Professional Documents
Culture Documents
Ankhny Durlal - I.S.Turghieniev
Ankhny Durlal - I.S.Turghieniev
ТУРГЕНЕВ
АНХНЫ ДУРЛАЛ
www.kiebooks.com
П.В. АННЕКОВТ ӨРГӨН БАРИВ
- Петрович гэв.
- Би авхайтан минь… би юу ч
бодоогүй… би яаж тийм юм бодох
билээ… гэж аягүрхэн сандарч
хариулав.
- Тиймээ, авхайтан
- Юу өгдөг юм?
Би юу ч хариулсангүй. Хариулаад ч
яах юм билээ?
- За та классицизм, романтизмын
тухай дахин маргаж эхэллээ. Алив,
тоглоцгоосон нь дээр… гэж Зинаида
бас дахин үгий нь таслав.
Би бослоо.
- Шүхрийг минь аваад аль. Харав уу.
Миний хаячихсан газрыг. Над өөд
битгий ингэж хар…юун дэмий тэнэг
явдал вэ? Та бэртээгүй байгаа даа?
Халгайд түлэгдсэн үү? Над руу
битгий хар гэм…энэ чинь юу ч
ойлгохгүй, хариулах ч үгүй байх шив
дээ хэмээн өөртэйгөө ярих мэт нэмж
хэлэв.
Өдөржингөө би учиргүй их
хөгжилтэй, бахархан байлаа.
Зинаидагийн үнссэн газар халуу
оргин мэрэгдэж хэлсэн үг бүгдийг нь
сэтгэл догдлон санаж, гэнэтийнхээ
тэр аз жаргалыг би нинжин
сэтгэлээр хайрлан эрхэмлмэж
аймаар ч юм шиг болж шинэ сайхан
сэтгэгдлийг төрүүлсэн тэр бүсгүйг
харахгүй юмсан гэтлээ болгоомжлон
байсаан. Хувь заяанаасаа үүнээс
илүү юм горьдохын арга алга. “Одоо
чухам эцсийнхээ удаа гайгүй сайн
гэгчээр амьсгаагаа аваад л үхэх
юмсан” гэдэг л болж байв. Харин
дараа өдөр нь нөгөө жигүүрийн
байшинд очиж явахдаа нууцыг
хадгалж чаддагаа мэдүүлэх гэсэндээ
даруу байдлын дүрийг үзүүлэн
дэмий л хичээвч далдалж эс чадан
ихэд эвгүй байлаа. Зинаида намайг
сэтгэлийн ямар ч догдлолгүй маш
жирийн хүлээж аваад гагцхүү
хуруугаараа намайг занан: -Нөх няц
болоогүй биз гэж асуулаа. Миний
нөгөө даруу, нүүрэмгий бөгөөд
нууцархаг байдал маань агшин зуур
алга бол түүний хамт аягүрхаж
байсан маань ч үгүй болов. Нэг их
онцын юм болно гэж бодоогүй
атлаа Зинаидагийн тайван байдал яг
хүйтэн ус цутгах шиг болов. Түүний
нүдэнд би хүүхэд шиг харагдах юм
даа гэдгийг ойлгоод надад тун
бэрхтэй, хүнд байв! Зинаида
тасалгаандаа нааш цааш явж над
руу харах бүрдээ хурдан мишээж
байвч харин бодол санаа нь хол
байгаа нь надад илэрхий
байв…”Өчигдрийн хэргийн тухай
өөрөө эхлэн ярьдаг юм уу хэмээн
бодоод чухам хаашаа тийм их яарч
явсныг нь бүрмөсөн мэдэж авахаар
асуух” гэснээ больё гэж шийдээд
зөвхөн гараараа савчаад тэртээ
буланд очиж суув.
- Яах гэж?
- Би түүнийг ална
Бид тэврэлдэв.
- Би юу?
- Тиймээ, та..та
- Тиймээ