11 р анги 4 р сар

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 9

11-ийн а,б анги

4-р сарын 2-нд Хичээл № 1

Сайн байцгаана уу хүүхдүүд ээ... Хөгжмийн уран зохиолын цахим хичээлийн энэ
өдрийн дугаараар Орос-Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, нэрт төгөлдөр хуурч Сергей
Сергеевич Прокофьев... түүний амьдрал уран бүтээлийн тухай та нартаа товчхон
танилцуулахаар бэлтгэлээ...

Сергей Сергеевич Прокофьев (1891-1953)

Тэрээр 1991 оны 4-р сарын 11-нд Екатринослав мужийн Бахмут хотын ойролцоох
Сонцовка тосгонд мэндэлжээ.Эцэг нь эдлэн газрын эзэн, аграномч мэрэгжилтэй эх нь
хөгжимд дуртай хүн байжээ... Сергей таван настайгаасаа энгийн жижиг ая зохиож, бичсэн
ноотоо ээждээ өгч шалгуулдаг байлаа. Эх мария нь хүүдээ ноот зааж байхдаа түүний
хэрхэн хурдан сурч байгааг үзээд гайхаж дуу алддаг байжээ. Удалгүй сергейп хөгжим
зохиох нь бусад хүүхдүүдийн шүү тоглохтой адтл хамгийн дуртай зүйл нь болсон байна.
Түүнийг 7 нас хүрмэгц нь эхэ түүнд төгөлдөр хуур зааж эхэлжээ...Мөн тэднийхэн Москва-д
зочлох бүрдээ Сергейг дагуулан Их театрт жүжиг үздэг байв. Тэнд л С.Прокофьев
Ш.Гуногийн “Фауст”, А.Бородины “Игорь ван”, дуурь, П.И.Чайковскийн “Нойрсож буй гоо
бүсгүй” балет зэрэг гайхалтай бүтээлүүдийг үзэж сонсож байсан нь түүнийг ирээдүйн
хөгжмийн суутан болоход нь нөлөөлсөн байна. Мөн Эцэг эх нь түүний бүтээлүүдийг
СТанеевт үзүүлж зөвөлгөө авч байснаас гадна Сонцовка-д ирж багшилсэн Р.Глиэрээр
хөгжмийн зохиомж, онолын хичээл заалгасан байна.

