You are on page 1of 9

Банкны зээлийн зарчим

Зээл олгоход баримтлах зарчим


АБ зээл олгохдоо баримталдаг үндсэн нөхцлүүдийг зээлийн зарчим гэнэ. Зээл олгохдоо дараах
зарчмуудыг баримтална. Үүнд:
Схем 1. 1 Зээл олгоход баримтлах зарчим

Зориулалттай байх Хугацаатай байх Хүүтэй байх

Эргэн төлөгдөх Барьцаатай


Хэмжээтэй байх
зарчим байх

Зориулалт: Зээлийн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой зүйлийг


санхүүжүүлэхэд ашиглах ёстой. Хэрвээ зээлдэгч үүргээ зөрчиж олгосон зээлийг зориулалтын
дагуу ашиглаагүй бол зээл олголтыг зогсоох, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах
эрхийг зээлдүүлэгч эдэлнэ. Зориулалтаар нь буюу зээлийн хөрөнгө зориулагдсан үйл
ажиллагаанаас хамааруулаад дараах байдлаар ангилна. Үүнд:
- Аж үйлдвэрийн зээл (Түүхий эд материал, эргэлтийн хөрөнгө, боловсруулах үйлдвэр
санхүүжүүлэх г.м): Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, эрх зүйн санхүүжилтанд
зориулж олгогдож байгаа зээл юм.
- Иргэдийн зээл (Картын, боловсролын, тэтгэврийн, цалингийн, хувийн хэрэглээний,
хадгаламж барьцаалсан г.м): Ихэвчлэн иргэд, хувиараа бизнес эрхлэгчдийн хувийн
хэрэгцээг санхүүжүүлдэг зээл юм.
- Үл хөдлөх хөрөнгийн зээл: Бизнесийн зориулалттай үйлдвэрийн болон оффисын барилга
байгууламжийг санхүүжүүлэх, иргэдэд амьдран суух зориулалттай орон сууц хашаа
байшин, амины орон сууц зэргийг худалдан авах, барьж дуусгах, өргөтгөхтэй холбоотой
зардлыг санхүүжүүлэх байдлаар олгогддог зээл юм.
- Хөдөө аж ахуйн зээл: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой олгогддог
зээл юм. Газар тариалан, мал аж ахуйн салбарт хөдөө аж ахуйн зээл зориулагддаг.
- Санхүүгийн түрээсийн зээл: Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай, эдийн засгийн үр
ашиг авчрах тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн түрээсийн гэрээгээр
эзэмшин ашиглаж, бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгодог.
- Арилжааны зээл: Худалдаа, наймаа эрхлэхэд зориулагдан олгогддог зээл юм.
Хугацаа: Зээлийн тогтоосон хугацаа нь зээлдэгч авсан зээлээ төлөх эцсийн хугацааг зааж өгнө.
Энэ зарчмын биелэлтээс зээлийн эрсдлийн хэмжээ хамаараад зогсохгүй нийгмийн нөхөн
үйлдвэрлэлийг мөнгөн хөрөнгөөр хангах асуудал шалтгаалж байдаг. Зээлээр санхүүжүүлэх
обьектын цар хүрээ, үйлдвэрлэлийн үр ашиг зэргийг харгалзан зээлийг хүүгийн хамт буцааж
төлөх хугацааг хатуу тохирч, мөн зээлийг эргэн төлөх хугацааны нормыг гэрээнд зааж өгснөөр
энэ нь зээлдэгчийн үүрэг болдог.
