Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН

УДИРДЛАГЫН АКАДЕМИ

ЭССЭ
Сэдэв: “Хууль сахиулах удирдлагын үйл ажиллагаа”

Шалгасан:
Удирдлагын академийн удирдахуйн ухааны
Профессорын багийн профессор, доктор (Ph.D),
Цагдаагийн хурандаа Д.Сундуйсүрэн

Гүйцэтгэсэн:
8111 дүгээр дамжааны суралцагч,
ахмад Б.Жаргалсайхан
Улаанбаатар 2020
ХУУЛЬ САХИУЛАХ УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өчил хэсэг. Хүмүүс ан гөрөө хийх, самар жимс түүхээс авахуулаад ямар
нэгэн зүйлийг хамтарч хийх үеэс л хүмүүсийг удирдах шаардлага үүссэн байна.
Ийнхүү удирдах ажил нь хүн төрөлхтөний үүсэж буй болсон цагаас хөгжиж
ирсэн үйл ажиллагаа боловч өнөөг хүртэл төгс судлагдаагүй төвөгтэй асуудал
хэвээр байсаар байна.
Монголчууд мал аж ахуй эрхлэн гэрийн нөхцөлд төрөл бүрийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэн ан гөрөө хийх, зэр зэвсэг үйлдвэрлэх, цэрэг захирах,
дайн байлдаан хийх, хот балгад босгох, сүм хийдийг ажиллуулах зэргээр олны
хүчийг олноор зохион байгуулан удирдах хөдөлмөрийг чадварлаг эзэмшиж иржээ.
Иймээс түүхийн тодорхой үеүдэд Монголчуудын удирдлагын мэдлэг, туршлага
дэлхий нийтийн энэхүү өвд тодорхой хувь нэмэр оруулж байсныг хэн ч
үгүйсгэхгүй.
Харин өнөөдөр бид ардчилал, зах зээлийн нөхцөлд байгууллагыг удирдах
удирдлагын талаар дэлхий нийтийн удирдлагын ухаанаас суралцах
шаардлагатай болоод байгааг дурьдах нь зүйтэй юм. Нийгмийн нэг системээс
нөгөөд шилжих үед нийгмээрээ удирдлагын арга барилаа өөрчлөн шинэчлэх
шаардлага урган гардаг байна.
Үндсэн хэсгийг авч үзэх нь : Удирдах албан тушаалтан тал бүрийн мэдлэг
чадвартай, мэргэжлийн өндөр боловсролтой, ёс зүйн зөв төлөвшилтэй, хувийн
соёлтой, удирдлагын олон талын арга барилтай, багаар ажиллах чадвартай,
түүнчлэн нийгмийн хөгжлийн онцлог, чиг хандлагыг зөв танин мэдэх, дүн
шинжилгээ хийх, түүнийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэй
уялдуулан холбох, цаг үеийн оновчтой шийдвэр гаргах зэрэг олон талын ур
чадвар эзэмшсэн байхыг өнөөгийн цаг үе шаардаж байна.

Ялангуяа гэмт хэрэг, зөрчлийн гаралт ихсэж, түүнийг үйлдэж буй арга
хэлбэр нь улам рецедив байдалд орж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх,
байгалийн давагдашгүй болон давтагдашгүй гамшиг, мал хүний гоц халдварт
өвчин ихсэх, хил, гаалийн холбогдолтой эрх зүйн зөрчил зэрэг сөрөг үйл
явдлууд ихээр гарах болсон өнөө үед Хууль сахиулах байгууллагын удирдлага
нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хэмжээнд байж л сая үр
нөлөө харагдах болно гэдэгтэй маргах хэрэггүй юм. Хууль сахиулах байгууллагын
удирдах үйл ажиллагаа нь өөрөө маш өргөн хүрээтэй олон талын аусудалд
хамааралтай байдаг учир энд ёстой шалгарсан менежменттэй удирдлага
хэрэгтэй бөгөөд өнөөдөр үгүйлэгдэж буй асуудлын нэг мөн.

