Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 13

Like to

Баагий чөлөөт цагаараа хөгжим сонсох, монгол хэл сурах дуртай. Харин хоол хийх

дургүй. Яагаад гэвэл тэр залхуу. Түүний гэр бүл зургаан хүнтэй. Түүний ах ууланд авирах

дуртай бас дугуй унах дуртай. Түүний аав өглөө жимстэй тараг уух маш их дуртай. Харин

тэр орой и-мэйл бичих жоохон дургүй. Харин түүний ээж шоколадтай, самартай печень

хийх дуртай. Бас сагс тоглох дуртай. Харин дэлгүүр явах дургүй. Түүний эгч чөлөөт

цагаараа ном унших, дэлгүүр хэсэх дуртай бас амттай хоол хийх дуртай. Харин дугуй

унах, удаан хүлээх дургүй. Харин түүний дүү гэрээ цэвэрлэх жоохон дуртай, бас өглөө

жүржийн жүүс уух их дуртай. Түүний нохой тахианы мах идэх дуртай бас чипс идэх

дуртай. Харин чихэр идэх дургүй. Тэд нар гэр бүлээрээ аялах их дуртай.

1. Баагий чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

__________________________________________________________________________

2. Түүний гэр бүл хэдэн хүнтэй вэ?

__________________________________________________________________________

3. Түүний ах юу хийх дуртай вэ?

__________________________________________________________________________

4. Түүний эгч дугуй унах дуртай юу?

__________________________________________________________________________

5. Түүний нохой юу юу идэх дуртай вэ?

__________________________________________________________________________
Need to

Миний нэр Төмөрөө. Би өнөөдөр олон юм хийх хэрэгтэй. Би гэрийн даалгавраа хийх

хэрэгтэй. Яагаад гэвэл маргааш хичээлтэй. Бас дэлгүүр яваад талх, печень, шиигуа, алим,

өгөрций, помидор авах хэрэгтэй. Бас би орой найзтайгаа уулзах хэрэгтэй. Бас дулаан гутал

авах хэрэгтэй. Яагаад гэвэл гадаа хүйтэн байна. Харин одоо багштайгаа утсаар ярих

хэрэгтэй. Түүнд гэрийн даалгавраа үзүүлэх хэрэгтэй. Бас кофе уух хэрэгтэй байна. Нойр

хүрч байна. Дараа нь оройн хоолоо хийгээд өнөө орой эрт унтах хэрэгтэй. Тэгээд маргааш

өглөө эрт босох хэрэгтэй. Бас өглөөний цайгаа бэлдэх хэрэгтэй. Одоо би явах хэрэгтэй

байна. Баяртай. Дараа уулзъя.

1. Төмөрөө гэрийн даалгавар хийх хэрэгтэй юу?

____________________________________________________________________________

2. Тэр яагаад гэрийн даалгавар хийх хэрэгтэй вэ?

____________________________________________________________________________

3. Тэр багштайгаа утсаар ярих хэрэгтэй юу?

____________________________________________________________________________

4. Тэр өнөө орой юу хийх хэрэгтэй вэ?

____________________________________________________________________________

5. Тэр маргааш өглөө юу юу хийх хэрэгтэй вэ?

____________________________________________________________________________
Must

Хүүхдүүд хоолоо сайн идэх ёстой бас хичээлээ сайн хийх ёстой. Харин эцэг эх нь тэд нарт

тусалж ойлгох, заримдаа хамт ямар нэг сонирхолтой юм хийх ёстой. Тэгээд хүүхэд

зөөлөн, сайхан сэтгэлтэй, бас ухаантай хүн болно. Харин тэд нар хүүхдийг загнах,

буруутгах ёсгүй. Тэгвэл хүүхэд худалч бас хаалттай хүн болно. Харин Улаанбаатарт

хүмүүс хууль дүрмээ дагах ёстой. Тэгээд тэд нар эрүүл, цэвэрхэн, гоё амьдарна. Бас

хүмүүс бусад хүнийг хүндлэх ёстой . Бас эелдэг байх ёстой. Бас хийх ёстой ажлаа маш

сайн хийх ёстой. Харин би цагаа дэмий үрэх ёсгүй. Бас хүн бүрт туслах ёсгүй.

