Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 18

SCHOOL OF PHYSICS AND ELECTRONICS

Тогтмол гүйдлийн хэлхээ

Бүлэг 6: Конденсатор ба Ороомог

Б. Бат-Отгон © 2012 Улаанбаатар


1

Түүх XIX зуун Бүлэг 1

Он Нээлт Ашигласан
зүйл
1831 Michael Faraday (1791–1867), Зүрхэвч,
Английн химич, физикч. Цахилгаан ороомог
соронзон индукцлэлийн үзэгдлийг нээв.

Конденсаторын багтаамжийн нэгж


Фарад нь түүний нэрээр нэрлэгдсэн.

2
Түүх XIX зуун Бүлэг 1

Он Нээлт Ашигласан
зүйл
1831 Joseph Henry (1797–1878), ЦС Зүрхэвч,
индукцлэлийг Фарадейгаас хамааралгүй дамжуулагч
нээсэнч хожимдсон. Индукцлэлийн
нэгжийг түүний нэрээр нэрлэжээ.

6.1 Удиртгал Бүлэг 1

Аливаа бодлогын чухал хэсэг нь түүний бодолт


биш, харин бид хэрхэн бодох аргыг мэддэг болж
байгаад оршино. Хэн нэгэн... (I хэвлэл)

Аливаа ШУ-нд гавъяа баталж нотолж чадсан


хүнд очдог болохоос анх санаачилсанд очдоггүй.
Francis Darwin (IV хэвлэл)

4
6.1 Удиртгал Бүлэг 1

Өмнөх хичээлүүдэд дан эсэргүүцэлтэй


хэлхээнүүдийг авч үзсэн. Тодорхой эсэргүүцэл
бүхий эсэргүүцэгч нь зөвхөн энергийг сарниулах
үүрэгтэй бол конденсатор, индукцлэлийн
ороомог энергийг өөртөө хурааж хадгалдаг.
Эдгээр шинээр үзэх элементүүд нь ердийн
эсэргүүцэгчтэй ижил шугаман элементүүд юм.

3 ба 4-р бүлэгт үзсэн дүн шинжилгээний арга,


теоремуудийг мөн багтаамж, индукцлэлтэй
хэлхээнүүдэд хэрэглэж болдог.

6.2 Конденсатор Бүлэг 1

Конденсатор нь тусгаарлагч (диэлектрик) материалаар


тусгаарлагдсан дамжуулагч ялтсууд юм.
Конденсаторын багтаамж нь 1V хүчдэлд холбоход
хичнээн кулон цэнэг хадгалахыг илтгэх чадвар юм.
Багтаамжийн хэмжих нэгж Фарад (F) болно.
6
6.2 Конденсатор Бүлэг 1

Гэвч багтаамж нь түүнд холбосон хүчдэл


болон түүнд хадгалагдах цэнэгээс
хамаарч өөрчлөгдөхгүй тогтмол байна.

Харин багтаамж нь тусгаарлагчийн


диэлектрик нэвтрүүлэх чадвар болон
ялтсын талбайд шууд, ялтас хоорондын
зайд урвуу пропорционал хамааралтай.

Гүйдэл бол нэгж хугацаан


дахь цэнэгийн өөрчлөлт юм.
7

6.2 Конденсатор Бүлэг 1

А. Хавтгай конденсатор
+
Б. Хуйлаадсан конденсатор
В, Г. Хувьсах конденсатор
А Б В Г Д
Д. Электролит конденсатор

А. Хуйлаадсан конденсатор, Б. Тантал конденсатор


В. Төрөл бүрийн керамик конденсаторууд, Г. Электролит конденсатор

8
6.2 Конденсатор Бүлэг 1

Статор Ротор Багтаамж үүсгэх талбай

А. Хамгийн бага багтаамж


Б. Дундаж багтаамж
В. Хамгийн их багтаамж

А Б В

6.2 Конденсатор Бүлэг 1

Конденсаторын хүчдэл нь түүгээр өмнө нь гүйж байсан


гүйдлээс хамаарсан ой санамж юм. Энэ нь түүнд энерги
хуримтлагдсан гэсэн үг.

Энерги:

Конденсатор анх цэнэггүй байсан учир ∞

10
6.2 Конденсатор Бүлэг 1
Конденсаторт өгсөн хүчдэл өөрчлөгдөхгүй буюу
тогтмол хүчдэл байвал гүйдэл нь =0 байна.
Харин гүйдэл нь тогтмол байвал хүчдлийн
өөрчлөлт тогтмол буюу хүчдэл нь жигд өснө.

багтаамжтай конденсатороор гүйдэл гүйсэн


гэж үзвэл дараа хүчдэл нь болно.

