Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 20

Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ,Төв аймгуудтай

хамтран ажиллах саналаар томилогдон ажилласан ажлын тайлан


Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ,Төв аймгуудад Фермер хөгжил сангаас
сонгогдон ажиллаж байгаа ТУЗ-н дарга нартай хамтран ажиллах тухай албан
бичигт :
1. Фермер хөгжил сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн
аймагтаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буй фермер эрхлэгчдийн
нариивчилсан судалгааг гаргаж өгөх
2. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй фермер эрхлэгчдээс
санхүүгийн төлөвлөлт, эдийн засгийн үр ашгийн тооцоо бүхий
боловсруулсан төслийг ирүүлэх
3. ТУЗ-н дарга нар аймгийнхаа ХААҮГ-н дарга нартай цаашид хамтран
ажиллах , энэхүү ажлыг дэмжин ажиллах тухай албан бичгээр санал
хүргүүлэх зэрэг болно.

1. Булган аймаг
2017 оны 10-р сарын 31-ний өдрийн 11 цагаас Булган аймгийн ХААҮГ иргэн,
аж ахуйн нэгжийг төлөөлөн ирсэн нийт 9 хүмүүстэй хурлаа хийж, фермер
эрхлэгчдийн саналыг сонслоо.
Адилбиш: Ам бүл 5, 130-аад үхэртэй, 20 гаруй жил фермерийн аж ахуй
эрхэлж , амьжиргаагаа залгуулж явна. Үнээний сүүгээ Булган аймгийн
цэцэрлэг, сургуульд нийлүүлж байгаа. Мал аж ахуйн газраас олгодог Сум
хөгжүүлэх сангийн 5 сая төгрөгийн зээлэнд хамрагдаж байсан. Уг зээлээр
сүүний чиглэлийн Алатау үүлдрийн 2 үнээ авсан. Сүүгээ цэцэрлэгүүдэд 7
хоногт 2 удаа , өдөрт 20 литр сүү нийлүүлж байна. Дагуул 100 гаруй адуутай.
Өөр ашиг орлоготой бизнес эрхэлж чадахгүйн зэрэгцээ орон нутгийн дэмжлэг
тусламж, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдмаар байна. Аймаг сумын хэмжээнд
нийтдээ 7 цэцэрлэг, 1900-д хүүхэд хамрагддаг тул сүү нийлүүлэх боломж нь
байдаг.
Цэцэгмаа : Ам бүл 2, төвөөс 16 км-т Зүүн түрүүнд 10-д үнээтэй, нийтдээ 20-д
жил мал маллаад амьдарч байна. Сүүгээ боловсруулж, /ааруул, тараг, өрөм,
сүү/ төв рүү авчирч, өөрөө зарж борлуулдаг. Малчны зээлээр сарын 2,5%-н
хүүтэй, 24 сарын хугацаатай, 10 сая төгрөг авч байсан. Өвс тэжээлээ өөрөө
бэлддэг. Булган аймгийн төвд дэлгүүр нээж, түүндээ цагаан идээгээ зарж
борлуулдаг. Улсын байгууллагад нийлүүлэх боломжгүй, аж ахуйн нэгжүүдтэй
гэрээ хийж авдаг учраас сүүгээ ченжүүдэд хямд үнээр нийлүүлдэг. Хувь
хүмүүс бүтээгдэхүүнээ борлуулах боломж байхгүй учраас сүү боловсруулах
цехтэй болмоор байна. Манай аймгийн хэмжээнд сүүний үйлдвэр байхгүй.
Мөнхбат : Ам бүл 4, 10-д сүүний үнээтэй, ахуйн хэрэглээндээ малын ашиг
шимээ хүртээд явдаг. ААН-д сүүгээ нийлүүлэх гэхээр 10 хувийн татвар өгөх
болдог. Малчны зээл 10 сая төгрөг авч байсан.
Батчулуун: Ам бүл 6, 4-р баг, Өндөр хөтлийн фермертээ 10 сая төгрөгийн
төслийн зээлээр 6 сүүний үнээ авсан. Одоо 20 үнээтэй. Фермер маань 100%-н
хүчин чадлаар ажиллах боломж байхгүй, сүүгээ аймгийн төв дээр хувиараа
авчирч борлуулдаг. Үхрээс гадна хэдэн гүү, хоньтой. Сум хөгжүүлэх сангаас
олгодог 3 жилийн хугацаатай, жилийн 3%-н хүүтэй зээлийг аваад ашиг
гаргана гэдэг маш хэцүү, учир нь 5 жил болоход 3 жилд нь ган гачигтай
байдаг болохоор зээлийг эргэн төлөлт, хугацаа бага , дээд тал нь 10 сая
төгрөгийн зээл гэдэг үр дүнгээ өгөх боломжгүй. Тиймээс жишиг фермер
байгуулах бодлого надад боломжтой санагдаж байна. Манай аймагт
байгуулах тэжээлийн үйлдвэрийг маш сайн төлөвлөх хэрэгтэй. Гурилын
үйлдвэр нь өөрийн гэсэн фермтэй, Алтан тарианы үйлдвэрт гурилаа
нийлүүлдэг. Тэжээлийн үйлдвэр нь ажилладаггүй, бид тэжээлээ өндөр үнээр
авдаг. Хангайн үйлдвэр нь хувьд шилжсэн учраас тэндээс тэжээл авч үзээгүй.
Лхагвадорж: Мах бэлтгэж, аймагтаа гэрээгээр нийлүүлдэг. 25-35 мах
нийлүүлж байна. Энэ жил Эрдэнэтийн ГОК-той 150 тн мах нийлүүлэх гэрээ
хийсэн. Өөрийн гэсэн зоорьтой, хөргүүртэй. Намар нядалгаа хийдэг учраас
өдийд маш их ажилтай байдаг.
Мэдэхгүй: Төрийн соёрхолт, гавьяат, Сэлэнгэ үүлдрийн үхрийг бий болгож
түүнийг сайжруулах ажил дээр ажиллаж байна. Шилжилтийн үед Сэлэнгэ
үүлдрийн үхэр замбараагүй болсон. 2011 оноос хойш цус сэлбэх ажил хийж
байна. Одоо 17000 Сэлэнгэ үүлдрийн үхэр байна. Энэ жил Оросын горно
Алтайгаас 250-д бух авчирсан. Сэлэнгийн Хушаатаас бух авч селекц хийж,
махны үхрийн технологийг бий болгох боломж хайж байна. Танай сангийн
сургалт семинар хийх ажил маш хэрэгтэй байна.
Мандалмаа: 9 жил ажилласан хуучин фермерүүдийн холбоо байсан. Үүн дээр
шинэ гэсэн үг нэмж ШФНХ-г байгуулсан. Мах сүү үйлдвэрлэлийн анхдугаар
анхны хүрээнд Засгийн газраас 5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл авах
боломж бүрдсэн. Булган аймгаас гишүүнчлэл, төсөл байхгүй байгаа. Сум орон
нутагтай идэвхтэй харьцдаг фермер эрхлэгчид байхгүй байна. Булган аймаг
газар тариалангийн бүс учраас Орхон аймагтай хамтарч тэжээлийн үйлдвэр
байгуулах шаардлага байгаа эсэх тал дээр саналаа хэлэх хэрэгтэй.Танай
аймгаас 5 төсөл авч, хөтөлбөр хэрэгжих болмж судлах хэрэгтэй байна. ЖДҮ-н
сан сүүлийн 3 жил хэрэгжүүлсэн ажил байхгүй байгаа учраас ФХСан төвийн
бүсийн 5 аймагтаа жишиг фермер байгуулах зорилготой байна. Урьд нь 85
хүнтэй чуулган хийсэн, Булган аймаг оролцоогүй.
