Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 174

Ө.

Бямбажаргал

WordPress
программыг танилцуулах нь
WordPress-ийг эхлэн суралцагч, сонирхогчдод зориулсан
анхан шатны мэдэгдэхүүн олгох гарын авлага
Удахгүй
таны гар дээр ...

Дэлхийд алдартай Adobe


Ө.Бямбаж
компанийн цахим бүтээлүүд аргал
бүтээх багц программуудын
бүрэлдэхүүнд ордог Adobe
InDesign нь хэвлэлийн эх Adobe In
бэлтгэх мэргэжлийн дээд Design C
түвшний программ юм. программ
ыг танил S6
цуулах н
Программыг ашиглан ном,
Adobe In
Design C
S6-г эхлэ
ь
анхан ш н суралц
атны м агч, сони
сонин, сэтгүүл зэрэг биет эдэгдэхү
үн олгох
рхогчдод
гарын ав зориулса
н
хэвлэлийн бүтээгдэхүүний лага

эхийг чанартай бэлдээд


зогсохгүй, эх бэлтгэлийн
агуулгыг дуу, хөдөлгөөнт
дүрс, киноны клипээр
баяжуулан Adobe Flash,
PDF, вэб технологийн
тусламжтайгаар
интерактив, динамик
вэб хэлбэрт хувиргана.

InDesign программыг
ашигласнаар та бүтээсэн ном,
интерактив бүтээлээ IPad, Iphone, Kindle зэрэг
oрчин үеийн мэдээлэл технологийн цахим хөдөлгөөнт
төхөөрөмжүүдийг ашиглан хэрэглэгчдээ шуурхай
түгээнэ.

InDesign программын өмнөх хувилбарууд болон


хэвлэлийн эх бэлтгэх өөр программ ашиглаж байсан
дизайнер, хэвлэлийн редактор, зохиолч, эхлэн сурагч
хэн бүхэн анхан шатны энэ номыг видео хичээлийн
хамт чөлөөтэй хэрэглэж болно.
WordPress
программыг танилцуулах нь
WordPress-ийг эхлэн суралцагч, сонирхогчдод зориулсан
анхан шатны мэдэгдэхүүн олгох гарын авлага

Зохиогч Ө.Бямбажаргал

2012 он

i
WordPress
программыг танилцуулах нь
Нэгдүгээр хэсэг

WORDPRESS ПРОГРАММЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хоёрдугаар хэсэг

АГУУЛГА ОРУУЛАХ

Гуравдугаар хэсэг

ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

ii
Олон олон жил өнгөрсөн ч
сэтгэлээс минь үүрд үл хагацах хамгаас
хайрт эмээ, өвөө хоёрынхоо
гэгээн дурсгалд зориуллаа.

iii
WordPress
программыг танилцуулах нь
WordPress-ийг эхлэн суралцагч, сонирхогчдод зориулсан
анхан шатны мэдэгдэхүүн олгох гарын авлага

Номын бүлэг бүрт хамаарагдах видео хичээлүүдийг


www.amarnet.org вэб сайт руу орж үзнэ үү.

Номын хувилбар 01.


Зохиогч, редактор Ө.Бямбажаргал

АМАРНЭТ онлайн сургалт


Манай www.amarnet.org сайт руу зочилно уу.

Зохиогчийн эрх © Амарнэт сургалт 2012

Зохиогчийн эрхийн тухай

Уг анхан шатны бүтээлийг хүн бүр чөлөөтэй унших болон видео хичээлүүдийг сургалтанд
хэрэглэж болно. Номыг ширээний хэвлэх төхөөрөмжид хэвлэх боломжгүй ч номын файлыг
зарж борлуулахыг хориглоно. Мөн гарын авлагатай хамт бүтээгдсэн видео файлуудыг зарж
борлуулахыг хориглоно.

iv
Гарчиг
Өмнөх үг viii
Номын бүтцийн тухай танилцуулах нь  ix

Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 1

1-р бүлэг. WordPress программыг танилцуулах нь 2


1.1 WordPress программын давуу талууд  2
1.2 WordPress.org болон WordPress.com, тэдгээрийн ялгаа  3
1.3 WordPress программыг ашиглан хийх вэб сайтууд  4
1.4 WordPress вэб сайтын чухал элементүүд  6

2-р бүлэг. WordPress программыг ажиллуулах орчинг бүрдүүлэх 10


2.1 WordPress программыг суулгах аргууд  10
2.2 WordPress программыг суулгах, ажиллуулах техникийн шаардлагууд  11

3-р бүлэг. WordPress-ийг компьютер дээр суулгах 16


3.1 WAMP серверийг суулгаж тохиргоо хийх  16
3.2 WAMP сервер дээр WordPress-ийг суулгах  25

4-р бүлэг. Админ болон WordPress вэб сайт 30


4.1 WordPress вэб сайт, түүний хуудасны ерөнхий бүтэц (Front End)  30
4.2 Админ вэб сайт (Back End)   34

5-р бүлэг. Админ вэб хуудасны самбар бүлэг 42


5.1 Самбар хуудас  42
5.2 Шинэчлэл хуудас  45

v
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ 47

6-р бүлэг. Бичлэг оруулах 48


6.1 Бичлэг, хуудасны ялгаа  48
6.2 Шинэ бичлэг болон шинэ хуудас нэмэх хуудсууд дээрхи виджетүүд  51
6.3 Шуурхай хэвлэл (QuickPress) виджет  52
6.4 Шинэ бичлэг нэмэх хуудас руу орох  52
6.5 Бичлэг шинээр оруулах  54
6.6 Агуулгын цонх, түүний багажууд  56
6.7 Агуулгыг вэб дээр нийтлэх   59
6.8 Бичлэгүүдийг удирдах  61
6.9 Ангилал үүсгэх   63
6.10 Тэмдэглээ оруулах  66
6.11 Бичлэгт ашиглах бусад виджетүүд  69

7-р бүлэг. Хуудас үүсгэх 74


7.1 Шинэ хуудас нэмэх хуудас руу орох  74
7.2 Шинэ хуудас нэмэх хуудасны виджетүүд  75
7.3 Хуудас дээр агуулга оруулах  76
7.4 Хуудасны Атрибут виджет  76
7.5 Хуудсуудыг удирдах   80

8-р бүлэг. WordPress-т медиа файл оруулах 82


8.1 WordPress-т медиа файл оруулах замууд  82
8.2 Компьютерээс хэсэг рүү орж медиа файл оруулж ирэх  82
8.3 Медиа нэмэх цонхны бусад хэсгүүдээс зураг оруулж ирэх  90

9-р бүлэг. Холбоос үүсгэх 96


9.1 Бичлэг/хуудасны агуулга дотор HTML холбоос үүсгэх, засах, устгах  96
9.2 Шинэ холбоос нэмэх хуудас дээр холбоос үүсгэх  98
9.3 Холбоосуудыг удирдах  100
9.4 Холбоосын ангилал үүсгэх  101

vi
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 105

10-р бүлэг. WordPress сайтын дизайн 106


10.1 WordPress вэб сайтын бэлэн загварыг сонгох, идэвхжүүлэх  106
10.2 Виджетүүд  112
10.3 Вэб сайтын цэсийг үүсгэх  117
10.4 WordPress программын код засварлах программ  121

11-р бүлэг. Вэб загварыг өөрчлөх 124


11.1 Загвар өөрчлөгч  124
11.2 Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварыг өөрчлөх  127

12-бүлэг. Плагинуудыг ашиглах 132


12.1 Плагинууд хуудас  132
12.2 Плагиныг шинэчлэх, шинээр хайж, суулгах  133

13-р бүлэг. WordPress сайтын хэрэглэгчид 138


13.1 WordPress вэб сайтын хэрэглэгчид  138
13.2 Шинэ хэрэглэгчийг бүртгэх  140
13.3 Хэрэглэгч хуудас  142
13.4 Профайл хуудас  143

14-р бүлэг. WordPress программын тохиргоонууд 148


14.1 Ерөнхий тохиргоо  148
14.2 Бичилтийн тохиргоо  150
14.4 Ярилцлагын тохиргоо  154
14.5 Медиа тохиргоо  157
14.6 Нууцлалын тохиргоо  157
14.7 Оноосон холбоосын тохиргоо  159

vii
Өмнөх үг

Блог үүсгэх зорилгоор WordPress программын анхны хувилбар 2003 онд гарсан
бөгөөд уг программ нь зөвхөн блог төдийгүй өнгө үзэмжтэй вэб сайт урлан
бүтээх чадалтай дэлхийд тэргүүлж байгаа шилдэг интернэт хэвлэн нийтлэх
систем юм.

Өнөөдөр интернэтэд ашиглагдаж байгаа бүх вэб сайтуудын ДАЛАН САЯАС


илүү нь WordPress программыг хэрэглэн тэрбум тэрбумаар тоологдох интернэт
хэрэглэгчдээ агуулгаа түгээж байна.

WordPress программыг анх 2003 оны 5-р сарын 25-нд Matt Mullenweg хэмээх залуу
зохиосноо зарлаж тун удахгүй өөрийнхөө Automattic компаниа байгуулсан юм. Арав
хүрэхгүй жилийн хугацаанд WordPress программ нь байнга боловсронгуй хөгжин
ирсэн бөгөөд интернетийн түүхэнд гайхалтай эргэлт хийсэн гэхэд буруудахгүй.

WordPress-ийг сонгон вэб сайтаа бүтээх хэрэглэгчийн тоо дэлхий даяар мянга
мянгаар нэмэгдэж байгаа энэ үед вэб урлах, цахим хэвлэн нийтлэх, мэдлэг
мэдээлэл түгээх энэ технологийг ашиглан хувийн блог болон бизнесийн вэб сайт
ажиллуулах хүсэлтэй танд энэхүү эхлэн суралцагчдын гарын авлагыг зориулж
байна.

Уг гарын авлагатай та танилцсанаар олон нийтэд нээлттэй, үнэгүй энэ


программыг ашиглан вэб сайт бүтээх, удирдах, ажиллуулах анхан шатны
мэдлэгийг эзэмших болно. Гарын авлагыг WordPress-ийг огт ашиглаж үзээгүй,
мөн бага зэргийн туршлагатай хүмүүст зориулан зохиосон болно.

Сайн үйлс бүхэн хөгжин дэлгэрэх болтугай!

Зохиогч

viii
Номын бүтцийн тухай танилцуулах нь

WordPress программ эхлэн суралцагчдад зориулан бүтээсэн уг номын


агуулгыг гурван үндсэн хэсэгт хуваасан. Хэсэг бүрт орсон бүлгүүдийн
агуулгыг ерөнхийд нь танилцуулж байна. Бүлэг бүрийг видео хэлбэрээр www.
amarnet.org дээр байрлуулсан болно.

Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

WordPress программыг эхлэн сурч байгаа хүмүүс юуны өмнө уг программын


тухай, түүний төрлүүд, зорилго, зохион байгуулалт, ажиллуулахад хэрэгтэй
техникийн шаардлагуудыг мэдэх нь чухал юм. Иймээс энэ хэсгийн бүлгүүдэд
уг программын талаархи зайлшгүй мэдэж байх зарим чухал нэр томьёо,
түүний зохион байгуулалт, программыг ашиглахад бэлдэх зүйлүүдийн тухай
танилцуулна.

1-р бүлэг. WordPress программыг танилцуулах нь. Энэ бүлэгт блог үүсгэх
зорилгоор анх зохиогдсон WordPress программын зарим давуу талууд, word-
press.org сайт дээрх программын бие даасан хувилбар, wordpress.com вэбд
гишүүнээр элсэн блог, вэб сайт байгуулах үндсэн ялгаа, эцэст нь WordPress
вэб сайтын гол элементүүдийг товч тайлбарласан.

2-р бүлэг. WordPress программыг ажиллуулах орчинг бүрдүүлэх. Аливаа


программыг бүрэн саадгүй ашиглахын тулд түүнд тохирсон техникийн наад
талын шаардлагуудыг хангасан байх ёстой. Энэ бүлэгт WordPress программыг
суулгах, ажиллуулах техникийн шаардлагуудыг тодорхойлсон.

3-р бүлэг. WordPress программыг суулгах. WordPress программыг эхлээд


өөрийн компьютер дээрээ суулган, ажиллуулж тодорхой мэдлэг, туршлагатай
болох нь уг программыг эхлэн суралцагчдад үнэхээр чухал бэлтгэл шат
болно. Энэ бүлэгт компьютер дээр WordPress программыг ажиллуулахад
шаардлагатай вэб сервер(WAMP) программыг суулгаж ажилд бэлдэх, дараа
нь уг WAMP сервер дээр WordPress программаа суулгах тухай өгүүлнэ.

4-р бүлэг. Админ болон WordPress вэб сайт. WordPress нь бусад агуулга
удирдах системийн нэгэн адил агуулгыг удирдах ар тал буюу админ хэсэг,
агуулгаа түгээх фронт тал буюу WordPress хэрэглэгчийн вэб сайт гэсэн хоёр
гол хэсгээс бүрэлдэнэ. Энэ бүлэгт Админ болон Wordpress вэб сайтын бүтэц,
бүрэлдэхүүн хэсгийг танилцуулах болно.

ix
5-р бүлэг. Админы Самбар бүлэг. WordPress вэб сайтыг удирдахад хамгийн
түрүүнд орох үүд болох админ вэбийн Самбар хуудасны бүтэц, Wordpress
программыг шинэчлэх талаар товч өгүүлнэ.

Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

WordPress программыг ажиллуулах техникийн шаардлагыг бүрдүүлж түүнийг


суулгасан бол та вэб сайтаа байгуулж хэрэглэгчдээ зориулсан агуулгаа
оруулах бүрэн боломжтой болно. Номын энэ хэсэгт Wordpress сайтад бичлэг,
хуудас үүсгэх, холбоос үүсгэх, зураг, видео оруулах гэх мэт төрөл бүрийн
агуулга хэрхэн оруулах тухай бүхэлд нь өгүүлэх болно.

6-р бүлэг. Бичлэг оруулах. WordPress сайтад оруулах агуулгын ихэнхийг


бичлэг эзэлнэ.Энэ бүлэгт бичлэгийн тухай, түүний хуудсаас ялгагдах
ялгаанууд, вэб хуудаст бичлэг оруулах үйлдэл, бичлэгт хэрэглэх вэбийн
элементүүд, бичлэгийг зохион байгуулах арга эцэст нь орсон бичлэгүүдийг
хэрхэн удирдах гэх мэт маш чухал мэдээллүүдийг оруулсан. Вэб сайтад
орсон бичлэгүүдийг динамик агуулга гэнэ. Вэб сайт тасралтгүй ажиллах,
түүний амжилт, өсөлт, хэрэглэгчийг олноор татах үндэс нь вэб сайтад орсон
бичлэгийн агуулгын хэрэгцээ, шинэлэг чанараас хамаарна.

7-р бүлэг. Хуудас үүсгэх. WordPress сайтад оруулах агуулгын бас нэгэн
том төрөл хуудасны тухай энэ бүлэгт танилцуулна. Вэб сайтад үүсгэсэн
хуудсуудыг статик агуулга гэнэ. Учир нь хуудсуудад орсон мэдээллүүд
нь ихэвчлэн вэб сайтыг ажиллуулахтай холбоотой дүрэм, журам, вэбийг
ажиллуулж байгаа хүмүүстэй холбогдох мэдээлэл зэрэг вэб сайтын өөрийнх
нь тухай байна. Хуудасны мэдээллүүд нь хэрэглэгчдэд вэб сайтыг хэрхэн
зөв, ашигтай ашиглах тухай чиглэл болж өгнө.

8-р бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах.


WordPress-т оруулах агуулгын үндсэн гол хоёр төрөл болох бичлэг, хуудсуудын
мэдээллийг сонирхолтой, тэдгээрийн агуулгын утга санааг зураг, дуу, видео,
интерактив медиа элементүүдээр баяжуулах боломжийг программ олгоно.
Энэ бүлэгт WordPress-т зураг оруулах арга замууд, засвар хийх, сайтад
орсон медиа агуулгуудыг удирдах Медиа сангийн тухай танилцуулна.

9-р бүлэг. Холбоос үүсгэх. WordPress сайтад агуулгыг бичлэг болон хуудас
үүсгэн оруулж, зураг, видео, дуу зэрэг медиа элементүүдээр баяжуулахаас
гадна агуулгын өөр нэгэн сонирхолтой төрөл болох холбоосыг вэб хуудаст
оруулна. Холбоосууд нь вэб сайтын үндсэн технологи юм. Холбоос үүсгэх
интернэтийн технологи байхгүй байсан бол бид вэбийн нүүр хуудаснаас

x
бичлэг, хуудас руу орж хэрэгтэй мэдээллээ вэбийн браузер дээр нээж
чадахгүй.

Бид вэбд оруулсан бичлэг, үүсгэсэн хуудас руу холбоос ашиглан орохоос
гадна бусад сайтуудтай холбоосын тусламжтайгаар холбогдон хэрэгтэй,
сонирхолтой мэдээлэлийг гарган ирэхэд уншигчдаа туслана. Энэ бүлэгт
WordPress вэб хуудсууд дээр холбоос үүсгэх, блогролл үүсгэх, холбоосыг
ангилах тухай өгүүлнэ.

Гуравдугаар хэсэг. Wordpress сайтын дизайныг өөрчлөх,


тохируулга хийх

WordPress сайтаа үзэмжтэй харагдуулах, бичлэг, хуудасны дизайныг оновчтой


сонгох нь уншигчдын анхаарал сонирхолыг нь төрүүлж, ингэснээрээ вэб
сайтын ажиллагаанд оролцох хэрэглэгч, гишүүдийн тоог өсгөхөд чухал ач
холбогдолтой. Энэ хэсэгт WordPress вэб сайтын нүүр царайг өөрийн бизнест
тохируулан WordPress вэбд зориулан хийсэн вэб загваруудаас шилэн сонгох,
вэб загварын тухай болон мөн вэб сайтыг чадварлаг удирдах, ажиллуулахад
шаардагдах тохиргоонуудыг хийдэг вэбийн админ хуудсуудын тухай
танилцуулна.

10-р бүлэг. WordРress сайтын дизайн. Wordpress сайтад орсон агуулгад


тохируулан вэбийн дизайныг сонгох, өөрчлөх, сайжруулах үйлдлийг маш
амархан хийх боломжийг программ олгоно. Учир нь агуулга оруулах, дизайныг
сонгон өөрчлөх ажлыг тусад нь хийнэ. Вэб сайтад агуулга оруулахыг зохиогч,
редактор гүйцэтгэн түүний дизайн, өнгө үзэмжийг нь зохицуулан өөрчлөх
ажлыг вэбийн дизайнерт үлдээж болно. Вэб сайтын дизайныг бэлэн вэб
загваруудаас сонгон хийхээс гадна вэб хуудас дээр гарах нэмэлт агуулгуудыг
виджет ашиглан бүтээх, вэбийг ашиглахад зайлшгүй хэрэглэх навигацийн
цэсийг үүсгэх, WordPress-ийн бүрэлдэхүүнд ирсэн коде засварлах хуудасны
тухай гэх мэт маш олон сонирхолтой мэдээллийг энэ бүлгээс уншина уу.

11-р бүлэг. Хоёр мянга арван нэг (Twenty Eleven) загварыг өөрчлөх. WordPress
программыг суулгахад бидэнд шууд энгийн бүтэцтэй вэб сайт байгуулж өгнө.
Энэ вэб сайт нь программын бүрэлдэхүүнд ирсэн вэб загварыг хэрэглэнэ. Хоёр
мянга арван нэг (Twenty Eleven) вэб загварыг WordPress-ийн сүүлийн 3.4 хувилбар
хэрэглэнэ. Уг вэб загварыг уг сүүлийн хувилбарт шинээр оруулсан Загвар
өөрчлөгч-ийг ашиглан хэрхэн өөрчлөх боломжтойг энэ бүлэгт харуулна.
12-р бүлэг. Плагинууд. WordРress вэб сайтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд
түүнд зориулан бүтээсэн нэмэлт плагин программуудыг ашиглана. Энэ бүлэгт
шинээр плагин суулгах, идэвхжүүлэх, плагин сонгох тухай танилцуулна.

xi
13-р бүлэг. WordРress сайтын хэрэглэгчид. WordPress-ийн анхны
хэрэглэгч нь түүнийг суулгасан админ байна. Тухайн WordPress вэб сайтын
ажиллагаанд хэн ч бүртгүүлж хэрэглэгч болох боломжтой. Энэ бүлэгт Word-
Press вэб сайтын хэрэглэгчид, вэб сайтын ажиллагаанд тэдгээрийн оролцох
эрх үүрэг, хэрэглэгчийг шинээр бүртгэх, хэрэглэгчийн профайл хуудасны
тухай танилцуулна.

14-р бүлэг. WordРress программын тохиргоонууд. WordPress программыг


суулгасны дараа вэб сайтыг найдвартай ажиллуулах, шинээр виджет, плагин
суулгасны дараа вэбийн ажиллагаанд саад гаргахгүйн үүднээс түүний
тохиргоо хуудсуудыг байнга хянаж, шаардлагатай бол зохих тохиргоонуудыг
хийнэ. Энэ бүлэгт WordPress вэб сайтад тохиргоо хийхэд хэрэглэгддэг
хуудсуудыг танилцуулна.

xii
Нэгдүгээр бүлэг. WordPress программыг танилцуулах нь

Нэгдүгээр хэсэг.
WORDPRESS ПРОГРАММЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1-р бүлэг

WordPress программыг танилцуулах нь


1.1 WordPress программын давуу талууд
1.2 WordPress.org болон WordPress.com, тэдгээрийн ялгаа
1.3 WordPress программыг ашиглан хийх вэб сайтууд
1.4 WordPress вэб сайтын чухал элементүүд

1
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1-р бүлэг. WordPress программыг танилцуулах нь

1.1 WordPress программын давуу талууд

Үнэгүй программ. WordPress-ийг ашиглахыг хүссэн хүн бүр программын


хамгийн сүүлийн хувилбарыг www.wordpress.org вэб сайтаас ямар ч төлбөр
хийлгүйгээр татан хэрэглэж болно.

Сурахад хялбар. Та вэб сайт бүтээх талаар мэдлэг байхгүй, Агуулах Удирдах
Системтэй ажиллаж байгаагүй ч WordPress программыг богино хугацаанд
сурах боломжтой.

Ашиглахад амархан. WordPress нь Агуулах удирдах системүүд дотроос


хэрэглэхэд хамгийн амархан систем юм. Иймээс та вэб сайтаа чадварлаг
удирдах болно.

Брэнд вэб сайт бүтээх. WordPress программыг суулгаад анх ажиллуулахад


танд энгийн бүтэцтэй вэб сайтыг байгуулж өгнө. Энгийн бүтэцтэй энэ вэб
сайтыг та өөрийн бизнест нийцсэн онцлог дизайнтай брэнд сайт болгон
өөрчлөх бүрэн бололцоотой.

Байнга шинэчлэгддэг систем. WordPress программ нь бусад Агуулга


Удирдах Системүүдтэй харьцуулахад хамгийн хурдацтай хөгжиж байгаа
систем юм. WordPress программын шинээр гарах хувилбарууд нь түүний
ажиллагааг улам боловсронгуй болгосоор байна.

Нэмэгдэл программыг хэрэглэх. Цахим худалдаа ажиллуулах, нээлттэй


хэлэлцүүлэг явуулах, видео оруулах, гишүүн элсүүлэх зэрэг вэб сайтын
ажиллагааг өргөжүүлэхэд хэрэгтэй нэмэлт программууд болох плагинуудыг
өргөнөөр сонгон ашиглах бололцоотой.

WordPress-ийн талаар тусламж авах. Вэб сайтыг найдвартай ажиллуулах,


өргөтгөх, вэбийн админ хэсэг рүү муу хүмүүс нэвтрэхээс хамгаалах зэрэг
олон асуудлуудаар тусламж авах хэрэгтэй бол та ганцаардахгүй. Танд
WordPress-ийн мэргэжилтэн, туршлагатай хэрэглэгч, мэргэжлийн зөвлөгч
нараас тусламж авах үүд байнга нээлттэй байна. Үүнээс гадна WordPress-
ийг ажиллуулах тухай олон тооны ном, сурах бичиг, вэб сайтууд бүтээгдсэн.
Үүний нэг нь WordPress-ийн өөрийнх нь Codex вэб хуудас зүй ёсоор орно.

2
Нэгдүгээр бүлэг. WordPress программыг танилцуулах нь

1.2 WordPress.org болон WordPress.com, тэдгээрийн ялгаа

WordPress программыг ашиглан вэб сайтаа хоёр замаар байгуулах


боломжтой.

‘‘ www.wordpress.org вэб рүү орж WordPress программын сүүлийн www.wordpress.com вэб


хувилбарыг вэб сервэр дээр татан суулгах сайтыг WordPress-ийг
үндэслэгч Matt Mullenweg-
‘‘ www.wordpress.com вэбд гишүүнээр элсэн блог үүсгэх эрхтэй болох ийн Automattic компани
Энэ номонд эхний буюу WordPress программын сүүлийн хувилбарыг ашиглан эрхлэн ажиллуулдаг юм.
Өөрөөр хэлбэл энэ вэб
вэб сайт бүтээх тухай оруулсан болно.
сайт дээр WordPress
программыг суулгасан
Доор байгаа хүснэгтэд wordpress.org болон wordpress.com –ийн зарим гол бөгөөд хүссэн хүн бүр уг
ялгаануудыг харьцуулан харууллаа. вэб сайтад бүртгүүлж блог
үүсгэх боломжтой.
WordPress-ийн хувилбарууд

www.wordpress.org www.wordpress.com

Бизнесийн болон томоохон Хувийн блог үүсгэх


хэмжээний вэб сайт ажиллуулах зорилготой бол WordPress
зорилготой бол WordPress программыг суулгасан
Зорилго
программын бие даасан энэ www.wordpress.com вэбд
хувилбарыг сонгоорой. гишүүнээр элсэж блог үүсгэх
эрхтэй болоорой.

Вэб сайтаа байрлуулах сервер дээр WordPress программыг


WordPress программыг суулгана. суулгах шаардлага байхгүй.
WordPress-ийг
www.wordpress.com вэб
суулгах
сайтад бүртгүүлж гишүүн
болно.

Вэб сайтыг удирдаж агуулга Блогт агуулгыг өөрсдөө


оруулах, зохион байгуулах, оруулж, засах болон устгана.
Вэб сайтыг
хадгалах, засах, устгах, муу Харин блогийн найдвартай
удирдах,
хүмүүсээс хамгаалах бүхий л ажлыг ажиллагааг www.wordpress.
өөрсдөө хийнэ. com хариуцна.

WordPess вэб сайтад зориулж Зөвхөн www.wordpress.com


хийгдсэн бэлэн вэб загваруудаас дээр байгаа вэб дизайны
Вэб сайтын
дуртайгаа шилэн ашиглаж болно. загвараас сонгон хэрэглэх
дизайныг сонгох
Мөн вэб сайтдаа тохирох загвараа боломжтой.
өөрөө шинээр зохиох боломжтой.

WordPress программын шинэ www.wordpress.com нь


WordPress-ийг
хувилбар гарах бүрт өөрсдөө WordPress программын
шинэчлэх
суулгана. шинэчлэлийг дор бүр хийнэ.

WordPress программд зориулсан www.wordpress.com дээр


виджет болгоныг хэрэглэх байгаа вэбийн загвараас
Виджет ашиглах
боломжтой. хамаарч виджетийг
хэрэглэнэ.

WordPress программд зориулан Плагиныг шинээр суулгах


Плагин ашиглах зохиогдсон плагин болгоныг боломжгүй.
хэрэглэх боломжтой.

3
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.3 WordPress программыг ашиглан хийх вэб сайтууд

WordPress программыг ашиглан янз бүрийн зорилготой вэб сайтуудыг


байгуулж ажиллуулах бүрэн бололцоотойгоос заримаас нь цухас дурдъя.

Блог. WordPress нь анх блог үүсгэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд үнэхээр


ч блог үүсгэх олон программууд дотроос хамгийн шилдэгт маргаангүй
тооцогдоно. Өөрийн дуртай сэдвээр болон өдрийн тэмдэглэл хөтлөх гэх
мэт төрөл бүрийн сэдэвтэй блогуудыг үүсгэхэд WordPress-ийг ашиглах нь
оновчтой сонголт болно.

Мэдээллээр баялаг вэб сайт. Бизнес эрхлэгчид өөрсдийн талаархи


дэлгэрэнгүй мэдээлэлээ, олон нийтийн байгууллага болон холбоод ажил
зорилгынхоо талаар сурталчлан танилцуулахад WordPress-ийг ашиглах нь
хамгийн хэмнэлттэй байх болно.

Цахим худалдаа хийх вэб сайт. WordPress-ийг ашиглан жижиг болон дунд
хэмжээний цахим худалдаа хийх вэб сайтыг байгуулж, бараа бүтээгдэхүүн,
цахим бүтээлийн худалдаа эрхэлж байгууллага, өрхийн орлогоо
нэмэгдүүлээрэй.

Гишүүн элсүүлэх вэб сайт. Цахим худалдаа, онлайн сургалт болон бусад
үйлчилгээг явуулахдаа олон нийтийг өөрийн гишүүнээр вэб сайтдаа элсүүлэн,
тэдгээрт гишүүний тусгай эрхийг эдлүүлэх, хөнгөлөлт үзүүлэх, харилцаа
тогтоох зэрэг чадварлаг вэб сайтыг удирдахад WordPress танд туслана.

Байгууллагын дотоод сүлжээ. WordPress нь байгууллагын дотоод


сүлжээг байгуулж, удирдахад сайн зохицох систем юм. Иймээс их дээд,
сургууль, эмнэлэг, төрийн болон бусад албан байгууллагуудын мэдэээллийн
технологийн удирдлагууд дотоод сүлжээгээ хөгжүүлэхэд энэ системийг
ашиглах боломжтой.

Дунд, томоохон хэмжээний хэлэлцүүлэгийн вэбүүд. Улс орны нийгэм,


эдийн засгийн хөгжил, нийгэмд хэрэгтэй шинэ санаачлага, ажил үйлс, гарч
байгаа сөрөг талууд зэрэг олон сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг явуулах
вэбийг WordPress бүтээнэ.

Вэбийн сүлжээ. WordPress программыг нэг л удаа суулгаад түүнийг нэгдсэн


удирдлага, хяналттай вэбийн сүлжээ болгон өргөтгөн хөгжүүлэх боломжтой.

Фото зураг болон видео цомгийн вэб сайт. Уран бүтээлчдийн бүтээлээ
олон нийтэд толилуулах фото, уран зураг болон видео цомгийн сайтыг Word-
Press байгуулна.

4
Нэгдүгээр бүлэг. WordPress программыг танилцуулах нь

WordPress программыг
ашиглан бүтээгдсэн
АНУ-ын алдартай
CNN мэдээллийн
агентлагийн вэб
сайтын нүүр хуудас

Цахим номоо сурталчлах. Цахим хэвлэн нийтлэх WordPress технологи


нь зохиолч, сэтгүүлч, оюуны уран бүтээлч хүн бүхнийг өөрийн бүтээлээ
өөрөө сурталчилж, монголдоо төдийгүй дэлхий дахинд танил болгох цахим
түгээлтийн систем болно.

Хөдөлгөөнт вэб сайт. Орчин үеийн мэдээлэл технологийн гайхамшигт


бүтээлүүд болох таблет, гар утас зэрэг цахим төхөөрөмжүүд дээр WordPress
вэб сайтыг зохимжтой загварт оруулан агуулгыг нь бүрэн унших хөдөлгөөнт
вэб сайт болгон хөрвүүлэх боломжтой. WordPress хөдөлгөөнт вэб сайтаа та
хаа ч явсан ашиглаж бизнесээ удирдан зохицуулах болно.

Их, дээд, дунд сургуулийн вэб сайт. Сургууль, цэцэрлэгийн бяцхан


хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд хэрэгтэй вэб сайт хийх хүсэлтэй
багш, сурагчдын зорилгыг WordPress бүрэн дэмжинэ.

Тусгай зорилготой бие даасан төслүүдийг зохицуулах вэб. Урт богино


хугацааны бие даасан төслүүдийн тухай мэдээлэл, төслийг удирдан
хэрэгжүүлэх, мэдээллийг солилцоход шаардлага хангах вэбийг бүтээхэд
WordPress-ийг сонгоход алдахгүй.

5
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.4 WordPress вэб сайтын чухал элементүүд

WordPress нь энгийн ажиллагаатай вэб сайтыг байгуулах, удирдахад


хэрэгтэй элементүүдийг багтаасан программ юм. WordPressт зориулан
хийгдсэн плагин программууд болон бусад олон тооны виджетүүдийг нэмэн
суулгаж энгийн энэ вэб сайтыг нарийн ажиллагаатай томоохон бизнесийн
вэб болгон хөгжүүлнэ. WordPress программын чухал элементүүдийг одоо
товчхон танилцуулъя. Дараагийн бүлгүүдэд уг элементүүдийг дэлгэрэнгүй
танилцуулах болно.

Бичлэг(Post). Өдөр тутмын мэдээ, тодорхой сэдэв бүхий өгүүллэг, үйл явдлын
тухай мэдээлэлүүд нь бичлэг болон орно. Бичлэгүүд үүссэн дарааллаараа
үргэлжлэн цувж байрлана. Вэб сайтын нүүр хуудас дээр хамгийн сүүлд
орсон бичлэг хамгийн эхэнд гарч ирнэ. Вэб сайтад орох бичлэгүүд нь байнга
шинээр өөрчлөгдөн нэмэгдэн орох тул бичлэгийн агуулгыг динамик гэж үзнэ.

Хуудас(Page). Агуулгыг нь байнга өөрчлөх шаардлагагүй байгууллагын


танилцуулга, ажлын дүрэм, холбоо барих мэдээллүүд нь хуудас үүсгэнэ.
Хуудас нь бичлэг шиг орсон дарааллаар үргэлжлэн байрлахгүй. Вэбийн
браузер дээр хуудас бүрийг дангаар нь дуудаж гаргаж ирнэ. Вэб сайтад
үүсгэсэн хуудсуудын агуулгыг нэлээд хугацааны турш өөрчлөх шаардлагагүй
тул агуулгыг нь статик гэж үзнэ.

Медиа агуулгууд(Media files). WordPress вэб сайтын агуулгыг текст төдийгүй


зураг, видео, дуу, интерактив зэрэг медиа агуулгуудаар баяжуулах өргөн
боломжтой. Түгээр ч барахгүй вэб сайтад зургийн цомог, видео цомог
байрлуулж, Microsoft Word документ, PDF файлуудыг нээн уншиж болно.

Холбоос (Links). WordPress нь вэб сайтын нэг хэсгээс өөр хэсэг рүү орох, нэг
хуудаснаас нөгөө хуудас руу болон өөр вэб сайт руу шууд ороход ашиглах
холбоосуудыг амархан үүсгэнэ. Вэб сайтад оруулсан PDF, Word документ
зэрэг нэмэгдэл агуулгуудын файлыг татах, нээж уншихад ашиглах холбоосыг
мөн үүсгэнэ.

Ангилалууд (Categories). WordPress нь вэб сайтад орсон олон бичлэгүүдээс


хэрэгтэй бичлэгийг хурдан олохын тулд, тэдгээрийг ангилал, дэд ангилалд
оруулан зохион байгуулна.

Тэмдэглээ(Tags). Вэбд орсон бичлэгүүдийг ангилал үүсгэн зохион байгуулахаас


гадна тэмдэглээ гэсэн чухал элементийг хэрэглэнэ. Бичлэг үүсгэхдээ тухайн
бичлэгийн агуулгад орсон үгүүдээс чухал гэж үзсэн үг болон үгүүдийг сонгон
тусад тэмдэглээ болгон оруулна. Тухайн тэмдэглээ үгийг ашиглан хайлт

6
Нэгдүгээр бүлэг. WordPress программыг танилцуулах нь

хийхэд уг тэмдэглээг ашигласан бүх бичлэгүүд гарч ирнэ. Бичлэгүүдээс


хэрэгтэйгээ ялган уншина.

Сэтгэгдэл(Comments). Вэб сайтын хэрэглэгч вэбийн тухай болон тухайн


агуулгын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж сэтгэгдлээ үлдээх
боломжийг WordPress олгоно. Ингэснээр хэрэглэгчийн хэрэгцээг хангасан
агуулгыг вэбд оруулах, хэрэглэгчтэй баттай холбоо тогтоох төдийгүй
хэрэглэгчдийг хооронд нь холбох боломжийг WordPress бүрдүүлнэ.

Хэрэглэгчид(Users). WordPress нь вэб сайтын ажиллагаанд оролцож байгаа


хэрэглэгчдийг гүйцэтгэх үүргийн дагуу удирдах боловсронгуй систем юм.
WordPress нь вэб сайтад бүртгүүлсэн хэрэглэгчид админ, редактор, зохиогч,
хамтрагч, уншигч гэсэн таван өөр түвшний ангилалд хуваагдана.