Ингээд 1904 оны намар С.Прокофьев 13 настайдаа Петербургийн консерваторийн


шалгалтыг амжилттай өгсөн байна. Бяхан элсэнч маань элсэлтийн шалгалтанд 4 дуурь,
хоёр сонат, симфони, хэдэн арван төгөлдөр хуурын жижиг бүтээлүүдээ авч очсон нь
Н.А.римский-Корсаков, А_Лядов, А_Глазунов нарын бүрэлдэхүүнтнй шалгалтын
комиссынхны гайхашлыг төрүүлёэн байна. 1905 оны хувьсгалын үеэр дээрх нэр
дурьдагсан багш нар нь ажлаас халагдаж, хичээл тасалдах болсон ч жилийн дараа хэвийн
байдалдаа оржээ. 1909 оны хавар С.Прокофьев А.Лядовын удирдлаган дор хөгжмийн
зохиолч мэрэгжлээр сургуулиа төгсөөд шууд А.Есиповагийн төгөлдөр хуурын ангид эссэн
суралцаж 1915 онд 5+ дүнтэйтөгссөн боловч сэтгэл нь ханасангүй Н.Черепнинийн
удирдаачийн ангип залгуулан суралцсан байна. Энэ үеэс С.Прокофьев өөрийн бие даасан
концертуудыг олонтоо хийж байсан бөгөөд Анхны хилийн чанад дань тоглолт нь Лондонд,
удаах нь Рим, Неапольд үргэлжлэн болсон байна. 1915-16 онд Достоевскийн “Тоглогч
романаар анхны бүрэн хэмжээний дууриа тоглуулжээ... 1917 оны октябрийн хувьсгал
хөгмийн зохиолчийн уран бүтээлд бараг нөлөөгүй гэдэг. Тиймээс тэр М.Горький, Бенуа
нараар дамжуулан Луначарскийн ардын гэгээрлийн яамнаас хилийн чанадад аялан
тоглолт хийх зөвшөөрөл авчээ. Энэ аялал 10 жил үргэлжилсэн байна. Анхны гараагаа
Нью-Иоркоос эхэлж Амеркчууд түүнийг хөгжмийн зохиолчийнх хувьд тоосонгүй харин сайн
тэгэлдэр хуурчийнх нь хувьд халуунаар угтан авч байлаа... Гэтэл Чикагогийн дуурийн
театр түүнд “Гурван жүржид дурласан нь” гэдэг захиалга өгчээ... Гэвч театрын даргын
үхлээс болж дуурийн нээлт хоёр жилээр хойшилсон байна. Үүний дараа Дарис, Лондонд
аялан тоглолтоо ургэлжлүүлж явахдаа Пягилевтэй уулзсанаар “Цурхай загасны үлгэр”
Балеаа бичсэн байна. Энэ балетын анхны тоглолт 1921 онд болж шуугиалсан амжилтыг
авчирсан бол яг энэ үеэр Чикаго-д –Гурван жүржид дурласан нь...” дуурь нь нээлтээ хийж
мөн ихээхэн амжилтыг авчирсан байна. 1923 оноос С.Прокофьев Парис-т суурьшиж
“Галын бурхан” дуурь, 1925 онд “Төмөр төвөргөөн” балет болоод бусад олон бүтээлүүдээ
тууриваж байлаа... Тэрээр эх орондоо эргэж ирсэнийхээ дараа зөвхөн томчуудад
төдийгүй хүүхдэд зориулсан симфони хөгжмийг таниулах зорилгоор “Петя Чоно хоёр”
алдарт симфони үлгэрээ бичжээ...Мөн 1940 онд Марийнский театрын тайзнаа алдарт
“Ромео Жульетта хоёр” алдарт балетаа тоглуулж, “Сүм дэхь гэрлэлт” дууриа дуусгасан
байна.

Дэлхийн 2-р дайны үед тэрээр “Үнсгэлжин” (“Золушка”) балет, 5-р симфони,
Төгөлдөр хуурын 7,8,9-р сонат, Флейтны сонатаас гадна түүний уран бүтээлийн
оргилуудын нэг болсон “Дайн ба энх” дууриа Л.Н.Толстой зохиолоос сэдэвлэн бичсэн
байдаг...

С.Прокофьевийн уран бүтээлд кононы хөгжим бас онцгой байрыг эзэлдэг. Тэрээр
1938 онд “Александр Невский” түүхэн сэдэвт уран сайхны киноны хөгжим, Мөн 1944-1945
онд “Иван Грозный- хоёр ангит киноны хөгжмийг тус тус бичсэн байдаг бөгөөд хожим нь
“Алесандр Невский” киноныхоо хөгжмөөр бие даасан дуулаачийн томоохон төрөл болох
“Кантат” болгон толуулсан байдаг. Дайны дараа 1946 онд 6-р симфонио, мөн түүний
шилдэг бүтээлүүдийн нэг болон “Ёстой хүний тухай тууж” дууриа тоглуулж, 1949 онд
“Чулуун цэцгийн тухай домог” алдарт балетаа , Морин хийл найрал хөгжмийн концерт,
“Энхийн манаанд” оратори, 1952 онд 7-р симфони зэрэг томоохон бүтээлүүдээ тууриваж
иржээ...

Тэрээр 1953 оны 3-р сарын :-ны өдөр таалал болсон бөгөөд яг тэр үед зөвлөлтийн
их удирдагч И.В.Сталин нас барсан байсан тул их хөгжмийн зохиолчийн оршуулгын
ёслолыг маш даруухан, бас чимээгүйхэн зөвхөн ойр дотнынхны хүрээнд гүйцэтгэсэн
байдаг...

