нийгмээс суралцахуй

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

“Social Learning Theory”

НИЙГМЭЭС СУРАЛЦАХУЙ ОНОЛ


Алберт Бандура (1977)

Оршил: Алберт Бандурагийн “Нийгмээс суралцахуйн онол” ном нь нийтдээ зургаан


бүлэгтэй ба энэхүү номондоо сэтгэл зүйн үйл ажиллагаанд шууд бус, бэлгэдлийн мөн
өөрийгөө зохицуулах үйл явцуудын гүйцэтгэдэг үүргийг онцолдог. Онолын хэтийн
төлөвийн өөрчлөлт нь судалгааны стандарт аргуудад шинэ жишээ загваруудыг нэмсэн
ба ажиглалт буюу шууд туршлага нь хүний бодол санаа, нөлөөлөл болон зан үйлд
ихээр нөлөөлж болно гэж үзсэн. Эдгээрийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн туршлагын
хүчийг судлах цаашлаад ажиглалтын жишээ загварыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж
Бандура үзсэн байна. Энэхүү номондоо орчин үеийн нийгмээс суралцахуйн онолын
болон туршилтын дэвшилийг онцлон бичсэн байна.
Нэг дүгээр бүлэг: Онолын хэтийн төлөв
Хамгийн эхлээд онолуудын ойлголтын бүтэц буюу үнэ цэнэ болон тэр нь сэтгэл
судлалд хэрхэн тодорхойлогддог дараагаар нь онолуудыг алсыг харах чадвараа
үзүүлсэн байх ёстой гэж үзээд бихевиоризм нь хүний тодорхой зан үйлийг үнэн
бодитойгоор тогтоох ёстой гэсэн байна. Цаашлаад зан үйлийн онолын хөгжил нь
гадаад хүчин зүйлс нь хүний хариу үйлдэлд хэрхэн нөлөөлдгийг нарийн судлах болсон
ба зан үйлийн онол нь зан авирын ерөнхий болон нарийвчилал тогтоож нөхцөлдүүлдэг.
Нийгмээс суралцахуйн онол нь зан үйл, хувь хүний хүчин зүйлс, хүрээлэн буй хүчин
зүйлс бүгд бие биетэйгээ харилцан уялдаж байдаг гэж үздэг байна. Мөн нийгмээс
суралцахуйн онолын ялгаатай шинж нь өөрөө өөрийгөө зохицуулах чадвахид чухал
үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байна.
Хоёрдугаар бүлэг: Зан үйлийн үүсэл
Хүний гаргаж буй зан үйлд биологийн, генетик гормон, удам болон хүрээлэн
буй орчин зэрэг нь бүгд нөлөөлж, харилцан үйлчилэж байдаг. Ингээд тэрээр зан
үйлийн үйл явцын тодорхойлолтуудыг задлан судлах ёстой гэж үзсэн. Хамгийн эхлээд
“Хариу үйлдийн үр дүнгээс суралцахуй”-г гурван үүргүүдэд хуваасан. Нэгдүгээрт
мэдээлэл олж авах үүрэг буюу ирээдүйд хийх үйлдийн хөтөч болох ба энэхүү үүргийг
танин мэдэхүйн үйл явц гэж тодорхойлсон. Хоёрдугаарт, идэвхижүүлэлтийн үүрэг
буюу ирээдүйд гарах үр дүнгийг өөрийн мотивац болгох. Гуравдугаарт,
баталгаажуулах үүрэг зэргээр задлан тайлбарласан байсан.
Түүний дараачийн суралцахуй нь үлгэр, загвараар суралцахуй буюу бусдаас
үлгэр дуурайлал аван суралцах. Энэ нь ажиглалан суралцах үйл явц ба дотроо
хадгалах, мотор хуулбарлах буюу бэлгэдлийн төлөөлөл нь үйл ажиллагаанд хүргэх үйл
явц, сэдэлжүүлэх үйл явцуудад хуваасан байдаг. Энэхүү үлгэр загвараар суралцахуйг
