БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ

20... оны....сарын....өдөр Дугаар Улаанбаатар хот

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү гэрээг нэг талаас ............................./Үүрэг гүйцэтгүүлэгч гэх/, нөгөө талаас
.........................овогтой............................/Регистрийн №................../Батлан даагч гэх/ нар Монгол улсын
Иргэний хуулийн 45 дугаар бүлгийн 458-р зүйлийг үндэслэн дараахь нөхцлөөр харилцан тохиролцож
байгуулав.

1.2. Энэхүү гэрээний зорилго нь хэлцлийн нөхцөл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон талуудын эдлэх
эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино.

ХОЁР. БАТЛАН ДААЛТЫН НӨХЦӨЛ

2.1. Батлан даагч нь Үүрэг гүйцэтгүүлэгч,..........................овогтой.........................../регистрийн


№................/цаашид үүрэг гүйцэтгэгч гэх/ нарын хооронд
20...оны....сарын....өдөр....байгуулагдсан........тоот.........../цаашид зээлийн гэрээ гэх/-ний дагуу үүрэг
гүйцэтгэгчийг нийт................../үсгээр/ төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон
хугацаанд төлөх хүүгийн төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө
баталж, гүйцэтгээгүй бол Батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар
үүрэг хүлээсэн болно.

Батлан даагчийн харилцах данс :


2.2. Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол Батлан даагч
нь Үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээх бөгөөд Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь
гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг
гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно.
2.3. Үүрэг гүйцэтгэггч нь Зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол Батлан
даагчид үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай мэдэгдлийг хүргүүлэх ба Батлан даагч нь мэдэгдлийн
дагуу Үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 2.1-т заасан
хөрөнгөөс тэргүүн ээлжинд үл маргах журмаар хангана. Гэрээний 2.1-т заасан хөрөнгө нь зээлийн
гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөс гаргуулахаар Сан
Батлан даагчаас шаардаж болно.
2.4. Үүрэг гүйцэтгэгчийн зээлийн гэрээний хугацаа хэтэрвэл Иргэний хуулийн 452-р зүйлд заасны дагуу
үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү бодогдох болно.
2.5. Батлан даагчийн хүлээх үүргийн хэмжээнд энэхүү гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүүгий төлбөр
болон Иргэний хуулийн 460-р зүйлийн 5-д заасан бусад төлбөр багтана.
2.6. Батлан даагчийг төлөөлөн энэ гэрээнд гарын үсэг зурах этгээдэд энэхүү гэрээг байгуулах бүрэн
эрхийг олгосон тухай тус хуулийн этгээдийн удирдах дээд байгууллагын албан ёсны шийдвэрийг энэхүү
гэрээнд хавсаргасан нөхцөлд Батлан даалт хүчин төгөлдөр гэж тооцогдоно.

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ


3.1. Батлан даагч нь дараахь үүрэгтэй.
3.1.1. ...............................тоот...........................гэрээгээр хүлээсэн үүргээ Үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор
биелүүлээгүй тухай Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага тавьсан өдрөөс хойш ажлын 3 хоногйин дотор Үүрэг
гүйцэтгэгчийн өмнөөс Батлан даагч нь Үүрэг гүйцэтгүүлэгчид тус гэрээний үүргийн биелэлтийг хангаж
өгнө./зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн
хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн
гэрээнд зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудахаар заасан бусад нөхцөлүүдийг ойлгоно/
3.1.2. Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэхгүй.
3.1.3. Гэрээний хугацаанд Батлан даагч нь өөрийн үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сангийн хэмжээ,
албан ёсны хаяг, банкны данс, оноосон нэр, удирдлагын бүтцэд өөрчлөлөт оруулсан болон эдгээртэй
адилтгах бусад өөрчлөлтийн талаар тухай бүр нь Үүрэг гүйцэтгүүлэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
3.1.4. Батлан даагч нь нэгдэх, нийлэх, тусгаарлах, зэргээр зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж буй
тохиолдолд ийнхүү өөрчлөлт хийхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Санд урьдчилан бичгээр мэдэгдэх
үүрэгтэй бөгөөд энэхүү гэрээний үүргийг шинээр бий болж байгаа хууль ёсны эрх залгамжлагчид албан
ёсоор шилжсэнд тооцно.
3.1.5. Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн
гүйцэтгэлийг хариуцах бөгөөд Батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ.
3.2. Батлан даагч дараахь эрхтэй.
3.2.1. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.
3.2.2. Үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангасан Батлан даагчид энэхүү
үүргийн талаарх Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах бүх эрх шилжинэ.
3.2.3. Батлан даагч нь энэхүү гэрээний 3.2.2-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангасныг нотлох баримт
бичгийг Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргуулан авах эрхтэй.
3.3. Үүрэг гүйцэтгүүлэгч дараахь үүрэгтэй.
3.3.1. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан
даагчид мэдэгдэнэ.
3.3.2. Үүрэг гүйцэтгүүлэгч нь Батлан даагчид үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийн
биелэлтийн талаар үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
3.3.3. Үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү гэрээний 3.3.1-3.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол Үүрэг гүйцэтгэгч
үүргээ гүйцэтгээгүй улмаас үүсэх хохирлын хэмжээгээр Батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ
алдана.
3.3.4. Батлан даагч нь энэхүү гэрээний 3.2.2-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангасныг нотлох баримт
бичгийг Батлан даагчид гаргаж өгөх үүрэгтэй.
3.4. Үүрэг гүйцэтгүүлэгч дараахь эрхтэй.
3.4.1. Үүрэг гүйцэтгэгч .....................тоот........................гэрээгээр хүлээсэн зээлээ эргүүлэн төлөх үүргээ
Үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор биелүүлээгүй тухай мэдэгдэж Үүрэг гүйцэтгүүлэгч Батлан даагчид хандаж
шаардлага тавьсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Үүрэг гүйцэтгэгчээс Үүрэг гүйцэтгүүлэгчид
гаргаж болох татгалзлыг Батлан даагч гаргаагүй бол Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн
зөвшөөрсөн гэж үзэх ба Үүрэг гүйцэтгүүлэгч нь батлан даагчийн хөрөнгө/банкин дахь харилцах,
хадгаламжийн данс, болон бусад эд хөрөнгө/-өөс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг үл маргах
журмаар гаргуулах эрхтэй болно.
3.4.2. Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг Батлан даагч Үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд
заасан тохиолдолд Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь
илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг Батлан даагчаас шаардах эрхтэй.

ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ


4.1. Энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээний
нөхцөл бүрэн биелэгдсэнээр буюу Үүрэг гүйцэтгэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл
хангагдсанаар дуусгавар болно.
4.2. Энэхүү гэрээг байгуулах үедээ талуудын эрх бүхий төлөөлөгчид өөрийн үйлдлийг удирдан жолоодох
бүрэн чадвартай байсан болно.
4.3. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд гэрээг байгуулсан журмаар шийдвэрлэнэ. Ийнхүү
оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд энэхүү гэрээний салшгүй
хэсэг байна.
4.4. Энэ гэрээг адил хүчинтэй хоёр эх хувь үйлдсэн ба талуудад тус бүр нэг хувь хадгалагдана.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН :

Үүрэг гүйцэтгүүлэгчийг төлөөлж : Батлан даагчийг төлөөлж :

ТУЗ-н захирал......................... ............................./


Эдийн засагч.......................... Регистрийн дугаар .................

Утас.......... Утас............

You might also like