LEAP - IELTS 30 Day Study Plan

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 7

30 day study plan

facebook.com/leaponlineenglish
ABOUT THIS STUDY PLAN
Уг “IELTS-Д 30 ХОНОГТ БЭЛДЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ” нь LEAP онлайн сургалтын
төвийн суралцагчдад зориулан гаргасан гарын авлага ба таны IELTS-д бэлдэх үйл явцыг
илүү цэгцтэй, үр дүнтэй байлгах зорилготой. IELTS-д бэлдэж буй хүн бүрийн зорилго,
төвшин, цаг зав өөр тул уг төлөвлөгөөнд бэлдвэл зохих бүх хэсгүүдийг жигд оруулсан
байгаа. Та өөрийн төвшин, зорилгод тааруулан уг төлөвлөгөөг чиг баримжаа авахад
ашиглаарай.
Мөн уг төлөвлөгөөг зөвхөн LEAP төвийн суралцагчдад зориулан бэлтгэсэн тул
бидний хөдөлмөр, цаг завыг үнэлэн цааш дамжуулахгүй байхыг хүсье.

HOW THIS STUDY PLAN IS ORGANIZED


Уг төлөвлөгөөнд IELTS шалгалтын 4 үндсэн хэсэг болох Listening (сонсох), Reading
(унших), Writing (бичих), Speaking (ярих) тус бүрд 1 долоо хоног тусгагдсан ба сүүлийн 2
хоног бүх 4 хэсгийн бататгал тестэд төлөвлөгдсөн байгаа. Шалгалтын үед уг 4 хэсгүүд нь
дээр дурдагдсан дарааллын дагуу явах тул бэлдэх явц ч мөн ижил дарааллаар байвал
тохиромжтой. Мөн Сонсох хэсгийн үед ашиглагдах техник Унших хэсэгт ижил тэстэйгээр
орж ирдэг; харин Унших хэсгийн үг хэллэг, өгүүлбэрийн бүтэц Бичих хэсэгт хэрэглэгддэг;
Бичих хэсэгт эсээний төлөвлөгөө гаргах, үгийн сонголт нь Ярих хэсэгт нэмэр болдог тул уг
дарааллаар бэлдэх нь таны цагийг мөн хэмнэх болно.
Дээр дурдсанчлан уг төлөвлөгөө нь ерөнхий чиглэл төдий тул та өөрийн сул чадвар
дээрээ илүү цаг гарган ажиллаарай.

facebook.com/leaponlineenglish
Хийсэн
Өдөр Хийх зүйл (Focus: LISTENING)
эсэх
IELTS шалгалтын бүтэц, асуултын төрлүүдийн талаар судлах
Ингэснээр та тест бөглөхдөө гэнэтийн зүйлстэй тулгарахгүй,
шалгалтын талаар ерөнхий мэдлэгтэй болно.
1
Cambridge IELTS номоос дурын тестийг бүтэн ажиллах
Энэ нь таны одоогийн төвшин, юун дээр түлхүү ажиллах шаардлагатайг
тодорхойлоход тусална.
IELTS Listening хэсгийн талаарх ерөнхий мэдээллийг судлах
Уг хэсэгт хэдэн асуулт ирдэг, ямар хугацаанд үргэлжилдэг, хариултын
2
цаасаа хэрхэн бөглөх, бусад ямар бэлтгэл болон “арга заль” хэрэглэж
болох талаар судлаарай.
IELTS Listening хэсгийн асуултын төрлүүдтэй танилцах
3 Уг хэсэгт цөөн хэдэн төрлийн асуулт байх ба төрөл бүрд өөр арга техник
ашиглагддаг тул уг арга техникүүдийг судлаарай.
IELTS Listening тест бүтэн ажиллах
Онолын мэдлэгүүдийг олж авсан болохоор одоо та Сонсох хэсгийн
4 тестийг бүтнээр нь ажиллаж үзээрэй. Хурдыг удаашруулах, эхийг
уншингаа сонсох гэх мэт олон янзаар туршиж өөрт тулгарч буй асуудал,
алдаж байгаа асуултын төрлөө тодорхойлоорой.
Аль болох олон тест ажиллах
Та өөрийн асуудалтай асуултын төрөл эсвэл сонсоход тулгарч байгаа
хүндрэлээ тодорхойлсон бол тэдгээрт тохирох арга барил ашиглан аль
5
болох олон тест ажиллаарай. Заавал цагтаа баригдалгүй, олон дахин
сонсон, орчуулан хийгээрэй. Энэ үед хугацаанд баригдахаас илүү сайн
ойлгох, асуудлаа тодорхойлох, тэдгээрийг шийдэх нь чухал шүү.
Өмнөх өдрийн адил аль болох олон тест ажиллах
Мэдээж нэг өдрийн дотор тийм ч олон тест ажиллаж амжихгүй. Мөн
6
зарим мэдээллийг дараагийн өдөр нь ашиглавал илүү үр дүнтэй байх нь
бий.
Яг IELTS-н үеийн дүрмээр бүтэн Listening тест хийх
7 хоногоо дүгнээд нэг бүтэн тестийн яг IELTS өгч байна гэж бодоод цаг
хугацаанд нь, тохирох дүрмийн дагуу хийж өөртөө дүгнэлт хийгээрэй.
7
Хангалтгүй санагдвал дахиад хэдэн өдөр Сонсох хэсэгт зарцуулах эсвэл
дараагийн хэсгийн бэлтгэлийн хажуугаар Сонсох хэсгээ давтаад
яваарай.

