Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна”

илтгэл
АНУ-ын хүний
эрхийн төлөө
тэмцэгч, арьс
өнгөөр
ялгаварлахын
эсрэг үзэлтэн,
уран илтгэгч
Мартин Лютер
Кинг 1968 оны энэ
өдөр Теннеси
мужийн нэгэн
зочид буудалд
халдлагад өртөж
амиа алдсан билээ.

Тэрбээр африк
гаралтай,
америкчуудын
тэгш эрхийн төлөө тууштай тэмцэгч байсан юм. Түүний 1963 оны наймдугаар сарын
23-нд Вашингтоны Линкольны дурсгалын цогцолборын гадаах индэр дээр “Би
мөрөөдөж байна” хэмээх илтгэл тавьсныг хүргэж байна. Тухайн үед талбайд 200
мянга гаруй хүн цугларсан байжээ.

Мартин Лютер Кинг “Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх 100 жилийн
өмнө, агуу Америк орон боолчлолоос ангижрах эрх чөлөөний тунхаглалд гарын үсэг
зурсан билээ. Агуу Америкийн бэлгэ тэмдэг төдий сүүдэр дор бид одоо зогсож
байна.

Шударга бус явдлын дөлөнд төөнөгдөн тарчилж байсан сая сая негр боолчуудын
хувьд энэхүү тунхаглал нь итгэл найдварын зүйрлэшгүй нандин гэрлийг авчирсан
билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн негр боолчууд эрх чөлөөг мэдэрч
чадахгvй байгаа бодит бөгөөд эмгэнэлт баримттай нүүр тулан учрах ёстой байжээ.

100 жил өнгөрсөн ч негр боолчууд тусгаарлан гадуурхах үзлийн гаванд хүлэгдэн,
арьс өнгөөр ялгаварлах гинжинд орооцолдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. 100
жил өнгөрсөн ч негр боолчууд баян тансаг материаллаг хөлгүй далайн дундах
алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсаар л байна. 100 жил өнгөрсөн ч
негр боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж
төрөлх эх нутагтаа цөлөгдөн амьдарч байна.

Иймээс бид өнөөдөр энэхүү эмгэнэлт түүхийг тоглуулахаар энд хуран цуглаад
байна. Ийм ч утгаараа өнөөдөр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран
цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль санаачлагчид өөрөөр хэлбэл хуулийг
гуйвуулагч нар Тусгаар тогтнолын тунхаг бичиг болон Үндсэн хуулийн гайхамшигт
тэрхүү уран цэцэн үгийг бичиж байхдаа хойч ирээдүйн америк иргэн бүрийг тэрхүү
үгийн арыг нь даах талаар бодолцож үзсэн болов уу. Энэхүү тунхаг бичиг нь хүн
бүрийн амьдрах, эрх чөлөөтэй байх, мөн аз жаргалтай байх нөхцөлийг
баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ өнөөдөр энэхүү бичиг нь үнэн
чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бөгөөд өөрөөр
хэлбэл тунхаг бичиг нь өөрийн орны иргэнийг арьсны өнгөөр нь ялгаварлан,
тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ.

Энэхүү ариун үүргийнхээ оронд Америк орон бидэнд “хүрэлцээгүй сан” хэмээх
ойлголтыг л өгчээ. Гэхдээ бид шударга үнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж
байна. Бид энэхүү хүрэлцээгүй сан гэгчийг нөхөх боломж манай үндэстэнд байгаа
гэдэгт итгэж байна. Иймээс бид өнөөдөр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь
бидэнд эрх чөлөө, шударга үнэнд хүрэх замыг зааж өгөх болно.

Бид өнөөдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргүй харанхуйд хуран


цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мөсийг хайлуулах цаг биш. Харин
одоо харанхуйгаас өндийж, арьсны өнгөөр үл гадуурхах шударга ёсны нарны
гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хөндийд гэрэл асаах цаг бидэнд
ирсэн. Одоо бурхны хүүхдүүдэд боломж олгох хаалгыг нээж өгөх цаг нь ирсэн. Одоо
арьсны өнгөөр гадуурхах шударга бус тэрхүү элсэн нүүдлийг ахан дүүсийн
хөдөлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн.