хөгжлийн болон харьцангуйн задлангаар тус тус бусад эрдэмтэдийн онол, үзэл бодол
дээр шинжисэн. Ажиглан суралцахад үр дүнгийн байр суурийг нийгмээс суралцахуйн
онолоор хүмүүс эн тэргүүний төлөвлөгөөгөөрөө үйлдэл хийдэг гэж үзсэн. Өөрөөр
хэлбэл хүмүүс үйлдэл хийхээсээ өмнө бусдын хийж буй үйлдлийг харж байж
суралцдаг гэсэн үг. Дараагаар нь ажиглан суралцахуй дахь бэхжүүлэлтийн үүргийн
талаар ярьсан ба бэхжүүлэлт нь тийм ч их үүрэг гүйцэтгэдэггүй гэж үзсэн. Гэхдээ
бэхжүүлэлт нь юу ажиглагдасан болон юу ажиглагдаагүйг ялгахад оролцдог гэсэн
байна.
Үүний дараагаар үлгэр дуурайлалын нөлөөллийн гурван хүрээ буюу хийсвэр,
бүтээлч болон бусад үлгэр дуурайлалын үр нөлөөллүүдийг тодорхойлсон байна.
хамгийн сүүлд энэхүү бүлэг сэдэвдээ шинэчлэлтийн тархалтын тухай дурьдсан ба
шинэчлэлтийн амжилттай тархалтыг тодорхойлж, нийгмээс суралцахуйн онолын
нийгэм дэх шинэчлэлтийн тархалтын үйл явцыг ангилсан байна.
Гуравдугаар бүлэг: Урьдчилан тодорхойлогддог хүчин зүйлүүд
Хүмүүс цочроогчид зүгээр л нэг хариу үйлдэл үзүүлдэггүй бөгөөд цочроогч нь
урьдчилан таамаглагдахуйц үйл ажиллагаагаар дамжуулан тодорхой зан үйлд
нөлөөлдөг болохыг уг бүлэгт өгүүлсэн. Физиологийн хариу үйлдлийг хүрээлэн буй
орчны өдөөлтийн нөлөөнд цаг тухайд нь урьдчилан таамаглах боломжтой байдаг.
Харин сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь ихэнхдээ шууд туршлагаас үүсдэг хэдий ч
ажиглалтаар бий болж бас болдог байна. Заавал та өөрөө тухайн туршлагыг биеэр
мэдэрсэн байх албагүй, бусад руу чиглэсэн түгшүүр заналхийлэлээс мөн адил
туршлагыг хуримтлуулж болдог байна. Харин газар, хүн эсвэл юмыг үнэлэх нь
ихэвчлэн загварчлагдсан хандлагаас үүдэлтэй байдаг талаар дэлгэрэнгүй өгүүлсэн
байна.
Нийгмийн сурарцахуйн онол нь зан үйлийг урьд өмнө тодорхойлдог хүчин
зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Мөн хэдий өөртөө туршлага болгоогүй байсан ч хүрээлэн
буй орчноос урьдчилан боломжит хариу үйлдлээ боловсруулж чаддаг байна. Түгшүүр
болон хамгаалах зан үйл нь хүнд байдаг маш олон зан үйл үүсэж бий болоход түлхэц
үзүүлдэг талаар энэ бүлэгт өгүүлсэн байна. Урьдчилан тодорхойлдог хүчин зүйлүүд нь
"юу юунд хүргэх вэ" гэсэн хүлээлт юм. Тэдгээрийг зөвхөн шууд туршлагаас гадна
хэвшмэл ойлголт, бэлгэдлийн ерөнхий ойлголт мөн мэдээж шууд бус туршлагаар
дамжуулан сурдаг. Ингэхдээ уг шууд бус хүлээлтийн суралцахуй нь доторх үйл
ажиллагаатай бөгөөд хүмүүс үйл явдлууд харилцан уялдаатай гэдгийг хүлээн
зөвшөөрөөгүй тохиолдолд дахин давтагдаж буй туршлагаас нэг их зүйл сурч авдаггүй
байна. Мөн түүнчлэн айдас түгшүүр нь тухайн нөхцөл байдлын талаарх мэдлэгтэй
