Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Компьютерийн сүлжээ - ECEN213

Лабораторийн ажил №7
Чиглүүлэлтийн протокол

Ажлын зорилго
Энэхүү ажлаар статик, динамик чиглүүлэлтийн протоколын болон рүтэр төхөөрөмж
хэрхэн өгөгдлийг чиглүүлж ажиллаж байгааг судлана.

Үндсэн ойлголт
Рүтэрийн тусламжтайгаар интернэт сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
боломжтой байдаг. Тэгвэл рүтэр нь 2 болон түүнээс дээш гадаад сүлжээнүүдийг хооронд нь
холбоход ашигладаг сүлжээний төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь OSI моделийн 3-р
түвшинд ажилладаг. Гол үүрэг нь тухайн сүлжээнээс гарч буй болон орж ирж байгаа
мэдээллийг хамгийн дөт замаар дамжуулах явдал юм. Сүлжээ хооронд найдвартай
мэдээллийг дамжуулахын тулд хувааж багцалдаг. Энэ багц мэдээлэлд нь өгөгдөл, мөн
илгээж буй болон хүлээн авч буй төхөөрөмжийн IP хаяг агуулагдсан байдаг. Рүтэр нь IP
протоколоор ажилладаг учраас илгээж буй багцын хүлээн авах талын IP хаягийг шалгаж ,
хамгийн дөт замыг сонгож дараагийн рүтэр лүү илгээдэг. Үүнийг хийхдээ замчлалын
хүснэгт буюу чиглүүлэгчийн хүснэгт (routing table) –ээр аль сүлжээ рүү дамжуулахад
хамгийн дөт байхыг (уг хүснэгтээс) олоод дараагийн зангилаа руу дамжуулна.
Чиглүүлэлт нь дотроо статик болон динамик гэсэн хоёр төрөлд хуваагддаг.
Статик чиглүүлэлт нь сүлжээний админ чиглүүлэгч төхөөрөмж дээр өөрөө тохиргоог
хийж уг тохиргоо нь хамгийн сайн зам болж чиглүүлэлтийн хүснэгтэд шууд бичигддэг.
Динамик чиглүүлэлт нь сүлжээний админ чиглүүлэгч төхөөрөмж дээр ямар ямар сүлжээ
байгааг тохируулж өгч чиглүүлэгч төхөөрөмжүүд өөр хоорондоо мэдээллээ солилцон
тухайн ашигласан чиглүүлэлтийн протоколоос хамаарч хамгийн сайн замыг тодорхойлдог.
Динамик чиглүүлэлтийн протокол нь дотроо Distance-vector болон Link-state гэсэн төрөлд
хуваагддаг.
Distance-vector routing protocols - Очих сүлжээний зайнаас хамаарч хамгийн сайн замыг
сонгодог. Чиглүүлэгч төхөөрөмжөөр дамжин гарч байгаа пакетийг хамгийн богино
замаар дамжуулна. Өөрөөр хэлбэл тухайн пакетийг хамгийн цөөн hop-оор дамжуулж,
хүлээн авагчид хүрэх тэр замыг сонгодог. Энэ төрлийн протоколуудын ажиллагааны
зарчим нь чиглүүлэгч төхөөрөмж бүр өөрийн чиглүүлэлтийн хүснэгтээ бүхэлд нь өөрт
холбогдсон байгаа хөрш чиглүүлэгч төхөөрөмжүүдрүү дамжуулдаг.
Link-state routing protocols - Чиглүүлэгч төхөөрөмж нь гурван тусдаа хүснэгт үүсгэж
дамжуулах сүлжээний мэдээллээ үүсгэдэг байна. Мөн дамжуулал хийхдээ хамгийн сайн
буюу ойр замыг сонгохдоо тусгай metric ашиглаж дамжууллын замаа шийддэг.