Дээр дурдсан зүйлсийг та YouTube болон бусад онлайн эх сурвалжуудаас олох


боломжтой. Мөн та бидний санал болгодог 14 хоногийн IELTS Listening-н онлайн
сургалтад сууснаар дээрх бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой.

facebook.com/leaponlineenglish
Хийсэн
Өдөр Хийх зүйл (Focus: READING)
эсэх
IELTS Reading хэсгийн талаарх ерөнхий мэдээллийг судлах
Уг хэсэгт хэдэн асуулт ирдэг, ямар хугацаанд үргэлжилдэг, хариултын
1
цаасаа хэрхэн бөглөх, бусад ямар бэлтгэл болон “арга заль” хэрэглэж
болох талаар судлаарай.
IELTS Reading хэсгийн асуултын төрлүүдтэй танилцах
2 Уг хэсэгт цөөн хэдэн төрлийн асуулт байх ба төрөл бүрд өөр арга техник
ашиглагддаг тул уг арга техникүүдийг судлаарай.
IELTS Reading тест бүтэн ажиллах
Онолын мэдлэгүүдийг олж авсан болохоор одоо та Унших хэсгийн
3 тестийг бүтнээр нь ажиллаж үзээрэй. Ингэхдээ та үгээ мэдэхгүй учраас
алдаж байна уу, эсвэл үгээ орчуулсан ч гэсэн өгүүлбэрээ бүтнээр нь
ойлгохгүй байгаа учраас алдаж байна уу сайн тодорхойлоорой.
Тулгарч буй асуудлууд дээрээ ажиллах
Унших хэсэгт түгээмэл тулгардаг асуудал нь “Англи хэлний
4 өгүүлбэрийн бүтэц” байдаг. Бүх үгээ мэдэж байсан ч өгүүлбэрийн утгыг
ойлгож чадаагүйгээс болж алдах нь элбэг. Тиймээс танд ийм асуудал
гарч байгаа бол Англи хэлний дүрмээ нэг сэргээхийг зөвлөе.
Тест ажиллахаас өмнө уншаад үзээрэй
Тест ажиллахад бид асуултаа уншаад эхээс хариугаа олоод, дараагийн
асуултаа уншаад гэх мэтээр “асуулт-эх” гэж уншихыг зөвлөдөг. Тэгвэл
5
та тест хийнэ гэж бодолгүй зүгээр эхээ ойлгох гээд ном эсвэл мэдээ
уншиж байгаа мэт уншаад үзээрэй. Аль болох их унших тусам таны
бүтэж, хэл зүйн ойлголт цаанаа сайжирч байдаг шүү.
Тест ажиллах
Өмнөх 5 өдрийн мэдлэгээ нийлүүлээд аль болох олон тест ажиллаад
6
үзээрэй. Ингэхдээ мэдээж сурснаараа аль асуултын төрөл, юун дээр
алдаж байгаагаа ажиглан өөр өөр аргууд туршиж үзнэ.
Яг IELTS-н үеийн дүрмээр бүтэн Reading тест хийх
7 хоногоо дүгнээд нэг бүтэн тестийн яг IELTS өгч байна гэж бодоод цаг
хугацаанд нь, тохирох дүрмийн дагуу хийж өөртөө дүгнэлт хийгээрэй.
7
Хангалтгүй санагдвал дахиад хэдэн өдөр Унших хэсэгт зарцуулах эсвэл
дараагийн хэсгийн бэлтгэлийн хажуугаар Унших хэсгээ давтаад
яваарай.

