Lekts 7

You might also like

Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 5

ЛЕКЦ ¹7

Сэдэв: Үр тарианы гадаргууг цэвэрлэх технологи


• Үр тарианы гадаргууг хуурай аргаар цэвэрлэх
• Үр тарианы гадаргууг нойтон аргаар цэвэрлэх
Үр тарианы гадаргууг цэвэрлэх: Үр тариаг сепаратор болон триер машинаар
цэвэрлэсний дараа түүний ховил, сахалд ихээхэн хэмжээний тоос, бичил биетэн
зэрэг бохирдолт үлддэг. Тэрчлэн үр тариаг тээвэрлэх, цэвэрлэх, явцад хальсан
давхарга нь гэмтсэнээс үрийн цөм хэсэг ил гарч тоос шороо, бичил биетэн зэргээр
бохирддог. Эдгээр бохирдлыг цэвэрлэхэд хуурай болон угааж цэвэрлэх 2 аргыг
ашиглана.
Үр тарианы гадаргууг хуурай аргаар цэвэрлэх: Үр тарианы гадаргууг хуурай
аргаар цэвэрлэхэд цохих - үрэх үйлчилгээний ташуурт, сойзот гэсэн 2 төрлийн
машиныг өргөн ашигладаг.
Гурил үйлдвэрлэхэд барзгар болон гөлгөр гадаргуутай ташуурт машиныг
ашиглана. Барзгар гадаргуутай ташуурт машиныг үр тарианы тээрэмдэлтийн
энгийн технологийн үед ашиглах бөгөөд тариаг өндөр горимоор боловсруулан
цэвэрлэнэ.
Харин гөлгөр гадаргуутай ташуурт машин нь нам горимоор ажиллах учраас
олон ангиллын гурил үйлдвэрлэх тээрэмдэлтийн нийлмэл технологийн үед
ашигладаг.
Ташуурт машин нь нүх гарган цоолсон хөдөлгөөнгүй цилиндр, түүний дунд
эргэлдэх ташуур гэсэн 2 үндсэн хэсгээс тогтоно. Цилиндрийн голд эргэлдэх
ташуурт цохигдсон үр тариа цилиндрийн гадаргуу болон өөр хоорондоо цохигдон
үрэлдэж тоос шороо үр хөврөлөөс цэвэрлэгдэнэ. Мөн цохилтын дүнд үр тарианы
хэсэгчилсэн байдлаар хальслагдах бөгөөд хальсыг агаарын урсгалын
тусламжтайгаар үндсэн хэсгээс ялгана.
Үр тарианы тээрэмдэлтийн төрлөөс хамаарч технологийн үйл ажиллагааны
аль хэсэгт ташуурт машиныг байрлуулахыг тогтоодог. Тухайлбал: Тээрэмдэлтийн
энгийн технологийн үед ус, дулааны боловсруулалтын өмнө харин нийлмэл
технологийн үед ус, дулааны боловсруулалтын дараа ташуурт машиныг
байрлуулна. Үүний үр дүнд нийлмэл технологийн үед үр тарианы хальсан
давхаргын бат бөх чанар нэмэгдэж тээрэмдэлтийн явцад бага няцарснаар
үнслэгийн агууламж багатай гурил үйлдвэрлэх боломжтой болдог.
Ташуурт машины технологийн ашигт ажиллагааны үр тарианы үнслэгийн
бууралт, бяцралт, үр хөврөлийн ялгарал болон хаягдлын бүтэц, тоо хэмжээгээр
илэрхийлэгдэнэ.
Хальслагааны дараа үр тарианы дараа үнслэгийн бууралтын хэмжээ 0.01-
0.05% байх шаардлагатай. Үнслэгийн агууламж хэт их буурсан тохиолдолд
бяцарсан үр тарианы тоо эрс нэмэгдэх бөгөөд энэ нь үр тариаг гадны нөлөөнөөс
хамгаалах хальсан давхаргагүй болгодог учраас бүтээгдэхүүний чанарт сөргөөр
нөлөөлдөг.
Иймээс бяцарсан үр тарианы хэмжээг технологийн зааварт тодорхой хэмжээгээр