Лхагвадорж: Сүүний үнээний фермерүүдийг нэгтгээд, түүнийг борлуулах
ажилд зохион байгуулалт хэрэгтэй байна. Энэ ажилд тэжээлийн зардал өндөр
байдаг учраас гол асуудал үйлдвэртэй байх нь чухал болоод байна.Газар
тариалангийн талбайн асуудал хэцүү. ХААГазар энэ асуудлыг хийх хэрэгтэй.
Ямар ч ажил хийгдэхгүй байгаа учир ФХС-н бодлого маш зөв байна.Цэвэр
үүлдрийн үхэр үржүүлэхийн тулд хээлтүүлэг хийх газар байхгүй тул орон нутаг
бидэнд зуслангийн газар, тэжээлийн газруудыг шийдэж өгөх хэрэгтэй байна.
Булганы спиртийн үйлдвэрийн компанийг тэжээлийн үйлдвэр болгох санал
явж байгаа. Өнгөрсөн 4 жилд тэжээлийн үйлдвэрвэрийн брэнд бий болгоё
гэсэн зорилготой байгаа. Газрын тухай асуудал хэцүү учир ирэх жилийн газар
зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах шаардлагатай байна. Атаржсан
газар их байгаа. /14 га газар/ Аж үйлдвэрийн яам байхад ХААЯ-д 5 төсөл
өгөөд манай аймгаас 2 аж ахуйн нэгжийн төсөл шалгарсан боловч ЖДҮ-н
сангаас зээл авч чадаагүй. Тэгэхээр ФХС-н зээлэнд хамрагдах хүсэлтэй байна.
Тунгалаг: Фермерүүдэд тулгараад байгаа гол зүйл нь үхрээ өсгөн бойжуулна,
оторлоно, шахан бордоно гэсэн 3 технологи алдагдаж байгаатай холбоотой.
Аливаа мал биологийн онцлогтой холбоотой хэзээ өөхөн тарга авах , тэр үед
нь уургийн агууламж өндөртэй тэжээлэээр хэрхэн хангах вэ зэрэг олон
асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой тул энэ асуудлыг орон нутаг мэдэж,
зохион байгуулах хэрэгтэй байна. Сэлэнгэ үүлдрийн 17000 үхэр байдаг тул
Монголын гол хээлтүүлэгч болоод байна. Үүн дээр цус сэлбэж чадвал
шаардлага хангасан мах үйлдвэрлэж болно. Үүнийг дагаад тэжээлийн
асуудлыг шийдэх нь чухал болоод байна. Сэлэнгэ суманд мал бордох
ажиллагааг зохион байгуулалттай хиймээр байна. Намрын отор өвөлдөө
алдагддаг тул нэг үхэрт өвөлдөө 2 кг будаа, овьёс өгөхөд болно. Малын
бэлчээр байхгүй, тэжээлийн ургамал тариалахгүй байгаа энэ нөхцөлд эхний
ээлжинд бэлчээрийн даацанд тохирсон мал байх хэрэгтэй. Энэ ажлыг эдийн
засгийн механизмаар зохицуулах, малыг татвартай болгож, татварыг
интервалаар тогтоох бодлого хэрэгтэй байна. Мөн бэлчээрийн даацыг
хэтрүүлэн хэрэглэж байгаа асуудлыг бодлогоор зохицуулах шаардлагатай.
Засаг даргатай ч уулзах хэрэгтэй. Хээлтүүлэгчээр хамтарч ажиллах үхэр
оруулж ирээд 5 жилийн дараа 500 кг жинтэй болгох зорилготой. Ингэхийн
тулд:
1. Газар
2. Тэжээлийн ургамал
3. Мал бордох талбайтай байх
4. Нядалгааны цехтэй болох зэрэг ажлууд дээр тогтож ярих хэрэгтэй
байна.
Махны үхрийг амьдын жингээр нь зарж байгаа тул бордон өсгөн бойжуулах
зардалд анхаарал тавих нь чухал. Махны чиглэлийн үхрийг бордоод зарвал
амьдын жин нь 400 кг, үнийн хувьд 2 сая төгрөг болох магадлалтай. Энэ
асуудлыг ХААЯ-д тавьж байгаа. Энэ жил танай сантай холбогдоод ажлаа
эхэлвэл фермерүүд дараа жилээс ашгаа өгөх боломжтой. Энэ жил 84 тугал, 19
бух авсан. 23-г нь Сэлэнгэ суманд өгнө. 2019 онд гарсан тугалыг өсгөн
бойжуулаад 2020 онд Сэлэнгэ суманд өгөх зэрэг ажлууд хийгдэнэ. 30 үнээ
хээлтүүлсэнээр нэг тугалаас 180000 төгрөгийн ашиг олох тооцоо байгаа./Жин
нь 60-80кг/
Гацууртын Чинбат айл бүрд нэг үнээ өгч, өөрт ашигтай ажил эхлүүлээд байна.
Энэ нь аймаг бүрт дасан зохицох боломжгүй тул сайн төлөвлөж, бодлогоор
зохицуулах түүнд хяналт сайн тавих шаардлагатай.
Мэдэхгүй: Аймгийн ХААГ мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна.
Төвийн бүсийн 5 аймагт махны селекцийн бухаа сайжруулах зорилгоор
бидэнтэй үржүүлгэнд оруулах санал гарч, 52 бухан тугал тавьж үзсэн олон
асуудал тулгарсан. Жилийн дараа бух болчоод хэцүү байдаг.Казакийн цагаан
толгойт бол Сэлэнгийн үүлдрийн өвөг эцэг тул асуудлыг төр засгийн
бодлоготой уялдуулах хэрэгтэй. Орхон, Булган аймаг дундаа биш тус тусдаа
тэжээлийн үйлдвэрийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Газар, тэжээлийн
асуудлаа шийдвэл олон фермерүүдийн асуудал шийдэгдэнэ.
Эцэст нь Булган аймагт сүү боловсруулах үйлдвэр байгуулах, Хөгжлийн
бодлогын мэргэжилтэнтэй холбогдож асуудлаа шийдвэрлэж байх, Мэдэхгүй
эрдэмтэнтэй хамтарч ажиллах, сургалт семинар зохион байгуулах зэрэг
асуудлаар дахин ярилцах, Фермер эрхлэгчид төслөө бичиж ирүүлэх, ФХС-н
ТУЗ-н зөвлөл байгуулахаар болов.
2. Орхон аймаг
Орхон аймгийн ХААГазар 10 цагт 23 хүний бүрэлдэхүүнтэй хурал болж,
ФХСангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг танилцуулав.
