Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

БАТЛАВ БАТЛАВ

“СЭРҮҮЛЭГ КОНСТРАКШН” ХХК-ИЙН ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЗАХИРАЛ.....................................


Б.ХУЛАН Н.ГАНБОЛД

АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

2022 оны 12 р сарын 12 -ны өдөр № ......../......... Улаанбаатар хот

Энэхүү гэрээ нь нэг талаас “Сэрүүлэг Kонстракшн” ХХК /цаашид


“Түрээслүүлэгч” гэх/-ийг төлөөлж менежер албан тушаалтай Энхтүвшин овогтой
Даваасүрэн нөгөө талаас Геологийн судалгааны төв /цаашид “Түрээслэгч” гэх/-г
төлөөлж төслийн удирдагч албан тушаалтай Д.Наранцэцэг/цаашид хамтад нь
“Талууд” гэх/ Монгол Улсын Иргэний хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон
орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,
холбогдох бусад хууль, дүрэм журмыг удирдлага болгон харилцан тохиролцож
энэхүү түрээсийн гэрээ /цаашид “Гэрээ” гэх/ -г байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү гэрээний зорилго нь холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх, үүрэг
хүлээн “Түрээслүүлэгч” талаас өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 5-р хороо,
“Оранж плаза ” төвийн 9 давхрын 904 тоот 55 мкв талбайг “Түрээслэгч” талд
оффисын зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцсон болно.
1.2.Түрээслэгч тал байгууллагын гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгч бол
гэрчилгээний хуулбарыг энэхүү гэрээтэй хавсаргана.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1.Энэхүү гэрээг 2022 оны 12 сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар
сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар 9 давхарын 904 тоот 55 мкв
талбайг түрээслэхээр гэрээ байгуулав. Xэрэв талуудаас бичгээр гэрээг цуцлах
санал ирээгүй, Түрээслэгчийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн актанд
өөрчлөлт орсон болон энэхүү гэрээнд дурдсан гэрээ цуцлах үндэслэлүүд үүсээгүй
тохиолдолд энэхүү гэрээг үргэлжилж буйд тооцно.
2.2.“Түрээслэгч” тал нь гэрээг цуцлах тухай 30 хоногийн өмнө
“Түрээслүүлэгч” талд заавал бичгээр мэдэгдэнэ. Бичгээр мэдэгдээгүй буюу гэнэт
2

гарах тохиолдолд “Түрээслүүлэгч” тал нэг сарын төлбөрийг бүтнээр нь


“Түрээслэгч” талаас нэхэмжлэн авч хохирлоо барагдуулах эрхтэй.
2.3. “Түрээслүүлэгч” тал гэрээг цуцлах тухай 30 хоногийн өмнө “Түрээслэгч”
талд заавал бичгээр мэдэгдэнэ.
2.4. Түрээсийн гэрээ цуцлахтай холбогдон гарах зардлыг 2 тал харилцан
тохиролцож шийдвэрлэнэ.
Гурав. Гэрээний үнэ, төлбөр
3.1. мкв талбайн үнэ 40000 (дөчин мянган) төгрөг
3.1.1. Өрөөний дугаар904 тоот
3.1.2. Талбайн хэмжээ 55 мкв (тавин таван)
3.1.3. Нэг сарын нийт түрээсийн төлбөр 2.200.000 (Хоёр сая хоёр зуун
мянган төгрөг)
3.1.4. Дээрх түрээсийн төлбөрт цахилгаан болон ариун цэврийн өрөө,
цэвэр, бохир ус, дулааны үйлчилгээ, хамаарагдсан ашиглалтын
зардал багтсан болно.
3.2.“Түрээслэгч” тал түрээсийн сарын төлбөрөө сар бүрийн 05-ны дотор
төлнө. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд ноогдох
төлбөрийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги тооцон төлбөр дээр нэмж
“Түрээслүүлэгч” талд төлнө.
3.3.Түрээсийн төлбөрт зөвхөн түрээсийн өрөө, цэвэр, бохир ус, дулаан,
цахилгаан, харуулын холбогдох зардал багтсан болно.
Дөрөв. Түрээслүүлэгч талын эрх, үүрэг
4.1. “Түрээслүүлэгч” тал нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг
“Түрээслэгч” талаас шаардах эрхтэй.
4.2. “Түрээслүүлэгч” тал нь түрээслүүлсэн байрны төлбөрийг сар бүрийн 20-
ны дотор нэхэмжилж, “Түрээслэгч” талаас хугацаандаа төлбөрөө авах эрхтэй.
4.3. Цаг агаар болон байгалийн давагдашгүй хүчин зүйл, олон нийтийг
хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан, цахилгаан түгээх сүлжээнээс
цахилгаан таслах, ус сувгийн удирдах газраас ус таслах зэрэг “Түрээслүүлэгч”
талаас хамааралгүй гарах аливаа хохирлыг “Түрээслүүлэгч” тал хариуцахгүй.
4.4. Цаг агаар болон байгалийн давагдашгүй гэдэг хүчин зүйлийг Худалдаа,
аж үйлдвэрийн танхимын тухай хуулинд зааснаар ойлгоно.
4.5.”Түрээслүүлэгч” тал нь объектын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