хүмүүс бага илэрдэг болохыг тайлбарласан. Организмд төрөлхийн заяасан мэдрэмтгий
болон кортикал бүтцийн физиологийн бүтцээс хамааран орчныг мэдэрч хариу үйлдэл
үзүүлэх нь мөн ялгаатай байдаг.
А. Бандура энэ бүлэгт зан үйлийн сэтгэл судлал нь танин мэдэхүйн шинжтэй
болон өөрчлөгдөж байгааг мөн энэ бүлэгт дурьдсан байдаг. Тухайн түгшүүрт байдлыг
хүн нэг бол үүнийг давж гарч чадна гэсэн итгэл үнэмшлээр, үр ашгийн хүлээлтээр
давж гардаг. Энэ нь түгшүүр, хамгаалалтын зан үйлийг арилгаж шинэ зан үйлийн бий
болгодог. Харин эсрэг тохиолдолд тухайн айдас нь түгшүүр хэвээр хадгалагдан үлддэг
байна. Үүнээс үүдсэн хувь хүний үр ашгийн талаархи хүлээлт нь мэдээллийн хэд хэдэн
эх сурвалж дээр тулгуурладаг талаар энэ бүлэгт мөн тайлбарласан.
Дөрөвдүгээр бүлэг: Тодорхойлогч хүчин зүйлсийн үр дагавар
Уг бүлэгт бэхжүүлэлтийн талаар гарах бөгөөд А. Бандура бэхжүүлэлт нь
суралцахуйн үйл явцыг хөнгөвчлөхөд тусалдаг тул суралцах шаардлагагүй гэж үзсэн.
Бэхжүүлэлт нь зөв эсвэл буруу хариу үйлдлийн үр дүнд юу хүлээж байгааг бидэнд
мэдээлдэг. Энэ нь ихэвчлэн урамшуулал гэж нэрлэгддэг мэдээлэл бөгөөд бид үйл
ажиллагааныхаа болзошгүй үр дагаврыг зөв тооцоолж, зан үйлээ зохих ёсоор нь
зохицуулах нь чухал юм.
Гадаад бэхжүүлэлт
Энэхүү хэсэгт ерөнхийдөө хүн өөрийн туршлага, алдаа болон амжилтаасаа олж авсан
мэдлэгээс гадна бусад хүмүүсийн гаргасан амжлит, алдааг ажиглаж байдаг тухай
өгүүлсэн. Бид өдөр тутамдаа эргэн тойрныхоо хүмүүсийн амжилт гаргаж байгаагаар
сэдэлжиж, үүнээс хүний сэтгэцэд сайжруулалтын үр нөлөө бий болж, амжилт олж
байгаа үйлдлийг хийх сэдэл бий болдог. Сайжруулалт бий болгож буй тэрхүү
ажиглагдсан үр дүн нь хүний зан үйлийг бие даан өөрчилж чаддаг байна. Өөрөөр
хэлбэл хэн нэгний амжилтант хүрч байгаа гажиглах нь ижил зүйл хийх хандлагыг
нэмэгдүүлдэг бол, шийтгэгдэж байгааг харах нь энэ хандлагыг бууруулж байдаг байна.
Хүнд гадаад болон өөрийн дотоод бэхжүүлэлт гэж байдаг. Бусдын зан үйлийн үр дүнг
ажиглаж, тэрхүү үйлийг хийх сэдэл бий болно гэдэг нь гадаад бэхжүүлэлтийн үйл
ажиллагааг тодорхой хэмжээгээр тодорхойлж өгдөг байна. Энэхүү бэхжүүлэлтийн
шинж чанарууд нь зөвхөн хүний зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл
ханамж түүний түвшинд нөлөөлдөг байна. Ажиглагдсан зан үйл амжилтанд хүрч
байгаа юм шиг боловч, шийтгэл хүлээлгүй үргэлжилсээр байх муу зан үйл байж
болдог. Тиймээс ажиглагч өөрөө тухайн зан үйлд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой ба, ихэнх
тохиолдолд ажиглагч шууд идеал бие бий болгож тухайн зан үйлийг даган дуурайж
эхэлдэг байна. Тиймээс аливаа зан үйлд урамшуулал өгөхөөс гадна зөв шийтгэл өгч
байх нь зөв гэсэн санааг энэ хэсэгт гаргаж өгчээ.