Тэрхүү тунхаг бичиг нь энэхүү мөчийн хурцадмал байдлыг авчрах, негр боолчуудын
эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мөхлийн
ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бөгчим халуун
зуныг эрх чөлөө, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л негрүүдийн
тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол төгсгөл биш харин эхлэл. Негро боолчууд
өөрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хүртээгvй цагт Америк оронд амар
амгалан, энх тунх байдлын аль нь ч үгүй байх болно.

Шударга үнэний гэрэлт өдөр ирэх хүртэл тус үндэстний суурийг ганхуулах
тэмцлийн хуй салхи үргэлжилсээр байх болно. Шударга үнэний ордонд аваачих
халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард түмэндээ хэлэх зүйл надад байна. Эрх
чөлөөгөө олох энэхүү тэмцлийг хийхдээ өөрсдийгөө бид шударга бус буруу үйлийн
гэмтэн болгож үлдээх ёсгvй. Бид өс хонзонгийн аяганаас хvртэж эрх чөлөөний
цангаагаа тайлах ёсгvй. Бид хэзээд өөрсдийн эрх чөлөөний цангаагаа шударга
замаар хийсэн тэмцлээр тайлах болно. Бид өөрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ
биеийн хүчээр, нударганы хүчирхийллээр солих ёсгvй. Бид дахин дахин өөрсдийн
биеийн хүчийг ариун сэтгэлийн хүчтэй нэгтгэж тэрхүү гайхамшигт өндөрлөгт хүрэх
ёстой.

Негрүүдийн нийгмийг бүрхсэн энэхvv нийтийн хүчирхэг шинэ хөдөлгөөн нь


биднийг өнөөдөр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дүүс болсон
цагаан арьстнуудыг түйвээх зорилго агуулаагүй. Харин энд хуран цугласан зорилго
нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чөлөө
нь бидний эрх чөлөөтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм.

Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол
зөвхөн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж үгүй. Биднээс хэн нэгэн “Та
нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хүнд
хэцүү, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг
буудалд биеийн алжаалаа тайлан амрах ёсгүй. Негр боолчуудын нийгмийн байр
суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргээс чөлөөлөгдөх хүртэл бид
амрах ёсгvй. Миссисипид негрчүүд үзэл бодлоо илэрхийлж, Нью-Йоркт негрчүүд
сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгүй. Үгүй, үгүй ээ, бид
амарч тайтгарах ёсгүй, шударга үнэн, шударга ёсны хүрхрээ мэт хуйларч, эрх чөлөө
хурын ус шиг асгарах хүртэл бид амрах ёсгүй.

Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зүдгүүрийг тээж ирсэн гэдэгт би
эргэлзэхгүй байна. Та бvхний зарим нь давчуу бөгчим өрөөний мухраас ариун
гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бүхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад
авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйвж, хавчлага мөрдлөгийн хар хуйнд
ороогдсон харанхуйгаас энд эрх чөлөөг эрж хайн ирсэн байгаа. Та бүхэн эрх
чөлөөгөөр гачигдсан зовлонгийн хамгийн сүүлчийн гэрч нь байх болно. Иймээс та
бvхэн зовлонг авралын үүд болгох шударга ёсыг бvтээх үйлсээ шантралгvйгээр
үргэлжлүүл. Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Луизиана
руугаа буц, энэхүү зовлонг хэрхэн гэтэлгэж өөрчилж болохыг мэдээд өөрийн жижиг
борчуудын дүүрэг, умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хөндий
ертөнцдөө бүү орхигд.

