You are on page 1of 4

Зээлийн бодлого боловсруулалт

Зээлийн бодлогын агуулга (актив, пассив, техник)


Зээлийн бодлого гэдэг нь арилжааны банкны зээлийн харилцааг зохицуулах эрх зүйн
баримт юм. Зээлийн бодлого боловсруулах шаардлага нь:
 Зээл нь банкны үндсэн орлогын эх үүсвэр байдаг учир орлогын тогтмол байдлыг
хангах
 Стратегийг хэрэгжүүлэх арга, механизм болдог
 Нийгмийн үүргийн илрэл буюу хөрөнгө оруулалтын гол санхүүжилт болдог учраас
 Нийгмийн үүргийн илрэл буюу хөрөнгө оруулалтын гол санхүүжилт болдог учраас
Дээрх шалтгааны улмаас банк бүр өөрөө өөрийн гэсэн зээлийн бодлого боловсруулдаг,
дэлхий нийтээр тогтсон арга барил мөрддөггүй. Энэ нь тухайн банкны үйл ажиллагааны
цар хүрээ, стратегээс хамааруулан өөр өөр бүтэцтэй. Зээлийн бодлогын үндсэн агуулгыг
товчоор авч үзвэл:
Хүснэгт Зээлийн бодлогын үндсэн агуулга

Энд зээлийн бодлогыг хэрхэн бүрдүүлэх тухай банкны стратеги


Активын
төлөвлөгөөг үндэслэн тусгана. Энэ хэсэг бүс нутаг, зориулалт, зээлдэгч
удирдлага
гэх мэт олон агуулгаар зээлийн багцыг тодорхойлно

Зээлийн санхүүжилтыг хэрхэн хангах вэ? гэдгийг тодорхойлж өгсөн


Пассивын байдаг. Эх үүсвэрийн төрөл тус бүр дээр хэдэн хувийг зээлийн
удирдлага санхүүжилтэнд ашиглах, аль эх үүсвэрээр ямар зээлийг санхүүжүүлэх вэ
гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг.

Зээлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан бйадаг. Өөрөөр


Зээлийн
хэлбэл зээлийн ажилтны мөрдөх дүрэм журам зээл тус бүрээр
техник
тодорхойлогдсон нарийвчлагдсан журмууд.

