж бид ирээдүйд
гарах уршигтай бүхнээс бага ч атугай холдож чадна.

Үндсэн хууль шинэчлэлтийн асуудалд залуучуудын оролцоо сул харагдав, угаас


мэдлэг дутмаг аж, гэвч хүүхэд эмэгтэйчүүдийн төлөөх жагсаалд талбайн 80 орчим хувийг
залуус эзэлж харагдах нь бахархмаар санагдана. Бид хүний эрхийн мэдрэмжтэй төржээ.
Одоо харин мэдлэгээ дээшлүүлэх цаг ирж.

Нэг зүйлийг анзаарч харах хэрэгтэй. Яагаад иргэний нийгмийн байгууллагууд,


өөрчлөлт хөгжлийн төлөө дуугардаг хүмүүс залуучууд руу илүү чиглэсэн байдаг вэ? Учир
нь бид юмыг хүртэж хүлээж авахдаа илүү сэргэг, сониуч, мөн өнөөдрийн нийгмийн хувьд
аливаа зүйлсийн олон талыг харах гэж хичээж буйтай холбоотой, мөн хамгийн том
шалтгаан нь ирээдүйд тэрхүү сонссон мэдсэн бүхнээрээ шинэ нийгмийг бүтээх боловсон
хүчнүүд болох билээ.

Яагаад үүнийг байнга сануулаад байгаа нь өөрөө утга учиртай гэдгийг та бүгд
мэдэх хэрэгтэй. Зарим нэг жишээг дурдацгаая.

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч гэдгээр бид бүхний сайн мэдэх
Ч.Ганжавхлан нэгэн чуулганы үеэр “Хамгийн том үүрэг хүлээх цаг нь ирсэн байхад энэ
үүргээ биелүүлэх ухамсаргүй залуусын эрин үед бид амьдарч байна. Монголд маш том
өөрчлөлт явагдаж байна. Энэ өөрчлөлтөд залуусын оролцоо ус, агаар мэт хэрэгтэй байна.
Улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол гээд бүх салбарт залуусын оролцоо дутагдаж
байна. Өнөөдөр Монголд улс төр, эдийн засаг биш оюун санааны хувьсгал явагдаж байна.
Нийгмийн энэ өөрчлөлтөд оролцох нь залуусын сонголт биш үүрэг байх ёстой. Энэ чухал
үед нийт хүн амын тоонд эзлэх хувиар залуучууд өндөр хувийг эзэлдэг атлаа оролцоо тал
дээрээ хойрго байдгийг судалгаа харуулдаг. Монгол олон залуучуудтай л улс болохоос
биш залуучуудын улс биш.”

Харин Конрад Адунаеэр Сангаас улс төрийн үйл явцын хувьд залуучуудын
оролцоог судалсан судалгааны үр дүнд сонгуульд оролцож байгаа байдалд дүн шинжилгээ
хийхэд залуучуудын 7 хувь нь байнга буюу тогтмол оролцдог, 58 хувь нь зарим үед
оролцдог, 35 хувь нь огт оролцдоггүй гэж хариулжээ. Үүнээс үзвэл залуучуудын 10
хүрэхгүй хувь улс төрийн тогтмол оролцоотой, талаас илүү буюу 2 залуу тутмын 1 нь
тогтмол бус оролцоотой, 3 залуу тутмын 1 нь буюу 30 гаруй хувь нь огт оролцохгүй
байна.

Өнөөдөр сонины 2016 оны нүүрэнд томоос том “Идэвхгүй залуу үе ирээдүйгээ
бүтээж чадах уу” гарчигтай нийтлэл байгаа нь залуу хүнийхээ хувьд харамсаж
шарлахмаар. Гэвч бодит байдлыг эргэцүүлэн дүгнэхэд буруугаа хүлээн зөвшөөрөн урдахаа
хийж суух нь дээр мэт санагдана.

“Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэх эртний сайн үгийг
санаваас нийгэмд түүчээлэх сайн залуус өнөөдөр дуу хоолойгоо маш сайн өргөдөг болсон,
харин үүнд нь оролцох залуус энэ доргионд өртөх шаардлагатай байна. Ингээд харахаар
бид жижиг нэгжээс бүхэл нэгж рүү дуу хоолойгоо хүргэх шаардлагатай болно.

Энэхүү нийтэд хүрэх хүчтэй жижиг нэгж нь орон нутгийн залуучууд бид өөрсдөө
юм. хоорондын холбоо нягтруулж, нэгэндээ санаа тавьж, аймаг, сумынхаа хөгжлийг
анхаарч, эргэх холбоогоо таслахагүй бат байлгаж сурахаар явсан бол эргэж ирдэг, бүр
ирэхгүй юмаа гэхэд боловсрол, улс төр, эдийн засаг гэх мэт бүхий л салбарт өөрийн
мэргэшсэн төрлөөрөө хувь нэмэр оруулдаг байх хэрэгтэй байна.

Өнөөдөр бид хөгжлийг зөвхөн өндөр барилга, техник технологийн дэвшилээр


төсөөлж болохгүй юм. Боловсрол, мэдлэг, ур чадварын түвшин нь тухайн орны урт
хугацааны эдийн засгийн өсөлт, хөгжилд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг
болдог. Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн.
Тиймээс залуучууд бид шударга нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжлийг манлайлж,
шинэчлэлийг түүчээлж ажиллахын тулд эхлээд өөрсдийн сэтгэлгээг өөрчилж, оролцоогоо
нэмэгдүүлж нийгмийн дуу хоолой болох нь чухал байна.

Залуусаа, багаас нь эхэлж залруулж, өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөцгөөе. Бид


үүнийг хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ.

You might also like