Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 10

Өвлийн улиралд дулаан хүлэмж барих аргууд

Гадна хүлэмжид жилийн дөрвөн улирал дамнуулан жимс ногоогоо тариалах боломжтой. Үүний тулд дараах
санааг хэдэн аргачлалыг туршаад үзээрэй.
Аргачлал 1: Өөрсдөө кабель утас ашиглах

 
Аргачлал 2: Зориулалтын термостат ашиглах

 
Төмөр каркастай, поликарбонат бүрхэвчтэй хүлэмж
1. Дизайн шийдэл
LPC96S4 хүлэмж нь Голландын Venlo хувилбараар зохион бүтээгдсэн, 3 тасалгаатай хүлэмж юм.
Тасалгааны өргөн: 9.6м
Секцийн өргөн: 4м
Ханы өндар: 4м
Гол нурууны өндөр: 4.9м
Нийт өргөн: 28.8м (9.6м-ийн өргөнтэй 3 тасалгаа)
Урт: 28м (4м ийн 7 секцтэй)
Нийт талбай: 806.40м2
2. Чанарын үзүүлэлт
Салхины даац: 0.40KN/м2
Цасны даац: 0.30KN/м2
Ургамалын даац: 0.15KN/м2
Бороожуулалт: 140мм/цаг
Цахилгаан хангамж: 220V/380V, 50Hz
3. Суурийн дизайн
Дөрвөн талд шугман суурь, дотор талд аяган суурь хийнэ. Хөрсний геологийн бүтцийг харгалзан суурийн
гүнийг тогтооно. Газрын налуугийн тэг цэгээс 0.5м-ийн өндөр хэмжээгээр суурийг тоосгоор хийнэ. Суурь нь ус
болон агааржуулалтын сувагтай байна.
4. Бүрхүүлийн материал
Дулаан орны нөхцөлд дээвэр болон хажуу ханыг 8mm-ийн зузаан 2 давхаргатай поликарбонатаар битүүлнэ.
Монгол орны хүйтэн сэрүүн нөхцөлд 10-12 мм-ийн зузаан 3 давхаргатай поликарбонатаар битүүлэх нь зүйтэй.
Поликарбонат хавтанг тусгай зориулалтын бэхэлгээ ашиглан суурьлуулна. Энэ нь өвлийн улиралд дулааны
алдагдлыг багасгаж, үйл ажиллагааг тогтвортой явуулахад ихээхэн нөлөө үзүүлнэ.
5. Үнийн санал

LPC960S4 загварын хүлэмж

Талбай Нэгжийн
№ Эд анги Тайлбар Нийт үнэ
ба тоо үнэ
Зэврэлтээс хамгаалсан
гальванжуулалттай ган
төмөр, төмөр хавтан, хөнгөн
төмөр каркас
1. Багана: 100×50×2.5мм
2. Чагтан хөндлөвч:
50×50×2.5мм
Үндсэн
1 3. Тулгуур: 50мм Н 806.4м2 20 доллор 16128.00 доллор
каркас
хэлбэрийн ган төмөр, Зузаан
1.45mm
4. Хөндлөвчийн шон: 30мм Н
ган төмөр, Зузаан 1.2мм
5. Усны суваг: Үл зэврэх ган
төмөр, Зузаан 2.5сс, Налуу
2.5%
2 Бүрхүүл ба Дээвэр болон 4 талыг нь 1514.24м2 13 доллор 19685.00 доллор
хөнгөн 8мм-ийн зузаан
цагаан поликарбонат хавтангаар
хийц бүрсэн.
Ультра ягаан туяаны
хамгаалалттай
10 жилийн баталгаатай
Дулаан тусгаарлах чадвар
өндөр
Салхи шуурганд тэсвэртэй
Тусгай зориулалтын хөнгөн
цагаан эд ангиудтай.
1514.24м2 6 доллор 9085.00 доллор
Холбогч эд ангиуд нь үл
зэвэрнэ.
Хөнгөн цагаан, гүйдэг
хаалга.
Хэмжээ: 2.0*2.2м
(Өргөн*өндөр) 850
3 Хаалга 2 ширхэг 1700.00 доллор
доллор
Поликорбанат хавтан:
Дээд талдаа зам төмөртэй,
сайтар бэхлэгдсэн
Үйлдвэрийн үнэ: 46598.00 доллор
Жич: Мэрэгжилтэний зөвөлгөө
Хэрэв полибанат хавтангаар бүрхүүл хийж байгаа бол хөнгөн цагаан хийц нэмж авах хэрэгтэй. Шилээр бүрхүүл
хийж байгаа тохиолдолд хөнгөн цагаан профиль хийц хэрэгггүй.
Туршлагаас харж байхад өвлийн хүлэмжийн Дээврийн хэсгийг поликарбонатаар, Ханыг шилээр хийвэл илүү
сайн байдаг.
6. Нэмэлт сонголтууд