Баттөр: Төслийн хугацаанд Орхоны фермерүүд өөрсдөө төслөө бичиж санал
оруулах шаардлагатай. Сүүний үхрийн аж ахуйгаар дагнаж орох, 6000
төгрөгөөр нэг үхрийг нэг өдөр тэжээгээд байгаа зүйлдээ дүгнэлт хийгээд энэ
ажлаа нэгтгэхийн тулд тэжээлийн үйлдвэр байгуулах шаардлагатай байна.
Гадны ченжүүдэд өөрсдийн борлуулалтаа алдахгүй байх хэрэгтэй. Хэвэг,
гурилын үйлдвэртэй компани бүхий тэжээлийн үйлдвэртэй болохын тулд
газрын асуудлаа шийдэх хэрэгтэй. Бидэнд нарийн тооцоолсон төсөл байхгүй
байна. Хүн бүр өөр өөр үхэртэй, хоорондоо үхэр сэлгэж болохгүй байна. Одоо
байгаа 650-д саалийн үнээтэй байгаа ч 5 жилийн дараа үхэр сүрэг сайжирч, үр
дүнгээ өгөх хэрэгтэй байна. Орхон аймгийн хувьд үхэр үржлийн болон малын
тэжээлийн асуудал чухал байгаа. Хан буянтийг түшиглээд тэжээлийн үйлдвэр
байгуулж болох юм.
Даариймаа: ХААГ-н дарга. ФХС-н бодлого маш зөв цагаа олсон байгаа тул төр
засаг, сум орон нутгийн ажил хариуцсан хүмүүстэй холбогдож асуудлаа
шийднэ. Манай аймагт мал аж ахуйн газраас 200 сая төгрөгийн санхүүжилт
гарч байсан ч үр дүнгүй өнгөрсөн. Ийм болохоор танай холбоог 100 хувь
дэмжиж ажиллана. Орхон аймгийн фермерийн холбооны гишүүд маш сайн
цугласан байна. Фермерүүд нэг санаатай, нэг чиглэлтэй байж, өөрсдийн
хэмжээнд төслөө бичиж, жишиг фермертэф болох хэрэгтэй. Манай аймаг
нутаг муутай ч үнээгээ цэвэршүүлж авах нь чухал. Ямар фермерийг шаардлага
хангасан гэж үзэх ёстойг тохирч авах хэрэгтэй байна. Баян-Өндөр сум нутаг
байхгүй, хороололд буухад хэцүү. Социализмын үед Улаан толгойн сангийн
аж ахуй саалийн 1200 үнээтэй фермер байхад үржлийн ажил хийж байсан.
Фермерийн холбоо байгуулж байгаа нь сайшаалтай ч ажлаа маш сайн хийх
хэрэгтэй байна. Фермер эрхлэгчдэд малын тэжээл, арчилгаа, маллагаа гээд
бүх талаар бүрэн цогц мэдээллэээр хангаж зөвлөгөө өгч байх хэрэгтэй.
Бадамсэд: Бидний гол асуудал газар. Тэжээл даршаа бэлтгэх хэрэгтэй байдаг,
улсын нэгдсэн бодлого байхгүйгээс 5,6 ферм байсан бүгд задарч байна. Бид
хамтарч ажиллан тэжээлийн үйлдвэртэй болох нь чухал. Бас үхэрээ
сайжруулах асуудал фермерийн аж ахуй бүр дээр байна. ФХС-н бодлогод
тусгаснаар Орхон аймгийг Булган аймагтай нэгтгэн тэжээлийн үйлдвэр
байгуулах саналыг хүлээж авах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
10,20 жилийн хугацаанд тэжээлийн үйлдвэртэй хоёр хүн л байлаа. Эдгээр
хүмүүсийг дэмжиж, өртөг үр ашгийн тооцоог нарийн хийж, өөрсдийн гишүүн
болсон фермерүүдээ хөнгөлөлттэй үнэ бүхий тэжээлээр хангаад үлдсэнийг нь
худалдан борлуулж ашиг олохоор үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй. Манайд
100 гаруй га атар газар байна. Төрөөс газар авах асуудал дээр дэмжлэг авч
үйлпвэрлэлээ явуулъя. Жаргалантад атаржсан газар байгаа. Тэр газрыг авах
хүсэлтээ холбоо гаргаад оноос өмнө шийдүүлж болно.
Чагнаадорж: Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн. Өнөөдрийн 2 дахь
уулзалтанд маш олон хүн ирсэн байна. Нэг хүнийг, нэг өрхийг л фермер гээд
байгаа энэ асуудлаа эргэн хараад, шинээр фермер эрхлэх гэж байгаа хүмүүст
ч өнөөгийн бодлогоор боломж үүснэ. Бүгд хамтын ажиллагаатай, нэгдсэн нэг
бодлогонд хүрэх ёстой. Эрдэнэтийн газар нутаг зөвхөн фермерүүдэд
зориулагдсан гэж хэлж болно. Шинээр байгуулагдаж буй ШФНХ нь шинэ
ажлын гараагаа фермер эрхлэгч биднийг төр засагтай холбох гүүр нь болж
ажиллахаар болж байгаа нь туйлын сайшаалтай хэрэг. Бид санхүүжилт олох
гэж зовдог байсан бол одоо санхүүжилт нь бэлэн болсон энэ ажилд эрчимтэй
оролцож, малаа чанаржуулъя, мал аж ахуйгаа эрчимжүүлье. Манай хот
ногоон хөгжлийн хот болох бодлого баримталж байгаа тул мах-сүү
үйлдвэрлэлийн анхдугаар аяны хүрээнд фермерүүд өргөжиж, үйл ажиллагаа
нь тогтворжих боломж бүрдэснээр хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө. Жишиг
фермер байгуулах 2 тэрбумын санхүүжилтийг Булган аймагтай хамтарч
шийдэх боломж байгаа.Манай аймаг бага газар нутагтай ч ногоон хөгжлийн
бодлого хөгжих боломжтой. Бид ФХС-н санхүүжилтээр:
1. Үржил селекцийн чиглэлийн үхэр
2. Мах-сүүний чиглэлийн үхэр
3. Эдгээр хангадаг тэжээлийн бааз байгуулахад хангалттай. 2-3 фермер
дээр түшиглэн том төслөө хэрэгжүүлэх бодлогоо боловсруулж бусад нь
өөрсдийн хэмжээнд төслөө бичиж өгөх хэрэгтэй байна. Дээрх 3
асуудлыг цогцоор нь байгуулах тэжээлийн асуудлаа оновчтой болгох
болно. Санхүүжилтээр, бодлогоор дэмжиж байгаа ФХС-н 2 тэрбум
төгрөг бол их мөнгө шүү. Бизнесийн төсөл сайн байх . Ногоон хөгжлөөр
ч гадны хөрөнгө оруулалт их байгаа. Тэгэхээр ногоон хөгжлийнхөө
бодлогод суурилаад ФХС-тай хамтран бодлого боловсруулах хэрэгтэй
гэж үзэж байна. 2 аймгийн дундах газрын асуудал дээр онцгой
анхаарал тавьж шййдэх хэрэгтэй байна.
Хас таваг ХХК: Тэжээлийн үйлдвэрийг жижгээс нь эхлээд явах хэрэгтэй.
