5 жилийн тайлан

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 15

“АНАГААХ УХААН БА XXII ЗУУН” УРАН ИЛТГЭЛИЙН

АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН


Тэмцээний зорилго нь Монгол улсын нийт анагаахын их, дээд сургуулиудад суралцаж
буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, уран илтгэх, сэтгэн бодох чадвар, өөрийн үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрүүл Мэндийн Байгууллагын
мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, хандлага, чадварын онцлог, давуу талыг
ойлгож, мэргэжлээрээ бахархах сэдэл төрүүлэхэд оршино.
Энэ удаагийн “Анагаах Ухаан ба XXII-р зуун” илтгэлийн анхдугаар тэмцээнд АШУҮИС-
ийн Анагаах Ухааны Сургууль, Био-Анагаахын Сургууль, Монгол Анагаах Ухааны
Олон Улсын Сургууль, Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн Сургууль, Эм Зүйн
Сургууль, Ач анагаах ухааны их сургууль, ИЗОУИС-АУС, Этүгэн их сургуулиудын
оюутан, залуус амжилттай оролцсон болно.

Шилдэг оролцогч нар болон шүүгчдийн бүрэлдэхүүн


“СУРГУУЛЬ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”
/6 дахь жилдээ/
АШУҮИС-д шинээр элсэн орж буй I дамжааны оюутнуудад зориулан Оюутны холбооны
сургалт судалгаа, санал хүсэлтийн алба жил бүр уламжлал болгон шинэ элсэгчдэд
сургуулийнхаа онцлог, мэргэжлийнх нь үнэ цэнийг ойлгуулж суралцах идэвхи санаачлагыг
нэмэгдүүлэх зорилгоор “ Сургууль танилцуулах” үйл ажиллагааг АШУҮИС-ийн Анатомийн
тэнхим, Залуу анатомич клубтэй хамтран зохион байгуулдаг.
“ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ” /5 дахь жилдээ/
АШУҮИС-ийн I дамжаанд шинээр элсэн суралцаж буй оюутнуудад ирээдүйн эмч,
эмнэлгийн ажилчдын дүрэмт хувцас болох цагаан халадны утга учир болон тангараг
өргөх түүнийгээ эрхэмлэн дээдлэхийн ач холбогдолыг нь ойлгуулахад энэхүү үйл
ажиллагааны зорилго оршино.

АШУҮИС-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон үйл


ажиллагааг нээж үг хэллээ.
АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул
"Тангараг өргөх ѐслол"-ын үйл ажиллагааг нээж үг хэллээ.
“Урлаг Спортын Бага Наадам ”/уламжлал
болгон зохион байгуулдаг/
АШУҮИС-ийн Оюутны Холбооноос жил бүр I дамжааны оюутнуудын бие бялдрыг
хөгжүүлэх, авьяас чадварыг илрүүлэх, ѐс суртахуун гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх
зорилгоор “Урлаг Спортын Бага Наадам”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг
билээ.

“Урлаг спортын бага наадам”-ыг нээж үг хэлсэн: АШУҮИС –ийн Боловсролын Асуудал
Эрхэлсэн Тэргүүн Дэд Захирал Н.Сүмбэрзул
“Олимп Дэвжээ”/4 дахь жилдээ/
АШУҮИС-ийн Оюутны холбооны “Урлаг спортын алба” МҮОХороотой хамтран жил бүр
уламжлал болгон анагаахын чиглэлэээр үйл ажиллагаа явуулж буй их дээд
сургуулиудын дунд зохион явуулдаг “Олимп Дэвжээ-2018” тэмцээн нь амжилттай
зохион байгуулагдсаар байна.
“АНАГААХ УХААНЫ ЦООРХОЙ” УРАН ИЛТГЭЛ,
МЭТГЭЛЦЭЭНИЙ ХОЁРДУГААР ТЭМЦЭЭН
Тэмцээний зорилго нь Монгол улсын нийт анагаахын их, дээд сургуулиудад суралцаж
буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, уран илтгэх, сэтгэн бодох чадвар, өөрийн үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрүүл Мэндийн Байгууллагын
мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, хандлага, чадварын онцлог, давуу талыг
ойлгож, мэргэжлээрээ бахархах сэдэл төрүүлэхэд оршино.
Энэ удаагийн “Анагаах Ухааны Цоорхой” уран илтгэл, мэтгэлцээний хоѐрдугаар
тэмцээнд АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Био-Анагаахын Сургууль, Монгол
Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн
Сургууль, Эм Зүйн Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Ач анагаах ухааны
их сургууль, ИЗОУИС-АУС, Этүгэн их сургууль, Шинэ Анагаах Ухаан Их Сургуулиудын
оюутан, залуус амжилттай оролцсон.
"2018-2019 оны хичээлийн жилийн цахим
төлбөрийн Umoney картны намрын захиалга"
“SPORT CUP”/6 дахь жилдээ/
АШУҮИС -ийн Оюутны холбооноос жил бүр уламжлал болгон
АШУҮИС -ийн Оюутны холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон
Оюутны холбооны гүйцэтгэх хорооны нийт гишүүдийн харилцаа
холбоог сайжруулж хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх,
бие бялдарыг хөгжүүлэх, авъяас чадварыг дээшлүүлэх зорилготой
зохион явуулсан “SPORT CUP” тэмцээн нь одоог хүртэл амжилттай
зохион байгуулсаар билээ.
“Урлаг Спортын II Их Наадам”
Уг үйл ажиллагаанд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох АУС, НАСС, Эм
Зүй, Био Анагаах, НЭМС, Дархан АУС, Дорноговь АУС, МАУОУС, Сувилахуйн
сургууль гэсэн нийт 600 орчим оюутнууд оролцож хурд хүч авхаалж самбаа,
авьяас чадвараа сорин оролцдог билээ.
“Эрүүл оюутан –Монголын ирээдүй”
витаминжуулалтын аяны тайлан /4 дахь
жилдээ/
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутны холбооны Гадаад
харилцаа, хэвлэл мэдээллийн алба нь “МОНОС ХҮНС” болон "МОНГОЛ ЭМ
ИМПЕКС КОНЦЕРН" ХХК-тэй хамтран оюутан залуусыг ханиад, томуу болон
амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлааг нь дэмжих
зорилготойгоор монголын их дээд сургуулиудын дунд “Эрүүл оюутан- Монголын
ирээдүй” витаминжуулалтын аяныг уламжлал болгон амжилттай зохион
байгуулсаар байгаа билээ.
“ДОХ-ЫН ЭСРЭГ ХАМТДАА” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН
ХДХВ/ДОХ-той тэмцэх Дэлхий нийтийн өдрийн хүрээнд Монгол улсын нийт их,
дээд сургуулиудын оюутан залууст ДОХ өвчний талаар бодит үнэнийг ойлгуулах,
урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг олгох, зөв хандлагыг төлөвшүүлж
өөрчлөлтийг хийх сэдлийг төрүүлэхэд оршино.
“UNFRIEND” ӨДӨРЛӨГ
Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй UNFRIEND хөдөлгөөнд АШУҮИС-
ийн Оюутны холбоо нэгдэж байгаагаа илэрхийлэн оюутнууддаа цахим орчны зохистой
хэрэглээг бий болгоход уриалах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Бусад зохион байгуулагддаг үйл ажиллагаанууд:


 Сайн үйлсийн аян
 Донорын өдөрлөг
 АШУҮИС-ийн I дамжааны оюутнуудын
танилцах зугаалга
 “Нэг тоглоом-Нэг инээмсэглэл” тоглоом
хандивын аян

You might also like