Билет

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 10

Билет 1.

1-a. Аккорд нь терц болон квартаар байрлуулж болох 3 ба түүнээс илүү эгшиг
зэрэг эсвэл цуварч дуугарахыг хэлнэ.

1-б. Хоорондоо терцийн зайтай 3 эгшгээс бүтсэн аккордыг гурвал эгшиг гэнэ.
Гурвал эгшиг нь 2 хөнтрөлтэй (секст болон кварт-секст) бөгөөд зохион
байгуулалт нь:

Мажорын гурвал эгшиг- и3+б3 гэсэн интервалаас бүтэх ба захын 2 эгшгийн зай
нь цэвэр квинт байна.

Минорийн гурвал эгшиг- б3+и3 гэсэн интервалаас бүтнэ. Захын 2 эгшгийн зай
нь мөн цэвэр квинт байна.

Ихэссэн гурвал эгшиг-и3+б3 болон захын 2 эгшгийн зай нь ихэссэн квинт байна.

Багассан гурвал эгшиг- б3+б3 болон захын 2 эгшгийн зай нь багассан квинт
байна.

Мажорын секст- б3+ ц4, захын 2 эгшгийн зай б6


Мажорын кварт-секст- ц4+ и3, захын 2 эгшгийн зай и6

Минорийн секст- и3+ц4, захын 2 эгшгийн зай и6


Минорийн кварт-секст- ц4+б3, захын 2 эгшгийн зай б6

Багассан секст- б3+ ис4 буюу тритон, захын 2 эгшгийн зай и6


Багассан кварт-секст- ис4+ б3, захын 2 эгшгийн зай и6

1-в. Септ аккорд нь терцийн зохион байгуулалттай 4 эгшиг зэрэг буюу цуварч
дуугарахыг хэлэх ба суурь эгшгээс оргил эгшиг хүртэл септима интервалын
зайтай.

3 хөнтрөлтэй (квинт-секст, терц-кварт, секунд.). квинт-секст нь дээрээ


секундтэй, терц-кварт нь дундаа секундтэй, секунд нь доороо секундтэй.

7 төрлийн септаккорд байдаг:

-Ми7- и3+б3+и3 (аймар гоё jazz аккорд jgshg)


-Мб7- и3+б3+б3 (D7)
-Ми7- б3+и3+и3
-Мб7- Б3+и3+б3 (2-ын септ)
-Б7 (Бага оруулгын септ гэж нэрлэж болно)- Б3+б3+и3 (7-ын септ)
-Бс7- б3+б3+б3
-ис7- и3+и3+б3
2-a. Нотуудыг октаваар дээш, доош нь шилжүүлэх тэмдгийг “8-va” гэдэг
бөгөө тасархай шугмаар тэмдэглэгдэнэ.

2-б. Реприз- давтах тэмдэг. Зохиолын нэг хэсгийг эсвэл бүхэлд нь давтах
үед хэрэглэдэг. Вольт нь аливаа нэг хэсгийн төгсгөлийг арай өөр
хэлбэрээр давтахыг хэлэх бөгөөд тактны дээр дөрвөлжин хаалт тавина.

Билет 2

1-a. Зэргэлдээ дэвсгэр хөг нь ижил тэмдэгт мажор минорийг хэлэх ба


зэргэлдээ дэвсгэр хөгүүдийн хооронд б3-ийн зайтай байна.

1-б. Ижил тониктой дэвсгэр хөгүүд нь нэг өнгийн мажор минорийн дэвсгэр
хөгүүд байна. Жишээ-До мажор, До минор

Ижил терцтэй дэвсгэр хөгүүд нь эгшиг нийцэх ёсоос (энгармонизм) бүтэх


дэвсгэр хөгүүд байна. Жишээ- До диез мажор, Ре бемоль минор

1-в. Дэвсгэр хөгийн энгармонизм нь энгийн энгармонизмтэй ижилхэн


боловч хоёр дэвсгэр хөгийн зохион байгуулалт нь яг ижилхэн байхыг
хэлнэ.

2-a. Нотны баруун талд байрлах нэг цэг нь тухайн нотны уртаашийг
түүний хагасаар уртасгана. Харин хоёр цэг нь нотны хагастай тэнцэх
хэмжээгээр ихэсгэж дахин  түүнийхээ 1/4-тэй тэнцэх хэмжээгээр
уртасгахыг хэлнэ.

2-б. Фермато нь нотыг тодорхой бус хугацаагаар сунгахыг хэлнэ.