Удирдлага гэдэг нь тухайн албаны үйл ажиллагааг, өндөр хөгжилтэй


технологийн үйл ажиллагааг тодорхой зорилгод хүргэхийн тулд явуулж байгаа улс
төрийн бодлого , хариуцлагын болон хууль эрх зүйн үйлийг хэлнэ.
Удирдлага нь байгууллага нэгжийн хуулийг сахиагүйгээс учирч болох
хариуцлага гэнэтийн осол, аюулаас хамгаалах боломжийг бий болгодог.
Байгууллагын удирдлагын гол зорилго бол өмнөө тавьсан зорилго,
зорилтоо амжилттай хэрэгжүүлэх, хамгийн бага зардлаар амжилтанд хүрэх
явдал бөгөөд энэ нь түүний бүтцийн нарийн зохион байгуулалт, хүн бүрийн үүрэг
хариуцлага, ажил үүргийн оновчтой хувиарлалт зэргээр дамжин хэрэгжих
бөгөөд үүнд сайтар боловсруулсан төлөвлөлт чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр
хэлбэл байгууллагын удирдлага байгууллагыг сайн удирдахын тулд
төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй. Байгууллагын төлөвлөлт гэдэг нь түүний өмнөө
тавьсан зорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар замаар хүрч болох вэ? гэдгийг
шийдвэрлэх үйл явц бөгөөд энэ нь байгууллагын амжилтын талаарх хийсвэр
төсөөллийг бодитойгоор урьдчилан тооцож түүндээ тулгуурлан шийдвэр гаргах
явц юм.
Хууль сахиулах байгууллага гэж Монгол Улсын холбогдох хууль
тогтоомжуудад хууль сахиулах чиг үүрэгтэй гэж заасагдсан тухайлбал Монгол
Улсын Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага,
Хил хамгаалах байгууллага, шүүх, прокрорын байгууллагууд хамааран үйл
ажиллагаагаа харилцан хамааралтай явуулж Монгол Улсын Үндэсний аюулгүй
байдлыг ханган ажилладаг чиг үүрэг 1 бүхий байгууллагууд байна.

Эдгээр байгууллагууд хууль сахиулах чиг үүрэг нэг хэдий ч дотооддоо


өөр өөрийн онцлог үйл ажиллагаа статустай болно. Хууль сахиулах
байгууллагын нэгдсэн удирдлага нь Хууль зүйн яам бөгөөд Хууль зүйн яамнаас
гаргасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг хууль сахиулагч байгууллага
гэнэ. Хууль сахиулах байгууллагын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхэд
анхаарал хандуулах гол асуудлын нэг нь гэмт хэрэг, зөрчил, үл ойлголцол
үүсгэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг удирдах ажиллагаа юм.

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын


харьяанд буй төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны
эрх зүйн зохицуулалт, бүтэц тогтолцоо, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд
судалгаа, мониторинг хийж, хамтын ажиллагааны талаар бодлогын баримт бичиг
боловсруулан хэрэгжүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн
зохицуулалт, шинэчлэлийг салбарын бодлого, хөгжлийн хөтөлбөртэй нэгтгэж,
олон улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаатай уялдуулан
зохион байгуулах удирдагчийн стратеги төлөвлөлт байх ёстой бөгөөд үүнд
дараах асуудлуудыг авч үзэх ёстой. Үүнд :

- Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, хэтийн


хөгжлийн талаар хөндсөн эрдэм шинжилгээний хурал, хамтарсан
хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг бүс нутаг, улс орны хэмжээнд болон
олон улсын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулсан
хэлбэрээр тогтмол зохион байгуулах
- Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнийг өнөөдрийн байдлаар хурцаар
яригдаж буй хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүн худалдаах,
галт зэвсгийн хууль бус худалдаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах
асуудал зэрэг чиглэлээр зохион байгуулах
- Дэлхийн тэргүүний хөгжилтэй, эрх зүйн өндөр соёлтой улс орнуудын
хууль сахиулах бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар харьцуулсан
эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах хамтарсан багийг хөрш
орнуудын болон бусад улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын
төлөөллийг оролцуулан бүрдүүлж, ажиллуулах