Зовлон гачлан хүнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бүхэнд одоо энэ
мөчид өнөөдөр миний зүрх сэтгэлийн гүнд одоо ч оршин байгаа мөрөөдлөө хэлье.
Энэ мөрөөдөл маань Америк мөрөөдөл дээр гүн бат суурилсан юм. Нэг л өдөр манай
үндэстэн сэргэж “Бид бүх хүн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн өнөөдрийн үнэний
гэрч болсон шударга нийгэмд амьдрах болно” гэж би мөрөөддөг. Жоржиагийн
халцгай толгод дээр өвс ногоо ургаж тэрхүү ногоон толгод дээр боол, боолын
эздийн хөвгүүд эв найрамдлын ахан дүүсийн халуун ширээний ард сууж зоог барина
хэмээн би мөрөөддөг. Нэг л өдөр шударга бус ёс, дарамт мөлчлөгөнд хувхайран
цөлжсөн Миссипи мужид эрх чөлөө, шударга үнэний баян бүрд цэцэглэх болно гэж
би мөрөөддөг. Нэг л өдөр миний хүүхдүүд хүнийг арьсны өнгөөр нь шүүн тасалж
хэлмэгдүүлдэггvй, хүнийг мөн чанараар нь үнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би
мөрөөддөг. Тийм ээ, энэ мөрөөдөл маань одоо ч хүртэл бий. Нэг л өдөр шударга бус
үгэнд уруул нь бүдчин тэнүүчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан
охид хөвгүүд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дүүс шиг цэцэрлэгт гудамжинд
хамт зугаалах болно гэж би мөрөөддөг. Тийм ээ, энэ мөрөөдөл маань одоо ч хүртэл
бий. Нэг л өдөр хөндий бүр усаар дүүрч, уул толгод бүр нил ягаан цэцгээр
чимэгдсэн ногоон хивсээр бүрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй
хазгай жим нарийн харгуй болж, бурхны гэгээн мэлмий нээгдэж амьд бүхэн бие
биеэ ойлгон нэгдэнэ гэж би мөрөөддөг. Энэ бол бидний мөрөөдөл.
Би өмнөд нутагтаа шударга ёсыг өвөртлөн буцах болно. Бид шударга ёсыг
өвөртөлснөөр цөхрөлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид
шударга ёсыг өвөртөлснөөр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дүүсийн
гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг өвөртөлснөөр нэг л өдөр бид
эрх чөлөөтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа залбирч, хамтдаа
тэмцэж, хамтдаа зовж, мөн эрх чөлөөний төлөө гараа гараасаа барин хамтдаа зогсох
болно.

Бурхны бүх хүүхэд “Бидний өвөг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсүүчлэгч, эрх
чөлөөг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чөлөөний нутаг, эрх
чөлөөг магтан дуулъя” хэмээн амьдралын шинэ өнгийг дуулах тэр өдөр ирэх болно.
Хэрэв Америк агуу гүрэн мөн бол энэ үг бодит биелэлээ олох ёстой.

Нью Хэмпшерийн толгойдын оройноос эрх чөлөөний дуу эгшиглvvлье

Нью-Йоркийн сүрлэг уулсаас эрх чөлөөний дуу эгшиглvvлье

Пеннсилваны өндөрлөгөөс эрх чөлөөний дуу эгшиглvvлье

Колорадогийн цаст хясаанаас эрх чөлөөний дууг эгшиглvvлье

Калифорнийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглvvлье

Жоржиягийн өндөр уулнаас эрх чөлөөний дууг эгшиглvvлье

Теннесигийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглvvлье

Миссисипигийн толгод бүрээс эрх чөлөөний дууг эгшиглvvлье

Өндөрлөг газар бүрээс эрх чөлөөний дууг эгшиглvvлцгээе. Биднийг эрх чөлөөний
дууг эгшиглvvлэх бүрт, тосгон гацаа бүрээс, хот муж бүрээс биднийг эрх чөлөөний
дууг түгээх бүрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурхны бүх хүүхэд
гар гараасаа барилцан хөгшин негрчүүдийн мөрөөдөл болсон “Эцсийн эцэст бид эрх
чөлөөтэй боллоо, ариун дээд бурхан минь, эцсийн мөчид бид эрх чөлөөтэй боллоо”
хэмээн хашгирах тэр өдөр бидэнд улам хурдан ирэх болно.
- See more at: http://world.time.mn/content/9903.shtml#sthash.6qBcQn8E.dpuf

You might also like