Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

МАН-ЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН

БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА


Д.ӨНӨРБОЛОР ТАНАА

Санал хүргүүлэх тухай

Фермер эрхлэгчдийг нэгтгэн байгуулсан Фермерүүдийн Нэгдсэн Холбоо нь


төвийн бүсийн чуулганыг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт
зохион байгуулж, 5 аймгаас 12 аж ахуйн нэгж, иргэд нийт 98 төлөөлөгч оролцож
фермер эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж
“Фермер-Хөгжил” санг байгуулан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн 2.1.2-т
тулгуурлан хөтөлбөр боловсруулан та бүхэнд хүргэж байна.

Тус холбоо нь нийт 32 аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэж, 137 гишүүдтэй үйл
ажиллагаа явуулж байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлогыг
хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн мах-
сүү үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэхэд улс орны эдийн засагт тодорхой хувь
нэмрээ оруулж байгаа фермер эрхлэгчдийг дэмжих зорилгоор бодлого
боловсруулан, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах санал хүргүүлж
байна.

Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙЛӨГЧ Д.МӨНХБАТ
ФЕРМЕРИЙН
ХӨГЖИЛ САН
20 ... оны .... дугаар Улаанбаатар
сарын .... –ны өдөр № хот

БУЛГАН, ОРХОН, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ,


ТӨВ АЙМГУУДЫН ТУЗ-ИЙН ДАРГА НАРТ

Хамтран ажиллах тухай

Фермерийн хөгжил сангийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах зорилгоор та


бүхэн өөрийн аймагт тогтовортой үйл ажиллагаа явуулж буй фермер эрхлэгчдийн
нарийвчилсан судалгааг гаргаж ирүүлнэ үү.

Мөн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй фермер эрхлэгчдээс санхүүгийн


төлөвлөлт, эдийн засгийн үр ашгийн тооцоо бүхий боловсруулсан төслийг манай
санд ирүүлнэ үү.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нар аймгийнхаа ХААҮГ-ын дарга нартай


цаашид хамтран ажиллах, энэхүү ажлыг дэмжин ажиллах тухай албан бичгээр санал
хүргүүлж, хариуг албан тоотоор авч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.

ФЕРМЕРИЙН ХӨГЖИЛ САН


ФЕРМЕРИЙН
ХӨГЖИЛ САН
2017 оны сарын № Улаанбаатар хот

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт

Санал хүргүүлэх тухай

2017-2018 оны өвлийг өнтэй давахын тулд аймгуудын өвс, тэжээлийн аюулгүйн
нөөцийг бүрдүүлэх, тэжээл авах хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлага
байгааг “Фермер хөгжил сан” нь гишүүн 16 фермер эрхлэгч аж ахуйн нэгж, 162
гишүүдийн хэмжээнд авч хэлэлцээд, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дэхь хэсэг, Засгийн
газрын 2017 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах
зарим арга хэмжээний тухай” 186 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн төвийн
бүсийн 5 аймгийн өвс тэжээлийн хэрэгцээнд зориулж, гишүүн байгууллагууддаа тус
бүр 35000,0 сая төгрөг болон нийтдээ 5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй
байгаа тул бидний саналыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

“ Фермер хөгжил сан”-ийн гишүүн фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бүртгэл,


төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт, 2017 онд шаардлагатай байгаа өвс, тэжээлийн тоо
мэдээллүүдийг хавсаргав.

Хүндэтгэсэн

ЕРӨНХИЙЛӨГЧ Д.МӨНХБАТ

You might also like