Тоо Нэгжийн Нийт


№ Сонголт Тайлбар
хэмжээ үнэ үнэ
Дотоод Дотоод сүүдрэвчийн систем нь дулааны тэнцвэртэй
1 сүүдрэвчийн байлгаж, нарны хурц туяанаас ногоон ургамалыг 806.4м2 5 4032.00
систем хамгаална. Нээж хаах үйлдлийг удирдах боломжтой.
Дээд зэргийн чанартай сүүдрэвчийн хөшигнүүд,
Гадна удирдах самбар, хөдөлгүүр, холбогч машины
2 сүүдрэвчийн тэнхлэг, 806.4м2 8.8 7096.30
систем Хөдөлгүүрт холбогдсон сараалжууд, араат
дамжуулагчууд
Усалгаатай хамт бордоог хийнэ.
Импортын дээд зэргийн систем
3 Бордоо 1 шир 1065 1065.00
Усны насос болон шүүлтүүрүүд
Бусад дагалдах хэрэгсэл, сэлбэг, төхөөрөмжүүд
4 Дуслын Дуслын усалгааны төхөөрөмж
усалгааны Хаалт, шүүлтүүр, PE хоолой, дуслын усалгааны 806.4м2 1.2 967.70
систем хоолой,
Бороожуулалтын Бороожуулалтын системийн төхөөрөмж 806.4м2 1.2 967.70
Хаалт, шүүлтүүр, PE хоолой, дуслын усалгааны
систем
хоолой,
Дээврийн
Цахилгаан удирдлагын самбараас дээврийн
5 агааржуулалтын 806.4м2 5.2 4193.30
цонхнуудыг нээж хаах төхөөрөмж, сараалжнууд
систем
6 сэнс, 2 сэнс/тогтоогч;
1380*1380*400мм;
6 шир 300 1800.00
Хүчин чадал 42000м3/цаг
Цахилгаан хэрэглээ 1.1квт, 380V, 50HZ
Хүч
нэмэгдүүлсэн Насос, шүүлтүүр, труба, усны эргэлийн систем 1 шир 700 700.00
6
хөргөлтийн Усан хөргөлтийн сараалж, (хөргөлтийн систем)
систем
Зузаан 100мм
Өндөр 1.5м 43.2м2 50 2160.00
Урт 28.8м
Хөнгөн цагаан каркастай
Цонхны тор нь хүлэмжинд ялаа, шумуул, хорхой
7 Цонхны тор 1 шир 1700 2200.00
шавьж орохоос сэргийлнэ.

Агааржуулалтын Агааржуулалтын сэнс


8 6 110 660.00
сэнс Бэхлэгчтэй сэнс
Эргэн тойрон сэрвээтэй гальванжуулсан
Халаалтын
9 радиоторууд, холболтын хоолойнууд, усан халаалтын 806.4м2 19 15321.60
систем
бойлер.
Зөөврийн Зөөврийн вандан (Захиалагчийн өгсөн хэмжээгээр
10 ? 18 ?
вандан загвар дизайныг хийж үйлдвэрлэнэ.)
11 Гэрэлтүүлэг Усанд тэсвэртэй чийдэн. 50м2 / Лампа; 40ватт 16 шир 50 800.00
Хяналтын самбар
Цахилгаан холболтын бүх утаснууд
Удирдлагын Тоноглолууд
12 1 шир 8000 8000.00
систем
Кабель утас
Агааржуулалт, хөргөлт, сүүдрэвч, цонх нээж хааж
систем, гэрэлтүүлгийн автомат удирдлага.
* Үнийн санал захиалагчийн тавьсан шаардлагын дагуу өөрчлөгдөж болно.