Дээр дурдсан зүйлсийг та YouTube болон бусад онлайн эх сурвалжуудаас олох


боломжтой. Мөн та бидний санал болгодог 14 хоногийн IELTS Reading-н онлайн
сургалтад сууснаар дээрх бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой.

facebook.com/leaponlineenglish
Хийсэн
Өдөр Хийх зүйл (Focus: WRITING)
эсэх
IELTS Writing хэсгийн талаарх ерөнхий мэдээллийг судлах
Бичих хэсэг нь 2 хэсгээс бүрдэх ба таны бичих 2 эсээ хоорондоо
1
ялгаатай байна. Мөн бичсэн эсээнүүд тань Band Descriptor-н дагуу
үнэлэгдэх тул анхааралтай судлаарай.
Writing Task 1 танилцах
Task 1 эсээ нь дотроо хэдэн төрлийн асуулттай, ямар бүтцээр бичих
2
шаардлагатай, танаас яг юуг хүсдэг, жишээ асуултууд гэх мэт зүйлсийг
онцгой анхааран судлаарай.
Writing Task 1 эсээ бичиж үзэх
Өмнөх судалгаа, жишээ эсээ дээр үндэслэн 5 төрлийн асуулт тус бүрээс
3 нэг нэг эсээ бичиж үзээрэй. Заавал хугацаандаа баригдалгүй,
шаардлагатай бол толь бичиг ашиглан бичээрэй. Мөн бичсэн эсээгээ
хэсэг хугацааны дараа дахин уншиж сайжруулалтуудыг оруулаарай.
Writing Task 2 танилцах
Task 2 үед танд мөн л 5-6 төрлийн асуултаас аль нэг нь ирнэ. Энэ
4
хэсгийн эсээ нь Таск 1-с маш өөр ба илүү урт, үгийн баялаг, дүрмийн
мэдлэг илүү шаарддаг. Тиймээс уг хэсгийн онцлогийн сайн судлаарай.
Writing Task 2 эсээ бичиж үзэх
Өмнөх судалгаа, жишээ эсээ дээр үндэслэн 5-6 төрлийн асуулт тус
5 бүрээс нэг нэг эсээ бичиж үзээрэй. Заавал хугацаандаа баригдалгүй,
шаардлагатай бол толь бичиг ашиглан бичээрэй. Мөн бичсэн эсээгээ
хэсэг хугацааны дараа дахин уншиж сайжруулалтуудыг оруулаарай.
Эсээгээ шалгуулах
Бичсэн эсээгээ өмнө нь IELTS өгч байсан хүн эсвэл багшаар
шалгуулаарай. IELTS-н Бичих хэсэг нь тодорхой бүтэц, дүрэм, үг
6
дүрмийн ашиглалт шаарддаг тул сайн Англи хэлтэй хүнээр
шалгуулснаас IELTS өгч байсан хүнээр шалгуулах нь илүү үр дүнтэй
шүү.
Өгөгдсөн хугацаанд 2 эсээ бичих
IELTS-н үед 60 минутад 2 эсээ бичдэг. Яг энэ дүрмээр 2 эсээ бичин
7
өөрийгөө дүгнээрэй. Мөн цаг заваараа жишээ эсээ унших нь их тус
болдог шүү.

