Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 2

ЛЕКЦ ¹3

Сэдэв: Үр тариаг хадгалах


 Үр тариаг хадгалах үндсэн шаардлага
 Үр тариаг хадгалах аргууд
 Хадгалалтын үед явагдах процессууд
Үр тариаг хадгалахын өмнө хатаасан байх шаардлагатай. Хадгалах
үед тарианд 85–90% хуурай бодис, 10 – 15% ус байна. Энэ ус нь
(химийн) холбоот байдалтайгаар оршино. Хадгалалтанд зөв бэлтгэх
явдал чанараа хадгалахад их нөлөөтөй. Хадгалалтанд муугаар
нөлөөлөх хүчин зүйлд өндөр чийглэг, хяналт дутуу тавих ажиллагаа
(эрүүлжүүлэх арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс) зэрэг орно.
Хадгалалтын үндсэн үе шат:
I. үе - түр зуурын хадгалалтын эхний үе
Дөнгөж хураасан тариа учраас хадгалалтад тэсвэр муутай
байдаг. Тийм учраaс агаараар салхижуулах ажлыг хатаах үйл
ажиллагаатай зэрэг явуулна.
II. үе - хольц болон чийглэгийн хувьд чанарын нормд хүрээгүй
учир шинэ хураасан тариаг хадгалалтад тэсвэртэй болгохын тулд
төгсгөлийн бүрэн боловсруулалтыг энэ үед хийнэ. Үүний дараа түр
зуурын хадгалалт дуусна.
III. үе - үндсэн хадгалалтын үе буюу өөрөөр хэлбэл худалдах
хүртэл хугацаанд хадгална. Энэ хадгалалтын үед тариа чанараа удаан
хугацаагаар хадгалж чадах хэмжээнд хүртэл бэлтгэгдсэн байна.
Тариаг хадгалах аргууд:
Хуурай тариа гэж чөлөөт чийггүй болсон тариаг хэлнэ. Хуурай
тарианд түүний чанарт эсрэгээр нөлөөлөх хүчин зүйлүүд (бичил
биетний амьдрал) бүрэн устсан байна. Улаан буудай 14% - ийн
чийглэгтэй байвал хуурай гэнэ. Өөрөөр хэлбэл удаан хадгалах
боломжтой болно. (анхны шинж чанараа хэвээр хадгална). Чийглэгийн
хязгаар үр тариа бүрд адил байхгүй. Учир нь тариа бүрийн химийн
найрлагаас хамаарна. Тухайлбал: үр хэдий чинээ өөх тос их агуулбал
түүнд чөлөөт чийг хялбар үүснэ. Хуурай тариаг 10 - 12 м өндөр
нуруулдаж хадгалж болно. Хуурай тариаг хадгалах явцад сөрөг
үзэгдлүүд гарч болно. Тийм учраас тарианы чанарт тохируулан
хадгалах аргыг сонгож хэрэглэнэ.
Агааргүй орчинд хадгалах
Тариа хоорондын хүчилтөрөгчийг зайлуулах замаар хадгалах
арга байдаг. Энэ үед аэробны амьсгалалт бараг зогсоно. Үүний үр
дүнд ялгарах дулааны хэмжээ 30 дахин багасна. Ийм нөхцөлд чийгтэй
тариа амьдрах чадвараа алддаг учир ийм хадгалалтыг тэжээлийн
зориулалтын будаанд хэрэглэнэ. Энэ аргын үед агуулах савын бин
битүү байдал хангагдсан байх ёстой. Хэрэв агаар нь О.2 - 0.5%
давбал хортон үржих нөхцөл бүрдэнэ. Үүнийг 2 аргаар явуулна. Үүнд:
• Биологийн
• Физик – химийн
Биологийн аргаар хадгалах: Шинэ хураасан тариаг аль болохоор
хурдан силост хийж хадгална. Силос бүрэн дүүрсэн байх ёстой.
Химийн аргаар хадгалах: Энэ тохиолдолд бага молекултай органик
хүчлүүдийг ашигладаг. Шоргоолжны, цууны, пропионы, маслын гэх
мэт. Хүчлийн норм нь 0.6-2.0%. Чийг их байвал хүчил нь их байна.
Хадгалалтанд 20 – 25% чийгтэй бол пропионы хүчил 1.0-1.3% - иар
хэрэглэнэ. Хүчлийг шүршиж хэрэглэнэ. Пропионы хүчил нь бичил
биетэн хортон шавьжийг устгана. Энэ аргыг тэжээлийн зориулалтын
будаанд хэрэглэнэ. Энэ аргаар 6 - 8 бүр 12 сар хүртэл хадгалж болно.
Ийм тариагаар амьтан тэжээхдээ эхлээд өнгөлгөө хийнэ. Тарианы бүх
гадаргууд хүчил хүрсэн байж үр дүнд хүрнэ. Тухайлбал: металл силосд
хадгалах үед илүүдэл чийгийн улмаас зарим хэсэгт чийг огцом өсөж
болно. Хуурай тарианы чанарыг хэвийн хадгалахын тулд тогтмол
хяналт тавих ёстой.
Тариаг хөргөсөн байдлаар хадгалах: Хөргөнө гэдэг нь хатааxын нэгэн
адил түүнд явагдах бүх биологийн процессийн идэвхийг бууруулна
гэсэн үг. Температурыг 50-аар бууруулах бүрд тогтвортой хадгалалтын
хугацаа 2 дахин өснө. Тариаг хөргөх үйл ажиллагааг 2 үе шатад
хуваана.
• 10 - 0 хэмд хүртэл хөргөх
• 6 хэмд хадгалах

АШИГЛАХ ХЭВЛЭЛ
1. Алтанцэцэг Я, Батмэнд Р, Оюунчимэг Ч, Цэцгээ Д, “ Ургамлын
гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” УБ, 2000 он
2. Егоров Г.А “ Краткий курс мукомольного и крупяного
производства” Москва, 2000 он
3. Егоров Г.А “ Технология муки и крупы” Москва, 1999 он
4. Платонов П.Н, Пунков С.П, Фасман В.Б “ Элеваторы и склады”
Москва, 1987 он
5. Интернетийн мэдээлэл
1. Я. Баярхүү, Ц. Чимэддулам “ Үр тариа боловсруулах технологи
“УБ, 2005 он

You might also like