Untitled

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Лабораторийн ажил №2

HTTP, HTTPS протоколууд


ХШУИС, ЭХИТ, СҮЛЖЭЭНИЙ ТЕХНОЛОГИ
Б.БАЗАРДОРЖ, 19B1NUM1071
Ажлын зорилго
● Энэхүү лабораторийн ажлаар TCP/IP сүлжээний хэрэглээний давхаргын
протоколууд болох HTTP, HTTPS протоколууд, түүний ажиллагааны
зарчмын талаар судална.

Үндсэн ойлголт
HTTP (Hypertext Transfer Protocol) нь төхөөрөмж хооронд HTML файлуудыг
дамжуулахад ашиглагдана. HTTPS нь тухайн файл мэдээллүүдийг шифрлэж өгдөг.

Туршилт

Cisco Packet tracer програмыг нээж дараах топологийг байгуулаарай.

Даалгавар

1. Топологийг байгуулсны дараа Desktop -> Web browser хэсэгт PC0-ээс Web server
рүүхандах, Laptop -оос Web server рүү хандаж веб хуудасны ажиллагааг шалга.

2. Зурагт үзүүлсэнээр Simulation Panel дээр бүх боломжитпротоколуудын жагсаалт


харагдах бөгөөд Show all/None (1) дарж бүх протоколыг идэвхгүй болсны дараа, Edit
Filters (2) дарж, HTTP, HTTPS, TCP протоколуудыг (3) идэвхжүүлнэ.
Сорих асуулт
Туршилт 1.
Вэб хөтөчийг нээж http://gaia.cs.umass.edu/wireshark-labs/HTTP-wireshark-file1.html хаяг
руухандаж энгийн html хуудсыг дуудах ба Wireshark програмыг зогсооно. Хоёр HTTP
мессэжийгбарих бөгөөд дараах асуултад хариулаарай.

1. Веб хөтөч HTTP 1.0 эсвэл HTTP 1.1 аль хувилбар дээр ажиллаж байна вэ? Сервер талд
HTTP ийн аль хувилбарыг ашиглаж байна вэ?
Хөтөч болон сервер хоёр хоюулаа HTTP 1.1 хувилбар дээр ажиллаж байна.

2. Өөрийн компьютер болон серверийн IP хаяг ямар байна вэ?


Миний IP хаяг: 192.168.1.5
Серверийн хаяг: 128.119.245.12

3. Серверээс ирж байгаа хуудасны төлөвийн код (status code) ямар байна вэ? Бусад
төлөвийн кодыг бие дааж судалж, тайланд оруулна уу.
Төлөвийн код нь 200 буюу ОК гэсэн утгатай код ирсэн. Энэ нь хүсэлт амжилттай болснийг
харуулж байна.

4. Серверээс ирж байгаа хуудас сервер дээр хамгийн сүүлд хэзээ өөрчлөлт орсон
байна вэ?
2023 оны 2 сарын 20-ны Даваа гарагийн 06:59:01 цагт өөрчлөлт орсон байна.

5. Вэб хөтөч рүү хэдэн байтын өгөгдөл ирсэн бэ?


540 bytes өгөгдөл ирсэн.
6. Пакетыг хоёрт эсвэл 16-аар харах боломжтой цонхонд харуулж байгаа түүхий
өгөгдлийг (raw data) сайтар ажиглаж, уг өгөгдөл дотор пакетын жагсаалтын цонхонд
харагдаагүй толгой (headers) хэсэг байгааг ажиглаж, тайланд тусгаж оруулна уу

Туршилт 2.
Эхлээд туршилт хийхээс өмнө веб хөтөчийн кэшийг цэвэрлэх шаардлагатай.
Wireshark програм ажлуулж, холбогдох интерфэйсийн сүлжээний урсгалыг барьж
эхлээрэй. Веб хөтөчийг нээж
http://gaia.cs.umass.edu/wireshark-labs/HTTP-wireshark-file2.html хандаж хуудсыг дуудах ба
дахин F5 товчийг дарж уг хуудсыг дахин дуудаарай. Wireshark програмыг зогсоож,
шүүлтүүр талбарт “http” утгыг оруулах бөгөөд дараах асуултад хариулна уу.

1. Эхний HTTP GET хүсэлт мессэжийн агуулгыг ажиглан, “IF-MODIFIED-SINCE” мөр байна
уу?
Энэ хэсэгт IF-MODIFIED-SINCE мөр алга байна.

2. F5 дарах үеийн HTTP GET хүсэлтийн агуулгыг ажиглаж, “IF-MODIFIED-SINCE”талбар


байна уу, байвал ямар утга илэрхийлж байгааг тайлбарлана уу.

