Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ

НАРЫН НӨЛӨӨЛӨЛ

ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ НАРЫН НӨЛӨӨЛ

Э.Анирлан

Улаанбаатар

2020

1
Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨЛӨЛ

ГАРЧИГ
1. УДИРТГАЛ.................................................................................................................2
2. БҮЛЭГ 1. ӨСВӨР НАСНЫ ОХИД БА ХООЛНЫ ДЭГЛЭМ............................3
2.1. Өсвөр насны охид...................................................................................................3
2.2. Хоолны дэглэм........................................................................................................3
3. БҮЛЭГ 2. ӨСВӨР НАСНЫ ОХИД ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИХАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨН ДЭЭР ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН...............................4
3.1. Хоолны дэглэмийн талаарх үзэл бодол..............................................................4
3.2. Охидын биеийн жингийн талаарх санаа зовинол...........................................4
3.3. Ээж нарын охидынхоо бие галбирт хэлж байсан үзэл бодол.........................5
4. ДҮГНЭЛТ....................................................................................................................6
5. ЗӨВЛӨМЖ..................................................................................................................6
6. НОМ ЗҮЙ.....................................................................................................................7

1. УДИРТГАЛ
Монголын үндэсний статистикийн хорооноос 2018 онд гаргасан хүн амын тооноос

Монголд өсвөр насны 235848 охид байгаа юм. Охид өсвөр насандаа маш их зүйлийг

давж гардаг. Жишээ нь анхны сарын тэмдэг ирэх, найз залуу, найзуудтай болж

өөрийгөө олж нээж байдаг. Мөн бас нийгмийн стандарт гэдэг зүйлтэй тулгарч байдаг.

Хөөрхөн байх, туранхай байх, байнга инээмсэглэх, “гэрлэлт хүртлээ хүнтэй унтаж

болохгүй, тэгвэл чи биеэ үнэлэгчээс өөрцгүй.” “Богинохон юм өмсөж болохгүй тэгвэл

хөвгүүд чамайг амархан гэж бодно” гэх зэргээр охидуудыг багаас нь хэлж, өмсөж зүүх,

идэх уухыг нь заадаг нь ихэвчлэн эргэн тойронд байгаа ээж, эмээ, эгч, найзууд, багш

нараас мөн дээрээс нь нэмээд одоо үед олон нийтийн сүлжээ, сонин сэтгүүлээр хүртэл

хэлдэг болсон нь нууц биш юм. “Dove Self Esteem Project” гэх судалгаагаар дэлхий

даяарх охидуудын дөнгөж 11 хувь нь өөрсдийнхөө дүр төрх, бие галбирт итгэлтэй

байдаг ба 10 охидын 6 нь өөрсдийнхөө гадаад төрхөнд санаа зовсоноосоо болоод ямар

нэгэн амьдралын үйл ажиллагаанаас татгалздаг гэсэн байна. Ингэж охидын гадаад дүр

төрх болон бие галбирыг нь багаас нь заахдаа ихэвчлэн эсрэг хүйстэнээ татах эсвэл

2
Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨЛӨЛ
ямар нэгэн хүмүүсийн хэл ам болон гадаа гудамжинд зүгээр явж байгаад өмссөн зүүсэн

эсвэл “дур булаам”, “хөөрхөн” харагдсанаасаа болоод хүчирхийлэлд өртөхгүй байх

зэрэгтэй холбодог байна. Ингэж эмэгтэй хүмүүс ялангуяа өсвөр насны болон бага

насны охидыг хэт гиперсексуал хийх нь гадаад төрх байдлын талаарх сэтгэлийн

түгшүүр, ичгүүртэй мэдрэмжүүд, eating disorder, өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур

байх мөн сэтгэл гутралд ороход хүргэдэг байна (Jaimee Swift & Hannah Gould, 2020) .

Хүүхдийн хоол тэжээлийн тэнцвэртэй байдал тэдгээрийн оновчтой өсөлт, хөгжлийг

тодорхойлдог. Гэр бүл нь бага насны хүүхдийн эрүүл хооллолтыг бий болгоход гол

үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн хэдэн арван жилд эрүүл хоол тэжээлээс эрс ялгаатай өөр

хоолны дэглэмийн тархалт нэмэгдэж байгаа нь хүүхэд, өсвөр насныхны дунд

ажиглагдаж байна. Энэ төрлийн хоолны дэглэм нь богино болон урт хугацааны эрүүл

мэндэд эрсдэл учруулдаг. (Elena N. Pencheva, Darina N. Hristova, 2018)

Энэхүү бие даалтын хүрээнд цахимаар 12-19 насны 120 Монгол охидуудаас

судалгаа авсан. Судалгааны гол зорилго нь өсвөр насны охидын хооллох зан төлөвийг

бий болгоход ээж нарын гүйцэтгэх үүргийг илэрхийлэх явдал юм.

Судалгааны объект нь ээж нар өсвөр насны охиддоо хоолны дэглэм барихад

нөлөөлдөг нөлөө юм.