Тэрээр 8 дуурь, 7 балет, 7 Симфони, Трөл бүрийн хөгжмийн зэмсэгт зориулсан 9


концерт, төгөлдөр хуурын 9 сонат, магтуу, оратори, гоцлол, цөөхүүл хөгжмийн бүтээлүүд,
дуу романс, киноны хөгжим зэрэг олон арван бүтээлийг бичиж дэлхийн хөгжмийн алтан
санд үлдээжээ...

Хүүхдүүд ээ... Бид энэ удаагийн хичээлээр Орос-Зөвлөлтийн хөгжмийн зохиолч


Сергей Сергеевич Прокофьевийн амьдрал уран бүтээлтэй товчхон танилцлаа...
4-р сарын 9-нд Хичээл № 2

Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ... С.Прокофьевийн симфонийн уран бүтээлийн


тухай бид энэ удаагийнхаа цахим хичээлээр ярилцах болно...

С.С.Прокофьевын уран бүтээлийн онцгой нэгэн төрөл нь симфони юм.

Тэрээр нийт 7 симфони (1917,1924,1928,1930 (2-р редакцийг нь 1947 онд хийсэн),1944,1947,


1952) бичсэн байдаг бөгөөд эдгээрийн 1,2,5-р симфонийхоо анхны тоглолтыг өөрөө
удирдан тоглуулсан байдаг. Хөгжмийн зохиолч маань бүр хүүхэд байхдаа театрт үзсэн
дуурь, балет, цилариони-д сонссон бүтээлүүдийг гэртээ ирмэгцээ өөрийн болгож
тэмдэглэж авдаг үнэхээр ой сайтай хүүхэд байсан гэдэг... Энэ зан чанар нь түүний
хожмын уран бүтээлүүдэд нь тусгалаа олсон байдаг бөгөөд илүү их зүйлийг зохиол
бүтээлдээ тусгах, найрал хөгжмийн бичлэгийн болоод дуурьсалын арга барилыг
шинэчлэхээр нөр их хөдөлмөрлөж олсон эрэлхийлэлийнх нь үр дүн зохиол бүтээлд нь
заавал тусгагдсан байдаг. Ялангуяа симфонийн уран бүтээлдээ С.Прокофьев ямагт шинэ
санаа, шинэ дуурьсалыг бий болгосон байдаг бөгөөд түүний “... би түрүүлж алхана...”
гэсэн хүсэл зорилго нь нэг хэвийн байдлаас нь байнга салгаж байдаг байна... Хөгжмийн
зохиолч маань өөрийнхөө хүүхэд байхдаа симфони гэж нэрлэж байсан зохиолуудынхоо
нооргийг хараад “... Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй байж... Яасан их зантай хүүхэд байгаа
вэ чи...” гэж өөрийгөө шоолж байсан гэдэг... Энэ нь үнэхээр инээдэмтэй мэт санагдах
боловч тэр бүгд нь хөгжмийн зохиолчийг улам бүр ирлэж өөрөө өөрөөсөө илүү байхыг
шаардсан зарчмын шаардлага болж бүхий л амьдралд нь үйлчилсэн байдаг... Тиймээс
бид С.С.Прокофьевийн аль ч симфонийг сонссон заавал шинэ аялгуу, зорилго, бүтэц,
хэлбэр, зохиомж, найруулга, дуурьслыг олж сонсож болдог. Ингээд бид түүний симфони
бүтээлүүдээс зохиогч өөрөө сонгодог гэж нэрлэсэн 1-р симфонийг нь та нартаа
сонсгохоор сонгож авсан юм.

С.С.Прокофьев 1-р симфони


( С.С.Прокофьев “Классическая симфония” D-Dur op.25 1917 г. )