Өөрийн гэсэн газар тариалантай, атаржсан 1200 га талбайтай, гурилын
үйлдвэртэй, хоногт 1235 тн үйлдвэрлэх хүчин чадалтай, сүү-махны чиглэлээр
эрчимжсэн аж ахуй хөгжүүлж байгаа. 20 жил фермерийн аж ахуй эрхэлж
байна. Сүүний чиглэлийн аж ахуй алдагдалтай ажиллаж байгаа ийм чухал
цагт ФХС гарч ирсэн нь маш сайн байна. Тэжээлийг худалдан аваад үйл
ажиллагаагаа явуулдаг сүүний фермерүүд алдагдалтай байдаг учраас гурил
тэжээлийн үйлдвэрт түшиглэсэн аж ахуй байвал тун зүгээр. Өртөг зардлаа
багасгахад төрийн оролцоо, хоршин ажиллах хамтын ажиллагаа маш чухал
байна.Мах-сүүний чиглэлийн фермерүүд газар, техник тоног төхөөрөмж,
дулаан байр гээд бүгдийг цогцоор нь шийдэхэд санхүүжилт хамгийн чухал
болоод байна. Манайх бүгдийг шийдэх гээд зүтгээд байгаа ч үр дүн муутай.
Сүүний чиглэлийн 30 үнээтэй, өдөрт 5-10л сүү гардаг байхад хангалттай
байдаг. Гэвч 5л-с доош сүү гараад эхэлвэл алдагдал хүлээдэг. 2015-2017
онуудад төслийн зээлийн дэмжлэг огт байхгүй байна. Гурил тэжээлийн
үйлдвэрийн асуудлыг дотооддоо хамтаараа шийдэх эрхтэй. Ганц ААН,
иргэнийг дэмжээд явчихвал үр дүнгүй болно. Бүх техниктэй, шинэ газартай
байж үзсэн. Нарийн хяналт тавихгүй бол эргээд хариуцлагын асуудал гарч
ирдэг. Бүх фермерүүдийг нэгтгээд тэжээлийн асуудлаа шийдчихвэл гол
асуудал нь шийдэгдэнэ.
Баттөр: ХАА-тай холбоотой бүх санхүүжилт ФХС-аар дамжина. Булгантай
нэгдэж дагуул тэжээлийн үйлдвэртэй болвол зүгээр байна. Гэхдээ ямар
төрлийн мал тэжээхээс хамаарч хамтрахад хэцүү асуудлууд гарч ирдэг.
Багсармал тэжээл дотроо юу хийж бэлдэх вэ, хэдэн км-т газар маань байх вэ
зэрэг олон асуудал бий. 2 тэжээлийн үйлдвэрийн саналыг дахин эргэн харъя.
3.Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн хурлын танхимд 10:00 цагт нийт 15
хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг эхлэв.
Мандалмаа : ШФНХ байгуулагдсан тухай яриагаар эхлэв. Тус аймагт махны
чиглэлийн ферм хөгжүүлж түүн дээр үндэслээд махны үйлдвэр, боловсруулах
цехүүдийг бий болгох зорилготой.
Ганбат: Малчин багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн. Дархан-уул
аймагт фермерийн аж ахуй төвлөрөхөд боломжтой, ялангуяа мал нядлах цэг
байгуулах боломжтой. 2018 оны төсөвт 60 сая төгрөг суулгаж ХАА-н газраас
бух авахаар төлөвлөсөн байгаа. Дархан суманд газар авахад хэцүү, хадлан
малын тэжээлийн талбай байдаггүй. Отрын мал орж ирээд фермер хөгжихөд
хэцүү болгодог. Одоогоор үхрийн саам байхгүй, жил бүр мах сүүний гарц
багасаад банйа. Тиймээс сүү, мал хүлээж авах цэгүүд, бэлчээр хадлангийн
талбайтай бүс байгуулах хэрэгтэй. Дархан-Уул аймагт байгаа фермерүүд
өөрсдийн хөрөнгөөрөө бий болгож байна. Орон нутгийн санхүүжилт бараг
авдаггүй, МАА-н газар хурал зөвлөгөөн бага хийдэг. 20 сая төгрөгний төсөл
бичиж өдөрт 5-10 литр сүү гардаг 5 үхэр Булган аймгаас авч байсан. Аймгийн
үржил селекцийн газартай хамтарч ажиллах шаардлагатай болдог. Жишиг
фермерийг хийгээд түүнд хяналтыг өөрсдөө тавьж 1 жилийн дараа
бололвсруулах цехүүд байгуулах хэрэгтэй байна.
Уламбаяр: 30 гаран үнээ тугалладаг үхрээ сайжруулах хэрэгтэй байна. Сайн
чанарын бух байдаггүй, Батсүмбэрээс Алатау үүлдрийн бух авчраад болоогүй.
Зун сүүгээ зарах гэхээр борлуулах газар байдаггүй. Бэлчээрээр зундаа явж
өвөлдөө 10-аад үнээ зогсоодог. Дулаан байртай байж сүүний гарц сайжирдаг.
Санхүүжилт авч чадвал дулаан байртай фермертэй болмоор байна. Сүү
борлуулахад дэд бүтэц боломжийн байдаг ч Сүү ХХК-ний ченжүүдэд өгөхөөс
өөр аргагүй болдог. Үхрээ сайжруулаад бэлэн байртай болчихвол Дархан
хүнсний газар өөрсдөө ирээд авах боломжтой байдаг. Зохиомол хээлтүүлэг
хэцүү, хэзээ ч ашгаа өгч байгаагүй, тэгэхээр сайн бух авч хоршин ажиллах
хэрэгтэй байна.
Ганбаатар: Дархан-уул аймагт сургууль, цэцэрлэгийн хэрэгцээнд сүү
нийлүүлэх ажлыг судалж үзсэн. Үхрийн үйлдвэр сайжирч, сүүний гарц
нэмэгдэж чадвал сүү нийлүүлэх боломжтой байна. Би 50-100 үнээтэй жишиг
фермер байгуулаад хажууд нь сүү, махны хөргүүртэй цех, мах нядлах цех
лабораторитай нь хамт байгуулах хэрэгтэй байна. Мах ангилах үйлдвэр нэн
тэргүүнд шаардлагатай. Сүү борлуулах гэрээг хийж чадвал өвөл зунгүй
нийлүүлэх боломжтой зах зээл харагдаж байна. Үйлдвэрийн аргаар мах
нядлах цехтэй болвол махны хэрэгцээг хангах гэрээ хийгдэх болно. Эцэст нь
мах нядалдаг цех, түүнийг хадгалдаг зоорь, сүүний танк, хөргүүр, тэжээлийн
үйлдвэр дээр анхаарлаа хандуудж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.
Энхболд: /зөгий/ Сүүний үнээний гарц малын тэжээлээс хамаардаг.
Тэжээлийн ургамал тариалах асуудал усалгаатай системээр шийдэгддэг.