Энэхүү судалгааны ач холбогдол нь ээж охины харилцааг илүү нээлттэй болгох,

бие биетэйгээ нээлттэй, санаа зовохгүй ярьдаг болгож, бие биенийгээ арай илүү

ойлгож, гэр доторх уур амьсгалыг халуун дулаан болгосноор янз бүрийн сэтгэцийн

эмгэг, сэтгэл гутрал зэргээс урьдчилан сэргийлэх юм.

2. БҮЛЭГ 1. ӨСВӨР НАСНЫ ОХИД БА ХООЛНЫ ДЭГЛЭМ


2.1. Өсвөр насны охид
Өсвөр насны хүүхэд гэдэгт 13-19 насны хүмүүс ордог байна. Дунджаар

шилжилтийн нас нь охидын хувьд 10-14, хөвгүүдийн хувьд 12-16 насанд явагддаг

байна. Өсвөр насанд хүүхдүүд бүх юманд маш сонирхолтой, амбицтай, хөөрөмтгий

3
Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨЛӨЛ
байдаг. Тэр ч утгаараа хүүхдүүд өсвөр насандаа маш их туршлага олж авдаг. Өсвөр

насанд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, найз нөхөд мөн нэмээд олон нийтийн сүлжээ

нь хүүхдийн хөгжил, амьдралыг харах өнцөг, үзэл бодол, өөрийгөө үнэлэх үнэлэмж

зэрэгт маш хүчтэй нөлөөлдөг.

Өсвөр насны охидын 52% биеийн жингээ хасахыг хүсдэг бол 33% өөрсдийгөө

тарган гэж боддог байна.

2.2. Хоолны дэглэм.


Хоолны дэглэм бүхий хоол (эсвэл хоолны дэглэм бүхий хоол хүнс) нь жингээ

хасах хөтөлбөр эсвэл хоолны дэглэмийн нэг хэсэг болгохын тулд өөх тос, нүүрс ус,

чихрийн хэмжээг бууруулж жороор өөрчилсөн аливаа хоол хүнс, ундаа юм. Ийм

хоол хүнс нь ихэвчлэн турах, биеийн хэлбэр өөрчлөгдөхөд туслах зорилготой

байдаг ч бодибилдингийн нэмэлт тэжээл нь жингээ барих эсвэл булчин барихад

туслах зорилготой юм. 100 калориас бага хоол хүнс нь хоол тэжээлийн шошгыг

хэрэглэхийг шаарддаггүй боловч үүнийг хийхээс татгалзаж болно.

3. БҮЛЭГ 2. ӨСВӨР НАСНЫ ОХИД ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИХАД ЭЭЖ


НАРЫН НӨЛӨӨН ДЭЭР ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН.
3.1. Хоолны дэглэмийн талаарх үзэл бодол.
- Судалгаанд 120 өсвөр насны охидуудыг хамруулан хагас нээлттэй

асуулгуудаар судалгаа авсан. Охидуудаас “Хоолны дэглэм гэж таны хувьд

юу вэ?” гэсэн асуултыг нээлттэйгээр асуухад ихэнхи хариултууд нь эрүүл

хооллот (56%) гэсэн хариулт өгсөн ба дараагаар нь турахын тулд, жингээ

барих (12.5%) гэсэн хариултууд хамгийн түгээмэл байсан юм. Судалгаанд

оролцогчдын 40.2% нь биеийн галбиртаа сэтгэл дундуур байдаг гэсэн бол

8.2% нь маш сэтгэл хангалуун байдаг гэсэн хариулт өгсөн байна. Өмнө нь

хоолны дэглэм барьж байсан эсэхийг оролцогчдоос асуухад 62.3% нь аливаа

нэг хоолны дэглэм барьж байсан гэсэн хариулт өгсөн. Хоолны дэглэм барих

4
Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨЛӨЛ
хамгийн гол шатгааныг сонгуулахад 36.1% нь жин хасах гэж, харин 30.3%

нь эрүүл мэнддээ анхаарах гэж хариулсан.

- Судалгаанд оролцогчдын дэглэм барьхад нөлөөлж байсан зүйл эсвэл хүнийг

асуухад 12.5% нь ээж гэж хариулсан ба ингэж хариулсан бүх хүмүүс

ээжтэйгээ илүү дотно гэж хариулсан байсан. Үүн дээр анзаарагдсан зүйл нь

эдгээр охидууд нь биеийнхээ гадаад дүр төрхөнд сэтгэл дундуур болон

сэтгэл хангалуун байдаг гэсэн хоёр хариулттай байсан юм.

3.2. Охидын биеийн жингийн талаарх санаа зовинол


Биеийн жиндээ хэр их санаа зовдог талаар асуухад судлуулагчдын 61.5% нь

заримдаа санаа зовдог бол 23% нь санаа зовдоггүй харин 15.6% нь маш санаа

зовж шаналдаг гэсэн хариулт өгсөн.