С.С.Прокофьев 1-р симфонио зүгээр нэг “Сонгодог” гэж нэрлээгүй юм. Хөгжмийн
зохиолч энэ бүтээлийнхээ тухай “... Хэрэв аугаа их И.Хайдн манай эринийг хүртэл
амьдарсан бол ийм л симфони бичих байсан байх... гэж надад санагдаад байдаг юм...”
гэж бичиж байснаас аваад үзсэн ч, зохиомж, дуурьсалыг нь сонсоод үзсэн ч, тэрээр 20-р
зууны сонгодог симфони ямар байх ёстой вэ? гэдгийг өөрийнхөө бүтээлээр илэрхийлэх
гэснийг олж харж болно. Тэрээр энэ бүтээлээ 1917 онд бичиж дуусгасан боловч Орос
орон бий болсон Октябрийн хувьсгалын үйл явцаас шалтгаалаад хөгжимдүүлэх боломж
олдоогүй учир 1918 оны 4-р сарын 21-нд Петроградын ( Энэ хот социализмийн үед 1924
оноос Ленинград гэж нэрлэгдэж байсан бөгөөд 1990-ээр оноос Санкт-петербург гэж бүр эртнийхээ
нэрээр нэрлэгдэх болсон байна...) хөгжмийн хүрээлэн-(Филармония)-д зохиогчийн
удирдлагаар тоглогдсон байна... Уг бүтээл хөгжмийн зохиолчийн хэлснээр классикуудын
симфони бичлэгийн бүтцээр үндсэн дөрвөн ангитай бичигджээ... Үүнд:
1. Allegro

2. Интермеццо. Larghetto.

3. Гавот. Non troppo allegro

4. Финал. Molto vivace

1-р анги нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж яарсан мэт маш эрч хүстэй тэмүүлэл
бүхий хэм хэмнэлээр эхлэх бөгөөд энэ нь тун удалгүй хөнгөн бүжгийн хэмнэлээр
солигдсоноор бүхнийг гэгээлэг ариун сайхан ертөнцийг мэдрүүлдэг... Ялангуяа хийл,
лимбэ хөгжмийн дээрээ доошоо, доороос дээшээ өгсөх аялгууны хэв маяг нь шувууд
жиргэж, гургалтай дуулж байгаа мэт уран нарийн хөг хосолсон сэтгэгдлийг өөрийн эрхгүй
төрүүлдэг... Үйл явдал өрнөл хөгжүүлэг нь үндсэн сэдэв аялгуунуудаа баяжуулж хүн
төрөлхтний гэрэлт ирээдүй рүү тэмүүлэх хүсэл зоригийг илэрхийлэн эгшиглэх болно...

2-р анги нь эхлэхдээ зөөлөн намдуухан Adagio байх бөгөөд хэлбэрийн хувьд
хөгжмийн зохиолч Полонез, менуэт хоёрыг сонгож авч хөгжүүлсэн байдаг. Энгийн
даруухан аялгууны хэмнэл нь өд мэт сээтэгнэн хөнгөн авч мөн л урагш тэмүүлсэн их
хайрын хүчүүг өөртөө шингээн эгшиглэсээр эхний зөөлөн намдуухан ая дан руу эргэн
ирнэ.

3-р анги нь Гавот. Энэ бол С.Прокофьевийн хамгийн дуртай бүжгийн төрөл...
Сонгодог симфонийн энэ анги нь гол төлөв вальс, менуэт байдаг бол хөгжмийн зохиолч
энэ ангидаа Гавотыг сонгож асан жирийн хэрэг биш...өөртөө итгэлтэй, маш аялгуулаг энэ
бүжгийг сонгосоноороо оросын симфонийн реалист үзэл санааг илүү тод илэрхийлэх
гэсэн санаагаа биелүүлсэн байна.

4-р анги нь зогсошгүй гэсэн үгээр илэрхийлж болох энэ анги нь мөч бүрээр
урагшаа тэмүүлэх бөгөөд үүгээрээ хөгжмийн зохиолч Хайдны сонгодог симфонийн
бичлэгийн арга барилыг хуулбарлагч биш, хөгжүүлэгч болохоо илэрхийлжээ.

Хүүхдүүд ээ одоо та нар Yuotubeуур ороод С.Дрокофьв. “Классическая симфония”


гэж бичээд бүтээлээ сонсоорой...