Спам хамгаалалт (Spam protection). Уншигчид сайтын агуулга, ажиллагааны


талаар санал сэтгэгдлээ үлдээх боломжтой ч тэдгээр сэтгэгдэлүүдийн зарим
нь вэб сайтын ажиллагааг саатуулах, зогсоох зорилготой спам сэтгэгдлүүд
байна. Спамаас сэргийлэхийн тулд WordPress программын бүрэлдэхүүнд
спам илрүүлэх Akismet плагин хамт ирнэ.

Автомат шинэчлэл(Automatic upgrades). WordPress программ нь шинэ хувилбар


болон тухайн хувилбарын шинэчлэл, мөн ашиглаж байгаа плагин болон
вэбийн загварын шинэ хувилбар бүтээгдэх бүр эдгээрийг татан суулгаж, вэб
сайтаа шинэчлэхийг сануулна.

Вэбийн загварууд (Themes). Вэб сайтын дизайныг WordPress сайтад зориулан


хийгдсэн вэбийн бэлэн загваруудаас сонгон өөрчилж болно. Вэбийн загвар
гэдэг нь WordPress сайтыг интернэт дээр өөрийн гэсэн өнгө үзэмж, дизайнтай
харагдуулах, вэбийг саадгүй ашиглах, ажиллуулах багц файлуудыг хэлнэ

Үнэхээр Энгийн Синдикат (RSS-Really Simple Syndication). Энэ нэр томьёог өмнө
нь сонсож байгаагүй бол санаа зовсны хэрэггүй. Энэ бол Синдикат буюу
вэб сайт дээр нэмэгдсэн шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй унших боломжийг
олгох интернетийн технологи юм. Вэб дээр тавигдсан шинэ бичлэгийг
уншихын тулд хэрэглэгч уг вэб сайт руу заавал орох шаардлагагүй. Вэб дээр
тавигдсан шинэ бичлэг Google Reader гэх мэт феед уншигч дээр синдикат
хийгдэх буюу гарч ирнэ. Уншигч Google Reader дээр зөвхөн энэ вэбийн шинэ
мэдээлэлийг уншихаас гадна бас бусад вэбүүдээс ирэх синдикат хийгдсэн
мэдээллийг унших боломжтой. Өөрөөр хэлбэл уншигч вэб сайт болгон луу
орж цагаа үрэлгүйгээр тэдгээр вэб сайтад нийтлэгдсэн шинэ бичлэгүүдийг
нэг дороос уншина. Үнэхээр энгийн мөртлөө гайхалтай технологи.

7
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Виджетүүд(Widgets). Вэб хуудас дээр холбоосын жагсаалт, навигацийн


нэрсүүд, хамгийн сүүлд орсон бичлэгүүд, нэвтрэх мэдээлэлийг оруулах цонх,
хайлт хийх хэсэг гэх мэтчилэн нэмэлт мэдээлэл гаргаж ирэх зориулалтаар
виджетийг ашиглана. Виджетүүдийг вэбийн хажуу тал, төгсгөл хэсэг болон
хаана ч гарч ирэхээр байрлуулж болно. .

Плагинууд(Plugins). Цахим худалдаа ажиллуулах, гишүүн элсүүлэх, нээлттэй


хэлэлцүүлэг явуулах, видео болон зургийн цомог үүсгэх, вэб сайтын
файлуудыг тусгайлан хадгалах зэрэг вэб сайтын ажиллагааг өргөжүүлэх,
сайтыг хамгаалах зорилгоор хэрэглэгддэг нэмэлт программ болох
плагинуудыг чөлөөтэй болон төлбөртэйгөөр сонгон ашиглах боломжтой.

8
Хоёрдугаар бүлэг. WordPress программыг ажиллуулах орчинг бүрдүүлэх

Нэгдүгээр хэсэг.
WORDPRESS ПРОГРАММЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2-р бүлэг

WordPress программыг ажиллуулах


орчинг бүрдүүлэх

2.1 WordPress программыг суулгах аргууд
2.2 WordPress программыг суулгах, ажиллуулах
техникийн шаардлагууд

9
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2-р бүлэг. WordPress программыг ажиллуулах орчинг


бүрдүүлэх

2.1 WordPress программыг суулгах аргууд

WordPress программыг
Вэб сайтаа хаана байрлуулахаас хамаарч WordPress программыг дараах
ажиллуулахын тулд гурван аргаар суулгана.
түүнийг вэб сервер дээр
суулгана. Компьютер дээр WordPress-ийг суулгах. Одоогоор вэб сайтынхаа домайн
нэрийг сонгоогүй, сайтаа өөрийнхөө компьютер дээр байгуулж турших
Вэб сервер нь вэб
зорилготой бол энэ аргыг сонгоорой. Энэ тохиолдолд вэб сайтыг зөвхөн
сайтуудыг интернэт дээр
ашиглуулах программ ашиглаж байгаа компьютер дээр харж болох бөгөөд интернэтэд вэб сайтыг
бөгөөд уг программыг харж чадахгүй. Бид энэ аргыг ашиглан WordPress-ийг суулгаж ажиллуулна.
суулгасан компьютерийг
сервер компьютер гэнэ. Хостинг Компанийн Сервер дээр WordPress-ийг суулгах. Домайн нэр,
вэбээ байрлуулах хостоо сонгосон бол WordPress-ийг уг хостинг компаний
Ийм сервер компьютерийг
ашиглан вэб сайт
онлайн сервер дээр суулгана. Мөн та интернетэд холбоотой вэб серверийн
байрлуулах үйлчилгээ үүрэг гүйцэтгэх компьютертай бол түүн дээр WordPress-ийг татан суулгаж
эрхэлдэг компаниудыг болно. Вэб сервер дээр WordPress-ийг суулгаснаар таны вэб сайт интернэт
хостинг компаниуд гэнэ.
дээр шууд байрлаж хэрэглэгч нар хэдийд ч харж, унших боломжтой болно.
Сервер компьютерууд
нь олон зуун вэб сайтыг Хостинг компанийн вэб сервер дээр WordPress-ийг суулгах нь компьютерт
байрлуулж, тэдгээрийг суулгасан сервер программ дээр WordPress-ийг суулгахтай адилхан.
ашиглуулах техникийн
чадвартай байна. Нэг товшилтоор WordPress-ийг суулгах. Зарим веб хостинг компаниуд
админ хуудсандаа WordPress программыг автоматаар суулгах товчийг
оруулсан байдаг. (Жишээ нь Fantastico-г хэлж болно) Уг товч дээр нэг
товшсоноор WordPress автоматаар сууж ашиглахад бэлэн болно. Зарим вэб
хостинг компани WordPress-ийн шинэ хувилбарыг Админ хуудас дээрээ тэр
болгон шинэчлэн оруулаагүйгээс энэ аргаар суулгах нь зарим тохиолдолд
WordPress-ийг ажиллуулах шаардлагыг хангахгүй байж болно. WordPress-
ийг суулгах энэ аргын талаар номонд оруулаагүй болно.

10
Хоёрдугаар бүлэг. WordPress программыг ажиллуулах орчинг бүрдүүлэх

2.2 WordPress программыг суулгах, ажиллуулах техникийн


шаардлагууд

WordPress программыг компьютер дээр болон хостинг компанийн сервер


дээр суулгаж ажиллуулахад дор дурдсан техникийн шаардлагуудыг хангах
хэрэгтэй.

WordPress программыг WordPress программыг


компьютер дээр суулгах онлайн сервер дээр суулгах

Өмнө нь вэб сайт бүтээж байгаагүй, анх Өмнө нь вэб сайт бүтээж байсан,
удаа WordPress дээр ажиллах гэж байгаа WordPress-ийг ерөнхийд нь мэддэг,
бол энэ аргыг сонгоорой. программыг онлайн сервер дээр суулгаж
ажиллуулах зорилготой бол энэ арга танд
Байгуулж байгаа вэб сайт интернет нийцнэ.
дээр харагдахгүй, харин вэб браузерийн
тусламжтайгаар интернэт дээр хэрхэн Байгуулж байгаа вэб сайт интернэт дээр
харагдахыг үзэж болно. шууд байрлах тул таны хийж байгаа вэб
сайт руу интернэтэд холбоотой хүн болгон
орох боломжтой.

‘‘ Интернэт холболт ‘‘ Интернэт холболт

‘‘ WordPress программын сүүлийн ‘‘ WordPress программын сүүлийн


хувилбар хувилбар

‘‘ Вэб браузер (Mozilla Firefox) ‘‘ Вэб браузер (Mozilla Firefox)

‘‘ Сервер программ WAMP (Apache ‘‘ Вэб сайтын домайн нэр худалдаж


сервер, MySql Мэдээллийн сан, авах
PHP вэб хөгжүүлэх хэл)
‘‘ Вэб сервер болон вэб хост
‘‘ Notepad ++ Коде бичих программ худалдаж авах

‘‘ Зарим хэрэглээний программууд: ‘‘ FTP программ


Word, Photoshop, Illustrator
‘‘ Notepad ++ Коде бичих программ

‘‘ Зарим хэрэглээний программууд:


Word, Photoshop, Illustrator

11
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сайн интернэт холболт. WordPress программын сүүлийн хувилбарыг


www.wordpress.org-оос татах, программыг хостинг компанийн сервер дээр
суулгахад болон бусад хэрэгцээт программ түүлүүдийг татан авахад таны
компьютер интернэтэд холбогдсон байх хэрэгтэй. Интернэтийн хурд өндөр
байх тусмаа сайн.

WordPress программын сүүлийн хувилбар. WordPress программын


сүүлийн хувилбарыг www.wordpress.org вэбээс татан вэб сайт байгуулах
компьютер дээрээ болон вэб сервер дээр суулгана. Энэ хичээлийг бэлдэх
үед WordPress программын 3.4 хувилбар гарсан байсан учир энэ хувилбарыг
ашигласан болно. WordPress программ нь байнга шинэчлэгдэн өөрчлөгддөг
тул та хамгийн сүүлийн хувилбарыг хэрэглэх хэрэгтэй.

Вэб браузер (Mozilla Firefox). WordPress программ нь вэб браузерийн


тусламжтай ажилладаг вэб программ болно. Internet Explorer, Mozilla Firefox,
Safari зэрэг олон вэб браузерийг интернэт хэрэглэгчид өнөөдөр хэрэглэж
байна. Эдгээр браузеруудын алийг нь ч ашиглах боломжтой.WordPress
программыг Windows үйлдлийн компьютер дээр ажиллуулахад Mozilla Firefox
браузер илүү тохиромжтой байдаг тул уг браузерийг сонголоо.

WAMP-Windows, Apache, WAMP сервер. Компьютер дээр WordPress программыг ажиллуулах орчинг
MySQL, PHP бүрдүүлэхийн тулд дараах программуудыг суулгасан байх шаардлагатай.

Apache - Сервер ‘‘ PHP 5.2.4 болон түүнээс дээш хувилбар


программ ‘‘ MySQL 5.0 болон түүнээс дээш хувилбар
MySQL - Мэдээллийн
‘‘ Apache сервер
сан буюу датабаз үүсгэж
удирдах программ. Word- Эдгээр программуудыг тус тусад нь суулгаж WordPress –ийг ажиллуулах
Press сайтад орсон бүх орчинг бий болгохоос гадна энгийн хэрэглэгч хялбархан суулгаж болох WAMP
агуулга уг мэдээллийн
санд байрлана.
серверийг оронд нь суулгаж болно. WAMP сервер нь Windows үйлдлийн
PHP нь вэб программын
систем дээр ажилладаг Apache, MySQL, PHP хэмээх энэ гурван программыг
хэл бөгөөд уг хэл дээр нэгтгэж боловсруулсан программ болно.
WordPress бичигдсэн
болно. Домайн нэр. Интернэт буюу сервер дээр вэб сайтаа байрлуулахад вэбийн
хаяг буюу домайн нэр авах зайлшгүй шаардлагатай. Нэг домайн нэр нэг л
вэб сайтад оногдоно. Түүнтэй ижил нэртэй вэб сайт байж болохгүй. Домайн
нэрийг хостинг компаниуд болон домайн нэр олгодог компаниудын вэб
сайтаас худалдан авна. Ойролцоогоор жилийн дундаж үнэ нь $20-$30 орчим
байна. Домайн нэрийг хэдэн жил хэрэглэхээс хамаарч үнэ нь тогтоогдоно.
Домайн нэрийг худалдаж авсан компаниас түүний хэрэглэх хугацаа дуусахаас
өмнө танд хэрэглэх хугацаагаа сунгуулах тухай сануулга захиа ирнэ.

12
Хоёрдугаар бүлэг. WordPress программыг ажиллуулах орчинг бүрдүүлэх

Вэб хост / Сервер. Вэб сайтаа интернэт дээр байрлуулахын тулд домайн
нэр авахаас гадна вэб хостингоо сонгох хэрэгтэй. Та өөрийн сервер дээр
суулгах буюу эсвэл вэб сайт байрлуулах үйлчилгээ эрхэлдэг (вэб хостинг)
компанитай гэрээ хийнэ. Вэб хостинг компани бүрийн үйлчилгээний үнэ
өөр өөр байна. Түүнээс гадна WordPress программын сүүлийн хувилбарыг
ажиллуулахын тулд вэб хостинг компаний сервер дээр

‘‘ PHP хувилбар 5.2.4 (болон дээш)


‘‘ MySQL хувилбар 5.0 (болон дээш) суусан байх ёстойг анхаарна уу.
Код засварлах программ. WordPress программ нь вэб технологийн хэлүүд
болох HTML, CSS, Javascript, PHP хэлүүдийн тусламжтайгаар зохиогдсон
программ юм. WordPress-ийн вэб хуудасны загварыг өөрчлөх, вэб сайтын
ажиллагааг өргөжүүлэхэд WordPress-ийн файлуудыг засварлах шаардлага
гарна. Тэдгээрийг өөрчлөхийн тулд сайн код засварлах программ хэрэгтэй.
Код засварлахад Windows үйлдлийн компьютер дээр Notepad, Wordpad
программаас гадна олон программыг ашиглаж болно. Бид Notepad++ гэсэн
программыг код засварлахад ашиглах болно.

FTP программ. Вэб сервертэй холбогдон файлуудаа хуулах, татаж авахад


хэрэглэх File Transfer Protocol хэмээх нэрлэгддэг энэ программыг компьютер
дээрээ суулгах хэрэгтэй. Вэб хостинг компаниуд танд мөн FTP IP хаяг өгнө.
Ихэвчлэн IP хаяг нь таны вэбийн домайн нэр байх болно. Та дараах FTP
программуудыг үнэгүй татах боломжтой. Бид FTP программаар FileZilla-г
сонгосон болно.

‘‘ WS_FTP: http://www.ipswitch.com/_download/wsftphome.asp
‘‘ SmartFTP: http://www.smartftp.com/download
‘‘ FileZilla: http://sourceforge.net/projects/filezilla
‘‘ FTP Explorer: http://www.ftpx.com

Зарим хэрэглээний программууд: WordPress вэб сайтад текст, зураг,


дуу, видео гэх мэт олон төрлийн агуулгуудыг оруулна. Эдгээр агуулгуудын
эхийг бэлтгэхэд график дизайны зарим программуудыг компьютер дээрээ
суулгасан байгаарай.

‘‘ Word – Агуулгын текстийн эхийг бэлтгэх


‘‘ Photoshop – Raster зураг болон фото зургийн эхийг бэлтгэх
‘‘ Illustrator – Vector зургийн эх бэлтгэх

13
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Дараахь программуудыг интернэтээс татаж хард диск дээрээ хадгалаарай. Үүнд:


WordPress http://www.wordpress.org
WAMP server http://wampserver.com/en/
Notepad++ http://notepad-plus-plus.org
Filezilla http://filezilla-project.org

Notepad++ болон Filezilla программуудыг суулгах амархан тул энэ номд оруулсангүй.

Харин WAMP сервер болон WordPress программыг хэрхэн суулгах тухай


3-р бүлэг. WordPress программыг суулгах гэсэн дараагийн өгүүллийг уншина уу.

14
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

Нэгдүгээр хэсэг.
WordPress ПРОГРАММЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3-р бүлэг

WordPress программыг суулгах



3.1 WAMP серверийг суулгах, тохиргоо хийх
3.2 WAMP сервер дээр WordPress программыг суулгах

15
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3-р бүлэг. WordPress-ийг компьютер дээр суулгах

WordPress программыг компьютер дээр суулгахын тулд эхлээд сервер


программыг суулгаж тохируулга хийнэ. Дараа нь уг сервер дээрээ Word-
Press программын сүүлийн хувилбарыг суулгана. WordPress-ийг суулгаж
ажиллуулахын тулд WAMP-ийг сервер программаар сонголоо.

3.1 WAMP серверийг суулгаж тохиргоо хийх

WordPress-ийн ажиллагаа нь сервер программыг гүйцэд суулгаж, тохиргоог


нь зөв хийхээс хамаарна. WAMP серверийг суулгаж тохиргоо хийх үйлдлийг
дараах шатуудад хувааж болно. Үүнд:

Та компьютерт программ ‘‘ WAMP серверийг суулгах


өмнө нь суулгаж үзээгүй ‘‘ Apache rewrite модулыг идэвхжүүлэх
бол компьютерийн
техникийн мэдлэгтэй ‘‘ httpd.conf файлыг засах
хүний тусламжтайгаар
‘‘ phpmyadmin.conf файлыг засах
WordPress болон түүнийг
ажиллуулах Сервер ‘‘ Мэдээллийн сан үүсгэх
программыг суулгаарай.

Та өмнө нь компьютер
3.1.1 WAMP серверийг суулгах
дээр программ суулгаж
байсан бол WordPress
болон түүнийг ажиллуулах
Сервер программыг
өөрөө бие даан суулгах
боломжтой.

‘‘ www.wampserver.com лүү орж Downloads хэсгээс WAMP серверийн


хамгийн сүүлийн хувилбарыг компьютер дээрээ татна.

16
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

‘‘ Taтсан wampserver -ийн файл дээр хулганаар дарахад Open File-Secu-


rity Warning диалог цонх гарч ирнэ. Цонх дээр байгаа Run товчийг дарж
суулгах ажиллагааг эхлүүлнэ.

‘‘ Setup Wizard диалог цонх гарч ирнэ. Цонх дээр байгаа Next товчийг
дарна.

17
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

‘‘ WAMP серверийг ашиглахтай холбоотой License Agreement цонх гарч


ирнэ. I accept the agreement бичгийн өмнөх товчийг сонгон суулгах
ажиллагааг үргэжлүүлэхийн тулд Next товчийг дарна.

‘‘ Гарч ирэх Select Destination Location цонх дээр WAMP серверийн


файлуудыг хуулах C:\wamp хавтасыг үүсгэсэн байна. Next товчийг
дарна.

18
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

‘‘ Select Additional Tasks цонх дээр WAMP –ийг ажиллуулахад хэрэглэх


хоёр товчийг сонгоно. Компьютерийн дэлгэц дээр WAMP серверийг
шууд ажиллуулах shortcut буюу зурган товч үүсгэх Create a Desktop
Icon-г идэвхжүүллээ.

‘‘ Next товчийг дарахад Ready to Install цонх гарч ирнэ. Install товчийг
дарж WAMP серверийг суулгах ажиллагааг үргэлжлүүлнэ.

19
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

‘‘ Дэлгэц дээр WAMP серверийг суулгах үйлдэл хийгдэж байгааг


харуулна. Компьютерийн хүчин чадлаас суулгах хугацаа хамаарна.

‘‘ WAMP серверийг ажиллуулах браузер программаар Firefox-ыг сонгох


эсэхийг асуусан цонх гарч ирэхэд Yes товчийг дарна.

20
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

‘‘ Бид компьютер дээр WAMP-ийг суулгаж байгаа тул PHP Mail Param-
eters цонх дээр мэдээллүүдийг заавал өөрчлөх шаардлагагүй. Next
товчийг дарна.

‘‘ Хамгийн сүүлд гарч ирэх энэ цонх дээр WAMP-ыг шууд ажиллуулахыг
хүсвэл Launch Wampserver 2 now бичгийн өмнөх дөрвөлжинг
сонгоод Finish товчийг дарна. Хэрэв шууд ажиллуулахыг хүсэхгүй
бол дөрвөлжинг сонголгүй орхино. Энэ тохиолдолд дараа нь WAMP
серверийг ажиллуулахдаа дэлгэц дээр гарч ирсэн түүний зурган товч
дээр дарна.

21
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

WAMP серверийг ажиллуулахад компьютерийн


дэлгэцийн баруун доод тал дээр түүний зурган товч
гарч ирнэ. WAMP серверийг гүйцэд ажиллуулахыг
тулд зурган товч дээр дарж гарч ирэх цэсээс Stop ser-
vice товчийг дараад, түр хүлээж байгаад Start Service
товчийг дарна. Stop service-товчийг дарахад WAMP
серверийн товч улаан өнгөтэй болно. Start service
товчийг дарахад эхлээд шар, дараа нь ногооноор
солигдож сервер бүрэн ажиллаж эхэлнэ.

3.1.2 Apache rewrite_module-ийг ажиллуулах


WordPress программыг
ажиллуулахад WAMP ‘‘ Цонхны баруун доод талын бар дээр
сервер бүрэн ажиллаж
байгаа WAMP серверийн товч дээр дарж
байх ёстой. WAMP серве-
рийг бүрэн ажиллуулахын Apache<Apache Module товчийг дарж гарч
тулд зарим тохиргоог хийх ирсэн модулуудаас rewrite_module гэсэн
хэрэгтэй болдог. бичгийн дарж идэвхжүүлнэ.
Үүнд: Apache re-
‘‘ WAMP серверийг Restart хийвэл сая Apache
write_module-ийг
дээр сонгосон rewrite_module сонголт
идэвхжүүлээгүй бол
хүчинтэй болно.
түүнийг идэвхтэй болгож ,
шаардлагатай бол httpd.
conf болон phpadmin.
3.1.3 httpd.conf файлд засвар хийх
conf зэрэг файлуудад бага
зэргийн засвар хийнэ. ‘‘ httpd.conf файлд засвар хийнэ. Цонхны
баруун доод талын бар дээрээс WAMP
серверийн товч дээр дараад Apache<httpd.
conf-ийг дарж файлыг NotePad дээр нээнэ.
‘‘ Файлд байгаа тектсээс Onlineoffline tag -
don’t remove мөрний дор байгаа
Order Deny,Allow
Deny from all
Allow from 127.0.0.1
хэсгийг
Order Allow,Deny
Allow from all
Allow from 127.0.0.1
болгож өөрчлөөд хадгална.

‘‘ WAMP серверээ дахиад


Restart хийнэ.

22
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

3.1.4 phpmyadmin.conf файлыг засах

‘‘ C:\wamp\alias хавтас дотор байгаа phpmyadmin.conf файлыг нээнэ.


Файл дээр байгаа
<Directory “c:/wamp/apps/phpmyadmin3.4.9/”>
Options Indexes FollowSymLinks MultiViews
AllowOverride all
Order Deny,Allow
Deny from all
Allow from 127.0.0.1
</Directory>
гэдгийг
<Directory “c:/wamp/apps/phpmyadmin3.4.9/”>
Options Indexes FollowSymLinks MultiViews
AllowOverride all
Order Allow,Deny
Allow from all
Allow from 127.0.0.1
</Directory>
гэж засаж бичээд хадгална.

‘‘ WAMP серверээ Restart хийгээд Localhost товч дээр дарвал WAMP


серверийн Server Configuration хуудас гарч ирнэ. Өөрөөр хэлбэл
WAMP серверийг ашиглахад бэлэн боллоо гэсэн үг.

23
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1.5 Мэдээллийн сан үүсгэх

WordPress вэб сайтад оруулсан агуулгууд, вэб сайтын тохиргооны мэдээллүүд


нь мэдээллийн санд байрлана. Мэдээллийн санг үүсгээгүй тохиолдолд
WordPress-ийг ажиллуулж бас чадахгүй.

Хостинг компаний вэб сервер дээр WordPress-ийг суулгаж байгаа бол танд
шинээр мэдээллийн сан үүсгэх шаардлага байхгүй. Танд хостинг компани веб
сайтын агуулгаа хадгалах мэдээллийн санг үүсгэж өгнө. Та энэ мэдээллийн
санд нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үгээ хостинг компаниас лавлах хэрэгтэй.

Харин та компьютер дээр WordPress вэб сайтаа бүтээж байгаа бол


мэдээллийн санг WAMP серверийг ажиллуулж үүсгэнэ. Мэдээллийн санг
үүсгэхийн тулд:

‘‘ Server Configuration хуудасны Tools хэсэгт байгаа phpMyAdmin холбоос


дээр дарах буюу эсвэл WAMP серверийн дүрс дээр дараад гарч ирэх
цэснээс phpMyAdmin -ыг сонгон phpMyAdmin хуудсыг гаргаж ирнэ.
‘‘ Энэ хуудас дээрээс хамгийн эхний товч болох Databases-ийг дарж
phpMyAdmin-ий Databases хуудсыг гаргаж ирнэ.
‘‘ Гарч ирсэн хуудас дээрх Create new database бичгийн доор байгаа
нүдэнд шинээр үүсгэх мэдээллийн сангийн нэрийг оруулж Create
товчийг дарна.
‘‘ PhpMyAdmin хуудасны хажуу баганад байгаа нэрсүүд дээр шинээр
үүссэн мэдээлийн сангийн нэр нэмэгдэж гарч ирнэ.

24
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

Өөрөөр хэлбэл WordPress вэб сайтад орох агуулгууд болон вэб сайтын
тохиргоо, мэдээллүүдийг хадгалах мэдээллийн сан бэлэн боллоо гэсэн үг.

Дараагийн алхам бол WordPress программын сүүлийн хувилбарыг татаж


WAMP сервер дээр суулгах ажиллагаа болно.

3.2 WAMP сервер дээр WordPress-ийг суулгах WAMP сервер дээр Word-
Press программыг суулгах
WAMP сервер дээр WordPress-ийг суулгах ажиллагаа нь: энэ үйлдэл нь WordPress
программыг хостинг
‘‘ Worpress-ын хувилбарыг татаж www хавтсанд зөөх компаний сервер дээр
суулгахтай яг адилхан
‘‘ wp-config-sample.php файлд засвар хийж, нэрийг нь өөрчлөх үйлдэл болно.
‘‘ WordPress-ийг монгол хэл дээр ажиллуулах mn_MN.mo файлыг
оруулах
‘‘ WordPress-ийг суулгах гэсэн дарааллаар хийгдэнэ.
Компьютер дээрээ WAMP серверийг суулгаж, түүнийг бүрэн ажиллуулахын
тулд зарим файлд засвар хийж, сервер дээр мэдээллийн сан үүсгэсэн бол
таны компьютер одоо вэб сервер компьютерийн үүрэг гүйцэтгэх боломжтой
боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл уг сервер дээр вэб сайт байрлуулж болно.

3.2.1 WordPress программын хувилбарыг татаж www хавтсанд зөөх

‘‘ WordPress программ нь .zip өргөтгөлтэй архивын файл байдлаар www.


wordpress .org дээр тавигдсан байна. www.wordpress.org луу орж Word-
Press программын хамгийн сүүлийн хувилбарыг компьютерийн хард
диск дээрээ татна.
‘‘ WordPress-ийн архив файлыг задлахад wordpress нэртэй хавтас дотор
wp гэсэн хоёр үсгээр эхэлсэн файл болон хавтасуудад задрагдана.
‘‘ WordPress хавтас дотор байгаа бүх файл болон хавтсуудыг WAMP
server дотор байгаа www хавтсанд зөөж оруулна.
‘‘ Зөөхөөс өмнө www хавтсанд байгаа index.php файлыг устгана.

3.2.2 wp-config-sample.php файлд засвар хийж, нэрийг нь өөрчлөх

www хавтсанд зөөсөн файлууд дотроос wp-config-sample файлыг Notepad++


программ дээр онгойлгож зарим мэдээллүүдийг шинээр оруулж хадгална.
Үүнд:

‘‘ wp-config-sample.php файлд мэдээллийн сан буюу датабазын нэр,


хэрэглэгчийн нэр, нууц үгийг дараахь мөрүүдэд оруулна.

25
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

define(‘DB_NAME’, ‘putyourdbnamehere’); // Датабаз нэр


Сануулах нь:
define(‘DB_USER’, ‘usernamehere’); // MySQL хэрэглэгчийн нэр
Хэрэв та хостинг
компаний вэб сервер дээр define(‘DB_PASSWORD’, ‘yourpasswordhere’); // Нууц үг
WordPress-ийг суулгаж define(‘DB_HOST’, ‘localhost’); // 99% энэ мэдээллийг өөрчлөх
байвал танд DB_NAME, шаардлагагүй
DB_USER_, DB_PASSWORD
дээр бичих мэдээллийг Мэдээллүүдийг оруулбал:
вэб хост компани өгнө.
define(‘DB_NAME’, ‘byamba’);
define(‘DB_USER’, ‘root’);
define(‘DB_PASSWORD’, ‘’); // Компьютер дээр программаа суулгаж
байгаа тул нууц үгийг түр орхие.
define(‘DB_HOST’, ‘localhost’); // 99% энэ мэдээллийг өөрчлөх
шаардлагагүй

‘‘ wp-config-sample.php (wp-config.php) документын Authentication Unique


Keys буюу багц нууц түлхүүр үгс хэсэгт шинэ нууц түлхүүр үгсийг сольж
хийнэ.
define(‘AUTH_KEY’, ‘’);
define(‘SECURE_AUTH_KEY’, ‘’);
define(‘LOGGED_IN_KEY’, ‘’);
define(‘NONCE_KEY’, ‘’);

Ингэхийн тулд https://api.WordPress.org/secret-key/1.1/ холбоос руу орж


браузер дээр гарч ирэх түлхүүр үгсийг хуулж config файл дээр сольж тавина
define(‘AUTH_KEY’,‘PSmO59sFXB*XDwQ!<uj)h=vv#Kle`)dBE0M:0oBzj
`V(qd0.nP2|BT~T$a(;6-&!’);
define(‘SECURE_AUTH_KEY’,o>p3K{TD.tJoM74.Oy5?B@=dF_lcmlB6jm6D
gXnlJ#Z4K,M>E;[ +,22O?Lnarb’);
define(‘LOGGED_IN_KEY’,‘c}gR{389F*IG@/V+hg1*H+9i_^HaF;$q(S[5Er
[:DVOUjmS@ (20E~t0-C*II’);
define(‘NONCE_KEY’ ‘gz2D:n52|5wRvh)es:8OO|O ufZL@C|G.-w/H-E*}
K:ygp4wI*.QHO-mUV_PR|6M’);

Ингэж түлхүүр үгсийг оруулах нь сайтыг муу хүмүүсээс хамгаалахад бага ч


гэсэн тустай.

‘‘ WordPress вэб сайтыг өөрийн хэл дээр удирдах боломжтой. Монгол


хэлний файл нь mn_MN.mo гэсэн нэртэй байна. wp-config-sample.
php (wp-config.php) документад байгаа define (‘WPLANG’, ‘mn_MN’);
кодед ‘mn_MN’ хэмээн бичнэ. Мөн монгол хэлний файлыг WordPress
программын wp-content хавтаст languages хавтас шинээр үүсгэн дотор
нь хуулж оруулснаар вэб сайтыг монгол хэл дээр удирдахад бэлэн
болно. Хэлний файлуудыг хэрхэн хуулах тухай тусад нь уншина уу.
‘‘ Эцэст нь wp-config-sample.php файлаа wp-config.php болгон хадгална.

26
Гуравдугаар бүлэг. Wordpress программыг суулгах

3.2.3 WordPress-ийг монгол хэл дээр ажиллуулах mn_MN.mo файлыг


оруулах

WordPress 3.4 хувилбарын хэлний файлыг WordPress программын wp-con-


tent хавтас дотор languages хавтас шинээр үүсгэн дотор нь хуулж ашиглахад
бэлэн болно. Үүнээс гадна тухайн хэрэглэж байгаа вэб загварын хэлний
файлыг уг вэб загварын хавтас дотор мөн languages хавтас шинээр үүсгэн
хуулна. Үүнд:

‘‘ /wp-content/languages/mn_MN.mo – WordPress-ийг монгол хэл дээр


ажиллуулах гол файл
‘‘ /wp-content/languages/admin-mn_MN.mo – WordPress-ийг монгол хэл
дээр удирдах админ вэб сайтын хэлний файл
‘‘ /wp-content/languages/continents-cities-mn_MN.mo Цагийн бүсэд
хамаарагдаж байгаа хот, улсын нэрүүдийн монгол нэрийн файл
‘‘ /wp-content/languages/ms-mn_MN.mo - WordPress сайтыг сүлжээ болгон
өргөжүүлэхэд хэрэглэх Сүлжээний Админы монгол хэлний файл
‘‘ /wp-content/themes/twentyten/languages/mn_MN.mo - TwentyTen вэбийн
загварын монгол хэлний файл
‘‘ /wp-content/themes/twentyeleven/languages/mn_MN.mo – TwentyEleven
вэбийн загварын монгол хэлний файл
WordPress-ийг монгол хэл дээр гүйцэт орчуулж хараахан дуусаагүй бөгөөд
хэрэв эдгээр хэлний файлыг ашигласан ч вэб хуудас дээр зарим үгнүүд
англиар гарч ирж болно. WordPress-ийн хэлний файлуудад засвар хийн уг
үгсийг монгол болгон гаргаж болно. Одоогоор орчуулагдсан хэлний файлыг
www.amarnet.org вэб сайт руу орж татан авч болно.

3.2.4 WordPress-ийг суулгах

Дэлгэцийн доор байгаа Wamp серверийг идэвхжүүлж хулганаараа хамгийн


дээр байгаа Localhost товчийг дарвал WordPress программыг суулгах вэб
хуудас гарч ирнэ.

‘‘ Хуудас дээр вэб сайтын нэр(Site Title), хэрэглэгчийн нэр(User Name), нууц
үгээ(Password, twice) оруулна. Нууц үг оруулах нүдэнд хэр нууцлалтай үг
оруулсанг түүний дор гарах Чанар илэрхийлэгч (Strength indicator) зааж
өгнө. e-mail хаягаа заавал оруулах шаардлагатай. Хэрэв оруулахгүй
бол WordPress программын суулгах ажиллагаа төгсгөл болж чадахгүй.
‘‘ Хамгийн сүүлд вэб сайтыг хайлтын систем дээр нээлттэй байх
үгүйг сонгоно. Бид өөрийн хэрэглэж байгаа компьютер дээр буюу
интернэтийн орчинд ажиллахгүй тул энэ Хайлтын технологи

27
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

сайтыг индекслэхийг зөвшөөрөх бичгийн өмнөх дөрвөлжинг сонгох


шаардлагагүй.
‘‘ WordPress-ийг суулгах (Install WordPress) товчийг дарахад WordPress-
ийг амжилттай суулгасан тухай доорхи диалог цонх гарч ирнэ.
‘‘ Нэвтрэх (Log In) товч дээр дарахад Админ вэб сайт руу нэвтрэх цонх
гарч ирснээр WordPress-ийг суулгах ажил дуусна.
‘‘ Нэвтрэх цонхонд мэдээллүүдээ оруулад Нэвтрэх (Log In товчийг дарж
WordPress вэб сайтын Админ вэб рүү орно.

28
Дөрөвдүгээр бүлэг. Админ болон Wordpress вэб сайт

Нэгдүгээр хэсэг.
WordPress ПРОГРАММЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4-р бүлэг

Админ болон WordPress


вэб сайт
4.1 WordPress вэб сайт, түүний хуудасны ерөнхий бүтэц
4.2 Админ вэб сайт

29
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4-р бүлэг. Админ болон WordPress вэб сайт

WordPress программыг суулгаснаар та Админ сайт, WordPress сайт гэсэн


хоёр өөр вэб сайт дээр ажиллах болно.

Админ вэб сайт(Back End)

Админ систем буюу Админ вэб сайт дээр шинээр агуулга оруулах, засах,
устгах, вэб дизайны загварыг өөрчлөх, плагин суулгах гэх мэтээр вэб сайтыг
удирдах бүхий л үйлдлийг хийнэ. Админ сайт дээр вэб сайтын админ, зохиолч,
болон бусад бүртгүүлсэн хэрэглэгчид ажиллах боломжтой. Хэрэглэгч бүр
өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан админ вэб сайт руу нэвтрэн
орно.

WordPress вэб сайт (Front End)

Админ вэб сайт дээр хийсэн ажлын үр дүнд интернэт хэрэглэгч унших вэб
сайт байгуулагдана. WordPress программыг суулгаж анх ажиллуулахад
дэлгэц дээр энгийн бүтэцтэй блог буюу вэб сайтын нүүр хуудас гарч ирнэ.
Энэ вэб сайтыг WordPress вэб сайт гэнэ. Өөрөөр хэлбэл WordPress программ
нь энгийн бүтэцтэй вэб сайт шууд байгуулж өгнө. Админ вэб сайт руу орж энэ
вэбийн бүтэц дизайныг өөрчлөн өөрсдийн брэнд сайт болгон сайжруулна.

4.1 WordPress вэб сайт, түүний хуудасны ерөнхий бүтэц


(Front End)

WordPress программыг ашиглан хийх вэб сайтын хуудасны бүтцийг ерөнхийд


нь толгой, хажуу багана, агуулгын хэсэг, хөл гэсэн хэсгүүдэд хувааж болно.
WordPress вэб сайтын хуудасны ерөнхий бүтцийг [Зураг-4.1] зурагт харууллаа.