1
Хууль сахиулахуй сэтгүүл. 2014 он.№ 01. Б.Баянмөнх
- Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны талаарх судалгаа,
шинжилгээний ажилд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийн
оролцоог нэмэгдүүлэх
- Монгол Улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа,
байгууллагын болон алба хаагчдын соёл, хэв маяг, сэтгэл зүйн
чиглэлээр шинжээч, судлаачдыг нэмэгдүүлэх сургалтын бодлого
баримтлах
- Хууль сахиулах үйл ажиллагааны явцад үүсч буй бэрхшээл, түүний
шийдвэрлэлтийн талаар их сургууль болон хэрэгжүүлэгч байгууллагууд
ажлын талбар дээр хамтран судалгаа, дүгнэлтийг хийх, улмаар сургалт,
эрдэм шинжилгээний ажилд ашиглах ажиллагааг шуурхай тасралтгүй
явагддаг арга хэмжээг тогтмолжуулах
- Хууль сахиулах салбарын хөгжлийн мөн чанар, чиг хандлагатай
уялдуулан төгсөгчдийн болон хууль сахиулах мэргэжилтний цогц
чадамжийг тодорхойлох
- Хууль сахиулагч бэлтгэх их дээд сургууль асуудал шийдвэрлэх
сургалтын технологи нэвтрүүлэх, олон улсын түвшинд нийцсэн
сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр гадаадын ижил төстэй их,
дээд сургуулиудтай хамтран ажиллах, ялангуяа хөрш орнуудын сургалт,
судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг
байгуулан үйл ажиллагааг өргөжүүлэх
- Хууль сахиулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүдэд
(төрөл бүрийн хяналтын байцаагчид) хууль сахиулахуйн суурь мэдлэг,
чадвар олгох мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж,
хэрэгжүүлэх
- Ял эдлүүлэх ажиллагаа, хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах
арга хэмжээнд шинэ техник, технологи, стандартыг бий болгоход
чиглэсэн судалгааны ажлыг ОХУ болон бусад улс орны ял эдлүүлэх
байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран
хэрэгжүүлэх
- Хууль сахиулах байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж,хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
судалгааны ажлыг чиглэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход
хэрэгжүүлэгч байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг болно.

Дээрх судлагдсан байдалтай холбон дүгнэж үзэхэд : Монгол Улсад хууль


сахиулах үйл ажиллагааны нэгдсэн стандарт, түүнийг тогтоосон эрх зүйн хэм
хэмжээ байхгүйгээс эрүүгийн тагнуул, мөрдөн байцаах чиглэлээр тус тусдаа
үйл ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагууд даруй 70 гаруй жил
ажиллаж байна. Мөн хууль зүйн салбарт “шудрага ёсыг хамгаалах тогтолцооны
шинэтгэл явагдаж байгаатай холбогдуулан хууль тогтоомжийн төдийгүй дэд
бүтцийн бодлого, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, боловсон хүчний
бодлого зэргийг шинээр тодорхойлж байна.

Үндэслэл бүхий сэжиг, гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, мөрдөн шалгах эрх
бүхий цагдаа, мөрдөх болон хилийн алба, татвар, гааль зэрэг хууль сахиулах
байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг
дээдэлсэн, ашиг сонирхлын зөрчил, авилгаас ангид нэгдсэн зарчим, журмаар
хэрэгжих эрх зүйн баталгаа бүрдүүлэх шаардлагад үндэслэн хууль сахиулах үйл
ажиллагааны тухай бие даасан хууль боловсруулан баталж мөрдөж байгаа
боловч тусм хуулиар үйл ажиллагааг нэгтгэсэн стандартын хувьд хангалтгүй.

Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 30гаруй жил болсон


мөртлөө цэрэг, цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх
гээд байгууллагуудынхаа тогтолцоог өнөөгийн нийгэмд нийцүүлэн шинэчлэх
талаар нилээдгүй арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг хэсэг нь хууль сахиулах
байгууллагыг удирдан зохион байгуулах үйл явц юм.

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын


харъяанд буй төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны
эрх зүйн зохицуулалт, бүтэц, тогтолцоо, хамтын ажиллгааны өнөөгийн байдал нь
нэгдмэл, нэг зүгт байх учиртай бөгөөд эдгээр байгууллагуудыг хэрхэн удирдаж
чиглүүлж чадсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хангах үйл
ажиллагаа харагдаж байдаг.

Иймээс тус байгууллагуудыг нэгдмэл нэг сонгодог удирдлагаар хангах


явдал нь төрөөс шууд хамааралтай, үйл ажиллагаагаа эрх зүйн хэм хэмжээнд
захирагдан хийх вэ ? гэдэг нь салбар байгууллага өөрөөр хэлбэл агентлагуудын
удирдлага зохион байгуулалтаас нөлөөтэй. Иймийн учир тус байгууллагуудад
байгууллагын удирдлагын менежментийг дэлхийн сонгодог зарчмаар байг гэхэд
Монгол менежментийн хэв маягт нийцүүлэн ажиллах нь нийгмийн шаардлага
болоод зогсохгүй дэлхий нийтийн хандлага, хамтын ажиллагаанд чухал хувь
нэмэр болох болно гэж дүгнэж үзлээ.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ .

1. Монгол Улсын Үндсэн хууль. 1992 он


2. Монгол Улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. 2015 он
3. Б.Одбаатар “Байгууллагын удирдлага” /онол, арга зүйн бүтээл/.
УБ. 2018 он
4. Т.Дорж “Менежмент “ . УБ. 2018 он
5. Хууль сахиулахуй сэтгүүл. 2014 он. № 04

You might also like