Lab Manual 8

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Дохио ба Систем Лабораторийн ажил 8 [C1]

_ ^
Гиббсийн үзэгдэл болон Нэр:
Парсевалын чадлын теорем
Анги:
Огноо: YYYY / MM / DD

Дүн: A | B =
Шалгасан:
_ ^

1 Зорилго
Энэхүү лабораторийн ажлаар Гиббсийн үзэгдэлтэй танилцаж, Парсевалын чадлын теорем ашиглан
дундаж чадлыг тооцоолж сурна.

2 Онолын үндэс
2.1 Нийлэлтийн нөхцөл болон Гиббсийн үзэгдэл

Бид үелсэн дохиог Фурье цувааны нөхцөлөөр хязгаарлагдмал тоогоор ойролцоолж болдгийг харсан.
Гэхдээ хязгааргүй цуваа нь υ(t) болон нэгдэх үү? Нийлэлтийг судлахдаа нарийн математик аргач-
лалыг анхаарах хэрэгтэй болдог ба үүний оронд бид нотлох ямар нэгэн чухал үр дүнгийн заримыг
нь тусгах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Ziemer,Tranter болон Fannin (1998) эсвэл Stark,Tuteur
болон Anderson (1988) зэрэг номуудаас судална уу.
Дараах байдлаар Фурье цувааны өргөжүүлэлтийн Dirichlet нөхцөлийг тодорхойлбол: Үелсэн функц
υ(t)-ийн нэг үеийн хамгийн дээд болон доод утга нь тасалдалтай төгсгөлөг тооны байдаг. υ(t) нь
зайлшгүй нэгтгэгдэж байгаа тохиолдолд υ(t)-ийн нэг үе хязгаарлагдмал талбайтай байдаг. Үүний
Фурье цуваа нь оршин байдаг бөгөөд υ(t) нь үргэлжилсэн, нийлэлт нь нэгэн жигд байна. Энэ нөх-
цөл нь хангалттай байдаг ч заавал тавигдах шаардлагагүй.
Өөр нэг нөхцөл нь υ(t)-ийн квадратын нэгдэл байх ба ингэснээр |υ(t)|2 чадлын дохионы нэг үед
ижилхэн хязгаарлагдмал талбайтай байна. Энэ нөхцөлд цувааны дундаж нийлэлт нь


N
υN (t) = cn ej2πnf0 t
n=−N
дараа нь

lim |υ(t) − υN (t)|2 dt = 0
n →∞ T0

Өөрөөр хэлбэл υ(t) болон υN (t)-ийн хэсэгчилсэн нийлбэрийн хооронд дундаж квадратын зөрүү
байхгүй байхаар энэ нэр томъёог оруулсан.
υ(t)-ийн абсолютийн нэгдэл эсвэл нэгдлийн квадрат ямар байгаагаас үл хамааран цувааны тасрал-
тын цэгт Гиббсийн үзэгдэл гэж нэрлэгддэг үзэгдэл гарч ирдэг. Зураг (2)-д t = t0 үед алхамын
тасралтын үзэгдэлийг харуулсан байна. Хэсэгчилсэн нийлбэр υN (t) нь тасралтын маш боломжийн
дунд цэгт нийлнэ. Гэсэн хэдий ч тасралт тус бүрийн тал болох υN (t) нь T0 /2N зөрөх хэлбэлзлийн
үетэй ба N нь бие даасан бөгөөд чихний өндөр peak утга нь шатны өндрийн 9 хувьтай тэнцүү ут-
гатай хэлбэлзэн өсдөг. Тиймээс N → ∞ дөхөх тусам Зураг (1c)-д үзүүлсэн шиг "Гиббсийн чих"гэж
нэрлэдэг үзэгдэл нь тасархайн дээр болон доор нэмэгдсээр хэлбэлзэл нь унтралттайгаар хэзээ ч
алга болдоггүй. Цааш нь Гиббсийн үзэгдлийг харуулсан Matlab жишээг Kamen болон Heck (1997,
Chap.4)-ээс судлаарай.
Бодит дохио нь тасралтгүй байх ёстой учир Гиббсийн үзэгдэл тохиолдохгүй бөгөөд бид υ(t)-тэй
адилхан гэх Фурьегийн цувааг боловсруулах үндэслэлтэй. Харин тэгш өнцөгт пульсийн цуваа шиг

МУИС-ЭХИТ 1
Дохио ба Систем Лабораторийн ажил 8 [C1]

Зураг 1: Тэгш өнцөгт пульсийн цувааг Фурье цуваанаас сэргээн байгуулах.