Зээлийн бодлогод нөлөөх хүчин зүйлс нь банк бүрт харилцан адилгүй байх хэдий ч
банкууд бодлого боловсруулахдаа дараах зүйлсийг зайлшгүй анхаарах ёстой. Үүнд:
1. Макро эдийн засгийн хүчин зүйл
- Эдийн засгийн ерөнхий төлөв
- Мөнгө зээлийн бодлого, түүний хэрэгжилт
- Сангийн бодлого
2. Орон нутгийн болон бүс нутгийн хүчин зүйл
- Бүс нутгийн эдийн засгийн хөгжил, үйл ажиллагааны чиглэл
- Харилцагчдын эрэлт хэрэгцээ
3. Дотоод хүчин зүйл
- Өөрийн хөрөнгийн бүтэц өөрчлөлт
- Депозитын багц
- Боловсон хүчний ур чадвар
Тухайн банкны зээлийн бодлого боловсруулах үйл ажиллагаа, банкны бүтэц зохион
байгуулалт тусгалаа олсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн банкны зээлийн үйл ажиллагааг
хэрэгжүүлэгч нэгжүүдийн зохион байгуулалтаас хамаарна. Энд зээлийн хүсэлт хүлээн
авахаас эхлээд шийдвэрлэх зээл олгох хяналт тавих, зээл хаах болон зээлийн тогтмол
хугацааны тайлан мэдээ бэлтгэх, энэ мэдээлэлд тулгуурласан зээлийн эрсдлийг удирдах
арга замуудыг хамруулна.
Банк зээлийн бодлогыг оновчтой боловсруулснаар дараах зорилгууд хангагдана. Үүнд:
- Зээлийн эрсдлийг удирдах боломжтой.
- Зээлийн мэргэжилтны ажлын удирдамж зөв байх
- Хөрөнгө оруулагч оновчтой санхүүжүүлснээр банкны орлого тогтмолжих улмаар
эдийн засгийн өсөлтөнд бодит хувь нэмэр болно.
Зээлийн бодлогод тусгах зүйлс:
1. Зээлийн чанар, эрсдлийг удирдахад оролцох банкны бүх нэгж хэсгүүдийн зохион
байгуулалт, ажилтнууд, тэдгээрийн эрх үүрэг, тэдгээрийг томилох, ажиглах,
тайланг авах арга зам, хэлбэрүүд
2. Зээл олгох эрх бүхий этгээдийг томилох
3. Зээл олгох зөвшөөрөл гаргах журам
4. Зээлийн ажилтны эрх, үүрэг, хариуцлага
5. Зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа
6. Зээлжүүлэлттэй холбоотой баримт бичиг, хувийн хэргийг зохих журмаар
бүрдүүлэх
7. Зээлийн эрсдэл, зээлийн төсөлд судалгаа дүгнэлт хийх
8. Банкны удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээдэд тавих зээлийн
хязгаарлалт
9. Зээлжүүлэлтийн ажилтан, зээлийн ашиглалтыг хянах журам
10. Хүндрэл бэрхшээлтэй чанаргүй зээл бий болгохоос урьдчилан сэргийлэх илрүүлэх
арга замууд, бүртгэлд авах үйл ажиллагаа
Зээлийн бодлого, түүний элементүүд
Банкны зээлийн бодлого нь тухайн банкны хүрээнд зээлийн үйл ажиллагааны хэм хэмжээг
тодорхойлж, зээлийн үйл ажиллагааны бүхий л харилцааг зохицуулах журмын эмхэтгэл,
зээлийн ажиллагааг зохицуулж зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажилтнуудын үйл
ажиллагаандаа заавал мөрдөх, хэрэгжүүлэх баримт бичиг юм. Зээлийн бодлогыг
хэрэгжүүлэхийн тулд зээл нэг бүрийг судлах, хэлэлцээ хийх, зээлийн нөхцөлийг тогтоох,
зээлийг хаах, баримтаар нотлоход зээлийн мэргэжилтнүүдэд туслах зээлийн нарийн журам
гаргадаг. Зээл олгох, төлүүлэх гэх мэт журмууд нь зээлийн бодлогын хүрээнд түүнийг
хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах зүйлсийг тусгасан байдаг.
Хүснэгт Зээл олгох үйл ажиллагааны үе шат, зээлийн бодлогын элементүүд
шатууд

Үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүд


Үе

Харилцагчийг тодорхойлох
Зээл олгохоос өмнөх

Зээлийн төрлийг тогтоох


Зээлийн зориулалтаар ашиглах хөрөнгийн хэмжээг тодорхойлох
үе шатанд

Харилцагчийн зээлдэх боломжийг үнэлэх шалгуурыг тодорхойлох


Зээлийг үнэлэх стандартыг тодорхойлох
Зээлийн хүүг тодорхойлох
Зээлийн буцаан төлөлтийг идэвхижүүлэх, хамгаалалтыг сонгож ашиглах
Зээл олгохоос өмнөх үйл явцад банкнаас тавих хяналт
Зээлийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичгүүд
олгох
Зээл

Зээл олгох үйл явцыг хэрэгжүүлэх


Зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд банкнаас тавих хяналт
Зэлийн багцыг удирдах
Зээлийн хэлцлүүдийн биелэлтэнд хяналт тавих
удирдах
Зээлийг