7.4 Дуслын усалгааны систем


1) Үндсэн дизайн:
Усан сангаас усыг тодорхой даралт болон тоо хэмжээгээр шахна. Усалгааны системийн дизайны онцлог гэвэл
гидрийн даралтаар усан хангамжыг бүрдүүлэх явдал юм. Энэхүү системийн усны чанар нь хотын усан
хангамжын стандартын дагуу байх ёстой.
2) Зааварчилгаа
Стандарт даралт нь 0.1Mpa байх ба хоолой бүр дээрхи усны урсгалын хэмжээ 2литр/цаг байна. Хоолойнуудын
хооронд 30см байна. Гэвч захиалагч энэ хэмжээг өөрчилж болно. Энэ системийн үндсэн эд анги нь ус
дамжуулах төв шугам, салбар шугам, РЕ хоолой, шүүлтүүр, хаалт, дуслын систем байна.

Зураг дээр: Дуслын усалгааны системийг хийсэн байдал ба түүний эд ангиуд


Мөн түүнчлэн дуслын усалгааны системээс гадна бороожуулалтын төхөөрөмжийг давхар хэрэглэнэ.

7.9 Усан халаалтын систем


Халаалтын эх үүсвэр нь халуун ус байх бөгөөд өвлийн улирал болон хавар намрын улиралд өргөн хэрэглэнэ.
Халаалтын хоолойнууд нь үл зэврэх материалаар хийсэн байна. Цайрдаж хамгаалсан сэрвээт радиаторууд нь
хүлэмжийн нийт талбайд бүрэн хүрэлцэхээр тооцоологдон суурьлагдсан байна.
Халаалтын төхөөрөмж нь гэнэтийн цочир хүйтрэлээс ургацыг хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл юм.
7.11 Гэрэлтүүлгийн систем
Ногоон ургамал гэрэл хамгийн их хэрэгтэй. Ус чийгэнд тэсвэртэй 40 ваттын нэг лампыг 50м 2 талбайд тооцож
байршуулна. Дээрхи талбай бүхий 16 чийдэн хангалттай.
7.12 Цахилгаан хангамж
RVV бүрхүүлтэй кабель утас, хамгаалалтын хоолой, унтраалга, патрон, розетка, гал хамгаалагчууд нь ус
чийгний хамгаалалттай.
Цахилгаан хангамж: 220V/380V;50HZ

Хүлэмжийг хаана хэрхэн байрлуулах вэ?


Нар сайн тусч байхын тулд хүлэмж нь ойр орчмын барилга, модны сүүдэрт орохооргүй, өөрөөр хэлбэл түүний
гадаргууд нар аль болохоор их талбайд тусч байхаар газар байрлуулах нь чухал.
Жилийн 4 улирлын байдлаас хамаарч нарны тусгалын өнцөг байнга өөрчлөгдөж байдаг. Өвлийн нар хүлэмжийн
зөвхөн нэг талд тусдаг бол зуны улиралд хүлэмжийн хананаас гадна дээвэр дээр удаан хугацаагаар дулаанаа
өгдөг.
Манай орны нөхцөлд нэмэлт дулаалгагүйгээр хүлэмжийг өвлийн улиралд ашиглах боломжгүй, харин 3-р сараас
эхлэн төрөл бүрийн ногооны үрслэгээ бэлтгэхэд ашиглаж болох боловч дотор талын зай их, хана өндөртэй
холбогдон шөнөдөө хүйтэн байх тул зориулалтын халаалтын системтэй байх хэрэгтэй.
Хүлэмжийн уртын дагуу салхины урсгалын чиглэл байхаар байрлуулбал зүгээр байдаг.

Хүлэмжийн хэмх тариалах технологи


Агуулга
- Ач холбогдол.
- Биологи шинж чанар.
- Хөрс.
- Үрслэг бойжуулах.
- Өргөст хэмхийн ургалтын үед хийгдэх арчилгаа.
- Хүлэмжинд бордоо хэрэглэх.
- Усалгаа.
- Сорт
.
Ач холбогдол
Хэмхийн үрт жимсний үнэт чанар нь түүний амтлаг байдал нь хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг
идэвхжүүлэн идсэн хоолыг түргэн шингээх үйлчилгээ бүхий пептонжуулагч фермент агуулдагт оршино.