Хүүхдүүд ээ... Бид энэ өдрийн хөгжмийн уран зохиолын цахим хичэээлээр
С.С.Прокофьевийн симфони бүтээлийн тухай ярилцаж, “Сонгодог” хэмээх 1-р симфонийг
нь сонслоо.
4-р сарын 16-нд Хичээл № 3

Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ... Бид энэ удаагийн цахим хичээлээрээ Орос-
Зөвлөлтийн хөгжмийн зохиолч С.Прокофьевийн тайз дэлгэцийн уран бүтээлийн тухай
товчхон ярилцах болно...

С.Прокофьевийн уран бүтээл дуулаачийн, дан хөгжмийн, бүжгийн гөсөн хөгжмийн


урлагийн үндсэн гурван төрөл зүйлийн төгс боловсронгуй хэлбэр болох дуурь, симфони,
балет бүгд бий... Харин үүн дээр радиод зориулсан “Петя ба чоно” симфони үлгэр, болон
“Александр Невский”, “Иван Грозный” зэрэг киноны хөгжим гээд олон сайхан уран бүтээл
байдаг тухай түүний намтрын товчооноос та нар анзаарсан байх аа.... Тэдгээрээс бид энэ
удаад түүний “Александр Неский” гэдэг киноны хөгжмөөр хийсэн дуулаачийн томоохон
төрөл болох магтуу- ( кантат )-ыг та нартаа сонсгох гэж байна...

1930-аад оны дунд үеэс Германд нацист хөдөлгөөний үйл ажиллагаа идэвхжиж
эхэлсэн цаг үеэс ЗХУ-ын төр засгаас өөрийн улс орны бүрэн бүтэн байдлыг хамдгалах
олон талт үйл ажиллагаа явуулсан байдаг... Үүнд нэн тэргүүний гол зорилго нь хүн
ардынхаа сэтгэл зүйд эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхийг онцгой чухалчилж үүнийгээ соёл
урлагаар дамжуулан хүргэхийг эрмэлзсэн байна. Тиймээс оросын эртний түүхэн бодит
хүмүүсийн тухай радио нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны хэд хэдэн кино хийж
дэлгэцнээ гаргажээ... Тэдгээрээс 1938 онд дэлгэцнээ гарсан оросын кино урлагийн үнэт өв
болсон “Алесандр Невский” бүрэн хэмжээний уран сайхны кино нь онцгой байрыг эзэлдэг.
Энэ киноны хөгжмийг бичих үүрэг хилийн чанадад дахь аялан тоглолтоо дуусгаад ирсэн
С.Прокофьевт оноодгсон байна... Уг кино түүний хөгжим хоёр гайхамшигтай зохицсоныг
өнөөгийн кино судлаачид ч өндрөөр үнэлсээр байдаг... Харин хөгжмийн зохиолч энэ
киноныхоо хөгжмөөр бие даасан дуулаачийн томоохон төрөл хийхээр 1945 онд
сэдэвчилсэн төлөвлөгөөгөө гаргасан байдаг бөгөөд үүнийгээ бүр 1949 онд сая
гүйцэлдүүлж үндсэн долоон анги бүхий ( зарим тэмлэгдэлд долоон хэсэг гэж бичсэн байдаг )
магтуу (кантат) болгожээ... Ингэснээрээ “Александр Невский” гэдэг энэ аугаа хүний тухай
хүмүүс зөвхөн кино дэлгэцнээс харах биш, бас хөгжмийн хэлээр сонсож мэдэх өргөн
боломж нээгдсэн байна. Хөгжмийн зохиолч энэ магтуугаа хүүхэд, эмэгтэй, эрэгтэй дуучид
оролцсон их найрал дуучдад зориулсан байдаг бөгөөд мөн хэд хэдэн гоцлол дуучдыг
хамруулж зохиолынхоо үйл явдал, утга санааг тодотгосон байдаг. Найрал хөгжмийн
хувьд ч гэсэн Оросын түүхийн онцгойлох цаг үеийг амар амгалан амьдрал, дайн тулааны
хэцүү хүнд нөхцөлийг илэрхийлэхэд хүрэлцэхүйцээр их найрал хөгжмийг сонгосон нь
бүтээлийн уйл явдал, утга санааг бүрэн илэрхийлэх боломжтой болгосон байдаг... 1950-
иад оны зөвлөлтийн зарим хэвлэлд ”... С.С.Прокофьевийн “Александр Невский” гэдэг энэ
кантат шиг 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том бүтээлийг 18-р зууны үед Баруун европод
Г.Хэндель, Х.Глюк нар бичиж байсан бол бараг 200 гаруй жилийн дараа 20-р зуунд
зөвлөлтийн хөгжмийн зохиолч зохиож тоглуулж байгаа нь бидний бахархал билээ...” гэж
дөвийлгэн бичиж байжээ...
Нийтдээ 40 орчим минут үргэлжлэх уг бүтээл нь дараах нэр бүхий ангилалаар
бүрддэг байна. Үүнд:

