Ньютоны II хууль

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 2

1.

Гөлгөр гадарга дээр тайван байсан 100 кг биед тогтмол хүчээр үйлчлэхэд түүний хурд 10 с-н дараа 5 м/с
болсон бол уг биед ямар хүчээр үйлчилсэн бэ.

2. Зогсож байсан 2 тн масстай машиныг 1 кН хүчээр 10 с хугацаанд үрэлтгүй гадаргаар чирэхэд машин хэдэн
км/ц хурдтай болох вэ?
3. Гөлгөр гадаргаар 20 м/с хурдтай гулсаж буй ачаа барзгар гадарга руу шилжиж 200 м зайд
гулсаад зогсов. Бие ба гадаргын хоорондох үрэлтийн коэффициентийг олно уу? Ачаанд
үйлчлэх тэнцүү үйлчлэгч хүч 100 Н бол уг ачааны массыг олно уу.

4. Хэвтээ гадаргад 𝛼 = 30° өнцөг үүсгэн 100 Н хүчээр 10 кг масстай ачааг чирэв. Хэрэв ачаа ба гадарга
хоорондын үрэлтийн коэффициент 0.5 бол ачаа ямар хурдатгалтай хөдлөх вэ?

5. 𝑚1 = 5 кг , 𝑚2 = 1 кг, 𝑚3 = 2 кг массстай ачаануудыг хооронд нь холбож зурагт үзүүлсэнээр


дүүжлэв. Зурагт тэмдэглэсэн цэг бүрт утасны татах хүч хэдэн Ньютон байх вэ?

6. Эргэвч дээгүүр тохсон үл сунах утасны үзүүрт 𝑚1 = 2 кг, 𝑚2 = 3 кг масстай ачааг бэхлэв.
Ачаанууд ижил өндрөөс хөдөлсөн бөгөөд ямар хугацааны дараа хоёр ачааны өндрийн зөрүү 8 м
болох вэ?

7. Зурагт үзүүлсэн налуун оройгоос ачаа гулсав. Налуугаас буух агшинд ачааны хурд 10 м/с
байсан бол налуу хавтгайн өндрийг олно уу. Налуун үрэлтийн коэффициент 2√3

8. Биеийн хөдөлгөөнй хурд хугацааны хамаарал ашиглан 𝑚 = 4 кг масстай биед үйлчлэх хүчийг
олно уу? Зураг 43

9. 𝑚 = 0.5 кг масстай биед зөвхөн ганц хүч үйлчилж байв. Биеийн хурдны проекц 𝜐х(𝑡) ба
хугацааны хамаарлыг зураг 44-т үзүүлэв. Биед үйлчлэх 𝐹х(𝑡) хүчний проекц хугацаанаас
хамаарах хамаарлын графикийг байгуулна уу?

10. Хоккейн бөмбөг цохиуртай мөргөлдсөний дараа цохилтын цэгээс ℓ = 20 м зайнд 𝑡 = 5 с


хугацаанд шилжээд зогсов. Бөмбөгний масс
𝑚 = 200 г бол бөмбөгт үйлчлэх үрэлтийн хүчийг олно уу?

11. 15 тонн масстай автобус 0.7 м/c2 хурдатгалтай хөдөлнө. Хөдөлгөөнийг саатуулах үрэлтийн коэффциент
0.3 бол зүтгэх хүчийг олно уу?
12. Хэвтээ гадарга дээр байгаа 4 кг масстай биед зураг 47-д үзүүлснээр хэвтээ чиглэлтэй
өнцөг үүсгэн 20 Н хүч үйлчилнэ. Хэрэв ачаа ба гадарга хоорондын үрэлтийн
коэффициент 0.5 бол ачааны хурдатгал ямар байх вэ?

13. Машины хурд х = 0.5𝑡 хуулиар өөрчлөгдөх ба машинд үйлчлэх хүчнүүдийн тэнцүү үйлчлэгч хүч нь 0.5
кН бол машины массыг олно уу?

14. Материал цэг хүчний үйлчлэлээр = 𝐴 + 𝐵𝑡 + 𝐶𝑡2 + 𝐷𝑡3хуулиар хөдөлнө. Хугацааны 1 = 2 с ба 𝑡1 = 5 с


агшин дах цэгт үйлчлэх хүчний хэмжээ ба хугацааны ямар агшинд хүч тэгтэй тэнцэхийг тус тус олно уу?
𝑚 = 2 кг.
(𝐶 = 1 м/с2, = − 0,2 м/с3)

15. Зураг 50-д үрэлтгүй гадарга дээр хоёр ачааг байрлуулж 𝐹 = 10 Н хүчээр үйлчилсэн
байна. Ачаануудыг холбосон утасны татах хүчийг олно уу? 𝑚1 = 4 кг,𝑚2 = 1 кг

16. Зураг 50-д үрэлттэй гадарга дээр хоёр ачааг байрлуулж 𝐹 = 10 Н хүчээр үйлчилсэн бол ачаануудыг
холбосон утасны татах хүчийг олно уу?
𝑚1 = 4 кг,2 = 1 кг,𝜇 = 0.1

17. Жингүй, сунахгүй утсаар холбоотой М = 1 кг ба 𝑚 = 0,5 кг масстай хоёр ачааг жингүй
эргэвч дээр тохжээ. Үрэлтийн коэффициент 𝜇 = 0.1 бол биеүдийн хурдатгал олно уу?
Зураг 52

18. Зураг 53- т үзүүлснээр гөлгөр эргэвчинд зүүсэн 1 = 8 кг ба 𝑚2 = 2 кг ачаа байна.


Ачаануудын хурдатгал болон утасны татах хүчийг олно уу?

19. Зураг 54 -д үзүүлсэн 45° - ын налуу үрэлтгүй гадаргуу дээр хөнгөн утсаар холбогдсон
ижил 10 кг масстай хоёр биеийг үрэлтгүй эргэвчинд тохож тавихад бие налуу
гадаргуугийн дагуу өгсөж бие доошилсон бол 𝐼 ба биеийн хурдатгал ба утасны
татах хүчийг олно уу?

20. масстай бие өндрөөс анхны хурдгүй унах үед түүнд үйлчлэх эсэргүүцлийн хүч
хурднаас шууд хамааралтай байсан ба бие тогтворжих үед хурд нь ямар байх вэ?
Эсэргүүцлийн коэффициент С

21. Шүхрээр буух тамирчин газарт 𝜐1 хурдтай буужээ. Хэрэв агаарын эсэргүүцэл ихэсгэхийн тулд гараа тэлж
биеийн хөндлөн талбайгаа 2 дахин ихэсгэсэн бол ямар хурдтай буух вэ?

22. 𝑚1 = 80 кг масстай шүхэрчин шүхрээ дэлгэсэний дараа 𝜐1 = 5 м/c тогтмол хурдаар доошилно. Тийм
шүхрээр 𝜐2 = 40 кг масстай хүүхэд үсэрсэн бол ямар тогтмол хурдаар доошлох вэ? Биед үзүүлэх агаарын
эсэргүүцлийн хүч биеийн хурдны квадратад шууд пропорциональ.

You might also like