Professional Documents
Culture Documents
401
401
401
Бие даалт
Сэдэв: Хятад улсын эдийн засгийн дипломат ажиллагаа болох өрийн хавх ба Монгол улс
Шалгасан:........................................................................
Гүйцэтгэсэн:....................................................................
IV түвшин
XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн
технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын
харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн
хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдөж хөгжлийн шинэ томоохон улсууд тодорч,
олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна. Энэ дунд АНУ- н
ерөнхийлөгч асан Трампын гадаад бодлогын хүрээнд тэд олон улсад цагдаагын үүрэг
гүйцэтгэхээ болиж дотоодын асуудалдаа илүү анхаарах болно гэснээр олон улсын түвшинд
тэдний эзлэх байр суурь ганхаж хамгийн хурдан өссөлтэй байгаа манай урд хөрш болох
Хятад улс импреалист бодлого хэрэгжүүлж хүчний тэнцвэрийг өөрт ашигтайгаар өөрчлөх
чиг рүү хандаад байна. Ийм цаг үед бид хүчирхэгжиж байгаа урд хөршөөсөө боломжилох
нь зүйтэй түүнчлэн урьдын адилах манай хойд хөршийн нөлөө нэгэнтээ үгүй болжээ. Мөн
Хятад, Орос 2 нь түүхэнд байгаагүйгээрээ сайн харилцаатай он жилүүдийг өнгөрөөж байна.
Тэдний нэн тэргүүн зорилт нь АНУ- ын либрализмын эсрэг нөгөө туйл болж системд олон
туйлт байр суурыг бий болгох болоод байгаа үед Монгол улс нь зүгээр л харж суусаар
Хятадаас маш хараат эдийн засгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж болохгүй юм.
Дээрээс нь одоогийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны хувьд дийлэнхийг нь
Хятад улс эзэлдэг бөгөөд бусад бүх зүйлс дээр ч Хятад улсын нөлөө аль хэдийн байр сууриа
олсон нь нууц биш. Жишээ нь: Монголд байгаа компаниудын 60 хувь нь их бага гэлтгүй
Хятадаас хамааралтай байдаг гэсэн албан бус судалгаа байдаг.
Хятадын эдийн засгийн дипломат ажиллагаа буюу Өрийн хавхны дипломат, хөгжиж буй
үндэстний далд зээл
Хятадын олон албан ёсны зээлүүд барьцааны зүйлтэй байдаг тул эргэн төлөлтөд
хүндрэлтэй тохиолдолд Хятадад давуу эрх эдлэх боломжтой байгаа нь асуудлыг улам
хүндрүүлж байна. Үүний үр дүнд хувийн хөрөнгө оруулагчид болон бусад өрсөлдөгч
зээлдүүлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлэхгүй байх эрсдэлийг дутуу үнэлж болно.
ДНБ-
ДНБ-д
д
эзлэх
эзлэх
хувь
Нийт өр хувь Нийт өр
5 тэрбум 27 тэрбум
Вьетнам 3% Венесуэл 16%
фунт фунт
5 тэрбум 19 тэрбум
Камбож 29% Бразил 1%
фунт фунт
5 тэрбум 16 тэрбум
Бангладеш 2% Ангола 16%
фунт фунт
4 тэрбум 11 тэрбум
Замби 23% Аргентин 2%
фунт фунт
4 тэрбум 11 тэрбум
Казахстан 3% Этоип 17%
фунт фунт
4 тэрбум 9 тэрбум
Украин 4% Малайз 4%
фунт фунт
Туркмениста 4 тэрбум 9 тэрбум
13% Эквадор 11%
н фунт фунт
3 тэрбум 7 тэрбум
Лаос 26% Кени 12%
фунт фунт
3 тэрбум 6 тэрбум
Судан 9% Шри Ланка 9%
фунт фунт
Камерун 3 тэрбум 11% Перу 6 тэрбум 3%
1949-2020 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 200
гаад гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 2014 оны байдлаар гэхэд хоёр орны
худалдааны нийт хэмжээ 6.79 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспорт 5 тэрбум 70 сая
ам.доллар, импорт 1 тэрбум 729 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 80 орчим хувь,
импортын 30 орчим хувийг БНХАУ тогтмол эзэлдэг. Түүнчлэн, Монгол Улсад бүртгэлтэй
гадаадын хөрөнгө оруулалт бүхий нийт аж ахуйн нэгжийн 50 орчим хувь, нийт хөрөнгө
оруулалтын дүнгийн 40 орчим хувь нь тус улсад ногдож байдаг. Монгол Улсад оруулсан
гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад Улс энэхүү үзүүлэлтээр тэргүүлж байдаг ба
1990-2016 оны байдлаар БНХАУ нь 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын манай
улсад хийжээ. Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалт ашигт малтмал, эрчим хүч, барилга,
банк санхүү, боловсруулах үйлдвэр, зоогийн газар хүнсний салбарт голлон төвлөрсөн ба
ялангуяа ашигт малтмалын салбар дахь хөрөнгө оруулалт илэрхий давуу байдалтай байна.
