Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 5

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 13.100


Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн
эрүүл ахуй. Хөдөлмөрийн физиологи. Мэдрэл MNS 5106 : 2001
сэтгэхүйн ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм,
тодорхойлох арга
Occupational safety. Industrial hygiene.
Occupational physiology. Norms of the indexes for MNS 12.103: 91-ийн
estimation of the nervous and thinking loads, оронд
determination method

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2001 оны 12 -р сарын


20- ны өдрийн 87 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт 2002 оны 01- р сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө.

1. Хамрах хүрээ

Энэ стандартаар мэдрэл сэтгэхүйн ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм,


тодорхойлох аргыг тогтооно.

2. Норматив ишлэл

MNS12.103-91 Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Хөдөлмөрийн


физиологи. Мэдрэл сэтгэхүйн ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм, тодорхойлох
арга
MNS 5080 - 2001 Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй.
Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцөлийн
үнэлгээ
MNS 4967-2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Нэр томъѐо,
тодорхойлолт

3. Тодорхойлолт

Мэдрэл сэтгэхүйн ачаалал- Мэдээллийг хүлээн авч боловсруулах уураг тархины


ба сэтгэхүйн эрхтэний үйл ажиллагаа давамгайлсан ажил

4. Норм

4.1.Мэдрэл сэтгэхүйн ачааллыг тодорхойлох үндсэн үзүүлэлтийн зөвшөөрөх дээд


хэмжээ 1 –р хүснэгтэд заасны дагуу байна.
MNS 5106:2001
Мэдрэл сэтгэхүйн ачааллыг тодорхойлох үндсэн үзүүлэлтийн
зөвшөөрөх дээд хэмжээ
1-р хүснэгт
Зөвшөөрөх дээд
Үзүүлэлтийн нэр хэмжээ

1. Ажлын цагийн үргэлжлэх хугацааны туршид анхааралтай


ажиглалтын үргэлжлэх хугацааны эзлэх хэмжээ /хувиар/ 50

2. Нэгцагтхүлээн авах мэдээллийн дундаж хэмжээ /тоогоор/ 175

3. Нэг зэрэг ажиглах обьект /тоогоор/ 10

4. Нэг минутанд цохилох судасны лугшилт /тоогоор/ 100

5. Булчингийн тэсвэрлэх чадвар, анхны үзүүлэлтээс

буурсан байдал /хувиар / 30

4.2.Мэдрэл- сэтгэхүйн ачааллыг үнэлэх нэмэлт үзүүлэлтийн зөвшөөрөх дээд


хэмжээ 2- р хүснэгтэд заасны дагуу байна.

Мэдрэл сэтгэхүйн ачааллыг үнэлэх нэмэлт үзүүлэлтийн


зөвшөөрөх дээд хэмжээ
2 –р хүснэгт
Зөвшөөрөх дээд
Үзүүлэлтийн нэр хэмжээ

1. Ажлын ээлж, түүний үргэлжлэх хугацаа Гурван ээлж


/шөнийн ажилтай/
8 цаг хүртэл
2. Оюуны ачаалал, сэтгэл түгшилт Асуумж
- ажлын агуулга судалгаагаар
- мэдээлэл боловсруулах
- үүрэг даалгаврыг гүйцэтгэх
- ажлын шинж чанар
3. Хараа
-ялгаж харах юмсын хэмжээ /0,5 м-ийн зайд/ анхааралтай 5-1,1 мм-ийн хэм
ажиглалтийн үргэлжлэх хугацааны эзлэх хувь жээтэй зүйлийг
ажлын цагийн үр-
гэлжлэх хугацааны
50 хувиас их,
1-0,3 мм-ийн хэм-
жээтэй зүйлийг
ажлын цагийн
үргэлжлэх хугацаа
ны 50 хувь хүртэл,
0,3 мм-ийн
хэмжээтэй зүйлийг

2
MNS 5106:2001
25 хүртэл хувь

-оптикийн багажаар ажиллах цагийн эзлэх хувь 26-50 хувь

-видео дэлгэцтэй тасралтгүй ажиллах цаг 3

4. Сонсголын эрхтэний ачаалал яриа сонсох, дохиог ялгах үг, яриа, дохионы
90-70 хувийг ялгах
боломжтой