хязгаарлаж өгдөг.
Үр тариаг хальслах технологийн ашигт ажиллагаанд:
• Үр тарианы технологийн шинж чанар
• Машины кинематик болон геометрийн үзүүлэлтүүд
• Үр тарианы ачаалал
• Салхижуулалтын хэмжээ, хурд гэх мэт үзүүлэлтүүд нөлөөлнө.
Үр тарианы технологийн шинж чанарын үзүүлэлтээс: Шилэнцэр, чийг, цутгалтын
хэмжээ голлох нөлөөг үзүүлдэг. Өндөр шилэнцэртэй, хуурай үр тариа нь цохилтын
үед хялбар бяцрах учраас шилэнцэр бага, чийг ихтэй үр тариатай харьцуулбал
нам горимоор хальсална. Тэрчлэн цутгалт сайтай, том үртэй үр тариа нь хялбар
бяцардаг байна.
Машины кинематик болон геометрийн үзүүлэлтүүдэд:
• сойз болон ташуурын тойргийн хурд
• цилиндрийн ажлын гадаргуугийн байдал
• ташуурын гадаад ирмэгээс цилиндрийн ажлын гадаргуу хүртэлх зай буюу
ажлын хэмжээ
• цилиндр дахь ташуурын налуу
• машины ачаалал, салхижуулалт зэрэг үзүүлэлтүүд хамаарна.
Энэ хурд нь үр тарианы технологийн шинж чанар болох шилэнцэр, чийг, цутгалт,
зэрэг үзүүлэлтээс хамааран хэлбэлзэх бөгөөд буудайн 13-15м/с, хөх тарианд 15-
18м/с байх нь илүү тохиромжтой гэж үздэг. Хальслах хурдын хэмжээ хальслагааны
ашигт ажиллагаатай шууд хамааралтай байх боловч үр тарианы бяцралт ихсэх
сөрөг талтай. Хальслах машины цилиндрийн ажлын гадаргуу нь барзгар болон
гөлгөр металл байдалтай байдаг. Барзгар байдалтай гадаргуу нь илүү өндөр
горимоор ажиллах боломжтой боловч үр тарианы бяцралт, гэмтэл ихсэх сөрөг
талтай. Харин гөлгөр металл гадаргуу нь нам горимоор ажиллах учраас үр
тарианы бяцралт, ялангуяа үрийн хальсан давхарганы бяцралт бага байх учраас
олон ангилалын гурил үйлдвэрлэхэд илүү тохиромжтой.
Ташуурын ирмэгээс цилиндрийн ажлын гадаргуу хүртэлх зай буюу ажлын
хэмжээ нь үр тариаг цохих хүчний хэмжээг зохицуулна.
Энэ хэмжээ бага байх тутам цохих хүч их байдаг бөгөөд буудайд 25-30мм,
хөх тарианд 20-25мм байх нь илүү тохиромжтой гэж үздэг.
Ташуурын налуу нь үр тарианы массыг хальслах хугацааг тохируулах,
ажлын бүсэд үр тарианы масс орж гарах шилжилтийг зохицуулах үүрэгтэй бөгөөд
5-100 байна
Хальслах машины ачааллын хэмжээ нэмэгдэх нь үр тарианы үнслэг бага
буурах, бяцарсан үр тарианы хэмжээ нэмэгдэх сөрөг нөлөөтэй. Ачааллын хэмжээ
багассан тохиолдолд бяцарсан үр тарианы хэмжээ мөн нэмэгддэг.
Иймээс ачааллыг жигд тарааж оновчтой хэмжээг тогтоох шаардлагатай.
Хальслагааны ашигт ажиллагаанд салхижуулалт нь онцгой нөлөөтэй. Учир
нь хальслагаагаар ялгагдсан тоос, бичил биетэн, үр хөврөл, хальсан давхарга нь
үр тарианы үндсэн массаас агаарын урсгалаар ялгагдан заагддаг. Агаарын урсгал
хангалтгүй тохиолдолд хальсалгаагаар ялгарсан тоос, бичил биетэн, үр хөврөл,