2-в. Лига (холбоос шугам) нь зэргэлдээ орших ижил эгшгүүдийг холбон


уртасгахыг хэлнэ.
Билет 3

1-a. Хоорондоо терцийн зайтай 3 эгшгээс бүтсэн аккордыг гурвал эгшиг гэнэ.
Гурвал эгшиг нь 2 хөнтрөлтэй (секст болон кварт-секст) бөгөөд зохион
байгуулалт нь:

Мажорын гурвал эгшиг- и3+б3 гэсэн интервалаас бүтэх ба захын 2 эгшгийн зай
нь цэвэр квинт байна.
Минорийн гурвал эгшиг- б3+и3 гэсэн интервалаас бүтнэ. Захын 2 эгшгийн зай
нь мөн цэвэр квинт байна.
Ихэссэн гурвал эгшиг-и3+б3 болон захын 2 эгшгийн зай нь ихэссэн квинт байна.
Багассан гурвал эгшиг- б3+б3 болон захын 2 эгшгийн зай нь багассан квинт
байна.

1-б. Нийцтэй (консонанс) гурвал эгшгүүд нь Мажор, минорийн гурвал


эгшиг. Учир нь консонанс интервалуудаас бүрддэг.

Харш (диссонанс) гурвал эгшгүүд нь Ихэссэн болон багассан учир нь 2


захын эгшгүүдээс нь диссонанс интервал үүсдэ учир.

1-в. Мажорын секст- б3+ ц4, захын 2 эгшгийн зай б6


Мажорын кварт-секст- ц4+ и3, захын 2 эгшгийн зай и6

Минорийн секст- и3+ц4, захын 2 эгшгийн зай и6


Минорийн кварт-секст- ц4+б3, захын 2 эгшгийн зай б6

Багассан секст- б3+ ис4 буюу тритон, захын 2 эгшгийн зай и6


Багассан кварт-секст- ис4+ б3, захын 2 эгшгийн зай и6

Ихэссэн гурвал эгшгийн хөнтрөлүүд нь бүгд ижил зохион байгуулалттай.


(и3+и3)

2-a. Хөгжмийн зохиолыг хэр зэрэг удаан, түргэн тоглохыг тогтоосон хурдыг темп
гэнэ. Үндсэн 3 хэсэгт хуваана: удаан, дунд, хурдан)

2-б. Presto-Маш хурдан , Allegretto- Хурдавтар, Moderato-Дунд зэрэг, Largo-


өргөн удаан, Adagio- Тайван удаан

2-в. Accelerando- Бага багаар хурд нэмэх

Ritenuto- Удаашрах
Ritertando- хоцруулах
Piu mosso- илүү
Meno mosso- багаар
Билет 4

1-a. Невма гэдэг нь манай эрний 9-р зуунд баруун европд хэрэглэгдэж байсан
авиаг нугалаа хэлбэрүүдээр бичиж илэрхийлэх арга. Энэ нь 5 шугам үүсхээс
өмнө байсан. Невмаг зөвхөн дуулаачийн урлагт хэрэглэдэг байсан ба аялгууны
өндрийг ойролцоо тодорхойлж өгдөг.

1-б. Гвидо д’Ареццо нь 11-р зуунд амьдарч байсан Италийн хөгжмийн онолч
юм. Тэрээр бидний одоо хэрэглэж байгаа нот бичдэг 5 шугамт системийг
үндэслэж өгсөн юм. Анх 4 шугамтай нээж байсан.

1-в. Олон нэмэлт шугмаас зайлсхийхийн тулд хэрэглэдэг.

2-a. VII7 аккорд нь б3+б3+и3 гэсэн зохион байгуулалттай бөгөөд дэвсгэр хөгт 7-
p өргөөс байгуулагдана.

2-б. VII56- б3+и3+и2


VII34- и3+и2+б3
VII2-и2+б3+б3

2-в. VII7 аккорд нь терцээ хосолсон тоникийн гурвал эгшигт зөвшөөрнө.


Билет 5.

1-a. Октав нь нэг эгшгээс дээш эсвэл доошоо 8 дахь ижил нэртэй эгшиг хүртэлх
зайг хэлнэ. Хөгжмийн системд 9 октав байдаг:7 бүрэн, 2 бүрэн бус

Суб-контр октав- бүрэн бус – 3 эгшигтэй


Контр октав – Бүрэн- 8 эгшигтэй
Их октав- бүрэн
Бага октав – бүрэн
1-р октав- бүрэн
2 -р октав – бүрэн
3-p октав – бүрэн
4-p октав – бүрэн
5-р октав- бүрэн бус

1-б. Регистр нь эгшгүүдийг өндөрлөгөөр нь хуваасныг хэлнэ. Регистр нь 3


хуваагддаг (дээд, дунд, доод).

Доод регистр- суб-контр, контр, их


Дунд регистр- 1,2
Дээд регистр- 3,4,5-р октавууд

1-в. Хамгийн доод өнгөөс хамгийн дээд өнгө хүртэлх цараа багтаамжийг
Диапазон гэнэ.