талуудын гарын үсэг


3

4.6.Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд “Түрээслэгч” тал түрээсийн байрыг


ашигласан эсэхээс үл хамаарч “Түрээслүүлэгч” тал түрээсийн төлбөрийг
нэхэмжлэх эрхтэй.
4.7. “Түрээслэгч” талын болон түүнд хамаарагдах этгээдийн хууль бус
үйлдэл, эс үйлдэл, бусдад учруулсан хохиролд “Түрээслүүлэгч” тал “Түрээслэгч”
талын өмнөөс аливаа хариуцлага хүлээхгүй. /Түрээсэлсэн албаны оффисын
хүрээгээр хязгаарлагдана./
4.8. “Түрээслэгч” тал түрээсийн өрөөнд хийсэн урсгал болон бусад засвар,
үйлчилгээний төлбөрийг “Түрээслүүлэгч” тал төлөхгүй, хариуцахгүй.
/Сантехникийн болон цахилгааны сүлжээний гэмтлээс шалтгаалсан засвар
үйлчилгээ хамаарахгүй./
4.9. Энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахгүй
бөгөөд гэрээнд заасан нөхцөлөөр зайлшгүй цуцлах тохиолдолд холбогдох хууль,
тогтоомж, энэхүү гэрээний заалтуудад нийцүүлэн хоёр тал хамтран шийдвэрлэнэ.
4.10. Уг гэрээний хугацаа дуустал гэрээний сарын түрээсийн төлбөрийн дүнд
өөрчлөлт оруулахгүй болно.
4.11. Хэрэв “Түрээслэгч” тал түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол
тухайн сарын 30-нд “Түрээслүүлэгч” тал цахилгаан, цэвэрлэгээ бусад үйлчилгээг
хязгаарлах талаар албан бичгээр мэдэгдэнэ.
Тав. “Түрээслэгч” талын эрх үүрэг
5.1. “Түрээслэгч” тал нь “Түрээслүүлэгч” талаас гэрээнд тусгасан үйлчилгээ
авах, биелэлтийг хангуулах талаар шаардах эрхтэй.
5.2. “Түрээслэгч” тал энэхүү гэрээний дагуу сар бүрийн 25-ны дотор
холбогдох төлбөрийн нэхэмжлэлийн дагуу түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй.
5.3. Хэрэв “Түрээслэгч” тал энэхүү гэрээний 4.11. зааснаар ирүүлсэн албан
бичгийн дагуу түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол дараа сарын 05-ны
дотор цахилгаан, цэвэрлэгээ бусад үйлчилгээг хязгаарласнаас үүсэх хохирол
нэхэмжлэхгүй.
5.4.Хэрэв “Түрээслэгч” тал тухайн сарын 30-ны дотор түрээсийн төлбөрөө
төлөөгүй тохиолдолд “Түрээслүүлэгч” талаас гэрээг цуцалж буйд тооцон түрээсийн
байрнаас өөрийн бүх эд зүйлсээ өөрийн эзэмшилд шилжүүлэн, өрөөг суллах
үүрэгтэй.
5.5. “Түрээслэгч” тал түрээсээ төлөөгүй, “Түрээслүүлэгч” талын албан бичигт
хариу өгөөгүй, холбоо тасарсан тохиолдолд “Түрээслүүлэгч” тал гэрээний

талуудын гарын үсэг


4

холбогдох заалтын дагуу гэрээ цуцлах, холбогдох төлбөрийг “Түрээслүүлэгч”