Тэр нь голчлон үнэт болон өнгөт метал, төмрийн хүдэр, нүүрс олборлолт зэрэг төсөлд буюу
уул уурхайн салбарт хийгдэж байна. Гэтэл Монгол улсын голлох салбар бол мэдээж уул
уурхайн салбар. 2019 оны урьдчилсан байдлаар уул уурхайн салбар дотоодын нийт
бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг
тус тус бүрдүүлж байсан. Түүнчлэн БНХАУ бидний бүх хэрэглээг хангадаг ба оролцдог. Үүнд:
бензин түлш, бэлэн хувцас, нэхмэл эдлэл, аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм,
тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилгын материал, өргөн хэрэглээний
бараа зэрэг өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монголд экспортолдог. Бидний хэргэлдэг
өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ихэнх хувийг Хятад улсаас импортоор оруулж ирж
байгаа нь Хятадын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсын инфляцийн түвшинд
нөлөө үзүүлэх гол суваг болж байна.
Түүнчлэн Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ 32 тэрбум ам долларт хүрээд байгаа
бөгөөд БНХАУ-аас авсан өр, зээлийн хэмжээ нь 11 гаруй хувийг эзэлж байгаа ба 3.7 тэрбум
ам.доллар болж байна. Манай ороны гадаадад өрийн тайланд өөр ийм их хувь эзэлдэг дан
ганц улс байхгүй болно. Мөн 3.7 тэрбум ам. доллар нь манай ДНБ-ийн 26% гаруйтай
тэнцэнэ.
Үүн дээрээс 2019 оны 6-р сарын 14-нд Бишкек хотод ШХАБ-ын чуулганы үеэр Орос,
Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын уламжлалт уулзалт үеээр БНХАУ-ын дарга Ши
Жиньпин "Хэрэв Монгол улс тус байгууллагад элсэн орвол, түүний бүхий л давуу талыг
ашиглан, ШХАБ-ын хамтын ажиллагаанд том үүрэг гүйцэтгэж, бодитой ашиг хүртэх болно.
ШХАБ-д элсэх монголын шийдвэр хурдан батлагдах тусмаа, хамтын ажиллагаанаас ашиг
хүртэн, улс орноо хөгжүүлнэ.” хэмээн хэлсэн. Экспортыг бараг бүгдийг нь худалдаж авч буй
хамгийн том түнш улсаас зөвлөөд байгаа ШХАБ- д бид нэг талаас ажиглагч хэвээрээ үлдэх
хэрэгтэй.
Хятад улс нь хэзээд Монголыг өөртөө нэгтгэх санаа бодлоо нууж байгаагүй. Үүний илрэл нь
3 талт Хяагтын хэлэлцээрээр Хятадын төлөөлөгчид нь Монголыг тусгаар тогтносон улс гэж
үзэх аливаа нэг шинж тэмдгийг баллаж, тусгаар тогтнолыг нь бүр мөсөн үгүйсгэж, ДИУ-н
жирийн нэг муж болгох байр суурьтай байсан ба үүний дараачаар Хаант оросын тогтворгүй
байдал, Монгол улсын хоорондын зөрчилийг ашиглан Хятадын генерал Сю Шүжан 1919
оны 10 сард нийслэл хүрээг эзэлсэн байдаг. Мөн 1943 онд Кайр хотноо болсон АНУ, Англи,
Хятадын уулзалтын үеээр Чан Кайши АНУ-н ерөнхийлөгчид 1924 оны Зөвлөлт- Хятадын
гэрээг үзүүлэн, БНМАУ-г дайны дараа ДИУ бүрэлдэхүүнд оруулж өгөхийг хүссэн байдаг.