Хэмхэнд таньд өдөр тутамд шаардлагатай бараг бүх витамин байдаг. Зөвхөн нэг өргөст хэмхэнд витамин В1, В2,
В3, В5, В6, фолын хүчил, витамин С, кальци, төмөр, магни, фосфор болон кали агуулагддаг байна.

.
Биологи шинж чанар
Хэмх бол дулаансаг ургамал. Үр соёолж эхлэх доод температур 14-15 0С. Түүнээс дооших дулаанд үр
соёолдоггүй. Үр хамгийн түргэн /3-5 хоногт/соёолох зохистой дулаан нь 25-30 0С байдаг. Хоногийн температурын
хэлбэлзэл 80С-ээс илүү гарахгүй байвал зохино. Гэрэл муутай нөхцөлийг харьцангуй сайн тэсвэрлэдэг ургамал
бол хэмх юм. Хөрс агаарын чийгшлийг онцгой их шаарддаг ургамал. Энэ нь ургамлын үндэсний систем ядмаг,
навчны бүтэцтэй холбоотой.

Ургамал хэвийн өсөж хөгжиж жимслэхэд ХБЧБ-ын 80-аас дээш хувь, агаарын чийгшил 80-90 % байх
шаардлагатай. Хөрс, агаарын чийгшил үүнээс буурахад усны гачигдал үүсч ургамлын өсөлт, жимслэлт зогсоно.
Ийм нөхцөлд үрт жимс жижигэрч, гашуун хэлбэр нь гаж буруу болж, ургамал түргэн хөгширч удалгүй үхдэг.

Хөрсний агааршилт, үржил шимд хэмх онцгой өндөр шаардлагатай. Бүтэц сайтай, үржил шимтэй хөрсөнд хэмх
хамгийн сайн ургана. Байцай, сонгино, лооль дараа тариалахад сайн ургана.

.
Хөрс
Хүлэмжийн хөрсийг бэлтгэхэд хоёр зүйлийг онцгойлон анхаарах хэрэгтэй байдаг.Энэ нь хөрсний агаар нэвтрэх
чадвар, түүнд агуулагдах эрдэс бодисын хэмжээ юм.

Хүлэмжин дэх тариаланд борооны ус нэвтэрдэггүй учраас ургамлын хэрэглээнээс илүү гарсан бордоо болон
эрдэс бодисууд урсаж саармагжилгүйгээр хуримтлагдсаар ургамлын ургалтанд сөрөг нөлөөллийг бий болгодог.
Ингэснээр зарим эрдэс бодисуудын хэмжээ хөрсөнд хэт ихсэх ба хэт багасах бөгөөд ургамал ургахад саад
болохоос гадна өвчлөх нөхцлийг бүрдүүлдэг.
Мөн тодорхой хэмжээний хязгаарлагдсан талбайд тариалалт хийдэг учраас ойр ойрхон газрыг нь хагалах
агротехнологийн арчилгаа хийдгээс шалтгаалж хөрс амархан дагтаршдаг. Иймд хүлэмжийн хөрснийг нягтралаас
хамгаалах үндсэн дээр хүлэр, үртэсээр баяжуулах шаардлагатай.

.
Үрслэг бойжуулах
Хамгаалагдсан хөрсний бүхий л байгууламжид нэгж талбайд маш олон ургамлыг өсөлт хөгжилтийн эхний
тодорхой үе хүртэл ургуулдаг. Дараа нь ургац авах зорилгоор ил болон нийлэг хальсан бүрхүүл дор тухайн
таримлын нэр төрөл, сортын онцлогт тохируулан зохистой тэжээлийн талбайд үрслэгийг шилжүүлэн суулгана.

Үрслэгийг зориулалтын хоовон буюу полиэтилэн материалыг ашиглан хийж бойжуулна. Үр тарих хөрсийг
бэлтгэхдээ үржил шимт хөрс, сайтар ялзарсан бууц, элс зэргийг 2:1:1 хэмжээтэй багсарч хоовонд хийн чийглэж
өгнө. Нэг хоовонд 1-2 ширхэг үрийг 1. 0 см гүнд суулгана.

Үрслэг бойжуулахад тохиромжтой дулаан нь ургамлын цухуйлт хүртэл 25-30 0С, цухуйлтын дараа өдөртөө 20-
240С, шөнөдөө 16-180С байвал хамгийн тохиромжтой. Үрслэгийн усалгааг 20 хэмээс доошгүй бүлээсгэсэн усаар
хийх нь илүү зохимжтой байдаг. Шилжүүлэлтэд бэлэн болсон хэмх 3-4 жинхэнэ навчтай байвал зохино.