болгож бүрдүүлсэн дохионы загварууд нь ихэвчлэн тасалдалттай байдаг. Тийм болохоор та ийм
загвар дээр ажиллаж байхдаа нийлэлтийг анхааран гүйцэтгэх хэрэгтэй. Бас Гиббсийн үзэгдэл нь
бодит дохиог ашиглаж шүүлтүүрийн хэлбэр гаргах ач холбогдолтой юм. Идеал шүүлтүүр нь тэгш
өнцөгт пульс шиг хэлбэртэй байдаг нь хугацааны дохиог гажуудалд хүргэж спектрийг тасалдалт-
тай болгодог. Үүнийг үзэх өөр нэг арга нь хугацааны дохиог тэгш өнцөгт шүүлтүүрийн үр дүнгээр
давтамжын домэйны дохиогоор үржүүлж sinc функцаар конволюц хийх юм. Тиймээс бодит програ-
мууд нь ийм Hamming буюу Hanning цонх зэргийг хугацааны давтамжийн шинж чанараар бусад
цонхны хэлбэрийг ашигладаг. Цонхны хэлбэрийн нөлөөний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг
Oppenheim, Schafer болон Buck (1999)-с үзнэ үү.

2.2 Парсевалын чадлын теорем

Парсевалын теорем нь үелсэн дохионы Фурье коэффициент болон дундаж чадал P -тэй холбоотой
юм. Теоремыг тодорхойлохын тулд бид эхлээд
∫ ∫
1 1
P = |υ(t)|2 dt = υ(t)υ ∗ (t)dt
T0 T0 T0 T0
Одоо түүний экспоненциал цувааг υ ∗ (t) солиход

∑ ∞

υ ∗ (t) = [cn ej2πnf0 t ]∗ = c∗n e−j2πnf0 t
n=−∞ n=−∞

болох ба ингэснээр

МУИС-ЭХИТ 2
Дохио ба Систем Лабораторийн ажил 8 [C1]

Зураг 2: Зөрөх хэлбэлзлийн үе болон Гиббсийн чих

∫ [ ∞
]
1 ∑
P = υ(t) c∗n e−j2πnf0 t dt
T0 T0 n=−∞
∑∞ [ ∫ ]
1
= υ(t)e−j2πnf0 t dt c∗n
n=−∞
T0 T0

бөгөөд нийлбэр доторх интеграл нь cn -тэй тэнцүү байна. Иймээс



∑ ∞

P = cn c∗n = |cn |2 (1)
n=−∞ n=−∞

энэ нь Парсевалын теорем юм.


Үүний үр дүнд спектрийн тайлбар нь маш энгийн болно:

Дундаж чадлыг далайцын шугамны |cn | = |c(nf0 )|-ын өндрийг квадрат зэрэг дэвшүүлэн, нэмж
олж болно.

Тэгшитгэл (1)-д дохионы давтамжийн агууламж нь харьцангуй далайцын спектр давамгайлсан


үүргийн талаар бид өмнө тайлбарт онцолсон ба фазын спектрийг хамруулаагүй гэдгийг анхаарах
хэрэгтэй. Тэгшитгэл (1)-г цаашид тайлбарлахын тулд υ(t)-ийн экспоненциал Фурье цувааны өр-
гөтгөсөн хэлбэр болох cn ej2πnf0 t нь фазоруудын нийлбэр байдаг гэдгийг санах хэрэгтэй. Фазор тус
бүрийн дундаж чадлыг хялбархан харуулахын тулд

⟨|cn ej2πnf0 t |2 ⟩ = |cn |2 (2)