Зөгий тоос хүртэхийн бол тэжээлийн ургамалд ашигтай байна. Үүнийг дарш
болгоод өвөл малдаа өгвөл сүүний гарцанд сайнаар нөлөөлнө. Тиймээс
даршны үйлдвэр, байр, агуулах хэрэгтэй. Олон төрлийн ургамал тарьж услаад
стандартаар нь даршлах хэрэгтэй. Зөгийнд балт ургамал ашиглагдана.
Монгол оронд 28 мянган бүл зөгий байдаг. Цэвэр зөгийн балыг 2 сая бүл
зөгий гаргах боломжтой. Ингэж чадвал дэлхийд ч ноёлно. Орхон суманд
зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна. Зөгий хээрийн бал цуглуулахын тулд
бэлчээрлэдэг. Фермер дундаа даршны үйлдвэрийн тоног төхөөрөмж тавих
хэрэгтэй.
Мөнхзаяа: Нүүдэлчин компани нь нэг айлд 30 үнээ өгч тэжээлийг цаанаас нь
хангаад тугалын махыг 1 кг-ийг нь 11 доллараар авах зохион байгуулалттай
арга хэмжээг авч байна. Үхрийг Францаас оруулж ирэхийн зэрэгцээ
урьдчилгаа төлбөр 180 сая төгрөгийг авна гэдэг. Ийм судалгаануудыг бодлого
боловсруулахдаа авч үзэх хэрэгтэй. Дарханы МХГ-тай нийлж сүүг хэрхэн
боловсруулах талаар ярилцаж үзсэн. Сүү нь нян ихтэй, мах нь Европын
шаардлага хангадаггүй. 2018 оны хөтөлбөрөөр Дархан-Уул аймгийн орон
нутгийн хөгжлийн санд санхүүжилт орж ирвэл мах болосруулах үйлдвэр,
сүүний танктай болно гэсэн. Сүү, махаа борлуулдаг зах зээлтэй болчихвол
фермерийн аж ахуйнууд бүрэн чадлаараа ажиллаж чадна. Дархан-Уул аймагт
бэлчээр байхгүй тул эрчимжсэн МАА-н бүс байгуулж, дан үхрийн аж ахуйн
фермерүүдийг бий болгоё. Дархан-Уул аймгийн хэрэгцээний 60%-ийг сүүгээр
хангадаг. Бид сүүгээ боловсруулж пакетлан зардаг болвол илүү ашигтай. Төв
аймгийн Баянчандмань суманд халуун сүүг ариутгаад пакетлан зардаг 7
саяын үйлдвэр байсан. Иймээс чанарын шаардлага хангасан сүүгээр Дархан-
Уул аймгийг хангах бүрэн боломжтой тул МХГ-тай хамтарч гадаа гудамжинд
шаардлага хангаагүй сүү борлуулдаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна.
Фермерийн аж ахуйг мал борддог, сүүний гэсэн 2 чиглэлэээр хөгжүүлэх
хэрэгтэй. / 30 үнээтэй / Тэжээлийн үйлдвэр заавал усалгаатай байх хэрэгтэй.
Мал борддог үйлдвэрийн хувьд үхрийн уураг бага болдог тул 60 хоног
тэжээгээд зарах нь илүү ашигтай. Манай үхрийн махыг гадаадад гаргая гэхээр
бэлчээрийн мал учир шөрмөс ихтэй байдаг. Гэтэл Австралийн үхрийн
нуруунаас 10 кг мах гардаг жишээтэй. Тэгэхээр үхрээ эрлийзжүүлж болно.
Тэгшжаргал: Манай аймагт мах, сүүний чиглэлийн 6450 үхэр байдаг. Бид
хоршин ажиллавал үр дүнд хүрнэ. Үхрийн фермерээс гадна нэг иргэн 3
гахайнаас эхлээд 511 гахай болтлоо өргөжиж фермерээ эрхэлсээр байна.
Зөгийн аж ахуйн хувьд зах зээлд түргэн борлогдох хэрэгтэй байгаа ч
экспортлох шаардлагатай байдаг. Манай аймгийн хэмжээнд 359 зөгийн бүл
байна. ФХС-ийн төлөвлөгөөнд Дархан-Уул аймгийн салбар зөвлөл
байгуулагдсан бүх нийтэд үйлчлэх хэрэгтэй байгаа. Аймгийн мах сүү болон
зөгийн аж ахуйн талаар хийх ажлын төлөвлөгөө, цаашид тогтвортой
хөгжүүлэх талаар ХАА-н газартай хамтарч ажиллах болно. Юуны өмнө малын
тарилга, урьдчилан сэргийлэх үзлэг зэргийг ажлын төлөвлөгөөнд тусгах
хэрэгтэй. 5 хүн тэжээлийн асуудлыг хариуцъя. Зоотехникч , эмчтэй байх
асуудлыг төлөвлөгөнд тусгая. Зөгийн чиглэлээр Отгончимэг, мах сүүний
чиглэлээр сэлэнгэмаа, сүүний үнээний чиглэлээр Тэгшжаргал гэсэн 3 хүн ФХС-
ийн Дархан-Уул аймаг дах зөвлөлийг байгуулсан байгаа. Аймгийн ХАА-н
газартай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Фермерүүдийн хооронд
шинэ санаа сургалт семинарыг зохион байгуулахын зэрэгцээ жил бүрийн 9
сарын 15-ны өдөр ШНФХ-ны ойн баярыг тэмдэглэж байхаар төлөвлөсөн
байгаа. Мөн мал, мах сүүний үзэсгэлэн худалдааг тухайн орон нутагт улсын
баяр наадам, цагаан сар гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулахаар
ХААГ, удирдах зөвлөлтэй тохирсон байгаа. Фермерүүдийн бүтээгдэхүүнийг
зөвхөн орон нутгийн иргэдэд борлуулахаар төлөвлөснөөр фермерүүдийн нэр
хүнд, реклам, брэндийн асуудал яригдана. ФХС-г хөгжүүлэх хандив, сангийн
үйл ажиллагааг өргөтгөх зэрэг ажлуудыг дотоод журамд оруулж хуулийн
хүрээнд аймаг өөрийн сантай болно. Фермерийн гишүүдийн саналд
тулгуурлан дотоод журмын дагуу орон нутгийн хэмжээнд өрх гэр бүл
болгоноо дэмжиж зовлон жаргал хуваалцах, төрийн одон медальд
тодорхойлох, шагнал урамшуулал олгох зэрэг ажлуудыг төлөвлөгөөндөө
тусгана. Дээрх төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудыг дээд захиргаанд
танилцуулж, эрх зүйн зохицуулалт хийнэ. Мах-сүүний чиглэлийн фермер,
тэжээлийн үйлдвэр хоёрыг нэгийг нь 500 саяд босгох санал оруулж байна.
Цаашид хэд хэдэн фермерийг хөгжүүлээд хүртээмжийг ахиулах боломж
гарна. Мах-сүүний чиглэлийн фермерийн эцсийн бүтээгдэхүүнийг
албажуулах, патентжуулах ажлыг боловсронгуй болгож, экспортонд
бүтээгдэхүүн гаргах зорилт тавин ажиллая.
