Энэний хооронд би

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

Энэний хооронд би

Энэ жилийн эхний сард хэн хүн болгоны гайхмаар,


цочирдмоор үйл явдал болсоныг хэлүүлэлтгүй мэдэх байх. Улс
орон болгон хил хязгаар тогтоож, эрүүл мэндээ чанд сахиж, хаа
сайгүй хөл хорио тогтоож, бүх л зүйл зогсонги байдалд орж их
сөрөг нөлөө дагуулсан үйл явдал тохиолдсон. Олон улсын хувьд
улс болгоны эдийн засгийн асуудлууд цөөнгүй ихээр тулгарч
байсан байх. Харин хувь хүний хувьд?
Энэхүү бичвэртээ юу юуны түрүүнд хувь хүний хөгжлийн
талаар тусгаж бичихээр шийдлээ. Миний бодлоор энэ бүхэл
бүтэн 8н сарын хугацаанд маш олон зүйл хөгжүүлэх боломж хүн
болгонд байсан. Жишээ нь: Энэхүү хөл хорио нь зарим
хүүхдүүдэд маш их боломж завшааныг авчирсан гэж ярилцдаг.
Англи үг цээжлэх, Кибер ертөнц гэх технологийн аугаа хөгжлөөс
дуртай сонирхолын сэдвээрээ шинэ содон соргог зүйл хайж
тэрнийгээ оролдож сурах боломж олонтаа байсан.
Энэ хөл хорионы хугацааны хооронд би өөрийн сонирхол
болох кодчилолын төрөлд цахим тэмцээн болгоныг
өнгөрүүлэлгүй, алгасалгүйгээр оролцож, тухайн төрөлдөө улсдаа
ахицтай амжилт үзүүлсэн гэж хувьдаа боддог ба мөн англи
хэлний үгийн сангаа ч давхар ихээр хөгжүүлсэн.
Хөл хорионы үеийн судалгаагаар дэлхий нийтийн цахимд
ертөнцөд хандах хандалт өмнөхөөс 47%-иар ихэссэн гэх
гадаадын судалгааны үр дүн тогтоогдсон байна. Та бүхний
мэддэгээс дурьдвал Facebook хэрэглүүр 27%, Netflix хэрэглүүр
22%-иар, whatsapp хэрэглүүр өмнөхөөс 2дахин их болж, TikTok
25%-иар, Zoom 29дахин, Microsoft хэрэглүүрийг өмнө нь
ашигладаг байсан хүмүүсийг 100% гэвэл 775% болж тус тус өссөн
байна. Үүнээс харвал ихэнх хүмүүс надтай адил цахим ертөнцөөс
шинийг хайж эрж сурах гэж оролдсон нь илт харагдаж байна.
Харин чи энэ үеээр юу юу шинээр сурж мэдлэгээ зузааруулсан
бэ?
93-р сургуулийн 11Б ангийн сурагч Б.Чингис

You might also like