Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Химийн тэнцвэр сэдвээр бодох бодлого, дасгал

1. 10650С температурт хүхэртустөрөгч 2H 2S(хий) ↔ 2H2(хий) + S2(хий) гэж задарна.


Хэрэв энэ үед [H2S] = 7.06∙10-3 моль/л, [H2] = 2.22∙10-3 моль/л, [S2] = 1.11∙10-3
моль/л өгөгдсөн температурт урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож олоод
тэнцвэр аль зүгт тогтсоныг заана уу.
2. Иодотустөрөгчийн нийлэгжих H2(хий) + J2(хий) ↔ 2HJхий) урвалд оролцож байгаа
бодисуудын концентраци [HJ] = 0.9 моль/л, [H 2] = 0.4 моль/л, [J2] = 0.5
моль/л байх үед тэнцвэр тогтжээ. Энэ урвалын тэнцвэрийн тогтмол, урвалд
авсан устөрөгч ба иодын анхны концентрацийг тус тус бодож олно уу.
3. Ацетилений тримержих урвалд 3С2Н2(хий) ↔ С6Н6 (хий) гэсэн тэнцвэр тогтжээ.
Хэрэв анх урвалд авсан 2 моль/л ацетилений 75% нь бензолын уур болон
хувирсан бол дээрх урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож олно уу.
4. 0.8 моль/л SO2 ба 0.5 моль/л О2 холимгийг урвалд оруулахад 2SO2(хий) +
O2(хий) ↔ 2SO3хий) гэсэн тэнцвэр тогтож хийн холимогт 0.2 моль/л О 2 урвалд
оролгүй үлдсэн байв.Энэ урвалын тэнцвэрийн тогтмолыг олж тэнцвэр аль
зүгт тогтсоныг заана уу.
5. Өгөгдсөн температурт хлортустөрөгчийн үүсэх H 2(хий) + Cl2(хий) ↔2HClхий)
урвалын тэнцвэрийн тогтмол 17-той тэнцүү. Устөрөгч ба хлорын анхны
концентраци харгалзан 1.3 моль/л ба 1.1 моль/л бол устөрөгч, хлор,
хлортустөрөгчийн тэнцвэрийн үеийн концентрацийг тус тус бодож олно уу.
6. FeO(хат) + СO(хий) ↔ Fe(хат) + CO2(хий) гэсэн эргэх урвалын тэнцвэрийн тогтмол нь
0.5-тай тэнцүү, уг урвалд оролцож байгаа нүүрстөрөгчийн (II) оксид болон
нүүрстөрөгчийн (IV) оксидын анхны концентраци харгалзан 0.05 моль/л, 0.01
моль/л бол нүүрстөрөгчийн (II) оксид болон нүүрстөрөгчийн (IV) оксидын
тэнцвэрийн үеийн концентрацийг тус тус бодож олно уу.
7. 2H2S(хий) + 3O2(хий) ↔ 2SO2(хий) + 2H2O(хий), ∆H0 = - 1038.7 кЖ/моль гэсэн
тэнцвэрт байгаа хийн холимгийн:
1. Даралтыг ихэсгэхэд
2. SO2-ийн концентрацийг ихэсгэхэд
3. Урвал явуулж буй савны температурыг нэмэхэд
4. Катализатор нэмэхэд
5. Урвал явуулж буй савны эзлэхүүнийг ихэсгэхэд тэнцвэр аль чиглэлд
шилжих вэ?
8. СО(хий) + Н2О(хий) ↔ СO2(хий) + H2(хий), ∆H0 = 41.2 кЖ/моль гэсэн тэнцвэрт байгаа
хийн холимгийн:
1. Даралтыг багасгахад
2. Усны уур нэмэхэд
3. Урвал явуулж буй савны температурыг багасгахад
4. Катализатор нэмэхэд тэнцвэр аль чиглэлд шилжих вэ?
9. Fe2O3(хат) + 3СO(хий) ↔ 2Fe(хат) + 3CO2(хий) гэсэн тэнцвэрт байгаа холимгийн:
1. Даралтыг багасгахад
2. Урвал явуулж буй савнаас СO2-ийг зайлуулахад тэнцвэр аль чиглэлд
шилжих вэ?

You might also like