Энэ хэсэгт харин байна. Wireshark дахь If-Modified-Since нь вэб хуудсыг хамгийн сүүлд хүсэлт
гаргаснаас хойш өөрчилсөн эсэхийг тодорхойлоход ашигладаг HTTP толгой хэсэг юм.
3. Хоёр дах HTTP GET мессэжийн хариу мессэжид ирсэн төлөвийн код болон
нэршил(status code, phrase) ямар байна вэ? Яагаад ийм байгааг тайлбарлана уу.
Төлөвийн код нь 304 гэсэн кодтой байна. Энэ нь not modified буюу өмнөх өгөгдлөөсөө
өөрчлөгдөөгүй гэсэн утгыг агуулж байна.

Туршилт 3.
Одоо их хэмжээний өгөгдөл татаж авах тухай судална. Wireshark програмыг ажлуулж,
холбогдох интерфэйсийн сүлжээний урсгалыг барьж эхлээрэй. Веб хөтөчийг нээж
http://gaia.cs.umass.edu/wireshark-labs/HTTP-wireshark-file3.html хандаж хуудсыг дуудна.
Wireshark програмыг зогсоож, шүүлтүүр талбарт “http” утгыг оруулах бөгөөд дараах
асуултад хариулна уу. Энэ өгөгдөл нь 4500 байтын хэмжээтэй тул нэг TCP пакетаар
дамжуулах боломжгүй. Тиймээс хэд хэдэн TCP сегментэд хуваагдаж дамжсан байгааг
ажиглаж, тайланд хавсаргана уу.

1. Вэб хөтөчөөс хэдэн HTTP GET мессэж илгээгдэж байна вэ?


1 мессэж илгээгдсэн байна.

2. Хэд дэх пакетад HTTP GET мессэжийн хариутай холбоотой төлөвийн код, нэршил
агуулагдаж байна вэ? Хариуд агуулагдаж байгаа төлөвийн код, нэршил ямар байна
вэ?

352 дахь пакет нь HTTP GET мессэжийн хариуг илгээж байна. 200 төлөвийн кодтой html файл
байна.
3. Нэг HTTP мессэжийг дамжуулахад хэдэн TCP сегмент ашиглаж байна вэ?

4861 bytes хэмжээтэй 4 segment ашигласан байна.

Туршилт 4.
Эмбедэд объект татаж авахад юу болох талаар судална. Эхлээд туршилт хийхээс
өмнө веб хөтөчийн кэшийг цэвэрлэх шаардлагатай. Wireshark програм ажлуулж,
холбогдох интерфэйсийн сүлжээний урсгалыг барьж эхлээрэй. Веб хөтөчийг нээж
http://gaia.cs.umass.edu/wireshark-labs/HTTP-wireshark-file4.html хандаж хуудсыг дуудна.
Wireshark програмыг зогсоож, шүүлтүүр талбарт “http” утгыг оруулах бөгөөд дараах
асуултад хариулна уу. Уг хуудсад текст болон 2 зураг агуулагдаж байгаа.
1. Веб хөтөчөөс хэдэн HTTP GET хүсэлт илгээгдэж байна вэ? Эдгээр GET хүсэлтүүд ямар
IP хаяг руу илгээгдэж байгааг ажиглаж, тайландаа тусгаарай.
Хөтөчөөс 3 ширхэг HTTP GET хүсэлт илгээгдэж байна. Эхний 2 хүсэлт нь серверийн IP-руу
илгээгдэж байгаа бөгөөд харин сүүлийнх нь сервер өөр серверээс өөр дээрээ дуудаж буй
зургийг серверрүү хүсэлт илгээгдэж байна гэсэн дүгнэлт хийлээ.

2. Веб хөтөч хоёр зургийг татахдаа цуваа эсвэл параллелийн аль хэлбэрээр татсан
бэ?
Цуваа хэлбэртэй татагдсан байна.

Туршилт 5.
Вэб хуудас руу хэрэглэгчийн эрхээр нэвтэрч орох үед юу болдог талаар судална.
Wireshark програм ажлуулж, холбогдох интерфэйсийн сүлжээний урсгалыг барьж
эхлээрэй. Веб хөтөчийг нээж
http://gaia.cs.umass.edu/wireshark-labs/protected_pages/HTTP-wiresharkfile5.html хандаж,
хэрэглэгчийн нэр: “wireshark-students”, нууц үг: “network” байна. Wireshark програмыг
зогсоож, шүүлтүүр талбарт “http” утгыг оруулах бөгөөд дараах асуултад хариулна уу

1. Эхний HTTP GET мессэжийн хариу мессэжийн төлөвийн код болон нэршил ямар
байна вэ?

2. Хоёр дах удаа HTTP GET мессэж илгээхэд, HTTP GET мессэжид ямар шинэ
талбарагуулагдсан байна вэ?

You might also like