талаас нэхэмжлэхийг дагуу шийдвэрлэнэ.
5.6. “Түрээслэгч” тал нь түрээсэлж буй өрөөний болон ажилтнуудын
аюулгүй байдал, эрүүл ахуй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг
хүлээнэ. (ж.нь: өрөөний түлхүүр хувилахгүй байх хулгайгаас сэргийлэх, цонхоо
онгорхой орхих, хаалгаа сайтар түгжих, цахилгааны эрсдэл, ус, гал алдахаас
сэргийлэх г.м)
5.7. “Түрээслэгч” тал ажилтнууддаа энэхүү гэрээний заалтыг мөрдөх талаар
танилцуулж, хяналт тавина.
5.8. “Түрээслэгч” тал түрээсийн байранд ариун цэвэр, сахилга батыг
чандлан сахиж, бусад түрээслэгч нарт саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.
5.9. “Түрээслэгч” талын ажилтнууд “Түрээслүүлэгч” тал болон бусдад эд
хөрөнгийн хохирол, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна.
5.10. “Түрээслэгч” тал түрээсийн байранд гэрээнд зааснаас өөр
зориулалтаар ашиглах, түрээсийн өрөөнд хоол бэлтгэх, тэсэрч дэлбэрэх, химийн
хорт бодис хадгалахыг хориглоно. Үүнд зааснаас үүссэн асуудал, хариуцлагыг
“Түрээслэгч” тал хүлээнэ.
5.11.Түрээсийн байранд ажиллахтай холбоотой харилцааг “Түрээслэгч” тал
байгууллагын дотоод журмаар зохицуулна.
5.12.“Түрээслэгч” тал нь өөрийн түрээсэлж буй өрөөний гэрэл чийдэн шатах,
эвдрэх, унтраалга, разетка болон жижиг эвдрэлийг өөрөө хариуцан засварлана.
5.13.Барилгын дотор болон түрээслэж буй ажлын байр дотор, ариун
цэврийн өрөөнд тамхи татахыг хатуу хориглох ба хэрэв татсан тохиолдолд
“Тамхины хяналтын тухай хууль”-ийн 13-р зүйл 13.1.1-т заасныг үндэслэн
хариуцлага хүлээлгэх болно.
5.14. “Түрээслэгч” тал өөрсдийн буруутай үйлдлээс болж оффис, нийтийн
эзэмшлийн талбайд тамхи татаж улмаар галын аюулд өртвөл галын акт, тогтоосон
төлбөрийн хэмжээгээр хохирлыг барагдуулна.
5.15. “Түрээслэгч” тал оффисийн өрөөнд хоол хийх, шатамхай хий
байрлуулах, bitcoin олборлох, өндөр хүчдэлийн цахилгаан хэрэглүүр ашиглахыг
хориглоно. Энэ тал дээр гарах аливаа эрсдэл, хохирлыг “Түрээслэгч” тал дангаар
хариуцах бөгөөд аливаа хохирол “Түрээслүүлэгч” талын байранд учирвал
хохирлыг барагдуулна.

талуудын гарын үсэг


5

5.16. “Түрээслэгч” тал өрөөндөө, нийтийн эзэмшлийн талбай, гаднах талбай


болон 00-ын өрөөнд шатамхай материал байршуулахгүй, галаас үргэлж урьдчилан
сэргийлж ажиллана.
5.17.“Түрээслэгч” тал байшинд хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслагч
нохойноос бусад гэрийн тэжээмэл амьтан авч ирэхгүй байна.
5.18.Онцгой байдлын үед “Түрээслэгч” талын түрээсийн өрөөнд хүн байхгүй
үед “Түрээслүүлэгч” талын харуул хамгаалагч нэвтрэн орж, шаардлагатай арга
хэмжээг авах эрхтэй. (Энэ талаараа жижүүрийн рапортын дэвтэр, бүртгэлийн
баримт бичигт нарийвчлан тусгаж, түрээслэгч байгууллагад мэдэгдэнэ.)
5.19.“Түрээслэгч” тал түрээсийн байрыг өөр этгээдэд давхар түрээслэхийг
хатуу хориглоно.
5.20.Хэрэв түрээсийн өрөөг “Түрээслэгч” тал давхар түрээсэлсэн бол
“Түрээслүүлэгч” тал гэрээг цуцалж, давхар түрээслэгчийг албадан гаргаж, өрөөг
нэн даруй суллана. Тус өрөөнд байсан эд зүйлсийн өмнөөс “Түрээслүүлэгч” тал
хариуцлага хүлээхгүй ба энэхүү асуудалтай холбоотой гарсан аливаа маргаан,
хохирлыг “Түрээслэгч” тал бүрэн хариуцна.
5.21. Түрээсийн төлбөрт “Түрээслэгч” талын оффисийн ердийн цахилгааны
хангамж багтсан ба “Түрээслэгч” тал зөвшөөрөлгүйгээр цахилгааны хүчдэлийг
нэмэхийг хориглоно.
5.22.”Түрээслэгч” тал нь Оранж плаза барилгын гадна талд анонс /хаяг/
байршуулах, албан өрөөндөө барилгын даацын хана, хийцэд нөлөөлөхгүйгээр
бага оврын сургалтын дэлгэц, хувцасны өлгүүр, зураг, дотор хаалганы хаяг, лацны
суурийг байршуулж болно. Мөн хаяг байршуулсаны төлбөр нэмж төлөхгүй
болно. /Түрээсийн төлбөрт орсон болно/
Зургаа. Түрээсийн байранд засвар хийх.
6.1. “Түрээслэгч” тал засварын хүрээнд барилгын хийц, зохион байгуулалт,
далд монтаж, даацын хана, угсралт, үндсэн хийцэд өөрчлөлт оруулж, гэмтэл
учруулахгүй байх үүрэгтэй.
6.2. “Түрээслэгч” тал нь өрөөндөө засвар хийсэн бол барилгын хогийг
өөрийн зардлаар ачиж цэвэрлэнэ. Б тал тус хогийг байшингийн дотор, гадна ил
задгай, онгорхой байрлуулахыг хориглох ба хог гарсан даруйд нь тухайн өдөрт нь
хогийг байшингаас гаргаж хогийн цэгт зөөвөрлөх үүрэгтэй.
6.3. “Түрээслэгч” тал засвар хийх явцад засварын бараа, бүтээгдэхүүн
болон бусад эд зүйлсийнхээ бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцна.