Толгойн хэсэгт вэб хуудасны нэр, лого, уриа үг, вэб сайтын бусад хуудас
болон бичлэг рүү орох гол цэс, толгойн зураг зэрэг байрлана. Хажуу багана
буюу нэмэлт мэдээлэл гарч ирэх хэсэгт нэвтрэх хэсэг рүү орох холбоос,
хайлт хийх, нэмэлт цэснүүд болон зар сурталчилгаа зэрэг виджет ашиглан
гарч ирэх элементүүд байрлана. Агуулга хэсэг нь вэб хуудасны хамгийн гол
хэсэг бөгөөд бичлэг болон хуудасны агуулгуудыг гарган ирж уншина. Мөн энэ
хэсэгт уншигчдын оруулсан сэтгэгдлүүд байрлана. Хөлийн хэсэгт ихэвчлэн

30
Дөрөвдүгээр бүлэг. Админ болон Wordpress вэб сайт

[Зураг-4.1]
ТОЛГОЙ WordPress вэб хуудасны
ерөнхий бүтэц, хэсэг бүрд
‘‘ вэб сайтын нэр байрлах элементүүд
‘‘ лого
‘‘ вэб сайтын уриа үг
‘‘ толгойн зураг
‘‘ сайтын навигацийн цэсүүд байрлана.

АГУУЛГА ХАЖУУ БАГАНА

Вэб сайтын мэдээлэл түгээх Админ вэб рүү


үндсэн талбар. нэвтрэн орох холбоос,
хайлт хийх талбар,
Энэ хэсэгт сайтад оруулсан
туслах цэсүүд,
бичлэг болон хуудасны
бусад сайтууд руу
агуулгууд, уншигчдын оруулсан
орох холбоосууд,
сэтгэгдлүүд гарч ирнэ.
зар сурталчилгааны
баннер гэх мэт виджет
ашиглан гарч ирэх
элементүүд байрлана.

ХӨЛИЙН ХЭСЭГ

Вэб сайтын цэсүүд, компанийн мэдээлэл,


зохиогчийн эрхтэй холбоотой мэдээллүүдийг
ерөнхийд нь тавина. Өөр нэмэлт мэдээлэл ч
тавьж болно.

вэб сайтыг ашиглах журам, зохиогчийн эрхийн мэдээлэл байхаас гадна бусад
нэмэгдэл мэдээлэлүүдийг байрлуулж болно.

31
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

[Зураг-4.2]
WordPress программын
3.4 хувилбарт хамт ирсэн
Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) нэртэй
вэб загварыг ашигласан
энгийн бүтэцтэй вэб
сайтын нүүр хуудас

Толгой хэсэг

Агуулгын хэсэг

Хажуу багана
Хажуу багана

Хөлийн хэсэг

WordPress программын 3.4 хувилбарыг суулгаад ажиллуулахад Хоёрмяга


арваннэг (Twenty Eleven) нэртэй вэбийн загварыг ашигласан энгийн бүтэцтэй
вэб сайтын нүүр хуудас гарч ирнэ. Энэ WordPress вэб сайтын нүүр хуудасны
зургийг [Зураг-4.2] -т харууллаа.

Толгойн хэсэгт WordPress-ыг суулгах үед оруулсан вэб хуудасны нэр, таг мөр
- Өөр нэгэн WordPress сайт (Just another WordPress site) гэсэн бичиг, толгойн зураг,
мөн Нүүр, Sample Page гэсэн загвар хоёр цэсийн нэр гарч ирсэн байна. Хажуу
баганад Хайлт(Search), Шинэ бичлэгүүд(Recent Posts), Шинэ сэтгэгдлүүд(Recent
Comments), Архивууд(Archives), Ангилал(Categories), Мета(Meta) зэрэг виджет

32
Дөрөвдүгээр бүлэг. Админ болон Wordpress вэб сайт

Толгой хэсэг

Хажуу
Агуулгын хэсэг багана

[Зураг-4.3]
WordPress программыг
ашиглан бүтээсэн
Оногдохуйн тавилан вэб
сайтын нүүр хуудас

Миний аав Намхай


овогтой Өлзийбат
нь Монголын хэвлэл
мэдээллийн байгууллагад
олон жил үр бүтээлтэй
ажиллаж ирсэн, олон
сайхан уран бүтээл
туурвисан зохиолч,
сэтгүүлч, эгэл жирийн
сэхээтэн, геологич
Хөлийн хэсэг мэргэжилтэй хүндтэй
хүн юм. Аавынхаа
“Оногдохуйн тавилан“,
“Чамтай танилцсан өдөр“,
“Үгийн ачаа“, “Шүлгэн
эрих буюу 108 шившлэг“
зэрэг номнуудад орсон
ашиглан үүсэх нэмэлт мэдээллүүдийг гаргасан байна. Агуулга хэсэгт Word- уншихад ухаарал
Press программын Hello world! загвар бичлэгийг харахаас гадна Хөлийн өгөх, сургамж болох,
урам оруулах, уяран
хэсэгт WordPress ажиллуулж байна (Proudly powered by WordPress) гэсэн бичгийг
хайлуулах шүлэг, богино
оруулсан байна. өгүүллэг, бодрол, уянгын
зураглалуудыг түүвэрлэн
Энэ вэб сайтын дизайны загварыг өөрчлөн дотор нь байгаа загвар агуулгын Оногдохуйн тавилан
оронд вэб сайтад орох жинхэнэ агуулгаа оруулан вэб сайтаа байгуулж нэртэй вэб сайтыг
эхлэнэ. WordPress программыг ашиглан бүтээсэн Оногдохуйн тавилан вэб WordPress программыг
ашиглан бүтээсэн юм.
сайтын нүүр хуудcыг [Зураг-4.3] дээр үзүүллээ.

33
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.2 Админ вэб сайт (Back End)

Вэбсайтад шинээр агуулга нэмэх, вэб дизайны загварыг өөрчлөх, шинээр


ажиллагааг нь өргөжүүлэх зэрэг бүхий л үйлдлийг Админ вэб дээр хийнэ.
Иймээс вэб сайтад өөрчлөлт хийхийн тулд хамгийн түрүүнд Админ вэб сайт
руу орох хэрэгтэй.

4.2.1 Админ вэб сайт руу орох

META Админ вэб сайт руу орохын тулд :

„„ Нэвтрэх Вэб сайтын нүүр хуудсанд байрлах Нэвтрэх холбоос (Log-in) дээр дарна.
„„ Entries RSS
„„ Comments RSS Эсвэл вэб браузер дээрхи вэбийн хаяг
http://www.домайннэр.com/wp-login.php
„„ WordPress.org бичих нүдэнд домайн нэрийн ард зураас
wp-login.php гэж бичээд ENTER дарахад Нэвтрэх цонх гарч ирнэ.

Бид компьютер дээр


Нэвтрэх цонх дээр WordPress-ийг суулгах
WAMP серверийг суулган үед оруулсан Хэрэглэгчийн нэр (User name)
туршилтын WordPress вэб болон Нууц үг (Password)- ээ бичээд Нэвтрэх
хийж байгаа учир админ
товч (log In)-ийг дарж админ сайт лүү орно.
вэб рүү орохын тулд
эхлээд WAMP серверээ
Хэрэглэгчийн нэр болон нууц үгэнд
ажиллуулна. Тэгээд
браузер дээрхи вэбийн хэрэглэсэн том болон жижиг үсгийн
хаяг бичих нүдэнд тэмдэгтийг зөрүүлж бичвэл дэлгэц дээр
localhost/wp-login.php хэрэглэгчийн нэр/нууц үгээ буруу оруулсан
гэж бичээд ENTER дарна.
талаар сануулга бичиг гарч ирэх бөгөөд та
админ вэб сайт руу орж чадахгүй. Иймээс
нэвтрэх мэдээллээ зөв оруулах хэрэгтэй.

Намайг сана(Remember Me) бичгийн өмнөх


дөрвөлжинг сонговол хэрэглэгчийн нэр, нууц үгийг систем хадгална. Админ
вэб сайтаас гараад дахин ороход нэвтрэх цонх дээр хэрэглэгчийн нэр, нууц
үг шууд гарч ирнэ.

Нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан уу(Lost your password)товчийг
дарж гарч ирэх цонхон дээр емайл хаягаа бичиж Шинэ нууц үг авах(Get New
Password) товчийг дарна. Та емайл хаягаараа шинэ мессеж хүлээн авна.

34
Дөрөвдүгээр бүлэг. Админ болон Wordpress вэб сайт

4.2.2 Админ вэб сайтын хуудасны ерөнхий бүтэц

Админ вэб сайт руу нэвтрэн орох бүр дэлгэц дээр хамгийн түрүүнд Самбар
(Dashboard) хуудас гарч ирнэ. Энэ хуудсыг Админ вэб сайтын нүүр хуудас гэж
хэлж болно. WordPress программын админ вэб хуудасны ерөнхий бүтцийг
[Зураг-4.4] зурагт харууллаа.

Админ бар

Вэбийг ажиллуулах,
удирдах гол хэсэг.
Энэ хэсэгт вэбийг
ажиллуулахад ашиглах
виджетүүд байрлана.

Админ цэс

Төгсгөл хэсэг

[Зураг-4.4]
Админ вэб сайтын хуудасны бүтцийг Админ бар, Админ цэс, Вэбийг
WordPress программын
ажиллуулах гол хэсэг, төгсгөл хэсгүүдэд хувааж болно. Админ бар, Админ Админ вэб хуудасны
цэс, Төгсгөл хэсгүүд нь админ вэбийн хуудас болгон дээр гарч ирнэ. ерөнхий бүтэц

Харин WordPress вэб сайтыг ажиллуулах, удирдах хэсэгт гарч ирэх виджетүүд
нь Админ цэсийг дараад гарч ирэх хуудсаас хамаарч өөр өөр байна.

4.2.3 Админ бар

Толгойн хэсэгт админ бар(Admin bar) байрлана. Админ барын баруун доод
хэсэгт Дэлгэцийн сонголт(Screen Options), Тусламж товч (Help)-нууд байрлана.

35
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

WordPress 3.1 хувилбараас эхлэн шинээр Админ барыг хэрэглэх болсон.


WordPress программыг анх суулгаад хэрэглэгчийн нэр, нууц үгээ хийн нэвтрэн
ороход WordPress вэб болон админ вэб хуудасны толгойн хэсэгт админ бар
гарч ирнэ. Хэрэв нэвтрэн ороогүй бол админ бар вэб хуудасны дээр гарч
ирэхгүй. Өөрөөр хэлбэл вэб сайтад зочилсон жирийн хэрэглэгчид админ бар
харагдахгүй.

WordPress 3.3.1 хувилбараас Админ барыг админ вэб хуудасны толгойн хэсэгт
байнга гарч байхаар зохиосон. Админ бар дээр дараах цэсүүд байрлана.

WordPress лого. WordPress.org сайт түүний Co-


dex хэсэг болон WordPress форум сайт руу орох
холбоосууд байрлана.
WordPress-ийн тухай
Вэбийн нэр. Админ вэб сайт дээр байвал Word-
Press вэб сайт руу орох холбоос, WordPress вэб WordPress.org
сайт дээр байвал админ
Оногдохуйн тавилан Баримтжуулалт
вэб сайтын самбар,
Сайтад зочлох загварыг өөрчлөх, виджет, Хэлэлцүүлэг
цэс үүсгэх хуудас, вэб Санал хүсэлт
сайтны толгой зураг
Оногдохуйн тавилан засах, дэвсгэр өнгө өөрчлөх хуудсууд руу орох
холбоосууд гарч ирнэ.
Самбар
Загвар Вэбд орсон сэтгэгдлүүд рүү орох холбоос
Өөрчлөх +Шинэ. Энэ цэс дээр шинээр
Виджет бичлэг, хуудас үүсгэх, медиа файл + Шинэ

Цэс оруулах, холбоос үүсгэх, хэрэглэгч Бичлэг


нэмэх хуудсуудыг гаргаж ирэх
Дэвсгэр Медиа
холбоосууд байрлана
Толгой
Холбоос

Хуудас
Юу байна (Howdo)
холбоос. Хэрэглэгч

Энэ холбоос дээр дарахад Профайл


засах (Edit My Profile), болон админ вэб
сайтаас Гарах (Log Out) холбоосууд гарч
ирнэ.

36
Дөрөвдүгээр бүлэг. Админ болон Wordpress вэб сайт

Дэлгэцийн тохируулга, Тусламж товч

Админ барын баруун доод хэсэгт Дэлгэцийн сонголт(Screen Options) болон


Тусламж(Help) товчууд зэрэгцэн байрлана

Дэлгэцийн сонголт(Screen Options) товчийг дарахад нэмэлт панел цонх


нээгдэнэ. Энэ панел дээр админ вэб сайтын ажлын гол талбар дээр
байрлах виджетүүдийн нэр болон бусад элементүүдийн нэр гарч ирнэ.
Панел дээр гарч ирсэн виджетийн нэр болон элементийн нэрийн өмнөх
дөрвөлжинг сонгож уг виджет болон элементийг дэлгэц дээр буюу ажлын
гол хэсэг дээр гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл Дэлгэцийн сонголт(Screen Options)
панелын тусламжтайгаар зөвхөн хэрэглэх виджетүүдээ дэлгэц дээр гаргаад,
ашиглахгүй бусад виджетүүдийг түр зуур харагдахгүй болгоно.

Жишээ нь: Самбар(Dashboard) хуудас дээр ажиллаж байх үед Шинэ сэтгэгдлүүд
(Recent Comments) болон Ирсэн холбоосууд(Incoming Links) виджетийг ашиглах
шаардлага байхгүй бол нэрийн өмнөх дөрвөлжинд байгаа чагтыг арилгаж
виджетүүдийг дэлгэц дээрээс алга болгоно. Дэлгэцийн зохиомж хэсэг дээр
ашиглах виджетүүдийг нэг, хоёр, гурван эгнээнд байрлуулах сонголтыг хийнэ.

Тусламж товч(Help)-ийг дарж WordPress–ийг ажиллуулах заавар мэдээлэл


гаргаж ирнэ.

37
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.2.4 Админ цэс

Админ вэбийн баруун хэсэгт Админ цэс байрлана. Админ


цэс WordPress вэб сайтад агуулга оруулах, шинээр плагин,
вэб загвар суулгах, навигацийн цэс үүсгэх, тохируулга
хийх зэрэг бүх л ажлыг удирдах хуудсуудыг гаргаж ирнэ.

Админ цэсийг Самбар, Агуулгын болон Тохиргооны


цэсүүд гэсэн гурван гол бүлэгт хувааж болно. Word-
Press программын Админы цэс, дэд цэсүүдийн бүтцийг
харуулсан зургийг 39-р хуудас дээр харууллаа.

Самбар цэсүүд: Самбар нүүр хуудас(Home), Шинэчлэл


(Update) гэсэн хоёр цэсээс тогтож байна. Админ вэб сайт
руу орох болгонд Самбар нүүр хуудас(Home) хамгийн
түрүүн гарч ирнэ.

Агуулгын цэсүүд: Бичлэг(Posts), Медиа(Media), Холбоос


(Links), Хуудас(Pages), Сэтгэгдэл(Comments) цэсүүд орно.
Агуулгын цэсүүд нь WordPress вэб сайтад шинээр агуулга
оруулах, засах, устгах ажлуудыг хийнэ.

Тохиргооны цэсүүд: Үзэмж(Appearance), Плагин (Plug-ins), Хэрэглэгч(Users),


Багаж(Tools), Тохиргоо(Settings) гэсэн цэсүүдэээс тогтоно. Тохиргооны цэсүүд
нь вэб сайтын дизайныг өөрчлөх, ажиллахад шаардлагатай тохиргоонуудыг
хийх болон нэмэгдэл программуудыг суулгаж ажиллуулна.

Админ цэсийг сонгох, дэлгэх, хураангуйлах

Админ хуудас дээр ажиллах үед админ цэсийг дэлгэж, хураагуйлж


болохоос гадна аль нэг цэс рүү орохын тулд хэд хэдэн аргаар орж
болно.

Админ цэсийн дор байгаа Цэс хураангуйлах (Collapse Menu) товчийг


дарахад цэсүүдийн нэрс алга болж зурган хэлбэрт орно. Цэс
хураангуйлах (Collapse Menu) зурган товч дээр дарж буцаж дэлгэрэнгүй
хэлбэрт оруулна.

Админ цэсийг бүрдүүлж байгаа тухайн бүлгийн


цэсүүдийг мөн дэлгэж доторхи цэсүүдийг
харуулах, нуух зэргээр өөрчилж болно. Хэрэв
тухайн бүлгийн цэс дэлгэгдээгүй тохиолдолд
курсорыг ойртуулахад уг бүлгийн цэсүүдийн нэр
цэрвэс гарч ирнэ.

38
Дөрөвдүгээр бүлэг. Админ болон Wordpress вэб сайт

WordPress программын админ цэсийн бүтэц


Самбар бүлгийн цэсүүд

Самбар Нүүр хуудас


Шинэчлэл

Агуулгын бүлгийн цэсүүд

Бичлэг Бичлэг Медиа Холбоос


Медиа Медиа сан
Бүх бичлэг Бүх холбоос
Холбоос Шинийг нэмэх Шинийг нэмэх Шинийг нэмэх
Хуудас Ангилал Холбоосын ангилал
Сэтгэгдэл Тэмдэглээ

Хуудас Сэтгэгдэл

Бүх хуудас
Шинийг нэмэх

Тохируулгын бүлгийн цэсүүд

Үзэмж Үзэмж Плагин Хэрэглэгчид


Плагин
Загвар Суусан плагин Бүх хэрэглэгч
Хэрэглэгчид Виджет Шинийг нэмэх Шинийг нэмэх
Багаж Цэс Код засагч Таны профайл
Тохиргоо Загварын сонголт
Толгой
Багаж Тохиргоо
Дэвсгэр
Код засагч Багажууд Ерөнхий
Импортлох Бичих
Экспортлох Унших
Ярилцлага
Медиа
Нууцлал
Оноосон холбоос

39
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Аль нэг цэсийн бүлгийн нэр дээр дарахад уг бүлэгт багтах цэсүүдийн нэр
WordPress программыг
монгол хэл дээр гарна. Өөр бүлгийн цэсийн нэр дээр дарахад өмнөх бүлгийн цэс хураангүй
ажиллуулахад хэрэглэх хэлбэрт орж доторх цэсүүдийн нэр харагдахгүй болно..
файлын орчуулга бүрэн
хийгдэж дуусаагүй юм.

Одоо орчуулсан зарим


нэр томъёо нь дахин
өөрчлөгдөж болохыг
анхаарна уу.

Жишээ нь: Post-ийг


Бичлэг, Нийтлэл гэж
орчуулагч нар орчуулсан
бол, Dashboard-ыг
Самбар , Хурдан
Самбар, мөн Category- WordPress дээр шинээр плагин суулгасан тохиолдолд тохиргоо хийх
ийг Бүлэг буюу Ангилал болон ажиллуулах шинэ цэс админ цэс дээр нэмэгдэн бий болно. Плагин
гэж орчуулсан.
ажиллуулах цэс Тохиргооны бүлэг дотор (Тохиргоо болон Багаж бүлэг дотор)
Энэ мэт ялгаатай ихэвчлэн байрлана. Эсвэл админ цэсийн эцэст байрлана.
орчуулгуудыг харгалзан
үзнэ үү.
4.2.5 Вэбийг удирдах, ажиллуулах хэсэг

Админ вэб хуудасны энэ хэсэгт вэб сайтыг ажиллуулах виджетууд байрлана.
Админы аль цэсийг дарж ямар хуудас дээр ажиллаж байгаагаас хамааран энэ
хэсэг дээр гарч ирэх виджетүүд өөр өөр ажил гүйцэтгэнэ. Жишээ нь Бичлэг
оруулах хуудас дээр бичлэг оруулахтай хамаатай виджетүүд, Тэмдэглээ
шинээр оруулах хуудас дээр тэмдэглээтэй холбоотой виджетүүд гарч ирнэ.

4.2.6 Төгсгөл

Төгсгөл хэсэгт WordPress.org вэб сайт руу орох холбоос байрлана. Мөн
WordPress-ийн ямар хувилбарыг хэрэглэж байгааг энэ хэсгээс мэдэж болно.

40
Тавдугаар бүлэг. Админы Самбар бүлэг

Нэгдүгээр хэсэг.
WordPress ПРОГРАММЫН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5-р бүлэг

Админы Самбар бүлэг


5.1 Самбар хуудас
5.2 Шинэчлэл хуудас

41
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5-р бүлэг. Админ вэб хуудасны самбар бүлэг

Админ вэб рүү нэвтрэн орох бүр дэлгэц дээр хамгийн түрүүнд Админ вэб
сайтны Самбар(Dashboard) хуудас гарч ирнэ.

5.1 Самбар хуудас

Самбар(Dashboard) хуудсыг Админ вэб сайтын нүүр хуудас гэж хэлж болно.
[Зураг-5.1]

Самбар(Dashboard) хуудас дээр 8 виджет байрлана. Виджетүүд дээр Word-


Press вэб сайт болон WordPress программтай холбоотой шинэ мэдээллүүд
гарч ирнэ. Самбар(Dashboard) хуудас руу анх ороход эдгээр 8 виджет нь
бүхлээрээ харагдах бөгөөд виджетийн нэр байгаа бар дээр дарж хураангуй
хэлбэрт оруулж болно.

[Зураг-5.1]
Самбар(Dashboard) хуудас

42
Тавдугаар бүлэг. Админы Самбар бүлэг

Мөн дахин дарж дэлгэрэнгүй


хэлбэрт оруулахаас гадна
хулганаар уг нэрийн бар дээр
дарж байрлалыг өөрчилж
зөөж болно.

Дэлгэцийн сонголт(Screen Op-


tions) панелын тусламжтайгаар
зөвхөн хэрэглэх виджетүүдээ
дэлгэц дээр гаргаад, ашиглахгүй бусад виджетүүдийг түр зуур харагдахгүй
болгоно. Хуудас дээр хийсэн өөрчлөлтүүд нь автоматаар хадгалагдах
бөгөөд хуудсыг дараа нь дахин нээхэд хамгийн сүүлд ашиглагдаж
байснаараа гарч ирнэ. Мөн зарим виджетийн нэрийн бар дээр курсорыг
аваачихад тохируулга хийх холбоос гарч ирнэ.

Яг одоо( Right Now) виджет дээр вэбд


оруулсан агуулгуудын статистик
мэдээллүүд гарч ирнэ.

Агуулга(Content) хэсэгт вэб сайтад


орсон Бичлэг(Post), Хуудас(Page),
Ангилал(Category), Тэмдэглээ(Tag) үгийн
нийт тоог харуулахаас гадна эдгээр үгүүд
нь холбоосууд тул тэдгээр дээр дарж
хамаатай админ хуудас руу орно.

Хэлэлцүүлэг(Discussion) хэсэгт вэб сайтад оруулсан Сэтгэгдэл(Comment)-үүдийн


нийт тоо, үүнээс Батлагдсан (Approved), Хүлээгдэж байгаа (Pending) байгаа болон
Спам(Spam) байж болзошгүй сэтгэгдлүүдийн тоог харуулна.

Виджетийн доод хэсэгт вэб сайтад одоо ашиглаж байгаа вэб загварын
нэр, нийт виджетийн тоо, WordPress программын одоо ашиглаж байгаа
хувилбарыг мэдээлнэ. WordPress-ийн шинэ хувилбар гарсан тохиолдолд уг
хувилбарыг татаж суулгахыг сануулсан бичиг нэмж гарч ирнэ.

Шинэ сэтгэгдлүүд(Recent Comments)

Виджет дээр вэб сайтад шинээр орсон сэтгэгдлүүд гарч


ирнэ. Аль нэг сэтгэгдэлд курсорыг ойртуулахад дор нь
Батлахыг үл зөвшөөрөх(Unapprove), Хариу өгөх (Reply),
Засах(Edit), Спам(Spam), Хогийн сав (Trash) холбоосууд гарч
ирнэ. Холбоосууд дээр дарж тохирох үйлдлийг хийнэ.

43
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Виджетийн доод хэсэгт вэбд орсон Бүх сэтгэгдэл(All), үүнээс Хүлээгдэж байгаа
(Pending),
Батлагдсан (Approved), Спам(Spam), Хогийн сав (Trash) -нд байгаа буюу
одоогоор вэб сайтаас устгагдсан нийт сэтгэгдлийн тоог мэдэж болно. Энэ тоо
нэрүүдийн хажуу талд хаалтан дотор гарсан байна.

Виджет дээр гаргах сэтгэгдлийн тоог өөрчлөхийн


тулд виджетийн нэрийн баруун талд гарч ирэх
Тохируулах(Configure) холбоосыг дарна. Гарч ирэх
жижиг цонх дээрхи Харуулах сэтгэгдлийн тоо
(Number of comments show) нүдэнд виджет дээр гарч
ирэх сэтгэгдлийн тоог бичнэ.

Шинэ нооргууд (Recent Drafts)

Виджет дээр вэб сайтад нийтлэгдэж амжаагүй ноорог болон хадгалсан


бичлэгүүд гарч ирнэ. WordPress-ийг дөнгөж суулгаад энэ хуудас руу ороход
виджет дээр ноорог бичлэгүүд гарч ирэхгүй.

Шуурхай нийтлэх(QuickPress)

Вэб дээр шинэ бичлэгийг Шинэ бичлэг нэмэх(Add New Post) хуудас
руу орж үүсгэнэ. Хэрэв бичлэгийг яаралтай оруулах шаардлага
гарвал энэ виджетийг ашиглах боломжтой. Оруулж байгаа бичлэгийг
ангилах, түүнийг вэб дээр нийтлэх сар өдрийг төлөвлөх боломжгүй
бөгөөд оруулсан бичлэгийг ноорог болгон хадгалах эсвэл шууд вэб
дээр хэвлэнэ.

Ирсэн холбоосууд (Incoming links)

Google блог гэх зэрэг хайлтын технологийн


тусламжтайгаар таны вэбтэй холбогдсон холбоосууд энэ
виджет дээр гарч ирнэ. Хамгийн сүүлд үүссэн холбоос
хамгийн эхэнд байрлана. Холбоосууд дээр дарж вэб
сайт дээрээ нийтлэгдсэн бичлэгүүдийн тухай болон вэб сайтын тухай бусад
хүмүүсийн санаа бодлыг мэдэж авах болно.

Плагинууд (Plugins)

Виджет дээр WordPress-д зориулан


Шинээр бүтээгдсэн (Newest Plugins),
Саяхан шинэчлэгдсэн(Recently Updated)
болон хамгийн түгээмэл (Most Popular)
плагинуудын мэдээлэл байрлана.

44
Тавдугаар бүлэг. Админы Самбар бүлэг

WordPress блог (WordPress blog) болон WordPress-ийн бусад мэдээ (Other


WordPress news)

Эдгээр виджетүүд дээр WordPress программын талаархи сүүлийн үеийн


мэдээ, мэдээлэлүүд гарч ирнэ.

5.2 Шинэчлэл хуудас

WordPress программын шинэчлэл, шинэ хувилбар программ, вэб сайтын


дизайнд сонгосон вэбийн загвар, плагины шинэ хувилбар гарах болгонд
Админ цэс дээр байгаа Шинэчлэл(Updates) товчны хажууд хаалт дотор тоо
гарч ирнэ. Хэрэв уг товчны хажууд ямар нэгэн тоо гарч ирээгүй бол одоогоор
WordPress программд шинэ өөрчлөлтүүд хийгдээгүй байна гэсэн үг.

Шинэчлэл(Updates) товчийг дарж уг хуудас руу орно. Хуудасны эхэнд Word-


Press программыг шинэчлэх шаардлагатай эсэх, программын хамгийн
сүүлийн хувилбарыг ашиглаж байгаа эсэх зэрэг мэдээлэлүүд гарч ирнэ.

45
Нэгдүгээр хэсэг. WORDPRESS ПРОГРАММЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хуудас дээр ашиглаж байгаа вэб загвар болон плагинуудын хамгийн сүүлчийн
хувилбаруудыг хэрэглэж байвал энэ тухай мэдээлэл бас гарсан байна.

Хэрэглэж байгаа вэб загвар, плагин бүрийн шинэ хувилбар гарсан тохиолдолд
шинэчлэх шаардлагатай санамж бичиг гарч ирнэ.

46
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

Хоёрдугаар хэсэг.
АГУУЛГА ОРУУЛАХ

6-р бүлэг

Бичлэг оруулах
6.1 Бичлэг, хуудасны ялгаа
6.2 Шинэ бичлэг болон шинэ хуудас нэмэх хуудсууд дээрхи виджетүүд
6.3 Шуурхай хэвлэл виджет
6.4 Шинэ бичлэг нэмэх хуудас руу орох
6.5 Бичлэг шинээр оруулах
6.6 Агуулгын цонх, түүний багажууд
6.7 Агуулгыг вэб дээр нийтлэх
6.8 Бичлэгүүдийг удирдах
6.9 Ангилал үүсгэх
6.10 Тэмдэглээ оруулах
6.11 Бичлэгт ашиглах бусад виджетүүд

47
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6-р бүлэг. Бичлэг оруулах

Вэб сайтын хамгийн чухал элемент бол түүний агуулга юм. WordPress нь
вэб хуудаст агуулга оруулах, шинэчлэх, засах, тэдгээрийг удирдах, зохион
байгуулах үйлдлүүдийг хялбар үйлдэнэ.

Энэ бүлэгт агуулгын үндсэн гол хоёр төрөл болох бичлэг, хуудасны ялгааг
эхэлж харуулна. Дараа нь энгийн бичлэг шинээр үүсгэх, засварлах, бичлэгийн
ангилал болон тэмдэглээ үгийг үүсгэх тухай өгүүлнэ. Эцэст нь нарийн
бүтэцтэй бичлэгт хэрэглэх элементүүдийг танилцуулна.

6.1 Бичлэг, хуудасны ялгаа

WordPress вэб сайтад шинээр орох агуулгуудыг БИЧЛЭГ, ХУУДАС гэсэн хоёр
хэлбэрээр оруулна. Бичлэг болон хуудасны төстэй болон ялгаатай талуудыг
сайтар ойлгох нь маш чухал.

WordPress нь PHP хэл дээр бичигдсэн динамик вэбсайт байгуулах программ


юм. Иймээс WordPress вэб нь динамик вэб сайт тул үндсэндээ бүх агуулгууд
динамик байна. Гэвч бичлэгийг динамик, хуудсыг статик агуулга гэж ерөнхийд
нь үзнэ. Бичлэг, хуудасны гол ялгаануудыг 49-р хуудас дээрхи хүснэгтээс
харна уу.

ВЭБ САЙТ

Блог/Бичлэг Танилцуулга Үйлчилгээ Журам Холбоо


барих
Бичлэг 5
Хуудас 1 Хуудас 2 Хуудас 3 Хуудас 4
Бичлэг 4

Бичлэг 3
[Зураг-6.1а]
WordPress вэб сайтын Бичлэг 2
хуудас болон бичлэгийн Бичлэг 1
бүтцийн ялгаа

48
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

БИЧЛЭГ ХУУДАС

Динамик агуулга Статик агуулга


Шинэ мэдээ мэдээлэл, үйл явдал болон Байгууллагын танилцуулга, ажиллах
тодорхой сэдэвтэй өгүүллэг, нийтлэлүүдийг журам, харилцах хаяг зэрэг
бичлэг үүсгэн вэбд байрлуулна. Шинэ мэдээ, мэдээллүүдийг хуудас үүсгэн вэбд
шинэ өгүүллэгүүд байнга нэмэгдэн орох тул оруулна. Хуудасны агуулгыг удаан
бичлэгийг динамик агуулга гэж үзнэ. хугацаанд өөрчлөх шаардлагагүй тул
статик агуулга гэж үзнэ.
Иймээс цаг хугацаанаас хамаарсан,
хоорондоо холбоотой, заавал ангилан оруулах Цаг хугацаанаас үл хамаарсан, агуулгыг
шаардлагатай мэдээлэлийг оруулах хэрэгтэй нь байнга өөрчлөх шаардлагагүй, ангилан
бол бичлэг үүсгэн оруулна. зохион байгуулах хэрэгцээгүй мэдээллийг
оруулах хэрэгтэй бол хуудас үүсгэн
Вэб хуудаст оруулсан бичлэг нь цаг оруулна.
хугацаанаас хамаарсан байдаг тул бичлэгийн
агуулга хуучирч түүнийг устгах буюу эсвэл Хуудаст оруулах мэдээлэл ихэвчлэн вэб
устгаагүй тохиолдолд нүүр хуудас дээр гарч сайтын ажиллагаа, түүнийг ажиллуулж
ирэхгүй архивлагдана. Түүнээс гадна өмнө байгаа хүмүүсийн тухай өөрөөр хэлбэл уг
орсон бичлэгийн агуулгыг хэсэг хугацааны вэбсайтын тухай мэдээлэл байна.
дараа дахин нийтлэх хэрэгтэй бол түүнийг Иймээс хуудсыг статик агуулга гэж үзнэ.
вэбийн нүүр хуудас дээр ахин гаргаж ирж
болно. Иймээс бичлэгийг динамик агуулга
гэнэ.

Бичлэгийн бүтэц Хуудасны бүтэц


Бичлэгийг оруулахдаа түүний зохиогчийн нэр, Хуудсыг дуудан гаргаж ирэхэд бичлэг
нийтэлсэн огноо, хамаарах тэмдэглээ үгсийг шиг зохиогчийн нэр, нийтэлсэн огноо,
оруулж ангилан зохион байгуулна. ангилалын нэр, тэмдэглээ үгүүд гарч
ирэхгүй. Харин тухайн хуудасны дэд
хуудсыг үүсгэж болно.

Бичлэгийг вэб хуудас дээр харах Хуудсыг харах


Бичлэгүүд үүссэн дарааллаараа урвуу Хуудас нь бичлэг шиг орсон дарааллаар
хамаарлалаар үргэлжлэн байрлана. Өөрөөр үргэлжлэн байрлахгүй. Вэб дээр гаргах
хэлбэл вэбийн нүүр хуудас дээр хамгийн бичлэгийн тоог өөрчилж болдог бол
сүүлд орсон бичлэг хамгийн эхэнд гарна. хуудасны хувьд тэдгээрийг дангаар нь
[Зураг-6.1а болон 6.1б]. гаргана. Өөрөөр хэлбэл нэг нэгээрээ бие
даан вэб хуудас дээр гарч ирнэ [Зураг-
Бичлэгүүдийг вэб хуудас дээр хэвлэгдсэн 6.1а болон 6.1б].
огноо, ангилалаар нь, зохиогчийн нэрээр
болон тэмдэглээ үгээр нь шүүн гаргаж ирж Жишээ нь: Байгууллагын танилцуулга
болно. Жишээ нь: 9 сард оруулсан бүх хуудас вэб дээр дангаар гарна. Өөр
бичлэгийг, “шинэ ном” ангилалд байгаа хуудас давхар гарахгүй. Тухайн хуудасны
бичлэгүүдийг, ижил тэмдэглээ үгтэй болон дэд хуудас байсан ч дэлгэц дээр дангаар
тухайн нэг зохиогчийн оруулсан бичлэгүүдийг гарч ирнэ. [Зураг-6.1б]
шүүн гаргаж ирэх гэх мэт.

Нүүр хуудас дээр бичлэгүүдийг бүрэн Бичлэгээс нэг ялгарах зүйл бол аль нэг
бус зөвхөн багахан хэсгийг харагдахаар хуудсыг вэб дээр гаргаж ирэхдээ тухайн
байрлуулах бөгөөд тухайн бичлэгийн агуулгыг вэбд хэрэглэж байгаа вэбийн загварт
бүрэн уншихын тулд уг хэсгийн төгсгөлд багтсан өөр өөр дизайнтай хуудасны
оруулсан холбоос эсвэл бичлэгийн гарчиг загваруудаас сонгон хуудсуудыг ялгаатай
дээр дарна [Зураг-6.1в].
харуулж болно (7-р бүлэг. Хуудас үүсгэх
өгүүллийг харна уу).