Конденсаторт тогтмол гүйдэл гэнэт


залгавал конденсатор цэнэглэгдэх
явцад түүний хүчдэл алгуур өснө.
Ө.х түүний хүчдэл өгсөн хүчдэлтэй
шууд тэнцүү болохгүй.

11

6.2 Конденсатор Бүлэг 1

1. Хэрэв конденсаторт тогтмол хүчдэл залгавал


конденсатор цэнэглэгдэж дуустал түүгээр гүйдэл гүйнэ.
Харин цэнэглэгдэж дуусвал түүгээр гүйдэл гүйхгүй.

2. Конденсатор дээрх хүчдэл огцом өөрчлөгдөж чадахгүй.


Ө.Х. Конденсатор дээр хэзээ ч тэгш өнцөгт дохио байж
болохгүй. Харин алгуур өөрчлөгдсөн хүчдэл байх болно.


12
6.2 Конденсатор Бүлэг 1

3. Идеал конденсатор өөр дээрээ чадал сарьнуулахгүй.


Харин цэнэглэгдэх үедээ хэлхээнээс энерги авч, цэнэг
алдах үедээ түүнийгээ алдана.

4. Харин бодит конденсатор ойролцоогоор 100М


эсэргүүцэл зэрэгцээ холбогдсон (диэлектрик материалын
эсэргүүцэл) байх учир маш бага чадал сарниулна.

13

6.2 Конденсатор Бүлэг 1

Жишээ бодлого: а) 3 pF багтаамжтай конденсатор 20V


хүчдэлтэй бол цэнэгийг тооцоол. б) Конденсаторт
хадгалагдсан энергийг тооцоол.
Цэнэг: ∙ ∙

Энерги: ∙ ∙

Жишээ бодлого: 2μF конденсатороор


гүйдэл гүйж байсан бол түүн дээрх хүчдэлийг тооцоол.
Конденсатор анх цэнэггүй байсан гэж үзнэ.


14
6.2 Конденсатор Бүлэг 1

Жишээ бодлого: 200μF конденсатор дээрх хүчдэл хугацаанаас


хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ. Тэгвэл
түүгээр гүйх гүйдлийг тодорхойл.

15

6.2 Конденсатор Бүлэг 1

Жишээ бодлого: Зурагт үзүүлсэн хэлхээний конденсатор бүрт


хадгалагдсан энергийг тогтмол хүчдлийн үед тооцоол.

∙  Тогтмол хүчдлийн үед


конденсаторууд бүрэн
цэнэглэгдэж, тэдгээрээр
∙  гүйдэл гүйхгүй.

∙ ∙

16
6.3 Конденсатор холболт Бүлэг 1

Конденсаторын зэрэгцээ холболт:

Конденсаторууд бүгд ижил хүчдэлтэй боловч өөр өөр


багтаамжтай бол өөр өөр цэнэг хуримтлуулна.

17

6.3 Конденсатор холболт Бүлэг 1

Конденсаторын цуваа холболт:

⋯ ⋯

Конденсаторууд бүгд ижил цэнэгтэй боловч өөр


өөр багтаамжтай бол өөр өөр хүчдэлтэй байна.

18
6.3 Конденсатор холболт Бүлэг 1

Конденсаторын тусгаарлагч диэлектрик материал тодорхой


хэмжээний хүчдэл тэсвэрлэх хязгаартай байдаг. Иймд
кондесаторыг даах хүчдэлээс нь их хүчдэлд холбож болохгүй!

Жишээ бодлого: Чамд 1μF / 200V хэрэг болжээ. Гэтэл дэлгүүрт


1μF / 100V конденсатор байв. Хэрхэн аргалах вэ?

19

6.4 Индукцлэл Бүлэг 1

Индукцлэлийн ороомог нь соронзон (зүрхэвч) материалыг


дамжуулагч утсаар ороосон ороомог юм.

Ороомогийн индукцлэл нь түүгээр гүйх гүйдлийн


өөрчлөлтийн эсрэг үйлчлэх чадвар юм.
Индукцлэлийн хэмжих нэгж нь Генри (H) болно.

20
6.4 Индукцлэл Бүлэг 1

А. Зүрхэвчгүй
Б. Зүрхэвчтэй
В. Тохируулдаг зүрхэвчтэй

21

6.4 Индукцлэл Бүлэг 1

Ороомогийн гүйдэл нь түүнд өмнө нь байсан хүчдлээс


хамаарсан ой санамж юм. Энэ нь конденсаторын адил
түүнд энерги хуримтлагддаг гэсэн үг.