1. “Монголын дарангуйлал доорх Орос орон” (оркестр)


2. “Александр Невскийн тухай дуулал” (хор, оркестр)
3. “Псковын тариачид” (хор, оркестр)
4. “Босоцгоо оросын ард түмэн минь” (хор, оркестр)
5. “Мөсөн дээрхи тулаан” (хор, оркестр)
6. “Үхлийн тал” (меццо-сопрано, оркестр)
7. “Алесандр Невский Псковт эргэж ирсэн нь” (хор, оркестр)

Хүүхдүүд ээ... Одоо та нар Yuotube-ээр орж С.С.Прокофьев. “Александр Невский”


кантат гэж бичээд бүтээлээ бүрэн эхээр нь хүлээн авч сонсоорой...

Хүүхдүүд ээ... Бид энэ удаагийн цахим хичээлээр С.С.Прокофьев. “Александр


Невский” кантатын тухай ярилцаж зохиолыг нь бүрэн эхээр нь сонслоо...
4-р сарын 23-нд Хичээл № 4

Сайн байцгаана уу хүүхдүүд ээ... Бид энэ удаад С.С.Прокофьевын С.Прокофьев...


бүжгэн жүжгийн уран бүтээлийн тухай товчхон ярилцах болно.

С.Прокофьев Петербургийн консерваторийг гялалзсан амжилттай төгсөснийхөө


төлөө ээжийнхээ амласан шагналын мөнгийг авч хилийн чанадад анхныхаа аялан
тоглолт хийхээр Лондоныг зорисон байдаг. Энд Оросын бүжгийн урлагийг гадаад
суртачилдагаараа нэрт гарсан Дягилевийн дуурийн театр мөн аялан тоглолт хийж байхтай
таарсан байна. Золуу авъяаслаг хөгмийн зохиолчийн таньсан С.Дягилев түүнд бүжгэн
жүжгийн хөгжмийн зохиолга өгчээ... Ингээд тэрээр “Ала, Лолла хоёр” гэдэг балетийн
хөгжмийг бичиж өгсөнд С.Дягилев энэхүү анхны хувилбарыг нь хүлээж аваагүй байна.
Харин түүнд: “Оросоор бич...” гэсэн хоёрхон үгээр хариулт өгчээ... Үүнээр хойш Сергей
орос ардын аялгууны хэв маягийг хөгжимдөө оруулан шинэчлэн зохиомжлон ухаан суусан
гэж хожим нь дурсамжиндаа бичсэн байдаг... Дараа нь мөн л Дарис, лондонд тоглолтоо
хийж байхдаа Дягилевтэй дахин учирсанаар “Цурхай загасны үлгэр” гэдэг алдарт балетаа
бичиж 1921 онд анхны тоглолтоо хийжээ.1920-иод оны дундуур С.Прокофьев зохиомжийн
шинэ туршилтууддаа анхаарлаа хандуулж байсан үед нь мөн л С.Дягилев “Төмөр
төвөргөөн” нэртэй” балетийн хөгжим захиалсан байна. 1925 онд нээлтээ хийсэн энэ балет
ихээхэн шүүмжлэлт өртсөн байдаг бөгөөд хөрөнгөтний сонинд түүнийг “Большевизмийг
суртачлагч гэж хүртэл бичиж байв... Үүний дарааран “Днепр мөрөнд” бүжгэн жүжгээ
Парист тоглуулсанаар түүний балетын гадаад уран бүтээл нь дуусгавар болжээ... ингээд
Зөвлөлтийн театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр” гэдэг алдарт
балетийнхаа нээлтийг 1940 онд хийж... Дэлхийн хоёрдугаар дайны гал унтарч байх 1945
онд “Үнсгэлжин” нэртэй өөр нэгэн алдарт балетаа тоглуулжээ... Дайны дараах он
жилүүдэд түүний уран бүтээл ид оргил үедээ байхад нь 1948 онд зөвлөлт засгийн томчууд
“Хэлбэрдэгч” хэмээн цоллож зарим уран бүтээлийг нь тоглуулахгүй хяхаж хавчдаг болж
иржээ... Энэ үед түүний “Ёстой хүний тухай тууж” дуурийг нь хаалттай хуралдаанаар
буруутгаж байсан нь хөгжмийн зохиолчийн сэтгэл санаа болон эрүүл мэндэд нь муугаар
нөлөөлсөн төдийгүй соёлын салбар дахь зөвлөлтийн бодлогод итгэх итгэлийг нь
алдуулсан байна.