1. Хүүхдүүд юу хийх ёстой вэ?

__________________________________________________________________

2. Эцэг эх нар юу хийх ёстой вэ?

__________________________________________________________________

3. Хүмүүс Улаанбаатарт юу юу хийх ёстой вэ?

__________________________________________________________________

4. Яагаад хүүхдийг загнах ёсгүй вэ?

__________________________________________________________________

5. Тэр юу юу хийх ёсгүй вэ?

__________________________________________________________________
Accusative Case

Би супермаркетад явж байна. Миний цүнхэнд олон юм байна. Энэ утсыг манай аав өгсөн.

Энэ самартай тортыг Монбэйкэригээс авсан. Тэр шоколадыг манай найз авч өгсөн. Энд

бас ном, нүдний шил байна. Энэ номыг би ажлын найздаа авсан. Би энэ номыг их

дэлгүүрээс авсан. Харин энэ нүдний шилийг их дэлгүүрээс авсан. Тэр дэлгүүр энэ номыг

Америкаас авчирсан. Харин би бүх хоолыг халуун ногоотой хамт идэх дуртай.

Бас би энэ шоколадтай зайрмагийг идэх дуртай. Бас тэр ногоон цайг уух дуртай. Арабаас

ирсэн цай.

1. Аав нь түүнд юу өгсөн бэ?

____________________________________________________________________

2. Тэр самартай тортыг хаанаас авсан бэ?

____________________________________________________________________

3. Тэр номыг хэнд авсан бэ?

____________________________________________________________________

4. Тэр нүдний шилийг хаанаас авсан бэ?

____________________________________________________________________
Genitive Case

Маргааш Цэцэгээгийн төрсөн өдөр болно. Би очно. Ер нь жил бүр маш олон хүний төрсөн

өдөр болдог. Тэнд түүний бусад найз нар бас ирнэ. Түрүү жил би түүний төрсөн өдөрт

очоогүй. Энэ жил заавал очих хэрэгтэй. Хэд хоногийн өмнө манай ахын төрсөн өдөр

болсон. Тэгээд би өдөржингөө бэлэг хайсан. Яагаад гэвэл гоё бэлэг олж чадаагүй. Бас

Эмэгтэйчүүдийн баяраар манай найзын төрсөн өдөр болдог. Би түүнд торт өгмөөр байсан.

Би торт хийж чадахгүй учраас бэйкэри явсан. Гэхдээ би авч чадаагүй. Яагаад гэвэл баярын

өдөр байсан учраас бүх торт дууссан. Одоо миний бэлэгний санаа бараг дууссан. Бусад

хүмүүсийн төрсөн өдөрт ямар бэлэг авах вэ?

1. Тэр яагаад бэйкэри явсан бэ?


__________________________________________________________________________________

2. Чи баяр тэмдэглэх дуртай юу? Яагаад?


__________________________________________________________________________________

3. Төрсөн өдрийн баяр тэмдэглэх чухал уу?


__________________________________________________________________________________

4. Бэлэг өгөх гоё уу, эсвэл авах гоё уу?


__________________________________________________________________________________

5. Та ямар бэлэгэнд дуртай вэ?


__________________________________________________________________________________
Dative Case

Сайн байна уу? Би Монголд, Улаанбаатар хотод ирээд долоо хоног болж байна. Энд зун

болж байна. Гэхдээ өдөртөө дулаан, шөнөдөө жаахан сэрүүн байна. Би хэд хэдэн ресторан,

кафед орсон. Хоол гоё амттай байсан бас би баярласан учраас зөөгчид цайны мөнгө өгсөн.

Тэр аваагүй. Надад буцааж өгсөн. Энэ жаахан эвгүй байсан. Яагаад гэвэл энэ нийтлэг биш.

Тэгээд зарим ресторан, кафе, бааранд цайны мөнгө авдаг. Одоо би мэдсэн. Эсвэл би зарим

хүмүүст зүгээр л баярлалаа гэж хэлж болно. Би Монгол хүмүүст дуртай. Бас монгол хэл

сурах дуртай. Дараа 7 хоногт би сургалтанд яваад монгол хэл сурна.

1. Энэ хүн одоо хаана байна вэ?