Дээр дурдсан зүйлсийг та YouTube болон бусад онлайн эх сурвалжуудаас олох


боломжтой. Мөн та бидний санал болгодог 30 хоногийн IELTS Writing-н онлайн
сургалтад сууснаар дээрх бүх мэдээллийг нэг дороос аваад зогсохгүй өөрийн
эсээгээ мэргэжлийн багшаар шалгуулан зөвлөгөө авах боломжтой.

facebook.com/leaponlineenglish
Хийсэн
Өдөр Хийх зүйл (Focus: SPEAKING)
эсэх
IELTS Speaking хэсгийн талаарх ерөнхий мэдээллийг судлах
1 Speaking хэсэг нь хэр хугацаанд үргэлжилдэг, хэдэн хэсгээс бүрддэг,
хэсэг бүр юуг шалгадаг талаар судлаарай.
Түгээмэл асуултууд болон жишиг хариултуудтай танилцах
2 Ялангуяа 1 болон 2-р хэсгүүдэд түгээмэл асуултууд байдаг тул
тэдгээртэй болон хэрхэн хариулж болох талаар судлаарай.
Сэдэв бүрийн үг хэллэгтэй танилцах
Speaking нь гэр бүл, ажил, бизнес, эдийн засаг, байгаль орчин гэх мэт
3
10 гаруй түгээмэл сэдвийн хүрээнд ирдэг тул эдгээр сэдвүүдтэй
холбоотой үг хэллэгтэй танилцаарай.
Ярьж үзэх
Сүүлийн саруудад ирсэн асуултуудын дагуу толины өмнө эсвэл өөрийн
4 бичлэгээ хийж хариулж үзээрэй. Бичлэгээ эргэн үзсэнээр та өөртөө
дүгнэлт хийхээс гадна ярьж байхдаа анзаардаггүй алдаануудаа олж
илрүүлнэ.
Хариултын бүтэц гаргах
Хэрвээ таны хэл ам нэг л эвлэж өгөхгүй өгүүлбэрийн голоосоо гацаад
5 байгаа бол бүх үед ашиглаж болох өгүүлбэрийн бүтэц бэлдээрэй. Ярих
үед олон цаг ашиглах шаардлагагүй тул өнгөрсөн, одоо, ирээдүй гээд 3
цаг дээр бүтэц гаргаад тэр бүтцэдээ үг орлуулаад ярьж болно.
Өөр аргуудаар бэлдэж үзэх
Хүн бүр өөр тул танд ямар арга хамгийн үр дүнтэйг бид хэлж мэдэхгүй.
6 Тиймээс эхлээд хариултаа бичиж байгаад ярих, хариулж байгаа хүний
бичлэгийг дуурайн давтах гэх мэт төрөл бүрийн аргаар оролдож
үзээрэй.
Яриагаа шалгуулах
Мөн л өмнө нь IELTS өгч байсан хүн эсвэл багшаар яриагаа
7 шалгуулаарай. Тэдний зөвлөгөөн дээр үндэслэн хэрхэн сайжруулах
төлөвлөгөө боловсруулж болно шүү дээ. Мөн завтай үедээ хариултаа
бодоод явах эсвэл утасны voice recorder дээрээ бичин бэлдээрэй.

Дээр дурдсан зүйлсийг та YouTube болон бусад онлайн эх сурвалжуудаас олох


боломжтой. Мөн та бидний санал болгодог 14 хоногийн IELTS Speaking-н онлайн
сургалтад сууснаар дээрх бүх мэдээллийг нэг дороос аваад зогсохгүй өөрийн
яриагаа мэргэжлийн багшаар шалгуулан зөвлөгөө авах боломжтой.

facebook.com/leaponlineenglish
Хийсэн
Өдөр Хийх зүйл (Focus: FULL IELTS TEST)
эсэх
IELTS бүтэн тест хийж үзэх
Бүх хэсгийн мэдээлэлтэй танил болсон тул одоо яг дарааллаар нь бүтэн
1 тест хийгээд үзээрэй. Хугацаандаа амжих нь хамгийн түгээмэл асуудал
байдаг тул 3-4 цаг гарган бүтэн тест ажиллах нь таны цагийн менежмент
болон анхаарлаа удаан хугацаанд төвлөрүүлэхэд нэмэр болно.
Mock test өгч үзэх
Mock тест авдаг газрууд олон байдаг тул та нэг өдрийг гарган өгч
үзээрэй. Анги танхимын орчинд орж шалгалт өгөх нь гэртээ бэлдэхээс
2
арай өөр байдгаас гадна мэргэжлийн багшаар шалгуулаад зөвлөгөө авах
давуу талтай. Та mock тест өгөх газраа сонгохдоо дэлгэрэнгүй задаргаа,
зөвлөгөө өгдөг газрыг сонгоорой.

facebook.com/leaponlineenglish

You might also like