.
Өргөст хэмхийн ургалтын үед хийгдэх арчилгаа
Хөнгөн саармаг болон сул хүчиллэг хөрс тохиромжтой (6.4-7). Хүчиллэг
Хөрсний чанар (pH)
хөрсийг 3-4 жил тутамд саармагжуулах шаардлагатай.

Усалгаа Ургалтын хугацаанд 8-10 удаа услах ба үр жимс үүсэх үед хамгийн
ихээр ус шаардана.

Үрслэг бойжуулах үед усалгааны горим баримтлагдаагүйгээс ургамал


сульдах аюултай.

Хэмхийн үрийг тарихын өмнө ариутгана. Тариалах хүлэмжний төрлөөс


Үрийг тарилтанд бэлтгэх
шалтгаалж үрслэгийг бэлтгэхдээ хугацааг тохируулна.

Хэмх нь үржил шим сайтай, ялзмагаар баялаг хөрсөнд сайн


ургана.Нэмэлт бордоо:
Бордох

Бууц, NPK 30:20:6

Үрслэг тарих, бойжуулах Үрслэгийг талбайд тарихаас өмнө 20-30 хоногийн өмнө тарина.

Тарих бүдүүвч Тохиромжтой тэжээлийн талбай 70х40 см

Тарих гүн Үрийг 1.0см гүнд суулгана.

Сойж уях 30-40 см өндөр болмогц зориулалтын зөөлөн уяагаар сойж уяна.

Өвчин: Бактерийн өнцгөн толбожилт, альтернариоз, антракноз, хуурмаг


гуалах

Хортон: шүлхий хачиг, цагаан далавчтан, бөөс


Өвчин, хортон

Арчилгаа
Ургалтын хугацаанд 5 удаа сийрүүлэх, бордох, услах, хог ургамал устгах
зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Танал тайралтыг 1-5 –р үеийн салаа
мөчрийг нэг жимс, нэг навч гэсэн дарааллаар танана. Үүнээс хойш
сортын онцлогоос нь хамаарч таналт хэлбэржүүлэлтийг сонгоно.

Үр жимсийг хураахдаа зориулалтын хайч хэрэглэнэ. Хураалтыг 3 хоног


Хураалт
тутамд түүвэрлэн хураана.

.
Хүлэмжинд бордоо хэрэглэх
Хүлэмжийн нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бордох системийг мөрдөнө. Бордох
системд тарилтын өмнөх үндсэн бордоо, тарилтын үеийн болон ургалтын хугацааны нэмэлт тэжээл ордог.
Хүлэмжинд эрдэс болон биологийн гаралтай бууц, бууцны шингэн, биоялзмаг, азофос, ризобактерийн
бордоонуудыг өргөн хэрэглэх нь зүйтэй.

Усалгаа
Хүлэмжинд дуслын усалгааны систем тохиромжтой. Хөрсний зохистой чийгийн хэмжээ ургамал ургалтын эхэн
үед ХЧББ-ийн 75-80%, жимслэлтийн үед 85-90% гэж үздэг. Хөрсөн дэх чийг илүүдэх юмуу дутагдвал ургамлын
өсөлт хөгжилтийн хэмнэл алдагдаж үрэвч гөвөгдөх, навч унах, үр жимс хэлбэр дүрсээ алдах, улмаар ургац
буурахад нөлөөлөх тул усалгааг цаг хугацаанд нь хийж байх шаардлагатай.

Сорт
Сортын нэр: Saladin F1

Ирээдүйтэй сортоор 2016 онд батлагдсан. Эртийн болцтой, ургац арвинтай, үрслэг шилжүүлэн суулгаснаас анхны
хураалт 63-73 хоногт эхэлдэг. Үр тарьсанаас хойш 1-3 хоногийн дараа цухуйна. Цухуйлтын жигдрэлтээс үр жимс
боловсролт 110 хоногт үргэлжилнэ. Үрслэг шилжүүлэлт сайн даадаг, амьдралт 98-100 % байдаг. Судлагдсан
жилүүдэд нэгж талбайгаас 13.8-14.2 кг/м2 ургац өгсөн байна.

You might also like