Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Багц шинжилгээнд ороход биеэ хэрхэн бэлдэх вэ

1. Цусны шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?


-Шинжилгээ өгөхийн урьд орой өөх тостой хоол болон сахарын төрлийн юм идэж уухгүй байх
шаардлагатай.
-Архи, дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Хэрвээ хэрэглэсэн бол 3-7 хоногийн дараа
шинжилгээ өгөх шаардлагатай.
- Биеийн хүчний ажил болон фитнесээр хичээллэдэг бол 14-хоног дасгал хөдөлгөөн хийхгүй байж
байгаад шинжилгээ өгөх шаардлагатай.
-Сэтгэл санаагаа тайван байлгах шаардлагатай.
2. Шээсний шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
-Сарын тэмдэг ирээгүй байх /Хэрвээ сарын тэмдэг ирсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн
дараагаас шинжилгээг өгөх шаардлагатай./
-Өглөөний өлөн шээс болон давсганд 5-цагаас дээш хуримтлагдсан шээс байх шаардлагатай
-Шээсний шинжилгээг авахдаа өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын саванд авах
шаардлагатай.
-Авсан шээсээ 2-цагын дотор дааруулахгүй авчирч өгөх шаардлагатай.

-Заавал зориулалтын саванд авах шаардлагатай шилэнд авчирсан шээс авахгүй


/Зориулалтын сав эмнэлэг болон эмийн сангаас авах/
3. Өтгөнд хеликобактер илрүүлэх шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
-14 хоног антибиотек хэрэглээгүй байх шаардлагатай.
-Ходоодны хүчил дарангуйлах, салст хамгаалах эм хэрэглээгүй байх шаардлагатай.
-3-7 хоног нүүрсэн хар эм уугаагүй байх шаардлагатай.
Өтгөний шинжилгээг авахдаа
-Зориулалтын саванд шинжилгээгээ авах шаардлагатай.
-Шинжилгээг авахдаа зориулалтын савны таган доторх халбагаар өтгөнөөсөө хумсны толионы
хэмжээтэй авч сайтар таглана.
-Авсан шинжилгээ +2-+8 градуст 8 цаг хадгалах боломжтой /гадуур нь уутаар сайн ороож
хөргөгчний хаалганд хадгалах шаардлагатай./
-Тасалгааны температурт хадгалавал хатах, эсвэл хөлдөөвөл шинжилгээ хийх боломжгүй болно.
4. Эхо шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

-Хэвлийн эхо буюу таван цулын эхо харуулахад өлөн байх шаардлагатай.

-Түрүү булчирхайн эхо харуулахад давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай.


5. Рентгенд орохдоо хэрхэн бэлдэх вэ?

- Жирэмсэн бол рентгенд орж болохгүй!!!


- Ойрийн хугацаанд рентген туяанд орсон бол рентген техникчид хэлэх шаардлагатай.
6. Эмэгтэйчүүдийн шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
-Үтрээний эхо харуулахад давсганд шээсгүй байх шаардлагатай
-Мазок, умайн хүзүүний эсийн шинжилгээ, үтрээний эхо харуулахад сарын тэмдэг ирээгүй байх
-Үтрээний эхо харуулахад бэлгийн харилцаанд ороогүй бол давсганд шээстэй байж харуулна.
-Умайн хүзүүний бактерлогийн шинжилгээ өгөхөд үтрээний дотор угаалга хийгээгүй байх
шаардлагатай
-Умайн хүзүүний бактерлогийн шинжилгээ өгөхөд 14 хоног антибиотек хэрэглээгүй байх
шаардлагатай
-Гормоны шинжилгээ өгөхөд сарын тэмдэг ирээд 2-3 дахь хоногт өгнө.
7. Ходоодны дурангийн шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
-Өглөө юм идэхгүй ирэх ба өмнөх орой 18.00-цагаас хойш юм идэхгүй байх
-Шинжилгээ өгөх өдрийн өглөө сүүтэй цай, эм, чацарганы тос, өнгөтэй ундаа, жүүс, зөгийн балтай
ус уухыг хориглоно.
-Даралт болон зүрхний эм уудаг бол шинжилгээнд орох өдрийн өглөө эрт ууж болно.
-Шинжилгээнд орох өдөр уснаас өөр ямар нэг зүйл балгасан л бол заавал сувилагчдаа хэлнэ.
-Унтуулгатай дуранд орох бол тэр өдөртөө машин барихгүй, оюуны ажил хийхгүй заавал хамт
явах хүнтэй ирнэ.

You might also like