49
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

[Зураг-6.1б]
Вэб сайтын толгой Вэб
Вэбсайтын
сайтынтолгой
толгой
WordPress вэб сайтын
нүүр хуудас дээр гарч ирэх
Сайтын цэсүүд
бичлэг болон хуудасны Сайтын цэсүүд
бүтцийн ялгаа Бичлэг
Виджет
Виджет
Бичлэг
Хуудасны агуулга
Бичлэг
Виджет Виджет
Бичлэг

Бичлэг
Виджет Виджет
Бичлэг

Өмнөх Дараах

Төгсгөл Төгсгөл

WordPress вэб сайтын WordPress вэб сайтын


нүүр хуудас дээр гарч ирэх нүүр хуудас дээр гарч ирэх
бичлэгийн бүтэц хуудасны бүтэц

Вэб сайтын толгой Вэб сайтын толгой

Сайтын цэсүүд Сайтын цэсүүд


Бичлэг 6
Виджет
Hello World! Виджет
Мета мэдээлэл
Бичлэг 5
[Зураг-6.1в] Бичлэгийн агуулга
Нүүр хуудас дээр Бичлэг 4
бичлэгүүдийг бүрэн бус Виджет Мета мэдээлэл Виджет
зөвхөн багахан хэсгийг Бичлэг 3
харагдахаар байрлуулах Сэтгэгдлүүд
бөгөөд тухайн бичлэгийн Бичлэг 2
Виджет Виджет
агуулгыг бүрэн уншихын
Бичлэг 1 - Hello World!
тулд нүүр хуудас дээр
гаргаж ирэхийн тулд уг Өмнөх Дараах Өмнөх Дараах
хэсгийг төгсгөлд оруулсан
холбоос эсвэл бичлэгийн
Төгсгөл Төгсгөл
гарчиг дээр дарна

50
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

6.2 Шинэ бичлэг болон шинэ хуудас нэмэх хуудсууд дээрхи


виджетүүд

Шинэ бичлэг нэмэх (Add New Post) болон Шинэ хуудас нэмэх (Add New Page)
хуудсууд дээр ашигладаг ихэнх виджетүүд нь адилхан. Иймээс вэбд бичлэг
оруулах, хуудас үүсгэх ажиллагаа нь ерөнхийдөө ижил үйлдэгдэнэ. Шинэ
бичлэг нэмэх (Add New Post) болон Шинэ хуудас нэмэх (Add New Page) хуудасны
бүтцийг [Зураг-6.2] -аас харьцуулан харна уу. Зөвхөн бичлэгт болон хуудаст
хэрэглэдэг виджетүүдийг [Зураг-6.2] дээр хөх хүрээгээр ялган харууллаа.

[Зураг-6.2]
Бичлэг шинээр үүсгэх Шинэ бичлэг нэмэх (Add
New Post) болон Шинэ хуудас нэмэх (Add New Page)
хуудасны бүтэц, ашиглах виджетүүд

51
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.3 Шуурхай хэвлэл (QuickPress) виджет

Вэб сайтад яаралтай мэдээлэл оруулах шаардлага гарвал Самбар(Dashboard)


хуудас дээр байгаа ШуурхайХэвлэл(QuickPress) виджетийг хэрэглэж болно.

Гарчиг(Title) - Бичлэгийн гарчгийг оруулна.

Татах/Оруулах(Upload/Insert) - Зураг, медиа файл оруулна.

Агуулга(Content) - Агуулгаа оруулна.

Тэмдэглээ(Tags) - Тэмдэглээ үүсгэнэ.

Нооргийг хадгалах(Save Draft) - Бичлэгээ ноорог болгон хадгална.

Дахиад эхлэх(Reset) - Бүхнийг эхнээс эхлэнэ.

Нийтлэх (Publish) - Оруулсан бичлэгээ вэб дээр гаргаж ирэхийн тулд нийтлэх
товчийг дарна.

Бичлэгийг вэб хуудас дээр хэвлэх он сар


өдрийг төлөвлөж болохгүй тул ноорог болгон
хадгалах юмуу аль эсвэл Нийтлэх(Publish)
товчийг дарж вэб дээр шууд байрлуулна. Мөн
бичлэгийг аль нэгэн ангилалд оруулж болохгүй.
Иймээс ШуурхайХэвлэл(QuickPress) виджет нь
нарийн бүтэцтэй бичлэг оруулах шаардлагыг
хангахгүй.

Нарийн бүтэцтэй бичлэг шинээр үүсгэхдээ Шинэ бичлэг нэмэх(Add New Post)
хуудсыг ашиглах хэрэгтэйг зөвлөж байна. [Зураг-6.3]

6.4 Шинэ бичлэг нэмэх хуудас руу орох

Шинэ бичлэг нэмэх (Add New Post) хуудас руу хэд хэдэн аргаар орно. Үүнд:

‘‘ Админ бар дээр байгаа +Шинэ (+New) цэс рүү орж Бичлэг(Post)-ийг
дарна.
‘‘ Админ цэсний Бичлэг(Posts) хэсэг дээр курсорыг аваачаад гарч ирсэн
цэсүүдээс Шинийг нэмэх (Add New) цэсийг дарна.
‘‘ Эсвэл Админ цэсний Бичлэг(Posts) хэсгийн цэсүүд харагдаж байгаа
тохиолдолд Шинийг нэмэх (Add New) цэсийг дарна.

52
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

Шинэ бичлэг нэмэх(Add New Post) хуудас дээр бичлэгийг шинээр оруулахаасаа
өмнө дэлгэц дээр байгаа виджетүүдийн байрлалыг өөрчлөх, зарим
виджетийг дэлгэц дээр харагдахгүй болгох гэх мэт зохион байгуулах ажил
хийх боломжтой. Учир нь зарим виджетийг тогтмол ашиглахгүй. Иймээс
ашиглахгүй виджетүүдийг дэлгэц дээр харагдахгүй болгохын тулд Дэлгэцийн
сонголт (Screen Options) товчийг дарна. Товчийг дарахад гарч ирэх панел дээр
байгаа виджетүүдийн нэрийн өмнөх дөрвөлжин дээр хулганаар дарж чагтыг
алга болгоно. Мөн тогтмол ашиглах виджетийн байрлалыг хэрэглэхэд
тохиромжтой байрлалд зөөж байрлуулж болно. Энэ үйлдлийг бусад админы
зарим хуудсууд дээр адилхан хийнэ.

[Зураг-6.3]
Шинэ бичлэг нэмэх (Add
New Post) хуудасны
бүтэц, түүний виджетүүд

53
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.5 Бичлэг шинээр оруулах

Шинэ бичлэг нэмэх(Add New Post) хуудас дээр энгийн бүтэцтэй бичлэг шинээр
үүсгэхийн тулд:

Гарчгийг энд оруул(Enter title here) нүдэнд бичлэгийн гарчгийг оруулна. Бичлэгийн
гарчиг нь оруулах агуулгаа тодотгосон, уншигчдыг татах оновчтой товчхон
нэр байвал сайн.

Оноосон холбоос(Permalink). Бичлэгийн гарчгийг оруулахад түүний доор вэб


холбоос гарч ирнэ. Холбоосын төгсгөл хэсэгт бичлэгийн гарчиг эсвэл түүний
дугаар автоматаар гарч ирнэ. Үүнийг бичлэгийн слаг(slug) гэж нэрлэнэ. Слагийн
анхны бүтэц нь бичлэгийн дугаар байдлаар гарч ирнэ. Вэб холбоосыг бүхэлд
нь оноосон холбоос гэнэ. Оноосон холбоос нь бичлэгийн интернэт дэх вэбийн
хаяг бөгөөд интернэт хэрэглэгч энэ холбоосыг браузерийн хаяг дээр бичиж
бичлэгийг гаргаж уншина.

Оноосон холбоосын бүтцийг тодорхойлох нь маш чухал. Админ хуудасны


Тохиргоо<Оноосон холбоос(Settings<Permalinks) хуудас руу орж түүний бүтцийг
сонгоно. Оноосон холбоосын тухай 14.7 Оноосон холбоосын тохиргоо
Ихэнх хэрэглээний
өгүүллээс харна уу.
программуудын ашигладаг
гарын товчны хослолыг
Оноосон холбоосын тохиргоог өөрчлөн сонгосон тохиолдолд төгсгөл хэсэг
WordPress-ийн агуулгын дээр байгаа слагийг ашиглан бичлэгийн гарчгийг өөрчлөн сольж болно. Учир
цонх дээр мөн хэрэглэнэ. нь вэб сайтад орж байгаа бичлэг болон хуудаст гарчгийг давхцуулан өгч
Жишээ нь:
болохгүй.
Shift+Enter = Мөр
хоорондын зайг нэмэх,
Агуулгын цонх. Оноосон холбоосын дор агуулга оруулах цонх түүний дээр
Ctrl+C = Хувилах,
Ctrl+X = Хувилаад устгах, агуулгыг форматлах багажууд байрлана. Агуулга оруулах цонх нь Визуал
Ctrl+Z = Үйлдлийг буцаах, болон HTML гэсэн хоёр горим дээр ажиллана. Визуал товчийг дарж
Ctrl+A = Цонхонд байгаа Визуал, HTML товчийг дарж HTML горимд ажиллах цонхыг гаргаж
бүх текстийг сонгох
гэх мэт.
ирнэ. Өөрөөр хэлбэл Визуал горим дээр Word дээр ажилладаг шиг агуулгыг
форматладаг багажуудыг ашигладаг бол, HTML цонх дээр коде оруулахад
хэрэглэдэг тагууд ашиглан агуулгыг форматлана.

Агуулга оруулах цонхны баруун доод буланг хулганаар дарж цонхны хэмжээг
томсгож багасгаж болно.

Агуулгын цонх дотор агуулгаа оруулаад Нийтлэх(Publish) товчийг дарж агуулгаа


хэрэглэгчийн вэб дээр гаргаж ирнэ. [Зураг-6.5 а, б]

54
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

[Зураг-6.5а]
Бичлэгийн гарчиг Шинэ бичлэг нэмэх(Add
Оноосон холбоос New Post) хуудас дээр
энгийн бичлэг оруулах.

Огноо
Нийтлэх товч

Агуулгын цонх

Энэ буланг
хулганаар дарж
цонхны хэмжээг
өөрчлөнө.

[Зураг-6.5б]
Оруулсан бичлэгийг вэб
хуудас дээр харуулсан
байдал

Бичлэгийн нэр
Огноо

Агуулга

55
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.6 Агуулгын цонх, түүний багажууд

Агуулгын цонхны дээр байрлаж байгаа Татах/Оруулах(Upload/Insert) бичгийн


хажууд байгаа товчийг бичлэг/хуудаст зураг, видео, дууны болон бусад
медиа файлуудыг оруулж ирэхэд хэрэглэнэ. Түүний доор агуулгын цонхонд
тавигдсан текстийг форматлах багажууд байрлана.

Агуулгын цонхыг Визуал горим дээр ажиллуулахад хэрэглэх багажууд

Bold – Үг, үсгийг тод хар болгоно.



Italic – Үг, үсгийг бичмэл хэлбэртэй болгоно.

Strikethrough – Үгийг голоор нь хар зураасаар дарна.

Unordered List – Тэмдэгт хэрэглэсэн жагсаалт үүсгэнэ.



Ordered List – Дугаарласан жагсаалт үүсгэнэ.

Blockquote – Ишлэл үүсгэнэ.

Align left – Параграфын мөрүүдийн зүүн талыг зэрэгцүүлнэ.

Align Center – Параграфын мөрүүдийг голлуулна.

Align Right – Параграфын мөрүүдийн баруун талыг зэрэгцүүлнэ.

Insert/edit link – Холбоос үүсгэх буюу үүсгэсэн холбоосыг засна.

Unlink – Холбоосыг устгана.

Insert More tag – Бичлэгийг үргэлжлүүлэн уншихын тулд “Цааш нь

унш” товчийг хэрэглэнэ.

Toggle Spellchecker - Үг, үсгийн алдааг хянана.



Toggle fullscreen mode – Агуулгын цонхыг томруулна.

Exit fullscreen товчийг дарж цонхыг буцааж жижиг болгоно.

Show/Hide Kitchen Sink – Нэмэлт түүлүүдийг гаргах болон нууна.


56
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

Style – Параграф болон гарчигуудыг форматлана.



Underline – Үг, үсгийн доогуур зураас тавина.

Align Full – Параграфын мөрүүдийг баруун болон зүүн талаар нь зэрэг

зэрэгцүүлэн байрлуулна. Хамгийн сүүлийн мөр зүүн талд зэрэгцэнэ.

Select text color – Текстийн өнгийг өөрчлөнө.



Paste as Plain Text – Хувилсан текстийг буулгах товчийг ашиглаж

тексттэй хамт ирсэн коде болон форматыг цэвэрлэнэ.

Paste from Word – Microsoft Word –оос текстийг агуулгын цонх дотор

буулгахад энэ товчийг ашиглана.

Remove formatting – Текстийн форматыг цэвэрлэнэ (тод, налуу,



доогуур зураас, өнгийг арилгана).

Insert custom character – Компьютерийн гар дээр тэмдэглэгдээгүй ¼,



½, ¾, ©, €, ö гэх мэт тусгай үсэг, тэмдэгтийг оруулна.

Outdent - Параграфыг нэг алхам урагшлуулна.



Indent – Парагафыг нэг алхам хойшлуулна.

Undo – Цонх дээр хийсэн сүүлийн үйлдлийг хүчингүй болгоно.

Redo – Хамгийн сүүлд хүчингүй болгосон үйлдлийг буцаана.

Help – WordPress Агуулгын цонхыг ашиглах тусламж мэдээлэлийг

гаргаж ирнэ.
Визуал Visual – Агуулгын цонхыг визуал горимын хэсэгт оруулна.
HTML HTML – Агуулгын цонхыг HTML горимын хэсэгт оруулна.

57
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Таг товчийг 2 янзаар


ашиглана.

1-р арга. Бичлэгт байгаа


тухайн үгийг хараар
тодруулах хэрэгтэй бол
уг үгийн эхэнд курсорыг
байрлуулж bold товчийг
Агуулгын цонхыг HTML горим дээр ажиллуулахад хэрэглэх багажууд
дарахад <bold> гэсэн
эхлэл таг үүснэ. Үгийн
Bold – Үг, үсгийг тодруулна.
ард курсорыг байрлуулж
bold товчийг дахин дарвал Italic – Үг, үсгийг бичмэл хэлбэртэй болгоно.
</bold> гэсэн төгсгөл
таг тавигдана. Энэ хоёр Link – Линк үүсгэнэ.
тагийн хооронд орсон үг
тод хараар бичигдэнэ. Blockquote – Ишлэл үүсгэнэ.

2-р арга. Бичлэгт байгаа Delete – Үгийг голоор нь хар зураасаар дарна.
хараар тодруулах үгийг
сонгоод bold товчийг Insert – Нэмэгдэл текст оруулна.
дарвал үгийн эхэнд эхлэл

таг буюу <bold>, үгийн Image – Зураг оруулна.

эцэст төгсгөл таг</bold>
Unordered List – Тэмдэгт хэрэглэсэн жагсаалт үүсгэнэ.
зэрэг үүсэж, хооронд
орсон үг тодоор бичигдэнэ.
Ordered List – Дугаарласан жагсаалт үүсгэнэ.

List Item – Жагсаалт үүсгэхэд хэрэглэнэ.

Code –Код оруулна.

Insert More tag –Бичлэгийг үргэлжлүүлэхийн тулд “Цааш нь

унш” товчийг хэрэглэнэ.

Хайх Lookup – answers.com-д орсон үгийг тодруулна.



Тагийг хаах Close Tags – Автоматаар төгсгөл таг тавина.

Бүтэн дэлгэц Toggle fullscreen mode – Агуулгын цонхыг томруулна.

58
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

6.7 Агуулгыг вэб дээр нийтлэх

6.7.1 Нийтлэх(Publish) виджет

Бичлэгийг вэб сайтад байрлуулахын тулд Нийтлэх(Publish) виджет дээр


байгаа Нийтлэх товчийг дарна. Нийтлэх товч нь бичлэгийн төлөвөөс хамаарч
Шинэчлэх(Update), Нийтлэх(Publish), Төлөвлөх(Schedule) гэсэн товчуудад хувирна.

Шинэ бичлэгийг дөнгөж оруулахад виджетийн дээд хэсэгт Нооргийг


хадгалах(Save Draft), Харах(Preview) гэсэн хоёр товч байрлана. Нооргийг хадгалах
товчийг дарж бичлэгийг ноорог болгон хадгална. Ингэхэд Шинэ бичлэг нэмэх
(Add New Post) хуудас Бичлэгийг засах(Edit Post) хуудсаар солигдоно. Харах
товчийг дарж оруулсан бичлэгийг хэрэглэгчийн вэб дээр хэрхэн харагдахыг
шалгана.

Хогийн сав руу зөөх(Move to Trash) товчийг дарж бичлэгийг хогийн саванд хийнэ.
Хэрэв бичлэгийг санамсаргүй хогийн саванд хийсэн бол түүнийг буцааж
гаргаж ирж болно. Хогийн савнаас гаргасан бичлэгийг эхлээд заавал Ноорог
болгон хадгална. Дараа нь Нийтлэх команд өгч вэб дээр хэвлэнэ

6.7.2 Төлөв (Status)

Бичлэгийг нэг төлөвөөс нөгөөд шилжүүлэх боломжтой.

Ноорог(Draft): Бичлэгийг дахин засаж хянах шаардлагатай бол


ноорог төлөвийг сонгож хадгална.

Хүлээгдэж буйг харах(Pending Review): Ноорог бичлэгийг нийтлэхээс өмнө


редакторт хянуулах хэрэгтэй бол энэ товчийг дарна.

Нийтлэсэн(Published): Бичлэгийг вэб сайтад нийтлэсэн бол төлөв хэсэг дээр


энэ бичиг гарсан байна. Нийтлэсэн бичлэгийг буцааж ноорог болон хяналтад
шилжүүлж болно. Ингэсэн тохиолдолд уг бичлэг вэб хуудас дээр харагдахгүй
болно.

59
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.7.3 Харагдалт (Visibility)

Вэб сайт дээр нийтлэгдсэн бичлэг болгоныг уншигч бүр унших боломжгүй.
Оруулсан бичлэгийг хэнд уншуулахыг энэ хэсэгт тохируулж өгнө.

Нийтийн(Public): Интернэт хэрэглэгч бүр


уг бичлэгийг уншина.

Бичлэгийг нүүр хуудас дээр гаргах (Stick


this post to the front page): Бичгийн өмнөх
дөрвөлжинг сонговол бичлэг хэзээ
орсноос үл хамааран вэб сайтын нүүр
хуудас дээр бусад бичлэгүүдийн эхэнд
байнга гарч ирнэ.

Нууц үгээр хамгаалсан (Password protect-


ed):
Бичлэгийг уншихын тулд хэрэглэгч
нууц үгийг нь оруулах хэрэгтэй. Нууц
үгийг Нууц үгээр хамгаалсан бичгийн
өмнөх товчийг дарахад гарч ирэх
нүдэнд оруулж OK дарна. Нууц үгийг
зөвхөн унших зөвшөөрөлтэй хэрэглэгчдэд л илгээнэ.

Хувийн (Private): Энэ бичлэгийг вэб сайтад бүртгүүлсэн админ, редакторууд


гэх мэт хэрэглэгчид л унших эрхтэй. Уншихын тулд вэб сайтад нэвтрэн орсон
байна. Энгийн хэрэглэгч, зочид энэ бичлэгийг үзэж чадахгүй.

Даруй нийтлэх(Publish Immediately)


бичгийн хажууд байгаа Засах товчийг
дарж бичлэгийг вэб дээр хэвлэх
өдрийг сонгож OK дарна. Ингэхэд
Даруй хэвлэх бичиг Төлөвлөх(Schedule)
бичгээр, мөн Нийтлэх товч Төлөвлө
(Schedule) товчоор солигдоно.

Төлөвлө товчийг дарахад хэвлэх


он сар батлагдаж огноог дахин
өөрчлөх зорилгоор Шинэчлэх(Update)
товчоор солигдоно. Он сарын хажууд
Төлөвлөсөн (Scheduled) гэсэн бичиг гарч
ирнэ.

60
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

6.8 Бичлэгүүдийг удирдах

Бүх бичлэгүүд (All Posts) хуудас вэб сайтад орсон бүх бичлэгүүдийг удирдана.
Хуудас руу ороход бичлэгүүдийн жагсаалт гарч ирнэ. Хүснэгтэд бичлэг
бүрийн гарчиг, зохиогчийн нэр, ангилалын нэр, тэмдэглээ, сэтгэгдлийн тоо,
огноо зэрэг мэдээлэлүүд гарч ирнэ.

Хүснэгтийн дээр вэб сайтад нийт орсон бичлэгийн тоо, одоогоор нийтлэгдсэн,
ноорог, төлөвлөгдсөн бичлэгийн тоог харуулна. Мөн устгасан бичлэгийн тоог
харуулна. Вэб сайтад орсон бичлэг их болох тусам тухайн бичлэгийг олоход
хэцүү. Иймээс хэрэгтэй бичлэгээ олохын тулд хайлтын хэсэг дээр бичлэгийн
гарчгийг оруулж Бичлэг хайх(Search Posts) товчийг дарна.

Хүснэгтэд байгаа бичлэгийн гарчигт курсорыг ойртуулахад Засах(Edit),


Шуурхай засах(QuickEdit), Хогийн сав(Trash), Харах(View) холбоосууд гарч ирнэ.

WordPress программ нь
Агуулга Удирдах систем
юм. Иймээс админ вэб
дээр бичлэг, хуудас
болон агуулгын бүх
л төрлийг засварлах,
устгах, ангилах, хадгалах
зэрэг үйлдлүүдийг хийнэ.
Зөвхөн тухайн бичлэг,
хуудас, зураг болон
медиа файлд засвар
хийхээс гадна нэг зэрэг
хэд хэдэн агуулгын
тохиргоог зэрэг өөрчилж
болно.

Засах(Edit) – Уг холбоос дээр, эсвэл бичлэгийн гарчиг дээр дарж бичлэгийг


засах хуудас руу орно.

Шуурхай засах(QuickEdit) – Холбоос дээр дарахад бичлэгийг Шуурхай засах


панел гарч ирнэ. Бичлэгийн гарчиг, слаг, огноо, ангиллыг солих, тэмдэглээ
оруулах, сэтгэгдэл оруулах үгүй эсэхийг сонгох зэрэг энгийн засваруудыг
хийнэ.

Хогийн сав(Trash) – Бичлэгийг устгана. Хогийн савийг хоосон болговол


бичлэгийг сэргээх боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл бичлэг бүр мөсөн устана.

Харах(View) – Оруулсан бичлэгийг вэб хуудас дээр харна.

61
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Хэд хэдэн бичлэгийг засах болон устгах


хэрэгтэй бол бичлэг бүрийн өмнөх
дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх
(Bulk Action) хэсгээс Засах болон Хогийн
сав руу зөөх-ийг сонгон Хэрэглэх(Apply)
товчийг дарна.

Хүснэгтийн дээр байгаа Шүүлтүүр(Filter) товчийг дарж бичлэгүүдийг огноо,


ангилалаар нь ялган шүүж гаргаж ирнэ.

Энэ хоёр дүрс зургийг ээлжлэн дарж Бүх


бичлэгүүд хуудас дээрх хүснэгт дотор вэб сайтын
бичлэгүүдийг зөвхөн нэрээр нь эсвэл нэрээс гадна
бичлэгүүдийн тоймыг тус тус харуулна.

Доорхи зураг дээр бичлэгүүдийн тойм текстийг харуулсан байна.

62
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

6.9 Ангилал үүсгэх Бичлэгүүдийг саадгүй олж


вэб дээр хурдан гаргаж
WordPress -ийг суулгаад анх ажиллуулахад вэб сайтын нүүр хуудас дээр Hel- ирэхийн тулд тэдгээрийг
lo World! гэсэн загвар бичлэг гарч ирнэ. Энэ бичлэг Ангилаагүй(Uncategorized) зохион байгуулж,
агуулгаар нь ангилан
гэсэн ангилалд орно.
хуваана. Ангилалыг
номын гарчигтай
зүйрлүүлж болно.

Бичлэгүүдийг амархан олохын тулд тэдгээрийг ангилан зохион байгуулна.


Шинээр үүсгэсэн бичлэгийг аль нэг ангилалд оруулаагүй буюу түүнийг
оруулахаа мартсан бол уг бичлэг Ангилаагүй(Uncategorized) ангилалд шууд
орно. Ангилаагүй(Uncategorized) ангилалыг устгах боломжгүй бөгөөд харин
нэрийг нь өөрчилж болно.

WordPress дээр ангилал үүсгэхдээ дараах хоёр замаар үүсгэнэ. Үүнд:

‘‘ Шинээр бичлэг үүсгэх болон засварлах явцад уг хуудсууд дээр байгаа


Ангилал(Categories) виджетийг ашиглана.
‘‘ Админ цэсийн Бичлэг<Ангилал товчийг дарж админы Ангилал (Catego-
хуудас руу орж Шинэ ангилал нэмэх(Add New Category) хэсэгт байх
ries)
нүднүүдийг бөглөнө.

6.9.1 Ангилал(Categories) виджетийг ашиглан шинэ ангилал үүсгэх

Бичлэгийг шинээр оруулж байгаа үед Шинэ Бичлэг нэмэх (Add New Post),
бичлэгийг засварлах үед Бичлэгийг засах (Edit Post) хуудас дээр байгаа
Ангилал (Categories) виджетийг ашиглан шинэ ангилал үүсгэнэ.

Виджет дээр байгаа +Шинэ ангилал нэмэх (Add New Category) холбоосыг дараад
гарч ирэх нүдэнд үүсгэх ангилалын нэрээ бичнэ. Шинээр үүсгэх ангилал
нь өмнө үүсгэсэн аль нэг ангилалын дэд ангилал байх ёстой бол Дээд
ангилал(Parent) доторхи нэрсүүдээс хэрэгтэй ангилалын нэрээ сонгоно. Шинэ
ангилал нэмэх(Add New Category) товчийг дарж шинэ ангилалаа үүсгэнэ.

63
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.9.2 Ангилал(Categories) хуудас дээр шинэ ангилал үүсгэх

Админ цэсний Бичлэг<Ангилал(Posts<Categories) товчийг дарж Ангилал (Catego-


ries) хуудас руу орно. Хуудас дээр өмнө нь үүсгэсэн ангилалын нэрс бүхий
хүснэгт, шинээр ангилал үүсгэх Шинэ ангилал нэмэх(Add New Categories) хэсэг
байрлана.

Шинээр ангилал үүсгэхийн тулд Шинэ ангилал нэмэх(Add New Cat-


egory) хэсэгт байгаа талбаруудыг бөглөж Шинэ ангилал нэмэх(Add
New Category) товчийг дарна. Товчийг дарахад сая шинээр үүсгэсэн
ангилалын нэр хүснэгт дээр гарч ирнэ.

Нэр(Name) – Вэб сайт дээр гарч ирэх шинэ ангилалын нэрийг бичнэ.

Слаг (Slug) – Ангилалын вэб хаяг буюу слагийг оруулна. Вэб хуудас
руу ороод ангилалын нэр дээр дарахад уг ангилалд орсон бичлэгүүд
гарч ирнэ.

Дээд (Parent) – Тухайн ангилал нь дотроо нь хэд хэдэн дэд ангилалд


хуваагдаж байгаа бол уг ангилалыг тэдгээр дэд ангилалуудын дээд
ангилал гэнэ. Жишээ нь улиралууд ангилал нь өвөл, хавар, намар,
зун гэсэн дэд ангилалд хуваагдаж байгаа бол улиралууд ангилалыг
эдгээр ангилалуудын дээд ангилал гэнэ.

Тайлбар (Description) – Ангилалын тухай тайлбар текстийг оруулна.

64
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

6.9.3 Ангилал(Categories)-ыг засварлах, устгах

Ангилал (Categories) хуудасны хүснэгт дотор вэб сайтад үүсгэсэн ангилалын


бүх нэрс гарч ирнэ. Хэрэв вэб сайтад олон ангилалыг үүсгэсэн бол хэрэгтэй
ангилалаа олохын тулд хүснэгтийн дээр байгаа Ангилалыг хайх (Search Catego-
ries) нүдэн дээр ангилалын нэрээ бичиж хайлт хийнэ.

Хүснэгтэд байгаа ангилалын нэрийн ойролцоо курсорыг аваачихад Засах


(Edit), Шуурхай засах (QuickEdit), Устгах (Delete), Харах (View) холбоосууд гарч
ирнэ.

Ангилал (Categories)
хуудас дээр үүсгэсэн
шинэ ангилалд бичлэг
ороогүй байж болно.
Харин шинээр үүссэн
бичлэг болгон нь ямар нэг
ангилалд орсон байна.

Засах (Edit) – Холбоос дээр дарж Ангилалыг засах (Edit Category) хуудас
гаргана. Энэ хуудас дээр ангилалын нэр, слаг, тайлбар, дээд ангилалын
нэрийг өөрчилнө.

Шуурхай засах (EditQuick) – Холбоос дээр дарахад Шуурхай засах панел гарч
ирнэ. Зөвхөн ангилалын нэр, слагийг засна

Устгах (Delete) – Ангилалын нэрийг хүснэгтээс устгана.

Харах (View) – Энэ ангилалд байгаа бүх бичлэгийг буюу ангилалын архив
хуудас руу орно.

Хэдэн хэдэн ангилалыг хүснэгтээс устгах хэрэгтэй бол ангилал бүрийн


нэрийн өмнөх дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх (Bulk Actions) хэсгээс Устгах
(Delete)-ийг сонгон Хэрэглэх (Apply) товчийг дарна.

Ангилалын нэрийг хүснэгтээс устгахад түүнд хамаатай байсан бичлэгүүд


устгагдахгүй харин Ангилаагүй (Uncategorized) ангилалд шууд орно.

65
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.10 Тэмдэглээ оруулах

Бичлэгүүдийг зохион байгуулахын тулд агуулгаар нь ангилан хуваана. Мөн


бичлэгт тохирсон тэмдэглээг оруулна. Бид ном уншиж байхдаа тодотгогч
балаар зарим чухал чухал үгүүдийг тодруулдаг. Тэмдэглээг эдгээр тодотгосон
үгүүд гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл агуулгын утга санааг тодруулсан
үг болон үгүүдийг тэмдэглээгээр сонгоно. Ангилалыг номын гарчигтай,
тэмдэглээг номын эцэст орох индекстэй зүйрлүүлж болно.

WordPress дээр тэмдэглээг ангилал үүсгэхтэй адил хоёр замаар оруулна.


Үүнд:

‘‘ Шинээр бичлэг үүсгэх болон засварлах явцад Тэмдэглээ(Tags)


виджетийг ашиглана.
‘‘ Админ цэсийн Бичлэг<Тэмдэглээ (Posts<Tags) товчийг дарж Тэмдэглээ
(Tags) хуудас руу орж Шинэ тэмдэглээ нэмэх (Add New Tag) хэсэгт байх
нүднүүдийг бөглөнө.

6.10.1 Тэмдэглээ(Tags) виджетийг ашиглан тэмдэглээг оруулах

Бичлэгийг шинээр оруулж байгаа


үед Шинэ бичлэг нэмэх (Add New Post),
бичлэгийг засварлах үед Бичлэгийг
засах (Edit Post) хуудас дээр байгаа
Тэмдэглээ (Tags) виджетийг ашиглан
тэмдэглээг шинээр оруулна. Мөн виджет
дээр байгаа Хамгийн их ашигласан
тэмдэглээ үгсээс сонгох(Choose from the
most used tags) холбоосыг дарж өмнө нь үүсгэсэн тэмдэглээсийг ашиглаж болно.
Тэмдэглээ оруулах нүдэнд үгүүдээ нэг нэгээр нь оруулна. Эсвэл үгүүдээ нэг
дор оруулбал дунд нь таслал тавина. Нэмэх(Add) товчийг дарахад тэмдэглээс
виджет дээр гарч ирнэ. х товчийг дарж уг тэмдэглээг устгана.

6.10.2 Тэмдэглээ(Tags) хуудас дээр тэмдэглээг оруулах

Бичлэг<Тэмдэглээ (Posts<Tags) товчийг дарж Тэмдэглээ (Tags) хуудас руу орно.


Хуудас дээр өмнө нь үүсгэсэн тэмдэглээс бүхий хүснэгт, шинээр тэмдэглээ
үүсгэх Шинэ тэмдэглээ нэмэх (Add New Tag) хэсэг байрлана.

Шинээр тэмдэглээ оруулахын тулд Шинэ тэмдэглээ нэмэх (Add New Tag) хэсэгт
байгаа талбаруудыг бөглөж Шинэ тэмдэглээ нэмэх (Add New Tag) товчийг дарна.

66
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

Товчийг дарахад шинэ тэмдэглээ хүснэгт дээр гарч ирнэ.

Нэр (Name) – Тэмдэглээг оруулна.

Слаг (Slug) – Тэмдэглээ үгийн вэб хаяг буюу слагийг оруулна.

Тайлбар (Description)– Тайлбар текстийг оруулна.

Тэмдэглээ (Tags) хуудасны Шинэ тэмдэглээ нэмэх (Add New Tag) хэсгийн дээр
Түгээмэл тэмдэглээнүүд (Popular Tags) хэсэгт сайтад олон хэрэглэгдсэн
тэмдэглээ үгүүд үүлэн хэлбэр үүсгэн байрлана. Вэб сайтад нэг ч тэмдэглээ
хэрэглээгүй бол энэ хэсэгт уг үүлэн үгнүүд үүсээгүй байна. Үүл үүсгэж байгаа
үгүүдийн үсгийн хэмжээ өөр өөр байна. Тэмдэглээ бүрийн үсгийн хэмжээ том
байх тусмаа вэб сайтад олон удаа хэрэглэснийг илтгэнэ.

6.10.3 Тэмдэглээ(Tags) -г засварлах, устгах

Тэмдэглээ (Tags) хуудасны хүснэгт дотор WordPress дээр үүсгэсэн тэмдэглээс


гарч ирнэ. Хүснэгтийн дээр байгаа Тэмдэглээ хайх (Search Tags) хайлт дээр
тэмдэглээ үгсийн хайлт хийнэ.

67
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Хүснэгтэд байгаа тэмдэглээн ойр курсорыг аваачихад Засах (Edit), Шуурхай


засах (QuickEdit), Устгах (Delete), Харах (View) холбоосууд гарч ирнэ.

Засах (Edit) – Холбоос дээр дарж Тэмдэглээ засах (Edit Tags) хуудас гаргана.
Хуудас дээр тэмдэглээ, слаг, тайлбарыг засна.

Шуурхай засах (EditQuick) – Холбоос дээр дарж Шуурхай засах панел гаргана.
Тэмдэглээ, түүний слагийг л засна.

Устгах (Delete) – Тэмдэглээг сонгоод устгана.

Харах (View) – Тухайн тэмдэглээг хэрэглэсэн бичлэгүүдийн жагсаалтыг гаргаж


ирнэ.

Хэд хэдэн тэмдэглээг устгах хэрэгтэй бол устгах тэмдэглээ бүрийн өмнөх
дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх (Bulk Actions) хэсгээс Устгах (Delete)-ийг
сонгон Хэрэглэх (Apply) товчийг дарж шууд устгана. .

68
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

6.11 Бичлэгт ашиглах бусад виджетүүд

6.11.1 Бичлэгийн формат(Format)

WordPress 3.1 хувилбараас эхлэн шинээр бичлэгийн форматыг ашиглах


болсон. Бичлэгийн форматын төрөл нь вэб сайтын загвараас хамаарна.

Бичлэгийн форматыг хэрэглэх гол шалтгаан нь нэг


төрлийн агуулгуудыг нөгөөгөөс ялгаатай харуулах,
нэг төрлийн агуулгуудыг ижил дизайнтай хийхэд
оршино.

Жишээ нь бичлэгүүдэд зөвхөн зургууд оруулах


хэрэгтэй бол Зургийн цомог (Gallery) форматыг сонгох,
видео оруулах хэрэгтэй бол Видео (Video) форматыг
сонгох гэх мэт. Зарим вэб сайтын загвар зөвхөн 2-3
төрлийн форматыг хэрэглэхээр зохиогдсон байдаг.

WordPress 3.4 хувилбарт хамт ирсэн Хоёрмянга арваннэг(Twenty Eleven) сайтын


загвар нь бичлэг оруулахад Стандарт (Standart), Товчхон(Aside), Холбоос(Links),
Зургийн цомог (Gallery), Төлөв (Status), Ишлэл (Quote), Зураг (Image) гэсэн 7
төрлийн форматыг сонгон хэрэглэх боломжийг олгосон.

Шинэ бичлэг үүсгэх хуудас руу ороход Стандарт (Standart) формат нь виджет
дээр автоматаар сонгогдсон байна. Бусад форматуудыг жишээ нь ишлэл
текстийг оруулахад Ишлэл (Quote), бичлэгт дан зургийг оруулахад Зураг (Im-
age) форматыг ашиглах гэх мэтээр сонгон хэрэглэнэ.

6.11.2 Онцгой зураг(Featured Image)

Бичлэгүүдийг вэб хуудас дээр гаргаж ирэхдээ бичлэг бүрийн эхэнд


Хумсан зураг (Thumbnail) гэж нэрлэгддэг зураг оруулах хүсэлтэй бол Онцгой
зураг(Featured Image) виджетийг ашиглана.

Мөн тухайн хуудас/бичлэгийн толгойн зургийг нүүр хуудаст орсон зурагнаас


ялгаатай өөр зургаар солиж гаргахад энэ виджетийг мөн ашиглана. Word-
Press программтай хамт ирсэн Хоёрмянга арван нэг(Twenty Eleven) вэбийн
загвар нь онцгой зураг оруулах боломжийг суулгаж өгсөн. Вэбийн загварт
онцгой зураг ашиглах кодыг хийж өгөөгүй бол админ хуудасны бичлэг/хуудас
үүсгэх, засах хэсэгт энэ виджет гарч ирэхгүй. Иймээс онцгой зураг виджетийг
гаргаж ирэх кодыг вэб загварын файлд оруулна.