_______________________________________________________________________

2. Улаанбаатарт хүйтэн байна уу, дулаан байна уу?

_______________________________________________________________________

3. Тэр Улаанбаатарт ирээд юу хийсэн бэ?

_______________________________________________________________________

4. Тэр яагаад зөөгчид цайны мөнгө өгсөн бэ?

_______________________________________________________________________

5. Энэ хүн Монгол хүмүүст яагаад дуртай вэ? Таны бодол?

_______________________________________________________________________
Ablative Case

Батаа Америкаас ирсэн багш. Монгол Америкаас шал өөр хэв маягтай улс. Гэхдээ Батаа

дасахыг хичээж байна. Тэр ажлаасаа ирээд шууд нам унтмаар байгаа. Гэхдээ тэр ажлынхаа

дараа найзтайгаа уулзна. Найз нь түүнээс нэг юм асуусан. Тэр өөр хүнээс асуух хэрэгтэй.

Яагаад гэвэл тэр мэдэхгүй. Өнөөдөр тэр ажлаасаа хоцорчихсон. Яагаад гэвэл замын

түгжрэл их байсан. Тэгээд тэр даргаасаа уучлал гуйх хэрэгтэй байсан. Нэг газраас нөгөө

газар явах их хэцүү. Ялангуяа оройн цагт. Яагаад гэвэл ихэнх хүмүүс орой 6 цагт ажлаасаа

тардаг. Тэгээд гэрлүүгээ явдаг.

1. Батаа хаанаас ирсэн бэ?

__________________________________________________________________________

2. Найз нь хэнээс юм асуусан бэ?

__________________________________________________________________________

3. Тэр яагаад даргаасаа уучлал гуйх хэрэгтэй болсон бэ?

__________________________________________________________________________

4. Тэр яагаад ажлаасаа хоцорсон бэ?

__________________________________________________________________________

5. Орой яагаад замын түгжрэл их байдаг вэ?

__________________________________________________________________________
Үйлдэх

Би орой ресторан руу таксигаар явна. Тэгээд хоолоо сэрээгээр бас хутгаар иднэ. Шөлөө

халбагаар ууна. Тэгээд тооцоогоо бэлнээр хийнэ. Бас цонхоор нь мод харна. Тэр мод маш

өндөр, том, гоё мод. Харин дараа долоо хоногт Япон руу онгоцоор явна. Тэнд очоод

дугуйгаар зочид буудалруу явна. Зочид буудалд очоод ногоогоор хоол хийнэ бас жимсээр

салат хийнэ бас будаагаар кимбаб хийнэ, халимны махаар хуушуур хийнэ.

Би өчигдөр телевизээр нэг кино үзсэн. Энэ маш сонирхолтой байсан. Бас ютүбээр нэг

бичлэг үзсэн. Энэ маш сонирхолгүй байсан. Харин маргааш би кино театрт нэг шинэ кино

үзнэ.

1. Тэр хоолоо юугаар идэх вэ?

___________________________________________________________________

2. Тэр Японруу юугаар явах вэ?

___________________________________________________________________

3. Тэр зочид буудалд очоод юу юугаар хоол хийх вэ?

___________________________________________________________________

4. Тэр хаана кино үзэх вэ?

____________________________________________________________________
- уул -лга -га -аа
Барь соль сур цээжил
Хүлээ уулз хэл ярь
Үз гар баярла бод
Инээ уйл уурла гүй
Гуй яв тогло зажил
Хай цэвэрлэ түл төл
Уу ид наа зас унт
Бос өргө бич хий хайл
Хагал шид цохь үнс өг
Үйлдүүлэх хэв