Чиглүүлэлтийн хүснэгтийг байгуулахдаа:


• Static routing - Чиглүүлэлтийн хүснэгтийг статикаар тохируулах
• Dynamic routing - Тодорхой үүрэгтэй тусгай протоколуудыг ашиглах /жишээ нь: RIP,
IGRP,OSPF гэх мэт/
Компьютерийн сүлжээ - ECEN213

Статик чиглүүлэлт тохируулах нь:


Комманд Тайлбар
Алхам 1 configure terminal Global configuration горим
Example:
Router# configure terminal
Router(config)#
Алхам 2 ip route {ip-prefix | ip-addr ip-mask} Статик чиглүүлэлтийг хөрш
{[next-hop | nh-prefix] | [interface next- чиглүүлэгчийн IP хаяг эсвэл
гаралтын интерфэйсээр
hop | nh-prefix]} [tag tag-value [pref] тохируулж болно.
Example:
Router(config)# ip route
192.0.2.0/8 FastEthernet0/1 or
192.0.2.4
Алхам 3 show ip route Статик чиглүүлэлтийн
Example: мэдээллийг харах

Router#show ip route
Компьютерийн сүлжээ - ECEN213

Динамик чиглүүлэлт тохируулах нь:


Комманд Тайлбар
Алхам 1 configure terminal Global configuration горим
Example:
Router# configure terminal
Алхам 2 router rip RIP протоколын тохиргооны
горим
Example:
Router(config)# router rip
Алхам 3 network ip-network RIP чиглүүлэлтэнд
Example: хамаарагдах сүлжээнүүдийг
Router (config-router)# network бүгдийг зааж өгөх.
192.168.1.0
Router(config-router)# network
192.168.0.0
Алхам 4 version {1 | 2} RIP version 1 болон RIP
Example: version 2-ийн тохируулах.
Router (config-router)# version 2
Алхам 5 [no] auto-summary Чиглүүлэлтүүдийг нэгтгэж
Example: нэг бүхэл блок болгохгүй
салгаж олон сүлжээгээр
Router(config-router)# no auto-summary
суралцуулах комманд.
Алхам 6 show ip route Чиглүүлэлтийн мэдээллийг
харах
Example:
Router# show ip route
Компьютерийн сүлжээ - ECEN213

Даалгавар: Статик чиглүүлэлт


1.

Зураг 1 Статик чиглүүлэлтийн топологи №1

Дээрх зурагт үзүүлсэн топологийн дагуу сүлжээ байгуул. Бид энэхүү сүлжээний рүүтерүүд
дээр static routing table үүсгэнэ. Router0-ийн дотоод талд 172.16.0.0/26, гадаад талд
10.0.0.0/30, Router1 -ийн дотоод талд 172.16.0.64/26, гадаад талд 10.0.0.0/30 сүлжээний хаяг
тохируулна.

Асуулт: PC0 хэрэглэгчээс PC1 хэрэглэгчрүү эсвэл PC1 хэрэглэгчээс PC0


хэрэглэгчрүү ICMP мессеж явж байгаа эсэхийг шалгана уу. Яагаад?

1.1 Статик чиглүүлэлтийн тохиргоог Router0 болон Router1 дээр тохируулна.


1.2 Тохиргоо амжилттай болсон эсэхийг хэрэглэгч хооронд ICMP мессеж явуулж
шалгаарай.
1.3 Амжилттай болсон бол simulation mode дээр Router0 болон Router1 дээр хэрхэн
чиглүүлж байгааг ажиглаарай.
2.

Зураг 2 Статик чиглүүлэлтийн топологи №2

Дээрх зурагт үзүүлсэн топологийн дагуу сүлжээ байгуул. Бид энэхүү сүлжээний рүүтерүүд
дээр static routing table үүсгэнэ. Router0-ийн дотоод талд 172.16.0.0/26, гадаад талд
10.0.0.0/28, Router1 -ийн дотоод талд 172.16.0.64/26, гадаад талд 10.0.0.0/28, Router2-ийн
дотоод талд 172.168.0.128/26, гадаад талд 10.0.0.0/28 сүлжээний хаяг тохируулна.

2.1 Статик чиглүүлэлтийн тохиргоог Router0, Router1, Router2 дээр тохируулна.


2.2 Тохиргоог хийхдээ PC0 хэрэглэгчээс PC2 хэрэглэгчрүү өгөгдөл дамжихын тулд
Компьютерийн сүлжээ - ECEN213

PC0->Router0->Router1->Router2-PC2 гэсэн төхөөрөмжүүд дамжин явдаг замтай


байна.
Харин PC2-оос PC0-руу өгөгдөл дамжихдаа PC2->Router2->Router0-PC0 гэсэн
төхөөрөмжүүд дамжин явдаг замтай байна.
Үүнтэй адил PC1-ээс PC2-руу өгөгдөл дамжихын тулд
PC1->Router1->Router2-PC2 гэсэн төхөөрөмжүүд дамжин явдаг замтай байна.
Харин PC2-оос PC1-рүү өгөгдөл дамжихдаа PC2->Router2->Router0->Router1-
>PC0 гэсэн төхөөрөмжүүд дамжин явдаг замтай байна.
2.3 Тохиргоо амжилттай болсон эсэхийг simulation mode дээр хэрэглэгч хооронд
ICMP мессеж явуулан дамжиж буй замыг шалгаарай.
2.4 Амжилттай болсон бол simulation mode дээр Router0, Router1, Router2 дээр
хэрхэн чиглүүлж байгааг ажиглаарай.