69
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Онцгой зургийг оруулж ирэхийн тулд


Онцгой зураг (Featured Image) виджет
дээр байгаа Онцгой зургийг оруулах
холбоос дээр дарж бичлэг болон
хуудаст зураг оруулахтай адил цонх
гаргаж ирнэ. Зургаа оруулаад цонхны
доод хэсгээс Онцгой зураг болгон
ашиглах товчийг сонгоход виджет дээр
онцгой зураг гарч ирнэ. WordPress вэб
сайтад зураг оруулах тухай 7-р бүлэг.
WordPress-т зураг болон бусад медиа
оруулж ирэх-ээс танилцана уу. Мөн
онцгой зургийг хэрэглэх тухай дараагийн шатны номд оруулсан болно.

6.11.3 Тойм (Excerpt)

Вэбийн нүүр хуудас дээр гарах бичлэгүүд, архивын болон тухайн бүлэгт
орсон бүх бичлэгүүдийг гаргаж ирэхдээ бичлэг бүрийг бүрэн хэмжээгээр
гаргахын оронд тэдгээрийн товч агуулга болох тоймыг гаргаж өгнө. Агуулгыг
бүрэн уншихын тулд Цааш нь унших холбоосыг оруулна.

Тоймд орох агуулгыг Тойм(Excerpt) виджетийг ашиглан оруулна. Тойм виджетэд


текст оруулаагүй бол бичлэгийн агуулгын эхний 55 үгийг тойм болгон ашиглаж
болно. Вэб хуудас дээр бичлэгийн тоймыг гаргахын тулд тухайн вэб загварын
файлд түүнийг ашиглах тохирох кодийг нэмж оруулсан байна .

6.11.4 Ярилцлага (Discussion)

Админы Тохируулга(Settings) хэсгийн Ярилцлага (Discussion) хуудсан дээрх


хэлэлцүүлэг, тракбак/пинкбак-ийн тохируулгыг энэ виджетийг ашиглан
өөрчилж болно. Жишээ нь: Админы Ярилцлага (Discussion)
хуудас дээр сэтгэгдэл оруулахыг зөвшөөрөөгүй байсан ч энэ
виджет дээрхи Сэтгэгдлийг зөвшөөрөх (Allow comments) бичгийн

70
Зургадугаар бүлэг. Бичлэг оруулах

өмнөх дөрвөлжинг сонгосноор зөвхөн уг бичлэгт уншигчид сэтгэгдлээ оруулах


боломжтой болно.

6.11.5 Сэтгэгдлүүд (Comments)

Хэрэв хуудас/бичлэгт хүмүүс сэтгэгдлээ үлдээвэл тэдгээр сэтгэгдлүүд энэ


виджет дээр гарч ирнэ. Сэтгэгдлүүдийг засах, устгах, хянах ажиллагааг хийж
болно. Хэрэв хуудас/бичлэгт сэтгэгдэл оруулаагүй буюу сэтгэгдэл оруулахыг
зөвшөөрөөгүй тохиолдолд виджет хуудас дээр гарч ирэхгүй.

6.11.6 Дурын талбар (Custom fields)

Бичлэг болон хуудасны агуулгын


аль нэг хэсэгт тусгай талбар үүсгэн
нэмэлт элементүүд оруулж ирэхэд
уг Дурын талбар (Custom fields)
виджетийг хэрэглэнэ.

Жишээ нь: шинэ бараа бүтээгдэхүүн,


үйлчилгээний үнийн санал, эсвэл
Paypal товчийг гаргаж ирэх болон Google Map-ыг оруулж ирэх кодыг оруулахад
энэ виджетийг ашиглана.

6.11.8 Слаг(Slug)

Бичлэгийн гарчгийг оруулахад Слаг (Slug) виджет дээрх


нүдэнд уг бичлэгийн гарчиг дан жижиг үсгээр гарч ирнэ.
Мөн гарчигт орсон үгүүдийг зураасаар тусгаарласан
байна. Слаг нь агуулгын гарчиг хэтэрхий урт бол
түүнийг товчлон цөөн үгээр, эсвэл ижил гарчигтай
бичлэгийг бага зэрэг өөрчлөн оруулах зорилготой. Бичлэгийн гарчиг ижил
байж болно. Харин слагт байх үгүүд өөр өөр байх ёстой. Слагийн мөн Шинэ
бичлэг нэмэх (Add New Post) хуудас дээр бичлэгийг оруулахад гарчгийн дор
гарч ирэх оноосон холбоосын слагийн нүдний хажууд гарч ирэх Засах (Edit)
товчийг дарж засаж болно.

6.11.9 Зохиогч (Author)

Зохиогч (Author) виджет дээр уг бичлэгийн зохиогчийн


нэрийг сонгоно. Виджет дээр байгаа цэсийг дарахад
вэб сайтад зохиогчоор бүртгүүлсэн хэрэглэгчийн
нэрс гарч ирнэ. Зохиогч байхын тулд редактор болон
түүнээс дээд түвшний хэрэглэгчийн эрхтэй байх хэрэгтэй.

71
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

6.11.10 Засварын хувилбарууд(Revisions)

Шинэ бичлэг үүсгээд ноорог байдлаар хадгалах, ноорог байдлаар хадгалсан


бичлэгийг хэвлэх, шинэчлэх зэргээр бичлэгт өөрчлөлт хийх бүрд уг бичлэгийн
өмнөх хувилбарууд руу орох холбоосууд үүснэ.

Эдгээр холбоосууд нь
Засварын хувилбарууд (Re-
visions) виджет дээр гарч
ирнэ. Холбоосууд дээр
дарж бичлэгийн өмнөх
хувилбарууд руу орно.

72
Долдугаар бүлэг. Хуудас үүсгэх

Хоёрдугаар хэсэг.
АГУУЛГА ОРУУЛАХ

7-р бүлэг

Хуудас үүсгэх
7.1 Шинэ хуудас нэмэх хуудас руу орох
7.2 Шинэ хуудас нэмэх хуудасны виджетүүд
7.3 Хуудас дээр агуулга оруулах
7.4 Хуудасны атрибут виджет
7.5 Хуудсуудыг удирдах

73
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

7-р бүлэг. Хуудас үүсгэх

Вэб сайтад агуулгыг нь хурдан өөрчлөх шаардлагагүй байгууллагын


танилцуулга, вэбийн ажиллах журам болон холбоо барих гэх мэт статик
шинжтэй мэдээллүүдийг хуудас үүсгэн оруулна.

Харин бичлэгүүд нь агуулга нь байнга өөрчлөгддөг өгүүллэг, шинэ мэдээ


мэдээлэл гэх мэт мэдээллүүдийн цуваа буюу блогийг үүсгэнэ. Вэб хуудас
дээр хамгийн сүүлд орсон бичлэг хамгийн эхэнд гарч ирнэ. Бичлэгүүдийг
уншихын тулд орсон ангилалаар, өдрөөр нь, зохиогчоор нь шүүн гарган ирж
уншина.

Харин хуудсыг ангилан хуваахгүй. Хуудас дээр нийтлэсэн огноо болон


зохиогчийн нэр гарч ирэхгүй. Хуудас бүр нь бие даасан мэдээлэл байх бөгөөд
харин шаардлагатай бол дэд хуудас үүсгэн оруулна.

Бичлэг болон хуудас үүсгэхэд хэрэглэдэг ихэнх виджетүүд нь адилхан тул


шинэ хуудас үүсгэх нь шинэ бичлэг үүсгэх үйлдэлтэй адил хийгдэнэ. Энэ
тухай 6-р бүлэг. Бичлэг үүсгэх-т сайтар тайлбарласан. Иймээс шинэ хуудас
үүсгэх тухай энэ бүлэгт бичлэг үүсгэх зарим гол үйлдлүүд давтагдах болно.

7.1 Шинэ хуудас нэмэх хуудас руу орох

Шинээр хуудас үүсгэх Шинэ хуудас нэмэх (Add New Page) хуудас руу хэд хэдэн
аргаар орно. Үүнд:

‘‘ Админ бар дээр байгаа +Шинэ (+New) цэс рүү орж Хуудас (Page)-ийг
дарж Шинэ хуудас нэмэх (Add New Page) хуудас руу орно.
‘‘ Админ цэсний Хуудас (Pages) хэсэг дээр курсорыг аваачихад зэрвэс
гарч цэсүүдээс Шинийг нэмэх (Add New) цэсийг дарж Шинэ хуудас нэмэх
(Add New Page) хуудас руу орно.

‘‘ Эсвэл Админ цэсний Хуудас (Pages) хэсгийн цэсүүд харагдаж байгаа


тохиолдолд Шинийг нэмэх (Add New) цэсийг дарж Шинэ хуудас нэмэх
(Add New Page) хуудас руу орно.

74
Долдугаар бүлэг. Хуудас үүсгэх

7.2 Шинэ хуудас нэмэх хуудасны виджетүүд

Шинэ хуудас нэмэх (Add New Page) хуудас дээр байрлах виджетүүдийг [Зураг-7.1]
зурагт харууллаа. Шинэ хуудас нэмэх (Add New Page) хуудас дээр Хуудасны
артрибут (Page Attributes) виджетийг шинээр хэрэглэнэ. Дурын талбар (Custom
Fields), Ярилцлага(Discussion), Слаг(Slug), Зохиогч (Authors), Онцгой зураг (Featured
Image), Нийтлэх (Publish) виджетууд болон агуулгын цонх, түүний багажуудыг
шинэ бичлэг болон хуудас үүсгэхэд адилхан хэрэглэнэ.

[Зураг-7.1]
Шинэ хуудас нэмэх (Add
New Page) хуудасны
бүтэц болон түүн дээр
байрлах виджетүүд

75
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

7.3 Хуудас дээр агуулга оруулах

Шинэ хуудас нэмэх(Add New Page) хуудас дээр агуулга шинээр оруулахын тулд:

Гарчгийг энд оруул(Enter title here) нүдэнд хуудасны гарчгийг оруулна. Хуудасны
гарчиг нь бичигтэй адил оруулах агуулгаа тодотгосон, уншигчдыг татах
оновчтой товч нэр байх хэрэгтэй.

Оноосон холбоос(Permalink). Хуудасны гарчгийг оруулахад түүний доор вэб


холбоос мөн гарч ирнэ. Холбоосын төгсгөл хэсэгт хуудасны гарчиг автоматаар
гарч ирнэ. Үүнийг хуудасны слаг(slug) гэж нэрлэнэ. Вэб холбоосыг бичлэгтэй
адил оноосон холбоос гэнэ. Оноосон холбоос нь хуудасны интернэт дэх
вэбийн хаяг бөгөөд интернэт хэрэглэгч энэ холбоосыг браузерийн хаяг дээр
бичиж хуудсыг гаргаж дэлгэц дээр гаргаж ирнэ.

Оноосон холбоосын төгсгөл хэсэг дээр байгаа слагийг ашиглан хуудасны


урт гарчгийг товчлох, мөн өөр нэрээр сольж болно. Учир нь вэб сайтад орж
байгаа бичлэг болон хуудаст гарчгийг давхцуулан өгч болохгүй.

Агуулгын цонх. Оноосон холбоосын дор бичлэгтэй адил агуулга оруулах цонх
түүний дээр агуулгыг форматлах түүлүүд байрлана.

Агуулга оруулах цонх нь мөн Визуал болон HTML гэсэн хоёр горим дээр
ажиллана. Визуал товчийг дарж Визуал, HTML товчийг дарж HTML
горимд ажиллах цонхыг гаргаж ирнэ.

Агуулга оруулах цонхны баруун доод буланг хулганаар дарж цонхны хэмжээг
томсгож багасгаж болно.

Агуулгын цонх дотор агуулгаа оруулаад Нийтлэх(Publish) товчийг дарж вэб


дээр хуудсыг гаргаж ирнэ. [Зураг-7.2 а, б]

7.4 Хуудасны Атрибут виджет

Хуудасны атрибут (Page Attributes) виджетийг шинээр бичлэг үүсгэх Шинэ бичлэг
нэмэх (Add New Post) хуудас дээр ашиглахгүй. Зөвхөн хуудас үүсгэх Шинэ
хуудас нэмэх (Add New Page) хуудас дээр хэрэглэнэ.

Хуудасны атрибут(Page Attribute) виджет нь Дээд(Parent), Хэв(Template),


Дараалал(Order) гэсэн гурван хэсгээс тогтоно

76
Долдугаар бүлэг. Хуудас үүсгэх

[Зураг-7.2а]
Шинэ хуудас нэмэх (Add
Хуудасны нэр New Pages) дээр агуулга
оруулах.
Оноосон холбоос

Нийтлэх товч
Агуулгын цонх

Энэ буланг хулганаар дарж цонхны хэмжээг


өөрчлөх

[Зураг-7.2б]
Шинэ үүсгэсэн хуудсыг
вэб дээр харуулсан
байдал

Хуудасны нэр

Агуулга

77
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Дээд (Parent хэсэг). Энэ хэсэг дээр байгаа гурвалжин


товч дээр дарахад вэб сайт дээр үүсгэсэн
хуудсуудын нэр гарч ирнэ. Ноорог хуудсууд энэ
нэр дотор орохгүй. Шинээр дэд хуудас үүсгэж
байгаа бол эдгээр хуудасны
аль нэгийг уг үүсгэж байгаа
хуудасны дээд хуудсаар
сонгоно. Ингэсэн тохиолдолд
дээд хуудасны нэрийн доор
дэд хуудасны нэр орно. Дэд
хуудасны нэрүүд нь дээд хуудасны нэрээс ялгаатай нэг
алхам хойно байрлана.

Хэв(Template) хэсэг. Энэ хэсэг дээр байгаа гурвалжин


товч дээр дарахад хуудасны загваруудын нэрүүд гарч
ирнэ. Вэб дээр оруулах хуудас болгон өөр өөрийн
загвартай байж болно. Хуудасны загварыг шинээр
зохиож WordPress вэб загварын файлд нэмж оруулж
өгч болно.

Хоёрмянган арваннэг (TwentyEleven) вэб загвар нь


хуудсуудыг вэб дээр харуулах үндсэн Анхны хэв(Default Template)-ээс гадна
Showcase, Sidebar хэв гэсэн загваруудыг оруулсан.

Зураг дээр Компанийн танилцуулга хуудсыг Анхны болон Sidebar хэвийг


сонгон вэбд байрлуулсанг харьцуулан харна уу. Twenty Eleven-д багтсан
Анхны хэв-ийг хуудасны загвараар сонгосон тохиолдолд вэб хуудас дээр
хажуу талд байх агуулгууд гарч ирэхгүй. Sidebar Template -ийг хуудасны
загвараар сонгосон тохиолдолд вэб хуудасны хажуу хэсэгт виджетүүд
нэмэгдэн гарч ирнэ. [Зураг-7.3 а, б]

Дараалал (Order). Хуудсууд нь нэрийн эхний үсгийн дагуу


дараалал үүсгэнэ. Дараалал (Order) хэсэгт байгаа нүдэнд тоо
бичиж хуудасны гарч ирэх дараалалыг зохицуулж болно.

Жишээ нь: Вэб хуудаст Амжилтууд, Бүтээлүүд, Холбоо барих


гэсэн хуудсуудыг үүсгэсэн бол тэдгээрийн нэрд орсон эхний
үсгийн дагуу эдгээр хуудсын нэр навигацийн цэс дээр Амжилтууд, Бүтээлүүд,
Холбоо барих гэж дараалан байрлана.

Навигацийн цэс дээр Бүтээлүүд. Амжилтууд, Холбоо барих дараалан


байрлуулахыг хүсвэл Дараалал (Order) хэсэг дээр байгаа нүдэнд Бүтээлүүд
дээр 1, Амжилтууд дээр 2, Холбоо барих дээр 3 гэж тус тус оруулна.

78
Долдугаар бүлэг. Хуудас үүсгэх

[Зураг-7.3a]
Анхны (Default Template)
хэвийг ашигласан хуудсыг
вэб дээр харуулсан
байдал

Хуудасны нэр

Агуулга

[Зураг-7.3б]
Sidebar хэвийг ашигласан
хуудсыг вэб дээр
харуулсан байдал

Хуудасны нэр

Агуулга

Хажуу хэсэг

Тэгвэл навигацийн цэс дээр Бүтээлүүд, Амжилтууд, Холбоо барих гэсэн


дараалалаар байрлах болно.

79
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

7.5 Хуудсуудыг удирдах

Бүх хуудас (All Pages) нь вэб сайтад орсон бүх хуудсыг удирдана. Хуудас
дээрхи хүснэгтэд хуудас бүрийн гарчиг, зохиогчийн нэр, сэтгэгдлийн тоо,
хуудсыг хэвлэсэн огноо мэдээлэлүүд орсон байна.

Хүснэгтийн дээр вэбд нийт оруулсан, түүнээс нийтлэгдсэн мөн хогийн


саванд хичнээн хуудас байгааг харуулна. Хүснэгтэд байгаа хуудсуудын нэрд
курсорыг ойртуулахад Засах(Edit), Шуурхай засах(QuickEdit), Хогийн сав(Trash),
Харах(View) холбоосууд гарч ирнэ.

Засах(Edit) – Холбоос дээр юмуу эсвэл хуудасны нэр дээр дарж хуудсыг
засварлах хуудас руу орно.

Шуурхай засах(Quick Edit) – Холбоос дээр дарахад хүснэгт дээр Шуурхай


засах(QuickEdit) панел гарч ирнэ. Хуудасны нэр, слаг, огноо, дэд бүлэг болгох,
сэтгэгдэл оруулах үгүй эсэхийг сонгох зэрэг энгийн засваруудыг хийнэ.

Хогийн сав(Trash) – Хуудсыг устгана. Хогийн савыг хоосон болговол хуудсыг


сэргээх боломжгүй болж бүр мөсөн устана.

Харах(View) – Хуудсыг вэб хуудас дээр харна.

Хэд хэдэн хуудсыг засах болон устгах хэрэгтэй бол хуудас бүрийн өмнөх
дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх (Bulk Action) хэсгээсЗасах(Edit) болон
Хогийн сав(Move to Trash)-ийг сонгон Хэрэглэх(Apply) товчийг дарна.

Мөн Шүүлтүүр(Filter) товчийг дарж хуудсуудыг оруулсан он сар өдрөөр нь


шүүж гаргаж ирнэ. .

80
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

Хоёрдугаар хэсэг.
АГУУЛГА ОРУУЛАХ

8-р бүлэг

WordPress-т зураг болон


бусад медиа файл оруулах
8.1 WordPress-т медиа файл оруулах замууд
8.2 Медиа Нэмэх цонхны Компьютерээс хэсэг рүү орж
зураг болон медиа файл оруулах
8.3 Медиа Нэмэх цонхны бусад хэсгүүд рүү орж зураг оруулж ирэх
8.4 Media сангаас бичлэг/хуудаст зураг оруулах

81
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

8-р бүлэг. WordPress-т зураг болон бусад


медиа файлуудыг оруулах

8.1 WordPress-т медиа файл оруулах замууд

Вэбийн агуулгаа баяжуулахын тулд WordPress сайтад зураг, видео болон


дууны файл, Microsoft Word документ, PDF документ зэрэг олон төрлийн
медиа файлуудыг оруулж ирнэ. Эдгээр файлуудыг WordPress-т оруулах
үйлдэл нь маш хялбар бөгөөд оруулж ирсэн бүх медиа файлууд нь Media
Library-д хадгалагдана.

Зураг болон бусад медиа файлыг WordPress сайтад 3 замаар оруулж ирнэ.

‘‘ Медиа (Media) цэсийн Шинийг нэмэх (Add New) товчийг дарж Медиа
сан(Media Library)-д зураг болон медиа оруулж ирнэ
‘‘ Админ бар дээр байгаа +Шинэ<Медиа (+New<Media) товчийг дарж
Медиа сан (Media Library)-д зураг болон медиа оруулж ирнэ
‘‘ Бичлэг/Хуудсыг (Post/Page) шинээр үүсгэх болон засварлах үед
агуулгын цонхны дээр байрлах Татах/Оруулах (Upload /Insert) бичгийн
баруун талд байгаа медиа оруулах товчийг дарж зураг болон
медиа файлыг оруулж ирнэ.
WordPress 3.3 программын хувилбараас эхлээд Firefox, Safari, Chrome зэрэг
HTML5-ийг хэрэглэдэг браузерийн аль нэгийг ашиглаж байгаа бол зураг
болон медиа файлыг оруулахдаа шинээр медиа оруулагч панелыг ашиглах
болсон.

8.2 Медиа нэмэх цонхны компьютерээс хэсэг рүү орж


зураг болон медиа файл оруулж ирэх
‘‘ Бичлэг/Хуудасны агуулгыг шинээр оруулах болон засах үед зураг
оруулахын тулд агуулгын цонхны дээр байрлах Татах/Оруулах (Up-
load /Insert) бичгийн баруун талд байгаа -товчийг ашиглана. Зургаа
байрлуулах газар дээр курсороо аваачаад - товчийг дарж Медиа
нэмэх (Add Media) цонхыг гаргаж ирнэ. [Зураг-8.1]

82
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

[Зураг-8.1]
Медиа нэмэх (Add Me-
dia)цонх. Цонхны дээр
Компьютер-аас (From Com-
puter), URL-с(From URL),
Медиа сан (Media Library)
гэсэн хэсгүүд рүү шилжих
товчнууд байрлана

Медиа нэмэх (Add Media) цонхны дээр Компьютераас (From Computer), URL-аас
(From URL), Медиа сан (Media Library) гэсэн гурван хэсэг рүү шилжих товчнууд
байрлана. Өмнө нь тухайн бичлэг/хуудасны агуулгыг оруулж байх үед зураг
оруулж байсан бол Зургийн цомог (Gallery) товч нэмж гарч ирнэ. Зургийн
цомог (Gallery) товчны хажууд дугуй хашилт дотор цомогт орсон нийт зургийн
тоо гарсан байна.

Компьютераас (From Computer) хэсэгт зургийг оруулахдаа:

‘‘ Firefox, Safari, Chrome зэрэг HTML5-ийг хэрэглэдэг браузерийн аль


нэгийг ашиглаж байгаа бол Компьютераас (From Computer) хэсэгт Word-
Press 3.3. хувилбарт шинээр нэмэгдсэн медиа оруулагч панел гарч
ирнэ. Оруулах файл болон файлуудаа сонгон хулганаар даран чирч
Mедиа оруулагч панел дээр байгаа Файлуудыг энд буулга (Drop files
here) гэсэн бичгэн дээр тавина.
‘‘ Мөн Файлуудыг сонго (Select Files) товчийг дарж файл болон файлуудаа
сонгон оруулж ирж болно. Энэ тохиолдолд компьютерт Flash суусан
байх ёстой.

83
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

‘‘ Компьютерт Flash суугаагүй бол Mедиа оруулагч панелын дор байгаа


browser uploader холбоосыг дарж зургаа нэг нэгээр оруулж ирнэ.

Дээрх үйлдлүүдийн аль нэгийг хийхэд зураг татагдан орж ирэхийг харуулсан
үйлдэл хийгдсэний дараа уг зургийн метадата буюу зурагтай холбоотой
мэдээлэлүүдийг оруулах цонх Медиа оруулагчийн доор нэмж гарч ирнэ.

Хэрэв олон зураг зэрэг оруулж ирсэн бол цонх дээр зургуудын нэрийн
жагсаалт гарч ирнэ. Зураг бүрийн нэрийн баруун талд уг зургийн метадата
луу орох Үзүүлэх (Show) холбоос байрлана. Холбоос дээр дарж тухайн
зургийн метадата оруулах панел цонх гаргаж ирнэ.

8.2.1 Зургийн метадата оруулах

Зургийн метадата оруулах цонхонд дараах мэдээллүүдийг оруулна.


[Зураг-8.2]

Гарчиг (Title) – Зургийн гарчгийг энэ нүдэнд оруулна. Гарчгийг оруулах нүдний
өмнө од байгаа нь зургийн гарчгийг заавал оруулах шаардлагатай гэдгийг
илтгэнэ. Зургийг оруулж ирэхэд уг нүдэнд зургийн файлын нэр автоматаар
гарч ирнэ. Хэрэв зургийн файлын нэр нь дан тоогоор болон ойлгоход хэцүү
үгээр хадгалагдсан бол зургийн утгыг илтгэсэн ойлгомжтой гарчгаар заавал
солих хэрэгтэй. Энэ нь зургийн файлын нэрийг өөрчилж байгаа бус түүнийг
бичлэг/хуудаст оруулахын тулд гарчиг өгч байна гэсэн үг.

Нэмэлт текст (Alternate Text) – Нэмэлт текстийг хэд хэдэн зорилгоор ашиглана.
Ямар нэгэн шалтгаанаар зураг вэб дээр дуудагдахгүй, интернетийн хурд маш
удаан болон зургийн файлыг өөр байрлалд зөөсөн зэрэгт уг зурагны оронд
энд оруулсан текст гарч ирнэ. Мөн вэб сайтыг үзэж байгаа зочид таблет, гар
утас, хараа муутай хэрэглэгч өөрт нь зориулсан тусгай унших төхөөрөмж
зэргийг хэрэглэж байгаа үед зургийг харах боломжгүй байж болно. Энэ үед
зургийн утга санааг тайлбарласан энэ нэмэлт текст оронд нь хэрэглэгдэх
боломжтой. Иймээс энэ нүдийг хоосон орхихгүй нэмэлт текстийг оруулах нь
чухал. Хайлтын систем нь зураг уншихгүй тул нэмэлт текстэд орсон үгүүдийг
түлхүүр үг болгон ашиглана.

Зургийн тайлбар (Caption) – Вэб хуудас дээр гарч ирэх зургийн дор энэ нүдэнд
оруулсан текст гарч ирнэ. Өөрөөр хэлбэл зургийн тайлбарыг энэ нүдэнд
оруулна. Гарчиг (Title) болон Нэмэгдэл текст (Alternate Text) вэб хуудас дээр
харагдахгүй. Харин вэб хуудас дээр Зургийн тайлбар (Caption) нь байнга гарч
ирдэг агуулгын элемент болно.

84
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

[Зураг-8.2]
Медиа нэмэх (Add Media)
цонхон дээрхи Медиа
оруулагч панелын доор
оруулж ирсэн зурагны
метадата оруулах панел
цонх нэмэгдэж гарч ирнэ.

Тайлбар (Description) – Зургийн нэмэлт тайлбарыг энэ цонхонд оруулна.


Цонхонд оруулсан мэдээлэл нь зургийн тайлбар шиг вэб хуудас дээр
тавигдахгүй. Хэрэглэгчдэд зургийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд
ашиглагдана. Гэхдээ хэрэглэж байгаа вэбийн загвараас хамаарч курсорыг
зурагт ойртуулахад уг тайлбар дэлгэц дээр зэрвэс байдлаар гарч ирж болно.

Холбоос URL (Link URL) – Оруулж ирж байгаа зураг бүрт WordPress холбоос
үүсгэнэ. Нүдэнд гарч ирэх эхний энэ холбоосыг өөрчлөхгүйгээр Бичлэгт
оруулах (Insert into Post) товчийг дарж зургийг вэб рүү шууд оруулж болно.
Ингэсэн тохиолдолд вэб хуудас дээр хэвлэгдсэн зураг дээр хулганаар
дарахад зөвхөн уг зургийг харуулсан өөр хуудас дэлгэц дээр гарч ирнэ.

85
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Бичлэг/хуудаст зураг оруулахаас өмнө уг нүдэнд байгаа холбоосыг дараах


гурван товчийг дарж өөрчилж болно. Үүнд:

‘‘ Байхгүй (None) - Бичлэг/хуудаст зургаа оруулахаас өмнө энэ товчийг


дарж холбоосыг устгана. Ингэсэн тохиолдолд хэвлэгдсэн зураг дээр
хулганаар дарахад түрүүн дурдаж байсан зөвхөн уг зургийг харуулах
хуудас дэлгэц дээр гарч ирэхгүй .
‘‘ Хавсралт бичлэг URL (Attachment Post URL) - Анх гарч ирсэн холбоосыг
энэ зургийг оруулсан бичлэг/хуудасны URL холбоосоор солино.
‘‘ Файл URL (File URL) - Зургийг анх оруулахад WordPress-ийн эхэлж
үүсгэсэн холбоосыг гаргаж ирнэ.
Зэрэгцүүлэлт(Alignment) - Бичлэг/хуудаст орох зургийн байрлалыг тогтооно.

‘‘ Байхгүй(None) – Зураг текстийн эхэнд буюу эхний мөрөнд байрлана.


Вэб хуудас дээр зургийг харвал текстийн эхний мөрний дээр зургийн
өндрийн хэмжээгээр цагаан зай үүснэ.
‘‘ Зүүн(Left) – Зургийг зүүн талд байрлуулна. Агуулгын текстийн мөрүүд
зургийн баруун талд зургийн дээд хэсгээс эхлэн байрлана.
‘‘ Төв(Centered) – Зургийг голлож байрлуулна. Агуулгын текст шинэ
мөрнөөс эхэлнэ.
‘‘ Баруун(Right) – Зургийг баруун талд байрлуулна. Агуулгын текстийн
мөрүүд зургийн зүүн талд зургийн дээд хэсгээс эхлэн байрлана.
Хэмжээ(Size). Зургийн хэмжээг сонгоно. WordPress программ нь оруулсан
зураг бүрийг үндсэн хэмжээнээс нь гадна өөр гурван хэмжээтэй том
(Large), дунд (meduim), хумсан (thumbnail) зургуудад автоматаар хувилна.
Эдгээр зургуудын хэмжээг Тохиргоо<Медиа (Settings<Media) хуудас руу орж
тохируулна.

Бичлэгт оруулах (Insert into Post) товчийг дарж зургийг бичлэг/ хуудаст
оруулна. Хэрэв зургаа бичлэг/хуудаст одоогоор оруулахыг хүсэхгүй бол Бүх
өөрчлөлтийг хадгалах (Save all changes) товчийг дарна. Энэ тохиолдолд зураг
бичлэг /хуудаст ороогүй боловч Медиа санд хадгалагдана. Мөн уг бичлэг/
хуудасд дахин зураг оруулахын тулд Медиа нэмэх (Add Media) цонхыг гаргаж
ирэхэд шинээр Зургийн цомог (Gallery) товч нэмж гарсан байна. Зургийн
цомог (Gallery) товчны хажууд дугуй хашилт дотор өмнө нь бичлэг/хуудасыг
анх үүсгэж байхад эсвэл засвар хийх үед оруулсан нийт зургийн тоо гарсан
байна.

Медиа нэмэх (Add Media) цонхыг түүний баруун дээд тал дээр байгаа X
товчийг дарж хаана.

86
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

8.2.2 Зургийг оруулах үед засвар хийх

Медиа нэмэх (Add Media) цонхыг гарган зураг оруулах явцдаа


буюу түүний метадатаг оруулах үед засварлах хэрэгтэй бол
зургийн доор байгаа Зургийг засах (Edit Image) товчийг дарж
энгийн засвар хийх панел гаргаж ирнэ. [Зураг-8.3]

Панел дээр дараах үйлдлүүдийг хийнэ.

Зургаас хэрэгтэй хэсгээ үлдээж тайрах

Зургийг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлэх

Зургийг хөндлөн болон босоо тэнхлэгийн дагуу эргүүлэх

Зургийг засварлах сүүлчийн үйлдлийг хүчингүй болгох,


хүчингүй болгосноо буцаах үйлдэл хийх

[Зураг-8.3]
Зурагны метадата оруулах
үед зураг засварлах
цонхыг гаргаж ирэх

87
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Зургийн хэмжээг өөрчлөх (Scale Image) товчийг дарахад гарч ирэх жижиг
цонхонд зургийн хэмжээг өөрчлөнө.

Зураг тайрах (Image Crop) - Зургийн тайрах хэмжээг сонгоно.

Хумсан зургийн тохиргоо (Thumbnail Settings) - Хумсан зургийг тайрах тохиргоог


хийнэ. Том хэмжээний зураг буюу өргөн зураг орсон тохиолдолд хумсан
зургийн хэмжээг зөвөөр тогтоох нь маш чухал.

Зургаа засварлаж дуусаад зурагны доод талд байгаа Хадгалах (Save) товч
буюу Медиа нэмэх (Add Media) цонхны доод хэсэгт байгаа Бүх өөрчлөлтийг
хадгалах (Save All changes) товчийг дарна.

8.2.3 Бичлэг/Хуудаст орсон зургийг засварлах, устгах

Бичлэг/хуудаст орсон зурагт засвар


хийх хэрэгтэй бол хамгийн түрүүнд
сонгоно. Зургийг сонгоход зураг дээр
хоёр төрлийн товч гарна.

товч дээр дарж зургийг устгана.


Зургийг устгавал зөвхөн бичлэг/
хуудаснаас л устгана. Харин медиа
санд зураг хадгалаастай хэвээр
үлдэнэ.

товч дээр дарж зураг засварлах


цонх гаргаж ирнэ. [Зураг-8.4]

Цонх дээр Зургийг засах (Edit Image) болон Дээд түвшний тохиргоо (Advanced
Settings) хэсэг рүү орох товчууд байрлана.

Зургийг засах (Edit Image) хэсэгт зурагтай холбоотой өмнө оруулсан мэдээлэл,
тохируулгыг өөрчлөн засварлана. Үүнд:

Хэмжээ (Size) – Зургийн хэмжээг өөрчилнө. Хэмжээг 130% хүртэл томруулж,


60% хүртэл багасгах боломжтой.

Зэрэгцүүлэлт (Alignment) - Бичлэг/хуудаст орох зургийн байрлалыг Байхгүй


(None), Зүүн (Left), Голлох (Centered), Баруун(Right) сонголтуудын өмнөх товчийг
сонгож өөрчилнө.

Мөн өмнө оруулсан зургийн Гарчиг (Title), Нэмэгдэл текст (Alternate Text),
Зургийн тайлбар (Caption) гэх мэт мэдээллүүдийг засварлах буюу өөрчилнө.

88
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

[Зураг-8.4]
Бичлэг болон хуудаст
орсон зураг засварлах
цонхыг гаргаж ирэх

Холбоос URL (Link URL) – Зургийн холбоосыг өөрчилнө.

Зурагт засваруудаа хийж дууссаны дараа Шинэчлэх (Update) товчийг дарж


хадгална. Болих (Cancel) товчийг дарах юмуу эсвэл цонхыг хадгалахгүйгээр
хаавал зурагт хийсэн засварууд хүчингүй болно.

Зураг засварлах цонх дээрхи Дээд түвшний тохиргоо (Advanced Settings)


товчийг дарж нарийн нэмэлт өөрчлөлтүүд хийх хэсгийг гаргаж ирнэ. Энэ ном
анхан шатны хэрэглэгчдэд зориулсан тул энэ хэсгийг тайлбарлаагүй болно.

8.2.4 Агуулгын цонхонд оруулсан зургийн байрлалыг өөрчлөх

Зургийг агуулгын цонхны нэг хэсгээс нөгөө хэсэг рүү зөөж болно. Зургийг
оруулахдаа уг зургийн тайлбарыг хамт оруулсан бол зургийг агуулгын цонхны
нэг хэсгээс нөгөө хэсэг рүү зөөж болохгүй. Эхлээд зургийг устгаад, дараа нь
курсороо зураг байрлуулах газраа аваачаад дахиж оруулна.

Зургийг бичлэг/хуудас үүсгэх үед өмнө нь оруулж ирсэн бол уг зураг Зургийн
цомог (Gallery) дотор орсон байна. Өөрөөр хэлбэл Татах/Оруулах (Upload/
Insert) -товчийг дарахад Медиа нэмэх (Add Media) цонхон дээр Зургийн
цомог (Gallery) хэсэг нэмэгдэн гарч ирнэ.

89
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Хэрэв зургийн тайлбарыг оруулаагүй тохиолдолд агуулгын цонхонд байгаа


зургийн байрлалыг өөрчлөхдөө зургийг устгаад дахин оруулах шаардлагагүй
бөгөөд зургийг сонгон хулганаар хэрэгтэй байрлалд нь зөөж байрлуулна.

8.3 Медиа нэмэх цонхны бусад хэсгүүдээс зураг оруулж ирэх

8.3.1 URL хэсгээс зураг оруулах

Бичлэг/хуудас үүсгэх болон засварлах үед оруулж ирэх ёстой зураг таны
[Зураг 8.5] компьютерт байхгүй бол хэрэгтэй зураг болон медиа файлыг бусад вэб
Медиа нэмэх (Add Me- сайтуудаас дуудан байрлуулж болно. Ингэхийн тулд Медиа нэмэх (Add Media)
dia) цонхны URL-с (From цонхны URL-с (From URL) товчийг дарж уг хэсэг рүү орно.[Зураг-8.5]
URL) хэсгээс медиа файл
оруулж ирэх

Зураг (Image) - Зураг оруулж ирж байвал энэ товчийг сонгоно.

Аудио, Видео болон бусад файл (Audio, Video, or Other file) - Аудио, видео болон
бусад медиа файл оруулж ирж байвал энэ товчийг сонгоно.