Сараа заримдаа аяллаар явж байхдаа загас барих их дуртай. Тэгээд нэг удаа Туул голоос
жижигхэн загас барьсан. Тэгээд голоос барьсан загасаараа Баяраагаар амттай хоол
хийлгэхээр гэрлүү нь явсан. Баяраа Сараагийн ах нь. Тэр хоол хийх их дуртай бас олон
төрлийн хоол хийж чаддаг. Хэдэн жилийн өмнө нь Баяраагаар хоол хийлгэхээр түлчихдэг
байсан, эсвэл маш муухай амттай хоол хийчихдэг байсан. Тийм учраас тэр ямар ч хоол
хийх дургүй байсан. Тэгээд тэр дараа нь хоолны сургалтанд суугаад яаж амттай хоол
хийдгийг багшаар заалгасан. Харин одоо тэр хамгийн мундаг тогооч. Гэхдээ тэр жаахан
залхуу. Яагаад гэвэл тэр дандаа Сараагаар ногоогоо арилгуулж, угаалгаж, жимсээ
хэрчүүлж, эсвэл махаа бэлдүүлдэг. Хэрвээ тэр хоёр гэртээ хамт байвал. Заримдаа энэ нь
түүнийг уурлуулдаг. Тиймээс түүнийг тайвшруулахын тулд заримдаа массажинд оруулж
үсчин явуулах хэрэгтэй болдог гэж ах нь надад хэлж байсан. Тэд нар ер нь миний мэддэг
хамгийн их хөгжилтэй хүмүүс.

1. Баяраа ямар хоол хийж чаддаг вэ?

____________________________________________________________________

2. Тэр яагаад хоол хийх дургүй байсан бэ?

____________________________________________________________________

3. Баяраа хэнээр ногоо арилгуулдаг вэ?

____________________________________________________________________

4. Сараа хэнээр массаж хийлгүүлэх дуртай вэ?

____________________________________________________________________

5. Та хүнээр хоол хийлгэх дуртай юу?

____________________________________________________________________
Үйлдэгдэх хэв

Их сургуульд манай хичээл ер нь англи хэл дээр заагддаг. Манай сургууль дээр өдөр бүр

олон хичээл заагддаг. Манай найз шоколадтай зайрмаганд маш их дуртай. Тэр зайрмаг

“ТЭСО” компанид хийгддэг. Энэ компанид бас өөр олон төрлийн зайрмаг хийгддэг.

Жишээ нь жимстэй, сүүтэй, аарцтай, аньстай, чацарганатай зайрмаг гэх мэт. Тийм учраас

тэр зайрмагны мангас гэж нэрлэгддэг. Тэр энэ хочиндоо дургүй. Тэгээд тэр нэг жил

зайрмаг идээгүй. Тийм учраас түүний нэр нь түр мартагдсан. Гэхдээ хүмүүс энэ нэрийг нь

санаж байгаа.

1. Их сургуульд хичээл ямар хэл дээр заагддаг вэ?

____________________________________________________________________________

2. Найз нь ямар шоколаданд дуртай вэ?

____________________________________________________________________________

3. Зайрмаг нь хаана үйлдвэрлэгддэг вэ?

____________________________________________________________________________

4. “Тэсо” компанид ямар ямар зайрмаг үйлдвэрлэгддэг вэ?

____________________________________________________________________________

5. Тэр яагаад “зайрмагны мангас” гэж нэрлэгдсэн бэ?

____________________________________________________________________________
-Хлаар\хаар
-тал

Хүүхэд алхаж сураад дараа нь цэцэрлэгт ортлоо ээжтэйгэй байнга хамт байдаг. Тэгээд том

болоод 10н жилийн сургууль, дараа нь их сургуульд сурдаг. Тэгээд сургуулийн багш нар

эмч, бусад сурагч гээд олон хүнтэй уулздаг. Оюутнууд сургуулиа төгстөл маш олон

даалгавар хийж шалгалт өгөх хэрэгтэй байдаг. Бас бүх кредитээ автал хэдэн ч жил сурж

болно. Бас тэд нар 1-р курсээс их сургуулиа төгстлөө цагийн ажил хийж болно. Яагаад

гэвэл тэд нар ажлын туршлагатай болно, сургалтын төлбөрт хэрэглэж бас болно.

1. Та цэцэрлэгт ортлоо ээжтэйгээ хамт байсан уу?

______________________________________________________________________

2. Та их сургууль төгстлөө ажил хийж байсан уу?

______________________________________________________________________

3. Та шинэ жилийн баяр хүртэл юу хийх вэ?

_______________________________________________________________________

4. Та сургуулиа төгстлөө хэдэн кредит авах хэрэгтэй байсан бэ?

_______________________________________________________________________

5. Та 40 хүртлээ хаана юу хийх вэ?

_______________________________________________________________________

You might also like