2-a. 2 эгшгийн хоорондох зайг интервал гэнэ. Суурь эгшиг гэдэг нь доор
байрлаж байгаа эгшиг, оргил эгшиг гэдэг нь дээр байрлаж байгаа эгшгийг
хэлнэ. Өргө хэмжигдхүүн нь интервалд гэдэг нь интервалд хэдэн өргө багтсаныг
хэмждэг юм. (1-прим, 2-секунд, 3-терц…)
Тон хэмжигдхүүн нь интервалд хичнээн хагас бүтэн тон багтсаныг хэмждэг юм.
Интервал нь 12 тон хэмжигдхүүнтэй:
Ц1-0T, б2-0.5T, И2-1T, Б3-1.5T,И3- 2T, Ц4-2.5T, Ц5- 3.5T, Б6- 4T, И6-4.5T, Б7-5T,
И7- 5.5T, Ц8-6T

2-б. Октав доторх интервалыг энгийн гэнэ. Октав давсан интервалыг нийлмэл
гэнэ: Нона-9, Децима-10, Ундецим-11, Дуодецим-12, Терцдецим-13,
Квартдецим-14, Квинтдецим-15.

2-в. Энгийн 12 интервалыг 3 бүлэгт хуваана:

Төгс консонанс- Ц4, Ц1, Ц5, Ц8.


Төгс бус консонанс- И3, Б3, И6, Б6
Диссонанс- И2, Б2, И7, Б7
Билет 6.

1-а. Лад нь тогтвортой ба тогтворгүй эгшгүүдийн харилцааны тогтолцоог


хэлнэ.

1-б. Энгийн мажорын бүтэц нь и2+и2+б2+и2+и2+и2+б2


Энгийн минорийн бүтэц нь и2+б2+и2+и2+б2+и2+и2

1-в. Мажорыг гармончилхад 6-p өргө хагас тон доошлоно.


Аялгуучилхад 6,7-p өргө хагас тон доошлоно.

Минорийг гармончилхад 6-p өргө хагас тон дээшлэнэ.


Аялгуучилхад 6,7-p өргө хагас тон дээшлэнэ.

2-a. Энгармонизм нь эгшиг нийцэх ёс гэх бөгөөд нэг эгшгийг олон янзаар
нэрлэх боловч ижил дуугарахыг хэлнэ.

2-б. 3 янзаар нэрлэж болно. Төгөлдөр хуурын даралтан дээр 3 хар


даралтын голынхыг нь 2 янзаар нэрлэнэ.

2-в. Интервалын энгармонизмд тон хэмжигдхүүнээрээ ижил өөр


интервалууд байхыг хэлнэ. Жишээ нь ис2=б3, бс4=и3, ис4=бс5
Билет 7.

1-a. Хөгжмийн зохиолын нэг хүчтэй хувиас дараагийн хүчтэй хувь хүртэлх
хэсгийг айзам (такт) гэнэ.
-Тодорхой дараалалд нэгдсэн эгшгүүдийн уртаашийн харьцааг хэмнэл
гэнэ.
-Хүчтэй, сул хувиудын харьцаат дарааллыг хэм гэнэ.
-Тодорхой уртаашийн хэмнэлтэй хэмийн хувийн илэрхийллийг хэмжээ
гэнэ.

1-б. Энгийн хэмжээнд:


Хоёр хувьт хэмжээнүүд- 2/2, 2/4, 2/8
Гурван хувьт хэмжээнүүд- 3/2, 3/4, 3/8

Нийлмэл хэмжээнд:
4,6,9,12 хувьт хэмжээнүүд

Холимог хэмжээнд: Хоёр буюу түүнээс дээш энгийн хэмийн нэгдлээс


холимог хэмжээ үүснэ. Жишээ нь 3/4 + 2/4= 5/4 гэх мэт

2-a. БсVII7 нь гармончилсон мажор, минорт үүсэх септаккорд бөгөөд


дэвсгэр хөгт 7-p өргөөс байгуулагдана. Зохион байгуулалт нь б3+б3+б3

2-б. 2,4,6-p өргүүдээс байгуулагдана.

2-в. БсVII7 нь мөн адил терцийн эгшиг хосолсон тоникийн гурвал эгшигт
зөвшөөрнө.
Билет 8.

1-a. Цомнол байрлаж буй өндөр намын байршлыг дэвсгэр хөг гэнэ.
Мажорын гаммын бүтэц и2+и2+б2+и2+и2+и2+б2
Минорийн гаммын бүтэц- и2+б2+и2+и2+б2+и2+и2

1-б. Зэргэлдээ мажор минор нь эгшгийн бүрэлдхүүн ижил, түлхүүрийн


тэмдэг ижилтэй мажор, минорийг хэлнэ. Хоёр зэргэлдээ мажор минорийн
тоник нь хоорондоо б3-ийн зайтай байдаг. Энэ нь зэргэлдээ мажор
минорийг яаж олохыг нь хэлж өгч байгаа юм.