3.3. Ээж нарын охидынхоо бие галбирт хэлж байсан үзэл бодол.
Судалгаанд оролцогч охидуудаас ээж нь өөрийнх нь бие галбирт ямар нэгэн

шүүмж эсвэл үзэл бодлоо хэлж байсан эсэхийг доорх хүснэгтээр харуулав.

Ээж нар нь өөрийнх нь бие галбирт ямар нэгэн шүүмж эсвэл үзэл бодлоо хэлж байсан эсэхийг
нэрлэсэн байдлаар

Заримд
аа
шүүмж
лэдэг
28%
Ихэвчл
Ямар эн
нэгэн муулда
зүйл г
хэлж Ихэвчл
3%
байгааг эн
үй магтдаг
32% 19%

Заримд
аа
магтдаг
18%

Үүндээрээс харахад охидын 28% нь ээжээсээ ямар нэгэн шүүмжлэл авч байсан

байна. Харин 19% нь магтаал сайшаал ээжээсээ авч байсан нь харагдаж байна.

5
Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨЛӨЛ
- Судалгаагаар мөн ээж нь охиндоо ямар нэгэн хоолны дэглэм барихыг санал

болгож байсан талаар асуухад 74.6% нь ээж нь хоолны дэглэм барьхыг санал

болгож байгаагүй байна. Харин судалгаанд оролцогчдоос хоёр охинд ээж нь

хоолны дэглэм барь гэж хүчлэж байсан ба нэг нь эрүүл мэндийн

шалтгаанаас болсон бол нөгөө оролцогч нь хоолны дэглэм барих хамгийн

гол шалтгаан нь “хүний сэтгэлд нийцэх гэж” гэсэн хариултыг бөглөсөн

байна.

- Ээж нарын хоололтыг хэрхэн хүүхдүүддээ ойлгуулдаг талаар ээж нь идэж

болох болохгүй зүйлийг ямар өнцгөөс тайлбарладагийг асуухад 58.2% нь

эрүүл мэнд талаасаа тайлбарладаг бол 40.2% нь бие галбирт хандсан

хэлбэрээр буюу “үүнийг идвэл таргална” гэхчилэн тайлбарлаж байсан байна.

4. ДҮГНЭЛТ
Энэхүү судалгаагаараа өсвөр насны охидын дунд янз бүрийн хоолны дэглэм

барьсанаар хангалттай хоол тэжээлээ авч чадалгүй өсч хөгжих насан дээрээ өсч

чадахгүй маш олон бие физиолгийг болон сэтгэл зүйн өвчинтэй болж байгаад ээж

нар хэрхэн нөлөөлж байгааг судаллаа. Эдгээр бүх датанаас харж үзэхэд ээж нар

мэдээж нөлөөлж байгаа боловч бусад хүчин зүйл буюу эрэгтэй хүн эсвэл олон

нийтийн сүлжээн дээр байршуулсан туранхай охидын зураг мөн хоолны дэглэмийн

талаарх зөвлөгөө зэрэг нь Монголын хүрээнд хамгийн өндөр байгаа юм.

Судалгаанд оролцсон охидын ээж нарын ихэнхи нь хоолны талаар зөвлөгөө

өгөхдөө хүүхдүүдийнхээ эрүүд мэнд талаас бодолцдог гэсэн байна. Тийм ч учраас

ээж нар хүүхэддээ ямар нэгэн байдлаар жингийг нь хасуулах гэж хоолыг нь

хорьдоггүй ба хорих үедээ тодорхой учир шалтгааны улмаас хоолны дэглэмийг

зөвлөдөг байна.

6
Ерөнхий сэдэв: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИЛТАД ЭЭЖ
НАРЫН НӨЛӨӨЛӨЛ
5. ЗӨВЛӨМЖ
Зөвхөн ээжүүд гэлтгүй өсвөр насны охидын хүрээнд байгаа сурган

хүмүүжүүлэгч гэр бүлийнхэн зэрэг ойр дотны хүмүүс нь хүүхдийнхээ юу үзэж

харж байгааг заримдаа хянаж зааж, зөвлөж ойлгуулан, тогтмол ярилцсанаар өсвөр

насны охин өөрийгөө хайрлах, үнэлэх үнэлэмж нь нэмэгдэнэ. Ингэснээр хүүхэд

эрүүл саруул, зөв өсөн хөгжихөд хэрэгтэй байна.

6. НОМ ЗҮЙ
ABRAMOVITZ, B. A., & BIRCH, L. L. (2000). Five-Year-Old Girls’ Ideas About Dieting
are Predicted by Their Mothers’ Dieting. Journal of the American Dietetic

Elena N. Pencheva, Darina N. Hristova (2018). PARENTAL INFLUENCE ON


ADOLESCENT GIRLS‘ EATING BEHAVIOR. Retrieved from https://www.journal-imab-
bg.org/

Hill, A. J., & Franklin, J. A. (1998). Mothers, daughters and dieting: Investigating the
transmission of weight control. British Journal of Clinical Psychology,

You might also like