хальсан давхаргын зарим хэсэг нь эргэн үрийн масстай нийлснээр тоос, бичил
биетэн, үрийн гадаргууд бууж хальслагааны ашигт ажиллагааг бууруулдаг.
Тэрчлэн галын болон дэлбэрэх аюулаас сэргийлэх зорилгоор салхижуулалтыг
ашиглана. Иймээс ташуурт машиныг салхижуулалтгүй ажиллуулахыг хориглодог.
Сойзот машин нь ташуурт машинтай харьцуулбал үр тарианд зөөлөн, нам
горимын үйлчилгээ үзүүлэх учраас түүнийг хальслах ажиллагааны төгсгөл хэсэгт
ашиглах нь илүү тохиромжтой гэж үздэг. Сойзот машин нь үр тариаг арчих, зүлгэх
үйлчилгээгээр тоосноос цэвэрлэдэг.
Ажлын гадаргуу болон сойзны гадаргуу хоорондох зай 3-6 мм, сойзны
тойргийн хурд 300-325 эрг/мин байх бөгөөд энэ хэмжээг тогтмол хянан шалгаж
байх шаардлагатай.
Үр тарианы гадаргууг нойтон аргаар цэвэрлэх: Үр тариаг угааж цэвэрлэх нь хуурай
аргаар цэвэрлэх аргаас харьцангуй ашигт ажиллагаа өндөртэй байдаг. Үр тариаг
угаах явцад үүний гадаргуу болон ховил, сахалд хуримтлагдсан тоос, шороо болон
бичил биетэнг цэвэрлэхээс гадна хальслах, хүнд хөнгөн хольцыг ялгах ажиллагаа
хамтаар явагдана. Мөн гадны ямар нэгэн үнэр амт шингэсэн байвал зөвхөн энэ
цэвэрлэгээний явцад арилна. Үр тарианы массыг угаах машин нь угаах, тунгаах,
шахах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Угаах хэсэгт үр тарианы масс эрдэс чулуу, үр тарианы гадаргуу дахь тоос, шороо
болон бичил биетнээс угаагдан цэвэрлэгдэх бөгөөд үр тарианы чийг өндөр байна.
Энэ хэсэгт үр тарианы массаас нягтын хэмжээгээрээ ялгаатай хүнд эрдэс, чулуу
зэрэг хольц нь савны ёроолд тунаж туугч шнекийн тусламжтайгаартуугдаж, чулуу
тунгаагч хайрцагт хуримтлагддаг. Харин хөнгөн болон хорт хольцууд усны хамтаар
гадагшилна. Угааж цэвэрлэсэн үр тарианы массыг даралттай усны хүч болон туугч
шнекийн тусламжтайгаар шахах хэсэгт шилжүүлэн илүүдэл усыг шавхаж сэрвээнэ.
Угаах машинд үр тарианы гадаргууг жигд чийглэх боломжтой байдаг. Үр тариаг
угаах процессын ашигт ажиллагаа нь түүний үнслэгийн бууралт, чийгийн дундаж
ахиц, бяцарсан үрийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Тухайлбал: Үр тарианы үнслэгийн хэмжээ 0.02 - 0.04% буурах бөгөөд үр тарианы
чийг 3.4 - 3.6 өсдөг байна.
АШИГЛАХ ХЭВЛЭЛ
1. Алтанцэцэг Я, Батмэнд Р, Оюунчимэг Ч, Цэцгээ Д, “ Ургамлын гаралтай
түүхий эд боловсруулах технологийн үндэс” УБ, 2000 он
2. Егоров Г.А “ Краткий курс мукомольного и крупяного производства” Москва,
2000 он
3. Егоров Г.А “ Технология муки и крупы” Москва, 1999 он
4. Платонов П.Н, Пунков С.П, Фасман В.Б “ Элеваторы и склады” Москва, 1987
он
Интернетийн мэдээлэл
5. Я. Баярхүү, Ц. Чимэддулам “Үр тариа боловсруулах технологи” УБ, 2005
он

You might also like