1-в. Квинтээр дээш дараалан байрласан диезтэй дэвсгэр хөгүүд, доош


дараалан байрласан бемольтой дэвсгэр хөгүүдийн цувааг квинтийн
тойрог гэнэ.
Жишээ нь мажорын дэвсгэр хөгийн квинтийн тойрог нь До мажороос
эхлэн G-dur (1#)- D-dur(2#)-A dur(3#)- E-dur(4#) – H-dur(5#)- Fis-dur(6#)-
Cis-dur(7#) гэх мэт ЦЭВЭР квинтээр өгсөж явна.

2-a. Тритон нь 3 тон гэж орчуулагдах ба онцгой интервал юм. Тэрээр


өөрөөр Ис4, Бс5 гэж нэрлэж болно.

2-б. Энгийн мажорт 4-p өргөөс үүснэ.


Энгийн минорт 2-p өргөөс үүснэ.

2-в.
Билет 9.

1-a. Нотны дэвсгэр шугам дээрх эгшгүүдийн өндөр намыг заах тэмдгийг
түлхүүр гэнэ. Түлхүүр нь тухайн түлхүүрийн эх шугам дээр байрлаж буй
тодорхой эгшгийн өндөр намыг илтгэх бөгөөд бусад эгшгийн байрлал
тогтоогдоно.

1-б. 3 төрлийн түлхүүр байдаг:

-Соль түлхүүр нь 1-p октавын соль эгшиг дэвсгэрийн 2-p шугам дээр
байрлахыг заана.
-фа түлхүүр нь бага октавын фа эгшиг дэвсгэрийн 4-p шугам дээр
байрлахыг заана.
-До түлхүүр

1-в. До түлхүүр нь альт, тенор гэж 2 янзаар хэрэглэгддэг.


Альт түлхүүр нь 1-p октавын До эгшгийг 3-p шугам дээр байрлахыг, тенор
түлхүүр нь 1-p октавын До эгшгийг 4-p шугам дээр байрлахыг заана.

Билет 10

2-a. Альтерацын тэмдэг нь хувиргалын тэмдэг ба ямар нэгэн өргийг


дээшлүүлж, доошлуулсныг хэлнэ. Альтерацын тэмдгүүдийг нотны өмнө,
мөн түлхүүрийн ард үндсэн шугам дээр тавина.

2-б. 5 тэмдэг байдаг. Диез, Бемоль, дубль диез, дубль бемоль, бекарь

Диез- өргийг хагас тон дээшлүүлнэ.


Бемоль- өргийг хагас тон доошлуулна.
Дубль Диез- өргийг бүтэн тон дээшлүүлнэ.
Дубль бемоль- өргийг бүтэн тон доошлуулна.
Бекарь- тохиолдын тэмдэг буцааж хэвэндээ оруулах үүрэгтэй.

2-в. Нотны өмнө байгаа тэмдгийг тохиолдын тэмдэг, харин түлхүүрийн


ард байрлах тэмдгүүдийг түлхүүрийн тэмдэг гэнэ.
Билет 11.

1-a. 7 лад байдаг:

Мажор:
-Ионы лад-энгийн мажор
-Лидийн лад-4-p өргө хагас тон дээшлэнэ
-Миксолидийн лад-7-p өргө хагас тон доошлоно.
Минор:
-Эолийн лад-энгийн минор
-фригийн лад-2-p өргө хагас тон доошлоно
-локрийн лад-2,5-p өргө хагас тон доошлоно.
-Дорийн лад-6-p өргө хагас тон дээшлэнэ.

2-a. Аялгууны нугалаа, чимэглэлийг мелизм гэнэ.

2-б. Мелизм нь 4 төрөлтэй:


-форшлаг
-мордент
-группетто
-трель

Мордент нь туслах эгшгийн тусламжтайгаар бүтэх ба үндсэн эгшгээс


хагас эсвэл бүтэн тоноор дээр доор нь байрлана.

Группетто нь 4-5 эгшгээс бүтсэн аялгууны хэлбэр юм. Эгшгийн дэс


дараалал нь дээд туслах-үндсэн-доод туслах-үндсэн

Трель нь тэгш хэмээр үндсэн туслах хоёр эгшиг хурдан ээлжлэх аялгууны
галбир юм. Трелийг tr~~~~ гэж тэмдэглэнэ.

2-в. Форшлаг нь удаан, богино гэсэн 2 төрөл байна.

You might also like