талуудын гарын үсэг


6

6.4. “Түрээслэгч” тал ажлын байранд засвар хийх зайлшгүй тохиолдолд


түрээслүүлэгч талд танилцуулж, зөвшөөрөл авна.
Долоо. Торгууль
7.1. “Түрээслэгч” тал “Түрээслүүлэгч” талын эд хөрөнгөнд халдан даацын
хана цоолсон, арматур хөндсөн тохиолдолд мэргэжлийн байгууллагын тогтоосон
актын дагуу учирсан хохирлыг төлж, барагдуулна.
7.2. Өндөр хүчдэлийн цахилгаан эх үүсвэр, тогны хүчдэлийг нэмэгдүүлэх
талаар хүсэлтийг “Түрээслүүлэгч” талд тавьж, мэргэжлийн байгууллага, хүмүүсээр
гүйцэтгүүлж, гарах зардлыг нэхэмжлэхийн дагуу шийдвэрлэнэ.
Найм. Гэрээ цуцлах, дуусгавар болох
8.1.Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болон цаашид үргэлжлүүлэн
сунгахгүй болсон тохиолдолд эсхүл аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлээгүй тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцална.
Ес.Бусад зүйл
9.1.Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тамга дарснаар баталгаажна.
Энэхүү гэрээтэй холбогдолтой бизнесийн /нэг мкв талбайн үнэ гэх мэт/ нууцлалыг
Төрийн болон албаны нууцын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд
хадгална.
9.2.Талууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, санал
хүсэлт, шаардлага, маргааныг эвээр зохицуулах үүргийг хүлээх ба хэрэв эвлэрэлд
хүрч чадаагүй бол маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
9.3.Гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал нөгөө талдаа бичгээр
мэдэгдээгүй болон гэрээнд дурдсан бусад гэрээ цуцлах нөхцөл үүсээгүй
тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.
9.4.Гэрээг баталснаас хойш талууд тохиролцсоны үндсэн дээр нэмэлт
өөрчлөлт оруулах шаардлага гарвал тэдгээрийг бичгээр үйлдэж хавсралт болгон
талуудын гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
9.5. Энэхүү гэрээг Монгол хэл дээр 2 хувь үйлдэх ба талууд тус бүр нэг нэг
хувийг хадгална.
9.6. Гэрээнд заагдсан эрх үүрэг талуудын эрх залгамжлагчид нэгэн адил
хамаарна.
9.7. Энэхүү түрээсийн гэрээ байгуулагдсанаар өмчлөлийн хэлбэрт өөрчлөлт
орохгүй болно.

ГЭРЭЭ ТАЛУУД:

талуудын гарын үсэг


7

“ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ”-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: “ТҮРЭЭСЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

“СЭРҮҮЛЭГ КОНСТРАКШН” ХХК-ИЙН “ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ”


МЕНЕЖЕР ТӨСЛИЙН УДИРДАГЧ

Э.ДАВААСҮРЭН
Д.НАРАНЦЭЦЭГ

НЯГТЛАН БОДОГЧ НЯГТЛАН БОДОГЧ


Р.МӨНХНАРАН Б.СОДОВЖАМЦ

Хаяг: Хаяг:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
5-р хороолол, “Бизнес таур” төв 401 тоот
Шуудангийн хайрцаг 14251
Утас: 89000663

талуудын гарын үсэг

You might also like