Дотоод бэхжүүлэлт(Хувийн бэхжүүлэлт)

Гадаад бэхжүүлэлт нь бусдыг ажиглаж шийтгэл эсвэл урамшуулал хүртэж байгаагаар


нь зан үйлийг даган дуурайх тухай гарсан бол энэ хэсэгт хүний зан үйлийг дан ганц
гаднаас ажигласан шагнал урамшуулал, эсвэл шийтгэл өөрчилж чадахгүй. Тухайн
хүний нийгмийн тухай үзэл бодол, байр суурь болон гадны нөлөөлөгчдийн хариу
үйлчлэлээр хүний зан ави р хэмжигдэнэ гэж үзсэн. Тиймээс дотоод бэхжүүлэлт буюу
өөрийн бэхжүүлэлт гэсэн ойлголт гарч ирж байгаа юм. Хүн өөрөө тодорхойлсон,
тэрхүү идеал биедээ хүрэх нэг шат ахих тусам өөрийгөө шагнаж урамшуулах замаар
зан үйлээ бэхжүүлж, хадгалах үйл явц явагдаж байгаа нь дотоод бэхжилт юм. Гадаад
болон дотоод бэхжүүлэлтийн ялгааг амжилт болон нийгмийн үнэлэмжээр ялгавал.
Амжилтанд чиглэсэн үйл ажиллагааг чанар, тоо хэмжээ, өвөрмөц байдлааг нь үлэндэг
бол нийгмийн зан үйлийг итгэл үнэмшил, үр дагавар, нийгмийн зүгээс хүнд үзүүлэх
хаднлагаар үнэлдэг байна. Аль аль нь чухал учраас дан ганц нэг нь хүний зан үйлийг
хэмжүүр болж чадахгүй учраас гадаад болон дотоод бэхжүүлэлт харилцан үйлчилж
байх ёстой. Дотоод бэхжүүлэлтийн давуу тал бол хүмүүс өөрсдийгөө шагнах
шаардлагыг өөрсдөдөө тавих хүсэлтэй байдаг. Ингэснээр хувь хүмүүсийн шантрал,
зайлсхийх үйлдэл буурч, хүчин чармайлт, өөрийгөө дайчлах зан үйл гарч ирдэг байна.
Жишээ нь оюутан даалгавараа хийж чадахгүй байгаа ч хийж дууссаны дараа өөртөө
амралт өгнө гэдгээ мэдэж байгаа бол хурдан хийж дуусгах гэж шамдах гэх мэт.
Тавдугаар бүлэг: Танин мэдэхүйн хяналт
Хүний зан байдлыг урьд өмнөх индукц ба хариу үйлдлийн үр дагаврын талаар бүрэн
тайлбарлаж өгөх боломжтой байсан бол нэмэлт зохицуулалтын механизмыг
байрлуулах шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч ихэнх гадны нөлөөллүүд зуучлагч
танин мэдэхүйн үйл явцад сайнаар нөлөөлдөг. Танин мэдэхүйн хүчин зүйлүүд нь
гадны ямар үйл явдлууд, тэдгээрийг хэрхэн хүлээж авах, удаан хугацааны үр нөлөөг
үлдээх эсэх, ямар валентал, үр нөлөөтэй болох, дамжуулж буй мэдээллээ цаашид
ашиглахад хэрхэн зохион байгуулахыг тодорхой хэмжээгээр тодорхойлдог.
Туршлагаас олж авсан мэдээллийг бэлгэдлээр удирдсанаар үйл явдлыг ойлгож,
тэдгээрийн талаар шинэ мэдлэгийг бий болгож чадна. Энэхүү хэлэлцүүлэгт уялдаатай
үйл явдлууд нь дүрслэл, туршлагыг бэлгэдлийн хэлбэрээр илэрхийлэх, сэтгэхүйн үйл
явцыг хэлнэ. Танин мэдэхүйн үйл ажиллагаа нь хүний зан үйлийн зохицуулалтанд
орох янз бүрийн арга замуудад хэдийнээ анхаарал хандуулсан болно. Эдгээр болон
бусад асуудлуудыг энэ бүлэгт харуулдаг байна.
Зургаадугаар бүлэг: Харилцан шийдэмгий байдал
Нийгмийн сургалтын үүднээс сэтгэл зүйн үйл ажиллагаа гэдэг нь хувь хүн, зан байдал,
хүрээлэн буй орчныг тодорхойлогч хүчин зүйлсийн хоорондын тасралтгүй харилцан
үйлчлэл юм. Харилцан хамааралтай гэсэн нэр томъёо нь ижил төстэй буюу эсрэг эсрэг
хариу үйлдлийн нарийн утгаар бус үйл явдлуудын хоорондын харилцан үйлчлэл гэсэн
утгаар хэрэглэгддэг. Өмнө нь товч дурьдсанчлан, хувь хүний болон хүрээлэн буй
орчныг тодорхойлох хүчин зүйлүүдийг багтаахыг оролдсон улс орнууд ихэвчлэн
эдгээр хоёр хүчин зүйлийн хамтарсан нөлөөнөөс үүдэлтэй зан авирыг дүрсэлдэг.
Энэхүү парадигмын хүрээнд зан үйлийг тодорхойлдог хүчин зүйлийг судлахдаа хувь
хүмүүсийн хариу үйлдлийг янз бүрийн нөхцөл байдалд хэмждэг. Дараа нь өгөгдөлд
дүн шинжилгээ хийж, зан төлөвийн хэлбэлзэл хэр зэрэг хувь хүний шинж чанараас
хамаарч байгааг, нөхцөл байдлын нөхцөл байдал хэр зэрэг, тэдгээрийн хамтарсан үр
нөлөөг тодорхойлдог. Эдгээр хүчин зүйлсийн харьцангуй ач холбогдлыг үнэлэх хүчин
чармайлт нь ялангуяа мэдээлэл сайтай байдаггүй, учир нь сонгосон хүмүүсийн төрөл,
зан байдал, нөхцөл байдлаас шалтгаалан бараг ямар ч үр дүнгийн загварыг олж авах
боломжтой байдаг. Жишээлбэл, том хотын олон хувилбараас аль кинонд оролцохоо
шийдэхдээ хувь хүний хувьд цөөн тооны хязгаарлалт байдаг тул хувийн сонголт нь
давамгайлж байдаг. Үүний эсрэгээр, хэрэв хүмүүс гүнзгий усан сан руу дүрэлзсэн бол
тэдний зан авир нь гайхалтай ижил төстэй байх боловч танин мэдэхүйн болон зан
үйлийн хувиргалтаараа ялгаатай байж болно.
Дүгнэлт:

You might also like