Даалгавар: Динамик чиглүүлэлт


3.

Зураг 3 RIP чиглүүлэлтийн топологи №1

Дээрхи зурагт үзүүлсэн топологийн дагуу сүлжээ байгуул. Бид энэхүү сүлжээний рүүтерүүд
дээр static routing table үүсгэнэ. Router0-ийн дотоод талд 172.16.0.0/26, гадаад талд
10.0.0.0/30, Router1 -ийн дотоод талд 172.16.0.64/26, гадаад талд 10.0.0.0/30 сүлжээний хаяг
тохируулна.

3.1 Чиглүүлэгч төхөөрөмжүүдэд RIPv2 /Routing Information Protocol version 2/


протоколыг ашиглан чиглүүлэлтийн тохиргоог хийнэ.
3.2 Рүтэр тус бүр тохируулсан чиглүүлэлтийн хүснэгтийг шалга.
3.3 Тохиргоо амжилттай болсон эсэхийг хэрэглэгч хооронд icmp мессеж
явуулан шалгаарай.
4.
Компьютерийн сүлжээ - ECEN213

Зураг 4 RIP чиглүүлэлтийн топологи №2

Дээрхи зурагт үзүүлсэн топологийн дагуу сүлжээ байгуул. Бид энэхүү сүлжээний рүүтерүүд
дээр static routing table үүсгэнэ. Router0-ийн дотоод талд 172.16.0.0/26, гадаад талд
10.0.0.0/28, Router1 -ийн дотоод талд 172.16.0.64/26, гадаад талд 10.0.0.0/28, Router2-ийн
дотоод талд 172.168.0.128/26, гадаад талд 10.0.0.0/28 сүлжээний хаяг тохируулна.

4.1 Чиглүүлэгч төхөөрөмжүүдэд RIPv2 /Routing Information Protocol version 2/


протоколыг ашиглан чиглүүлэлтийн тохиргоог хийнэ.
4.2 Рүтэр тус бүр тохируулсан чиглүүлэлтийн хүснэгтийг шалга.
4.3 Хэрэглэгч хооронд ping ашиглан холболт амжилттай хийгдсэн эсэхийг
шалгаарай.
4.4 PC0-оос PC2-руу icmp пакет аль замаар дамжиж байгааг ажиглаад, Router2
болон Router0 хооронд холбогдсон холбоосыг устгаж дахин ping хийж
дамжуулалтаа ажиглаад, тайлбарлаарай. Хэрэв өгөгдөл дамжихгүй байвал
хийсэн тохиргоог шалгаарай.
4.5 Тохиргоо хийсний дараа дамжуулалт амжилттай болвол бусад хэрэглэгч дээр
4.4-д хийсэн үйлдлүүдийг давтан хийж, дамжуулж буй замуудыг устгах
байдлаар динамик чиглүүлэлт хэрхэн ажиллаж байгааг тайландаа
хавсаргаарай.

Сорих асуулт
1. Статик чиглүүлэлтийн давуу тал болон сул талыг тайлбарла.
2. Хэрэглэгчид байгаа сүлжээнүүдийн хамгийн сүүлчийн ашиглаж болох хаягыг бичнэ
үү.
3. Чиглүүлэгч төхөөрөмжүүд хэрхэн дамжууллын замаа сонгож байгааг тайлбарла.
4. RIP протоколын боломжит замаа сонгох алгоритмыг судалж тайлбарла.
5. 4.4-д заасан үйлдлийг хийж топологи өөрчлөгдөх үед чиглүүлэгч төхөөрөмжүүдэд
ямар процесс болж байгааг тайлбарла.
6. Чиглүүлэгч төхөөрөмж дээрх чиглүүлэлтийн хүснэгт хэрхэн ажилладаг талаар
тайлбарла.

You might also like