Хугацааны ангилал нь зээлийн бодлогод бие даан тусгагдах шаардлагагүй байдаг. Учир нь
зээлийн зориулалтаас шалтгаалан тухайн зээлийн эргэн төлөгдөх хугацаа ялгаатай байдаг. Зээл
эргэн төлөгдөх хугацанаас нь хамааруулаад дараах байдлаар ангилна. Үүнд:
- Богино хугацааны зээл (1 жилийн дотор төлөгдөх)
- Дунд хугацааны зээл (1-3 жилийн дотор төлөгдөх)
- Урт хугацааны зээл (3-аас дээш жилийн дотор төлөгдөх)
Хүү: Зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаагаар ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид
төлбөр хийх ёстой. Учир нь зээлдүүлэгч хөрөнгийнхөө хэсгийг зээлдэгчид шилжүүлснээр өөрийн
олох боломжит ашгийг алддаг. Зээлийн хүү хэд байх нь мөнгөний зах зээл дээр зээлийн эрэлт,
нийлүүлэлт ямар байгаагаас голчлон шалтгаалдаг. Зээлийн эрэлт хэдий чинээ бага байна хүүгийн
хувь хэмжээ төдий чинээ бага байдаг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ их байх тусам
зээлийн хүү их байна. Үүнд:
- Тогтмол хүүтэй
- Хувьсах хүүтэй (гэрээний хугацаанд хүүг өөрчлөх тусгай заалт оруулж өгсөн байдаг)
Эргэн төлөгдөх: Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээл зориулалтаараа ашиглагдсанаас буюу
хөрөнгө зориулагдсан үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөгдөх ёстой. Олгосон зээл заавал эргэн
төлөгдөх ёстой бөгөөд үүний эдийн засгийн үндэс нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тасралтгүй
орчилд яваа мөнгөн хөрөнгийн эргэлт нь эргэж төлөгдөх зарчмын дагуу явагддагт оршино. Энэ
зарчим нь зээлийн эрсдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Үүнд:
- Бүр мөсөн төлөгддөг (зээлийн хугацааны эцэст үндсэн хүү, төлбөр хамт төлөгдөх)
- Хэсэгчлэн төлөгддөг (зээлийн хугацааны явцад бизнес эрхлэгч ААН-ийн үйл
ажиллагаанаас хамаараад хэсэгчлэн төлөгдөх)
Зээлийн хэмжээ: Арилжааны банкны зээлийг хэмжээгээр нь том, дунд, жижиг гэж 3 ангилдаг.
Ямар шалгуураар зээлийг том, дунд, жижиг гэж тодорхойлох нэгдсэн үзүүлэлт олон улсын
практикт байдаггүй. Энэ ангиллыг тухайн улс орон өөрийн онцлогт суурилан тогтооно.
Зээлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
Арилжааны банкны зээлийн үйл ажиллагаа болсон зээлжүүлэлтийг мөн чанарынх нь хувьд буюу
зайлшгүй болохыг нь дараах байдлаар тодорхойлж болно.
1. Банкны хувьд:
 Эрх зүйн актаар тодорхой хүлээсэн үүрэгтэй
 Бизнесийн байгууллага учраас ашиг олох ёстой (зардлаа нөхөх)
 Бусдын хөрөнгийг татан төвлөрүүлсэн учраас зээлийн хөрөнгийг эргүүлж тэдгээрт
зориулан зарцуулах ёстой.
Эдгээр нь эдийн засгийн аль ч тогтолцоонд мөрдөгдөнө. Чөлөөт эдийн засгийн үед бизнесийн
алтан дүрмээ хангахын тулд харилцагчид суурилсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бий
болгоход анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг.
2. Харилцагчийн хувьд:
Өрх гэр, аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаагаа эрхлэх өргөжин тэлэхэд хэрэгтэй санхүүжилтийг
өнөөдрийн орлогоор хангах нь тэр болгон боломжгүй. Иймээс санхүүгийн дараах хэлбэрүүдийг
ашигладаг. Үүнд:
 Хуримтлагдсан ашиг буюу дотоод эх үүсвэр: Орлого-Зардал=Ашиг тул хэмжээний хувьд
бага, хугацааны хувьд үнэгүйдэх магадлалтай. Зорилтот хөрөнгө оруулалтыг хоцорч
санхүүжүүлнэ.
