Alken Bodlogo, Dasgal

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

“Алкен” дасгал бодлого

1. Доор өгөгдсөн нүүрсустөрөгчдийн бүтцийн томьёог бичнэ үү.


а.5 метил гепт-2-ен б. 4,4 диметил пент-2-ен в.2,3,3 триметил бут-1-ен
г.2,5 диметил гепт-3-ен д.2,4 диметил пент-1-ен
2. ИЮПАК нэрээр нэрлэнэ үү.

3. Дараах нүүрсустөрөгчдийн бүтцийн томьёог бичиж алинд нь орон зайн изомер /цис, транс иомер/ үүсч
болохыг тодорхойлж, боломжит орон зайн изомерийг бичээд нэрлэнэ үү.
а.3,4 диметил гекс-3-ен б.2 метил, 3 этил пент-2-ен в.2,5 диметил гекс-3-ен
г.2,5 диметил гекс-2-ен д.2,3 диметил пент-1-ен
4. Дараах нүүрсустөрөгчдийн гидрогенжих /устөрөгчийг нэгдүүлэх/ урвалын тэгшитгэлийг бичнэ үү.Эдгээр
урвалаар үүссэн нүүрсустөрөгчдийг нэрлэнэ үү.
а. 2,4 диметил гекс-3-ен б.2 метил пент-2-ен в.2,4 диметил пент-2-ен
5. Дараах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.Эдгээр урвалаас аль урвалыг ханаагүй холбооны чанарын буюу
таних урвал болгон ашигладаг вэ?
а.3 метил бут-1-ен бромтой харилцан үйлчлэх б. 3,4 диметил гекс-3-ен хлортой үйлчлэх
6. Нэгдэх урвалын тэгшитгэлийг бичиж үүсэх нэгдлүүдийг нэрлэнэ үү.
а.пропилен /пропен/ бромтустөрөгчтэй нэгдэх б.2,4,4 триметил пент-2-ен хлортустөрөгчтэй нэгдэх
7. Нүүрсустөрөгчдийн гидратацийн /усыг нэгдүүлэх/ урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
а. 4 метил пент-2-ен б.2 метил пент-2-ен
8. Дараах нүүрсустөрөгчдийг калийн перманганатын усан уусмалаар исэлдүүлэх урвалын тэгшитгэлийг
бичиж энэ урвал яагаад ханаагүй холбооны чанарын буюу таних урвал болдгийн учрыг тайлбарлана уу.
а. гекс-3-ен б.4,4 диметил пент-2-ен
9. Дараах нүүрсустөрөгчдийг калийн перманганатын хүчиллэг уусмалаар исэлдүүлэх урвалын
тэгшитгэлийг бичиж үүссэн бодисыг нэрлэнэ үү.
а. гекс-3-ен б.4,4 диметил пент-2-ен
10. Нүүрсустөрөгчийн галогент уламжлалыг КОН спирт уусмалаар үйлчлэхэд явагдах /алкен гарган авах/
урвалын тэгшитгэлийг бичиж үүссэн нэгдлийг нэрлэнэ үү.
а.3-хлор гексан б.2-иод, 3-метил бутан
11. Спиртүүдийг дегидратацийн /усыг салгах урвал буюу алканурвалд оруулахад үүсэх нэгдлийг нэрлэнэ
үү.Урвал явагдах нөхцлийг заана уу.
а.пропан-2-ол б.2-метил пентан-3-ол
12. Схемийн дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
А.С2Н4→ С2Н6 → С2 Н5Cl → C2H4→CO2
Б.C2H5OH → C2 H4 → C2H5Br → C2H4Br2 → C2H3Br2 SO3H
B.C5H12 → C5H10 → C5H11OH → C5H11Cl → C5H10 →C5H10(OH(2

Г.CH3CH2CH3Cl 2 A NaO H спирт B KMn O4 шин C


→ → →

Д.С2Н5ОН H 2 S O4 конц A HBr



B 2→
Na C

12.
A-Н-д тохирох бодисын томьёог бичнэ үү.
13. 5 л этен /этилен/-ийг шатаахад хэвийн нөхцөлд хичнээн эзлэхүүн агаар зарцуулах вэ?
14. 92 гр этилийн спиртээс хичнээн грамм этен /этилен/ гарган авч болох вэ?
15. Хэвийн нөхцөлд 20 л этен /этилен/-ийг гидрогенжүүлэхэд 18 л этан гарган авчээ.Этаны гарцыг хувиар
илэрхийлнэ үү.
16. Хэвийн нөхцөлд 1.12 л пропен /пропилен/-ийг бромжуулахын тулд 1.6%-ийн бромын уусмалаас хичнээн
граммыг зарцуулах вэ?
17. Хэвийн нөхцөлд байгаа метан ба этен /этилен/ий 0.8 л холимог нь 1.6%-ийн 200 г бромын уусмалыг
өнгөгүй болгожээ.Холимгийн найрлагыг хувиар илэрхийлнэ үү.
18. Этан ба этен /этилен/-ий 2.5 литр /х/н-д/ холимгийг бромын усан дундуур нэвтрүүлэхэд 9.4 гр 1,2-ди
бромт этан үүссэн бол холимог дахь хий тус бүрийн эзлэх хувийг олно уу.
19. Этан ба этен /этилен/-ий 5.8 г холимгийг гидрогенжүүлэхэд 6.0 г хий үүссэн бол анхны холимог дахь
этилений эзлэх хувийг олно уу.
20. 85.7 % С агуулсан нэгэн алкений молийн масс 56 г/моль бол эмпирик болон молекулын томьёог нь олно
уу.
21. 11.2 гр алкенийг шатаахад 35.2 гр СО2 ба 14.4 гр ус үүсэв. Молийн масс 56 г/моль бол томьёог олно уу.
22. 10.5 гр нэгэн алкен нь хэвийн нөхцөлд 5.6 л бромт устөрөгчийг нэгдүүлсэн бол ямар алкен байсан бэ?
23. 7 гр нэгэн алкен нь 16 гр бромыг нэгдүүлсэн бол алкены молекулын томьёог олно уу.
24. 0.7 гр нэгэн алкенийг шатаахад 0.05 моль ус ба СО 2 хий үүсэв. Молийн масс 70 г/моль бол молекулын

томьёог нь олно уу.

You might also like