Энерги нь:

Ороомог анх гүйдэлгүй байсан учир ∞

22
6.4 Индукцлэл Бүлэг 1

1. Хэрэв ороомогт тогтмол гүйдэл залгавал ороомог дээрх


хүчдэл тэг байна. Ороомогийн дотоод эсэргүүцэл

2. Ороомог нь түүгээр гүйж байгаа гүйдлийн өөрчлөлтөд


эсрэг үйлчлэл үзүүлнэ. Ороомогоор гүйж байгаа гүйдэл
огцом өөрчлөгдөж чадахгүй.

23

6.4 Индукцлэл Бүлэг 1

3. Идеал ороомог өөр дээрээ чадал саринуулахгүй. Харин


гүйдэл гүйж байх үед хэлхээнээс энерги авч, гүйдэл
зогсоход өөрөө энерги зарцуулдаг.

4. Бодит ороомог дамжуулагч утсаар хийдэг учир маш бага


дотоод эсэргүүцэлтэй. Энэ эсэргүүцэл нь маш бага чадал
сарниулна. Мөн ороомогт празит багтаамж хүртэл
байдаг. Маш бага учир ихэнхдээ тооцохгүй байж болно.

24
6.4 Индукцлэл Бүлэг 1

Жишээ бодлого: Хэрэв 5Н индукцлэлтэй ороомог дээрх хүчдэл:


,
,
бол түүгээр гүйх гүйдлийг тооцоол. Мөн эхний 5 секундэд
ороомогт хураагдах энергийг тооцоол.

Гүйдэл нь:

Энерги нь:

25

6.4 Индукцлэл Бүлэг 1

Жишээ бодлого: Тогтмол гүйдлийн үед i, vc, iL утгууд болон


конденсатор, ороомог тус бүрт хадгалагдсан энергийг тооцоол.

Энерги нь:

26
6.5 Индукцлэл холболт Бүлэг 1

Индукцлэлийн цуваа холболт:

Цуваа холбогдсон ороомогуудын нийт (ерөнхий) индукцлэл нь


индукцлэл тус бүрийн нийлбэр байна.

27

6.5 Индукцлэл холболт Бүлэг 1

Индукцлэлийн зэрэгцээ холболт:

Зэрэгцээ холбогдсон ороомогуудын нийт (ерөнхий) индукцлэлийн


урвуу нь индукцлэл тус бүрийн урвуунуудын нийлбэр байна.

28
6.5 Индукцлэл холболт Бүлэг 1

Ү, ∆ хувиргалтууд бүгдэд ижил хэрэглэгдэнэ.

29

6.6 Хэрэглээ Бүлэг 1

Интегралчлагч хэлхээ:

Конденсаторт анх байсан хүчдэл 0

Интегралчлагч хэлхээний гаралтын хүчдэл оролтын хүчдэлээс


авсан интеграл хэлбэртэй байдаг.
30
6.6 Хэрэглээ Бүлэг 1

Жишээ бодлого: Хэрэв , . бол


гаралтын хүчдэл утгыг тооцоол.

.

∙ ∙

.
. .
.

Оролтын хүчдэл тус бүрийн интегралуудын нийлбэрийг (– 1)-ээр


үржүүлсэн байна.

31

6.6 Хэрэглээ Бүлэг 1

Дифференциалчлагч хэлхээ:

Дифференциалчлагч хэлхээний гаралтын хүчдэл оролтын


хүчдэлээс авсан дифференциал хэлбэртэй байдаг.

32
6.6 Хэрэглээ Бүлэг 1

Жишээ бодлого: Өгөгдсөн дифференциалчлагч хэлхээний


оролтонд өгсөн дохионы хугацааны хамаарлын зураг өгөгджээ.
Гаралтын дохионы хугацааны хамаарлын зургийг дүрсэл.

Энэ нь 4-8ms хугацаанд давтагдана.

33

6.6 Хэрэглээ Бүлэг 1

Аналог компьютер: Тэгшитгэлийн x(t) шийдийг олох.

a, b ,c – тогтмол,
,
f(t) – эхлэлийн функц.

Интегралчлагч
Бүгд үйлдлийн өсгөгчөөр
хийж болох үйлдлүүд

Нийлбэрлэгч
34
6.6 Хэрэглээ Бүлэг 1

Аналог компьютерийн жишээ: Дифференциал тэгшитгэлийн


v(t) шийдийг ол. Анхны утгууд: ,
Өгөгдсөн нь:

, ;

Интегралчлагч хэлхээ нь
нийлбэрлэгч интегралчлагч
байж болно. Эсэргүүцэгчүүд
тогтмолуудыг бий болгоно.
35

6.6 Хэрэглээ Бүлэг 1

Аналог компьютерийн жишээ:

36

You might also like