 Гадаадын зээл тусламж: Ханшийн эрсдэлд өртөмтгий, олдоц бага, үндэсний аюулгүй
байдлаар хязгаарлагдана.
 Хөрөнгийн зах зээл дээр ажиллах: Санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй
компаниуд л хамрагдах тул боломж бага.
 Тусламж: Хэмжээ бага, ашиглалтын хугацаа нь хөрөнгө оруулалтынх байж чадахгүй
 Банкны зээл: Харилцагчидтай тохиролцсоны үндсэн дээр олгоно.
Дээрх эх үүсвэрүүдээс хамгийн боломжит хувилбар нь банкны зээл юм. Учир нь харьцангуй эрх
тэгш байдаг. Аж ахуйн нэгжийн банкны зээлд хандах хандлагийг төлбөрийн чадварын баталгаа
буюу зээлжих чадвар гэсэн ойлголттой холбох болсон.
3. Улс орны хувьд:
 Хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр улмаар бизнесийн нэгжүүдийн тогтворгүй үйл
ажиллагаанд хөшүүрэг болж чаддаг.
 Дотоод зах зээл дээрээс санхүүжилт бий болж байгаа нөхцөл нь мөнгөн урсгал үндэсний
зах зээлд эргэлдэнэ гэсэн үг. Энэ нь эдийн засаг хөгжлийн хурдацын хөшүүрэг болно.
Зээлийн зарчим: Зээлийн зайлшгүй асуудал дээрхээс тодорхой харагдаж байна. Иймд банк зээл
олгосноор нийгмийн үүргээ хэрэгжүүлэх тул зээллэг хэвийн үргэлжлэх ёстой. Аливаа зээл бүр
тодорхой нөхцөлтэй буюу зарчим дээр үндэслэнэ. Үүнд:
- Зээлийн зориулалт
- Зээлийн хугацаа
- Зээлийн хүү
- Зээлийн барьцаа
- Зээлийн хамгаалалт
Эрсдэлгүй зээл гэж байдаггүй учраас зээлийн хамгаалалт нь зээлийн зарчим болдог.
Хамгаалалтын дараах хэлбэр бий.
1. Барьцаа
2. Батлан даалт
3. Баталгаа
4. Даатгал
5. Зээлийн бодлого
Зээлийн дэлгэрэнгүй ангилал
Зээлийн ангилах үндэслэл
Банкны бизнесийн орлогын голлох эх үүсвэрийг зээлийн хүүгийн орлого эзэлдэг. Мөн банк нь
итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг онцгой шинж чанартай бизнес учраас олгосон
зээл бүхэн эрсдэлтэй байдаг. Зээлийн эрсдлийг удирдах нэг арга хэлбэр нь зээлийг ангилах явдал
юм.
Улс орны хөгжлийн байдал, эдийн засгийн цар хэмжээнээс хамааран банкны системийн үйл
ажиллагаа, олгож буй зээлийн нэр төрөл нь харилцан ялгаатай байдаг. Арилжааны банкуудын
олгож байгаа зээлийн төрлүүдийг нэгтгэн “Зээлийн сагс” гэж нэрлэдэг. Банкны зээлийн олон нэр
төрлөөс зээлдэгч өөрийн санхүүгийн хэрэгцээнд тохирсон зээлийг сонгоно.
Банкны зээлийн бодлогод тусгасны дагуу зээлийн багцын бүрэлдэхүүн нь дотроо олон
төрөлтэй байж болно. Олгосон нийт зээлийг зээлийн багц гэж үзвэл түүний өрийн үлдэгдлийн
дүнг санхүүгийн тайланд тусгана. Ингэхдээ зээлийг ангилал тус бүрээр харуулна.
Зээлийн ангиллууд нь арилжааны банкны үйл ажиллагааг төлөвлөгөөтэй, бодлоготой,
зорилготой байлгахад чухал ач холбогдолтой.
Зээлийн дэлгэрэнгүй ангилал
• Зээл олгож буй субъектээр
• Зориулалтаар
• Хэмжээгээр
• Хугацаагаар
• Хүүгээр
• Эргэн төлөгдөх нөхцөл
• Барьцаагаар
• Зээлдэгчээр
• Чанараар
Зээлийн зориулалт, хүү, хэмжээ, хугацаагаарх ангилал
Банкны зээлийн зориулалтаар ангилах нь: Тухайн зээлийг юунд зориулан, ямар үйл ажиллагааг
санхүүжүүлж байна гэдгээр нь ангилахыг зээлийн зориулалтын ангилал гэнэ. Зээл нь
зориулалтаасаа хамаарч онцлог шинжтэй байх ба онцлогууд нь зээлийн хугацаа, хэмжээ, хүү,
эргэн төлөгдөх хуваарь, зээл төлөх эх үүсвэр, эрсдэл, барьцаа зэргээр илэрнэ. Зээлийн зориулалт
өөрчлөгдөхөд тухайн зээлийн нөхцөл өөрчлөгдөнө.
Зээлийг зориулалтаар нь ангилснаар тухайн зээлийн санхүүжүүлж байгаа үйл ажиллагаанаас
үүдэн гарах эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах арга замыг хэрэгжүүлэхэд чухал ач
холбогдолтой.
Зээлдэгчийн хэрэгцээ, шаардлага олон янз байдаг учраас зээлийг зориулалтаар нь хэд хэд
ангилж болно. Үүнд:
А. Аж үйлдвэрийн зээл (Түүхий эд материал, эргэлтийн хөрөнгө, боловсруулах үйлдвэр
санхүүжүүлэх г.м): Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, эрх зүйн санхүүжилтанд зориулж
олгогдож байгаа зээл юм.
a. Эргэлтийн хөрөнгийн зээл: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн
үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, түүхий эдийг санхүүжүүлж, дэмжих
зориулалтаар олгох зээлийг хэлнэ.
b. Үндсэн хөрөнгийн зээл: Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлдвэрлэл,
үйлчилгээ, оффисын зориулалттай төрөл бүрийн барилга, байгууламж барих, өргөтгөх,
засах, үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч
үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулан олгогддог зээл
юм.
c. Хөрөнгө оруулалтын зээл: Бизнес эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн
хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор зээлдэгчийн харилцах дансны доод үлдэгдлээс
давсан гүйлгээ хийж зарлага гаргах тодорхой мөнгөн дүнгийн эрхийг зээлдэгчийн
харилцах дансанд нээхийг бизнесийн зээлийн шугам гэнэ.
Б. Иргэдийн зээл (Картын, боловсролын, тэтгэврийн, цалингийн, хувийн хэрэглээний, хадгаламж
барьцаалсан г.м) - ихэвчлэн иргэд, хувиараа бизнес эрхлэгчдийн хувийн хэрэгцээг санхүүжүүлдэг
зээл юм.
a. Цалингийн зээл: Энэхүү зээлийг цалингийн орлоготой иргэдэд зориулан богино болон дунд
хугацаар ихэвчлэн олгодог. Тухайн зээлийг төлөх эх үүсвэр нь зээлдэгчийн цэвэр цалин
байдаг. Ихэвчлэн арилжааны банкууд тус зээл хүсэгчийн хүссэн зээлийн сарын төлбөр нь
сарын цэвэр цалингийн 45%-60%-с хэтрэхгүй байхаар тооцож олгодог. Учир нь зээлдэгч
тухайн сарын зээлийн төлбөрийг төлсний дараа өрхийн хэрэглээгээ санхүүжүүлэх
боломжтой байх ёстой.
b. Тэтгэврийн зээл: Арилжааны зарим банкууд нь тэтгэвэр авагчийн богино хугацааны
санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор банкаар дамжуулан тэтгэвэр, тэтгэмжээ авдаг
иргэдэд зориулсан зээл олгодог. Тэтгэврийн орлого нь найдвартай орлого тул ямар нэг
барьцаа хөрөнгө шаардалгүйгээр банк тус орлогыг үндсэн тэтгэврийн зээлийг иргэдэд
олгодог. Ингэснээр иргэд сар бүр банкаар дамжуулан авдаг тэтгэврийн орлогоо урьдчилан
хэд хэдэн сараар авч шаардлагатай хэрэглээгээ санхүүжүүлэх боломжтой болдог.
c. Хадгаламж барьцаалсан зээл: Иргэд, байгууллагууд мөнгөн хөрөнгөө банкны хугацаатай
хадгаламжинд хадгалснаар тус зээлийг авах боломжтой болно. Банкнаас санал болгосон
хүү нөхцлийн хүрээнд ямар хугацаагаар мөнгөн хөрөнгөө хадгалуулах нь харилцагчийн
өөрийн сонголт байдаг.
d. Хувийн хэрэглээний зээл: Тус зээл нь хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд шаардлагатай
бүхий л төрлийн хэрэгцээг санхүүжүүлэх боломжтой. Энэ төрлийн зээлийг төлөх эх
үүсвэрийг дан ганц зээлдэгчийн эсвэл зээлдэгчийн гэр бүлийн гишүүдийн цэвэр орлогоор
банк тодорхойлдог. Хэрэглээний зээл нь ихэвчлэн богино болон дунд хугацаагаар
олгогддог зээл юм.
d. Боловсролын зээл /оюутны сургалтын төлбөрийн зээл г.м/: Оюутан залуус сургалтын
талбөрөө төлөхөд нь зориулагдан олгогддог зээл юм. Тухайн оюутан хичээлийнхээ
хажуугаар хөдөлмөр эрхэлдэг бол тус орлогыг зээл төлөх эх үүсвэр гэж үзэж болно. Хэрвээ
ажил эрхэлдэггүй бол тус зээлд батлан даагч шаарддаг. Батлан даагч нь зээл хүсэгчийн эцэг
эх, ах, эгч ойр дотны хүмүүс аль нь байж болох ба хамгийн гол нь тус зээлийг төлөх, батлан
даах чадвартай гэдэг нь тогтоогдсон этгээд байна. Банкнаас тогтоосон шалгуурыг хангасан
нөхцөлд оюутан зээл авах боломжтой болдог.
В. Үл хөдлөх хөрөнгийн зээл: Бизнесийн зориулалттай үйлдвэрийн болон оффисын барилга
байгууламжийг санхүүжүүлэх, иргэдэд амьдран суух зориулалттай орон сууц хашаа байшин,
амины орон сууц зэргийг худалдан авах, барьж дуусгах, өртгөтгөхтэй холбоотой зардлыг
санхүүжүүлэх байдлаар олгогддог зээл юм. /15-20 жилийн хугацаатай/. Тус зээлийн жишээ нь
орон сууц худалдан авах зээл юм.
Орон сууц худалдан авахад зориулагдан олгогддог зээл юм. Тус зээлд банкуудын тавьдаг
нийтлэг гол шалгууруудад зээлдэгч худалдан авах орон сууцны тодорхой хувийг өөрөөс
санхүүжүүлэх боломжтой байх, өрхийн орлогоороо моргейжийн зээл болон бусад төрлийн
зээлүүдийг төлөх боломжтой байх, зээл төлөөд гэр бүлийн хэрэглээний зардлаа санхүүжүүлэх
боломжтой байх гэсэн шаардлагууд байдаг.
Зээл хүсэгч өөрийн урьдчилгаа төлбөрөө тодорхой хугацаанд хуримтлуулсан, эсвэл өөрийн
хөрөнгийг зарж борлуулснаар бий болгодог. Арилжааны банкуудын моргейжийн зээлийн
урьдчилгаа төлбөр харилцан адилгүй байдаг ба дунджаар 20-40%-г зээл хүсэгчээс санхүүжүүлэх
шаардлагыг тавьдаг. Урьдчилгаа төлбөр болон, зээлээр худалдан авсан орон сууц нь тус зээлийн
барьцаа хөрөнгө болдог.
Г. Хөдөө аж ахуйн зээл: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой олгогддог зээл
юм. Газар тариалан, мал аж ахуйн салбарт хөдөө аж ахуйн зээл зориулагддаг.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь улирлын шинж чанартай учир богино хугацаатай байдаг.
Гэхдээ тус салбарт үндсэн хөрөнгийн зориулалттай олгогддог зээл урт хугацаатай олгогдож
болдог. Хөдөө аж ахуйн зээл эрсдэл өндөртэй зээлийн төрөлд ордог. Учир нь гуравдагч хүчийн
зүйлийг урьдчилан тооцох боломжгүй байгалийн шууд нөлөөлөл дор явагддаг.
Хөдөө аж ахуйн зээлийн эргэн төлөх хэлбэр нь зээлийн зориулалт хугацаанаас хамаар ч өөр
өөр байдаг. Хөдөө аж ахуйн гаралтай ургац,түүхий эдийг хурааж авах, бэлэн болж борлуулсны
дараа үндсэн төлбөрийг авах, мөн зээлийн хүүг хуримтлуулан тооцож авах эргэн төлөлтийн
хуваарь гаргах шаардлагатай байдаг.
Д. Санхүүгийн түрээсийн зээл: Санхүүгийн түрээсийн зээлийн онцлог нь түрээсээр худалдан
авсан зүйл нь зээлдэгчид орлого оруулдаг чанартай байх ёстой ба тус орлогоор түрээсийн зээлээ
эргүүлэн төлөхийг санхүүгийн түрээсийн зээл гэдэг. Тус зээлийн нэг жишээ нь автомашины зээл
юм. Арилжааны банкууд тус зээлийг янз бүрээр нэрлэсэн байдаг. Автомашины санхүүгийн
түрээс, автомашин худалдан авах зээл гэх мэтээр.
Автомашин худалдан аваад таксины зориулалтаар ашиглаж орлого олж байгаа зээлдэгчийн
хувьд энэ автомашин түрээсийн зээл гэж нэрлэж болно. Харин зөвхөн гэр бүлийн болон хувийн
хэрэглээндээ зориулж автомашин худалдан авч байгаа бол энэ автомашин худалдан авах зээл юм.
Арилжааны банкууд хэрэглээний санхүүгийн түрээс гэх мэтээр орлого авчрах чанаргүй
зүйлийг санхүүжүүлж байгаа нь санхүүгийн түрээсийн зээл биш бөгөөд нэршлийн хувьд буруу
юм. Автомашин худалдан авах зээлийн гол онцлог нь зээл хүсэгч худалдан авах гэж буй
автомашины тодорхой хувийг өөрөөс санхүүжүүлэх боломжтой байх ёстой. Арилжааны банк бүр
харилцан адилгүй ба ихэвчлэн өөрөөс санхүүжүүлэх хэмжээг 20-40%-р тогтоосон байдаг. Тус зээл
нь мөн богино болон дунд хугацаанд олгогддог. Зээлдэгчийн төлсөн урьдчилгаа төлбөр болон
зээлээр худалдан авсан автомашин зэрэг нь тус зээлийн барьцаа хөрөнгө болдог.
Г. Арилжааны зээл: Худалдаа, наймаа эрхлэхэд зориулагдан олгогддог зээл юм.
Е. Ипотекийн зээл: Зөвхөн орон сууц худалдан авахад зориулагдсан зээл /моргейжийн зээл/
Ё. Орон нутгийн зээл: Орон нутгийн засаг захиргаа нь орон нутгийн шинж чанартай төслийг
санхүүжүүлэхэд зориулагдсан зээл
Ж. Олон улсын зээл: Засгийн газрын нэр дээр олгогддог зээл бөгөөд маш олон төрлийн
зориулалттай байдаг.
Зээлийг хэмжээгээр ангилах: Жижиг, дунд, том гэж ангилж болно. Арилжааны банкуудын зээл
төрөл, зориулалтаасаа хамаараад дээд болон доод хэмжээг бодлого журмаараа тогтоож өгсөн
байдаг. Нийтлэг жишгээр банкууд 50 сая төгрөг зээлийг жижиг хэмжээний зээл, 50 саяаас 1
тэрбум төгрөг хүртэл зээлийг дунд хэмжээний зээл, 1 тэрбумаас дээш төгрөгийн зээлийг том
хэмжээний зээл гэж ангилдаг байна. Бизнес эрхлэгийн үйл ажиллгаа, цар хүрээ, иргэдийн
хэрэгцээнд тохирсон зээлийн бүтээгдэхүүнүүдийн төрлийг банк санал болгодог.
Зээлийг хугацаагаар ангилах: Богино, дунд, урт хугацаат зээл гэж ангилдаг. 12-24 сар хүртэл
хугацаатай зээлийг богино хугацаат, 25-60 сар хүртэл хугцаатай зээл дунд хугацааны зээл, 60-с
дээш сарын хугацаатай зээлийг урт хугацаат зээл гэж үздэг. Урт хугацааны зээлд ихэвчлэн 60-с
дээш сарын хугацаатай үндсэн хөрөнгийн зориулалттай зээлүүд, төслийн зээлүүд, урт хугацааны
моргейжийн зээлүүд хамаардаг. Бизнесийн зориулалттай урт хугацааны зээлийг банкууд
ихэвчлэн дээд тал нь 60-96 сарын хугацаатай олгодог. Харин орон сууц, амьдран суух
зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах, барьж байгуулахтай холбоотой зээлүүд онцгой
урт хугцаатай байдаг. 120 сараас 240 сарын хугацаанд тус зээлүүдийг банкууд олгодог.
Хүүгээр нь ангилах: Зээлийн хүү гэдэг нь банкны хувьд орлогын эх үүсвэр, харин зээлдэгчийн
хувьд мөнгөн хөрөнгийг ашигласны төлөө банкинд өгч буй төлбөр буюу үнэ юм. Банкны хувьд
зээлийн хүү нь ашиг олох эх үүсвэр болохоос гадна банкыг эрсдэлд оруулдаг нэг хүчин зүйл юм.
Зээлийн хүүгийн түвшин өндөр байх тусам зээлдэгчийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж
хүүгийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Зээлийн хүүг тогтоох хэд хэдэн арга байх ба хүүг тогтоохдоо
дараах нийтлэг зүйлсийг харгалзана. Үүнд:
1. Эх үүсвэрийн зардал /Банкны өөрийн суурь хүү/: Зах зээлийн хүү
2. Төлөвлөсөн ашиг: Нэгж зээлээс авах ашгийн хэмжээг зээлийн төрөл тус бүрээр
төлөвлөх
3. Өрсөлдөөн
4. Алдагдсан боломжийн өртөг
5. Үйл ажиллагааны зардал
Дээрх байдлаар тогтоосон зээлийг хүүгийн төрлөөс хамааруулан 2 ангилна.
- Хувьсах хүүтэй зээл: Хугацааны хувьд илүү урт хугацаатай зээлийн хүү. Инфляцийн хүчин
зүйлийг харгалзсан хүү тооцох аргачлал юм. Зээлийн гэрээнд хүүг өөрчлөх нөхцлийг маш
тодорхой зааж өгсөн байдаг.
- Тогтмол хүүтэй зээл: Зээлийн гэрээнд туссан зээлийн амьдралын туршид байх хүү.
Зээлдүүлэгчийн тоонд үндэслэн зээлийг ангилах:
 Нэг банк зээл олгох
 Хамтарч олгох зээл
- Синдикат зээл: Зээлдэгчтэй нэг гэрээ байгуулах ба аль нэг банк нь зээлийн эх үүсвэрийг
өөрт төвлөрүүлж олгоно.
- Зэрэгцээ зээл: Хамтран зээл олгож буй банк бүр зээлдэгчтэй тус тусдаа гэрээ байгуулна.
Зээлийн эдийн засгийн салбараарх ангилал
Зээлийн субьект, барьцаа, төлөгдөх байдал, чанараарх ангилал
Зээл олгож буй субъктээр ангилах: Иргэд, байгууллага гэсэн 2 хэсэгт зээлийн бүтээгдэхүүнээ
ангилсан байдаг. Иргэдэд зориулсан зээл ихэвчлэн хувиараа бизнес эрхлэгч нарын бизнесийн үйл
ажиллагааг санхүүжүүлэх, цалингийн орлоготой ажил эрхлэгчидийн хэрэглээг санхүүжүүлэхэд
зориулан олгодог.
Эргэн төлөгдөх нөхцлөөр нь ангилах:
- Хэсэгчилсэн /Шугаман/
- Нэг удаагийн
- Нөхөлтийн зээл
Барьцаагаар нь ангилах:
 Барьцаатай:
1. Үйл ажиллагааны
2. Биет барьцаа:
- Гэрээт
- Биет
3. Баталгаа
 Барьцаагүй /итгэлцлийн/
 Даатгалтай
 Батлан даалттай
Барьцаа: Бүх төрлийн зээл нь барьцаатай байдаг. Банк зээлийн гэрээнд заасан ёсоор үндсэн
өрийн болон хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд гэрээний үүргийг биелүүлэхээр үл
хөдлөх хөрөнгө (орон сууц, хашаа байшин), хөдлөх хөрөнгө (автомашин, тээврийн хэрэгсэл, үнэт
металл, эрдэнэсийн зүйл, мал, үнэт цаас) мөн объект (тухайн зээлдэгч өмчлөх эрхтэй газар)-г
зээлийн барьцаа болгон авдаг.
Зээлдүүлэгч нь барьцааны үндсэн дээр зээл олгохдоо зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар,
барьцаанд тавих хөрөнгийн эдэлгээ, чанар үнэлгээний үндэслэл зэргийг шалгаж үзэх эрхтэй
бөгөөд үнэлгээг харгалзан тохирно. Хугацаандаа төлөгдөөгүй зээлийн барьцаа орон сууцыг зарж
төлүүлэх эрхийг барьцаалбар үйлдэн баталгаажуулдаг.
Барьцаалбар ганцхан хувь үйлдэгдэж банкинд хадгалагддаг. Энэ нь хэрэв зээлдэгч зээлээ төлж
барагдуулах санхүүгийн эх үүсвэргүй, чадваргүй болсон тохиолдолд банк зээлдэгчтэй үл маргах
журмаар зах зээлийн үнээр бусдад худалдан борлуулах эрхтэй гэдгийг гэрчлэх баримт юм.
Барьцаагаар нь зээлийг дараах байдлаар ангилна:
- Барьцаатай
- Барьцаагүй
- Даатгалтай
- Батлан даалттай
Зээлийн чанараар ангилах: Банк олгосон зээлдээ чанарын ангилал хийх замаар зээлийн багцаас
учирч болох эрсдлийг тооцох болон активтаа хяналт тавихад хялбар болдог. Зээлийг чанараас нь
хамааруулан дараах байдлаар ангилна:
 Хэвийн зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт,хуваарьт заасан хугацаандаа байгаа.
 Анхаарал хандуулах зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан
хугацаанаас 90 хүртэл хоног хэтэрсэн.
 Чанаргүй зээл:
- Хэвийн бус зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан
хугацаанаас 91-180 хоног хэтэрсэн.
- Эргэлзээтэй зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан
хугацаанаас 181-360 хоног хэтэрсэн.
- Муу зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас
361 -ээс дээш хоног хэтэрсэн

You might also like