Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

“Санхүүгийн хяналт шалгалт” 2020-2021 оны хичээлийн жил

Семинар 2. Санхүүгийн хяналт шалгалт зайлшгүй болох нь

1. Санхүүгийн хяналт шалгалт хэрэгтэй юу яагаад?


Санхүүгийн санхүү хяналт шалгалт төр үүссэн цагаас хойш бид хууль дүрэм журмыг зохион
өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж эрүүд энх зөв хэв журмыг хэвшүүлсээр ирсэн. Иймд эртнээс
бидний хянал шалгалт нь нийгэм эдийн засгийн хүрээнд хэрэгтэй болно. Хэрвээ хяналт шалгалт
байгаагүйсэн бол юу вохиох бол магадгүй бизнесийн зах зээлд агент бүр өөрсдийн эрх ашигийн
төлөө үйл хөдлөл хийснээр хэт их ашигийн талийг харж нийгэм эдийн засгийн сөрөг талууд гарч
болзошгүй юм. Иймд хяналт шалгалт нь зайлшгүй юм.
2. Хаана хэрэгжих, хэн гүйцэтгэх, ямар зорилгоор...
Хаанаас хэрэгжүүлж буйгаар нь • Хөндлөнгийн хяналт • Дотоод хяналт
Хуулийн бүх шатны байгуулга нэгжид хяналт шалгалт хэрэгжиж болно. Тухайн нэгжийг хяналт
шалгалтыг хариуцан хэрэгжүүлэх тусгай комис буюу төрийн болон гадаад аудитор, хууль
хэрэгжүүлэгч субьект гарган явуулна. Мэдээж энэ хяналт шалгалт гэх зүйл нь санхүүгийн хувьд
тасвийн хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулж байгаа эсэх болон өөр бусад санхүүгийн нуун
дарадуулсан хэргийн шалган илрүүлж зав гольдролд нь оруулах зарилготой.
3. Санхүүгийн хяналт шалгалт, санхүүгийн аудитын ялгаа
Аудит гэдэг нь Төрийн болоод бизнесийн байгууллагын Санхүү эдийн засгийн үйл ажиллагаа, үйл
явцын тухай мэдээллүүд болон тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа,
бодит байдлын нотолгоог сонирхсон хэрэглэгч нарт нь системчлэн хүргэхэд туслах үйлчилгээ юм.
Хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа түүнчлэн үйлдвэрлэж
байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль
тогтоомжинд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга
хэмжээний цогцолборыг хэлнэ.

4. Хөндлөнгийн хяналт, Дотоод хяналт

Төрийн өмчийн байгууллагад санхүүгийн сахилга бат, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт
тавих, Төрийн эрх барих байгууллагаас харьяалал үл харгалзан хийнэ. Төрийн болон гадаад аудитор,
хууль хэрэгжүүлэгч субьект
Дотоод хяналт
ЗГ-ын болон байгууллагын дотоодод санхүүгийн сахилга бат, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад
хяналт тавих, төрийн болон тухайн байгууллагын харьяалалын дагуу хийнэ. Төрийн эрх бүхий
байгууллагаас харьяалал үл харгалзан хийгдэж буй хяналтыг хөндлөнгийн хяналт гэнэ. Харьяалах дээд
шатны байгуулалга болон тухайн байгууллагын дотоодод хийгдэх хяналтыг дотоод хяналт гэнэ.
Дотоод хяналтын тогтолцоо нь: - Байгууллагын үйл ажиллагаа зохистой тавьсан зорилгодоо хүрэх -
Санхүүгийн болон бусад тайлан мэдээ тайлагнал үнэн зөв, бодитой байх - Хууль тогтоомж, дүрэм
журмыг дагаж мөрдөж хэвшүүлэхэд чиглэсэн ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон бүх шатны
менежерүүд, ажилтнуудын тасралтгүй үйл ажиллагаа, түүнийг зохицуулах дүрэм журмын цогц юм.

5. Хөндлөнгийн аудит ба Дотоод аудит


“Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг бодитой үнэлэх замаар түүний үр дүнг сайжруулах,
үнэ цэнийг нэмэгдүүлэх зөвлөмж өгөх зорилготой хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа юм.
эрсдэлийн удирдлага
дотоод хяналт
засаглал нь хэр зэрэг үр дүнтэй байгаад дүгнэлт өгч, сайжруулах арга замыг тодорхойлдог.
Дотоод аудитийн хамрах хүрээ нь маш өргөн бөгөөд ерөнхийд нь: - Үйл ажиллагаа - Санхүүгийн
мэдээллийн бодит байдал - Хөрөнгө, нөөцийн зүй зохистой ашиглалт /шамшигдуулахаас сэргийлэх/ -
Хууль дүрэм, журмын хэрэгжилт гэж ангилж болно
Хөндлөнгийн аудит
Захиалга, гэрээний үндсэн дээр санхүүгийн тайлан болон бүртгэлийн бусад асуудлаар мэргэжлийн,
хараат бус дүгнэлт гаргах үүрэгтэй хөндлөнгийн этгээд • ТУЗ, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө
оруулагчид, санхүүжүүлэгчид болон бусад сонирхогч талуудын хүсэлт, захиалгаар тодорхой
чиглэлээр мэргэжлийн дүгнэлт гаргана

You might also like