90
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

Зургийн URL (Image URL) - Зургийн URL хаягийг бичнэ. Зургийн URL хаягийг
оруулахын тулд вэб хуудас дээр байгаа оруулах зурагны дээр курсорыг тавьж
хулганы баруун талыг дарж гарч ирэх нэрнээс Copy Image Location нэрийг
дарна. Нүдэнд курсороо байрлуулж Crtl+V дарж холбоосыг хувилж гаргаж
ирнэ. Холбоосыг оруулаад курсорыг хөдөлгөхөд нүдний хажууд х гарч ирвэл
уг хаягийг дахин шалгах хэрэгтэй. Хэрэв ногоон тэмдэг гарч ирвэл холбоосыг
зөв оруулсан гэсэн үг. (Зураг оруулах)

Зургийн гарчиг (Image title) - Зураг болон медиа файлын нэрийг оруулна.

Нэмэлт текст (Alternate Text) – Нэмэлт тайлбар текстийг оруулна.

Зургийн тайлбар (Image Caption) – Вэб хуудас дээр гарах зургийн дор орох
тайлбар үгийг оруулна.

Зэрэгцүүлэлт (Alignment) - Зургийн байрлалыг тогтооно.

Зургийн холбоос: (Link image to:) хэсэг дээр байгаа Байхгүй (None) товчийг
дарж холбоосыг устгана. Зураг руу холбох (Link to Image) – Зураг байрлаж
байгаа вэб хуудасны хаягийг оруулна.

Бичлэгт оруулах (Insert into Post) - Товчийг дарж зургийг бичлэг/хуудаст


хавсарган оруулна.

URL-аас (From URL) хэсгээс вэбд хавсарган оруулсан зургийн файл нь


Медиа сан (Media Library) болон Зургийн цомог (Gallery) дотор хадгалагдахгүй.
Учир нь уг зураг вэб сайт дээр бодитоор байрлаагүй, түүнийг холбоосын
тусламжтайгаар хавсарган оруулсан гэсэн үг. Хэрэв зураг оруулж ирсэн
вэб сайтаас уг зураг устгагдсан тохиолдолд бичлэг/хуудас дээр уг зураг
харагдахгүй болно.

8.3.2 Медиа нэмэх (Add Media) цонхны Зургийн цомог (Gallery) хэсэг рүү
орж зураг оруулах болон зургийн цомог үүсгэх

Бичлэг/хуудсыг шинээр үүсгэх болон засварлах үед компьютерээс оруулж ирж


байгаа зургууд нь Медиа нэмэх (Add Media) цонхон дээр Зургийн цомог (Gallery)
хэсгийг үүсгэнэ. Оруулж ирсэн зургийг бичлэг/хуудаст оруулалгүй хадгалсан
ч дараа уг бичлэг/хуудсыг засах үед уг зургийг Зургийн цомог (Gallery) хэсгээс
оруулж болно. Бичлэг/хуудсанд эхний зургийг оруулахад л Зургийн цомог
(Gallery) үүснэ. Харин бичлэг /хуудаст Медиа сан (Media Library)-гаас зургийг
оруулахад уг зураг Зургийн цомог (Gallery) дотор орохгүй. Зөвхөн уг бичлэг/
хуудсыг засварлах үед шинээр оруулсан зургууд Зургийн цомог (Gallery)-ыг
үүсгэх буюу Зургийн цомог (Gallery)-д нэмэгдэж орно. [Зураг-8.6]

91
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

[Зураг-8.6]
Медиа нэмэх (Add Media)
цонхны Зургийн цомог
(Gallery) хэсэг

Зургийн цомог (Gallery) товчны хажуу талд уг зургийн цомогт орсон нийт
зургийн тоог харуулна.

Зургийн цомог (Gallery)-д байгаа зургийг дугаарлан өсөх буурах дарааллаар


байрлуулж болно. Энэ хэсэгт байгаа бусад мэдээллүүд нь Компьютераас
(From Computer) хэсэг дээр гарч ирдэгтэй адилхан.

Зургийн цомог (Gallery)-д байгаа зурагнаас бичлэг/хуудаст нэг нэгээр нь


Бичлэгт оруулах (Insert into Post) товчийг дарж оруулахаас гадна Зургийн
цомог оруулах(Insert Gallery) товчийг дарж Зургийн цомог үүсгэнэ.

92
Наймдугаар бүлэг. Wordpress-т зураг болон бусад медиа файл оруулах

Нэг зураг оруулахад агуулгын цонх дээр уг зургийг харж болдог бол зургийн
цомог үүсгэвэл орсон зургуудыг харж болохгүй бөгөөд харин оронд нь зургийн
цомог байгааг харуулсан хүрээ зураг үүснэ.Бичлэг/хуудаст оруулсан зургийн
цомгийг устгах нь зураг устгахтай адил. Зургийн цомог(Gallery)-д орсон зураг
бүхэн Медиа сан(Мedia Library)-д хадгалагдана. Харин Медиа сан(Мedia
Library)-д хадгалагдаж байгаа зураг бүр Зургийн цомог(Gallery) дотор байх
албагүй. Энэ өгүүллэгийн видеог мэргэжлийн шатны хичээлд оруулав.

8.4 Медиа сангаас бичлэг/хуудаст зураг оруулах


Бичлэг/ хуудсыг засварлах үед Медиа нэмэх (Add Media) цонхны Медиа
сан(Media Library) товчийг дарж гарч ирэх медиа файлуудаас сонгон бичлэг
болон хуудасд оруулна.

8.4.1 Медиа сан

Админ вэбийн Медиа цэс рүү орж Медиа сан(Media Library) сан хуудсыг гаргаж
ирнэ. Медиа санд WordPress-т орсон бүх медиа файлуудын нэр гарч ирнэ.
Хамгийн сүүлд оруулж ирсэн файл хамгийн эхэнд байрлана. Медиа санд
хадгалагдаж байгаа файлын жагсаалт нь дараах мэдээллүүдийг агуулна.
Файл бүрийн жижиг зураг, файлын нэр, төрөл болон анх оруулж ирсэн
хэрэглэгчийн нэр, орсон бичлэг болон хуудасны нэр, медиа санд орсон огноо
зэргийг харуулна.

93
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Медиа санд байгаа файлын нэрд хулганыг ойртуулахад Засах(Edit),


Устгах(Delete Permanently), Харах (View) холбоосууд гарч ирнэ.

Засах(Edit) – Холбоос дээр дарахад Медиа засах(Edit Media) хуудас гарч ирэх
бөгөөд сонгосон зургийн нэр, нэмэлт текст, тайлбар болон агуулгын текстийн
засварлана.

Устгах(Delete Permanently) – Зургийг Медиа сангаас бүрмөсөн устгана.

Харах (View) – Холбоосыг дарж зургийг браузер дээр хэмжээгээр нь харна.

8.4.2 Медиа санд зураг буюу медиа файл оруулах,

‘‘ Медиа(Media) цэсийн Шинийг нэмэх(Add New) товчийг дарж


‘‘ Админ бар дээр байгаа Шинэ<Медиа(New<Media) товчийг дарж
‘‘ Хэрэв Медиа сан(Media Library) хуудас дээр байвал түүний нэрийн
хажууд байх Шинийг нэмэх(Add New) холбоосыг дарж медиа файл
оруулах хуудас гаргаж ирнэ.
Зураг болон медиа файлыг оруулахдаа хуудас/бичлэгт зураг компьютераас
оруулахтай адил үйлдлийг гүйцэтгэнэ.

8.4.3 Youtube Bидеог оруулж ирэх

Бичлэг/хуудсуудад видео болон медиа төрлийн файл оруулах өөр нэг арга
бол тэдгээрийг Шигтгэх(Embed) хийх арга болно. Хамгийн түгээмэл хэрэглэдэг
арга бол Youtube, Vimeo сайтууд дээр тавигдсан видео файлыг бичлэг/хуудаст
суулгах болно. Медиа файлыг шигтгэх арга нь тэдгээрийг байрлуулахаас
ялгаатай нь уг файлыг медиа санд заавал оруулах шаардлагагүй.

Youtube –ээс видеог суулгах маш амархан бөгөөд видео шигтгэх бичлэг/
хуудсаа нээж Агуулгын цонхны HTML горимыг сонгоно. Яагаад гэвэл бид
Youtube-ээс видео суулгахдаа товчхон коде-ийг агуулгын цонхонд оруулна.

Youtube руу орж суулгах видеогоо хайж олно. Видео бичлэгийн дор
Шигтгэх(Embed)товч харагдахгүй бол Share Товчийг дарахад Шигтгэх(Embed)
товч гарч ирнэ.

Шигтгэх(Embed) товчийг дарахад коде гарч ирнэ. Энэ кодийг сонгоод хувилж
HTML агуулгын цонх дээр хувилна. Хуудас болон бичлэгийн Шинэчлэх/
Нийтлэх(Update/Publish) товчийг дарна. Видеог амжилттай Шигтгэх(Embed)
хийсэн бол вэб хуудас руу ороход видеог шууд үзэж болно. Энэ өгүүллэгийн
видеог мэргэжлийн шатны хичээлд оруулав.

94
Есдүгээр бүлэг. Холбоос үүсгэх

Хоёрдугаар хэсэг.
АГУУЛГА ОРУУЛАХ

9-р бүлэг

Холбоос үүсгэх
9.1 Бичлэг/хуудасны агуулга дотор HTML холбоос үүсгэх, засах, устгах
9.2 Шинэ холбоос нэмэх хуудас дээр холбоос үүсгэх
9.3 Холбоосуудыг удирдах
9.4 Холбоосын ангилал үүсгэх

95
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

9-р бүлэг. Холбоос үүсгэх

9.1 Бичлэг/хуудасны агуулга дотор HTML холбоос үүсгэх, засах,


устгах

9.1.1 HTML холбоос үүсгэх

Вэб сайтын нэг хуудаснаас нөгөө хуудас руу, өөр вэб сайт руу саадгүй орохын
тулд HTML холбоос үүсгэж хэрэглэнэ. Мөн холбоосыг вэб сайтаас PDF болон
бусад документыг татахад зориулан үүсгэнэ.

Хуудас/Бичлэгийн агуулга дотор энэ


холбоосыг үүсгэх амархан. Агуулгын
цонхонд холбоос үүсгэх үг, өгүүлбэрийг
сонгоод Холбоос нэмэх/засах (Insert/edit link) (
) товчийг дарахад Холбоос нэмэх/засах
(Insert/edit link) цонх дэлгэц дээр гарч ирнэ.

Цонхонд дараах
мэдээллүүдийг оруулна.

URL – Холбоосыг дарахад


гарч ирэх вэб сайтын хаягийг
оруулна. http:// гэсэн вэб
хаягийн эхлэл хэсгийг заавал
оруулах хэрэгтэй.

Гарчиг(Title) – Холбоосын гарчгийг оруулна. Вэб хуудас дээр гарч ирсэн


холбоосын ойролцоо курсорыг ойртуулахад уг оруулсан нэр гарч ирэх бөгөөд
хүмүүст ямар хуудас руу орж байгааг зааж өгнө.

Open link in a new window/tab – Бичгийн өмнөх дөрвөлжинг сонговол


холбоосыг дарахад гарч ирэх вэб хуудас браузер дээр тусдаа гарч ирнэ.
Дөрвөлжинг сонгоогүй бол холбоосыг дарахад гарч ирэх хуудас уг холбоос
бүхий хуудасны оронд гарч ирнэ.

Вэб сайтад орсон бичлэг/хуудас руу орох холбоосыг үүсгэхдээ Холбоос


нэмэх/засах (Insert/edit link) цонхон дээр байгаа Одоо байгаа агуулгууд руу
холбох холбоос (link to existing content link) дээр дарна. Холбоос дээр дарахад вэб
сайтад орсон бүх бичлэг/хуудсын нэрс гарч ирнэ.

96
Есдүгээр бүлэг. Холбоос үүсгэх

Энэ жагсаалтаас хуудас/бичлэгийн нэрийг сонгоно. Вэб сайтыг ажиллуулаад


удсан бол бичлэг/хуудасны тоо их болсон байх бөгөөд уг жагсаалтаас
хэрэгтэй агуулгаа олоход хэцүү байх болно. Иймээс жагсаалтын дээр байгаа
Хайлт (Search) нүдэнд хайж байгаа бичлэг/хуудасны нэрийг бичиж хайлт хийнэ.
Хайлтын үр дүнд гарч ирсэн хуудсаа сонгоход Холбоос нэмэх/засах (Insert/
edit link) хуудасны эхэнд байгаа URL болон Гарчиг(Title) нүднүүд дээрх дата
мэдээлэл шууд гарч ирнэ. Эцэст нь Холбоос нэмэх(Add Link) товчийг дарж
холбоосоо үүсгэнэ.

9.1.2 HTML холбоосыг засах

Холбоосыг засахын тулд холбоос хийсэн үг дээр курсорыг байрлуулаад


товчийг дарж Холбоос нэмэх/засах (Insert/edit link) цонхыг дахин гаргаж ирнэ.
Цонхонд өөрчлөх шаардлагатай мэдээллийг засаад Шинэчил(Update) товчийг
дарж шинэчлэнэ.

9.1.3 HTML холбоосыг устгах

Холбоосыг устгахын тулд холбоос хийсэн үг дээр курсорыг байрлуулаад


Unlink товчийг дарна. Хэрэв холбоосыг үүсгэхдээ зураг хэрэглэсэн бол
зургаа сонгоод Unlink товчийг дарна. Энэ тохиолдолд зөвхөн холбоос
хүчингүй болно. Агуулгад байгаа зураг болон медиа санд байгаа зургийн
файл устгагдахгүй.

97
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

9.2 Шинэ холбоос нэмэх хуудас дээр холбоос үүсгэх

WordPress вэб сайтад HTML холбоосоос гадна тусгай холбоосын системийг


Админ хуудасны Холбоос(Links) бүлгийн цэсүүдийн тусламжтайгаар үүсгэнэ.
Ихэнх вэб сайтын хуудсууд дээр тухайн вэб сайтын бусад хуудас руу
орох, бусад вэб сайт руу орох холбоосын жагсаалтыг байрлуулсан байдаг.
Холбоосууд нь вэб сайтын хуудаснуудыг хооронд нь холбож өгдөг мөн бусад
сайт руу шууд орж хэрэгтэй мэдээллээ хурдан олж уншихад хэрэглэдэг вэб
технологийн үндсэн арга юм.

Шинэ холбоос нэмэх(Add New Link) хуудас дээр WordPress вэбийн холбоосын
системд орох холбоосуудыг шинээр үүсгэнэ.

Шинэ холбоос нэмэх(Add New Link) хуудас руу хэд хэдэн аргаар орно. Үүнд:

‘‘ Админ бар дээр байгаа +Шинэ (+New) цэс рүү орж Холбоос(Link)-ийг
дарна.
‘‘ Админ цэсний Холбоос(Links) хэсэг дээр курсорыг аваачаад гарч ирсэн
цэсүүдээс Шинийг нэмэх(Add New) цэсийг дарна.
‘‘ Админ цэсний Холбоос(Links) хэсгийн цэсүүд харагдаж байгаа
тохиолдолд Шинийг нэмэх(Add New) цэсийг дарна.

98
Есдүгээр бүлэг. Холбоос үүсгэх

Шинэ холбоос нэмэх(Add New Link) хуудас дээр дараах мэдээлэлүүдийг оруулна.

Нэр(Name) – Холбоосын нэрийг оруулна.


Бичлэг/Хуудаст үүсгэсэн
Вэб хаяг (Web Address) – Холбоосыг дарахад гарч ирэх вэб хуудасны хаяг
HTML холбоос нь
WordPress вэб сайтын
Тайлбар(Description) – Холбоосын тухай товч тайлбар текст оруулна.
Холбоос(Links) хэсэг дээр
үүсгэсэн холбоосуудтай
Ангилал(Categories) – Холбоосын ангилалыг үүсгэнэ. Үүссэн холбоос бүхэн
огт холбоогүй бөгөөд
ямар нэгэн ангилалд хамаарсан байна. тухайн хуудас болон
бичлэгийг унших үед л
Target – Виджет дээр холбоосыг дарахад хэрэглэгдэнэ.
гарч ирэх вэб хуудас холбоос байгаа
хуудасны оронд болон эсвэл шинээр
гарч ирэх эсэхийг сонгоно.

Холбоосын харилцан хамаарал (Link Re-


lationship (XFN) – XFN-Xhtml Friends Network –Үүсгэсэн холбоос тантай ямар
төрлийн хамааралтайг тодорхойлно. Жишээ нь: Үүсгэсэн холбоос хувийн
болон гэр бүл, бизнестэй холбоотой эсэхийг тодорхойлно.

Дээд төвшин(Advanced) виджет

Зургийн хаяг (Image Address) - Зураг сонгож холбоос үүсгэх хэрэгтэй бол зургийг
Медиа санд татан оруулсан байна. Уг зургийн байрлах хаягийг энэ нүдэнд
оруулна.

RRS хаяг(RRS address) - Холбоос үүсгэсэн вэб сайтын феедийг оруулна.

99
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

Тэмдэглэгээ(Notes) - Зурвас текст үлдээнэ.

Үнэлгээ(Rating) - Оруулсан холбоосыг үнэлнэ. Бүх Холбоос(All Links)


хуудас дээр энэ үнэлгээг ашиглан нь шүүлт хийж болно.

Үүсгэсэн холбоосыг жирийн


уншигчдад харуулах
шаардлагагүй гэж үзвэл
Хадгалах(Save) виджет дээр
байгаа Энэ холбоосыг хувьд
хадгал(Keep this link Private) товчийг
сонгоно.

Эцэст нь Холбоос нэмэх(Add Link) товчийг дарж холбоос үүсгэнэ.

9.3 Холбоосуудыг удирдах

Вэб сайтад үүсгэсэн бүх холбоосыг харуулах Бүх холбоос (All Links) хуудас руу
Холбоос<Бүх холбоос(Links<All links) гэж орно.

Хүснэгтэд байгаа холбоосын нэрд курсорыг ойртуулахад Засах(Edit),


Устгах(Delete) холбоосууд гарна. Засах(Edit) -ийг дарж холбоос засах Холбоос
заса(Edit Link) хуудас руу орно. Устгах(Delete) –ийг дарж холбоосыг бүр мөсөн
устгана.

9.3.1 Холбоосыг засах

Засах(Edit) холбоосыг дарахад холбоос үүсгэхтэй адил Холбоосыг засах(Edit


Link) хуудас гарч ирнэ. Хуудас дээр уг Холбоосыг оруулахад хийсэн мэдээллүүд
гарсан байна. Шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд Шинэчил(Update) товчийг
дарж зассанаа хадгална.

9.3.2 Холбоосыг устгах

Устгах(Delete) холбоосыг дарахад


энэ бичиг гарч ирнэ. Санамсаргүй
Устгах(Delete) холбоосыг дарсан бол
Болих(Cancel) , эсвэл энэ холбоосыг
устгана гэвэл ‘OK’ дарна.

100
Есдүгээр бүлэг. Холбоос үүсгэх

Хэрэв танд хэд хэдэн холбоосыг устгах хэрэгтэй бол холбоосын нэрүүдийн
өмнөх дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх(Bulk Actions) жагсаалтаас
Устгах(Delete)-ийг сонгоод Хэрэглэх(Apply) товчийг дарахад танд санамж
мэдээлэл гарч ирэхгүй холбоосууд шууд устгагдана.

9.4 Холбоосын ангилал үүсгэх

WordPress вэб сайтад үүсгэсэн холбоосыг амархан ашиглах, зохион


байгуулахын тулд тэдгээрийг ангилна. Холбоосын ангилалыг хоёр замаар
үүсгэнэ. Үүнд:

‘‘ Шинэ холбоос нэмэх(Add New Link) хуудас дээр шинээр холбоос үүсгэх
болон засах үед Ангилал (Categories) виджетийг ашиглах
‘‘ Холбоосын ангилал (Link categories) хуудас дээрхи Шинэ холбоосын
ангилал нэмэх(Add New Link Category) хэсэгт байх нүднүүдийг бөглөнө.
Холбоосын ангилал (Link Categories) хуудсыг ашиглах тохиолдолд уг холбоосыг
шинэ ангилалд нэг ч холбоосыг оруулаагүй байж болно. Харин үүсгэсэн

101
Хоёрдугаар хэсэг. АГУУЛГА ОРУУЛАХ

холбоос бүр заавал нэг ангилалд орсон байх


ёстой.

9.4.1 Шинэ холбоос нэмэх (Add New Link)


хуудас дээр холбоосын ангилал үүсгэх

Шинэ холбоос нэмэх(Add New Link) хуудас дээр


Ангилал(Categories) виджетийг ашиглан холбоос
үүсгэх явцдаа түүнийг оруулах холбоосын
ангилалыг шинээр үүсгэхдээ +Шинэ ангилал
нэмэх(+ Add new Category) холбоосыг дарж гарч
ирсэн нүдэнд ангилалын нэрийг бичээд
Нэмэх(Add) товчийг дарна. Үүсгэсэн шинэ
холбоосын ангилалын нэр Блогрол(Blogroll)
ангилалын доор гарч ирнэ.

9.4.2 Холбоосын Ангилал(Link Categories) хуудас

Админ цэснээс Холбоос<Холбоосын ангилал(Linls<Link Categories) товчийг


дарахад хуудас дээр WordPress дээр үүсгэсэн холбоосын бүх ангилалын
нэрсийн жагсаалт түүний зүүн талд Шинэ Холбоосын ангилал нэмэх(Add New
Link Category) хэсэг гарч ирнэ.

Шинэ Холбоосын ангилал нэмэр(Add New Link Category) хэсэгт дараах


мэдээллүүдийг оруулж Шинэ Холбоосын ангилал нэмэх(Add a New Link Category)
товчийг дарахад шинэ холбоосын ангилалын нэр хүснэгтэд нэмэгдэнэ.

Нэр(Name) – Холбоосын ангилалын нэр

Слаг(Slug) - Холбоосын ангилалын слаг нэр буюу вэб хаягийг оруулна.

Тайлбар(Description) – Холбоосын ангилалын товч тайлбарыг оруулна.

Холбоосын ангилал(Link Categories) хүснэгтэд байгаа холбоосын ангилалын


нэрд курсорыг ойртуулахад Засах(Edit), Шуурхай засах(QuickEdit), Устгах(Delete),
Харах(View) холбоосууд гарч ирнэ

Засах(Edit) – Холбоосыг дарахад Холбоосын ангилал засах(Edit Link Category)


хуудас гарч ирнэ. Хуудас дээр ангилалын нэр, слаг, тайлбар үгийг засна.

Шуурхай засах(Quick Edit) – Холбоос дээр дарахад хүснэгт дээр Шуурхай


засах(Quick Edit) панел гарч ирнэ. Зөвхөн ангилалын нэр, слагийг өөрчлөнө.

102
Есдүгээр бүлэг. Холбоос үүсгэх

Устгах(Delete) – Холбоосын ангилалын нэрийг устгана. Харин Блогрол(Blogroll)


ангилалын дор энэ холбоос гарч ирэхгүй.

Харах(View) – Вэб хуудас руу орж холбоосын ангилалыг харна.

Хэрэв хүснэгтэд байгаа холбоосын хэд хэдэн ангилалыг устгах хэрэгтэй


бол нэрүүдийн өмнөх дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэр(Bulk Action)
цэсээс Устгах(Delete)-ийг сонгож Хэрэглэх(Apply) товчийг дарна. Ямар нэгэн
анхааруулсан үг гарч ирэхгүй сонгогдсон холбоосын ангилалууд бүрмөсөн
устана.

Холбоосын ангилалыг устгахад түүнийг дотор орсон холбоосууд устахгүй.


Харин эдгээр холбоосууд нь Блогрол(Blogroll) ангилал руу шилжинэ.
Шинэ холбоос үүсгээд ямар нэгэн ангилалд оруулаагүй тохиолдолд уг
холбоос Блогрол(Blogroll) ангилалд шууд орно. Энэ тохиргоог админы
Тохиргоо<Бичих(Settings > Writing) хуудас дээр өөрчилж болно.

103
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

Гуравдугаар хэсэг.
ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

10-р бүлэг

WordPress сайтын дизайн


10.1 WordPress сайтад зориулан хийсэн вэбийн бэлэн загварыг
сонгох, идэвхжүүлэх
10.2 Виджетүүд
10.3 Вэб сайтын навигацийн цэсийг үүсгэх
10.4 WordPress –ийн код засварлах программ

105
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

10-р бүлэг. WordPress сайтын дизайн

10.1 WordPress сайтад зориулан бүтээсэн бэлэн загварыг


сонгох, идэвхжүүлэх

10.1.1 Вэбийн загвар гэж юу вэ?

[Зураг-10.1] WordPress программыг суулгаад ажиллуулахад дэлгэц дээр энгийн бүтэц,


Twenty Eleven гэсэн дизайнтай вэб сайтын нүүр хуудас гарч ирнэ. Энэ вэб сайтын дизайныг Word-
нэртэй вэбийн загварын Press сайтад зориулан хийгдсэн вэбийн бэлэн загваруудаас сонгон өөрчилж
файлууд
болно.

WordPress программын сүүлийн 3.4 хувилбарт


Хоёрмянган арваннэг (Twenty Eleven) гэсэн нэртэй
вэбийн загвар хамт ирнэ. WordPress сайтыг браузер
дээр өөрийн гэсэн өнгө үзэмж, дизайнтай харагдуулах,
вэбийг саадгүй ашиглах, ажиллуулах багц файлуудыг
вэбийн загварын файлууд гэнэ. [Зураг-10.1]

Интернэтээс WordPress сайтад зориулан хийгдсэн


вэбийн бэлэн загваруудыг чөлөөтэй татан хэрэглэх
боломжтой. Вэбийн бэлэн загварыг нэгийг нөгөөгөөр
нь солин өөрчлөх нь вэб сайтад оруулсан агуулгуудыг
өөрчилнө гэсэн үг биш зөвхөн браузер дээр гарч ирэх
агуулгуудын өнгө, үзэмж дизайныг өөрчилнө гэсэн үг.
Вэбийн загваруудыг WordPress программын wp-con-
tent/themes/ хавтаст хадгална.

10.1.2 WordPress сайтыг ажиллуулах мэргэжилтнүүд

WordPress программыг ашиглан энгийн бүтэцтэй болон жижиг хэмжээний


вэб сайт хийж байвал энэ вэб сайтыг WordPress программыг сайн эзэмшсэн
хүн ганцаараа удирдан ажиллуулах боломжтой.

Харин томоохон хэмжээний вэб сайтыг ажиллуулахад агуулга оруулах,


дизайныг өөрчлөх, вэбийн ажиллагааг хянах зэрэг ажлуудыг нэг хүн

106
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

ганцаараа хариуцан хийх үнэхээр боломжгүй тул вэб сайтыг олон хүн
хамтран ажиллуулна.

Томоохон хэмжээний вэб сайт болон вэб сайтын сүлжээ ажиллуулж байвал
дараах үүрэг гүйцэтгэгч хүмүүс заавал хамтран ажиллахыг зөвлөж байна.

Зохиогч/ редактор. Вэб сайтад оруулах агуулгууд нь сайн найруулга, утга


санаа төгс, үг үсгийн алдаагүй, зөв бүтэцтэй байх хэрэгтэй. Чанартай,
шинэлэг агуулгыг уншигчдадаа толилуулах нь зохиогч, редакторын тэргүүн
үүрэг болно.

Вэб дизайнер/Вэб хөгжүүлэгч. Вэб сайтыг үзэмжтэй, байгууллагын


өнгө төрхийг илтгэсэн брэнд вэбсайт болгох нь вэб дизайнерийн үндсэн
үүрэг юм. Вэбийг ашиглах, вэб дээр суурилсан онлайн сургалт болон
худалдаа үйлчилгээг саадгүй явуулах, вэб дээр суулгасан нэмэлт программ,
виджетүүдийг саадгүй ашиглах нөхцлийг бүрэн хангах үүргийг вэб хөгжүүлэгч
нар хариуцна.

Вэбийн Админ. Вэбийг саадгүй ажиллуулах нөхцөлийг хангах, шинэчлэлт,


хамгаалалт, хадгалалт, нууцлалыг бүрэн хариуцаж бүхэлд нь удирдана.

10.1.3 Вэбийн загваруудыг удирдах

Админ цэсийн Үзэмж(Appearance) бүлгийн Загвар(Themes) хуудас дээр вэб


сайтад хэрэглэх вэбийн загварыг сонгох, шинээр загвар суулгах, устгах зэрэг
үйлдлүүдийг хийнэ. Загвар(Themes) хуудас руу орохын тулд:

‘‘ Админ цэсний Үзэмж(Appearance) хэсэг дээр курсорыг аваачаад гарч


ирсэн цэсүүдээс Загвар(Themes) цэсийг дарна.
‘‘ Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр
дараад Загвар(Themes) цэсийг дарна.
Загвар(Themes) хуудас нь Загвар зохицуулах(Manage Themes) болон Загварыг
суулгах (Install Themes) гэсэн 2 хэсгээс тогтоно.[Зураг-10.2]

Загвар зохицуулах (Manage Themes) хэсэг дээр WordPress программ дээр


суулгасан бүх вэб загварууд гарч ирнэ.

Ашиглаж буй загвар (Current Theme) хэсэгт одоо ашиглаж байгаа Хоёрмянга
арван нэг (Twenty Eleven) загвар, Бэлэн загварууд (Available themes) хэсэгт Word-
Press программ дотор татан суулгасан бусад вэбийн загварууд байрлана.
Загваруудыг нэмж татан оруулвал уг оруулсан загварын хумсан зураг Бэлэн
загварууд (Available themes) хэсэг дээр нэмэгдэн гарч ирнэ.

107
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

[Зураг-10.2] Ашиглаж буй загвар (Current Theme) хэсэгт одоо ашиглаж байгаа Хоёрмянга
WordPress сайтын Загвар арван нэг (Twenty Eleven) загварын танилцуулга, түүний дор загварыг өөрчлөхөд
(Themes )хуудас
ашиглах холбоосууд байрлана. 11-р бүлэгт Хоёрмянга арван нэг (Twenty Eleven)
загварыг өөрчлөх тухай дэлгэрэнгүй тайлбарласан тул уг бүлгийг уншина уу.

Бэлэн загварууд (Available themes) хэсэгт байгаа ашиглахад бэлэн эдгээр


загваруудын доор дараах холбоосууд байрлана.

Идэвхжүүлэх (Activate) – Загварыг ашиглах хүсэлтэй бол энэ холбоос дээр


дарж идэвхжүүлнэ.

Бодит харалт (Live Preview) - Вэб загварын өөрчлөлтийг бодитойгоор харах

Дэлгэрэнгүй (Details) - Вэб загварын талаархи мэдээлэл бүхий вэб рүү орно.

Устгах (Delete) – Загварыг WordPress программаас устгана.

108
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

10.1.4 Вэбийн загварыг хайх, суулгах

WordPress программд шинэ загварыг хайх, суулгахдаа Загварыг суулгах (In-


хэсэг рүү орж гүйцэтгэнэ.[Зураг-10.3]
stall Themes)

[Зураг-10.3]
Загварыг суулгах (Install Themes) хуудасны эхний Хайх (Search) хэсэгт хэрэгтэй
Загвар суулгах (Install
вэб загварын хайлтыг хийнэ. Вэб загвараа хайхдаа хайлтын нүдэнд загвар Themes) хэсгийн Хайлт
зохиогчийн нэр болон түлхүүр үгийг оруулахаас гадна Өнгө(Colors), Баганы хийх хуудас
тоо (Columns), Өргөн(Width), Онцлогууд(Features), Сэдэв(Subject) хэсгүүдэд байгаа
нэрүүдээс хэрэгтэйгээ сонгон хайж болно. Хайлт(Search) товчийг дарахад
шалгуурт тохирсон вэб загварууд хуудас дээр гарч ирнэ. Эдгээр загварууд нь
http://WordPress.org/extend/themes сайт дээр байрлана.

Татах (Upload) хэсэг нь http://WordPress.org/extend/themes сайтад ороогүй


вэбийн загварыг WordPress-т суулгаж өгнө. Суулгах вэбийн загвар нь
архивийн.zip өргөтгөлтэй файл байх ёстой. Мөн вэбийн загварыг урьдчилан
татаад хард диск дээр хадгалсан байх хэрэгтэй.

109
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

browse... товчийг дарж хард диск дээр хадгалсан


.zip өргөлттэй файлаа сонгоод Одоо суулгах (In-
stall now) товчийг дарж загварыг оруулж ирнэ. Энэ
вэбийн загвар Бэлэн загварууд (Available Themes)
хэсэг дээр гарч ирнэ.

Онцгой (Featured), Хамгийн шинэ (Newest) болон


Саяхан шинэчилсэн (Recently Updated). Эдгээр
холбоосуудыг дарж http://wordpress.org/extend/
themes вэб хуудсанд байгаа Онцгой (Featured), Хамгийн шинэ (Newest) болон
Саяхан шинэчилсэн (Recently Updated) хэсгүүд дээр орсон вэбийн загваруудыг
хуудас дээр гаргаж ирнэ.

Жишээ нь: Онцгой (Featured) холбоосыг дарахад http://WordPress.org/ex-


tend/themes вэб хуудсанд байгаа Онцгой загварууд (Featured themes) вэбийн
загварууд гарч ирснийг доорхи зургаар харууллаа. [Зураг-10.4]
[Зураг-10.4]
Онцгой (Featured) хэсэг
лээр гарч ирсэн вэбийн
загварууд

Гарч ирсэн загваруудын дор байгаа Суулгах(Install) холбоосыг дарж WordPress-т


оруулж ирнэ. Харах(Preview) холбоосыг дарж браузер дээр загварын дизайныг
харна.

110
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

[Зураг-10.5]
Харах (Preview) холбоос
дээр дарж вэб хуудас
дээр загварын дизайныг
харуулсан цонх гарна.
Уг цонхон дээрхи
Идэвхжүүлэх(Activate)
холбоос дээр дарж
вэбийн загварыг ашиглаж
Загварыг зохицуулах (Manage Themes) хуудас дээр байгаа Бэлэн загварууд эхэлнэ.
(Available Themes) хэсгээс загварыг сонгон идэвхжүүлэхдээ Идэвхжүүлэх (Acti-
vate) холбоос дээр дарна. Харах (Preview) холбоосыг дарж загварын дизайныг
үзнэ. Дизайн нь таалагдаж байвал түүн дээр гарч ирсэн Идэвхжүүлэх(Activate)
холбоос дээр дарж вэб сайтын дизайнаа өөрчилнө. [Зураг-10.5]

Тухайн загварыг сонгосон тохиолдолд уг загвар Ашиглаж буй загвар (Current


Themes) хэсэг дээр гарч ирэх бөгөөд өмнө нь хэрэглэж байсан вэбийн загвар
Бэлэн загварууд (Available Themes) хэсэг рүү шилжинэ.

111
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

10.2 Виджетүүд

WordPress вэб сайт дээр нэмэлт мэдээлэл буюу үйлдэл хийхийн тулд
виджетүүдийг ашигладаг. Виджет болгон өөр өөрийн үүрэгтэй.

Виджетүүдийг ихэвчлэн вэб хуудасны хажуу хэсэг дээр байрлуулан нэмэлт


цэс, сүүлчийн бичлэгүүд, санал асуулга, нэвтрэх цонх, хайлт хийх гэх зэрэг
үйлдэл хийхэд ашиглах элементүүдийг байгуулна.

WordPress-ийн сүүлийн хувилбарууд дээр виджетүүдийг вэб хуудасны зөвхөн


хажуу тал дээр төдийгүй, хуудасны аль ч хэсэгт (толгой, төгсгөл) байрлуулах
болсон.

Зохиомж Виджетийг хэрэглэхийн тулд түүнийг вэб хуудас дээр гарч ирэх байрлалыг
нь вэб загварын файлд оруулж өгнө. Хэрэв вэб загварт виджетийг байрлах
Загвар газрыг оруулаагүй бол виджетийг хэрэглэх боломжгүй.
Виджет
Цэс WordPress программыг суулгасны дараа Twenty Eleven вэбийн нүүр хуудасны
Загварын сонголт хажуу багана дээр загвар виджетүүд гарч ирнэ. Виджет хуудас руу орж
Толгой хэрэглэх виджетээ сонгон байрлуулбал эдгээр виджетүүд алга болж оронд
Дэвсгэр нь уг ашиглах виджетүүд нүүр хуудас дээр гарсан байна.
Код засагч
Виджетүүдийг админ цэсийн Үзэмж(Appearance) хэсгийн Виджет(Widgets) хуудас
дээр удирдана.
Оногдохуйн тавилан
Самбар Виджет(Widgets) хуудас руу орохын тулд:
Загвар
‘‘ Админ цэсний Үзэмж(Appearance)хэсэг дээр курсорыг аваачаад гарч
Өөрчлөх
ирсэн цэсүүдээс Виджет(Widgets) цэсийг дарна.
Виджет
‘‘ Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр
Цэс
дараад гарч ирэх цэсүүдээс Виджет(Widgets)-ийг сонгож дарна.
Дэвсгэр
Виджет(Widgets) хуудасны бүтцийг Бэлэн виджетүүд (Available Widgets), Идэвхгүй
Толгой
виджетүүд (Inactive Widgets), виджетүүдийг зөөж байрлуулах талбарууд гэсэн
гурван хэсэгт хувааж болно.