Мандалмаа: Аймгуудад жишиг фермер байгуулах санхүүжилтээс гадна аж
ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих төсөл хөтөлбөр, Голландаас тоног
төхөөрөмж өгөх сургалт, Хятад улсад болох 21 хоногийн тэтгэлэгт
хөтөлбөрүүд байгаа. ФХС-н санхүүжилтийн ажил цаашид хэрэгжсээр байх
бөгөөд банкаар дамжихгүй онцлогтой. Хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах
боломжууд байгаа учраас төслөө эдийн засгийн ач холбогдолтой,
үндэслэлтэй бичиж ирүүлж байх хэрэгтэй.
Ганбаатар: 3 чиглэлийн үйлдвэрээ холбооны дэргэд байгуулаад литр сүүнээс
50 төгрөг, кг махнаас 20 төгрөг хандив болгон сандаа өгөөд санхүүжилтээ
босгож байя. Ашгаасаа хувь хүртдэг байвал үнийн бодлого тогтвортой болох
талтай. Би 20 жил мал аж ахуйн ажил хийж байгаа ч ХАА-н тэргүүн байхгүй л
байна. Шагнал олгодог фермерийн аж ахуйн үзүүлэлт шалгуур өндөртэй
байдаг. Манай фермерүүд 9-6 сар хүртэл махны хэрэгцээгээ хангах боломж
байдаг. Ашигт үйлийн коэффицент рүү оруулахын тулд бярууг хавар нядлах
ажлыг аймгийн засаг захиргаатай ярилцаж байна. Энэ тал дээр төлөвлөгөө
гаргая. Жижиг фермерүүдийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө нийлээд
махны хэрэгцээ, сүүнийүнийн зохицуулалт хийхэд хангалттай тооцоо байгаа.
Манай холбоо сүүний үнийг тогтмол ханшинд барих, аймгийг сүүгээр хангах
ажлыг авах хэрэгтэй. ФХС-н санхүүжилтээр үржлийн гунж худалдан авах, сайн
бухаар хангах ажлыг чухалчлан хийе.
Мандалмаа: Орон нутгийн төсөвт жилдээ 30 сая төгрөг төлөвлөдөг ч мэдэл
бүхий хүмүүсийн гараар ороод алга болдог тул ФХС-н санхүүжилт тун чухал.
Та бүхэн сүүгээ борлуулахад учирдаг зовлон их , нэг ченж ирээд зах зээлийн
үнийг унагадаг, тэгэхээр орон нутагтай яриад бүтээгдэхүүнээ зарах
дэмжлэгийг авахын тулд мал аж ахуйн газраас өгдөг 10 сая хүртэлх хөрөнгө
оруулалтыг тооцоолдог байх хэрэгтэй.
Ганбаатар: Аймгийн хэмжээнд бүх нийлүүлж буй сүүг худалдан аваад
Дарханы 2 газар төвлөрүүлж, дэлгүүр хоршоодыг хангах тооцоо хийж үзсэн.
Сайн төлөвлөлт, сайн хяналт, хамтын үйл ажиллагаа хэрэгтэй харагдсан.
Дарханд одоогийн байдлаар 1л сүүг 700-800 төгрөгөөр авч, 1200 төгрөгөөр
зарж байна.
Чинбат, Отгонжаргал: Зөгийг экспортонд гаргах боломжтой. Одоо Японд
экспортолдог. Зөгийн аж ахуй дээр тоног төхөөрөмжөө Оросоос авдаг
асуудал байна. Өөрсдөө лаваа ашиглаад дотооддоо сэмж үйлдвэрлэх
боломжтой. Орхон аймагт зөгийн бал зарж борлуулах дэлгүүр нээвэл зах зээл
нь байгаа, цаашид экспортондгаргах сувгаа олох боломжтой.
Тэгшжаргал: Фермерүүд аж ахуйн тооцоогоо эдийн засгийн үндэслэлтэй хийж
өгье. Нэг танк авчихвал сүүний үнийн зохицуулалт хийгдэж болно. Аймгууд
хоорондоо малаа солилцох ажлыг бодох хэрэгтэй. ФХС-н боловсруулсан
бодлогод тулгуурлан бүх фермерийн аж ахуй, иргэдээ хамруулж, үр ашгаа
тооцъё. Одоо фермерийн эрин үе. Дундын хоршоо байгуулаад, 10 фермер
нийлээд нэг тэжээлийн үйлдвэр байгуулъя. Мах сүү үйлдвэрлэлээ ч энэ
жишгээр байгуулъя. Маркетингийн төсөв хийж, зөв хүмүүсийг гишүүнээр
элсүүлж, фермерүүдээ мэдээллээр хангаж байя.
Бид орон нутгийн засаг захиргаатай нийлээд Зүүн Өмнөд Азид болох
форумын төсөл бичээд чадаагүй гашуун туршлага байгаа. Дархан-Уул аймаг
бол цомхон, бид нэгдэж чадвал зорилгодоо хүрнэ. ФХС-н төслийн зэлэнд
хамрагдаж жишиг фермертэй болъё.
4. Сэлэнгэ аймаг
Хөдөө аж ахуйн газрын даргын өрөөнд 8 хүний бүрэлдэхүүнтэй эхний
ярилцлага хийв.
МААГ-н дарга Мөнхтөр: Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй, газар
тариалангийн бүс нутаг болно. Малын тоо бэлчээрийн даацаас 2,6 дахин
нэмэгдсэн байгаа. Малчид орон нутаг хоорондын зөрчлийг арилгах чухал
асуудал үүсээд байгаа. Дарханд саалийн үнээтэй мөртлөө үйл ажиллагаа нь
Сэлэнгэд байх жишээтэй. Мандал, Баянгол талд сүүний үнээний фермер
байвал зүгээр. Шаамар, Ерөө суманд зөгийн холбоо байгуулагдаад ажлаа
хийгээд эхэлсэн. Гахайн фермер Монголд хөгжүүлэхэд хэцүү, тэжээлээс
хамаарч өртөг өндөр байдаг тул Оросоос өвс иддэг гахай оруулж ирэхээр
төлөвлөөд байна. Ер нь төрийн албан хаагч дээр төвлөрч ажлаа явуулах
бодолтой байгаа. Ялангуяа зөгий, гахайн аж ахуй дээр төрийн албан хаагчдыг
оролцуулах бодолтой байна.
Алтанбулагийн ойролцоо олон малчин айлууд бий. 2008 оноос өрхийн
үйлдвэрийг дэмжих ажил хийгдэж, бие биенийгээ дэмжээд явдаг өрх гэрүүд
бий болсон. Эдгээр айлууд дээр газар дээр нь очиж уулзахаар болов.
Сүхбаатар сумаа тойрсон бүсчилсэн хөгжилд анхаарч, мах-сүүний чиглэлээр
үйлдвэр хөгжүүлэх бодолтой байгаа. Фермер гэж юуг хэлэх вэ, гэдэг асуудал
дээр тодорхой нэгдсэн нэг шийдэлд хүрэх шаардлагатай байна.