Гэсэн ч тэр энэ бүгдийг тоохгүй өнгөрөөж уран бүтээлдээ шамдсанаар Павел
Петрович Бажовын Уралын үлгэрүүдээс “Чулуун цэцгийн тухай домог”-ийг сонгож оросын
үндэсний балет бүтээх мөрөөдлөө биелүүлжээ. Ардын дууны хөг аялгуу өргөн ашиглаж,
үндэсний өвөрмөц сайхан дүрүүдийг тод томруунаар гаргасан энэ бүтээлийг тухайн цагтаа
мөн л гоочилсоор дөрвөн жилийн дараа л үзэгчдийн хүртээл болгосон байдаг...
“Чулуун цэцгийн тухай домог...” балет

Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ 1950 онд бичиж дуусгасан боловч 1954 оны 2-р
сарын 12-нд л анх удаагаа ЗХУ-ын Москвагийн их театрын тайзнаа үзэгчдийн хүртээл
болжээ...

Эхлэл бүхий дөрвөн үзэгдэлт энэ балетын цомнолыг С.Прокофьев,


Л.Лавровскийтай хамтран П.Бажовын “Ногоолин хайрцаг”, “Уулын мастер”, “Галын
эзэгтэй”, “Гутлын наймаачин” зэрэг үлгэрүүдээс сэдэвлэн бичжээ...

Энэ балет нь Чулууны мастер Данил, түүний сүйт бүсгүй Катерина, Зэсэн уулан
эзэгтэй, Хойд нутгийн ноён, галын эзэгтэй, хойд нутгийн хамгаалагч, Катеринагийн найз
охид, Даниелийн нөхөд, худалдаачин, цыган залуу, гитэрчин цыган, өвгөн цыган, ардууд,
цэцэгсүүд зэрэг гол болон туслах дүрүүдээс бүрддэг байна.

Үйл явдлыг тойм...