Вэб хуудас дээр гаргаж ирэх виджетүүдийг Виджет(Widgets) хуудасны баруун


хэсэгт байх багана дээр байгаа виджет оруулах талбарууд дээр чирж
байрлуулна.

Хоёрмянга арваннэг(TwentyEleven) вэбийн загварт виджет оруулах долоон


талбарыг хийж өгснөөс Гол багана (Main Sidebar), Showcase багана (Showcase
Sidebar) гэсэн хоёр талбарыг вэб хуудасны хажуу хэсэгт, Хөлийн хэсэг Нэг (Foot-
er Area One), Хөлийн хэсэг Хоёр (Footer Area Two), Хөлийн хэсэг Гурав(Footer Area

112
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

1 3

[Зураг-10.7]
Виджет (Widgets) хуудасны бүтэц.
1. Бэлэн виджетүүд (Available Widgets), 2. Идэвхгүй виджетүүд (Inactive Widgets) 3. Виджетүүдийг зөөж
байрлуулах талбарууд

113
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Three) гэсэн гурван талбарыг вэб хуудасны төгсгөлд гарахаар


зохиосон. [Зураг-10.7]

Талбар бүрийн нэрийн хажууд гарах гурвалжинг дарж


талбарыг нээх болон гурвалжинг дахин дарж буцааж
хураангуй хэлбэрт нь оруулна.

Бэлэн виджетүүд (Available Widgets) хэсгээс виджетээ сонгон


хулганаар дарж виджет байрлуулах талбар луугаа зөөж
тавина. Энэ зурган дээр Showcase багана(Showcase Sidebar)
дээр Календар (Calendar) виджетийг зөөж тавьж байна.

Виджет дээр гарах агуулга, хийх үйлдлээсээ хамааран виджет


бүр дээр өөр өөр тохиргоог хийнэ. Виджетэд тохиргоо хийхийн
тулд виджетийн нэрийн баруун талд байгаа гурвалжин товчийг
дарж нээнэ.

Жишээ нь: Хөлийн хэсэг Хоёр (Footer Area One) талбарт


оруулсан Хуудас (Pages) виджет нь вэб дээр сайтад оруулсан
хуудсуудын нэрсийн жагсаалтыг гаргана. Гарчиг (Title) нүдэнд
виджетийн гарчгийг оруулна.

Ялгах(Sort by) хэсгээс хуудсуудыг Хуудсын гарчиг (Page title),


Хуудасны дараалал (Page Order), Хуудасны ID (Page ID)-аар нь
эрэмбэлэн гаргаж ирэхээ сонгоно.

Хасах(Exclude) хэсэг дээр жагсаалтад оруулахгүй хуудасны


дугааруудыг оруулна. Хийсэн тохируулгаа хадгалаад дараа
нь хураангуй хэлбэрт оруулж болно.

Виджет (Widgets) хуудасны хажуу хэсэгт гарах Гол багана (Main Sidebar) талбарт
Хайлт(Search), Мета(Meta), Шинэ бичлэг(Recent Posts), Шинэ сэтгэгдэл(Recent
Comments), Архив(Archives), Ангилал(Categories), виджетүүдийг оруулсан байна.
Эдгээр виджетүүдийг вэб хуудас дээр хэрхэн харагдаж байгааг [Зураг-10.8]
-р зурагт үзүүллээ.

Идэвхгүй виджетүүд (Inactive Widgets) хэсэг дээр өмнө нь виджетийн аль нэг
талбарт байсан виджетийг гаргаж тависан бөгөөд дахин виджетийг ашиглах
хэрэгтэй бол энэ хэсгээс буцаан байрлуулж болно. [Зураг-10.9]

Виджетийг вэб хуудаснаас устгая гэвэл Виджет(Widgets) хуудасны хажуу


хэсгээс зөөж Бэлэн виджетүүд (Available Widgets) хэсэг рүү буцааж тавина.

114
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

2 [Зураг-10.8]
1. Админы Widgets хуудас
дээр оруулсан виджетүүд.
2. Вэб хуудас дээр
виджетүүдийг харуулсан
1 байдал

[Зураг-10.9]
Идэвхгүй виджетүүд

Виджетүүдийг вэб хуудасны зөвхөн хажуу талд төдийгүй хаана ч байрлуулж


болно. Жишээ нь: Виджет(Widgets) хуудасны Хөлийн хэсэг Нэг (Footer Area One),
Хөлийн хэсэг Хоёр (Footer Area Two), Хөлийн хэсэг Гурав(Footer Area Three) гэсэн

115
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

[Зураг-10.10]
Виджетүүдийг вэб
хуудасны төгсгөл хэсэгт
гарахаар байрлуулсан
байдал

гурван талбарт Хуудас(Pages), Шинэ бичлэг(Recent Posts), Календар(Calendar)


виджетүүдийг оруулсан байна. Эдгээр виджетүүдийг вэб хуудасны төгсгөл
хэсэг дээр хэрхэн харагдаж байгааг [Зураг-10.10] зурагт үзүүллээ.

10.2.1 WordPress программын хувилбартай хамт ирсэн виджетүүд

Архив(Archives). Сайтад орсон бичлэгийн сарын архив луу орох холбоосууд

Calendar(Календар). Календар гаргана. Сайтад зочилж байгаа өдрийн өмнөх


өдөр дээр дарж тухайн өдөр орсон бичлэгүүдийг гаргана.

Ангилал(Categories). Сайтын бичлэгүүдийн ангилалын холбоосуудыг харуулна.

Холбоос (Links). Сайтад оруулсан холбоосуудыг гаргана.

Мета (Meta). Нэвтрэх, бүртгэх хуудас руу орох холбоос гаргана.

Хуудас(Pages). Вэбд үүсгэсэн хуудсууд руу орох холбоосуудыг гаргана.

Шинэ сэтгэгдэл(Recent Comments). Шинэ сэтгэгдлүүдийг гаргаж унших


холбоосуудыг гаргана.

Шинэ бичлэг (Recent Posts) – Вэб хуудаст орсон хамгийн сүүлийн бичлэгүүд рүү
орох холбоосуудыг гаргана.

RSS. RRS феедийн холбоос харуулна.

Хайх(Search). Хайлтын элементийг гаргана

Тэмдэглээс үүл(Tag Cloud). Хамгийн их хэрэглэсэн тэмдэглээ 45 үгийг үүлэн


хэлбэртэй техт үүсгэн харуулна.

Бичвэр(Text) – Нэмэлт текст болон зурган мэдээлэл гаргахад хэрэглэнэ.

116
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

10.3 Вэб сайтын цэсийг үүсгэх

WordPress программын өмнөх хувилбаруудад вэб сайтад үүсгэсэн хуудсууд


вэбийн толгойн хэсэгт цэс үүсгэдэг байсан. Хэрэв бичлэгүүдийг энэ цэсд нэмж
оруулах хэрэгтэй бол вэб загварын файлд тохирсон кодыг нэмж оруулдаг
байсан.

WordPress программын 3.0 хувилбараас эхлээд цэс үүсгэх үйлдлийг амархан


хийх болсон. Цэсүүдийг вэб сайтад орсон агуулгын аль ч төрлийг оролцуулан
вэб хуудасны толгой хэсэгт төдийгүй хажуу, төгсгөл хэсгүүдэд үүсгэнэ.

WordPress программыг суулгасны дараа Twenty Eleven вэбийн нүүр хуудасны


толгой хэсэг дээр загвар цэс байрласан байна. Энэ цэс нь нүүр хуудас,
загвар хуудас гэсэн 2 цэсээс тогтсон байна. Хэрэв вэб сайтад шинээр хуудас
үүсгэвэл уг хуудасны нэр цэс дээр нэмэгдэн гарч ирнэ. Цэс хуудас руу орж
цэсийг шинээр үүсгэн орох нэрүүдийг сонговол эдгээр эдгээр цэсүүд алга
Зохиомж
болж оронд нь шинээр үүсгэсэн цэсүүд нүүр хуудас дээр гарч ирнэ.
Загвар
Админ цэсний Үзэмж(Appreance) бүлгийн Цэс(Menus) хуудас руу орж навигацийн
Виджет
системийг үүсгэх цэсүүдийг үүсгэнэ.
Цэс

Цэс(Menus) хуудас руу орохын тулд: Загварын сонголт


Толгой
‘‘ Админ цэсний Үзэмж(Appreance) хэсэг дээр курсорыг аваачаад гарч Дэвсгэр
ирсэн цэсүүдээс Цэс(Menus) цэсийг дарна. Код засагч
‘‘ Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр
дараад Цэс(Menus) цэсийг дарна. Оногдохуйн тавилан
Самбар
Загвар
10.3.1 Шинэ цэс үүсгэж дотор нь цэсүүдийг байрлуулах
Өөрчлөх
WordPress программыг анх суулгаад Цэс(Menus) хуудас руу орвол ямар нэгэн Виджет
цэс үүсээгүй байна. Түрүүнд хэлсний дагуу хэдийгээр цэсийг үүсгээгүй бол Цэс
нүүр хуудас дээр вэб сайтад үүсгэсэн хуудасны нэрүүд гарсан байна. Цэс Дэвсгэр
үүсгэх (Create Menu) хэсэг дээрхи Цэсийн нэр(Menu Name) нүдэнд шинээр үүсгэх Толгой
цэсийн нэрээ бичиж Цэс үүсгэх (Create Menu) товчийг дарж шинэ цэс үүсгэнэ .
[Зураг-10.11].

Үүсгэсэн цэс дотроо оруулах цэсүүдээ хуудасны баруун талд байгаа


Бичлэг(Posts), Хуудас(Pages) болон Ангилал(Gategories) виджет доторхи
нэрүүдээс сонгоно. Нэрүүдийн өмнөх дөрвөлжинг сонгож Цэсд нэмэх(Add to
Menu) товчийг дарахад сонгогдсон нэрүүд цэс дотор орно. [Зураг-10.12] зураг
дээр Footer, Header, Бүлгүүд гэсэн цэсүүд үүсгэсэн бөгөөд үүнээс Header

117
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

[Зураг-10.11]
Цэс үүсгэх панел

цэсэд орсон цэсүүдийг харуулсан байна.

Цэсийн нэрийг хулганаар дараад нэг догол хойно зөөж дэд цэсийг үүсгэнэ.
Дээд цэс нь дэд цэснийхээ дээр байрлана. Мөн цэсүүдийг дээш нь доош
байрлалыг солих зэргээр өөрчилж болно. Цэсийн нэр урт бол богино болгож
засаж болно. Тухайн цэсд орсон цэсүүдийг хураангуй болгох, мөн засахын
тулд цэсийн нэр баруун талын гурвалжин товчийг дарна.

Дарахад гарч ирэх Навигацийн нэр(Navigation Label) нүдэнд урт нэрийг богино
болгож засаж оруулна. Гарчгийн артрибут(Title atribute) нүдэнд цэсийн тухай
товч тайлбар үг оруулна. Original дээр цэсийн нэрийг бүтнээр гарч ирнэ. Цэсэд
хийсэн өөрчлөлтүүдийг Цэсийг хадгалах(Save Menu) товчийг дарж хадгална.
Устгах(Remove) холбоосыг дарж дарж уг цэсийг устгана. Цуцлах(Cancel) товчийг
дарж цэсд хийсэн өөрчлөлтийг хүчингүй болгоно.

Хуудас(Pages), Ангилал(Gategories) виджет дээр Хамгийн


сүүлийн(Most Recent), Бүгдийг харах(View All), Хайх(Search) нэрүүд
дээр дарж тухайн хэсгүүд рүү орно. Хамгийн сүүлийн(Most Re-
cent) хэсэг рүү ороход хамгийн сүүлд шинээр үүсгэсэн хуудас,
ангилалын нэрс гарч ирнэ. Бүгдийг харах(View All) хэсэг дээр
үүсгэсэн бүх хуудас, ангилалын нэрс гарч ирнэ. Сайт цэсд орох нэрийг олоход
хэцүү бол Хайх(Search) хэсэг рүү орж хайж олно. [Зураг-10.12] .

10.3.2 Цэсийг байрлуулах талбарыг вэб загвар дээр суулгаж өгөх

Өмнөх өгүүллэгт цэс үүсгэх тухай өгүүлсэн. Харин энэ өгүүллэгт үүсгэсэн
цэсийг вэб хуудасны аль хэсэгт гаргаж ирэхийг хэрхэн тодорхойлох тухай
тайлбарлая. Цэс(Menus) хуудасны Загварын байрлал(Theme location) виджетийг

118
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

[Зураг-10.12]
Цэс(Menus) хуудас дээр
шинээр үүсгэсэн цэсүүд.

119
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

ашиглан вэб хуудас дээр гаргаж ирэх цэсийн байрлалыг сонгоно. Вэб хуудас
дээр цэс байрлах байрлалыг зарим вэбийн загвар зааж өгөөгүй
байдаг. Энэ тохиолдолд Загварын байрлал(Theme location)виджет
гарч ирэхгүй.

Хоёрмянга арваннэг(Twenty Eleven) вэбийн загвар нь цэсийг


байрлуулах Суурь цэс(Primary Navigation) гэсэн байрлалыг загварын
файл оруулж өгснийг Загварын байрлал(Theme location) виджетээс
харж болно. Суурь цэс(Primary Navigation) байрлалд гарч ирэх цэс
нь вэб хуудасны толгойн хэсэг дээр ихэвчлэн байрлах гол цэс
байна. Вэб хуудасны хөл
хэсэгт гарч ирэх цэсийн байрлалыг энэ
виджет дээр нэмж гаргаж ирэхийн тулд
загварын файлд засвар хийнэ. WordPress
программын анхан шатны энэ номонд энэ
тухай оруулаагүй болно.

Цэс байрлах байрлалд гарах цэсийг


сонгоод Хадгалах(Save) товчийг дарж
хадгална.

10.3.3 Дурын цэс (Custom Menu) виджетийг ашиглан цэс үүсгэх

Админ вэбийн Виджет(Widgets) хуудас дээрх Дурын цэс(Custom Menu) виджетийг


виджет орох байрлалд зөөж тавина. Виджетийг дэлгэн түүн дээр байгаа
Цэсийг сонгох(Select Menu) дээр дарахад Цэс(Menus) хуудас дээр үүсгэсэн
цэсүүдийн нэрс гарч ирнэ. Виджет дээр гаргаж ирэх цэсээ сонгоно.

Виджет байрлах хэсэгт Дурын цэс(Custom


Menu) виджетийг байрлуулсан ч
Виджет(Widgets) хуудасны Бэлэн виджетүүд
(Available widget) виджет хэсэг дээр виджет
алга болохгүй байнга байна. Учир нь Дурын
цэс(Custom Menu) виджетийг хэдэн удаа ч
хэрэглэж болно.

120
Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

10.4 WordPress программын код засварлах программ

Ямар нэгэн кодийг нэмж оруулахгүйгээр виджетүүдийг ашиглан WordPress


вэб сайтын хуудсууд дээр нэмэлт мэдээлэл гаргах, нэмэлт үйлдэл хийж
болно.

Вэб сайтад нэмэлт мэдээлэл болон үйлдэл хийхэд дан виджетийг ашиглах
хангалтгүй. Иймээс вэб загварын файлуудад нэмэлт өөрчлөлт хийснээр илүү
олон мэдээлэл гаргах, олон үйлдэл хийх боломжтой. Вэб загварын файлуудад
өөрчлөлт хийхдээ код засварлах олон программын аль нэгийг ашиглахаас
гадна WordPress программтай цуг ирдэг код засварлах программыг ашиглаж
болно.

WordPress программын код засварлах программыг Админ хуудасны


Үзэмж(Appearance) бүлгийн Код засагч(Editor) цэсийг дараад гаргаж ирнэ. [Зураг-10.13]
[Зураг-10.13] . Загварыг засах цонх

121
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Дэлгэц дээр Загварыг засах хуудас гарч ирнэ. Хуудас дээр код засварлах
цонх, баруун талд нь тухайн хэрэглэж байгаа вэб загварын файлуудын
жагсаалт гарч ирнэ.

Код засварлах цонхон дээр баруун талд байгаа файлуудаас сонгон гаргаж
ирнэ.

Файлуудад зохих засвар, нэмэлт код оруулаад Файлыг шинэчлэх(Update File)


товчийг дарна.

Энэ код засах цонх нь ажиллахад нэлээд төвөгтэй, маш энгийн засвар хийхэд
зориулагдсан тул файлуудад засвар хийхдээ аль болох бусад зориулалтын
программуудыг ашиглавал зүгээр.

122
Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

Гуравдугаар хэсэг.
ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

11-р бүлэг

Вэб загварыг өөрчлөх


11.1 Загвар өөрчлөгч
11.2 Хоёрмянга арваннэг вэб загварыг өөрчлөх

123
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

11-р бүлэг. Вэб загварыг өөрчлөх

11.1 Загвар өөрчлөгч


Wordpress 3.4
хувилбарт загварыг WordPress 3.4 нь ашиглаж байгаа вэбийн загварт хийж байгаа өөрчлөлтийг
өөрчлөхөд хэрэглэх WordPress хэрэглэгчийн вэб хуудас руу оролгүйгээр админ хэсэг дээр
Өөрчлөх(Customize) бодитоор харах шинэ боломжийг бий болгосон. Админ хуудас дээр
холбоосыг шинээр
оруулж өгсөн. Уг загварын өөрчлөлтийг шууд харахын тулд Загвар өөрчлөгч (Theme Customizer)-
холбоос дээр дарж ийг ашиглана.
загварыг өөрчлөх хуудас
руу шууд орно. Загвар өөрчлөгч (Theme Customizer) хуудас руу хоёр замаар орно. Үүнд:

‘‘ Админ цэсний Үзэмж(Appearance) <Загвар(Themes) хуудасны Загвар


зохицуулах(Manage Themes) хэсэг дээр гарч ирсэн Ашиглаж буй загвар
(Current Theme) болох Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын
танилцуулгын дор гарч ирсэн холбоосуудаас Өөрчлөх (Customize)
холбоос эсвэл загварын зураг дээр дарна.
‘‘ Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр
дээр дараад Өөрчлөх (Customize) цэсийг дарна.

[Зураг-11.1]
Загвар өөрчлөгч хуудас
дээр Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварыг
өөрчлөхөд ашиглах цэсүүд
хуудасны зүүн талд, хийж
байгаа өөрчлөлтийг баруун
талд гарч ирсэн загварын
вэб хуудас дээр шууд харж
болно.

124
Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

Загвар өөрчлөгч (Theme Customizer) хуудасны баруун талд ашиглаж байгаа


вэбийн загварын нүүр хуудас, зүүн талд загварыг өөрчлөхөд хэрэглэх хэд
хэдэн төрлийн тохиргоо цэсүүд гарч ирнэ.

Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварыг ашиглаж байвал Загвар өөрчлөгч
хуудас дараах байдлаар харагдана [Зураг-11.1].

Хэрэглэж байгаа вэбийн загвараас хамаарч зүүн талд гарч ирэх тухайн
загварт өөрчлөлт хийх цэсүүд нь өөр өөр байна. Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварыг ашиглаж байвал Загвар өөрчлөгч хуудасны зүүн талд
дараахь Сайтын нэр болон таг мөр(Site Name&Tagline), Өнгүүд(Colors), Хуудасны
зохиомж (Layout), Толгойн зураг (Header Image), Дэвсгэр зураг (Background Image),
Навигаци(Navigation), Тогтмол нүүр хуудас (Static Front Page) гэсэн цэсүүд гарна.

Цэс бүрийн дэлгэрэнгүй зургийг дор орууллаа. Үүнд:

Сайтын нэр болон таг мөр (Site Name


&Tagline). Толгойн хэсэг дээр гарч ирэх
сайтын нэр болон таг мөрийг шинээр
оруулах, засах, эсвэл толгойн хэсэг
дээр гаргахгүй нуух зэрэг засваруудыг
хийнэ.

Өнгүүд(Colors) . Вэб загварын үндсэн


өнгө, толгойн текстийн өнгө, дэвсгэр
өнгө болон үүссэн холбоосуудын
өнгийг өөрчлөнө.

Хуудасны зохиомж (Layout). Вэб


хуудасны үндсэн агуулгыг гаргаж ирэх
тал буюу хажууд гарч ирэх баганы
байрлалыг сонгоно.

125
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Толгойн зураг (Header Image). Вэб хуудасны толгойн зургийг Анхных хэсэгт
байгаа загвартай хамт ирэх зургуудаас сонгох буюу Шинээр татах хэсэгт орж
дурын толгойн зургийг оруулж ирнэ.

Дэвсгэр зураг (Background Image). Вэб хуудасны дэвсгэр зургийг Татсан хэсэгт
байгаа зургуудаас сонгох буюу Шинээр татах хэсэгт орж дурын дэвсгэр
зургийг нэмж оруулж ирнэ.

Тогтмол нүүр хуудас (Static Front Page).


Вэб сайтын нүүр хуудас дээр гарч
ирэх агуулгыг сонгоно.

Өөрчлөлт хийх цэсүүдийг ашиглан


тэдгээрийн тохиргоог өөрчлөхөд
баруун талд гарч ирсэн вэбийн нүүр
хуудас дээр өөрчлөлтүүд нь бодитойгоор гарч ирнэ. Хийсэн өөрчлөлтүүдийг

126
Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

Хадгалах(Save) товчийг дарж баталгаажуулна. Хэрэв энэ товчийг даралгүйгээр


хуудаснаас гарвал өөрчлөлт хийгдэхгүй.

Загвар өөрчлөгч (Theme Customizer) дээр одоо ашиглаж байгаа вэбийн загварын
өөрчлөлтийг бодитойгоор харж болох төдийгүй мөн админы Загвар (Themes)
хуудасны Бэлэн загварууд (Available themes) хэсэгт байгаа ашиглахад бэлэн
загваруудын дор байгаа Бодит харалт(LivePreview) холбоос дээр дарж өөрчлөлт
хийгээд, хийснээ бодитойгоор харж болно.

11.2 Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварыг өөрчлөх

Ашиглаж байгаа вэб загварыг өөрчлөх өөр нэгэн арга бол загварыг
идэвхжүүлэхэд нэмж гарч ирэх цэсүүдийг хэрэглэх арга болно. Вэбийн
загвараас хамаарч түүнийг өөрчлөхөд хэрэгтэй нэмэлт цэсүүд админ цэсний
Үзэмж(Appearance) хэсэг дээр нэмэгдэн гарч ирж болно.

Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварыг идэвхжүүлэхэд Үзэмж(Appearance)


хэсэг дээр Загварын сонголт (Theme options), Толгой(Header), Дэвсгэр (Back-
ground) гэсэн цэсүүд нэмэгдэж гарч ирнэ. Вэбийн загвар болгон нь өөрийн
гэсэн бүтэц, зохиомжтой байдаг учраас энэ нэмэлт цэснүүд нь өөр загварыг
идэвхжүүлэхэд гарч ирэхгүй байж болно

Загварын сонголт (Theme options)

Үзэмж(Appearance) < Загварын сонголт (Theme options) цэсийг дарж Хоёрмянга


арваннэг (Twenty Eleven ) загварын сонголт (Theme options) хуудсыг гаргаж ирнэ.

Хуудас дээр Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварын өнгийг өөрчлөх,


вэб дээр гарч ирэх холбоосуудын өнгийг сонгох, вэб хуудасны дизайны
зохиомжийг сонгон өөрчлөх боломжтой. [Зураг-11.2].

Толгой (Header)

Үзэмж(Appearance) <Толгой(Header) цэсийг дарж Дурын толгой хуудсыг гаргаж


ирнэ. Хуудас дээр Хоёрмянга арваннэг (Twenty Eleven) загварын толгойн
зургийг загварын бүрэлдэхүүнд ирсэн бусад зургуудаар солих эсвэл дурын
толгойн зургийг өөрсдөө оруулж ирж солиж болно. Толгойн хэсэг дээр гарч
ирэх Сайтын нэр болон таг мөрийг дэлгэц дээр харуулах эсэхийг энэ хуудас
дээр сонгож болно. Хэрэв харуулахаар бол тэдгээрийн өнгийг сонгох зэрэг
сонголтыг хийнэ [Зураг-11.3]. Толгойн зурагт оруулах дурын зургийг оруулж

127
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

[Зураг-11.2]
Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварын
сонголтууд хуудас.
Хуудас дээр вэб сайтын
өнгө, Холбоос өнгийг
сонгохоос гадна хуудасны
зохиомжийг сонгоно.

ирсэн тохиолдолд уг зургийг толгойн зургийн хэмжээнд тохируулж тайрч


болно [Зураг-11.4].

Дэвсгэр (Background)

Үзэмж(Appearance) <Дэвсгэр(Толгой) цэсийг дарж Дурын дэвсгэр хуудсыг гаргаж


ирнэ. Хуудас дээр Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварын дэвсгэр зургийг
дурын зургаар солих, хэрэв зураг оруулахгүй бол дэвсгэр өнгийг сонгоно
[Зураг-11.5].

Дурын дэвсгэр зургийг оруулж ирсэн тохиолдолд Харах(Preview) хэсэг дээр


уг зургийг харж болохоос гадна, дэвсгэр өнгийг сонгох, оруулж ирж байгаа
дэвсгэр зургийг вэб дээр харуулахтай холбоотой нэмэгдэл тохиргоонууд гарч
ирнэ [Зураг-11.6].

128
Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

[Зураг-11.3]
Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварын
Дурын толгой хуудас.
Хуудас дээр вэб сайтын
толгойд орох зураг,
текстийг өнгийг сонгоно.

129
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

[Зураг-11.4]
Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварын
Дурын толгойд орох
зургийн хэмжээгээр
оруулж ирсэн зургийг
тайрч болно.

[Зураг-11.5]
Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварын
вэб сайтад дурын дэвсгэр
оруулах хуудас

[Зураг-11.6]
Хоёрмянга арван нэг
(Twenty Eleven) загварт
дурын дэвсгэр зураг
оруулж ирэхэд гарч ирэх
нэмэгдэл сонголтууд.

130
Арванхоёрдугаар бүлэг. Плагиныг ашиглах

Гуравдугаар хэсэг.
ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

12-р бүлэг

Плагиныг ашиглах
12.1 Плагинууд хуудас
12.2 Плагиныг шинэчлэх, шинээр хайж, суулгах

131
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

12-бүлэг. Плагинуудыг ашиглах

12.1 Плагинууд хуудас

WordPress программын ажиллагааг өргөтгөх жижиг программыг плагин гэнэ.


WordPress сайтад зориулсан маш олон тооны ойролцоогоор 15 000 орчим
плагинууд бүтээгдсэн. Үүнээс 150 гаруй плагиныг www.wordpress.org/extend/
plugins сайтаас татан хэрэглэж болно. Плагиныг үнэгүй чөлөөтэй ашиглахаас
гадна олон тооны плагинуудыг төлбөр төлөн хэрэглэнэ.

Плагиныг ашиглахын тулд WordPress дээр эхлээд түүнийг суулгах хэрэгтэй.


Суулгасан плагиныг ашиглахын тулд идэвхжүүлнэ. Идэвхжээгүй бол
плагин суусан ч ажиллахгүй. Плагин программ нь WordPress-ийн үндсэн
бүрэлдэхүүнд ордоггүй. Өөрөөр хэлбэл плагиныг ашиглах шаардлагагүй
бол идэвхгүй болгоод вэб сайтаас устгана. Плагиныг устгасан ч WordPress
бүрэн ажиллана.

WordPress вэб сайтад хэрэглэж байгаа плагинуудыг Админ хуудасны


Плагин(Plugins) хэсгийн цэсүүд удирдана. Админ хуудасны Плагин<Бүх
Плагин (Plugins< All Plugins) цэсийг дараад гарч ирэх Плагин (Plugins) хуудас
дээр WordPress сайтад суулгасан бүх плагинуудын нэрс хүснэгт дотор гарч
ирнэ.

132
Арванхоёрдугаар бүлэг. Плагиныг ашиглах

Хүснэгтийн дээд талд бүх плагины тоо, түүнээс идэвхтэй болон идэвхгүй
хичнээн плагин байгааг ялган харуулсан байна.

WordPress программыг дөнгөж суулгаад ажиллуулж байвал энэ хүснэгтэд


Akismet, Hello Dolly гэсэн хоёр плагины нэр гарч ирнэ. Вэб сайтад олон плагин
суулган хэрэглэж байгаа тохиолдолд Суулгасан плагинуудаас хайх(Search in-
stalled Plugins) хайлтын нүдэнд плагины нэрээ бичиж хайлт хийнэ.

Хүснэгтэд WordPress дээр татан суулгасан плагинуудын нэрс үсгийн


дарааллаар гарч ирнэ. Тайлбар(Description) баганад уг плагиныг ямар
зорилгоор ашиглах, плагины зохиогч, хувилбар, плагиныг байрлуулсан вэб
сайтын хаяг гэх мэт тухайн плагинтай холбоотой мэдээлэлүүдийг харж болно.

Плагин бүрийн нэрийн доор Идэвхжүүлэх(Activate), Засах(Edit), Устгах(Delete)


холбоосууд байрлана.

Идэвхжүүлэх(Activate) - Плагиныг идэвхжүүлээгүй бол Идэвхжүүлэх(Activate)


холбоос тухайн плагины дор гарч ирнэ. Хэрэв плагин идэвхтэй ажиллаж
байгаа бол Идэвхгүй болгох (Deactivate) холбоос гарсан байна. Плагиныг
идэвхгүй болгох нь түүнийг WordPress сайтаас устгаж байгаа бус зөвхөн
ажиллагааг нь зогсооно гэсэн үг. Өөрөөр хэлбэл идэвхгүй плагинуудын
файлыг WordPress хэвээр нь хадгалах тул дараа идэвхжүүлэх хэрэгтэй бол
дахин суулгах шаардлагагүй.

Засах (Edit) – Холбоос дээр дарж плагины файлуудыг засварлах Плагин


засварлах (Edit Plugins) хуудас руу орно. Плагин засварлах (Edit Plugins) хуудас
дээр Үзэмж<Загварыг засах(Appreance<Editor) хуудас дээр гарч ирдэгтэй
төстэй код засварлах хуудас гарч ирнэ.

Устгах(Delete) - Плагиныг устгана. Зөвхөн идэвхгүй плагиныг л устгаж болно.


Плагиныг устгаснаар WordPress дээрхи түүний файлууд бүр мөсөн устана.

12.2 Плагиныг шинэчлэх, шинээр хайж, суулгах

Бусад программуудын адил плагин бүтээгч нар плагины үйл ажиллагааг


боловсронгуй болгох зорилгоор түүний хувилбаруудыг шинэчлэн өөрчилнө.
Ашиглагдаж байгаа плагинуудын шинэ хувилбар гарсан тохиолдол бүрт
WordPress дээр шинэчлэхийг сануулсан бичиг автоматаар гарч ирнэ.

WordPress дээр плагины шинэчлэлийг Самбар<Шинэчлэл(Dashboard<Upd


ate) хуудас руу орж гүйцэтгэнэ. Мөн Плагин(Plugins) хуудас дээр шинэчлэх

133
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

шаардлагатай плагин байвал уг плагины нэрийн доорхи холбоосууд дээр


Шинэчил(Update) холбоос нэмэгдэн гарсан байна. Шинэчил(Update) холбоос
дээр дарж плагиныг шинэчлэнэ.

12.2.1 Плагиныг хайх, суулгах

WordPress программд плагин хайх, суулгахдаа Плагин суулгах(Install Plugins)


хуудас руу орж гүйцэтгэнэ. Энэ хуудас руу хоёр замаар орно.

‘‘ Плагин(Plugins) хуудасны нэрийн хажуу талд байгаа Шинийг нэмэх(Add


New) товчийг дарна
‘‘ Админ цэс дээр Плагин<Шинийг нэмэх(Plugins<Add New) цэсийг дарна.
Плагин суулгах(Install Plugins) хуудас дээр Хайлт(Search), Татах(Upload),
Онцгой(Featured), Түгээмэл(Popular), Хамгийн шинэ(Newest), Саяхан
шинэчлэгдсэн (Recent Updated) холбоосууд байрлана.

Хайлт(Search). Хэрэгтэй плагинаа хайлтын тусламжтай олно. Хайлт хийх


нүдэнд плагины зохиогчийн нэр болон түлхүүр үгийг оруулж хайхаас гадна
доор нь гарч ирсэн түлхүүр үгүүдээс ашиглан хайна. Хайлтын үр дүнд
http://WordPress.org/extend/plugins сайтад орсон плагинуудаас тохирох
плагинуудын нэрс гарч ирнэ.

Татах(Upload). Холбоос дээр дарж плагиныг


WordPress дотор оруулж ирнэ. Татах плагин
файл нь архивийн .zip өргөтгөлтэй байх ёстой.
Мөн плагины файлыг урьдчилан татаад хард
диск дээр хадгалсан байх хэрэгтэй.

134
Арванхоёрдугаар бүлэг. Плагиныг ашиглах

Онцгой(Featured), Шинэ(Newest), Саяхан шинэчлэгдсэн(Recently Updated).


Эдгээр гурван холбоосыг дарж http://wordpress.org/extend/plugins вэб
хуудасны Онцгой(Featured), Шинэ(Newest), Саяхан шинэчлэгдсэн(Recently Up-
dated) хэсгүүд дээр байгаа плагинуудыг гаргаж харуулна.

Зураг дээр Онцгой(Featured) холбоосыг дарахад гарч ирэх хуудсыг харууллаа.


Хуудас дээр http://WordPress.org/extend/plugins вэб хуудсанд байгаа
Онцгой(Featured) хэсэгт байрлаж байгаа плагинуудын жагсаалт гарсан байна.

Плагин бүрийн нэрийн дор Дэлгэрэнгүй(Details), Одоо суулгах(Install Now)


холбоос гарсан байна. Плагиныг эхлээд WordPress программ дээр татан
оруулж ирэхийн тулд Одоо суулгах(Install Now) холбоосыг дарна. Дараа нь
идэвхжүүлнэ. Дэлгэрэнгүй(Details) холбоосыг дарж уг плагинтай холбоотой
мэдээллүүдийг харна.

Плагиныг сонгохдоо дараах гол үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй.

Нийт татсан тоо: Плагиныг татсан тоо их байх тусмаа ул плагины хэрэгцээ
их, түүнийг ашиглалт өндөр байгааг батална.

Үнэлгээ: Плагинд өгсөн үнэлгээг сайтар анхаарах хэрэгтэй. Олон хэрэглэгч


4-5 одоор үнэлгээ өгсөн бол уг плагиныг хэрэглэхэд найдвартайг батлана.

Шинэчлэгдсэн хувилбар болон шинээр плагины бүтээгдсэн он сар өдөр: Зарим


плагинуудыг WordPress-ийн шинэ хувилбарт тохируулан шинэчилдэг. Иймээс
энэ шинэчлэгдсэн плагинуудын хувьд татан суулгасан тоо цөөн байхаас гадна

135
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

үнэлгээ цөөхөн хийгдсэн байж болно. Мөн гараад удаж байгаа


ч жишээ нь нэг жилийн хугацаанд шинэчлэгдэж амжаагүй ч
WordPress-ийн шинэ хувилбаруудад саадгүй ажилладаг сайн
плагинууд зөндөө байгааг санахад илүүдэхгүй.

Зохиогч: Тухайн зохиогчийн бүтээсэн бусад плагинуудын


үнэлгээг харьцуулан үзээрэй.

136
Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

Гуравдугаар хэсэг.
ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

13-р бүлэг

WordPress сайтын хэрэглэгчид


13.1 WordPress вэб сайтын хэрэглэгчид
13.2 Шинэ хэрэглэгчийг бүртгэх
13.3 Хэрэглэгчид хуудас
13.4 Профайл хуудас

137
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

13-р бүлэг. WordPress сайтын хэрэглэгчид

13.1 WordPress вэб сайтын хэрэглэгчид

WordPress программ нь агуулга удирдах систем төдийгүй вэб сайтын


ажиллагаанд оролцож байгаа гишүүдийг удирдах боловсронгуй систем юм.

WordPress нь бүртгүүлсэн хэрэглэгчдийг хэд хэдэн бүлэгт хуваана. Админ


сайт дээр хэрэглэгчдийн гүйцэтгэх эрх, үүрэг нь тэдгээрийн бүлгээс хамааран
өөр өөр байна. WordPress программын хэрэглэгчдийн бүлгүүдийн гол эрх,
үүргүүдийг дурдвал:

Уншигч (Subscriber) - Вэб сайтад бүртгүүлээд уншигчийн эрхтэй болсон бол


зөвхөн өөрийн хувийн хуудсаа(профайлаа) засна. Админ сайтын бусад
хуудас руу орох эрхгүй. Вэб сайтын зочноос уншигчийн давуу эрх нь зарим
хамгаалагдсан агуулгыг унших эрхтэй.

Хамтрагч (Contributor) - Хамтрагч нь уншигчийн адил зөвхөн өөрийн хувийн


хуудсыг засна. Мөн өөрийн бичлэгийг үүсгэх, засах, устгах боловч үүсгэсэн
бичлэгээ хэвлэх эрхгүй ноорог болгон хадгална. Бичлэгийг редактор, админ,
зохиогч нар батлан вэб дээр нийтлэсэн бол бичлэгээ устгах эрхгүй.

