Professional Documents
Culture Documents
эссэ- 1
эссэ- 1
эссэ- 1
УДИРДЛАГЫН АКАДЕМИ
ЭССЭ
Сэдэв: “Хууль сахиулах удирдлагын үйл ажиллагаа”
Шалгасан:
Удирдлагын академийн удирдахуйн ухааны
Профессорын багийн профессор, доктор (Ph.D),
Цагдаагийн хурандаа Д.Сундуйсүрэн
Гүйцэтгэсэн:
8111 дүгээр дамжааны суралцагч,
ахмад Б.Жаргалсайхан
Улаанбаатар 2020
ХУУЛЬ САХИУЛАХ УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Өчил хэсэг. Хүмүүс ан гөрөө хийх, самар жимс түүхээс авахуулаад ямар
нэгэн зүйлийг хамтарч хийх үеэс л хүмүүсийг удирдах шаардлага үүссэн байна.
Ийнхүү удирдах ажил нь хүн төрөлхтөний үүсэж буй болсон цагаас хөгжиж
ирсэн үйл ажиллагаа боловч өнөөг хүртэл төгс судлагдаагүй төвөгтэй асуудал
хэвээр байсаар байна.
Монголчууд мал аж ахуй эрхлэн гэрийн нөхцөлд төрөл бүрийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэн ан гөрөө хийх, зэр зэвсэг үйлдвэрлэх, цэрэг захирах,
дайн байлдаан хийх, хот балгад босгох, сүм хийдийг ажиллуулах зэргээр олны
хүчийг олноор зохион байгуулан удирдах хөдөлмөрийг чадварлаг эзэмшиж иржээ.
Иймээс түүхийн тодорхой үеүдэд Монголчуудын удирдлагын мэдлэг, туршлага
дэлхий нийтийн энэхүү өвд тодорхой хувь нэмэр оруулж байсныг хэн ч
үгүйсгэхгүй.
Харин өнөөдөр бид ардчилал, зах зээлийн нөхцөлд байгууллагыг удирдах
удирдлагын талаар дэлхий нийтийн удирдлагын ухаанаас суралцах
шаардлагатай болоод байгааг дурьдах нь зүйтэй юм. Нийгмийн нэг системээс
нөгөөд шилжих үед нийгмээрээ удирдлагын арга барилаа өөрчлөн шинэчлэх
шаардлага урган гардаг байна.
Үндсэн хэсгийг авч үзэх нь : Удирдах албан тушаалтан тал бүрийн мэдлэг
чадвартай, мэргэжлийн өндөр боловсролтой, ёс зүйн зөв төлөвшилтэй, хувийн
соёлтой, удирдлагын олон талын арга барилтай, багаар ажиллах чадвартай,
түүнчлэн нийгмийн хөгжлийн онцлог, чиг хандлагыг зөв танин мэдэх, дүн
шинжилгээ хийх, түүнийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэй
уялдуулан холбох, цаг үеийн оновчтой шийдвэр гаргах зэрэг олон талын ур
чадвар эзэмшсэн байхыг өнөөгийн цаг үе шаардаж байна.
Ялангуяа гэмт хэрэг, зөрчлийн гаралт ихсэж, түүнийг үйлдэж буй арга
хэлбэр нь улам рецедив байдалд орж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх,
байгалийн давагдашгүй болон давтагдашгүй гамшиг, мал хүний гоц халдварт
өвчин ихсэх, хил, гаалийн холбогдолтой эрх зүйн зөрчил зэрэг сөрөг үйл
явдлууд ихээр гарах болсон өнөө үед Хууль сахиулах байгууллагын удирдлага
нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хэмжээнд байж л сая үр
нөлөө харагдах болно гэдэгтэй маргах хэрэггүй юм. Хууль сахиулах байгууллагын
удирдах үйл ажиллагаа нь өөрөө маш өргөн хүрээтэй олон талын аусудалд
хамааралтай байдаг учир энд ёстой шалгарсан менежменттэй удирдлага
хэрэгтэй бөгөөд өнөөдөр үгүйлэгдэж буй асуудлын нэг мөн.
1
Хууль сахиулахуй сэтгүүл. 2014 он.№ 01. Б.Баянмөнх
- Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны талаарх судалгаа,
шинжилгээний ажилд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийн
оролцоог нэмэгдүүлэх
- Монгол Улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа,
байгууллагын болон алба хаагчдын соёл, хэв маяг, сэтгэл зүйн
чиглэлээр шинжээч, судлаачдыг нэмэгдүүлэх сургалтын бодлого
баримтлах
- Хууль сахиулах үйл ажиллагааны явцад үүсч буй бэрхшээл, түүний
шийдвэрлэлтийн талаар их сургууль болон хэрэгжүүлэгч байгууллагууд
ажлын талбар дээр хамтран судалгаа, дүгнэлтийг хийх, улмаар сургалт,
эрдэм шинжилгээний ажилд ашиглах ажиллагааг шуурхай тасралтгүй
явагддаг арга хэмжээг тогтмолжуулах
- Хууль сахиулах салбарын хөгжлийн мөн чанар, чиг хандлагатай
уялдуулан төгсөгчдийн болон хууль сахиулах мэргэжилтний цогц
чадамжийг тодорхойлох
- Хууль сахиулагч бэлтгэх их дээд сургууль асуудал шийдвэрлэх
сургалтын технологи нэвтрүүлэх, олон улсын түвшинд нийцсэн
сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр гадаадын ижил төстэй их,
дээд сургуулиудтай хамтран ажиллах, ялангуяа хөрш орнуудын сургалт,
судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг
байгуулан үйл ажиллагааг өргөжүүлэх
- Хууль сахиулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүдэд
(төрөл бүрийн хяналтын байцаагчид) хууль сахиулахуйн суурь мэдлэг,
чадвар олгох мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж,
хэрэгжүүлэх
- Ял эдлүүлэх ажиллагаа, хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах
арга хэмжээнд шинэ техник, технологи, стандартыг бий болгоход
чиглэсэн судалгааны ажлыг ОХУ болон бусад улс орны ял эдлүүлэх
байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран
хэрэгжүүлэх
- Хууль сахиулах байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж,хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
судалгааны ажлыг чиглэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход
хэрэгжүүлэгч байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг болно.
Үндэслэл бүхий сэжиг, гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, мөрдөн шалгах эрх
бүхий цагдаа, мөрдөх болон хилийн алба, татвар, гааль зэрэг хууль сахиулах
байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг
дээдэлсэн, ашиг сонирхлын зөрчил, авилгаас ангид нэгдсэн зарчим, журмаар
хэрэгжих эрх зүйн баталгаа бүрдүүлэх шаардлагад үндэслэн хууль сахиулах үйл
ажиллагааны тухай бие даасан хууль боловсруулан баталж мөрдөж байгаа
боловч тусм хуулиар үйл ажиллагааг нэгтгэсэн стандартын хувьд хангалтгүй.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ .