Ethical Work Climate

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 65

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР

Амбаа
Алтанцогийн УНДАРМАА

АУДИТОРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН


АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЁС ЗҮЙН УУР
АМЬСГАЛЫН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ

Мэргэжлийн индекс
Е341400

Бизнесийн удирдлагын
Мастерын зэрэг горилсон судалгааны ажил

Удирдсан
Б. Дэлгэрсайхан /MBA /

Улаанбаатар. 2015
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР

Амбаа
Алтанцогийн УНДАРМАА

АУДИТОРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН


АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЁС ЗҮЙН УУР
АМЬСГАЛЫН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ

Мэргэжлийн индекс
Е341400

Бизнесийн удирдлагын
Мастерын зэрэг горилсон судалгааны ажил

Удирдагч: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Б. Дэлгэрсайхан /MBA/


Зөвлөх: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Шүүмж: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ..

Улаанбаатар. 2015
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь i

Агуулга
ХҮСНЭГТҮҮДИЙН ЖАГСААЛТ ........................................................................................iii
ЗУРГУУДЫН ЖАГСААЛТ ....................................................................................................iii
ХАВСРАЛТУУДЫН ЖАГСААЛТ........................................................................................iii
ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ.................................................................................. iv
УДИРТГАЛ ............................................................................................................................... 1
Сэдэв сонгосон үндэслэл: ...................................................................................................................1
Сэдвийн судлагдсан байдал: ..............................................................................................................1
Судалгааны зорилго: ..........................................................................................................................2
Судалгааны зорилтууд: .....................................................................................................................3
Судалгааны обьект: ...........................................................................................................................3
Судалгааны арга: ...............................................................................................................................3
Судалгааны ажлын бүтэц хэмжээ: .................................................................................................3
I БҮЛЭГ. АУДИТОРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БА ЁС ЗҮЙН УУР АМЬСГАЛЫН
ОНОЛЫН ҮНДЭС.................................................................................................................... 4
1.1 Аудиторын ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга аргачлал, тэдгээрийн онцлог ..........................4
1.1.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системүүдийн онцлог ...........................................4
1.1.2 Аудиторын ажлын гүйцэтгэлийн стандарт, чанарын хяналт ............................................8
1.2 Байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалын онолын ойлголт, шалгуур үзүүлэлт ............ 12
1.2.1 Ёс зүйн уур амьсгалын онолын хөгжил, үндсэн ойлголт ............................................... 12
1.2.2 Ёс зүйн уур амьсгалын төрлүүд, тэдгээрийн шалгуур.................................................... 13
1.3 Ажлын ёс зүйн уур амьсгалыг хэмжих судалгааны загвар, аргачлал .................................. 16
1.4 Нэгдүгээр бүлгийн дүгнэлт ...................................................................................................... 22
II БҮЛЭГ. АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН ЁС ЗҮЙН
УУР АМЬСГАЛЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА ................................................... 23
2.1 Монгол улсын аудитын тогтолцооны хөгжлийн өнөөгийн төлөв байдал ........................... 23
2.1.1 Аудитын салбарын хэмжээ, чиг хандлагын судалгаа ..................................................... 23
2.1.2 Аудитын салбарт тавих хяналт, зохицуулалтын орчин .................................................. 27
2.2 Аудитын компаниудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийн судалгаа ........... 30
2.3 Аудитын компаниудын ажлын ёс зүйн уур амьсгалыг тодорхойлох эмпирик судалгаа,
үр дүн 36
2.4 Хоёрдугаар бүлгийн дүгнэлт .............................................................................................. 39
III БҮЛЭГ. АУДИТОРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН АУДИТЫН
БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЁС ЗҮЙН УУР АМЬСГАЛЫН ХАМААРЛЫГ
ТОДОРХОЙЛОХ НЬ .............................................................................................................. 40
3.1 Аудиторын ажлын гүйцэтгэл ба ажлын ёс зүйн уур амьсгалын хамаарал .................... 40

i
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь ii

3.2 Аудитын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах санал ..................................... 42


3.3 Аудитын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалыг төлөвшүүлэх санал ....................... 43
3.4 Гуравдугаар бүлгийн дүгнэлт .................................................................................................. 44
ДҮГНЭЛТ................................................................................................................................ 45
САНАЛ ЗӨВЛӨМЖ ............................................................................................................... 47
НОМ ЗҮЙН ТОЙМ ................................................................................................................. iv
ХАВСРАЛТ ............................................................................................................................... v

ii
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь iii

ХҮСНЭГТҮҮДИЙН ЖАГСААЛТ
Хүснэгт 1 Гүйцэтгэлийн үнэлгээний аргуудын давуу болон сул талууд..........................................6
Хүснэгт 2 Аудитын мэргэжлийн үйлчилгээний онцлог байгууллагын түвшингээр .................... 10
Хүснэгт 3 Ёс зүйн уур амьсгал........................................................................................................... 14
Хүснэгт 4 Ёс зүйн уур амьсгалын төрөл ........................................................................................... 15
Хүснэгт 5 Ёс зүйн уур амьсгалын төрлийн тодорхойлолт .............................................................. 15
Хүснэгт 6 Виктор ба Куллин судалгааны үр дүн ............................................................................. 19
Хүснэгт 7 Судалгаанд хамрагдагсдын нас ........................................................................................ 32
Хүснэгт 8 Аудит хийлгэсэн байгууллагын аудитын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ ................. 34
Хүснэгт 9 Аудиторын ажлыг 360 градусын аргыг ашиглан үнэлэх загвар ................................... 42

ЗУРГУУДЫН ЖАГСААЛТ
Зураг 1 Гүйцэтгэлийн үнэлгээний түвшин .........................................................................................4
Зураг 2 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргуудын ангилал ..........................................................5
Зураг 3 Ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360 градусын арга ...................................................................7
Зураг 4 360 градусын арга нь дараах давуу болон сул тал ................................................................7
Зураг 5 Аудитын чанарын хяналтын тогтолцоо .................................................................................9
Зураг 6 Монгол улсын аудит хийлгэх шаардлагатай компаниуд .................................................. 23
Зураг 7 Монгол улсын аудитын компанийн тоо ............................................................................. 24
Зураг 8 Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн тоо ................................................................... 25
Зураг 9 Аудитын эрхтэй аудиторын тоо .......................................................................................... 25
Зураг 10 Аудитын үйлчилгээний орлого (сая.төг) .......................................................................... 26
Зураг 11 Аудитын салбарын орлогыг дотоод болон гадаад компанийн хувьд (хувиар) ............. 26
Зураг 12 Аудитын чанарын хяналтын эрх бүхий байгууллагын бүтэц ......................................... 28
Зураг 13 Судалгаанд хамрагдсан компаниудын чанарын хяналтын хэлтэс ................................. 32
Зураг 14 Чанарын хяналтын хэлтэсийн үйл ажиллагааны үр дүн ................................................. 32
Зураг 15 Ажлын гүйцэтгэлийг үнэлгээнд ажилчдын сэтгэл ханамж ............................................ 33
Зураг 16 Ажлын гүйцэтгэлийг үнэлэх давтамж .............................................................................. 33
Зураг 17 Аудиторын хараат бус байдлын нөхцөл хангагдаж байгаа эсэх .................................... 34

ХАВСРАЛТУУДЫН ЖАГСААЛТ
Хавсралт 1 Аудитын компаниудын үйл ажиллагаа ............................................................................ v
Хавсралт 2 Аудитын байгууллагын ажилтнуудаас авах санал асуулгын хуудас ......................... viii
Хавсралт 3 Аудитын үйлчилгээ авагч байгууллагын аудитын үйлчилгээг үнэлэх үнэлгээний
хуудас ..................................................................................................................................................... ix
Хавсралт 4 Аудиторын мэргэжлийн ёс зүйг үнэлэх асуулгын хуудас .............................................. x
Хавсралт 5 Аудитын байгууллагын мэргэжлийн ёс зүйн байдлын эмпирик судалгааны асуулга xi
Хавсралт 6 Аудитын байгууллагаас авсан санал асуулгын үр дүнг SPSS 20 программаар
үнэлсэн үзүүлэлт ................................................................................................................................. xiii

iii
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь iv

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ

АОУС Аудитын олон улсын стандарт


ММНБИ Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институти
ЧХОУС Чанарын хяналтын олон улсын стандарт
СЗХ Санхүүгийн зохицуулах хороо
АГҮ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
ГҮ Гүйцэтгэлийн үнэлгээ
МНБ Мэргэшсэн нягтлан бодогч
ҮАГ Үндэсний аудитын газар
EWC Ethical work climate
ECQ Ethical Climate Questionnaire

iv
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 1

УДИРТГАЛ
Аудитын байгууллагын үйл ажиллагаа нь хараат бус, аудиторууд нь аливаа
шахалт, эрхшээлд орох нөхцөл бүрэлдэхээс зайлсхийн, бодитой, бие даасан үйл
ажиллагаа явуулах хуультай. Харамсалтай нь манай зарим аудиторууд энэ эрхэм үүргээ
үл биелүүлж, санхүүгийн баримтыг дутуу дулимаг шалган судалж, шаардлага
хангахгүй буюу захиалгат дүгнэлт гаргах явдал нэлээн түгээмэл байснаас мэргэжлийн
өндөр түвшинд, батлагдсан стандартын дагуу хийгдсэн аудитын дүгнэлтэд, улмаар
аудитын байгууллагад үл итгэх байдал бий болоод байна.
Санхүүгийн зах зээлийн хөгжилд хараат бус аудитын байгууллага чухал
нөлөөтэй юм. ААН-ийн худал мэдээллийг санхүүгийн тайланд нь тусгасныг
аудиторууд маань засаж залруулалгүйгээр баталгаажуулж буй үйлдлүүд гарсаар л
байна. Тэгвэл аудиторын санхүүгийн тайланд хийсэн ганцхан буруу дүгнэлтээс
хувьцаагаар босгосон олон тэрбум төгрөгийн хөрөнгө буруу хүний гараар орж, иргэд,
хувьцаа эзэмшигчдийг хохироон, улмаар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд
нөхөж болшгүй хохирол учирч болзошгүйг анхаарах цаг нэгэнт болжээ.
Тиймээс аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалыг судлаж энэ нь аудиторын
ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөх нөлөөллийг судлах нь судалгааны ажлын зорилго
юм.

Сэдэв сонгосон үндэслэл:


Дараах үндэслэлүүдээр энэхүү сэдвийг сонгон авч мастерийн судалгааны ажлаа хийлээ.
Үүнд:
2010 онд Монгол улсын хэмжээнд хийгдсэн Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн
улсын үзлэг хийсэн. Уг үзлэгээр аудитын үйлчилгээний талаар аж ахуйн нэгж
байгууллагууд аудитын зарим компаниудын үйлчилгээ чанаргүй, аудитын үйлчилгээг
авсны дараа татвар болон мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар ороод эрсдэлд
орох магадлал их байна.
2014 онд СЭЗДС-н менежмент болон нягтлан бодох бүртгэлийн багш нарын
хийсэн “Монгол улсын санхүүгийн секторын ажлын ёс зүйн уур амьсгалыг үнэлэх нь”
сэдэвтэй судалгааны ажилд аудитын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалын
тусгайлан судлах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Аудитын үйл ажиллагааг гардан гүйцэтгэгч аудитор нь мэргэжлийн ёс зүй,
стандартыг бүх түвшинд ханган ажиллах ёстой бөгөөд монгол улсын аудитын салбарын
хувьд ажлын ёс зүйн хэм хэмжээнд хандах хандлагыг сайжруулах нь өнөөгийн
тулгамдаж буй асуудал байгаа тул энэхүү сэдвийг сонгон авлаа.

Сэдвийн судлагдсан байдал:


Аудиторын ажлын гүйцэтгэлийн судлагдсан байдлын тойм:
• Д.Сарантуяа, (2005) “Тээвэр зуучлалын байгууллагуудын ажилтны ажлын
гүйцэтгэлийг үнэлэх системийг боловсронгуй болгох нь”
• Д.Батбилэг, (2014) “Аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй
болгох нь”

1
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 2

• Б.Цогзолмаа, (2008) “Төмөр замын зорчигч үйлчилгээний ажилчдын ажлын


гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах нь”
• Н.Орхон, (2011) “Арилжааны банкны салбарын удирдах ажилтнуудын ажлын
гүйцэтгэлийн үнэлгээний системийг сайжруулах нь”
• А.Цогтбаатар, (2013) “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох
зарим асуудал”
• О.Золбоо, (2013) “Гүйцэтгэлийг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох арга
замууд”
• Ц.Энэрэл, (2013) “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг боловсронгуй
болгох нь”
Ёс зүйн уур амьсгалын хэмжилтийн судлагдсан байдлын тойм:
Ёс зүйн уур амьсгалын чиглэлээр монгол хэл дээр Г.Нарантунгалаг,
Б.Дэлгэрсайхан, Ц.Булган, А.Одгэрэл “Монгол улсын санхүүгийн секторын ажлын ёсзүйн
уур амьсгалыг үнэлэх нь”
Гадаад хэл дээр дараах судалгааны ажлууд хийгдэж байсан байна. Үүнд:
• B.Cullen, Б. В. (1988). Ёс зүйн ажлын уур амьсгалын зохион байгуулалт ундэс
• James Agarwal, David Cruise Malloy нар “Ашгийн бус байгууллагын ажлын ёс
зүйн уур амьсгалын эмпирик судалгаа”
• Arnaud, A. (2006) “Мэргэжлийн ёс зүйн хандлагыг тодорхойлох нь” сэдвээр
АНУ-ын эрдэмтэн эрдэм шинжилгээний өгүүлэл
• Alteer, AM, Yahya, SB, Haron, Md.H. (2013) Аудиторын хувийн үнэт зүйлс ба ёс
зүйн уур амьсгалын ялгаатай түвшний ёс зүйн шинжилгээ
• Jeroen M. (2005) Олон нийтийн салбарын ёс зүйн уур амьсгалыг тодорхойлоход
асуулга ашиглах нь
• Olson, L. (1995). Эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүйн уур амьсгалыг
тодорхойлох нь
• Schneider нь Б.. (1975). Ажлын сэтгэл ханамж, зохион байгуулалтын уур
амьсгалын хоорондын харилцан хамаарал
• VanSandt, C. (. (2001). Ёс зүйн ажлын уур амьсгал, ёс суртахууны хоорондын
хамаарлын шинжилгээ
• Виктор, Б.,. (1987). Байгууллагын ёс зүйн уур амьсгал нь онол, арга хэмжээ
• Williams, Б. (1985). Ёс зүй болон гүн ухааны хязгаар. Кэмбриджийн, Харвардын
их сургуулийн хэвлэл
Манай улсын хувьд аудитын компаний дотоод стандарт, зэрэглэл, эрхзүйн орчныг
сайжруулах чиглэлээр бичсэн төгсөлтийн ажил, магистр, докторын ажил, диссертациуд
байдаг ч уг сэдвээр судалгаа хийж энэ талаар бичсэн төгсөлтийн ажил, магистр,
докторын ажил, диссертаци байхгүй. Байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгал гэсэн
ойлголт нь манай улсын хувьд монгол хэл дээр орчуулагдсан онолын ном сурах бичиг
байдаггүй тул шинэлэг нэр томъёо юм. Тиймээс энэ асуудал манайд төдийлөн сайн
судлагдаагүй гэж хэлж болно.

Судалгааны зорилго:
Аудитын байгууллагуудын ажлын ёс зүйн уур амьсгалд эмпирик судалгаа хийх замаар
өнөөгийн нөхцөл байдлыг судалж, ёс зүйн уур амьсгал болон аудиторын ажлын

2
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 3

гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг тодорхойлох, аудиторын ажлын гүйцэтгэлийг


сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Судалгааны зорилтууд:
Дээрх зорилгыг хангахад чиглүүлж дараах зорилтуудыг тавьж ажиллалаа. Үүнд:
 Аудиторын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний онол арга зүйг судлах
 Байгууллагын ёс зүйн уур амьсгалын шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг
онолын түвшинд судлах
 Аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын өнөөгийн байдлыг судлах
 Судалгааны үр дүнд тулгуурлан санал, зөвлөмж боловсруулах

Судалгааны обьект:
МУ-д аудитын үйл ажиллагаа явуулж байгаа 107-н аудитын компаниас 10 аудитын
компани сонгон авч судалгаа явуулсан.

Судалгааны арга:
Асуулга, анкет, баримт бичиг, түүврийн арга

Судалгааны ажлын бүтэц хэмжээ:


Уг судалгаагаар аудитын компанийн ёс зүйн уур амьсгалыг судалсан.

Энэхүү судалгааны ажил нь удиртгал, судалгааны зорилго зорилт, судлагдсан


байдлаас гадна 3 бүлгээс бүрдэнэ.
Нэгдэгээр бүлэг: Аудиторын ажлын гүйцэтгэл ба ёс зүйн уур амьсгалын онолын
үндэс
Хоёрдугаар бүлэг: Аудитын байгууллагын ажлын гүйцэтгэл болон ёс зүйн уур
амьсгалын байдалд хийсэн судалгаа. Судалгааны ажлаа SPSS 20 програм ашиглан
өгөгдлөө боловсруулж, дүгнэлтийг гаргасан.

Гуравдугаар бүлэг: Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын


ажлын ёс зүйн уур амьсгалын хамаарлын шинжилгээ

3
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 4

I БҮЛЭГ. АУДИТОРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БА ЁС ЗҮЙН УУР


АМЬСГАЛЫН ОНОЛЫН ҮНДЭС

1.1 Аудиторын ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга аргачлал, тэдгээрийн онцлог


1998-2002 оны Дэлхийн эдийн засгийн хямралд өртөн олон аж ахуй нэгж
дампуурсаны дараа аудитын мэргэжилд аудитын чанарыг сайжруулах шаардлага
зайлшгүй гарч ирсэн. (Л.Агваан, 2009) Хэрвээ аудитор нь хуулийн болон мэргэжлийн
шаардлага хангаагүй бол аудитыг чанаргүй гэж үздэг. Үүнтэй холбогдон аудитын
чанарыг авч үздэг. Аудиторын гүйцэтгэж буй ажил нийгмийн өндөр хариуцлагыг
шаардаж байдаг тул аудитын байгууллагын ажлын гүйцэтгэлийг хууль дүрэм, стандарт,
мэргэжлийн ёс зүйд нийцсэн эсэхийг тодорхойлох, үнэлэх асуудал чухлаар тавигдаж
байна. Аудитын ажлын гүйцэтгэлийн чанарын тогтолцоо нь гэрээт ажлын гүйцэтгэл, ёс
зүйн шаардлага, үйлчлүүлэгчдийн хүлээн зөвшөөрөлт гэсэн хэсгээс бүрдэнэ.

1.1.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системүүдийн онцлог


Байгууллагын зорилго нь гүйцэтгэлийг өндөр байлгаж, үр ашгийг нэмэгдүүлэхэд
оршдог бөгөөд хамгийн сайн гүйцэтгэл нь байгууллагад өндөр үр ашгийг авчрах
нөхцөл нь болж байдаг. Эндээс гүйцэтгэл гэдгийг дараах байдлаар тодорхойлж авч
үзсэн байдаг.
Гүйцэтгэл гэдэг нь мэдлэгээ ашиглан үүрэг даалгаврыг биелүүлэх үйл
ажиллагаа, арга хэлбэр юм гэж ойлгож болох юм. (Д.Ариунжаргал, 2013 ) Ажлын
гүйцэтгэлийг хамрах хүрээгээр нь байгууллагын түвшинд, багийн түвшинд болон хувь
хүний түвшинд гүйцэтгэлийг хэмжих гэж ангилдаг.
Түвшин бүрийн гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт, үнэлгээг хийж буй
хугацаа харилцан адилгүй байдаг.
Зураг 1 Гүйцэтгэлийн үнэлгээний түвшин

Байгууллагын
түвшинд
Багийн
түвшинд

Хувь
хүний
түвшинд

Эх сурвалж (М.Даариймаа, 2013)


Байгууллага өндөр гүйцэтгэлтэй, өндөр үр ашигтай ажиллахад хувь хүний
ажлын гүйцэтгэл шууд нөлөөтэй байдаг. Хувь хүний ажлын гүйцэтгэлийг бодитой
үнэлсэнээр түүний байгууллагад оруулах цаашдын амжилт, үр дүнд ихээхэн нөлөөтэй.
Байгууллага бүр тодорхой цаг хугацааны давтамжтайгаар ажиллагсдынхаа ажлын
гүйцэтгэлд үнэлгээ хийж байдаг. Энэ нь байгууллагын чанартай өндөр гүйцэтгэл,
амжилтыг хангах үндэс болж өгдөг. (Ц.Цэцэгмаа, 2001) Ажилтны ажлын гүйцэтгэлийг
үнэн зөв үнэлэх нь түүний байгууллагад оруулах цаашдын амжилт, үр дүнд ихээхэн
нөлөөтэй. Хэрвээ байгууллагын удирдлага гүйцэтгэлийг бодитоор үнэлж чадахгүй бол
4
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 5

нэр хүнд унах, ажиллах хүчний тогтворгүй байдал, чадварлаг ажилчид байгууллагыг
орхин гарах, хүлээсэн үр дүнд хүрэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар гардаг байна
(П.Наранцэцэг, 2014).
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргүүдийн
нэг болдог. Байгууллага нь үйл ажиллагааны онцлог, байгууллагын соёлын түвшин,
хамт олны уур амьсгал, удирдлагын арга барил, тавьсан зорилготойгоо уялдуулан
гүйцэтгэлийн үнэлгээний арга хандлагуудаас сонгох шаардлагатай. Ажлын
гүйцэтгэлийн үнэлгээний олон арга, хандлага байдаг ба тэдгээрийг дараах байдлаар
бүлэглэн авч үзэж болно. (Kramar R, Mcgraw P, Schuler R Human resource management in
Australia. Perth, 1997). Үүнд:
1. Харьцуулж жиших зэрэглэх арга
2. Зорилтод тулгуурласан арга
3. Тоон болон чанарын үнэлгээний аргууд
Зураг 2 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргуудын ангилал

Ажлын гүйцэтгэлийн
үнэлгээний аргууд

Хувь хүний Багийн


гүйцэтгэлийг гүйцэтгэлийг Бусад аргууд
үнэлэх аргууд үнэлэх аргууд

- Тайлан бичих
-Эссэ бичих - Энгийн зэрэглэх
-Онцгой нөхцөл байдлын - Хосолсон - Гүйцэтгэлийн тест
харьцуулалт - Албан байранд
-График үнэлгээний
-Оноогоор зэрэглэх хянах
-Хяналтын хуудас
-Ажлын стандарт
-Зан байдлаар үнэлэх
- 360 градусын арга

Эх сурвалж: Г.Гантөгс (2010) Хүний нөөцийн менежмент, х198-201


Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Зураг 2-т харуулсанчлан 3 ангилагдах бөгөөд дотроо олон
аргуудтай байдаг ба тэдгээрийн давуу болон сул талыг харуулъя. (Хүснэгт I-1)

5
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 6

Хүснэгт 1 Гүйцэтгэлийн үнэлгээний аргуудын давуу болон сул талууд

№ Үнэлгээний Давуу тал Сул тал


арга
1 Тодорхой сэдэв тайлан бүхий Бичиг цаастай их зууралдсан,
загварын дагуу тайлан хэтэрхий урт тайлан бичих, хувь
Тайлан бичих

бичигддэг. Иймээс бичиг хүний бичгийн ур чадвар тайланд


арга

цаастай зууралдах ажлын нөлөөлөх, чухам ямар гүйцэтгэл


ачааллыг багасгадаг. гарсан нь тодорхойгүй, хийсвэр,
бодит биш, хэмжигдэх боломжгүй
зүйл бичсэн байдаг.
2 Үнэлэгч тодорхой цаг Удирдагч болон үнэлэгч нь нөхцөл
байдлын

хугацаанд өөрийн нүдээр байдлын тэмдэглэлийг хадгалж байх


Онцгой
нөхцөл

арга

харж тэмдэглэж авна шаардлагатай болдог. Энэ арга нь


цаг хугацаа шаарддаг их дарамттай
арга
3 Энэ арга нь тоон ба бичгийн Хувь хүний онцлог, туршлага, дадал
үнэлгээний арга

үнэлгээг хоёуланг нь зэрэг нь ялгаатай байдаг тул хүн


ашигладаг болгонд нэг хэмжүүр тулгах нь
График

үнэлгээ өгч буй хүнд хэцүү. Мөн


үзүүлэлтийг сонгож авахад хэцүү
бас тайлбарлахад ч бэрхшээлтэй
байдаг
4 Ажиллагчдын зан байдлыг Асуултанд хариулт өгөх, хариултыг
хуудасны
Шалгах

үнэлэхэд ашигладаг нэгтгэн дүгнэх нь хэцүү, бас их цаг


арга

зарцуулдаг гэх мэт сул талтай.

5 Хоёр талын оролцоотойгоор Боловсронгуй болтлоо нилээд хэдэн


(зангууны)

боловсруулдаг эргэх холбоо удаагийн туршилт цаг хугацаа,


байдлын
арга

харилцааг идэвхжүүлдэг. зардал шаардана.


Зан

6 Мэдээллийг хангалттай Хэт субъектив шинжтэй,


бичих арга

өгдөг, ажилтны бичих чадвар, үнэлүүлэгчийн бичих чадвар


Эссэ

өөрийгөө илэрхийлэх чадвар нөлөөлдөг, цаг хугацаа их шаарддаг.


зэрэг давхар мэдээлэл авах
боломжтой.
7 Хувь хүний гүйцэтгэлийг Боловсронгуй болтлоо цаг хугацаа
үнэлэхэд илүү тохиромжтой шаарддаг, бичиг цаасны ажил ихтэй.
360 градус

арга бөгөөд нэг ажилтныг


олон субьект үнэлэх учраас
үнэлгээний үр дүн бодитой
гарна.
Эх сурвалж:Г.Гантөгс (2010) Хүний нөөцийн менежмент х198-200
Дээрх аргуудын давуу болон сул талыг харьцуулсаны үндсэн дээр 360 градусын
аргыг ашиглан ажлын гүйцэтгэлийг үнэлэх нь тохиромжтой гэж үзсэн. Milliman.J.Z
1994 онд хийсэн судалгаагаар 360 градусын аргаар үнэлэх нь бусад аргыг бодвол илүү
үр дүнтэй гэдгийг судалгаагаар харуулсан байна.

6
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 7

Дэлхийн II дайны үед Герман цэргийн арми анх удаа гүйцэтгэлийг олон эх
үүсвэрээр үнэлэх анхан шатны мэдээллийг цуглуулж хэрэглэдэг байсан (Jeffrey
H.Greenhaus., 2009). Түүнээс хойш “360 градусын үнэлгээний арга”-г хөгжүүлэх санаа
нь 1990-д оны хүний нөөц ба байгууллагын хөгжлийн мэргэжилтнүүдийн ойлгосон
ухагдахуун болж байсан юм.
360 градусын үнэлгээ нь тал бүрээс эргэх холбоотойгоор үнэлгээ хийж, дүгнэлт
гаргадгаараа хуучны үнэлгээнээс онцлог давуу талтай болж өгсөн байна. Тал бүр гэдэг
нь ажилтны шууд удирдлага, тухайн ажилтны үйлчлүүлэгч, мөн түүнчлэн өөрийн
үнэлгээ ч байж болно. Үүнд голлох хүчин зүйл нь баг хамт олны үнэлгээ болон
харилцагч үйлчлүүлэгчийнх нь ажил хэрэг дэх сэтгэл ханамжыг онцлон авч үздэг.
Ингэснээр ажилтнуудаа илүү үр ашигтай зохион байгуулах, удирдах боломж бүрдэх
юм.
Зураг 3 Ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360 градусын арга

Үнэлүүлэгч
өөрөө
Ижил
түвшний Удирдагч
ажилчид
Үнэлүүлэгч

Хамтран
ажиллагсад Хэрэглэгч

Эх сурвалж: (Armstrong M. , 2009)


Ихэнх компаниуд ажилчдынхаа үнэлгээнд олон үнэлэгчийн системийг ашигладаг
болсон байна. Компаниуд албан ёсны өөрийн үнэлэмжийг ашиглах нь ажилчдыг
өөрсдийн хөгжилд идэвхтэй байлгах зорилготой. Ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360
градусын арга нь дараах давуу болон сул талтай байдаг.
Зураг 4 360 градусын арга нь дараах давуу болон сул тал

Давуу тал Сул тал

Байгууллагын зорилго, үйл


Байгууллагын соёлд эерэг нөлөөтэй
ажиллагаатай уялддаггүй

Мэдээллийг олон шинэ эх үүсвэрээс авах Тухайн хүмүүсийн хариулт шударга


боломжтой ингэснээр үнэлгээ илүү бодитой үнэнч байх эсэх нь эргэлзээтэй
болдог

Хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаарддаг,


Ажилтны хариуцлагатай байдлыг бичиг цаасны ажил ихтэй
нэмэгдүүлдэг
Эх сурвалж: http://www.whatishumanresource.com/360-degrees-performance-appraisal

7
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 8

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх явцад гардаг алдаанууд:

Байгууллагын удирдлага ажилтны гүйцэтгэлийг бодитоор үнэлж чадахгүй бол


нэр хүнд нь унах, ажиллах хүчний тогтворгүй байдал, чадварлаг ажиллагсад
байгууллагыг орхин гарах, хүлээсэн үр дүнд хүрэхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд
гардаг. Ажлын гүйцэтгэлийг үнэлэх явцад гардаг алдаанууд:
• Дан ганц шалгуурыг ашиглах: Аливаа албан тушаалтанд олон үүрэг хүлээж,
хариуцлага ноогдсон байдаг бөгөөд үүрэг нэг бүрийг үнэлэхэд бэрхшээлтэй байдаг.
Ихэнх байгууллагуудын хувьд энэхүү бэрхшээлийн улмаас бусад үүргийг
харгалзахгүйхээр ганцхан өөрийн нэг шалгуураар тухайн ажилтны ажлын
гүйцэтгэлийг үнэлэх хандлагатай байдаг. Энэ тохиолдолд бусад үүргүүдийг
орхигдуулах алдаа гардаг.
• Хөнгөн хандах: Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэгч бүр өөрийн гэсэн үнэлгээ
өгөх систем, аргачлалтай байдаг. Тэрээр бодит үнэлгээ өгөхдөө хэт их ач холбогдол
өгөх, эсвэл огт тоомсорлохгүй байх тохиолдлууд байдаг. Үүнээс болон бодит
гүйцэтгэлээс илүү өндөр үнэлгээ өгөх, эсвэл хэт хатуу үнэлж, доогуур дүн тавих
тохиолдлууд гардаг.
• Тогтмол гэж үзэх хандлага: Ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэхдээ өмнө нь
үнэлсэн байдалд тулгуурлах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл нэг сайн ажиллаж
үнэлүүлсэн хүн дандаа өндөр үнэлгээ авах, нэг муу үнэлгээ авсан эсвэл нэг алдаа
гаргасан бол дараагийн хугацааны үнэлгээ мөн тааруу байх хандлага гардаг.
• Нэр хүндийг үнэлэх хандлага: Үнэлэгч маань нэг хүн дээр үнэлгээг өгөхдөө тухайн
ажилтны бусад зүйлийг харгалзах нь олонтаа. Тухайлбал: Хэрвээ ажилчин найдвар
хүлээсэн бол тэр нь бүрэн онцлог шинжээрээ үнэлэгдэж байнаа гэсэн үг юм.
• Шинэ сэтгэгдлийн хандлага: Гүйцэтгэлийн үнэлгээний давтамж цөөнтэй, хугацаа
холдох тусам энэ хандлага гарах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл жилээр
гүйцэтгэлийг дүгнэдэг тохиолдолд сүүлийн хэдхэн сарын эсвэл өдрийн гүйцэтгэл
дүгнэгдэх болно. Учир нь хугацааны эхээр юу хийгдсэн тухай мэдээлэл мартагдсан
байх магадлалтай.
• Ижил төстэй байдлын хандлага: Үнэлэгч хүмүүс маань рейтинг тогтоохдоо
өөртөө байгаа зан чанарын дагуу нэг асуудалд хандвал тэр нь ижил төстэй алдаа
болно. Ажилтны гүйцэтгэлийг үнэлж байх үедээ ажилтны тухайн үед байгаа
байдлаар нь төсөөлж үнэлэх тохиолдол олонтаа байдаг.
• Зохицуулах хандлага: Хувь хүн бүрийг хэрхэн ажилласан бэ гэдэг асуудлыг
шийдсэний дараа гүйцэтгэлийг үнэлж үнэлгээг өгдөг нь ихэнхи байгууллагад
харагддаг.

1.1.2 Аудиторын ажлын гүйцэтгэлийн стандарт, чанарын хяналт


1998-2002 оны Дэлхийн эдийн засгийн хямралд өртөн олон аж ахуй нэгж
дампуурсаны дараа аудитын мэргэжилд аудитын чанарыг сайжруулах шаардлага
зайлшгүй гарч ирсэн. IFAC (2007) нь чанар бол аудитын олон улсын стандартын
хамгийн чухал суурь шинж чанар юм. Энэхүү чанарын талаарх стандартууд нь аудит
хийх тайлбар бөгөөд ямар нэг албадлагын шинжгүй, хоёрдмол утгагүй найруулагдсан,
өндөр чанартай аудитын үйлчилгээгээр хангахаар төлөвлөгдсөн байдаг. Хэрвээ аудитор

8
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 9

нь хуулийн болон мэргэжлийн шаардлага хангаагүй бол аудитыг чанаргүй гэж үздэг.
Үүнтэй холбогдон аудитын чанарыг авч үздэг.

Аудитын чанарт нөлөөлөгч хүчин зүйлсийг эрчимтэй судалж байна. Америкийн


нэгдсэн улсын МНБИ (1992), Их Британы санхүүгийн тайлагналын зөвлөл зэрэг
байгууллагаас гаргасан чанарыг нэмэгдүүлэх хэлэлцүүлэгт аудиторын боловсролын
түвшин (дүүргэсэн кредит цаг), аудиторын туршлага (ажилласан жил) хамгийн чухал
нөлөөтэй гэж үзсэн. Чанарын Хяналт Олон Улсын Стандарт-1 (ЧХОУС1)-ийн дагуу
аудитын чанарын хяналтын тогтолцоо нь дараах 6 элементээс бүрддэг гэж үзсэн. Үүнд:

Зураг 5 Аудитын чанарын хяналтын тогтолцоо

Аудитын чанарын хяналтын


тогтолцоо

Үйлчлүүлэгчий
Ёс зүй
Манлайлал н хүлээн
шаардлага
зөвшөөрөлт

Гэрээт ажлын
Хүний нөөц Мониторинг
гүйцэтгэл

Эх сурвалж: ЧХОУС-1 ACCA гарын авлага х63

АОУС 220: Санхүүгийн тайлангийн аудитын чанарын хяналтыг гэрээт ажлын


түвшин бүр дээр чанарын хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Тус
стандарт нь танилцуулга, зорилго, шаардлагууд болон стандартын практик хэрэглээ ба
бусад тайлбар материал агуулгаас бүрдэнэ.

ЧХОУС 1: Аудит санхүүгийн тайлангийн нягтлах гэрээт ажил болон бусад


баталгаажуулалт, холбогдох үйлчилгээг гүйцэтгэдэг компанийн чанарын хяналт бөгөөд
аудитын байгууллагын түвшний хувьд чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэн дагаж
мөрдөх талаар тусгасан. Энэхүү стандарт нь танилцуулга, зорилго, тодорхойлолт,
шаардлагууд, стандартын практик хэрэглээ ба бусад тайлбар материал гэсэн хэсгүүдээс
тогтоно. Тус стандарт нь чанарын хяналтын талаар аудитын компанийн хүлээх
хариуцлагыг тодорхойлсон ба стандартын үндсэн агуулга нь аудитор, аудитын
байгууллагын хувьд аудитын стандарт, холбогдох хууль эрх зүйн актыг мөрдөж байгаа
болон гаргасан дүгнэлт нь бодит байдлыг үнэн зөв илэрхийлсэн гэдгийг үндэслэлтэй
нотолгоогоор батлахад чиглэгдсэн хяналтын тогтолцоог бий болгоход чиглэгдэж байна.
Мөн тус стандарт чанарын хяналтын тогтолцоо, түүний үндсэн элементүүд болох
9
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 10

аудитын компанийн хүлээх хариуцлага, ёс зүйн үндсэн шаардлага, аудитын гэрээт


ажлыг хүлээн зөвшөөрөх болон үргэлжлүүлэх, хүний нөөцийн удирдлага, гэрээт ажлын
гүйцэтгэл, хяналт шинжилгээний асуудлыг нэлээд дэлгэрэнгүй тусгаснаараа чанарын
хяналтын АОУС220-с ялгаатай.

Аудит ба баталгаажуулалтын Олон Улсын Стандартын Зөвлөлийг үзэл баримтлалын


хүрээнд аудитын байгууллагын түвшин дахь онцлог шинж чанаруудыг дараах байдлаар
тодорхойлсон.

Хүснэгт 2 Аудитын мэргэжлийн үйлчилгээний онцлог байгууллагын түвшингээр

Үзэл баримтлалын
Онцлог шинж чанар
элемент

• Засаглалын зохицуулалт нь хараат бус байдлыг бий болгох ба


зохистой “Tone at the top” хангасан байна.

• Аудитын чанарт чухал нөлөөтэй хувийн зан чанаруудыг


урамшуулан дэмжинэ.
• Аудитын чанарт байгууллагын санхүүгийн асуудал дахь
Орц – Үнэ цэнэ, Ёс шийдвэр гаргалт нь сөргөөр нөлөөлөх ёсгүй.
зүй болон хандлага • Байгууллага нь партнер болон өөрийн ажилчиддаа өндөр
түвшний техникийн дэмжлэгээр хангахыг чухалчлан авч үзэх
ёстой.
• Байгууллага нь хүндрэлтэй асуудлыг шийдэх дотоод соёлыг
дэмжинэ.
• Үйлчлүүлэгчийг хүлээн авах болон цаашид үргэлжлүүлэх
шийдвэр гаргах тогтвортой систем бий болгоно.

Орц – Мэдлэг, • Партнер болон ажилтнууд нь бий болсон асуудлуудыг


туршлага ба цаг шийдвэрлэх хангалттай цаг хугацаагаар хангагдсан байх
хугацаа
• Ажил гүйцэтгэх багийг зохистой бүрдүүлэх
• Партнерууд болон ахлах ажилтнууд нь туршлага багатай
ажилтнуудаа тодорхой хугацаагаар үнэлгээ хийх ба “ажлын
байран дээрх” сургалтаар зааж сургаж удирдан явна.
• Аудит, НББ болон мэргэших сургалтуудыг партнер болон
ажилтнуудын дунд явуулна.

10
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 11

Орц – Аудитын үйл • Аудитын арга зүй нь мэргэжлийн стандартуудын өөрчлөн


явц болон чанарын сайжруулалт ба дотоод чанарын хяналтын тогтолцоо болон
хяналтын горим гадаад шинжилгээний дүгнэлтэд зохицсон байна.

• Аудитын арга зүй нь багийн бие даасан гишүүдийн мэргэжлийн


үл итгэх хандлага болон мэргэжлийн зохистой дүгнэлт гаргахыг
урамшуулан дэмжинэ.
• Арга зүй нь аудитын ажлыг үр ашигтай хяналт шалгалт болон
нягтлах ажлыг шаарддаг.
• Арга зүй нь аудитын зохистой баримтжуулалтыг шаарддаг.
• Хатуу чанга чанарын хяналтын горим бүрдсэн байх ба аудитын
чанарыг хянан шалгаж, үр дүнд нь зохистой арга хэмжээнүүдийг
авна.
• Шаардлагатай тохиолдолд гэрээт ажлын чанарын хяналт нь зүй
зохистой хэрэгжсэн байх.

Гарц Аудитын байгууллагаас

• Ил тод тайлангууд
• Жилийн тайлангууд

Аудитын зохицуулагч нараас

• Аудитын байгууллагын шалгалтын үр дүнгийн нэгдсэн


дүгнэлт өгөх

Харилцан хамаарал Доорх этгээдүүдийн үр дүнтэй харилцан хамаарал

Аудиторууд ба удирдлага, төр засгийн холбогдох албан хаагчид,


хэрэглэгч, зохицуулагчид

Удирдлагууд ба төр засгийн холбогдох алба хаагчид, хэрэглэгч,


зохицуулагчид

Төр засгийн холбогдох алба хаагчид ба хэрэглэгч, зохицуулагчид

Зохицуулагч ба хэрэглэгчид

Орчин нөхцлийн • Бизнесийн туршлагууд болон компанийн тухай хууль


хүчин зүйлс
• Санхүүгийн тайлагналтай холбоотой хууль тогтоомжууд
• Мөрдөгдөж буй санхүүгийн тайлангийн үзэл баримтлал
• Компанийн засаглал
• Мэдээллийн систем
• Санхүүгийн тайлангийн цаг хугацаа
• Соёлын үнэт зүйлс

Эх сурвалж: Audit Quality Framework, IAASB, 2012

11
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 12

1.2 Байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалын онолын ойлголт, шалгуур


үзүүлэлт
ETHICAL WORK CLIMATE гэсэн нэр томъёо нь үгчлэн орчуулвал “Ажлын ёс
зүйн уур амьсгал” бөгөөд энэхүү нэр томъёог онолын үүднээс утгачлан орчуулвал
“Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх хандлага” гэсэн утгыг илэрхийлж
байна гэж судлаач миний бие үзэж байна.

1.2.1 Ёс зүйн уур амьсгалын онолын хөгжил, үндсэн ойлголт


Ажлын ёс зүйн уур амьсгалын талаарх ялгаатай онолын ойлголтыг тодорхой болгох нь
судалгааны чиг хандлагад чухал ач холбогдолтой тул дараах нэр томъёог авч үзлээ.
• Ёс суртахуун нь ёс суртахууны философи нь хүн аливаа зүйлсийг маш олон талаас
тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг. Хүмүүсийн ёсзүйн үнэлэмжид
дентологик үнэлгээ болон телелогик үнэлгээ аль аль нь нөлөө үзүүлдэг. Дентологик
гэдэг нь зөв буруугийн талаарх уламжлагдаж ирсэн зан төлөв бол телелогик гэдэг нь
үр дагаврыг тооцоолж хандаж буй зан төлөвийг хэлнэ. Дентологик үнэлгээ нь худал
хэлэхгүй байх, хууран мэхлэхгүй байх, үнэнч шударга байх гэх мэт хувь хүний зан
төлөвийн хэм хэмжээгээр илрэн гардаг. Дентологик философичид хувь хүмүүсийг
“дентологик үнэлгээгээр илрэн гарч ирсэн зүйлсийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх үүргээ
өөрсдөө хүлээдэг” (Hunt, 1986) гэж үздэг.
• Ёсзүй нь тайлбар толь бичгүүдэд этик буюу ёсзүй гэдгийг дараах байдлаар
тодорхойлсон байна.
∼ Ёс суртахууны үнэт зүйл дээр тулгуурласан зан төлөвийг зохицуулах хэм
хэмжээнүүдийн цогц юм. (dictionary)
∼ Хүмүүсийн зан төлөв, хандлагад нөлөөлдөг суурь итгэл үнэмшил (Longman)
∼ Тодорхой бүлгийн хүрээнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм
хэмжээний бүрдэл юм. (Oxford)
∼ Аливааг зөв буруу гэж үзэхэд нөлөөлж буй ёс суртахууны дүрэм журам, хэм
хэмжээнүүд (Longman)
Эдгээрээс дүгнэхэд ёсзүй гэдэгт тодорхой бүлгийн хүрээнд нийтээр хүлээн
зөвшөөрөгдсөн хувь хүмүүсийг зан төлвийг зохицуулах ёс суртахууны дүрэм журам,
хэм хэмжээнүүдийн цогцыг ойлгож болно.
• Уур амьсгал нь гэдгийг тайлбар толь бичигт “тодорхой орон зай, цаг хугацаанд
тодорхой бүлэг дэх нийтлэг хандлага, стандарт, орчин нөхцөл” гэж тодорхойлсон
байна.
• Ажлын уур амьсгал: Байгууллагын ажилтнуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм
журам, практикуудыг тодорхойлсон байдлыг сэтгэлзүйн үүднээс голлон
тайлбарласан ойлголтыг ажлын уур амьсгал гэнэ (Schneider, 1975).
• Байгууллагын уур амьсгал: Байгууллагын уур амьсгал гэдэг нь байгууллагын үнэт
зүйлийн тогтолцоонд суурилсан байдаг. Байгууллагын бүх гишүүдийн
ухамсартайгаар хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнээс байгууллагын уур амьсгал нь
харьцангуй хязгаарлагдмал бөгөөд түр зуурын шинжтэй, шууд хянан удирдах
боломжтой тул уур амьсгалыг хэд хэдэн тогтсон хэмжүүрүүдийг ашиглан
харьцангуй статик төлөвт оруулж хэмждэг (James l. R., 1974).

12
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 13

Байгууллагын уур амьсгал болон ажлын ёсзүйн уур амьсгалыг хооронд нь ялгах нь
чухал юм. Байгууллагын уур амьсгал гэдгийг байгууллагын гишүүдийн бий болгосон,
тэдгээрийн зан төлөвт нөлөөлдөг бөгөөд тэдний бусдаас ялгарах дүр төрх, имиджийг
бүрдүүлдэг ойлголт (Tagiuri, 1968) гэж үздэг. Тиймээс Виктор, Куллин нар ёсзүйн уур
амьсгалыг байгууллагын ажлын уур амьсгалын нэг хэмжүүр юм гэж үзжээ.
Байгууллагын уур амьсгалын талаарх ойлголт нь сүүлийн 40 гаруй жил ихээр
судлагдаж, хөгжиж иржээ. Forehand, Gilmer (1964:362) нар нь байгууллагын уур
амьсгалыг мөн л дээрх санаагаар тодорхойлсон байна.
• Ёсзүйн уур амьсгал: Виктор, Куллин нар анх 1980-аад оны сүүлээр “ажлын ёсзүйн
уур амьсгал” гэсэн ойлголтыг гаргаж иржээ. Тэд ажлын ёсзүйн уур амьсгалыг
“байгууллагын ёсзүйн хэм хэмжээ болон ёсзүйн асуудлыг хэрхэн зохицуулах
талаарх нэгдсэн ойлголт юм” (Victor, 1987) хэмээн тодорхойлсон байна.
Хувь хүний ёс суртахууны хөгжлийн талаарх бүтээлүүдэд хувь хүний шинж
чанар нь дангаараа ёс суртахууны болон ёсзүйн зан төлөвийг тайлбарлахад хангалтгүй
юм. Тиймээс хувь хүний ёс суртахууны зан төлөвт нөлөөлөх нийгмийн хүчин зүйлийн
нөлөөллийг судлах явдал өсөн нэмэгдэж байна (Kurtines, 1984). Эндээс харахад
хүмүүсийн тодорхой орчин дахь ёсзүйн уур амьсгалыг зохистой төлөвшүүлэхэд
чиглэгдсэн нийгмийн олон хүчин зүйлсийг удирдах боломжтой гэсэн санаа гарч байна.
Харин сэтгэл судлаач Kохлберг болон түүний хамтрагчид ёс суртахуун болон
ёсзүйн зан төлвийг нийгмийн хүрээнд авч үзэхийн тулд “ёс суртахууны орчин” болон
“нийгмийн бүлэг”-ийн талаарх үндсэн ойлголтуудыг гаргаж ирсэн байна (Higgins,
1984).
Ёсзүйн уур амьсгал нь ёсзүйн соёлоос ялгаатай ойлголт юм. Ёсзүйн уур амьсгал
нь тухайн цаг мөчид аливаа үйлдэл хэрхэн хийгдэж байгааг ойлгож байгаа бол ёсзүйн
соёл гэдэг нь ёсзүйн талаар тухайн орчинд тогтсон үзэл баримтлал юм (B.Cullen, 1988).
Ёс суртахууны уур амьсгалын асуудал нь “энгийн хэрэгсэл болон байгууллагын
оролцогчдын хүртэхүй дэх байгууллагын соёлын ёс суртахууны хэм хэмжээ” юм
(B.Cullen, 1988).
Байгууллага бүр өөрийн бизнесийн үнэт зүйлсийг зохистой бүрдүүлэх
стратегийн зорилгыг дэмжих олон удирдлагыг хэрэгжүүлж байдаг. Тэдгээрийн нэг гол
бүрэлдэхүүн хэсэг нь байгууллагын орчин дахь ажилтнуудын зан төлөвийг удирдах
асуудал бөгөөд байгууллагын хувьд зөв буруугийн талаарх нэгдмэл ойлголтыг бий
болгох, түүнийг дэмжсэн уур амьсгал бүрдүүлэх асуудал чухал юм. Үүнийг судлаачид
ажлын ёсзүйн уур амьсгал гэж тодорхойлсон бөгөөд байгууллагын бизнесийн онцлог,
үнэт зүйлсээс хамааруулан судалж иржээ.

1.2.2 Ёс зүйн уур амьсгалын төрлүүд, тэдгээрийн шалгуур


Судлаачид ажлын ёсзүйн уур амьсгалын төрлүүдийг дараах үндсэн 2 хүчин зүйлсээс
хамааруулан ангилж авч үздэг.

13
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 14

Хүснэгт 3 Ёс зүйн уур амьсгал

Нэг. Ёсзүйн уур амьсгалын шинжлэх Ангилал


түвшин
Шинжлэх түвшин - Locus of analysis 1.1 Хувь хүний түвшин- Individual
Байгууллагын ёсзүйн шийдвэрт нөлөөлж Хувь хүний түвшин дэх шийдвэр гаргалт
буй ёс суртахууны учир шалтгааныг нь өөрийн дахин давтагдашгүй онцгой
тодорхойлж буй бүлгийг төлөөлсөн шинж чанараар тодорхойлогдох ба хувийн
ойлголт юм. Анх 1957 онд Merton хүсэл сонирхолд тулгуурлаж, өөрийн
байгууллага дахь хувь хүний зан төлөв, бодол санаа, үнэлгээ хэмжүүрийг
хандлагад нөлөөлж буй ялгаатай баримтлах хандлага юм.
бүлгүүдийг “байгууллагын” болон 1.2 Байгууллагын түвшин – Local
“нийгмийн” гэсэн 2 түвшинтэй гэж Ёсзүйн шийдвэр гаргалтад байгууллагын
гаргажээ. Байгууллагын түвшин гэдэгт ашиг сонирхолыг чухалд авч үзэх хандлага
байгууллага дотор хамаарагдаж байгаа юм. Жишээлбэл, компанийн ашиг,
бүлгүүдийг авч үзсэн бол нийгмийн гэдэгт стратегийн давуу тал гэх мэт (B.Cullen,
байгууллагын гадаад орчноос нөлөөлж 1988).
буй нөлөөллүүдийг авч үзжээ. Хожим 1.3 Нийгмийн түвшин – Cosmopolitan
1988 онд Виктор, Куллин нар дээрх 2 дээр Ёсзүйн шийдвэр гаргалтад хүмүүний сайн
нэмж хувь хүний түвшний нөлөөллийг сайхан байдал, нийгэм эдийн засгийн ач
тодорхойлж гаргасан байна. Хувь хүний холбогдол хамгийн чухал гэж үзэх
түвшин гэдэгт хувь хүний ёс суртахууны хандлага юм.
учир шалтгааныг төлөөлөх зүйлийг
ойлгоно гэж үзжээ.
Хоёр. Ёсзүйн шалгуурууд Ангилал
Ёсзүйн шалгуурууд - Ethical criteria 2.1 Аминч үзэл – Egoism
Ёс суртахууны онолын философи нь Хувь хүн бусдад сайшаагдах болон огт
үндсэн 3 ангилалтай. Аминч үзэл, хамтач буруутхааргүй зүйл хийхийг хүсэх
үзэл, зарчимч үзэл. (Fritzche, хандлага юм. Аминч үзлийг “Хувийн ашиг
1984)(Williams, 1985) Эдгээр нь ёс сонирхлыг илүүд үзэх” гэж тодорхойлжээ.
суртахууны учир шалтгааны үндсэн (VanSandt, 2001). Өөрөөр хэлбэл хувь хүн
шалгуураараа ялгагдана. Өөрөөр хэлбэл өөртөө л итгэдэг, нийгмийн болон бусад
хувийн ашиг сонирхолыг илүүд үзэх, хүмүүсээс гарсан өөрийнх нь эсрэг нөхцөл
хамтын ашиг сонирхлыг илүүд үзэх, байдалд хүндэтгэлгүй ханддаг гэсэн үг юм.
зарчимаа дагаж мөрдөх байдлыг илүүд 2.2 Хамтач үзэл – Benevolence
үзэх зэргээс сонголт хийгдэнэ гэсэн үг Бүлгийн нийт гишүүдийн нийтлэг таатай
юм. Ёс суртахууны хөгжлийн сэтгэлзүйн нөхцөлийг /хамгийн ашигтай, хамгийн
онол нь ёс суртахууны цаад учир бага хохирол амсах/ хайж эрэлхийлдэг
шалтгааны шалгуурууд нь хувь хандлага юм. Хамтач үзлийн онолын суурь
хүмүүсийн ижил төстэй байдлаар зарчим нь нөхөрлөл, хүн хоорондын
нэгтгэгддэг. (Kohlberg, 1967) харилцаа, бүлгийн нягтрал, нийтийн эрх
ашиг зэрэг юм.
2.3 Зарчимч үзэл – Principle
Энэ нь өмнөх 2 хандлагаас ялгаатай. Хувь
хүн болон бүлгийн таатай байдлаас
14
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 15

илүүтэй дүрэм журам, зарчимд


тулгуурладаг. Байгууллагын дүрэм журам,
хууль, мэргэжлийн ёсзүйн код гэх мэтээс
бий болсон өөрийн ёс суртахуунаараа
хандаж байгааг хэлнэ.
Эх сурвалж: Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын материал

Ёсзүйн уур амьсгалыг дээрх 2 хүчин зүйлсээс хамааруулан дараах матриц дээр 9 төрөлд
ангилан авч үздэг байна.
Хүснэгт 4 Ёс зүйн уур амьсгалын төрөл

Locus of analysis – Шинжлэх түвшин


Individual -Хувь Local – Cosmopolitan –
хүний түвшин Байгууллагын Нийгмийн түвшин
түвшин
Egoism – Аминч Self-interest EI Company Profit EL Efficiency EC
Ethical criteria – Ёсзүйн шалгуур

үзэл Хувийн ашиг Компанийн ашиг Нийтийн эрх ашиг


сонирхол
Benevolence – Friendship BI Team Interest BL Social responsibility
Хамтач үзэл Нөхөрлөл Багийн эрх ашиг BC
Нийгмийн
хариуцлага
Principle – Personal Morality Company Rules and Laws and
Зарчимч үзэл PI Procedures PL Professional codes
Хувийн ёс Компанийн дүрэм PC
суртахуун журам Хууль болон
мэргэжлийн ёсзүй
Эх сурвалж: Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын материал

Ёсзүйн уур амьсгалын төрөл тус бүрийг дараах байдлаар тодорхойлдог.


Хүснэгт 5 Ёс зүйн уур амьсгалын төрлийн тодорхойлолт

EI-Хувийн ашиг сонирхол EL - Компанийн ашиг EC – Нийтийн эрх ашиг


Хувь хүний түвшинд Байгууллагын түвшинд Нийгмийн түвшинд аминч
аминч үзлийг авч үзэх нь аминч үзлийг авч үзэх нь үзлийг авч үзэх нь нийтийн эрх
хувийн ашиг сонирхлыг компанийн ашгийг ашгийг илэрхийлнэ. Энэ нь
илэрхийлнэ. Энэ нь хувь илэрхийлнэ. Энэ нь нийгэм эдийн засгийн
хүний өөртөө хамгийн компанийн ашиг системийг хамарсан өргөн
ашигтай гэж үзэж байгаа сонирхолд тулгуурлана хүрээн дэх ашиг сонирхолд
зүйл юм. (жишээ нь гэсэн үг юм. (жишээ нь тулгуурлана гэсэн санаа юм.
хувийн ашиг эсвэл компанийн ашиг орлого,
өөрийгөө хамгаалах) стратегийн давуу тал)
BI - Нөхөрлөл BL - Багийн эрх ашиг BC – Нийгмийн хариуцлага
Хувь хүний түвшинд Байгууллагын түвшинд Нийгмийн түвшинд хамтач
хамтач үзлийг авч үзэх нь хамтач үзлийг авч үзлийг авч үзэхийг нийгмийн

15
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 16

нөхөрлөлийг илэрхийлнэ. үзэхийг багийн эрх ашиг хариуцлага илэрхийлнэ.


Энэ нь албан бус бүлгийн илэрхийлнэ. Энэ нь Байгууллагаас гаднах бусад
хамтын ажиллагаагаар байгууллагын албан оролцогч талуудын эрх ашгийг
тодорхойлогдоно. ёсны бүлгүүдийн хамтын авч үзэхийг хэлнэ.
(жишээ нь найз нөхөд ажиллагаагаар
байх, ижил сонирхлыг тодорхойлогдоно.
хангах)
PI – Хувийн ёс суртахуун PL – Компанийн дүрэм, PC – Хууль болон мэргэжлийн
Хувь хүний түвшинд журам ёсзүй
зарчимч үзлийг авч Байгууллагын түвшинд Нийгмийн түвшинд зарчимч
үзэхийг хувийн ёс зарчимч үзлийг авч үзлийг авч үзэхийг хууль болон
суртахуун илэрхийлнэ. үзэхийг компанийн мэргэжлийн ёсзүй илэрхийлнэ.
Энэ нь хувь хүний дүрэм журам Энэ нь байгууллагаас гадуур
ёсзүйгээр асуудлыг илэрхийлнэ. Энэ нь хууль эрх зүйн актууд,
шийдэхийг хэлнэ. байгуулагын дүрэм мэргэжлийн холбоодын
журам, зарчмуудад гаргасан дүрэм журам, зарчим,
суурилна гэсэн үг юм. кодуудад тулгуурлана.
Эх сурвалж: Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын материал

Судлаачид байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч ажлын ёсзүйн уур


амьсгал ялгаатай байдаг талаар судалж дүгнэлт гаргажээ. Нийт 7 салбарт хийсэн
судалгаагаар тухайн салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарч ёсзүйн уур
амьсгалын ямар хэлбэр байх ёстойг АНУ-ын судлаач Graig V.VanSandt 2001 онд судалж
тогтоожээ. Тус судалгаагаар санхүүгийн cекторын ажлын ёсзүйн уур амьсгалыг “хууль
болон мэргэжлийн ёсзүй” гэсэн хэлбэр давамгайлсан байх ёстой хэмээн тодорхойлсон
байна.

1.3 Ажлын ёс зүйн уур амьсгалыг хэмжих судалгааны загвар, аргачлал


1988 онд Виктор болон Куллен нарын боловсруулсан ажлын ёс зүйн уур амьсгалын
онолоор ёс зүйн уур амьсгалыг тодорхойлох судалгааны асуулгын загварыг
16
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 17

боловсруулсан бөгөөд энэхүү 26 асуулгын судалгааны загвараар (“Ethical Climate


Questionnaire-ECQ”) нийт 70 гаруй эмпирик судалгаа хийн туршсан бөгөөд энэ нь
бизнесийн болон бизнесийн бус олон салбарт хийгдсэн байна. Үүнээс хойш 1993 онд
судалгааны асуулгыг сайжруулан 36 асуулттай болгосон бөгөөд шинэчлэсэн асуулгаар
ашгийн бус байгууллага буюу спортын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалыг
тодорхойлсон байна. Энэхүү судалгааны асуулга нь 5 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд ёс
зүйн уур амьсгалын 9 элементэд хамаарах 36 асуултаар ач холбогдлоор нь үнэлэх
байдлаар хийсэн байна.
Виктор болон Куллен нарын анхны боловсруулсан загвар нь 26 асуулттай
бөгөөд энэхүү судалгааны загвар нь олон байгууллага дээр судалгааны арга болж
байсан тул анхны 26 асуулгаар хийсэн судалгааны ажлыг танилцуулж байна.
Энэхүү судалгаа нь ёс зүйтэй эсвэл ёс зүйгүй компаниудыг тогтооно гэсэн айдсыг
арилгаж, байгууллагын олон төрлийг нэмэгдүүлэхийн тулд олон байгууллагаас
компаний удирдлагуудтай уулзах шаардлагатай болсон. Төгсгөлд нь ёс суртахууны
тухай семинарыг бизнес удирдлагын коллежээс явуулж, хотын 40 гаруй компаний
захирал /эсвэл тэдний төлөөлөгчид/ оролцсон. Семинарын нэг хэсэг болгож ёс
суртахууны уур амьсгалын талаар энэхүү судалгааны төслийг тайлбарлаж,
байгууллагаас сайн дурын оролцогчдыг сонгосон. Хорин байгууллага сайн дураар
оролцох буюу цаашид хэлэлцүүлэгт оролцохоор хүсэлт гаргасан. Эдгээр хориос
судлаачид хэмжээ, салбараар нь дөрвөн пүүсийг сонгож, судалгаа явуулах нөхцлийг
хангаж өгсөн: жижиг хэвлэлийн компани, хадгаламж зээлийн хоршоо, үйлдвэр, орон
нутгийн телефон утасны компанийг сонгосон байна. Хэвлэлийн компанид /33 ажилтан/
болон хадгаламж зээлийн хоршоонд /450 ажилтан/ бүх үндсэн ажилтнуудыг судалгаанд
оруулсан. Гэхдээ оролцогч байгууллагуудаас тавьсан хязгаарлалтаас болоод нөгөө хоёр
пүүсэд нь зөвхөн тодорхой ажилтнуудын бүлгийг судалсан. Телефон утасны компанид
эвлэлийн бус бүх 500 ажилтныг судалгаанд хамруулсан. Үйлдвэрт удирдлагын
ажилтнуудаас 200 хүнийг санамсаргүй түүврээр сонгож судалгаанд хамруулсан. Бүх
дөрвөн пүүсэд судалгааг их сурууль руу хаягласан буцах дугтуйтай хамт тарааж өгсөн.
Пүүсүүдийн дарга нарын стандарт албан бичигт уг судалгааг “корпорацийн ажлын уур
амьсгал”-ын судалгаа гэж тодорхойлсон ба нууцлалыг хадгална гэв.

Шнайдерын /1983:111/ “уур амьсгалын хандлага”-ыг судалгаандаа мөрдсөнөөр Ёс


суртахууны уур амьсгалын асуулгыг /ECQ/ боловсруулж, ёс суртахууны шалгуурыг
шаардсан янз бүрийн “үйл явдал, практик, журмын” талаар шийдвэрийг тухайн
байгууллагын гишүүд яаж гаргадаг тухай оролцогчдын ойлголтыг цуглуулсан /Виктор,
Куллен нар 1987/. Виктор, Куллен /1987/ нарын судалгааны зорилго нь голчилон багаж
боловсруулалт байсан ба МВА оюутнууд, их сургуулийн тэнхим, авто тээврийн
пүүсийн менежерүүдийн хязгаарлагдмал загварыг ашигласан. Багажийг бүрдүүлэгч
зүйлсийг бичиж дээр дурьдсан ёс суртахууны уур амьсгалын есөн төрлийг тэмдэглэсэн.
Төрөл бүрийг байгууллагад ёс суртахууны шалтгааны үндсэн ангид төлөөлөн гаргасан.

Ёс суртахууны уур амьсгалыг ашиглалтанд оруулах суурь болох шалгуурын


сонголт нь ёс суртахууны шалтгааны хэлбэр ба агуулгын хооронд ялгах асуудлыг бий
болгосон /Кохлберг, 1984/. Энд хэрэглэснээр ёс суртахууны уур амьсгал нь ёс
суртахууны шалтгааны хэлбэрт хамаарч байна.
17
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 18

Хэлбэр ба агуулгыг ерөнхийдөө бие даасан байдлаар гаргадаг /Кохлберг, 1984/,


учир нь ёс суртахууны шалтгааны өөр өөр хэлбэрээс ижил үнэт зүйл /агуулга/ гарч
ирнэ. Жишээ нь ашгийг дэмжсэн байгууллагын үнэт зүйл нь ёс суртахууны гурван
шалгуурын алинаас нь ч үүсэж болно /ашиг нь надад хэрэгтэй, ашиг нь миний
найзуудад хэрэгтэй, ашиг олох нь байгууллагын зорилго/.

Ёс суртахууны шалтгааны хэлбэрийн хэмжээг тэмдэглэхийн тулд асуулгыг


тусгайлан боловсруулсан. Тиймээс байгууллагын нормыг зөвхөн ёс суртахууны
шалтгааны агуулга гэж үзэх ёстой боловч асуулгын асуулт бүр ёс суртахууны
шалтгааны шалгуурын нэгэнд шууд референт агуулж байсан.

Асуулгын зүйлс нь харуулсан онолын ёс суртахууны уур амьсгалын есөн төрлийг


тус бүр төлөөлсөн. Оролцогчид 6-онооны Ликертын хэмжээс дээр асуулт бүр нь тэдний
ерөнхий ажлын уур амьсгалыг хир дэлгэрэнгүй гаргасныг заах ёстой байв. Зургаан
онооны хэмжээс нь дараах аман холбоостой байв: Огт буруу /0/, ихэнхдээ буруу /1/,
зарим талаараа буруу /2/, зарим талаараа үнэн /3/, ихэнхдээ үнэн /4/, тулйын үнэн /5/.
Оролцогчдод унших зааварчилгаа нь:

Бид та бүхнээс танай компаний ерөнхий уур амьсгалын тухай хэдэн асуулт асууна.
Танай компанид бодит байдал ямар байгаа тэр байдлаар нь хариулна уу. Та бүхний
хариулт нэргүй байх учраас аль болох үнэн шударга хандана уу.

Уур амьсгалын асуулга нь ажиглагчийн “байгууллага дахь зан байдлын хэлбэр, хэв
маягийн тодорхойлолт”-ыг тэмдэглэсэн /Шнайдер, 1975:461/. Энэ тохиолдолд зан
байдал, журам, үйл явдлыг байгууллагын шийдвэр гаргалтанд ёс суртахууны
шалгуурын хэрэглээг тусгахаар сонгосон. Уур амьсгалын асуулгыг хэрэглэснээр
бидний таамаглаж байгаагаар дунджаар оролцогчид байгууллагын обьектив
ажиглагчаар хандах байх. Гэхдээ ойлголтуудыг тодорхой сэтгэл судлалын шинж чанар
болон бусад хувь хүний ялгаагаар шүүдэг учраас үнэлгээний эсвэл сэтгэлийн
хөдөлгөөнтэй хариулт нь уур амьсгалын ойлголтыг будлиантуулдаг /Жоханнессон,
1973/. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд тохирох загварын багаж нь асуултуудыг
мэдрэмж гэхээсээ илүү тодорхойлолтыг нь онцлохыг шаардсан /Шнайдер, 1975, 1983,
Шнайдер, Снидер, 1975/. Тиймээс Шнайдерын зөвөлгөөгөөр, мөн Виктор, Куллен
нарын тэмдэглэснээр асуулгын анхны хувилбарт ёс суртахууны уур амьсгалын
хэмжилт нь “оролцогч өөрөө ёс суртахуунтай зан гаргасан эсэхээ баталгаажуулахад
анхаараагүй, мөн оролцогч ёс суртахууны уур амьсгалыг сайн эсвэл муу гэж харсан
эсэхийг онцлоогүй” байна /Виктор, Куллен нар, 1987:58/.

Онолын ёс суртахууны уур амьсгалын есөн төрлийг тодорхойлсон зүйлс нь


Варимаксын эргэлттэй үндсэн бүрэлдэхүүний шийдлийг ашигласан хүчин зүйл байсан.
Бүх дөрвөн пүүсээс субьектыг нь оруулсан ба таван хүчин зүйлс гарч ирсэн. Энэ ололт
нь өмнөх судалгаанд гарсан хүчин зүйлийн бүтцийг ихээхэн давтсан байсан /Виктор,
Куллен нар, 1987/. Одоогийн хүчин зүйлийн анализ ба өмнө судалгааны хоорондын
ялгааг доор тэмдэглэв.

Таван шинэ үүссэн хүчин зүйлсийн хүчин зүйлийн ачаалал /уур амьсгалын төрөл/
ба уур амьсгалын онолын төрлүүдийг тодорхойлох зорилготой зүйлсийг харуулав.
18
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 19

Хэмжилтийн ангиллын товчлол нь асуулт бүрт онолын уур амьсгалын төрөлд бүрдэл
хэсгийг нь тогтоож өгдөг. Жишээ нь, “BL” гэсэн тэмдэглэгээтэй зүйлсийг бичиж
байгууллагын түвшин дэх хамтач үзэл хэсгийг тодорхойлсон. Шинэ гарч ирсэн уур
амьсгалын төрлүүдийг онолынхоос ялгахын тулд халамж зэрэг эмпирик төрлүүдэд
онолын үүсэлтэй уур амьсгалын төрлүүдээс өөр өөр нэрсийг өгсөн.

Хамтач үзэл шалгуур тодорхойлогчийн хувьд хувь хүний, байгууллагын, нийгмийн


түвшний хамгийн өндөр ачаалал нь хүчин зүйл 1 дээр байсан. Энд оруулсан нь
“Хамгийн чухал асуудал бол компанийн бүх хүмүүсийн ашиг тус”, мөн “Энэ компанид
хүмүүс нэг нэгнийхээ ашиг тусаас болгоомжилдог” байв. Энэ хүчин зүйл дээр мөн
аминч үзлийн шалгуурын нийгмийн түвшний зүйлсийг ачаалласан. Виктор, Куллен
нарын /1987/ хүчин зүйлийн анализад эдгээр зүйлсийг нэгдсэн хүчин зүйл дээр
ачаалласан ба огторгуйн түвшний хамтач үзлийн тодорхойлогчид нь хууль,
тогтоомжийн хүчин зүйл дээр ачаалагдсан. Энэхүү эмпирик үүсэлтэй уур амьсгалын
төрлийг дээр тодорхойлсон онолын төрлөөс ялгахын тулд энэ хүчин зүйлийг
корпорацийн ёс зүйн уур амьсгалын халамж төрөл гэж нэрлэсэн.

Хүчин зүйл 2-ыг ёс зүйн уур амьсгалын зарчимч үзлийн нийгмийн түвшингийн
хамгийн өндөр ачааллаар тодорхойлсон. “Энэ компанид хамгийн түрүүнд авч үзэх
асуудал бол шийдвэр нь ямар нэгэн хуулийг зөрчдөг эсэх”, мөн “Энэ компанид хүмүүс
хуулийн болон мэргэжлийн стандартуудыг нарийн чанд мөрдөх ёстой болно” зэрэг
зүйлсийг энэ хүчин зүйл дээр ачаалласан. Энэ хүчин зүйл болон шинээр гарч ирсэн уур
амьсгалын төрлийг хууль ба тогтоомж гэж нэрлэсэн.

Байгууллагын түвшний зарчимч үзлийн тодорхойлогч дээрх өндөр ачааллыг хүчин зүйл
3 гэж тодорхойлоод дүрмийн уур амьсгалыг тогтоосон. Энэ хүчин зүйлд “Компанийн
журмыг мөрдөх нь маш чухал юм”, “Хүн бүр компаний дүрэм журмыг дагах ёстой”,
“Энэ компаний амжилттай хүмүүс нь энэ номоор явдаг” гэсэн зүйлсийг оруулсан.

Хүснэгт 6 Виктор ба Куллин судалгааны үр дүн

Хүчин зүйлс

Асуудал 1 2 3 4 5

1. Халамж

(BL) Энэ компанид хүн бүрт хамгийн сайн зүйл нь юу 65 07 11 -18 11


байх нь гол анхаарах асуудал мөн

Хамгийн чухал анхаарах асуудал бол компанийн бүх


(BL) хүмүүсийн ашиг тус 74 14 03 -18 12

Бидний гол анхаарах зүйл бол бусад хүмүүсийн


(BI) хувьд хамгийн сайн зүйл нь юу болох нь 73 14 10 -12 14
Энэ компанид хүмүүс нэг нэгнийхээ ашиг тусаас
болгоомжилдог

19
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 20

(BI) Энэ компанид та үргэлж хэрэглэгч, олон нийтийн 56 02 21 -42 03


хувьд зөв гэсэн зүйлийг хийх ёстой

Энэ компанид хамгийн үр дүнтэй арга бол үргэлж


(BC) зөв арга зам байдаг 48 42 00 -05 00

Энэ компанид хүн бүр юуны түрүүнд үр дүнтэй


(EC) ажиллах ёстой байдаг 59 13 37 11 -09

(EC) 54 33 15 22 -25

2. Хууль тогтоомж

(PC) Хүмүүс хууль, мэргэжлийн стандартыг бүхнээс 17 79 24 -07 00


дээгүүр тавьж, дагаж мөрдөх ёстой

Энэ компанид хууль буюу ёс суртахууны тогтоомж


(PC) нь хамгийн гол анхаарах зүйл 28 59 35 -09 17

Энэ компанид хүмүүс хуулийн буюу мэргэжлийн


(PC) стандартыг чанд сахих хэрэгтэй 16 66 40 -10 -05
Энэ компанид хамгийн түрүүнд анхаарах асудал бол
шийдвэр нь аливаа хууль зөрчиж байгаа эсэх
(PC) 05 71 00 03 03

3. Дүрэм

(PL) Компаний дүрэм журмыг дагах нь маш чухал -02 38 59 19 -18

(PL) Хүн бүр компаний дүрэм журмыг дэмжих ёстой 11 48 54 01 15

(PL) Энэ компаний амжилттай хүмүүс энэ номоор явдаг 17 10 84 -02 -02

(PL) Энэ компаний хүмүүс компаний бодлогыг чанд 21 16 83 -09 07


мөрддөг

4. Ач тустай

(EI) Энэ компанид хүмүүс өөрсдийн ашиг сонирхлоо -44 01 -19 55 11


бүхнээс илүү хамгаалдаг

Энэ компанид хүмүүс ихэнхдээ өөрсдийнхөө төлөө


(EI) байдаг -15 -11 -06 56 20

Компанид ёс суртахуун эсвэл ёс зүйн доголдолтой


(EI) хүнд ямар ч орон зай байх ёсгүй. -25 -16 -11 61 -24
Хүмүүс үр дагавараас үл хамааран компаний ашиг
20
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 21

сонирхлыг хөгжүүлэхийн тулд бүх зүйлийг хийх


хэрэгтэй
(EL) -23 -18 00 66 -02
Хүмүүс компаний ашиг сонирхлыг анхаардаг –
бүхнээс илүү тавьдаг

Ажлыг зөвхөн компаний ашиг сонирхлыг хөндөх


(EL) үед л стандартын бус гэж үздэг 18 13 25 52 -09
Энэ компаний хүмүүсийн гол үүрэг хариуцлага бол
зардлыг хянах
(EL) -15 -11 -08 56 20

(EC) 11 16 19 45 05

5. Бие даасан байдал

(PI) Энэ компанид хүмүүс өөрсдийн хувийн болон зан 40 12 03 -13 57


суртахууны итгэлээ дагах ёстой

Энэ компаний хүн бүр зөв буруугаа өөрсдөө


(PI) шийддэг -05 -22 -10 10 71

Энэ компаний хамгийн чухал асуудал бол зөв


(PI) буруугийн тухай хүний өөрийн мэдрэмж 33 16 -11 22 50
Энэ компанид хүмүүс өөрийн хувийн ёс суртахуунд
хөтлөгддөг
(PI) -07 05 02 00 68

*Онолын ёс суртахууны уур амьсгалын хэмжээсийн товчлол: B= хамтач үзэл P= зарчим


үзэл E= аминч үзэл I= хувь хүний түвшинд L= байгууллагын түвшинд C= нийгмийн
түвшинд

Хүчин зүйл 4-д орон нутгийн болон хувь хүний аминч үзлийн шалгуурын
тодорхойлогчийг оруулсан. Өндөр ачаалалтай тодорхйологч нь “Энэ компанид хүмүүс
өөрсдийн ашиг сонирхлоо бүхнээс илүү хамгаалдаг”, “Энэ компанид хүмүүс ихэнхдээ
өөрсдийнхөө төлөө байдаг”, “Хүмүүс үр дагавараас үл хамааран компаний ашиг
сонирхлыг хөгжүүлэхийн тулд бүх зүйлийг хийх хэрэгтэй”. Энэ хүчин зүйл нь шинээр
гарч ирсэн ач тустай корпорацийн ёс суртахууны уур амьсгалын төрлийг тодорхойлсон.

Зарчмын тодорхойлогчийн хувь хүний түвшний өндөр ачааллыг хүчин зүйл 5-аар
тодорхойлсон. Энэ хүчин зүйлд “Энэ компанид хүмүүс өөрсдийн хувийн болон зан
суртахууны итгэлээ дагах ёстой”, мөн “Энэ компаний хамгийн чухал асуудал бол зөв
буруугийн тухай хүний өөрийн мэдрэмж” багтсан. Шинээр гарч ирсэн хүчин зүйл 5
болон холбогдох уур амьсгалын төрлийг бие даасан гэж нэрлэсэн.
21
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 22

1.4 Нэгдүгээр бүлгийн дүгнэлт


Судалгааны ажлыг:

- Гүйцэтгэлийн тухай ойлголт, үнэлэх үнэлгээний арга аргачлалууд


- Байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалын хэмжилт, судалгааны арга, аргачлал
гэсэн 2 түвшиний онолын ойлголт дээр тулгуурлан хийх юм.

Гүйцэтгэл гэдэг нь мэдлэгээ ашиглан үүрэг даалгаврыг биелүүлэх үйл ажиллагаа,


арга хэлбэр юм гэж ойлгож болох юм. (Д.Ариунжаргал, 2013 ) Ажлын гүйцэтгэлийг
хамрах хүрээгээр нь байгууллагын түвшинд, багийн түвшинд болон хувь хүний
түвшинд гүйцэтгэлийг хэмжих гэж ангилдаг.
22
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 23

Түвшин бүрийн гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт, үнэлгээг хийж буй хугацаа
харилцан адилгүй байдаг.
Хэрвээ аудитор нь хуулийн болон мэргэжлийн шаардлага хангаагүй бол аудитыг
чанаргүй гэж үздэг. Үүнтэй холбогдон аудитын чанарыг авч үздэг. Аудиторын
гүйцэтгэж буй ажил нийгмийн өндөр хариуцлагыг шаардаж байдаг тул аудитын
байгууллагын ажлын гүйцэтгэлийг хууль дүрэм, стандарт, мэргэжлийн ёс зүйд нийцсэн
эсэхийг тодорхойлох, үнэлэх асуудал чухлаар тавигдаж байна. Аудитын ажлын
гүйцэтгэлийн чанарын тогтолцоо нь гэрээт ажлын гүйцэтгэл, ёс зүйн шаардлага,
үйлчлүүлэгчдийн хүлээн зөвшөөрөлт гэсэн хэсгээс бүрдэнэ.

Тиймээс ёс зүйн шаардлага гэсэн ухагдахуун нь гүйцэтгэлийн чанарын түвшинг


илэрхийлэхүйц гол хүчин зүйл болж байна гэж дүгнэж байна. Учир нь ажлын гүйцэтгэл
гэсэн эхний хэсэг бол гэрээт ажил чанарын аль нэг түвшинд бүрэн хийгдэж, дүгнэлт
тайлан журмын дагуу гарсан байх ба үйлчлүүлэгч байгууллагын хүлээн зөвшөөрөлт нь
аудитын чанар бус ашиг сонирхолын эерэг үзүүлэлтэд таатай хандах хандлага байна.

Дээрх ажлын гүйцэтгэлд нөлөөлөгч гол хүчин зүйл болох ёс зүйн хэм хэмжээ нь
олон улсын түвшинд онолын урсгал, түүнчлэн судалгааны загвар болон хөгжсөн байдаг
нь ETHICAL WORK CLIMATE гэсэн нэр томъёо юм.
ETHICAL WORK CLIMATE гэсэн нэр томъёо нь үгчлэн орчуулвал “Ажлын ёс
зүйн уур амьсгал” бөгөөд энэхүү нэр томъёог онолын үүднээс утгачлан орчуулвал
“Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх хандлага” гэсэн утгыг илэрхийлж
байна гэж судлаачийн зүгээс эрэл хайгуул хийсний үндсэн дээр тодорхойллоо.
1988 онд Виктор болон Куллен нарын боловсруулсан ажлын ёс зүйн уур амьсгалын
онолоор ёс зүйн уур амьсгалыг тодорхойлох судалгааны асуулгын загварыг
боловсруулсан бөгөөд энэхүү 26 асуулгын судалгааны загвараар (“Ethical Climate
Questionnaire-ECQ”) нийт 70 гаруй эмпирик судалгаа хийн туршсан бөгөөд энэ нь
бизнесийн болон бизнесийн бус олон салбарт хийгдсэн байна.

II БҮЛЭГ. АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН ЁС


ЗҮЙН УУР АМЬСГАЛЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА

2.1 Монгол улсын аудитын тогтолцооны хөгжлийн өнөөгийн төлөв байдал

2.1.1 Аудитын салбарын хэмжээ, чиг хандлагын судалгаа


Судалгааны ажлыг хийхийн тулд аудитын эрэлт, нийлүүлэлт, хүний нөөцийн
хүрэлцээтэй, хангалттай цаг хугацаа зэрэг аудитын чанарт нөлөөлөгч ерөнхий
үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлыг танилцуулья.

Зураг 6 Монгол улсын аудит хийлгэх шаардлагатай компаниуд

23
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 24

120000 104164
100000
80000 67381
60000
40000
20000 26354
0
Улсын хэмжээнд
бүртгэлтэй нийт Идэвхтэй үйл
компанийн тоо ажиллагаатай Аудитын хуулийн
дагуу аудит
хийлгэх

Эх сурвалж: Ч.Чимэдсүрэн (ММНБИ) Компанийн засаглал ба аудитын тогтолцоо илтгэл

Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуй нэгжийн тоо 104164 хүрсэн бөгөөд
Аудитын тухай хуульд санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагддаг бүх
төрлийн хуулийн этгээд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар заавал
баталгаажуулсан байхаар заасан байдаг ба эдгээр аж ахуй нэгж 26354 буюу нийт
бүртгэлтэй компаний 25,3%-ийг эзэлж байна. Эндээс дүгнэхэд компаниудын үйл
ажиллагаа сайжирч, эдийн засаг, нийгэмд бизнесийн таатай орчин бүрдэхээр хирээр
аудит хийлгэх шаардлагатай компаний тоо өсөх хандлагатай байгаа тул аудитын эрэлт
нэмэгдсээр байна. Эдгээр компаниудад аудитын үйлчилгээ үзүүлэх аудитын компаний
тоог доорх зургаар харууллаа.

Зураг 7 Монгол улсын аудитын компанийн тоо

120 104 109


100 92
77 81
80 64
60 47 51 47
41 42 44
40
20
20
2
0
1993 1998 2002 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014
24
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 25

Эх сурвалж: М.Соронзонболд (2014) ММНБИ

Аудитын компаний тоо 2014 оны байдлаар 109-д хүрсэн байгаа нь 1993 онд аудитын тухай
хууль батлагдсан тэр үеэс аудитын салбар сүүлийн 20 жилд санхүүгийн салбарт тодорхой байр
суурь эзлэх болсон байна. Үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 7 аудитын компани монголд
үйл ажиллагаа явуулж байна. Үүнд дэлхийн топ 4 гэгдэх PWC, Earnst and Young, Delloitte,
KPMG зэрэг дэлхийн шилдгүүд монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь аудит салбарын
хөгжлийг илтгэж байна.

Зураг 8 Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн тоо

4000
3416
3500 3153
2984
3000 2784
2455
2500 2186
1981
2000 1811
1659
1388
1500 11671272
888
1000 637
468
500 251 323
105 129 187
0

Эх сурвалж: Т.Намхай (2014) ММНБИ

Мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгох, эрх сунгах шалгалтыг аудитын тухай хуулийн дагуу
ММНБИ зохион байгуулан авдаг бөгөөд 2014 оны байдлаар 3416 мэргэшсэн нягтлан бодогч
байна. Аудитын тухай хуулийн дагуу дараах шаардлага хангасан мэргэшсэн нягтлан бодогч
аудитороор ажиллана. Үүнд:

• Мэргэшсэн нягтлан бодогчийн хоёр, гурав дахь шатны шалгалтанд тэнцсэн


• Нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэнээс хойш мэргэжлийн ёс зүйг зөрчөөгүй
• Аудитын байгууллагад 3-аас доошгүй жил аудиторын туслахаар ажилласан байх

Дээрх шаардлагыг хангасан мэргэшсэн нягтлан бодогч нь аудитороор ажиллах эрхтэй болдог.
2007 оноос хойш аудитын лицензийн оронд аудитын батламж олгож эхэлсэн.

Зураг 9 Аудитын эрхтэй аудиторын тоо

100.0% Нийт мэргэшсэн нягтлан бодогчийн 19.9%


болох 544 нь аудитын үйлчилгээ үзүүлэх
МНБ,
80.0% боломжтой буюу аудиторын батламжтай байна.
80.1%
60.0% Хуулийн дагуу аудит хийлгэх шаардлагатай
компани нэг аудитын компанид 242, нэг
40.0% Аудиты аудиторт 48 аж ахуй нэгж ноогдож байгаа нь
н ачаалал өндөртэй байгааг харуулж байна.
20.0% батламж
тай,
0.0% 19.9%
0 0.5 1 1.5 2 2.5 25
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 26

Эх сурвалж: М.Соронзонболд (2014)

Зураг 10 Аудитын үйлчилгээний орлого (сая.төг)

35000 30707
30000
28382
25000
23219
20000

15000
13517
10000
8259 8265
5000 5783
0 17 526 1038 1623 2277
1995 2000 2002 2004 2006 2008 2009 2010 2011 2012 2013 2014
Эх сурвалж: С.Эрдэнэчимэг (2014) х47

Аудитын компанийн орлогын хэмжээ 2006 оноос эрчимтэй өсч байгаа нь заавал аудит
хийлгэх шаардлагатай компанийг хуульчилж өгсөнтэй холбоотой аудитын компаний
үйл ажиллагааны эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө
оруулалттай аудитын компаниар аудит хийлгэх сонирхол нэмэгдсэнтэй холбоотой
аудитын үйлчилгээний хөлс нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм.

Зураг 11 Аудитын салбарын орлогыг дотоод болон гадаад компанийн хувьд (хувиар)

26
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 27

72%
62% 56% 65% 67% 70%

44% 35% 33% 30%


38%
28%
Дотоод
Гадаад
2009 2010 2011 2012 2013 2014

Эх сурвалж: С.Эрдэнэчимэг (2014) х47

2009-2014 онд аудитын салбарын орлогыг гадаад болон дотоодын хөрөнгө


оруулалттай компаниудын хувьд авч үзэхэд: 2009 онд 62 хувь буюу 5086 сая төгрөгийг
дотоодын компани, 38 хувь буюу 3172 сая төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалттай
компани тус тус цуглуулж салбарын орлогыг бүрдүүлж байсан бол энэ харьцаа жилээс
жилд өөрчлөгдөж нийт орлогын 2012 онд салбарын нийт орлогын 65 хувь буюу 15092
сая төгрөгийг гадны хөрөнгө оруулалттай компани, 35 хувь буюу 8127 сая төгрөгийг
дотоодын аудитын компани, 2014 оны байдлаар 70 орчим хувийг гадаадын хөрөнгө
оруулалттай аудитын компани бүрдүүлж байна. Эндээс дүгнэхэд нийт аудитын
компаний 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аудитын
компаниуд нийт орлогын 70 орчим хувийг төвлөрүүлж байгаа нь дотоодын аудитын
компаниудын үйл ажиллагаа сул, хөрөнгө оруулагч, санхүүгийн тайлан хэрэглэгчдийн
дотоодын аудитын компанид итгэх итгэл муу байгааг харуулж байна. Энэ дотоодын
аудитын компаниудын санхүүгийн зах зээлд гүйцэтгэх үүрэг хариуцлага, аудиторын
мэргэжлий ёс зүйн хэм хэмжээнд авч үзэх асуудал байгааг илтгэж байна. Тиймээс
дотоодын аудитын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээний
чанарыг сайжруулахад гол анхаарал хандуулах шаардлага тавигдаж байна.

2.1.2 Аудитын салбарт тавих хяналт, зохицуулалтын орчин


Төрийн зүгээс аудитын байгууллагад хяналт тавигч байгууллага: НББ, аудитын
мэргэжилтэй холбоотой харилцааг сангийн яам хариуцан зохион зохицуулахаар
хуулиар заагдсан байдаг. Сангийн яам нь аудитын байгууллага болон аудиторын үйл
27
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 28

ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох эрх бүхий байгууллага
бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, ММНБИ зэрэг байгууллагуудтай
хамтран аудитын компаниудад хяналт тавьж байдаг.

Санхүүгийн зохицуулах хороо: өөрийн хороонд харьяалагдах байгууллагад аудит хийх


тусгай зөвшөөрлийг аудитын байгууллагад олгох, дээрх эрх олгосон аудитын
компаниудад төрийн болон мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хяналт шалгалт
хийж байдаг. (Аудитын тухай хууль 13 дугаар зүйл 1)

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт(ММНБИ): 1996 онд үүсгэн


байгуулагдсан. Аудитын тухай хуулинд ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогч,
аудиторын мэргэжлийн ёс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бүхий
нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн хэмээн тодорхойлсон байдаг. Мөн
ММНБИ нь аудитор аудитын байгууллагад арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр
хангах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, мэргэжлийн сургалт
зохион байгуулах зэрэг үүрэг хүлээж байдаг.

ММНБИ-ээс 2007 оноос эхлэн аудитын компаниудын аудитын үйл ажиллагаанд


чанарын хяналт шалгалт хийх тэднийг удирдлага аргазүйгээр хангах зорилгоор орон
тооны чанарын хяналтын мэргэжилтныг томилон ажиллуулж, улмаар 2008 онд чанарын
хяналт шалгалтын багийг байгуулжээ(Б.Дэлгэр, 2010). Засаглалыг дэмжих хөтөлбөрийн
хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр аудитын чанарын хяналтыг аудитын компанид
зохион байгуулах, чанарын хяналтын бодлого боловсруулах, ММНБИ-ээс аудитын
чанарын хяналтыг зохион байгуулах талаар төслийн сургалтууд хийгдсэнээс гадна
АОУС-ын шинэчлэл, аудитын чанарын хяналтын баталгаажуулалтын асуудлаар
дангаараа болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт явуулж чанарын
хяналтын асуудлаар аргачлал зааварчилгаа гаргасан.

Энэхүү хяналтыг ММНБИ-ийн Аудитын хорооны нэгж болох чанарын хяналтын дэд
хороо гүйцэтгэж байгаа ба дараах эрх үүргийг гүйцэтгэнэ.

Зураг 12 Аудитын чанарын хяналтын эрх бүхий байгууллагын бүтэц

28
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 29

Чанарын Аудитын чанарын хяналт, шалгалтын хуваарь гарган шалгалтыг


хяналтын дэд зохион байгуулах
хороо

Аудитын стандарт, аргачлал, зөвлөмжийн мөрдөлтөнд хяналт


тавих

Аудитын стандартын хэрэгжилттэй холбоотойгоор практикт гарч


буй асуудлын талаар санал боловсруулж аудитын хороонд
мэдэгдэх.

Аудитын үйл ажиллагаанд гарч байгаа зөрчлийг шийдвэрлэх санал


боловсруулах

Эх сурвалж: ММНБИ

ММНБИ-ээс Сингапур, Малайз, Япон зэрэг аудит өндөр хөгжсөн Азийн орнуудын
туршлагыг судалсаны үндсэн дээр 2006 оноос аудитын тогтолцоог хөгжүүлэх, чанарын
хяналтыг сайжруулахад чиглэгдсэн хууль, журам, заавруудыг шинэчлэх, боловсронгуй
болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Аудитын компани чанарын асуудал
хариуцсан орон тооны ажилтантай болж 2013 оны 3 сарын байдлаар 104 компаниас 66-
д нь чанарын хяналтын ажилтан бүтэн болон хагас орон тоогоор ажиллаж байна.

Үндэсний аудитын газар(ҮАГ): 1922 оны 6 дугаар сарын 23-нд Ардын Засгийн газарт
Хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар манай улсын төрийн хянан шалгах
байгууллагын суурь тавигджээ. Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын
дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт
захирагдана.

Нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг зохицуулах Монгол улсын 3


хууль, Сангийн сайдын 21 тушаал, ММНБИ-ээс гаргасан 23 журам, заавар мөн НББ,
Санхүүгийн бүртгэлтэй холбоотой 20 гаруй заавар журам хэрэгжиж байна. Гэсэн хэдий
боловч хууль дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгааг гадны байгууллагууд болон
дотоодын нягтлан бодогчид, аудиторууд хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал 2008 онд Дэлхийн банк, ОУВС хамтран Монгол улсын нягтлан бодох
бүртгэл, аудитын тогтолцооны Стандарт, Дүрэм Журмын Хэрэгжилтийн Байдалд Өгсөн
Үнэлгээний Тайландаа (СДЖХБӨҮТ) Монгол улсын аудитын тухай хуулийн талаар
дараах зөвлөмжийг боловсруулсан байна. Аудитын тухай хуулийн хувьд олон нийтийн
ашиг сонирхолд байгаа аж ахуй нэгж, байгууллагууд санхүүгийн тайланд заавал аудит
хийлгэдэг байх, аудитын чанарын хяналтын оновчтой тогтолцоог бий болгох эрх зүйн
үндэслэлийг хуулинд тусгах, аудитын болон аудитын бус үйлчилгээг АОУС-д заасны
дагуу салгаж тодорхойлох, аудитын компанийг зөвхөн хязгаарлагдмал хариуцлагатай
нөхөрлөлийн хэлбэрээр байгуулах зэрэг өөрчлөлтүүдийг хуулинд оруулах
шаардлагатай гэж үзсэн. Мөн аудитын үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг даатгуулах,
аудитын үйл ажиллагааг 3 жил дараалан гүйцэтгэсэн бол дараагийн 3 жилд

29
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 30

гүйцэтгэхгүй байх зэрэг аудитын үйл ажиллагааны горимтой холбоотой асуудлыг ч


хуулинд тусгах шаардлагатай гэж үзсэн.

Мөн Монгол улсын аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл


боловсруулах явцад Сангийн яамнаас нягтлан бодогч болон аудиторуудын дунд
явуулсан судалгаагаар аудитын үйлчилгээний чанарыг 65 хувь нь дунд, 35 хувь нь
хангалтгүй гэж үзсэн байна. Аудитын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтнүүд нь
хангалтгүй үнэлгээ өгч байгаа нь дотоодын аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд итгэх
итгэл муу байх нь зүй ёсны хэрэг билээ. Энэхүү хандлага нь дотоодын аудитын
компаниудын өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж байна. 2012 гадаадын аудитын
компани салбарын 4,5 хувийг эзэлж нийт орлогын 65 хувийг бүрдүүлж байна. Эндээс
дотоодын аудитын компаниуд өрсөлдөх чадвар муу байгааг харуулж байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд

• Аудитын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,


аудиторуудын хариуцлагыг өндөржүүлэх.
• Аудиторуудыг сургах, давтан сургах, мэргэжүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх
• Аудитын байгууллагын хүний нөөцийн болон санхүүгийн чадамжыг нэмэгдүүлэх
• Аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэх
• Аудитын үйл ажиллагааны чанарт хяналт тавих зохистой тогтолцоог бүрдүүлэх
шаардлагатай гэж Сангийн яам үзсэн байна.

2.2 Аудитын компаниудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийн судалгаа


Аудитын компаниудын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ дараах судалгаануудыг хийлээ.
30
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 31

Судалгаа 1. Гадаадын аудитын компаний гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн судалгаа


“Эрнэст Энд Янг” компанийн ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажилтнуудыг үнэлэхэд сонгох хэлбэр болон мөчлөг нь тухайн ажилтан
хэрэглэгчдийн үйлчилгээний хэлтэст үү, аль эсвэл дэмжлэгийн хэлтэст ажиллалаг уу
гэдгээс шалтгаалдаг байна. Эхний бүлэгт хамаардаг ажилтнуудыг хэрэглэгчидтэй
харилцсан эсвэл төсөл дээр ажилласан 80 цаг тутамд үнэлдэг байна. Төсөл дээр
ажилладаг ажилтнуудыг дараах төлөв байдлаар үнэлдэг (Монголын хүний нөөцийн
академи, 2013). Үүнд:

• Гадаад болон дотоод хэрэглэгчидтэй харилцах


• Төслийн санхүүгийн удирдлага
• Хүмүүс хоорондын харилцаа
• Техник сургалт
• Давуу талууд болон өсөж хөгжих шаардлага

Үзүүлэлт бүрийг 5-7 тодорхой бүлэг болгон хувааж үнэлгээ өгсөнөөр дундаж үзүүлэлт
гаргах боломжтой болдог. Үүнээс гадна улирал, жил тутмын үнэлгээг өгдөг. Түүнд
завсарын бүх үнэлгээний үр дүн мөн үнэлгээний нэмэлт үзүүлэлтүүдийг багтаасан
байдаг. Жилийн үнэлгээг санхүүгийн шинэ жилийн эхэнд бөглөдөг ба түүнд дараах
зорилгууд багтдаг. Үүнд:Гол бизнес зорилгууд шаардлагатай дадал суулгах зорилго,
шаардлагатай сургалтууд багтдаг. Эдгээр зорилгод хүрэхэд ажилтны хийх ёстой
алхмууд болон цаг хугацааг тодорхойлдог. Санхүүгийн жилийн эцэст ажлын
гүйцэтгэлийн үнэлгээг гаргадаг. Энэ бүх мэдээллийг ХН-ийн алба болон мэргэжлийн
бэлтгэл хариуцсан алба боловсруулдаг. Үр дүн нь нэг талаас албан тушаал ахих, цалин
хөлсөө нэмэгдүүлэх боломжийг нээдэг, нөгөө талаас ажилтнуудын сургалтыг жил
болон түүнээс дээш хугацаанд төлөвлөхөд ашиглана. Яг иймэрхүү маягаар дэмжлэгийн
хэлтсийн үнэлгээний систем ажилладаг. Зөвхөн мөчлөгөөрөө хоорондоо ялгардаг
байна. Эдгээр хэлтсийн ажилтнууд зөвхөн улирал, жил тутмын үнэлгээнд
хамаарагдана. Мэдээж хэрэг үнэлгээний үзүүлэлтүүд ялгаатай байдаг. Жилийн
үнэлгээний үр дүн ажилтны албан тушаал ахих, үүнийг дагаад цалин хөлсний хэмжээ
нэмэгдэхэд нөлөөлнө. Үнэлгээний үр дүн муу гарсан ажилтны хувьд сургагч идэвхитэй
ажилладаг, хэрэв энэ тохиолдолд ч үнэлгээний үр дүн доогуур гарвал сургагчийн
сургагч ажиллаж эхэлдэг. Жилийн эцэст ажилтан тус бүрийн үнэлгээг бүх шатны
менежерүүд, ахлах менежерүүд болон тодорхой хэлтэс, тасгийн хамтрагч нар дугуй
ширээний ард цугларч хийдэг. Эдгээр хүмүүс ажилтан тус бүрийн эцсийн үнэлгээг
гаргадаг. Үнэлгээний энэхүү цогц систем нь “Эрнэст энд Янг” компанийн олон улсын
бүх салбар тус бүрт хэрэгжүүлдэг байна.

Судалгаа 2. Аудитын компанийн ажилтнуудаас аудитын гүйцэтгэлийн байдалд


хийсэн асуулга
Ажлын гүйцэтгэлийг үнэлэх асуулгын үр дүнг тодорхойлох зорилгоор дотоодын
10 аудитын компаний нийт 45 ажилтнаас судалгаа авсан бөгөөд түүвэр сонголтыг
хийхдээ энэхүү судалгааны мэдээллийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй
хувийн хэвшлийн нийт 109 аудитын компаниас үйл ажиллагаа явуулж эхлээд 3 жил

31
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 32

болж байгаа 8, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 2 аудитын компанийг
хасаад 10 компанийг эх олонлог болгон сонгон авсан.
Хавсралт 2-т оруулсан асуулгын аргаар үнэлсэн түүвэр судалгааны үр дүнг
SPSS20 программ дээр үнэлэхэд дараах үр дүн гарлаа.
Судалгаанд хамрагдагсдын аудитын байгууллагад ажилласан ажлын
туршлагыг авч үзэхэд 47% нь 6-10 жил ажилласан байна.
Хүснэгт 7 Судалгаанд хамрагдагсдын нас

Experience
Frequency Percent Valid Cumulative
Percent Percent
1 year 2 11.8 11.8 11.8
11-14. 3 17.6 17.6 29.4
14 more 3 17.6 17.6 47.1
Valid
2-5. 1 5.9 5.9 52.9
6-10. 8 47.1 47.1 100.0
Total 17 100.0 100.0
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
Танай компани чанарын хяналтын хэлтэстэй юу?
а. Тийм б. Үгүй в. Чанарын хяналтын 1 ажилтантай
Зураг 13 Судалгаанд хамрагдсан компаниудын чанарын хяналтын хэлтэс

Үгүй
Тийм 28%
48%

1
ажилтантай
24%

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


Судалгаанд хамрагдсан 10 аудитын компаний хувьд 48% нь чанарын хяналтын
хэлтэстэй, 28% нь үгүй, 24% нь 1 ажилтантай гэж хариулсан байна. Эндээс үзэхэд
чанарын хяналтыг хэрэгжүүлэх нэгжийг зарим аудитын байгууллагууд ажиллуулдаггүй
болох нь харагдаж байна.
Компаний чанарын хяналтын хэлтэс нь аудитын үйл ажиллагааг үр ашигтай
явуулахад тусалж байгаа гэж та үздэг үү.
а. Тийм б. Үгүй в. Зарим тал дээр

Зураг 14 Чанарын хяналтын хэлтэсийн үйл ажиллагааны үр дүн

32
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 33

17
15
13

Тийм Үгүй Зарим тал дээр

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


Танай компаний хувьд аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд юунд илүү анхаарал
хандуулдаг вэ? /1-ээс дээш хариулт сонгож болно./
а. Гүйцэтгэл д. Туршлага
б. Ажлын чанар е. Гадаад хэлний мэдлэг
в. Цаг баримтлах ё. Шударга үнэнч байдал
г. Мэргэжлийн ур чадвар ж. Боловсролын түвшин
Зураг 15 Ажлын гүйцэтгэлийг үнэлгээнд ажилчдын сэтгэл ханамж

Шударга байдал Боловсролын


2% түвшин
7%
Гадаад хэлний
мэдлэг
0% Гүйцэтгэл
17%
Ажлын чанар
5%

Туршлага Цаг баримтлах


19% 31%

Мэргэжлийн ур
чадвар
19%
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Танай байгууллага ажлын гүйцэтгэлийг ямар хугацаагаар үнэлдэг вэ?


А. Сар бүр б. Жил бүр в. Улирал бүр г. Тогтмол бус

Зураг 16 Ажлын гүйцэтгэлийг үнэлэх давтамж

33
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 34

35
30
25
20
15
10
5
0
Сар бүр Улирал бүр Жил бүр Тогтмол бус Хагас жил бүр
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
Таны хувьд аудиторын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин үнэнч шудрага,
хараат бусаар аудитын ажлыг гүйцэтгэх нөхцөл хангагдсан гэж үздэг үү?
(Байгууллагын орчинд)
а. Хангагдсан
б. Хангагдаагүй
в. Зарим тохиолдолд компаний дотоод дүрэм журамтай зөрчилддөг.
Зураг 17 Аудиторын хараат бус байдлын нөхцөл хангагдаж байгаа эсэх

20 16 19
15 10
10
5
0
Хангагдсан
Хангагдаагүй
Компаний эрх
ашгийн чухалд
үзэх болдог

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


Судалгаа 3. Аудитын үйлчлүүлэгч байгууллагуудын дунд хийсэн судалгаа
Аудитын компаний үйл ажиллагааг дүгнэх зорилгоор судалгаанд хамрагдсан 10
аудитын компаниас үйлчилгээ авсан 20 байгууллагын нийт 20 удирдах ажилтнаас
анкетын аргаар хийсэн судалгааны үр дүнд дараах үр дүн гарлаа
Аудитын үйлчилгээ авсан үйлчлүүлэгчээс авсан судалгааны (асуулгын хуудсыг
Хавсралт 3-аас харна уу.) үр дүнг нэгтгэн Хүснэгт-д харууллаа.

Хүснэгт 8 Аудит хийлгэсэн байгууллагын аудитын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ

Нийт
Асуулга Үнэлэх оноо
үнэлгээний оноо

34
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 35

Аудитыг эхлэхээс
өмнө аудит хийгдэх
байгууллагад эсвэл
нэгжийн удирдлагад
1 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
аудитын ерөнхий үйл 70
явц болон хугацааны
талаар ойлгомжтой
тайлбарласан эсэх
Аудит хийх явцад
удирдлагаас гаргасан 82
2 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
саналыг харгалзан
үзсэн эсэх
Аудитын явцад аудит
хийгдсэн
байгууллагын
удирдлагад аудитын
3 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
явц болон аудитаар 84
илэрсэн асуудлуудын
талаар албан ёсоор
мэдээлсэн эсэх
Аудитыг төлөвлөсөн
4 хугацааны дотор огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
гүйцэтгэсэн эсэх 90

Аудитаар илэрсэн
асуудлуудыг аудитын
5 төсөл тайланд үнэн зөв огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм 43
ба зохистой байдлаар
тусгасан эсэх
Аудитын зөвлөмж нь
зохистой бөгөөд 58
6 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
хэрэгцээтэй байдлаар
өгөгдсөн эсэх
Аудитын багт багтсан
аудиторууд нь тухайн
аудитын ажлыг
7 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
гүйцэтгэхэд хангалттай 69
мэдлэг ур чадвартай
эсэх
Аудитор нь
мэргэжлийн ёс зүйг
8 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
баримтлан ажилласан 47
эсэх
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Судалгаа 4. Аудитын чанарын хяналтын мэргэжилтнүүдээс авсан судалгааны үр


дүн

Аудитын байгууллагын чанарын хяналтын горимын гүйцэтгэлийг үнэлэх


зорилгоор Хавсралт 4-т орсон үнэлгээний хуудсаар 10 аудитын компанийхаа 7 аудитын
компаний нийт 13 хянах шалгагч нараас асуулга авахад судалгааны асуулгууд нь 100%
тийм гэсэн хариулт өгсөн бөгөөд энэ нь аудитын гүйцэтгэлд тавих хяналтын горим
хэрэгжилт сайн байгааг харуулж байна.
35
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 36

2.3 Аудитын компаниудын ажлын ёс зүйн уур амьсгалыг тодорхойлох эмпирик


судалгаа, үр дүн
Аудититын ёс зүйн уур амьсгалыг хэмжих нь:
Тус салбарын ёс зүйн уур амсьгалыг хэмжихдээ судалгаанд 100 оролцогч
хамруулсан бөгөөд судалгааг дараах чиглэлээр хийсэн болно.
Эмпирик судалгаа:
Уг судалгаа нь нөхцөлт асуултуудтай бөгөөд тус бүр 6 сонголт бүхий дараах
харгалзах утгуудыг өгч үнэлдэг.
Огт худал Ихэнхдээ Заримдаа Заримдаа Ихэнхдээ Үргэлж
худал худал үнэн үнэн үнэн

1 2 3 4 5 6

Судалгааны өгөгдлийн SPSS20.0 программд оруулан шинжилгээ хийсэн бөгөөд


дараах үр дүнгүүд гарсан. Аудитын ёс зүйн уур амьсгалыг хэмжих судалгаанд
аудитын байгууллагын нийт 117 ажилтан хамрагдсан.
а. Найдвартай байдлын шинжилгээ
Уг судалгааны найвартай байдлыг тооцож үзэхэд Cronbach’s Alpha үзүүлэлт 0,795
гарсан бөгөөд эндээс судалгааны 6 хэмжээст өгөгдөл хангагдсан гэж үзэж байна.
Cronbach’s Alpha Cronbach’s Alpha Based N of items
on Standardized Items
0.796 0.801 26

KMO and Bartlett’s Test хийж үзэхэд 0,785 гарсан бөгөөд эндээс уг судалгааны
түүврийн хэмжээ хангалттай гэж үзэж байна.
KMO and Bartlett’s Test

Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy 0.785

Bartlett’s Test of Approx.Chi-Square 2184.214


Sphericity
dr 414

Sig 0.000

b. Хүчин зүйлийн шинжилгээ


Уг шинжилгээний гол зорилго нь хэд хэдэн үзүүлэлт ковариаци хамаарлыг
тэдгээр үзүүлэлтийн шалтгаан болж байдаг боловч шууд хэмжих, ажиглах боломжгүй
байдаг фактор хэмээн нэрлэгдэх цөөхөн үзүүлэлтээр дүрслэн харуулахад оршино.
Нийт 26 асуулттай судалгаанаас хүчин зүйлийн шинжилгээгээр ямар нэг асуулт
хасагдаагүй бөгөөд дээрх асуултыг 6 факторт хувааж нэрлэсэн.
Судалгаагаар гарсан нийт 6 факторыг нэрлэж, фактор тус бүрээр эрэмбэлсэн
бөгөөд үр дүнг гаргахдаа өндөр ачаалал авсан буюу давтамж өндөртэй факторыг
шинжлэн эрэмбэлэхэд дундаж үзүүлэлтээс өөр үр дүн гарсан бөгөөд хувийн халамж
гэсэн F1 хүчин зүйл дээшилж 2-рт орсон байна. Эндээс дүгнэхэд дундаж үзүүлэлтээр
багийн ашиг сонирхол F3 хүчин зүйлийн дараа эрэмбэлэгдэж байсан бол үнэн гэх

36
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 37

хариултын давтамжаар хувийн халамж F1 хүчин зүйл давамгайлж байгаа нь


судалгааны үр дүнг нийт судалгаанд хамрагдагсдын үнэн гэсэн хариултын давтамжаар
авах нь илүү бодьтой дүгнэлт гэж судлаач миний бие үзэж байна. Үр дүнг эрэмбэлэн
дараах байдлаар харуулав.

SORT VARIABLES Mean

F3 Law and code Хууль тогтоомж, мэргэжлийн код 4,45

F1 Indviidual Caring Хувийн халамж 4,32

F4 Team interest Багийн ашиг сонирхол 4,28

F2 Group decision Бүлгийн шийдвэр гаргалт 4,1

F5 Independence Бие даасан байдал 3,6

F6 Social Responsibility Нийгмийн хариуцлага 3,1

Аудитын байгууллагуудын ажлын ёс зүйн уур амьсгалд хууль тогтоомж,


мэргэжлийн код нь хамгийн өндөр дундажтай гарсан байна. Мэргэжлийн код, хууль
тогтоомж өндөр гарсан нь тус чиглэл нь өндөр мэргэжлийн ур чадвар бүхий хамт олон,
хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа чанаржуулж явуулахтай холбож тайлбарлаж болох
талтай юм. Мөн аудитын дүгнэлт гаргах, ажил гүйцэтгэхэд аудиторт байгууллагын
зүгээс хувийн халамж анхаарал нөлөө бүхий байгааг харуулж байна. Тиймээс хувийн
халамж, цалин урамшуулал нь аудиторын хараат бус байдалд нөлөөлж байна.

Корреляцийн шинжилгээ
Дараах хүснэгтэнд фактор шинжилгээнээс гарч ирсэн 6 төрлийн хүчин зүйлийн
хооронд корреляцийн шинжилгээ хийж, хамаарлын хүчийг тодорхойлж үзлээ.
FM1 FM2 FM3 FM4 FM5 FM6

F1 Indviidual Caring – Хувийн


1 -0.145 -0.112 0.541 -0.238 -0.152
халамж

F2 Group decision-Бүлгийн
1 -0.009 -0.004 -0,212 0.434
шийдвэр гаргалт

F3 Law and code- Хууль,


1 -0.290 0.382 0.434
мэргэжлийн код

F4Team interest-Багийн ашиг


1 0.423 -0.147
сонирхол

F5 Independing- Бие даасан байдал 1 0.214

F6 Social Responsibility- Нийгмийн


1
хариуцлага

Дээрх шинжилгээний үр дүнгүүдийг тайлбарлавал:


37
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 38

Хувийн халамж гэсэн хүчин зүйл нь багийн ашиг сонирхолтой гарсан байна.
Харин бүлгийн шийдвэр гаралт нь нийгмийн хариуцлагатай хүчтэй хамааралтай
харагдаж байна. Хууль, мэргэжлийн код нь бие даасан байдал, нийгмийн хариуцлага
гэсэх хүчин зүйлтэй хамааралтай байна.

38
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 39

2.4 Хоёрдугаар бүлгийн дүгнэлт


Аудитын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалын
хамаарлын шинжилгээг уг бүлэгт хийсэн бөгөөд дараах дүгнэлтэнд хүрлээ. Үүнд:
• Аудитын байгууллагын тоо сүүлийн хэдэн жил өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь
манай улсад аудитын үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотой юм.
• 2-т хийсэн гадаадын компаний туршлагаас аудиторын ажлын гүйцэтгэлийг
үнэлэхдээ гүйцэтгэж буй үүрэг буюу үйлчилгээний түвшинд ажилдаг уу?
Дэмжлэгийн хэлтэст ажилдаг уу? гэдгээс нь шалтгаалан үнэлгээний тусдаа
аргыг боловсруулж, энэ нь ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаал
ахих, карьер менежментийн хөтөлбөр боловсруулахад чухал ач холбогдолтой
юм.
• 2-р бүлэгт хийсэн судалгааны үр дүнд ажлын гүйцэтгэлийг багийн түвшинд
үнэлэх нь маш чухал асуудал болсон нь харагдсан билээ. Багын нэг гишүүнийг
үнэлэх биш баг хамт олны хийсэн ажлыг үнэлэх нь тухайн ажлын чанарт
нөлөөлнө. Сүүлийн үед ганцаар биш багаар ажиллах системийг илүүд үзэж
байна. Үүнтэй холбоотойгоор багийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг
нэмэгдүүлж мөн чанаржуулах зорилгоор багийн үнэлгээнд ач холбогдол өгөх
нь зүйтэй юм.
• Судалгааны ажил гурваас харахад аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлэхдээ
хөндлөнгийн оролцоотой /төрийн оролцоо /үнэлэх нь чухал юм гэсэн
дүгнэлтэнд хүрсэн. Мөн аудитийн ажлын гүйцэтгэлийн үйл ажиллагаанд давхар
аудит хийх төрийн байгууллагын үйлчилгээ дутагдалтай байна гэж үзэж байна.
• Аудитын компаний гүйцэтгэлийг үнэлэхдээ үнэлгээ хийж буй үнэлгээчин ёс
зүйн хувьд төлөвшсөн байхаас гадна шудрага, үнэнч байх зарчмыг баримтлах
нь чухал юм.
• Аудитын ажлын уур амьсгалыг үнэлэхэд аудитын байгууллагуудын ажлын ёс
зүйн уур амьсгалд хууль тогтоомж, мэргэжлийн код нь хамгийн өндөр
дундажтай гарсан байна. Мөн шийдвэр гаргахдаа хувийн шийдвэр бус багийн
шийдвэрийг голчлох нь зүйтэй. Хууль эрх зүйн актуудын аудитын компаний
ажилчид сайн судлан эзэмшихээс гадна, өөрийн үйл ажиллагаандаа тогмол
хэрэглэдэг нь судалгаанаас харагдсан болно.
Эцэст нь дүгнэж хэлэхэд аливаа байгууллагын амжилтийн үндэс нь ажилтны
ажлын гүйцэтгэлийг оновтой үнэлж тухайн хүнийг үнэлэх асуудал бөгөөд аудитын
компаний хувьд ажлын гүйцэтгэлийн уур амьсгалыг ажлын гүйцтгэлийн
үнэлгээтэй уялдуулан өөрийн менежментийн бодлогодоо тусгах нь зүйтэй гэж
судлаач миний бие үзэж байна.

39
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 40

III БҮЛЭГ. АУДИТОРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН АУДИТЫН


БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЁС ЗҮЙН УУР АМЬСГАЛЫН ХАМААРЛЫГ
ТОДОРХОЙЛОХ НЬ

3.1 Аудиторын ажлын гүйцэтгэл ба ажлын ёс зүйн уур амьсгалын хамаарал


Ажлын гүйцэтгэлд нөлөөлдөг онолын хүчин зүйл болон хоёрдугаар бүлгийн
судалгааны үр дүнгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнийг схемчлэн харуулъя.

Зураг 18. Ажлын гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйл

Гүйцэтгэгчийн
чадвар

Харилцааны Байгууллагын
үр ашиг уур амьсгал

Гүйцэтгэл

Дотоод Шахалт
маркетинг шаардлага

Дээрх зурагт харуулсанаар судлаач миний бие ажлын гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин
зүйлсийг асуулга судалгааны үр дүнд ач холбогдлоор нь эрэмбэлсэн бөгөөд хамгийн
өндөр ач холбогдолтой нь байгууллагын ёс зүйн уур амьсгал гэж үзэж байна.

1. Байгууллагын ёс зүйн уур амьсгал


2. Гүйцэтгэгчийн чадвар
3. Харилцааны үр ашиг
4. Дотоод маркетинг
5. Шахалт шаардлага

Тиймээс ажлын гүйцэтгэл нь ёс зүйн уур амьсгалаас хамаардаг гэсэн дүгнэлтэнд


хүрч байна. Энд онолын хувьд хамгийн нэгдүгээрт байх чанар нь гүйцэтгэгчийн ур
чадвар байх ёстой боловч аудитын байгууллагын хувьд хэдий ур чадвар өндөртэй
мэргэжилтнүүд /Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын тооны өсөлтийн судалгаа
харуулж байна. / нэмэгдэж байгаа ч аудитын компанид итгэх итгэл нийт нийгмийн
хүрээнд буурсан /дотоодын аудитын компаний орлого буурсан судалгаанаас харахад/,
аудитын дүгнэлт хуулийн дагуу ёс төдийхөн ач холбогдолтой байгаа нь ур чадвар
өндөртэй аудитор ч байвч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахихгүй бол аудитын
ажлын гүйцэтгэл муу байхад нөлөөлөх ёс зүйн уур амьсгалыг дээгүүр тавих нь ажлын
гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх юм. Түүнчлэн гүйцэтгэл гэдэг ойлголт нь хэрхэн
үнэлгээний систем аль өнцгөөс харж, ямар мяханизм байгаагаас хамаарах тул эргээд
гүйцэтгэлийн үнэлгээний систем нь ажлын ёс зүйн уур амьсгалыг сайжруулах
хөшүүргэ болох юм. Энэхүү хамаарлыг схемчлэн дараах байдлаар харууллаа.

40
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 41

Аудитын Аудитын Аудиторын ажлын


байгууллагын ажлын байгууллагын ёс зүйн гүйцэтгэл
гүйцэтгэлийн үнэлгээ уур амьсгал

2-р зүйлд аудитын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлэх судалгаанаас харахад аудитын


байгууллага аудиторуудын гүйцэтгэлийг үнэлэхдээ төдийлөн ач холбогдолтой бус
үзүүлэлтээр үнэлж байгааг тодорхойлсон. Гүйцэтгэлийг үнэлэхдээ цаг баримтлах,
ажлын туршлага зэргийг чухалчилж байгаа нь аудиторын ажлын үр дүн болон чанарт
анхаарахгүй байгааг харуулж байна. Аудиторууд гүйцэтгэлийг хэрхэн үнэлж байгаагаас
хамааран ажлыг гүйцэтгэж байгаа нь ажиглалт, тандалтын судалгаагаар ажиглагдсан.
Үүнээс үзэхэд гүйцэтгэлийн үнэлгээнээс хамааран аудитын байгууллагын ёс зүйн уур
амьсгал тодорхойлогдож байна гэж дүгнэсэн.

Харин аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын судалгааг хийж үзэхэд


аудиторууд байгууллагын эрх ашиг болон хувийн эрх ашгийг илүүд үзэн аудитын
дүгнэлт гаргаж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Аудитын байгууллагын аудиторууд
нь санхүүгийн тайланг хянаж шалгаад нийгмийн сайн сайхны төлөө дүгнэлтийг гаргах
ёстой. Учир нь аудиторуудын гаргасан дүгнэлтийг үнэн зөв дүгнэлт гэж үзэн хөрөнгө
оруулагч болон бусад субъектууд санхүүгийн томоохон шийдвэрүүдийг гаргадаг.
Тиймээс аудиторууд нь мэргэжлийн ёс зүй өндөр түвшинд байх нь зайлшгүй бөгөөд
аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хэм хэмжээний нийгмийн хариуцлагын
түвшин өндөр байх хэрэгтэй. Нийгмийн хариуцлагын түвшин өндөр байснаар
аудиторын ажлын гүйцэтгэл буюу аудиторын санхүүгийн тайланд өгч буй дүгнэлтийн
үнэн зөв байдал, чанар нэмэгдэнэ гэж үзэж байна.

Дээрх хамаарлыг тодорхойлсоноор судалгааны ажлын зорилго биелж байгаа бөгөөд


хамаарал ийм байгаа нь цаашид судалгаа гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах арга замыг
тодорхойлох, ингэснээр ажлын ёс зүйн уур амьсгалыг хэрхэн төлөвшүүлэх вэ? Гэдэг
асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайхад чиглэгдэх юм.

41
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 42

3.2 Аудитын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах санал


2.2-р зүйлд аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх судалгааг түүврээр авсаны үр дүнд
аудитын компаниудын ажлын гүйцэтгэлийн үнэлэх механизмийг сайжруулах
шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн учир сайжруулах дараах санал зөвлөмжийг өгч
байна. Үүнд:

1. Дотоодын аудитын компаниудын ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх


тохиромжтой загварыг тодорхойлоход олон улсын туршлага буюу дэлхийн топ 4
аудитын компанийн ажлын гүйцэтгэлийг үнэлж буй арга хандлагыг судлах нь
зүйн хэрэг юм. Жишээ судалгаа 2-т хийсэн гадаадын компаний туршлагаас
аудиторын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ гүйцэтгэж буй үүрэг буюу
үйлчилгээний түвшинд ажилладаг уу? Дэмжлэгийн хэлтэст ажилладаг уу?
гэдгээс нь шалтгаалан үнэлгээний тусдаа аргыг боловсруулж, энэ нь ажилтны
цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаал ахих, карьер менежментийн хөтөлбөр
боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
2. Ажлын гүйцэтгэлийг багийн түвшинд үнэлэх нь:
Өмнөх бүлэгт орчин үед ашиглагдаж байгаа гүйцэтгэлийн онолын талаар авч
үзсэн билээ. Дотоод аудитын олон улсын судалгааны багийн 2009 онд хийсэн
судалгааны ажилд аудитын ажлын гүйцэтгэлийг 5 хэмжүүрээр хэмжсэн байна.Үүнд:
o Орчин / Аудитын байгууллагад шууд бусаар нөлөөлөл үзүүлж байгаа
үзүүлэлтүүд /
o Гарц / Аудитын бүтээгдэхүүний гарц, аудитын үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг
хамруулна /
o Чанар / эцсийн бүтээгдэхүүний чанар, чанарын хяналтын ажилтныг
хамруулан ойлгоно /
o Үр ашиг / үр ашигтай байдлыг авч үзнэ. Аудитын баг цаг болон нөөцийг үр
ашигтай ашиглаж байгаа эсэх /
o Нөлөөлөл / тухайн аудитын багийн байгууллагад үзүүлж буй нөлөөлөл /
3. Ажлын гүйцэтгэлийг хувь хүний түвшинд үнэлэх нь
Орчин үед гүйцэтгэлийн үнэлгээг олон талын эх сурвалжтай хийдэг болсон.
Дотоодын аудитын компаниудын ажилтны гүйцэтгэлийг үнэлэхэд 360 градусын аргыг
ашигласанаар ажилтны гүйцэтгэлийг илүү бодитой үнэлэх боломжыг олгох юм.

Хүснэгт 9 Аудиторын ажлыг 360 градусын аргыг ашиглан үнэлэх загвар

Үнэлэгч
ЧХМенежер

Аудиторын ажлын
Нийт
холбогдлын

Харилцагч

ажиллагч

№ гүйцэтгэлийг
түвшний
түвшин

хамтран

оноо
Багийн
ахлагч
Ач

үнэлэх үзүүлэлтүүд
Ижил

1-5 оноогоор үнэлэх


1 Аудитын чанар 50 * * *
2 Аргазүй, стандарт 20 * *
3 Мэргэжлийн ёс зүй 20 * * *
42
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 43

4 Зан төлөв 10 * * *
6 Нийт оноо 100
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
Ач холбогдлын түвшин нь: Тухайн албан тушаалд дээрх чадварууд ямар хэмжээний ач
холбогдолтойг харуулж байхаар тодорхойлно. Энэ нь тухайн ур чадварын хувийн жинг
харуулж өгөхөөс гадна тухайн ажилтанд дээрх ур чадвар хир зэргийн хэрэгтэйг
тодорхойлж өгч байна.
4. Судалгааны 3-аас харахад үйлчлүүлэгч байгууллагын өгсөн хариултаас
ажлын явцын болон эцсийн үр дүнгийн мэдээллийг нухацтай дүгнэлтээр удирдлага
70%-тай тайлагнадаг гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд ажлын гүйцэтгэлийг сайжруулахын
тулд тухайн компаний удирдлага, чанарын хяналтын газраас гадна хөндлөнгийн
хяналтын байгууллагаар хянуулж байх шаардлагатай. Энэ хяналтын үйл ажиллагааг
Санхүүгийн зохицуулах хорооноос хийж, гүйцэтгэлийг үнэлсэн байдлаар баталгуулна.
Өөрөө хэлбэл аудитын үйлчилгээнд давхар аудит хийх төрийн байгууллагын үйлчилгээ
дутагдалтай байна.
5. Гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлох чанарын хяналтын албын хараат бус,
үнэнч шударга байдлыг хангахад чанарын хяналтын албаны ажилтныг сонгоход
шалгуурыг өндөрсгөх, мөн хариуцлага алдсан зөрчил гаргасан тохиолдолд хүлээх
хариуцлагыг маш өндөрөөр журамлах шаардлагатай.

3.3 Аудитын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалыг төлөвшүүлэх санал


Аудит нь манай оронд урьд өмнө байгаагүй цоо шинэ нарийн мэргэжлийн
үйлчилгээ байсан тул эхний жилүүдэд хууль эрх зүйн орчин бүрдээгүй, аудитын
43
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 44

талаар хүмүүс ойлгож нийгмийн талаас хүлээн эөвшөөрөх уур амьсгал таатай бус,
мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл туршлага дутах зэрэг шийдвэрлэх шаардлагатай
олон асуудал тулгарч байлаа.
1993 онд анхны аудитын компани , мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий
төрийн болон төрийн бус байгууллагууд үүсэн
“Аудитын ажлын чанарын хяналт” нь (а) аудитын ажлыг чанарын өндөр түвшинд
гүйцэтгэх талаар аудитын компанийн баримтлах бодлого, горим журам, (б) аудитын
гэрээт ажлын багийн гишүүдийг хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэхэд нь чиглэсэн
горим журмыг боловруулан хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдамжаар хангах зорилготой
юм. Миний судлаж буй аудитын ажлын ёс зүйн уур амьсгалыг төлөвшүүлэх асуудал уг
секторын хувьд тулгамдаж байгаа асуудал гэж үзсэний үндсэн дээр судласан билээ.
Аудитын байгууллага нь компаний санхүүгийн тайланд шинжилгээ хийн дүгнэлт
өгөх энэхүү үйл явц нь маш нарийн ур чадвар шаардсан ажил юм. Энэхүү ажлын
хийхэд аудитын байгууллагын ажилчдаас мэргэжлийн ур чадвараас гадна ажлын ёс
зүйн уур амьсгал чухал юм. Иймээс аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалыг
судлах шаардлага өнөөгийн нийгэмд тулгарч байна.
Аудитын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалыг төлөвшүүлэх нь гэдэг бол
тухайн байгууллагын удирдлагаас гадна ажилчдын хамтач уур амьсгалаас ихээхэн
хамаарна. 2 бүлэгт хийсэн судалгааны үр дүнд үндэслэн аудитын байгууллагын ажлын
ёс зүйн уур амьсгалыг төлөвшүүлэх дараах санал зөвлөмжийг дэвшүүлж байна. Үүнд:
1. Ёс зүйн уур амьсгалыг өөрийн стратегийн бодлогод тусган хэрэгжүүлэх
2. Нийгмийн харицлагыг өндөрсгөх хувийн ашиг сонирхолыг багасгах бодлого
боловсруулах. Ажилтан шалгаруулж авахдаа аудиторт байх ёстой зан чанарт
тулгуурлан сонгон шалгаруулах. /Шударга байх, Бодитой хандах, Нууц
хадгалах, Ур чадвартай байх/
3. Аудитын компаниудын удирдлага хэт өөрийн хувийн ашиг сонирхолыг нэгт
тавих асуудлыг халах
4. Баг хамт олноороо шийдвэр гаргах ур чадварт суралцах. Удирдлага дур мэдэн
аливаа нэг шийдвэр гаргавал доод албан тушаалнууд өөрсдөө тухайн шийдвэрт
оролцоогүй тул тэр шийдвэрийг дагахгүй байх
5. Аудитын компаний хувьд бие даасан байдал буюу хараат байдал маш чухал юм.
Иймээс ажлын гүйцэтгэлийг хангахуйц түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд
хэн нэгнээс хараат бие даасан байдалтай байх.

3.4 Гуравдугаар бүлгийн дүгнэлт


Аудитын байгууллагуудын ажлын ёс зүйн уур амьсгалд хууль тогтоомж,
мэргэжлийн код нь хамгийн өндөр дундажтай гарсан байна. Мэргэжлийн код, хууль
тогтоомж өндөр гарсан нь тус чиглэл нь өндөр мэргэжлийн ур чадвар бүхий хамт олон,

44
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 45

хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа чанаржуулж явуулахтай холбож тайлбарлаж болох


талтай юм.
Аудитын компаний өрсөлдөх чадвар муу байгаагаас аудитын компаниуд
үйлчлүүлэгчдээ алдахгүй байх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх тал дээр
анхаарч шударга байх, хараат бус байх ёс зүйн асуудлыг хойш тавих байдал
ажиглагдаж байна. Энэ нь мэргэжлийн ёс зүйд хандах хандлагаас ажлын гүйцэтгэл сайн
эсвэл муу гарахад нөлөөлөх шалтгаан юм. Багийн ашиг сонирхол давамгайлж байгаа нь
байгууллагын эрх ашгийг хэрэгжүүлсэн дүгнэлтийг гаргаснаар ажлын гүйцэтгэлийг
үнэлэх байдал байна. Энэ нь мэргэжлийн ёс зүйн шаардлагатай зөрчилдөж байна.

ДҮГНЭЛТ
Ethical climate work нь дэлхийн нийтэд судалгааны томоохон бүтээл болсон
төдийгүй тодорхойлох аргазүйн асуулгын загварыг ч мөн гаргасан байна. Энэхүү нэр
томъёо нь утгачлан орчуулвал мэргэжлийн ёс зүйн байдал буюу тухайн байгууллагын
шийдвэр гаргагч нарын ёс зүйн хандлагаас хамаарч байгууллагын ажлын гарц нь
тогтсон уур амьсгалаар илэрхийлэгддэг болохыг тодорхойлсон гэж судлаач миний бие
45
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 46

дүгнэж байна. Энэхүү нэр томъёоны ерөнхий гол утга санааг хэрхэн гаргахаас
судалгааны үндсэн зорилго чиглэл хамаарах тул гол утга санааг орчуулахад нилээд эрэл
хайгуул хүчин чармайлт гаргасан төдийгүй англи хэлний болон сэтгэл зүйн чиглэлийн
мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа.
Эцэст нь энэ нь үгийн утгаас хамаарч байгууллагын ажлын уур амьсгал гэж
орчуулагдах хандлага ихээхэн гарах тул үүнээс үүдэн байгууллагын ажилчдын
харилцаа, соёл, сэтгэл ханамжтай холбоотой болж хазайх нь буруу гэж үзсэн юм.
Ухагдахууны гол утга санаа нь мэргэжлийн ёс зүйд хандаж буй байдал бөгөөд энэхүү
хандлагыг судлах нь нийгэм болоод эдийн засагт өндөр хариуцлага бүхий салбарын
шийдвэр гаргалт, ажлын үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Сэдвийн өгөгдөл “Аудитын байгууллагын ажлын гүйцэтгэл ба аудиторын ёс
зүйн уур амьсгалын хамаарлыг тодорхойлох” тул аудитын байгууллагын ажлын
гүйцэтгэлийг үнэлэх систем ямар түвшинд байгааг судлах шаардлага гарсан. Иймээс
судалгааг 3 түвшинд хийсэн ба судалгааны ерөнхий үр дүн аудитын байгууллагын
ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ цаг баримтлалт, ажлын туршлага гэсэн үзүүлэлтийг
дийлэнхдээ авч үздэг нь аудитын компаний удирдлага ажлыг дүгнэхэд чанар болон
гүйцэтгэлийг илүүд үзэхээсээ илүү хувийн хандлага болон баригдмал байдлаар
дүгнэдэг болох нь харагдсан юм. Түүнчлэн ажлын гүйцэтгэлийг үнэлэх давтамж нь
ихэвчлэн жилд байгаа нь үнэлгээний явцад гардаг алдаа буюу жилийн эхэнд хийсэн
ажил мартагдах, жилийн сүүлээр хийсэн ажлын үр дүнрүү анхаарах явдлыг бий болгож
болзошгүй юм.
Судалгааны хоёрдугаар бүлэгт монгол улсын санхүүгийн секторын байгууллага
болох аудитын байгууллагын өнөөгийн байдал, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний
байдлыг судалсан бөгөөд эмпирик судалгаа хийж дүгнэлт гаргасан. Виктор болон
Куллан нарын 1988 онд 26 асуулттай эмпирик судалгааны асуулга боловсруулсан
бөгөөд энэхүү загвар нь 70 гаруй судалгаанд туршигдсан бөгөөд онолын хэсэгт 4
салбарт уг загвараар хийсэн судалгааг орчуулан, уг судалгааны аргачлалыг судалгаанд
үндэслэсэн юм. Сүүлд 1993 онд Виктор болон Куллан нарын загвар 36 асуулттай болж
шинэчлэгдсэн ч судлаач миний бие 26 асуулга бүхий анхны загвараар хийгдсэн нийт 8
бүтээлтэй танилцаж, судалгаагаа уг загвараар аудитын компаний онцлогт тулгуурлан
хийлээ.
Нийт 26 асуулттай судалгаанаас хүчин зүйлийн шинжилгээгээр ямар нэг асуулт
хасагдаагүй бөгөөд дээрх асуултыг 6 факторт хувааж нэрлэсэн.
Судалгаагаар гарсан нийт 6 факторыг нэрлэж, фактор тус бүрээр дундаж
үзүүлэлтийг тооцож, үр дүнг эрэмбэлж харуулбал дараах байдалтай байна.
SORT VARIABLES Mean
F3 Law and code Хууль тогтоомж, мэргэжлийн код 4,45
F1 Indviidual Caring Хувийн халамж 4,32
F4 Team interest Багийн ашиг сонирхол 4,28
F2 Group decision Бүлгийн шийдвэр гаргалт 4,1
F5 Independence Бие даасан байдал 3,6
F6 Social Responsibility Нийгмийн хариуцлага 3,1

Аудитын байгууллагуудын ажлын ёс зүйн уур амьсгалд хууль тогтоомж,


мэргэжлийн код нь хамгийн өндөр дундажтай гарсан байна. Мэргэжлийн код, хууль

46
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 47

тогтоомж өндөр гарсан нь тус чиглэл нь өндөр мэргэжлийн ур чадвар бүхий хамт олон,
хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа чанаржуулж явуулахтай холбож тайлбарлаж болох
талтай юм. Дараа нь хувийн халамж өндөр давтамжтай гарсан байгаа нь аудиторын
дүгнэлт, тайлан гаргахдаа байгууллагын зүгээс үзүүлэх хувийн халамж, урамшуулал,
цалин зэргийн нөлөөлөлд автдаг болох нь харагдаж байна. Гэтэл энэ салбарт дээгүүр
байр суурь эзлэх ёстой нийгмийн хариуцлага хамгийн доогуур үзүүлэлттэй байгаа нь
энэ салбарын мэргэжилтний ёс зүй, түүнчлэн аудитын байгууллагын ёс зүйн, үнэт
чанарын асуудал тулгамдсан асуудал болоод байна.
Эцэст нь дүгнэж үзэхэд:
• Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тооны өсөлтийн
хурдаас аудитын компаний өсөлтийн хурд бага байгаа ч аудитын хийлгэх компанийг
ангилан хуульчилж өгсөн тул одоо байгаа аудитын компаний нийлүүлэлт нийт зах
зээлийн эрэлтийг хангах боломжтой байна. (2.1-р зүйлийн судалгаа)
• Аудитын байгууллагын талаарх нийгмийн сэтгэл зүй буюу аудитын компаний
дүгнэлтэнд итгэх итгэл буурсан байна. Энэ нь аудитын компаний орлогын хэмжээнд
хийсэн судалгаанаас харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аудитын
компаний тоо нийт зах зээлийн 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч орлого нь сүүлийн
жилүүдэд нэмэгдэж, нийт аудитын орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байна.
• Аудитын байгууллагад мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй хүн аудитороор
ажилладаг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч нь эрх авахад тангараг өргөдөг. Энэ нь
мэргэжлийн ёс зүйг сахин ажиллахыг баталсан тангараг боловч цаашид хэрэгжилт нь
ямар түвшинд байгаад хяналт тавих бодлого байхгүй байна.
• Аудитын компаний өрсөлдөх чадвар муу байгаагаас аудитын компаниуд
үйлчлүүлэгчдээ алдахгүй байх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх тал дээр
анхаарч шударга байх, хараат бус байх ёс зүйн асуудлыг хойш тавих байдал
ажиглагдаж байна. Энэ нь мэргэжлийн ёс зүйд хандах хандлагаас ажлын гүйцэтгэл сайн
эсвэл муу гарахад нөлөөлөх шалтгаан юм. Багийн ашиг сонирхол давамгайлж байгаа нь
байгууллагын эрх ашгийг хэрэгжүүлсэн дүгнэлтийг гаргаснаар ажлын гүйцэтгэлийг
үнэлэх байдал байна. Энэ нь мэргэжлийн ёс зүйн шаардлагатай зөрчилдөж байна.
Судалгааны үр дүнд аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгал нь муу буюу
төлөвшөөгүй байгаа нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж байна. Энэ нь дотоодын аудитын
компаний орлого буурсан, нийгмийн итгэх итгэл буурсан байдлаас нотлогдож байгаа
юм. Иймээс энэхүү судалгааны ажлын зорилго болох ажлын гүйцэтгэлийг
сайжруулахад аудиторын мэргэжлийн ёс зүйн байдлыг дээшлүүлэх саналыг гаргалаа.

САНАЛ ЗӨВЛӨМЖ
Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, аудиторын ажлын гүйцэтгэлийн
үнэлгээг сайжруулахад өөрийн зүгээс санал, зөвлөмжийг дэвшүүллээ. Ингэхдээ дараах

47
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 48

4 түвшинд сайжруулах арга хэмжээг авч байж, тогтолцоо нь бүхэлдээ эрүүлжих


боломжтой юм.

1. Аудитор
2. Аудитын байгууллага
3. Үйлчлүүлэгч байгууллага
4. Хянах дээд байгууллага

Дээрх саналыг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн зах зээлд оролцогч субьектүүдэд


дараах зөвлөмжийг өгч байна.

1. Төрийн бодлого, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагад :


Санхүүгийн зохицуулах хороонд:
1. Аудитын компаний аудитын үйлчилгээ үзүүлж гаргасан дүгнэлтэнд давхар
аудит хийж, дүгнэлтийг баталгаажуулдаг байх. Санхүүгийн зохицуулах
хороогоор зөвшөөрөгдсөн аудитын дүгнэлтийг л зөвхөн хүчин төгөлдөр
хэмээн үздэг болох шаардлагатай. Энэ нь уг хорооны ажлыг хүндрүүлэх тул
санхүүгийн зохицуулах хороо давхар аудит хийх босгыг тогтоох нь зүйтэй
юм.
2. Ёс зүйн хороо байгуулах шаардлагыг компаниудын удирдлагад тавих, уг
хороонд хараат бус өөрсдийн гишүүнийг томилох
3. Нийгмийн харицлагыг өндөрсгөх хувийн ашиг сонирхолыг багасгах бодлого
боловсруулах. Ажилтан шалгаруулж авахдаа аудиторт байх ёстой зан чанарт
тулгуурлан сонгон шалгаруулах. /Шударга байх, Бодитой хандах, Нууц
хадгалах, Ур чадвартай байх/
4. Ёс зүйн зөрчил гаргасан, үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн, бусдын
санхүүгийн аливаа шийдвэр гаргалтанд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа
явуулсан аудитын байгууллага, аудиторын санал гомдлыг хүлээн авч
шийдвэрлэх нээлттэй албыг байгуулах
Мэргэшсэн нягтлан бодогчдын институт:
1. Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт
тавих
2. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгахад ёс зүйн дүрмийн шалгалтыг
оруулах, мөн өнгөрсөн хугацааны ёс зүйн тайланг авч, хариуцлагыг
тогтоох
3. Аудиторын мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хүлээх хариуцлагын хамт
тодорхой болгох
Боловсролын яаманд:
1. Их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт санхүүгийн мэргэжлийн ёс
зүйн хичээлийг оруулах
2. Санхүүгийн байгууллагад ирээдүйд ажиллах боловсон хүчнийг уг
салбарын ёс зүйн уур амьсгалын зөв төлөвшлийн талаарх хичээл орох,
энэхүү онолыг судлуулж, мэдлэг олгох
2. Аудитын компаниудад:

48
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь 49

1. Ёс зүйн уур амьсгалыг өөрийн стратегийн бодлого, түүнчлэн үнэт зүйлээ


болгон тунхаглал гаргах
Ингэснээр аудитын компаний ажилчдын сэтгэл зүйд нөлөөлөхөөс гадна
аудитын үйлчилгээ авагч байгууллагуудын итгэл, үнэмшлийг дээшлүүлж,
компаний нэр хүндийг өсгөнө.
2. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний нэг үзүүлэлтэнд ёс зүйн уур амьсгалыг
оруулах
3. Үйлчлүүлэгч байгууллагуудад:
1. Аудитын үйлчилгээг зөвхөн хуульд заасан нөхцлийг хангах төдий
байдлаар авч үзэх бус аудитын компаний чанарын тулгамдаж буй
асуудал, санал, гомдлыг тогтмол санхүүгийн зохицуулах хороонд
мэдээллэх
2. Аудитын компанийг сонгох асуудалд үйлчилгээний үнэ өртгийг бус
чанарыг эрхэмлэж, аудитын үйлчилгээний ач холболдол үнэ цэнийг
дээшлүүлэх
4. Аудиторуудад:
1. Ёс зүйн тайлан өгч аудиторын эрхийг сунгах
2. Мэргэжлийн ёс зүйг дээдлэх тангарагаа ёсчлон биелүүлж, нийгмийн эрх
ашгийг дээдлэн ажиллах

49
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь iv

НОМ ЗҮЙН ТОЙМ


Болормаа, Д. О. (2006). Хүний нөөцийн удирдлага. Улаанбаатар хот.
Даариймаа, М. (2013). Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ. УБ. ШУТИС, КТМС
Дэлхийн банк. Олон улсын санхүүгийн корпораци. (2008). Стандарт дүрэм журам
хэрэгжилтийн өнөөгийн байдал өгсөн үнэлгээний тайлан.
Гантөгс, Г. (2010). Хүний нөөцийн менежмент. Улаанбаатар хот : "Бит пресс" ХХК.
Гантулга, Г. (2012). Аудит . Улаанбаатар хот .
Нарантунгалаг, Г. Дэлгэрсайхан, Б. Булган, Ц. Одгэрэл, А. (2014). Хүрэлтогоот эрдэм
шинжилгээний хурлын материал. УБ
Оюунчимэг, Б. (2012) Мэргэжлийн болон Хэрэглээний Ёсзүй, Бизнесийн ёсзүй.
Үндэсний статистикийн хороо. 2014. 2013оны статистикийн эмхэтгэл. УБ.
Чадраабал, Д. (2006). Хүний нөөцийн менежмент . УБ. "Соёмбо" хэвлэл
Чимэдсүрэн, Ч. (2013). Хараат бус аудитын тогтолцоо. ММНБИ.
Эрдэнэчимэг, Д. (2014). Аудитын үйлчилгээний чанарыг сайжруулж өрсөлдөөнийг
нэмэгдүүлэх нь . Бизнесийн удирдлагын мастерийн зэрэг горилсон судалгааны ажил
Санхүү Эдийн Засгийн дээд Сургууль, УБ
Эрдэнэчимэг, С. (2014). Аудитын үйлчилгээний чанарыг сайжруулах, өрсөлдөөнийг
нэмэгдүүлэх. Бизнесийн удирдлагын мастерийн зэрэг горилсон судалгааны ажил.
Санхүү Эдийн Засгийн дээд Сургууль. УБ.
Энхчимэг, Ц. (2010). Аудитын үүсэл хөгжил. УБ.
Arnaud, A. (2006).Conceptualizing and Measuring Ethical Work Climate: Development and
B.Cullen, B. V. (1988). The Organizational Bases of Ethical Work Climates.
Carlin, B., Gervais, S. (2009).Work Ethic, Employment Contracts, and Firm Value. The
Journal of Finance,
James E. Rebele, Ronald E. Michaels (1990). Independent Auditors' Role Stress: Antecedent,
Outcome, and Moderating Variables
Validation of the Ethical Climate Index (ECI).Paper presented at Academy of management
Best Conference, Orlando,Florida, USA

iv
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь v

ХАВСРАЛТ
Хавсралт 1 Аудитын компаниудын үйл ажиллагаа

Үнэт цаас
Нягтлан Аж Ахуй гаргахтай Аудитын үйл
Аж ахуй нэгж,
бодох нэгж, холбогдсон ажиллагааны
Бизнесийн байгууллагын
4.1.Санхү бүртгэлийг байгууллаг эдийн хүрээнд
үнэлгээ санхүүгийн
үгийн стандартын ад засгийн хамруулахаар
Аудитын үйл боловсруул дотоод
тайлан дагуу менежмен тооцоо, хууль
ажиллагаа а хад нь хяналтыг
баталгаа хөтлөхөд нь ти йн судалгааны тогтоомжид
тусалж зохион
жуулах туслах, асуудлаар үндэслэлий заасан бусад
үйлчлэх байгуулахад нь
зөвлөгөө зөвлөгөө г хянаж үйл ажиллагаа
туслах
өгөх өгөх дүгнэлт /Банк, даатгал/
гаргах
Аудитын компаниуд
АДБ Аудит + - + - - - -
Азурит Аудит + - + - - - -
Ай Жэй Эй
Эйч + - + - - - -
Аудит
Аккурэйт + - + - - - -
Аккурэйт
+ - + - - - -
Аудит
Акпар Аудит + - + - - - -
Актив Аудит + - + - - - -
Алтан жолоо + - + - - - -
Алтан Уул
+ - + - - - -
Аудит
Анголмуа + - + - - - -
Балхан Аудит + - + - - - -
Баян Сагсай + - + - - - -
Баталгаа + - + - - - -
Баталгаа онош + - + - - - -
Батламж + - + - - - -
Бахилау Аудит + - + - - - -
Баян
+ - + - - - -
Аудит
БДО Аудит + - + + + + +
Бодит бүртгэл + - + - - - -
Бодь тусгал + - + - + - -
Бизкон Аудит + - + - - - -
Бисофт Аудит + - + - - - -
Би Энд Си + - + + + + +
Бэст фортуна + - + - - - -
Голден пэйж + - + - - - -
Гүнгийн
+ - + - - - -
Аудит

v
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь vi

Далай Ван + - + + + + +
Делойт Онч + - + + + + +
Ди Эй Би Жи + - + - - - +
Дөлгөөн
+ - + - - - -
Аудит
Дундговь + - + - - - -
Дундмандайха
+ - + - - - -
Аудит
Есөн хангай + - + - - - -
ЗЦН Аудит + - + - - - -
Интер Аудит + - + - - - +
Итгэл Аудит + - + - - - +
Ихэр Мөрөн + - + - - - -
Их Наяд Аудит + - + - - - -
Конфиденес + - + - - + +
Координат + - + - - - +
Ки Пи Эм Жи + - + + + + +
Лайэн Аудит + - + - - - -
Мишээл Од + - + - - - -
Монста Аудит + - + - - - -
Мэдээлэл + - + - - - -
Найдвар Од + - + - - - -
Нийслэл + - + - - - -
Номгон Аудит + - + - - - -
Нью Баланс + - + - - - -
Ньюдийл + - + - - - -
Нью Капитал + - + - - - -
Од бүртгэл + - + - - - -
Оюу Эрдэм + - + - - - -
Өлгий Аудит + - + - - - -
Өлзий Экаут + - + - - - -
Өндөрхаан
Итгэл + - + - - - -
Аудит
Пантер
+ - + + + + +
Аудит
ПрайсуотерХа
+ - + + + + +
рс Аудит
Реланэнс
+ - + - - - -
Аудит
Сан Аудит + - + - - - -
Сан Аривч + - + - - - -
Сайн Аудит + - + - - - -
Санхүүч Аудит + - + - - - -
Саруул Баян + - + - - - -

vi
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь vii

Аудит
Севилла Аудит + - + - - - -
Сенор Аудит + - + - - -
Ситико Аудит + - + + + + +
Си Эс Ай + - + - - - -
Си Эн Эм + - + - - - -
СОУС Аудит + - + - - - -
СМД Аудит + - + - + + +
Стандарт
+ - + - - - -
Аудит
Сүлд Аудит + - + - - + +
Сэц Түшиг + - + - - - -
Таван Эрдэнэ + - + - - - -
Тэгш Сан + - + - - - -
Тэд Аудит + - + - - +
Тэд Од Аудит + - + - - -
Хонгорын Үр
+ - + - - -
Аудит
Хүлэгт Хүннү + - + - - -
Увс финанс + - + - - -
Улаанбаатар
+ - + + + +
Корпораци
Улиастай ван + - + - - -
Уолд гал + - + - - -
Фискал Аудит + - + - - -
Цэгц төв Богд + - + - - -
ЦЭСП Аудит + - + - - -
Шидэт сонголт
+ - + - - -
Аудит
Эвиденсе + - + - - -
Эм Энд Би Энд
+ - + - - -
Аудит
Энич аудит + - + - - -
Энур аудит + - + - - -
Эрнист Энд
Монголия + - + + + + +
Аудит
Эс Жи Эм Ди + - + - - -
Эм Эм Аудит + - + - - +
Юнистар + - + - - -
Юден Такс + - + - - -
Тин Аудит

vii
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь viii

Хавсралт 2 Аудитын байгууллагын ажилтнуудаас авах санал асуулгын хуудас

Танд энэ өдрийн мэнд хүргэе!


Энэхүү асуулга нь зөвхөн судалгааны ажилд ашиглагдах ба судалгааны эцэст гарсан
үр дүн зөвлөмжийг танай компанид эргэн мэдээллэх болно.
Судалгааны зорилго: Аудитын компаниудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалын
өнөөгийн байдлыг судлах, сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.
Та доорхи асуултанд үнэн зөв хариулж бидний судалгааны ажилд гүн туслалцаа үзүүлнэ
үү.
1. Таны нас:
А. 20-25 б. 26-30 в. 31-35 г. 36-40 д. 40-с дээш
2. Аудитын компанид хэдэн жил ажиллаж байна вэ?
а. 1 жил б. 2-5 жил в. 6-10 жил г. 11-14 д. 14-с дээш жил
3. Таны албан тушаал:
а. Аудитор б. Аудиторын туслах в. Ахлах аудитор г. Партнер
4. Мэргэшлийн зэрэг:
а. ТМЗ б. МНБ г. Аудитор д. Үнэлгээчин е. Бусад
5. Танай компаний хөрөнгө оруулалтын хэлбэр
А. Дотоодын хөрөнгө оруулалттай Б. Гадаадын хөрөнгө оруулалттай
6. Танай байгууллага ажлын гүйцэтгэлийг ямар хугацаагаар үнэлдэг вэ?
А. Сар бүр б. Жил бүр в. Улирал бүр г. Тогтмол бус
7. Танай компани чанарын хяналтын хэлтэстэй юу?
а. Тийм б. Үгүй в. Чанарын хяналтын 1 ажилтантай
8. Компаний чанарын хяналтын хэлтэс нь аудитын үйл ажиллагааг үр ашигтай
явуулахад тусалж байгаа гэж та үздэг үү.
а. Тийм б. Үгүй в. Зарим тал дээр
9. Танай компаний хувьд аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд юунд илүү анхаарал
хандуулдаг вэ? /1-ээс дээш хариулт сонгож болно./
а. Гүйцэтгэл д. Туршлага
б. Ажлын чанар е. Гадаад хэлний мэдлэг
в. Цаг баримтлах ё. Шударга үнэнч байдал
г. Мэргэжлийн ур чадвар ж. Боловсролын түвшин
10. Та компанийхаа аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний түвшнийг юу гэж
үнэлдэг вэ?
a. Сайн б. Дунд в. Хангалтгүй.
11. Ажлыг ямар үзүүлэлтээр үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ? Саналаа бичнэ үү.
........................................................................................................................................
........................................................................................................................................
12. Таны хувьд аудиторын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин үнэнч шудрага,
хараат бусаар аудитын ажлыг гүйцэтгэх нөхцөл хангагдсан гэж үздэг үү?
(Байгууллагын орчинд)
а. Хангагдсан
б. Хангагдаагүй
в. Зарим тохиолдолд компаний дотоод дүрэм журамтай зөрчилддөг.

viii
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь ix

Хавсралт 3 Аудитын үйлчилгээ авагч байгууллагын аудитын үйлчилгээг үнэлэх


үнэлгээний хуудас

Аудитыг эхлэхээс өмнө аудит


хийгдэх байгууллагад эсвэл нэгжийн
1 удирдлагад аудитын ерөнхий үйл явц огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
болон хугацааны талаар ойлгомжтой
тайлбарласан эсэх

Аудит хийх явцад удирдлагаас


2 гаргасан саналыг харгалзан үзсэн огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
эсэх
Аудитын явцад аудит хийгдсэн
байгууллагын удирдлагад аудитын
3 явц болон аудитаар илэрсэн огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
асуудлуудын талаар албан ёсоор
мэдээлсэн эсэх

Аудитыг төлөвлөсөн хугацааны


4 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
дотор гүйцэтгэсэн эсэх

Аудитаар илэрсэн асуудлуудыг


5 аудитын төсөл тайланд үнэн зөв ба огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
зохистой байдлаар тусгасан эсэх

Аудитын зөвлөмж нь зохистой


6 бөгөөд хэрэгцээтэй байдлаар огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
өгөгдсөн эсэх
Аудитын багт багтсан аудиторууд
нь тухайн аудитын ажлыг
7 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
гүйцэтгэхэд хангалттай мэдлэг ур
чадвартай эсэх

Аудитор нь мэргэжлийн ёс зүйг


8 огт үгүй-1 2 3 4 5 6 7-хангалттай тийм
баримтлан ажилласан эсэх
Эх сурвалж: Судлаач

ix
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь x

Хавсралт 4 Аудиторын мэргэжлийн ёс зүйг үнэлэх асуулгын хуудас

Аудитын байгууллагын ажилтан үйл ажилл


ханган биелүүлж, албан үүргээ гүйцэтгэхдээ ёс суртахуунтай ажиллах үүрэгтэй. Энэ
үүргээ аудит хэрэгжүүлэх явцдаа хэрхэн мөрдөж ажилласан талаар та бүхнээс асуулга
авч байна.
Асуулт:
1) Ажилтан албан үүргээ гүйцэтгэх, шалгагдагч байгууллагын ажилтан, холбогдох
бусад этгээдтэй харилцахдаа шулуун шударга, бодитой хандаж, зан харилцаа, ѐс
суртахууны болон мэргэжлийн шаардлагыг хангаж ажилласан уу?
а.) Тийм
б.) Үгүй (тайлбар, тодруулга бичих )
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
2.) Бусдыг басамжлах, нэр төрийг нь гутаан доромжлох, дарамт шахалт үзүүлэх,
чирэгд үүлэх, х үнд суртал гаргах
а.) Тийм (тайлбар, тодруулга бичих )
б.) Үгүй
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
3.) Ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө шалгагдагч
байгууллага, холбогдох бусад этгээдээс мөнгө, үнэ цэн бүхий бэлэг, дурсгалын зүйл,
шан харамж авсан, өөртөө болон гэр бүл, ах дүү, төрөл садандаа үнэгүй буюу
хөнгөлттэй үйлчлүүлсэн үү?. Тэгэхийг шаардсан уу?, Бараа худалдан авахыг санал
болгосон уу? /шалгуулагч цай, кофегоор дайлах, байгууллагын нэр, эмблем бүхий
танилцуулга, үзэг, харандаа, дэвтэр, хуанли зэрэг сурталчилгааны материал өгснийг
авсан нь хамаарахгүй./
а.) Тийм (тайлбар, тодруулга бичих )
б.) Үгүй
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
4.) Ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан баримт, мэдээллийг хувийн буюу
бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, эсвэл зарим байгууллага, хүмүүст өгч бусдын
эсрэг ашиглуулах боломж олгосон уу?.
а.) Тийм (тайлбар, тодруулга бичих )
б.) Үгүй
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
5.) Ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, шалгагдагч
байгууллагын ажилтнуудаар зочлуулж дайлуулах, зугаа цэнгээний арга хэмжээнд нь
оролцсон уу?.
а.) Тийм ( тайлбар, тодруулга бичих )
б.) Үгүй
___________________________________________________________________________
___________________________________________________________________________

x
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь xi

Хавсралт 5 Аудитын байгууллагын мэргэжлийн ёс зүйн байдлын эмпирик судалгааны


асуулга

Энэхүү асуулга нь зөвхөн судалгааны ажилд ашиглагдах ба аудитын компани болон


холбогдох ажилтны нууцыг чандлан хадгалах ба ямар нэг хариуцлага тооцох, бусдын нэр
хүндэд халдах зэргээр хувь хүний эсрэг ашиглагдахгүй тул та үнэн зөв хариултыг өгнө үү.
Асуулга нь зургаан онооны хэмжээс бүхий дараах хариулттай. Огт буруу /1/,
ихэнхдээ буруу /2/, зарим талаараа буруу /3/, зарим талаараа үнэн /4/, ихэнхдээ үнэн /5/,
туйлын үнэн /6/. Харгалзах хүчин зүйлийн нүдний доор тэмдэглэгээ хийнэ үү.

Хүчин зүйлс
Асуудал 1 2 3 4 5
1. Халамж
Хамгийн чухал анхаарах асуудал бол компанийн бүх хүмүүсийн
(BL)
ашиг тус

(BI) Энэ компанид хүмүүс нэг нэгнийхээ ашиг тусаас болгоомжилдог

Энэ компанид та үргэлж үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд нийцсэн


(BC)
дүгнэлтийг гаргах нь зөв байдаг

Энэ компанид хүн бүр юуны түрүүнд үр дүнтэй ажиллах ёстой


(EC)
байдаг
2. Хууль тогтоомж
Аудитор хууль, мэргэжлийн стандартыг бүхнээс дээгүүр тавьж,
(PC)
дагаж мөрдөх ёстой
Энэ компанид хууль буюу ёс зүйн дүрэм нь хамгийн гол анхаарах
(PC)
зүйл
Энэ компанид хүмүүс хуулийн буюу мэргэжлийн стандартыг чанд
(PC)
сахих хэрэгтэй

Энэ компанид хамгийн түрүүнд анхаарах асуудал бол шийдвэр нь


(PC)
аливаа хууль зөрчиж байгаа эсэх

3. Дүрэм

(PL) Компаний дүрэм журмыг дагах нь маш чухал

(PL) Хүн бүр компаний дүрэм журмыг дэмжих ёстой

(PL) Энэ компаний амжилттай хүмүүс энэ журмаар явдаг

(PL) Энэ компаний хүмүүс компаний бодлогыг чанд мөрддөг

4. Ашиг сонирхол
Энэ компанид хүмүүс өөрсдийн ашиг сонирхлоо бүхнээс илүү
(EI)
хамгаалдаг

xi
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь xii

(EI) Энэ компанид хүмүүс ихэнхдээ өөрсдийнхөө төлөө байдаг

Компанид ёс суртахуун эсвэл ёс зүйн доголдолтой хүнд ямар ч


(EI)
орон зай байх ёсгүй.

Хүмүүс үр дагавараас үл хамааран компаний ашиг сонирхлыг


(EL)
хөгжүүлэхийн тулд бүх зүйлийг хийх хэрэгтэй

Хүмүүс компаний ашиг сонирхлыг анхаардаг – бүхнээс илүү


(EL)
тавьдаг
Ажлыг зөвхөн компаний ашиг сонирхлыг хөндөх үед л стандартын
(EL)
бус гэж үздэг

Энэ компаний хүмүүсийн гол үүрэг хариуцлага бол зардлыг хянах


(EC)
5. Бие даасан байдал
Энэ компанид хүмүүс өөрсдийн хувийн болон зан суртахууны
(PI)
итгэлээ дагах ёстой

(PI) Энэ компаний хүн бүр зөв буруугаа өөрсдөө шийддэг

Энэ компаний хамгийн чухал асуудал бол зөв буруугийн тухай


(PI)
хүний өөрийн мэдрэмж

(PI) Энэ компанид хүмүүс өөрийн хувийн ёс суртахуунд хөтлөгддөг

6. Нийгмийн хариуцлага
Шийдвэр гаргахад аудиторууд гадаад орчинд хүлээх хариуцлагаа
(PC)
дээд зэргээр ухамсарладаг.
Шийдвэрүүдийн нөлөө нь нийгэмд томоохон ач холбогдолтой
(PC)
болохыг илүү авч үздэг.

Компаний удирдлага шийдвэр гаргалтанд үйлчлүүлэгчдийн ашиг


(BL)
сонирхлыг илүүд үздэг.

*Онолын ёс суртахууны уур амьсгалын хэмжээсийн товчлол: B= хамтач үзэл P= зарчимч үзэл
E= аминч үзэл I= хувь хүний түвшинд L= байгууллагын түвшинд C= нийгмийн түвшинд

xii
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа
Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг
тодорхойлох нь xiii

Хавсралт 6 Аудитын байгууллагаас авсан санал асуулгын үр дүнг SPSS 20 программаар


үнэлсэн үзүүлэлт

Frequencies

Statistics

1 1 1 1 1 1

Valid 117 117 117 117 117 117


N
Missing 0 0 0 0 0 0

Frequency Percent Valid Percent Cumulative


Percent

2 12 10.3 10.3 10.3

3 85 72.6 72.6 82.9


Valid
4 20 17.1 17.1 100.0

Total 117 100.0 100.0

Frequency Percent Valid Percent Cumulative


Percent

1 32 27.4 27.4 27.4

Valid 2 85 72.6 72.6 100.0

Total 117 100.0 100.0

Frequency Percent Valid Percent Cumulative


Percent

Valid 1 117 100.0 100.0 100.0

Frequency Percent Valid Percent Cumulative


Percent

0 105 89.7 89.7 89.7

Valid 1 12 10.3 10.3 100.0

Total 117 100.0 100.0

xiii
2015. СЭЗДС. НББ. А. Ундармаа

You might also like