Дайны дараачаар ДИУ улс нь Монгол улсыг бүрэн эрхт байдалыг Ялтын бага хуралын
шийдвэрийн дагуу аргагүйн эрхнд шахалтанд орсоны улмаас хүлээн зөвшөөрсөн ба Байтаг
богдын хилийн мөргөөлдөөнийг бид маш сайн мэднэ. Хятадын зүгээс манай улсыг НҮБ- д
элсэхэд хүртэл хилийн маргаантай асуудалтай хэмээн худал мэдүүлж саад болохыг
хичээсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй коммунизм ноёрхсон он жилүүдээс эхлэн Хятад улс нь
1949 онд шинээр байгуулагдсан байсан бөгөөд өөрсдөө ЗХУ- аас тусламж авдаг байсан
атал манай улсад эдийн засгийн маш их туслалцаа, хөрөнгө оруулалтыг үзүүлсээр байсан.
Үүнийг харвал Хятад улс нь дипломат харилцаа тогтосны үндэс нь дээр 200 жил гаруй
Дүгнэлт
Тиймээс уг дурьдсан шинжүүдийг харилцан хамаарал гэж хэлхэд өрөөсгөл бөгөөд Хятад
улсад манай орноос хамаарах нэг ч зүйл байхгүй гэхэд буруудахгүй байх. Гэтэл бидэнд
нижгээд. Энэ судалгааг хийснээрээ Хятад улс манай улсын эдийн засагт хэр их нөлөөлөж
буйг тодорхой хэмжээнд статистик дээр тулгуурлан харуулахыг хичээсэн бөгөөд бид аль
хэдийнээ Хятад улсаас эдийн засгийн асар их хамааралтай болжээ. Түүхэн жишээнүүд дээр
суурилаж муугаар бодход системд монополчилох хандлагатай байгаа энэ улсаас ийм их
харьялалтай байх нь Монгол улсын тусгаар тогтнолын асуудал яригдах хэмжээнд ч очиж
болзошгүй юм. Манай улсыг болон зарим орнуудыг Хятад улсын өрийн хавханд орсон гэж
барууныхан бичээд удаж байна. Уг нийтлэлүүдийг нэг талаас барууныханы Хятадын
өсөлтөд санаа зовинож буй нь илрэл гэж харж болно. Учир нь Хятад улс манайхаас зээл ав
гэж бусад улсыг шахаагүй. Гэвч аливаа зээлийг зээлдигчийн олж буй орлого дээр нь
суурилж зээл олгодог шүү дээ. Дээрээс нь манай улсын эдийн засаг дан ганц уул уурхайн
бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа нь санаа зовинуулах асуудал ч дан ганц худалдан
авагчтай байх нь түүнээс ч илүү анхаарууштай асуудал юм. Мөн нэмж хэлхэд миний өгүүлэх
гэсэн санаа нь Хятадтай харилцаагаа болих гэсэн үг биш юм. Бид 2- хон хөрштэй нь туйлын
үнэн. Тэднээс харилцаагаа бууруулах нь бидэнд лав сайнаар тусахгүйн мэдээж.
Манай улсын шийдвэр гаргачидын түвшинд хийх хэрэгтэй эхний зүйл бол 3 дагч хөршийн
бодлогоо тогтмол сайн явуулах. Уг бодлогын хүрээнд ажилууд хийгдэж байгаа ч хангалттай
биш. Мөн бизнес эрхлэгчидэд эрх зүйн тал дээр таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ
нь гадаадын хөрөнгө оруулагчидад хүртэл хамааралтай асуудал бөгөөд зарим зүйл дээр
үйлдвэрлэгч болох зорилгод анхаарал хандуулаж, дэмжилэг үзүүлэх нь чухал. Үүний сацуу
эдийн засгийн байр сууриа аажимаар бэхжүүлэж, бусад салбарын хөгжилд хөрөнгө зарах
нь зайлшгүй зүйл бизээ.
Ашигласан эх сурвалж
Wikipedia.org HBR.org
Ceicdata.com Nationalpost.com
Mongolbank.mn Statista.com
Itoim.mn
Eri.mn
1212.mn
Mmhi.gov.mn
Dailymail.com
Chathamhouse.org