Бид малын тоогоо цөөлөхөөр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь нэн
тэргүүнд тавигдаад байна. Улаанбаатар хотоос сүү авдаг Сүү ХК, АПУ ХК-д зах
зээл хуваачихаад байна. Эдгээр том компаниуд сум бүрийг авсанаар тогтмол
нийлүүлэлттэй байгаа. Зарим компаниуд сүүгээ тасралтгүй авахын тулд
малчдад тугал өгч, тэдний амьдрал ахуйд дэм болдог. Манай аймагт нэмүү
өртөг шингэсэн НҮБ-н төсөл, эрчимжсэн үхрийн аж ахуй хөгжүүлэх төслүүд
байгаа. Эдгээр төслүүддээ ШНФХ-ны бодлогыг тусгаад Сэлэнгийн ХААГ-тай
хамтарч ажиллавал үр ашгаа өгөх нь дамжиггүй. Манай аймаг 110000 хүн
амтай, түүнээс төв дээр 20000 хүн оршин суудаг. Төв аймаг, Булган аймаг
тэжээлийн ургац байхгүй, бүх нутгийн 60%-г Сэлэнгэ аймаг дангаараа хангаж
байна. Номгон, Сайхан суманд Оросоос будаа орж ирж байгаа тул тэнд
тэжээлийн үйлдвэр байгуулвал зүгээр. Гаднаас өндөр үнэтэй үнээ оруулж
ирдэг ч үржлийн асуудал шийдэгдэхгүй л байна. Батсүмбэр, Шувуун
фабрикийн фермер жишиг байгаа гэж болно. Цаашдаа хонь, ямаа хоёр дээр ч
фермерийн аж ахуй байгуулах асуудал гарч ирнэ. Эдгээр олон асудал дээр
танай сангийн санхүүжилт, дэмжлэг хамтын ажиллагаа чухал байна. Бид
өөрсдийн бодлогодоо ФХС-н бодлогыг тусгаж, албан ёсоор баталгаажуулж
ажиллах болно.
Сэлэнгэмаагсалбар зөвлөлийн ТУЗ-н даргаар сонгож, 17 сумаас гишүүд
элсүүлж, ажлаа эхлэхээр боллоо.
Алтанбулагийн фермерийн айлууд дээр очиж, газар дээр нь ярилцлага хийв.
Бадарч: Манайх 20 гаруй сүүний үнээтэй. Зөвхөн сүү өгдөг талын улааны
эрлийз үхэртэй. Гэрээгээр үнээ аваад 1992 оноос хойш талын улаан
эрлийзжээд явж байнөа. Зах зээлд ойрхон байгаа ч суман дээр сүүний
борлуулалт байдаггүй. 2,3 айл нэгдээд зунда өдөртөө 200-300 л сүү
борлуулдаг. Алтан тариа компаниас бэлэн тэжээл худалдан авдаг.
Хадлангийн бэлчээр хол, 50-100 км-т байдаг. Дарш хийхээ больсон. Малчдын
нэг бүл Улаан загалмайн төслөөр дарш хийж байгаа. Мөн Улаан загалмайн
хорооны сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах, зарах төсөл хэрэгжүүлж
байгаа. /Ааруул, цагаан идээг Сүхбаатар суманд өгдөг/
Алтанбулаг сумын ХААГ-н тасгийн дарга Буян-Өлзий, бүртгэл хариуцсан
мэргэжилтэн Цэнгэлсайхан нар оролцож үг хэлэв.
Эдгээр малчид төсөл хөтөлбөрт тэр бүр хамрагдаж чаддаггүй. Лхагвасүрэн
үржлийн ажлаар 7 сая төгрөгийн зээл авч байсан ч уг ажил хийгдээгүй. Сум
хөгжүүлэх сан барьцаа хөрөнгөгүй, 3 жилийн хугацаатай, 3%-н хүүтэй зээл
олгодог байсан. Гэвч 2017 оны 154-р тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн
барьцаатай, зээлийн зориулалт өөрчлөгдвөл гэрээг банкны хүүгээр авах зэрэг
нэмэлт өөрчлөлт орсон. Танк авах гээд хөөцөлдөж байгаа. 25 үнээтэй айл
өвөлдөө 11 үнээ зогсоож, ширгэснийг нь тусд нь байлгадаг. Борлуулалт тун
чухал байна. Одоогоор дээд тал нь 8л сүү гарч байна. /Алатау, Талын улаан/
Буянжаргал: 20 жил мал маллаж байна. Татварын бодлого, хяналт шалгалт
ихтэй, төх засгийн дэмжлэг байхгүй хэцүү. Ногоон тэжээл тарих гэхээр
цахилгаан байдаггүй. Төсөл бичиж танай сангийн санхүүжилтэнд хамрагдах
хүсэлтэй байна. Гацууртын Чинбат 5 саяын өртөгтэй нэг ширхэг үнээг 5
жилийн хугацаатай өгч ажилладаг. 20 үхэртэй хүн 5 жилд 100 тугалтай болж
ашгаа өгөх ёстой. Удмын сангийн хамгийн чанартайг нь авчихаад байгаа. Энэ
мэт асуудлыг бүгдээрээ бодолцож хамтарч ажиллах хэрэгтэй байна.
Мандалмаа: Фермер хөгжил санд гишүүнээр орох хүмүүс төслөө өгч, жишиг
фермерээ дагаж хөгжих боломжтой гэв.
Дээрх 5 аймгийн фермерүүдийн үйл ажиллагаа, малчдын ахуй
амьдралтай биечлэн танилцсанаар төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар
баримтлах бодлогын хүрээнд ШФНХолбоо нь бодлого, хөтөлбөрөө улам
баталгаажуулж, зорилтод ажлуудаа ФХС-н ТУЗ-н дарга нараар дамжуулан
хамтдаа хийхээр төлөвлөж байна. ФХС нь фермер эрхлэгч иргэн, аж ахуйн
нэгжүүдийн төсөлд дүн шинжилгээ хийж, засгийн газрын хөнгөлөлттэй
зээлэнд хамрагдсанаар хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад байгаа олон
асуудлыг шийдэх боломжтой болно.
1. Хот суурин газар болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн
чиглэлээр төрөлжсөн, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх
2. Дэвшилтэд технологид суурилсан тэжээлийн үйлдвэрийг нэмэгдүүлж,
цаашид тогтвортой хөгжүүлэх
3. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг уламжлалт болон дэвшилтэт
технологоор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангасан баталгаат хүнсээр хүн амыг хангах
4. ХАА-н үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан
чиг баримжаатай хөгжүүлэх
5. Үйлдвэр эрхлэх менежментийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх,
тэднийг тогтвор сууришилтай ажиллах, амьдрах нөхцлөөр хангах зэрэг
төрөөс баримтлах хөдөө аж ахуйн салбарын бодлогод нийцүүлэн
ШФНХолбоо нь үйл ажиллагаагаа өргөтгөн, хөтөлбөр боловсруулж
ажилласнаар фермерийн аж ахуй нь зах зээлийн нөхцөлд өрсөлдөх
чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болж, боловсруулах
үйлдвэрийг чанартай түүхий эдээр, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр
хангаж, мах, сүү, зөгийн экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
5. Төв аймаг
Төв аймгийн Мал аж ахуйн газрын дарга Жамбалдоржийн өрөөнд уулзалт
болов.