Зохиогч (Author) – Зохиогч нь хамтрагч, уншигчийн хийх бүх үйлдлийг хийнэ.


Зохиогч нь зөвхөн өөрийн оруулсан бичлэгийг засварлах, устгах, хэвлэх
эрхтэй. Хуудас үүсгэх эрхгүй.

Редактор (Editor) – Зохиогч, хамтрагч, уншигчийн хийх бүх үйлдлийг редактор


хийнэ. Редактор нь бусад хэрэглэгчдийн оруулсан бичлэгийг хянах, устгах,
хэвлэх, медиа файл оруулж ирэх, холбоос үүсгэх, ангилал үүсгэх, тэмдэглээ
үгийг оруулан сэтгэгдлийг хянах эрхтэй.

Админ (Administrator) – Вэб сайтыг бүхэлд нь удирдана. Админ вэб сайтын бүх
хуудас руу орох эрхтэй. WordPress программыг анх суулгасан хэрэглэгч нь
шууд админы эрхтэй болно. Шинээр бичлэг, хуудас үүсгэх, засварлах, устгах,
холбоос үүсгэх, хэрэглэгчийн бүртгэлийг батлах, вэбийн загварыг өөрчлөх,
вэбд засвар хийх, плагин суулгах, медиа файл оруулах, сэтгэгдлийг хянаж
батлах гээд вэб сайт дээр хийгдэх бүхий л үйлдлийг үйлдэх эрхтэй.

138
Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

Суперадмин (Super Aministrator) - WordPress программыг ашиглан вэбийн


сүлжээ үүсгэсэн тохиолдолд энэ хэрэглэгчийн бүлэг үүснэ. Суперадмин нь
вэбийн сүлжээний бүх вэб сайтуудыг удирдах, ажиллуулах эрхтэй.

WordPress-ийн хэрэглэгчдийн бүлгийн эрх үүргүүдийг доорхи хүснэгтэд


харууллаа.

БҮЛЭГ БҮРИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН БҮЛГҮҮД


ХИЙХ
АЖИЛ ҮҮРЭГ Cупер Редак- Зо- Хандив-
Админ Уншигч
админ тор хиогч лагч

Вэбийн сүлжээг x
бүхэлд нь удирдана

Сүлжээний вэб x
сайтуудыг удирдана

Сүлжээний x
хэрэглэгчдийг
удирдана

Сүлжээний вэб x
сайтуудын загварыг
өөрчилнө

Сүлжээний вэбд x
тохируулга хийнэ

Плагин суулгана, x x
идэвхжүүлнэ, засна,
устгана

Хэрэглэгчийг нэмнэ, x x
батлана, хасна

Вэбийн загвар x x
суулгана, засна,
устгана

Файлыг засна x x
Программын, x x
плагин, вэб загварын
шинэчлэлийг хийнэ

Сэтгэгдлийг засна x x x
Ангилалыг удирдана x x x
Өөрийн болон x x x
бусдын үүсгэсэн
бичлэгийг засна

Өөрийн болон x x x
бусдын үүсгэсэн
хуудсыг засна

139
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Хуудсуудыг засна, x x x
устгана

Хэвлэгдсэн x x x
хуудсуудыг устгана

Бусдын үүсгэсэн x x x
хуудсыг устгана

Бусдын үүсгэсэн x x x
бичлэгийг устгана

Хувийн бичлэгийг x x x
уншина, засна,
устгана

Хувийн хуудсыг x x x
уншина, засна,
устгана

Хэвлэгдсэн бичлэгийг x x x x
засна, устгана

Файл татаж оруулна x x x x


Бичлэгийг хэвлэнэ x x x x
Бичлэгээ засна x x x x x
Бичлэгээ устгана x x x x x
Бичлэг уншина x x x x x x

13.2 Шинэ хэрэглэгчийг бүртгэх

WordPress-т шинэ хэрэглэгчийг хоёр замаар бүртгэнэ.

‘‘ WordPress сайтын админ нь шинэ хэрэглэгчийг бүртгэж админ вэб рүү


нэвтрэн орох хэрэглэгчийн нэр, нууц үгийг түүнд илгээнэ.
‘‘ Эсвэл вэб сайтын зочин нүүр хуудас дээр байгаа бүртгэх хэсэг рүү
орж өөрийгөө бүртгүүлнэ.
‘‘ Тохируулга<Ерөнхий(Setting<General) хуудас
дээрхи Хэн бүхэн бүртгүүлж болно (Anyone can regis-
ter)бичгийн өмнөх дөрвөлжинг сонговол вэб сайтын
зочин бүр бүртгэх хэсэг рүү орж өөрийгөө бүртгүүлэх
боломжтой болно. Энэ тохиолдолд вэбийн админ
вэб сайтад өөрсдөө бүртгүүлэх хүмүүсийн анхны
эрхийг Уншигч (Subscriber) -аар тохируулна.

140
Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

13.2.1 Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) хуудас дээр хэрэглэгч бүртгэх

Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) хуудас руу хэд хэдэн аргаар орно. Үүнд:

‘‘ Админ бар дээр байгаа +Шинэ(+New) цэс рүү орж Хэрэглэгч(User)


цэсийг дарна.
‘‘ Админ цэсний Хэрэглэгч (Users) хэсэг дээр курсорыг аваачаад гарч
ирсэн цэсүүдээс Шинийг нэмэх (Add New) цэсийг дарна.
‘‘ Эсвэл Админ цэсний Хэрэглэгч (Users) хэсгийн цэсүүд харагдаж байгаа
тохиолдолд Шинийг нэмэх (Add New) цэсийг дарна.

Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) хуудас дээр дараах мэдээллүүдийг
оруулаад Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) товчийг дарна. .

Хэрэглэгчийн нэр (Username) (заавал оруулна) – Хэрэглэгчийн нэрийг оруулна.


Энэ нэрээр Админ вэб рүү нэвтрэн орно.

И-майл (E-mail) (заавал оруулна) - WordPress-ээс хэрэглэгч рүү явуулах шинэ


мэдээлэл бүр энэ и-майл хаягаар илгээгдэнэ.

Овог(Surname) – Хэрэглэгчийн овог, Нэр(Name) – Хэрэглэгчийн нэр

Вэбсайт (Website) – Хэрэв хэрэглэгч вэб сайт ажиллуулдаг бол вэбийн хаягийг
оруулна

141
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Нууц үг (Password) (заавал оруулна) - Нууц үгийг оруулна. Нууц үгээ бататгаж
хоёр удаа оруулах ёстой. Хир зэрэг нууцлал сайтай үг оруулж байгааг Чанар
илэрхийлэгч (Strength indicator) тодорхойлно. Хэрэв чанар илэрхийлэгч дээр
Сайн(Strong) гэсэн үг гарч ирвэл нууцлал сайтай үг оруулсныг илтгэнэ.

Нууц үг илгээх (Send Password) - Энэ хэсэгт байгаа Энэ нууц үгийг шинэ
хэрэглэгч рүү мэйлээр илгээх (Send this password to the new user by email) үгийн
өмнөх дөрвөлжинг сонгож хэрэглэгчид нууц үгийг түүний email-аар илгээнэ.

Үүрэг (Role) – Хэрэглэгчийн бүлгийг сонгоно.

13.3 Хэрэглэгч хуудас

Хэрэглэгчид(Users) хуудас дээр хүснэгт дотор вэб сайтын бүх хэрэглэгчийн


нэрс гарч ирнэ. Программыг дөнгөж суулгасан бол вэб сайтыг удирдах эрхтэй
админ хэрэглэгч л үүсэх бөгөөд Хэрэглэгчид(Users) хуудас дээр түүний нэр
гарч ирнэ.

Хэрэглэгчид(Users) хуудасны хүснэгтийн дээр вэб сайтын бүх хэрэглэгчийн


тоо, түүнээс сайтын админ, зохиогч болон бусад бүлгийн гишүүдийн тоог
харуулна. Хэрэглэгчийн бүлэг бүрийн нэр дээр дарж тухайн бүлэгт байгаа
бүх хэрэглэгч нарын нэрсийг гаргаж ирнэ.

Хайлт (Search) хэсэг дээр хэрэглэгчийг нэрээр нь хайна.

Үүргийн өөрчлөх (Change role to) цэснээс тухайн хэрэглэгчийн эрх,үүргийг


өөрчилнө.

Хүснэгтэд байгаа хэрэглэгчийн нэрд курсорыг ойртуулахад Засах(Edit),


Устгах(Delete) холбоосууд гарч ирнэ.

142
Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

Засах (Edit) холбоос дээр дарж хэрэглэгчийн хувийн хуудас (профайл) руу
орж засвар хийнэ.

Устгах (Delete) холбоос дээр дарж вэбсайтын хэрэглэгчээс хасна.

Хэрэглэгчийг олноор хасах хэрэгтэй бол хэрэглэгч бүрийн нэрийн өмнөх


дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх (Bulk Action) хэсгээс Устгах (Delete)-ийг
сонгон Хэрэглэх (Apply) товчийг дарна.

13.4 Профайл хуудас

WordPress сайтыг анх суулгахад админы профайл хуудас үүснэ. Вэб


сайтад бүртгүүлсэн хэрэглэгч бүр өөр өөрийн профайл хуудастай байна.
Профайл(Profile) хуудас дээр хэрэглэгч өөрийнхөө хувийн мэдээллүүдийг
оруулж, засвар хийнэ. Хувийн мэдээллээ засахын тулд уг хэрэглэгч заавал
админ вэб рүү нэвтрэн орсон байна. Хувийн мэдээллүүдээ хэрэглэгч хэдийд
ч засах боломжтой. Хувийн мэдээллээ засаад Профайлаа шинэчлэх(Update
Profile) товчийг дарж хадгална.

Хэрэглэгч дараах 2 замаар өөрийн Профайл(Profile) хуудас руу орно.

‘‘ WordPress сайтын Админ бар дээр байгаа хэрэглэгчийн нэрээ дарж


Профайл(Profile) хуудас руу орно.
‘‘ Мөн Админ хуудас дээр байвал Хэрэглэгч<Таны профайл (Users<Your
Profile) цэсийг дарж орно.
Хувийн сонголт хэсэг (Personal Options)

Визуал цонх(Visual Editor) – Агуулгын цонхны визуал горимыг алга болгох (Dis-
able the visual editor when writing) үгийн өмнөх дөрвөлжинг идэвхжүүлбэл бичлэг/
хуудас оруулах үед агуулгын цонх зөвхөн HTML горим дээр ажиллах болно.

Админы өнгө сонгох (Admin Color Scheme) – Админ вэб рүү ороход түүний
дэлгэцийн элементүүд саарал өнгөтэй байна. Түүнийг хөх болгон өөрчилж
болно. Админ вэбийн дэлгэцийн аль өнгө нь танд илүү таалагдаж байна тэр
өнгөө сонгоорой.

Гарын товчны хослол (Keyboard Shortcuts) – Вэб сайтын редактор бол


уншигчдын оруулсан сэтгэгдлийг засах, батлах, устгах эрхтэй. Сэтгэгдлийг
янзлахад ашиглах товчны хослолыг идэвхжүүлэх (Enables keyboard shortcuts
for comment moderation) үгийн өмнөх дөрвөлжинг сонгож вэб сайтад орсон

143
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

144
Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

сэтгэгдлүүдийг хянах, батлах ажлыг шуурхай үйлдэхэд хэрэгтэй товчны


хослол (shortcut) ашиглах боломжтой болно.

Админ бар (Admin Bar) – Вэб сайтыг үзэхдээ Түүлбарыг харуулах (Show Toolbar
when viewing site) бичгийн өмнөх дөрвөлжинг сонговол админ хуудасны дээр
байгаа админ бар WordPress вэб сайтын хуудасны дээр мөн адилхан гарч
ирнэ. Бичгийн өмнөх дөрвөлжинг хоосон үлдээвэл хэрэглэгчийн нэр, нууц
үгээ оруулж нэвтрэн орсон ч WordPress вэб сайтын хуудас дээр админ барыг
харахгүй. Зөвхөн админ вэб хуудас дээр л админ бар харагдана.

Овог нэрийн хэсэг (Name)

Хэрэглэгчийн нэр (Username) – Вэб сайтад бүртгүүлэх үедээ оруулсан


хэрэглэгчийн нэр байна. Хэрэглэгчийн нэрийг засаж болохгүй. Учир нь Word-
Press энэ нэрээр хэрэглэгч гэдгийг таньж админ хэсэгт нэвтрүүлнэ.

Нэр(First name) – Нэрээ оруулна.

Овог (Last name) – Овгийн нэрээ оруулна

Богино нэр (Nickname) – Энэ нэр нь хэрэглэгчийн нэртэй адил байж болно.
Эсвэл өөр дуртай нэрээ өгч болно. Хэрэв энэ нэрийг оруулаагүй бол
хэрэглэгчийн нэр оронд нь хэрэглэгдэнэ.

Нийтэд харуулах нэр (Display name publicly as) – Вэб сайт дээр гарч ирэх нэрээ
сонгоно.

Холбоо тогтоох хэсэг (Contact Info)

И-майл (E-mail) – Имайл хаягаа оруулна. Граватор зураг үүсгэхдээ энэ эмайл
хаягийн нэрийг хэрэглэсэн бол Админ бар дээр байгаа Юу байна (Howdo)
товчийг дарахад гарч ирэх профайл руу орох холбоосын хажууд граватор
зураг гарч ирнэ.

Вэбсайт (Website) – Вэб хаягаа оруулна.

Мөн зарим чат ярианы хаягаа оруулж болно.

AIM – AIM screen нэрээ оруулна

Yahoo IM – Yahoo Messenger хаягаа оруулна.

Jabber / Google Talk – Jabber / Google Talk нэрээ оруулна.

145
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Өөрийнхөө тухай хэсэг (About Yourself/)

Өөрийн намтар (Biographical Info) – Өөрийнхөө тухай товч танилцуулгыг


оруулна.

Нууц үг (New Password) – Нууц үгээ 2 удаа оруулна. Энэ хэсэгт өөр нууц үгийг
шинээр оруулаагүй бол өмнө нь оруулсан хуучин нууц үгээ хэрэглэнэ.

Чанарын индикатор (Strength Indicator) – Нууц үгийг оруулахад түүний нууцлал


сайн эсэхийг энэ индикатор хэлж өгнө.

Эцэст нь Профайл шинэчлэх (Update Profile) товчийг дарж өөрчлөлтөө


хадгална.

146
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

Гуравдугаар хэсэг.
ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

14-р бүлэг

WordPress программын тохиргоонууд


14.1 Ерөнхий тохиргоо
14.2 Бичилтийн тохиргоо
14.3 Уншилтын тохиргоо
14.4 Ярилцлагын тохиргоо
14.5 Медиа тохиргоо
14.6 Нууцлалын тохиргоо
14.7 Оноосон холбоосын тохиргоо

147
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

14-р бүлэг. WordPress программын тохиргоонууд

WordPress программыг суулгасны дараа ажиллуулж эхлэхээсээ өмнө Админ


вэбийн Тохиргоо (Settings) хэсэг рүү орж программыг суулгахад хийгдсэн
тохиргоонуудыг хянаж, зарим тохиргоог засна. WordPress-ийг бүрэн
ажиллуулах түүнийг бүтээлчээр ашиглахад хэрэгтэй зайлшгүй өөрчлөх
шаардлагатай тохиргоонуудыг л өөрчилнө.

14.1 Ерөнхий тохиргоо

Вэб сайтын нэр (Site title). WordPress программыг суулгах явцад хамгийн
Тохиргоонуудын хуудсууд түрүүнд энэ мэдээллийг оруулдаг тул уг нүдэнд вэб сайтын нэр гарч ирсэн
дээр засвар хийсний байна. Нэрээ алдаагүй оруулсан байх ёстой. Учир нь браузер дээр нээгдэх
дараа хуудас бүрийн
хуудас бүр дээр сайтын нэр гарч ирнэ
доор байгаа Өөрчлөлтийг
хадгалах (Save Chang- Тэмдэглээ мөр(Tagline). WordPress программыг анх суулгахад уг нүдэнд
es) товчийг дарснаар WordPress-ийн өөр нэгэн сайт (Just another WordPress site) бичиг гарч ирнэ. Бичгийн
хийсэн өөрчлөлтүүдийг оронд өөрийн сайтад тохирсон сайтын тухай тайлбар үг, зорилго эсвэл уриа
баталгаажуулна. Хэрэв
үг зэрэг тэмдэглээ мөр болгох үгүүдээ оруулна.
энэ товчийг дараагүй бол
өөрчлөлт хийгдэхгүй.
WordPress хаяг (WordPress address (URL). WordPress программыг сервер дээр
суулгахаас өмнө болон дараа нь түүний файлуудыг хавтас дотор зөөгөөгүй
бол WordPress хаяг (WordPress address) нь Сайтын хаяг(Site Address)-тай адил
байна. WordPress программыг суулгахаас өмнө болон суулгасны дараа
түүний файлуудыг хавтас дотор зөөсөн бол жишээ нь: WordPress программын
файлуудыг FILES хавтаст зөөж оруулсан бол энэ нүдэнд http://www.домайн.
com/FILES гэж оруулна.

Сайтын хаяг(Site Address (URL). WordPress сайтын нүүр хуудас руу орох хаяг. Уг
хаягийг домайн нэр гэнэ. Нүдэнд http://www.домайн.com гэж оруулна.

и-майл хаяг (e-mail address). Программыг суулгах үед оруулсан и-майл хаяг. Энэ
хаягийг өөрчилж болно. Гэхдээ энэ и-майл хаягийг хэрэглэгчийн профайлд
оруулсан и-майл хаягтай андуурч болохгүй. Энэ и-майл хаяг нь вэб сайтын
админы имайл хаяг тул WordPress вэб сайтын админ хэсэгт хийгдсэн
өөрчлөлт бүрийг мэдээлсэн мессежүүд энэ хаягаар илгээгдэнэ.

148
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

Гишүүнчлэл/ Хэн ч бүртгүүлж болно (Membership/ Anyone can register). Бичгийн


өмнөх дөрвөлжинг сонговол вэб сайтын зочин бүр бүртгэх хэсэг рүү орж
өөрийгөө бүртгүүлэх боломжтой болно. Энэ тохиолдолд вэбийн админ вэб
сайтад өөрсдөө бүртгүүлэх хүмүүсийн анхны эрхийг буюу Шинэ хэрэглэгчийн
өгөгдмөл үүрэг (New User Default Role)-ийг Уншигч (Subscriber) -аар тохируулна.

Цагийн бүс (Time zone). Цагийн бүсээ сонгоно. Вэбээ удирдаж байгаа буюу
өөрийнхөө амьдарч байгаа нутаг орны цагийн бүсийг сонгоно. Гэхдээ вэб

149
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

сайтын хэрэглэгчдийн хэдэн хувь нь цагийн аль бүсэд илүү хамаарагдаж


байгааг харгалзан үзэж цагийн бүсээ бас сонгож болно. Гурвалжин товч дээр
дарж гарч ирэх цагийн бүсүүдийн нэрээс сонгоно.

Он сар өдрийн формат (Date Format). Вэб сайт дээр он, сар, өдрийг харуулах
форматыг сонгоно.

Цагийн формат (Time Format). Вэб сайт дээр гарч ирэх цагийг харуулах
форматыг сонгоно.

Долоо хоногийн эхлэх өдөр (Week Starts on) – Бизнесийн эхний өдрийг сонгоно.
Заавал Даваа гариг бус өөр аль нэг өдрийг бизнесийн эхлэл өдөр болгон
сонгож болно.

14.2 Бичилтийн тохиргоо

WordPress-т шинээр агуулга оруулах, засварлахтай холбоотой тохируулгуудыг


энэ хуудсыг ашиглан хийнэ.

Хуудасны эхний хэсэгт байгаа тохироонуудыг WordPress программ эхлэн


суралцагч амархан тохируулж чадна. Үүнд:

Бичлэгийн цонхны хэмжээ (Size of the post box). Агуулгын цонхны (Визуаль
Happy :-) горим) хэмжээг ихэсгэж багасгана. Цонхыг ихэсгэж багасгахын тулд нүдэнд
Sad :-( агуулгын цонх дээр харагдах мөрийн тоог тохируулан оруулна. Хэрэв
агуулгын цонх дээр гарч ирэх мөрийн тоог цөөхөн болгож тохируулбал
Emoticon-уудыг текст
хэлбэрээр оруулсан агуулгыг үргэлжлүүлэн харахын тулд хулганаараа хажуугийн скролл барыг
байдал. дахин дахин доошлуулах ажил болно. Иймээс нүдэнд агуулгын цонх дээр
гарч ирэх мөрийн тоог зохицуулан оруулаарай.
Happy
Форматлах (Formatting). Форматлах хэсэгт дараах хоёр дөрвөлжин товчийг
Sad чагтлах болон хэвээр үлдээнэ. Үүнд:
WordPress текст ‘‘ – :-) болон :-P гэх мэт зарим үсэг үгүүдийг тодорхойлох цэг, хаалт,
Emoticon-уудыг зурагт холбоос зураастай хамт бичихэд сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэсэн нүүр
оруулсан байдал.
зургуудыг үүсгэдэг. Эдгээр зургуудыг emoticons гэнэ. Emoticons-ийг
гаргахын хүсвэл өмнөх дөрвөлжинг чагтлана.
‘‘ Буруу XHTML кодууд нь браузер дээр саатал учруулдаг тул автоматаар
засах хэрэгтэй бол WordPress буруу үүсгэсэн XHTML-г автоматаар
засна (WordPress should correct invalidly nested XHTML automatically) бичгийн өмнөх
дөрвөлжинг сонгоно.

150
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

151
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Бичлэг оруулахтай холбоотой Анхны (Default) тохируулгуудыг өөрчлөх

Бичлэгийн анхны ангилал (Default Post Category). Бичлэгийг ангилал дотор


оруулалгүй орхисон эсвэл мартсан бол уг бичлэг Ангилаагүй (Uncategorized)
гэсэн ангилал дотор шууд орно. Ангилаагүй (Uncategorized) ангилалаас өөр
бусад ангилалын аль нэгийг, жишээ нь “Номууд” ангилалыг Бичлэгийн анхны
ангилал болгон сонгож болно. Энэ тохиолдолд шинээр үүсгэсэн бичлэгийг
ямар нэгэн ангилалд оруулалгүй орхисон юмуу, эсвэл мартсан тохиолдолд уг
бичлэг “Номууд” ангилал дотор шууд орно.

Бичлэгийн анхны формат (Default Post Format). WordPress дээр бичлэгт хэрэглэдэг
Формат(Format) виджет дээр Стандарт (Standart) -ыг анхны форматаар
сонгосон байдаг. Шинэ бичлэгийг үүсгэхэд Стандарт (Standart) форматаас өөр
форматыг тогтмол ашиглах хэрэгтэй бол форматуудын нэрээс хэрэгтэйгээ
Бичлэгийн анхны формат (Default Post Format)-аар сонгоно. WordPress дээр
үүсэх бичлэгийн форматууд нь вэбийн загвараас хамаарна. Зарим вэбийн
загвар 2-3 форматыг л ашиглах боломжтой бол Хоёрмянга арван нэг(Twenty
Twevle) вэбийн загварт бичлэг үүсгэх 7 форматыг ашиглана.

Холбоосын анхны ангилал (Default Link Category). WordPress дээр шинээр


үүсгэсэн холбоосыг ангилал дотор оруулалгүй орхисон, эсвэл мартсан
бол уг холбоос блогрол (blogroll) ангилал дотор шууд орно. Блогрол (Blogroll)
ангилалаас өөр холбоосын ангилалыг жишээ нь “Шинэ сайтууд” холбоосын
ангилалыг Холбоосын анхны ангилал (Default Link Category) болгон сонгож болно.
Энэ тохиолдолд шинээр үүсгэсэн холбоосыг ямар нэгэн ангилал дотор
оруулалгүй мартах юмуу орхисон бол “Шинэ сайтууд” холбоосын ангилал
дотор шууд орно.

Бусад нарийн тохироонууд

Press This, И-Мэйлээр нийтлэх (Post via email), Зайнаас нийтлэх (Remote Publishing)
мөн Шинэчлэх үйлчилгээ (Update Services) хэсгүүд нь WordPress вэб сайт дээр
агуулга оруулах нэмэлт программ болон багажуудыг ажиллуулна.

‘‘ Press this. Энэ товчийг вэбийн браузерын bookmarker bar дээр


байрлуулна. Бусад вэб сайт руу орж уг товч дээр дарж зураг, видео
текстийг вэб сайтдаа оруулж ирнэ.
‘‘ И-Мэйлээр нийтлэх (Post via email). И-майл ашиглан гар утас болон өөр
компьютерээс вэб сайтдаа шинэ агуулгыг илгээж болно.
‘‘ Зайнаас нийтлэх (Remote Publishing). XML-RPC протокол хэрэглэдэг Blog-
ger, Movable Type, мөн бусад WordPress блогуудаас болон Atom Pub-
lishing протокол хэрэглэдэг вэб сайтуудаас WordPress сайтад агуулга
оруулж ирнэ.

152
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

14.3 Уншилтын тохиргоо


Уншилтын тохиргоо хуудас нь вэбийн нүүр хуудас дээр ямар мэдээллүүдийг
уншигчдад харуулах вэ гэдгийг тохируулна. Вэб рүү орох болгонд түүний нүүр
хуудас дээр блог/бичлэгүүдийг гаргах, эсвэл байнга статик хуудас гаргаж
болно.

Нүүр хуудас дээр харуулах (Front Page Displays) хэсэгт вэб сайтын нүүр хуудас
дээр гарч ирэх агуулгыг сонгоно. Үүнд:

Таны сүүлийн бичлэг (Your latest posts). Агуулгаа байнга шинэчилдэг, вэб сайтад
шинээр орсон агуулгыг уншигчдад шуурхай хүргэхийг илүүд зорьдог бол энэ
үгийн өмнөх дугуй товчийг сонгоно. Вэбийн нүүр хуудас дээр хамгийн сүүлд
орсон бичлэг хамгийн эхэнд гарч ирнэ.

Тогтмол хуудас (доороос сонгох) (A static page (select below). Вэб сайт руу орох
болгонд тогтмол нүүр хуудас гаргахаар бол энэ тохиргоог ашиглана. Нүүр
хуудас (Front page) -аас статик хуудас, Бичлэгийн хуудас (Posts page)-аас блог
бичлэгүүдийг сонгоно.

Блог хуудас дээр харуулах (Blog pages show at most  [X] posts). Вэбийн блог хуудас
дээр гарч ирэх бичлэгийн тоог энэ нүдэнд тавина.

153
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

Синдикатын феед дээр харуулах (Syndication feeds show the most recent  [X] posts).
RSS феед дээр синдикат хийгдсэн бичлэгийн харуулах тоог оруулна.

Феед дээрх нийтлэл бүрийг харуулах(For each article in a feed show). Феед дээр
гарч ирэх бичлэгийг бүрэн хэмжээгээр харуулахыг хүсвэл Агуулгыг бүтнээр
нь (Full text), эсвэл зөвхөн тойм текстийг харуулахыг зоривол Дүгнэлт (Summary)-
ийг сонгоно. RSS feed -ийн талаар дараагийн шатны сурах бичигт оруулах
тул энэ номд дэлгэрэнгүй тайлбарласангүй.

Хуудас болон феедийг энкодлох (Encoding for pages and feeds). Эцэст нь феед дээр
гарч ирэх агуулгын үсгийн кодыг нүдэнд тодорхойлж өөрчлөлтөө хадгална.

14.4 Ярилцлагын тохиргоо

Уншигчийн сэтгэгдлийг чөлөөтэй оруулах нөхцөлийг хангах нь вэб сайтын


агуулгыг сайжруулах, түүний ажиллагааг боловсронгуй болгох чухал ач
холбогдолтой ч сайтын ажиллагааг саатуулах спамууд олноор сайтад орж
ирэх сул талтай. Уншигчдын сэтгэгдлүүдийг хянах, шалгах, батлах зэрэг
ажилтай холбоотой тохиргоонуудыг энэ хуудас дээр хийнэ.

Нийтлэлийн анхны тохиргоо (Default article Setting). Энэ хэсэгт вэб сайтад
сэтгэгдэл оруулахтай холбоотой хийх гурван төрлийн тохиргоог хийнэ. Үүнээс
хамгийн чухал тохиргоо нь вэб сайтын бичлэг болон хуудсуудад сэтгэгдэл
оруулах эсэхийг тохируулах болно. Бичлэг болон хуудсууд дээр хүмүүсийн
сэтгэгдлийг оруулахыг нийтэд нь зөвшөөрөхгүй байж болно. Энэ нь сэтгэгдэл
оруулахыг бүр мөсөн хаана гэсэн үг биш бөгөөд шаардлагатай бол зөвхөн
тухайн бичлэг болон хуудсанд сэтгэгдэл оруулахыг зөвшөөрч болно.

Сэтгэгдлийн бусад тохиргоо: Вэб сайтад сэтгэгдэл оруулахыг зөвшөөрсөн


тохиолдолд уншигчдын сэтгэгдлүүд олноор орж ирнэ. Эдгээр сэтгэгдлүүд
дотор вэб сайтын ажиллагааг зогсоох аюултай спам сэтгэгдлүүд дагалдан
орж ирнэ. Спам сэтгэгдлүүдийн орж ирэхийг цөөрүүлэх зорилгоор сэтгэгдэл
үлдээгчийг вэб сайтад заавал бүртгүүлсэн байхыг, сэтгэгдлээ үлдээхийн тулд
хэрэглэгч заавал вэб сайтад нэвтэрсэн байх, эсвэл сэтгэгдэл үлдээгч заавал
нэр, эмайл хаягаа оруулсан байх зэрэг шаардлагуудыг хангах тохиргоонуудыг
энэ хэсэгт хийнэ.

Сэтгэгдлийг зохицуулах хянах: Вэб сайтад спам сэтгэгдэл олноор орж


ирэхээс урьдчилан сэргийлж тухайн вэб сайтын хаяг, IP хаяг, эмайл хаягууд,
эсвэл үг, өгүүлбэрийг Зохицуулалтын жагсаалт(Moderation queue) цонхонд

154
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

155
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

оруулна. Ингэснээр эдгээр үг өгүүлбэр, хаягууд орсон сэтгэгдлүүд нь вэб дээр шууд гарахгүй эхлээд
хяналтад шилжинэ.

Харин Сэтгэгдлийн хар данс (Comment Blacklist) цонхонд оруулсан вэб сайтын хаяг, IP хаяг, эмайл хаягууд,
эсвэл үг, өгүүлбэрийг хэрэглэсэн сэтгэгдлүүд вэбд орж ирвэл хяналтад шилжихгүйгээр шууд спам гэж
тодорхойлогдож устгагдана.

Анхны хөрөг зургууд(Default Avatars). Вэб сайтад орсон сэтгэгдлүүд нь сэтгэл үлдээсэн уншигчийн Хөрөг(Avatar)
гэж нэрлэгддэг жижиг зургийн хамт вэб сайт дээр гарч ирнэ. Энэ хэсэг дээр байгаа хөргүүдээс сонгоно.

WordPress-ийг удирддаг Automattic нь Gravatar-ийн үйлчилгээг эрхэлдэг. Gravatar нь интернэт хэрэглэгч


нарын хөрөг(avatar) зургуудыг үүсгэнэ. Интернэт хэрэглэгч өөртөө хичнээн ч хөрөг(avatar) зургийг үүсгэж
болох бөгөөд үүсгэсэн хөрөг(avatar) зураг болгонд тодорхой нэг эмайл хаяг шаардагдана. Gravatar-ийн
үйлчилгээ болон хөрөг(avatar)-ийг яаж үүсгэх тухай дараагийн шатны номонд оруулах болно.

156
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

14.5 Медиа тохиргоо

WordPress сайтад оруулсах зургийн хэмжээ болон видеог үзүүлэх хэмжээ,


медиа файл татан оруулахтай холбоотой тохиргоог энэ хуудсанд хийнэ.

Зургуудын хэмжээ(Image sizes). Оруулсан зураг болгоныг WordPress том(large),


дунд(medium), хумсан(thumbnail) гэсэн гурван өөр хэмжээтэй зургуудад хувилна.
Зураг тус бүрийн хэмжээг энэ хэсэгт тодорхойлно. Зургуудын хэмжээг
өөрчилсөн тохиолдолд өмнө орсон зургийн хэмжээ хэвээр үлдэж шинээр
орж ирж байгаа зургуудын хэмжээ уг нүднүүдэд шинээр тавигдсанаар том,
жижиг, хумсан зургуудад хувилагдана. Вэбд зураг оруулж ирэхээсээ өмнө
энэ хуудас руу орж зургуудын хэмжээг тодорхойлж өгөх хэрэгтэй.

Шигтгэх(Embeds). Бусад вэб сайт дээр байрлаж байгаа зураг, видео


элементүүдийг өөрийн вэбд байрлуулах нэг арга бол шигтгэх(embed) арга юм.
Зураг болон видео элементийг өөрийн вэбдээ оруулж ирэхдээ хэмжээг нь
энэ хэсэгт мөн тодорхой зааж өгнө.

Оруулж ирэх файлыг (Uploading files)хадгалах. WordPress сайтад оруулж ирж


байгаа зураг, медиа файлуудыг wp-content/upload хавтаст шууд хадгална.
Хэрэв оруулж ирж байгаа зураг болон бусад файлуудыг өөр хавтаст
хадгалахыг хүсвэл Файл руу хандах бүрэн URL зам (Full URL path to files) нүдэнд
хавтасны хаягаа бичнэ. Ихэнх тохиолдолд хүмүүс анхны(default) wp-content/
upload хавтаст оруулж ирж байгаа файлуудаа хадгалдаг.

14.6 Нууцлалын тохиргоо

Нууцлалын тохиргоо нь вэб сайтыг хайлтын системээс нуух болон хайлтын


системд танигдах эсэхийг шийднэ. Ихэвчлэн вэб сайтаа хийж эхэлж байгаа
шатанд сайтыг хайлтын системээс нуух нь илүү тохиромжтой. Вэб сайтаа
дууссаны дараа эргээд хайлтын системд танигдах тохиргоог идэвхтэй
болгоно.

157
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

158
Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

14.7 Оноосон холбоосын тохиргоо

Энэ хуудас дээр вэб сайтын агуулгыг вэб браузер дээр гаргаж ирэх URL
формат буюу оноосон холбоосын(permalink) (вэбийн хаягийг) бүтцийг
тодорхойлно.

WordPress дээр анх бичлэг үүсгэхэд түүний оноосон холбоосын төгсгөл


нь /?p=1 ингэж харагдана. Оноосон холбоосын энэ төгсгөл нь ойлгомжгүй,
мөн хайлтын системд тохиромжгүй. Иймээс вэбийн хаягийг уншигчдад
ойлгомжтой бүтцээр солино. Хуудасны Ерөнхий тохиргоонууд(Common Settings)
хэсэгт байгаа оноосон холбоосын бүтцийн загваруудаас сайтдаа тохируулан
сонгоно. Мөн дурын бүтэц (Custom structure) нүдэнд тохирох оноосон холбоосын
бүтцээ өөрсдөө тохируулан оруулна. Оноосон холбоосын бүтцийг бичлэг
үүсгэхээс өмнө сонгон тохируулах хэрэгтэй. Жишээ нь: /archives/%year%/%m
onthnum%/%day%/%postname%/.

159
Удахгүй
таны гар дээр ...

WordPress программыг Ө.Бямбаж


аргал
мэргэжлийн түвшинд ашиглах
зорилготой хүмүүст зориулан
уг номыг бүтээж байна.
WordPre
Ном болон уг номын хамт
бүтээгдэх видеог та үзсэнээр
программ ss ыг ажилл
WordPress вэб сайтын WordPre
түгээмэл
ss програ
ммыг аж
уулах
хэрэглэд иллуулах
дизайныг өөрийн хүслээр эг плагин , програм
уудыг аш мын хам
иглах тух гаалалт
түвшний ,
өөрчлөх, шинээр вэб сайтын гарын ав
лага
ай мэргэ
жлийн

дизайн бүтээх, нарийн


бүтэцтэй бичлэг үүсгэж
онцгой зургийг ашиглаж
чаддаг болох.

WordPress сайтад зургийн


цомог үүсгэх, видео
оруулах, видео шигтгэх,
хамгийн их хэрэглэгддэг
10 плагиныг ашиглах
тухай мэдэх болно.

Эцэст нь WordPress вэб сайтаа хамгаалах, нөөцлөн


хадгалах талаар сурах болно.

WordPress программын өмнөх хувилбаруудыг ашиглаж


байсан вэб дизайнер, сурах хүсэлтэй хэн бүхэн энэ
мэргэжлийн түвшний номыг видео хичээлийн хамт
худалдан авах боломжтой.
Өлзийбатын БЯМБАЖАРГАЛ

Москвагийн хэвлэлийн сургуулийг


ном, хэвлэлийн техникч мэргэжлээр
төгссөн.

Англи улсын Стирлингийн Их


Сургуульд хэвлэлийн мэргэжлээр
мастер хамгаалсан

Микрософт компаний мэргэжлийн


сертификат эзэмшсэн

Туршлагатай хэвлэлийн
мэргэжилтэн, дизайнер, вэб мастер,
вэб хөгжүүлэгч

You might also like