Тиймээс Парсевалын теоремоор дундаж чадал нь суперпозицыг илэрхийлэх ба υ(t)-ийн нийт дун-
даж чадал нь фазорын бүрэлдэхүүн хэсгүүдийн дундаж чадлын нийлбэр байна.
Фурье цуваатай холбоотой хэд хэдэн зарим теоремуудыг энд дурдсан болно. Гэсэн хэдий ч Бү-
лэг 2.3-д Фурье хувиргалтын теоремуудын тусгай тохиолдлыг авч үзсэн нь илүү тохиромжтой гэж
үзсэн. Хүснэгт T.2-д холбооны системд тулгардаг янз бүрийн үелсэн долгионы хэлбэрийн Фурье
коэффициентийн зэрэгцээ, үр дүнгийн заримыг нь жагсаасан болно.

3 Гүйцэтгэх ажлууд
3.1 A = 4 далайцтай, T = 0.0001 үетэй, τ = T2 пульсийн өргөнтэй υ(t) үелсэн тэгш өнцөгтийн Фурье цуваа
нийлж байгааг болон цувааны гишүүдийн хувь нэмэр, нөлөөг харуулах

ϵN = |υ(t) − υN (t)|2 dt
T0

МУИС-ЭХИТ 3
Дохио ба Систем Лабораторийн ажил 8 [C1]

квадрат зөрүүг N -ээс хамааруулан бодож графикаар харуул. Үүнд:


N
υN (t) = cn ej2πnf0 t
n=−N

υ(t) εΝ −5
10 x 10
1.5
9

6 1

2 0.5

0 t
−1
−1 −0.5 0 0.5 1 0 Ν
−3 0 2 4 6 8 10
x 10

3.2 Дээрх υ(t) дохионы Фурье цувааг эхний N = 1, 3, 7, 100 утгуудад бодож Гиббсийн үзэгдлийг ажигла.
Дээрхи утгуудад Гиббсийн чихний өндөр болон зөрөх хэлбэлзлийн үеийг тооцолж дүгнэлт хий.

N = 1 үед N = 3 үед
υ(t) υ(t)
10 10

9 9

8 8

7 7

6 6

5 5

4 4

3 3

2 2

1 1

0 t 0 t
−1 −1
−1 −0.5 0 0.5 1 −1 −0.5 0 0.5 1
−3 −3
x 10 x 10

....................................................................... .......................................................................
....................................................................... .......................................................................

МУИС-ЭХИТ 4
Дохио ба Систем Лабораторийн ажил 8 [C1]

N = 7 үед N = 100 үед


υ(t) υ(t)
10 10

9 9

8 8

7 7

6 6

5 5

4 4

3 3

2 2

1 1

0 t 0 t
−1 −1
−1 −0.5 0 0.5 1 −1 −0.5 0 0.5 1
−3 −3
x 10 x 10

....................................................................... .......................................................................
....................................................................... .......................................................................

3.3 Дээрх υ(t) тэгш өнцөгт үелсэн дохионы дундаж чадлыг хугацааны илэрхийллээс болон Парсевалын
чадлын теорем ашиглан бодож, харьцуулан дүгнэлт хий.

3.4 Парсевалын теоремыг ашиглан дараах дохионы спектрээс чадлыг P тооцоол.

7
5 5
4 4

f
-60 -20 0 20 60
(a)

120°
90°

f
0

-90°
-120°
(b)

Зураг 3: ω(t) = 7 − 10 cos(40πt − 60◦ ) + 8sin 120πt дохионы спектр

............................................................ ............................................................ ............................................................


............................................................ ............................................................ ............................................................

4 Шалгах асуулт
4.1 Дирихлейн нөхцөл гэж юу вэ?

МУИС-ЭХИТ 5
Дохио ба Систем Лабораторийн ажил 8 [C1]

4.2 Фурье цувааны коеффициентоор дундаж чадал олох томъёог бич.

4.3 Гиббсийн үзэгдэл гэж юу вэ?

МУИС-ЭХИТ 6

You might also like