Аймгийн хэмжээнд зуншлагын байдал тааруу байсан тул өвөлжилтийн
бэлтгэл ажлыг тодорхойлох ажлын хэсэг томилон бүх сумдаар ажиллаж
байна. Мөн мал эмнэлэг, үржлийн болон бусад ажлаар хэсэг бүлгээрээ
сумдаар явж байна.Аймгийн засаг даргын фондын 380,0 тонн өвсний хашааг
тордох ажил хийгдэж байна. Манай аймаг 6 сая гаруй малтай, 4,6 сая орчим
төл авдаг бөгөөд 400,0 мянган мал дотоодын хэрэгцээндээ хэрэглэдэг.
Малын тэжээл өсөлттэй байгаагийн зэрэгцээ мал , малын махны борлуулалт
жимл бүр муудсаар байна. Манай улс 3 сая гаруй хүнтэй, 61 сая гаруй малтай
байж экспортын бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа нь малын эрүүл мэнд
хяналтгүй байгаатай холбоотой. Төрийн оролцоо хамгийн чухал байна. Олон
улсын чанартай малын өвчнүүд их байгаагийн зэрэгцээ суурин иргэншилтэй
газар 3,4 давхар малын өөх эрүүл мэндэд төдийлөн сайнгүй болоод байна.
Бид Баянцагаан хонинд туршилт хийж үзэхэд эм хониноос 38 хувь нь өөх
байсан. Тэгэхээр бид малын тоо толгойн хойноос хөөцөлдөх биш ашиг
шимийг нь хүртэхийн тул фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь хамгийн чухал
юм. Бэлчээрийн даац хэтэрсэн, малчдын орлого муу, аж амьдрал нь
сайжрахгүй, үхрээ бүдүүн ,жин ихтэй болгохыг зорьж байгаа нь туйлын хүнд
байдалд оруулж байгаа тул малчдын сэтгэхүйд өөрчлөлт оруулах , сургалт
семинаруудыг өргөнөөр хийж байх шаардлагатай байна.
Малчид малаа төрөлжүүлэх шардлагатай учир нь зах зээлд бүгдийг хийх ямар
ч боломжгүй байдаг. Малын ашиг шимийг хүртэх зөв хувиарлах хэрэгтэй.
Хамгийн гол нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний брэнд бий болгох
хэрэгтэй. Малаа чанаржуулж, ноолуурын гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ноолуурын алтай улаан ямааг эрлийзжүүлж ноолуурын гарцыг 20-30 хувиар
нэмэгдүүлж болно. Цаашлаад нэг ямаанаас 1 килограмм ноолуур авч, хонио
хурганд нядлах хэрэгтэй байна. Хурга эхийн сүүнээс гарангуут бэлчээр биш
ногоон ургамал дээр байх хэрэгтэй. Яагаад гэвэл эхийн сүү ширгэх үед
хагдарсан өвс байж таардаг. Ийм үед байнга эхээ хөхөөд байдаг хурга
боломж муутай болно. Жишээ нь: 2000 хониноос 1500 хургатай байгаа үед
хургыг нядлахад 15-18 кг-аас буухгүй гулуузыг 5000 төгрөгөөр зарахад
ашигтай болно. Аймгийн хэмжээнд 27 суманд эрчимжсэн аж ахуй эрхэлдэг
хүмүүсийг нэгтгэж, Фермерийн кластир байгуулах хэрэгтэй. Малын тэжээлийн
хувьд сүүний үхрийн саамшуулах тэжээлийг голчилж, попкорн, эрдэнэ шиш,
хөх тариа гээд ганд тэсвэртэй 6 төрлийн ургамал тариалж байна. Ирэх жил
эрдэнэ шишийн үрийг усалгаатай 6 га талбайд тариалах зорилготой байна.
БНХАУ руу явж тоног төхөөрөмж судлаад ирсэн, 10 га талбайгаас 400 тонн
дарш бэлдэх боломжтой бөгөөд тэжээлээ 200 төгрөгөөр хямд борлуулж
болно. Хямдхан тэжээлтэй бол малчдад боломж их гарна. Үнээний сүү
дэлэндээ биш хэлэндээ байдаг хэлэндээ байдаг. Тиймээс тэжээлийн асуудлыг
даруй шийдэх хэрэгтэй. Төв аймгийн сумуудын үхрийн сүүний бүтэц өөр
хоорондоо ялгаатай бөгөөд үхрээ зөв хуваарилж өвлийн сүүтэй болох
хэрэгтэй .
Жамбалдорж: Төв аймаг / хонин толгойд шилжүүлснээр/ нийтдээ 8,6 сая
толгой малтай байна. Монгол улс 147,1 сая орчим га бүхий бэлчээрийн
талбайтай, үүнээс 9,4 сая га талбай нь Төв аймагт байна. Тэндээс 1,7 центнер
ургац авдаг. 102 хоног мал бэлчих нөөцтэй, цаана нь 150 хоног тэсэх тооцоо
байна. Энэ жил 78000 тонн өвс бэлдсэн. Үүнээс гар тэжээл 11000 тонн байгаа.
Нийтдээ 114 хоногийн өвс тэжээлийн нөөцтэй байна. Өөрсдөө 70000 тонн өвс
бэлдлээ гэхэд аймгийн хэмжээнд 200000 тонн тэжээл нөхөх шаардлагатай
болно. Дээрх тооцооноос үзэхэд нийт малын 70 хувийг онд оруулах
шаардлагатай байна. Аймаг хөгжлийн сангаас 70 сая төгрөг гаргуулж, Дорнод,
Сүхбаатар аймгаас 2800-3500 төгрөгөөр өвс авч, өвсний фондоо эргэлтэнд
оруулахаар төлөвлөөд байна.
Борнуур, Батсүмбэр, Жаргалан, Баяндэлгэр сумуудад монбилярдын сүүний
чиглэлийн30 тугал оруулж ирээд байна. Тиймээс Төв аймагт таримал
тэжээлийн асуудлыг голлох хэрэгтэй байна. 10 га талбайд тэжээлийн үйлдвэр
байгуулъя. Арабсыг шахаж үйлдвэрлэхээс эхлээд үр тариа, шинэ сорт гаргах
гээд олон ажил хийх хэрэгтэй байна. Энэ бүх асуудлын эцэст эрчимжсэн мал
аж ахуйн асуудал шийдэгдсэнээр, малаа эрүүлжих ажлууд үр дүнгээ өгөх сайн
талтай. Баянцагаан суманд 1000 хонь цуглуулж хээлтүүлгэнд оруулаад байгаа
бөгөөд оюутнуудыг 45 хоногоор ээлжлэн ажиллуулж, махлах ажиллагааг
хэрхэн хийж болох туршилт эхлэчихээд байгаа. Бидний хийх ажилд төрийн
бус байгууллагын дэмжлэг маш хэрэгтэй тул Фермер хөгжил сантай хамтран
ажиллаж, 17 сумын фермер эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй холбохын тулд
ТУЗ-н даргаа сонгож, малчидтайгаа хоршин ажиллах зохион байгуулалтын
ажлуудыг хийхээр боллоо.
ШФНХолбооны бодлого цаг үеэ олсон чүхал ажил болж байна. Бид танай
байгууллагатай хамтран ажиллаж, төрийн бодлогыг түмэнд ойртуулах их
үйлсийг эхлүүлэх болно.

You might also like