Зээлийн хэлцлийн хугацааг сунгах, зээлийн гэрээг шинэчлэн хийх


Зээлийн үйл ажиллагаанаас учирч болзошгүй хохирлыг хязгаарлах
Зээлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих
Төв банкнаас арилжааны банкнуудад тавьдаг өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон
хөрвөх чадвар, төлбөрийн чадвараа хангах, нэг зээлдэгчид олгох зээлийн хязгаар, зээлийн
чанарын багц, нөөцийн нормоор дамжин хэрэгжих хүүний нормоос бусад зээлийн үйл
ажиллагаанд тавих хязгаарыг банк өөрөө тогтооно. Зээлийн бодлого нь зээлийн харилцааг
эхлэхээс дуусгавар болгох хүртэлх бүхий л харилцааг зохицуулах бичиг баримт
болохынхоо хувьд зээлийн харилцааны шатлалтай нягт холбогддог. Зээлийн бодлогын
хүрээнд боловсруулдаг захиргааны дүрэм журам заавруудыг /захиргааны актуудыг/
зээлийн үе шаттай холбон тодорхойлж болно.
Зээлийн бодлого боловсруулах арга зүй
Зээлийн бодлого гэдгийг зээл-хөрөнгө түүнийг удирдах удирдлагын урлаг гэж
тодорхойлдог. Зээлийн бодлого боловсруулах асуудал нь зээлийн харилцааг зохион
байгуулах эрх бүхий хуулийн этгээдийн өөрийн дотоод зээлийн ажиллагааг хамгийн үр
ашигтай зохион байгуулах хэлбэрийг бий болгох, зохион байгуулалтын ажиллагаа,
түүнийг өөрийн чиг үүргийн дагуу зээлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл
явц, горимыг тодорхойлохоос эхэлдэг. Нөгөө талаар зээлийн бодлого гэдэг нэрнээс
үндэслэн зээлийн зориулалтаар ашиглах хөрөнгийн удирдлагын хамгийн оновчтой арга
хэлбэрийг тодорхойлох арга зүй ч гэж тодорхойлж болно.

Банкны зээлийн бодлого нь банк тухайн зориулалтаар ашиглагдах хөрнөгө түний


нөөцтэй шууд хамааралтай. Үүнийг өргөн хүрээнд ба явцуу хүрээнд гэсэн хоёр үндсэн
хэлбэртэйгээр зохион байгуулдаг. Банк өөрийн төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд түүнийг
зөвхөн эрсдэлгүй хэлбэрийн активт байршуулах бодлогыг хэрэгжүүлж байвал энэ нь
явцуу хүрээнд хэрэгжиж буй зээлийн бодлого болно. Явцуу хүрээнд хэрэгжих зээлийн
бодлогыг зээл хөрөнгө оруулалтын бодлого гэж тодорхойлдог.
Банк зээлийн зориулалтаар өөрийн төвлөрүүлсэн хөрөнгийг ашиглахаас гадна
харилцагчийн эргэлтэнд нийцүүлсэн пассивын операцын хүрээнд хөрнөг төвлөрүүлэх,
арилжааны зээлийн хэрэгслүүдийг ашиглах замаар зээлийн олон талт ажиллагааг
гүйцэтгэж байвал энэ нь өргөн хүрээнд явагдах зээлийн бодлогын хэрэгжилтийг
илэрхийлнэ.
Банкны зээлийн бодлогыг боловсруулах ажиллагаа нь банкны зах зээлд эзлэх байр
суурь, өөрийн үүргийг биелүүлэх зорилттой нягт уялддаг. Банк нь эдийн засагт өөрийн
снахүгийн хэрэгслүүдийн тусламжтайгаар санхгийн зуучлалын хүрээнд гүйцэтгэж буй
үүргүүд нь түүний эдийн засагт гүйцэтгэх ролийг тодорхойлж өгнө. Банкны үүрэг нь
түүний үйл ажиллагааны тухай зэл баримтлалыг боловсруулах үндэс болдог ба энэ
хүрээнд банк өөрийн ажиллгааны бодлого зорилтыг дэвшүүлнэ. Золрилтоо хангах үндсэн
арга замыг банкны үйл ажиллгааны стратегиар тодорхойлно. Банкны үйла жиллагааны
стратегийн хүрээнд банкны зээлийн бодлогыг боловсруулна.
Банкны зээлийн бодлого нь банкны стратегийн бүрэлдэхүүн түүний нэг хэсэг мөн.
Банкны стратегийн үйл ажиллагааны р ашиг болон хэтийн төлвийг шинжлэн үнэлэх
замаар гаргасан мэдээлэл шинжилгээний өгөгдөхүүнийг ашиглан олон хувилбараар хийж,
аль илүү үр дүнтэйг сонгон шалгаруулах замаар цаашдаа стратегийг боловсруулна.
Банкны зээлийн бодлогын хүрээнд:
 Зээлийн эрсдэл
 Зээлийн хүүгийн эрсдэл

Төлбөрийн чадварын эрсдэлд онцлон анхаарч түүнийг бууруулахад үйл ажиллагаагаа


чиглүүлнэ

You might also like