Уралын залуу чулуучин Данил хад асга дүүрэн ууланд нэгэн сайхан ноолоин чулуу
олоод түүгээрээ сонгож авсан цагаан саргай цжцжн болгон сийлбэрлэн хийхээр шамдан
ажиллаж байна.Энэ үед түүний сэтгэлт бүсгүй Катарина хүрч ирэх бөгөөд тэд хайр
сэтгэлээ илэрхийлэн данилийн урлан байгаа гоёмсог чулуун унугийн тухай, байгалын
сайхан, шувуудын жиргээний тухай риж хөгжилдөн байна.Тэднийг тосгон руугаа хүрч
ирэхэд найз нөхөд угтан авч хос залуусын хайр сэтгэлийг магтан хөгжилдөн
бүжиглэцгээнэ. Гэтэл гэнэт хойд нутгийн ноён барлагуудынхаа хамт хүрч ирж наадам
цэнгүүнийг зогсооно... Тэрээр Данилийн хийсэн Ногоолин аялгыг авахыг хүснэ. Харин
данил, Катарина нар тэрхүү нандин зүйлээ хэнд ч өгөхийг хүсүүгүй тул Нойд нутгийн эзэн
ихуд уурлаж эргэж ирэхээ амлаад барлагуудынхаа хамт явцгаана. Данил өөрийн бүтээсэн
энэхүү ногоолин аягыг ихэд нандигнаж байгаа нь, Катарина өөрийг нь мөн тэгж хайрлахгүй
байгаад гоморхоод явж одно. Хайртай бүсгүйгээ явахад Данил өөрийн гэмийг ойлгож
ногоолин аягыг газар шидээд гарч явна Тэрээр хайртыгаа хайж гүйсээр хадат уулын
хормойд ирж түр амсхийхдээ унтаж орхино... Данилийг сэрэхэд Зэсэн уулын эзэгтэй
үзэсгэлэнт охин түүний дэргэд байх бөгөөд тэрээр ойд зугаалж яваад төөрсөн тул гэртээ
харихад минь туслаач гэж Данилаас хүснэ... Залуу бүсгүйг зэсэн уулын ордоны үүдэнд
хүргэж өгөөд буцах гэтэл охин түүнийг ордонд урина. өөрийнхөө ордонд урина. Зэсэн
уулын эзэгтэй Данилийн хэн болохыг сайн мэдэх учир өөрийн ордондоо үлдэж өөрийн
үзэсгэлэнт таван охидоос аль нэгийг нь сонгож тав тухтай сайхан амьдрахыг санал
болгоно. Харин данил энэ бүхнээс татгалзаж өөрийн сэтгэлт бүсгүй Катаринагаа эрж
олохын тулд суллаж явуулаач гэж гүйдаг... Данил тэдний альнийг нь ч сонгосонгүйд уулын
эзэгтэй уурсана. Данил хонгорхон Катаринагаа хүсэмжлэх бөгөөд бүх зүйл түүний
санаснаар болохгүй байгаад сэтгэл нь гутрана...

Катарина гэртээ амраг Данилыг хүсэмжлэн сууна. Гэтэл Хйод уузын изэн хүрч
ирнэ. Тэрээр Катаринаг өөрийн эхнэрээ болгохыг хүсэх бөгээд бүснүйн хүчтэй
эсэргүүцэлтэй тулгарсанаар уурлан гарч явна. Амьдрал нь хуцүүхэн болох тийшээ
хандсан нь ойлгомжтой болсон тул Катарина Дахилийгаа эрж олохоор уул руу явна.
Санасандаа уурссан хойд уулын ноён барлагууддаа уураа гаргана...

Энэчлэн Данилд тохиолдох олон сонин хачин үйл явдлууд үргэлжилсээр юунд
хүрч байгааг нь та нар энэ балетаас үзэж болно...

Хүүхдүүд ээ... Одоо та нар Yuotube-ээр зочилж С.С.Прокофьев “Каменный цветок”


гэж билээд энэ балетын эхлэл (пролог) болон 1-р үзэгдлийг үзэж сонсоорой...

Хүүхдүүд ээ бид өнөөдрийнхөө цахим хичээлээр С.Прокофьевийн бүжгэн жүжгийн


тухай, түүний “Чулуун цэцгийн домог” балетын тухай товчхон ярилцаж жүжгийнхээ
эхлэлийг 1-р үзэгдлийнх хамт үзэж сонслоо...

4-р сарын 30-нд Хичээл № 5

Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ... Бид энэ өдрийн хичээлээрээ Орос-Зөвлөлтийн
хөгжмийн зохиолч С.С.Прокофьевийн “Чулуун цэцэгийн домог” бүжгэн жүжгийн 2,3,4-р
үзэгдлийг үргэлжлүүлэн үзэж, сонсох болно.

Үргэлжлэлийг үзэх...

Хүүхдүүд ээ бид энэ удаагийн хөгжмийн уран зохиолын цахим хичээлээр Орос-
Зөвлөлтийн хөгжмийн зохиолч С.С.Прокофьевийн “Чулуун цэцэгийн домог” бүжгэн
жүжгийн 2,3,4-р үзэгдлийг үзэж сонслоо.

You might also like