5. Ажлын нэг хэвийн байдал


А/ нэг ажилбарыг хийж гүйцэтгэхэд шаардагдах үйлдлийн
тоо 6
Б/ нэг ажилбарыг хийж гүйцэтгэхэд зарцуулах хугацаа /
сек / 25-аас их

5. Тодорхойлох арга

5.1. Мэдрэл – сэтгэхүйн ачааллыг үндсэн ба нэмэлт үзүүлэлтийн аль тохирохыг


хослуулан тодорхойлно.

5.2. Анхаарал төвлөрөлтийг тодорхойлохдоо үйлдвэрлэлийн бүх объектоос нэгэн


зэрэг зайлшгүй ажиглах шаардлагатай чухал объектын тоогоор тооцно.
Анхааралтай ажиглалтын үргэлжлэх хугацааг тооцохдоо бүх ажлын цагийг зуун
хувь гэж үзэж түүнд эзлэх хувиар гаргана. / Хронометражийн аргаар /

5.3. Нэг цагт хүлээн авах мэдээллийн тоог түүний объектын, үйл явцын, цаг
хугацааны, байр байдлын, нэг мэдээллийг боловсруулахад зарцуулах хугацаа
гэсэн таван шинж чанараар илэрхийлнэ. Жишээ нь: Нэг цагт 60 мэдээлэл хүлээн
авсан тохиолдолд таван шинж чанараар үржүүлэхэд 300 гарна.

5.4. Сэтгэл түгшилт нь сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр бөгөөд мэдрэл- сэтгэхүйн
ачааллыг тогтооход сэтгэл түгшилт хэр илэрч байгааг харгалзан үздэг. Сэтгэл
түгшилтийн илэрлийг тусгай асуумж судалгаагаар тодорхойлно. Ажилтнуудын
эрүүл мэндийн байдалд мэдрэл-сэтгэхүйн ачааллын нөлөөллийг А хавсралтад
заасан асуумж судалгаагаар үнэлнэ.

ТӨГСӨВ.

3
MNS 5106:2001

А. хавсралт / мэдээллийн /

Удирдах ажилтны эрүүл мэндийн байдалд


мэдрэл – сэтгэхүйн ачааллын нөлөөллийг үнэлэх
асуумж судалгаа

1. Ажлын хэмжээ

А/ ажлын ачаалал бага


Б/ дүүрэн ачаалалтай, зав чөлөөгүй
В/ үе үе ачаалал ихэсдэг
Г/ байнгын ачаалалтай

2. Илүү цагийн ажил

А/ байхгүй
Б/ 7 хоногт нэг удаа
В/ 7 хоногт хоѐр удаа
Г/ өдөр бүр

3. Ажлын ачааллын хэмнэл

А/ нэг хэмийн жигд


Б/ жил, сар, 7 хоног, өдрийн хугацаанд хэмнэл алдагддаг

4. Хөдөлмөрийн зохион байгуулалт, шинж чанар

А/ мэргэжил, албан тушаал хоѐр хоорондоо тохирдог


Б/ үе үе тохирдоггүй
В/ тохирдоггүй

5. Сэтгэл түгшилт / стрессийн байдал /

А/ байхгүй
Б/ 7 хоногт нэг удаа
В/ 7 хоногт хоѐр удаа
Г/ өдөр бүр

6. Сэтгэл түгшилтийн үргэлжлэх хугацаа

А/ 10 минут хүртэл
Б/ 11-30 минут
В/ 31 минутаас дээш

7. Идэвхтэй хөдөлгөөний дутагдал, хөдөлгөөнгүй ажиллах хугацаа


А/ 5 цаг
Б/ 6 цаг
В/ 7 цаг

4
MNS 5106:2001
Г/ 8 цаг
Тайлбар: Асуулт бүрийн нэг хувилбарт хариулт өгнө. Доогуур нь зурж тэмдэглэнэ.

You might also like