Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Хувилбар А

НҮД
Цардмал замд шахагдаж адлагдсан өвсний толгой шоовдорхон бөхөлзөж, хаа нэгтэйгээс буцах цагийн
ганирсан дуу зүрх чим чимхийлгэн хатгах намрын нэгэн өдөр. Тэр өвсний үзүүрт өлгөөстэй мэт сэтгэл минь
дохилзоод байв аа. Би байрныхаа гаднах сандал дээр энэ тэрийг бодмоглонгоо тамхилж суулаа. Тамхины
хууль гэж нэг юм бий ч энэ нь над огтхон ч хамааралгүй, өөр хүмүүст зориулагдсан мэт санагдах тул хээв нэг
тамхилж суугаа минь энэ л дээ. Хүүхдийн тоглоомын талбайг хараад ингэж нэг хэсэг суухад хүүхэд нас руугаа
очсон мэт гэнэн сайхан болчихдог билээ. Хэдэн талаасаа хэрчүүлж тануулсаар байгаад их л зай багатай, алга
дарам төдий болсон энэ талбайд би хүртэл толгойгоо шургуулж амжих юм даа гэж бодохуйяа хэн нэгэнд
буруутай мэт сэтгэгдэл төрөх ажээ.Нэг бодлын байрныхаа жаалуудтай энэ жаахан газрыг нь булаацалдаж
байгаа мэт санагдахад цээж жихүүцлээ. Бие ч зарсхийгээд явчихав. Би уг нь тиймхэн юманд өөрийгөө
эмзэглэн зовинож, өмөлзөн өрвөгнөх хүн биш гэж бодсоор өдий хүрсэн сэн. Тэгсэн чинь тиймгүй бололтой.
Би өөрийгөө таньдаггүй байжээ. Өөрийгөө танихгүй мэт болсон үедээ хүүхэд насандаа очмоор санагддаг юм.
Тэнд дэндүү танил, дэндүү дотно ертөнц минь байдаг билээ. Энэ зуур хүүхэд насныхаа нэгэн томоогүй
дурсамжийг санадаг юм байна.
Манай суманд Сэмэр гэж хоёр нүд нь таг сохор өндөөр хөх өвгөн байдаг сан. Сэмэр гуай учиргүй
сайхан исгэрнэ. Түүнийг хэн бэ гэдгийг манай сумынхны мэдэхээс мэдэхгүй нь олон. Урианхайн Соёд хүн
гэдэг сэн. Хатанбаатар Магсаржавын газарчнаар явж байгаад Цагаан оросуудад баригдаж, гэсгээгдэн хоёр
нүднээсээ салсан юм гэнэ лээ гэх битүү яриа л хааяа нэг хаяагаа сөхсөн гэрт салхи орж ирэх шиг сэвэлзээд
мартагддаг сан. Соёд хөөмий жингэнүүлж, илэн халих мэт исгэрэхдээ гаргуун болохоор тэгж таамагласан
байх ч магад шүү дээ. Ардын дууг ёстой л нэг агаар зүсэж, салхи хуйлран адуу мэт давхитал нь исгэрнэ гээч.
Сохор хүн сонсгол сайтай байдаг юм. Аливаа дуу хуурын нугалаа айзмыг ганц сонсоод л уран ганган хийж
байгаа юм даа гэж сумын клубын эрхлэгч Галдаа гуай түүнийг магтдаг сан. Дууны нугалаа... уран ганган
хийх... гоё хөвөрддөг... гэх мэт үгүүд тэр үедээ надад их л сонин сонсогдож байсан сан.
Тэгээд дууг торго шиг зүйл гэж бодсон. Торго шиг болохоор нь түүнийг нугалж болдог. Түүгээр ч
барахгүй исгэрэн эсгэж янз бүрийн гоё ганган хэлбэр дүрс үүсгэдэг гэж ирээд л элдэв долоон юм бодож,
балчир насныхаа ухааны хэмжээгээр өчүүхэн бөндгөртөө эргэлдүүлж явсан байгаа юм.
Сэмэр гуай ач хүүгээрээ хөтлүүлж хааяа л нэг хэрэг болгож зорьсон айлдаа очно. Миний хувьд Сэмэр
гуайг манайхаар яагаад ирдэггүй юм бол гэж их л горьддог байж. Түүнээсээ болж тэр сохор өвгөний очсон
айлуудад атаархах ч гэх юм уу нэг тиймэрхүү нэг сонин хүсэмжлэл дотор минь нуугдаад байдаг болсон сон.
Сэмэр гуай ач хүү Сүхээгээ “өвөөгийнхөө нүд...” гэж эрхлүүлэх энэрэхийн хооронд дуудна. Би энэ үгийг
сонсоод үеийнхээ хүү Сүхээд ч бас атаархдаг сан. Намайг бол хэн ч тоохгүй. Гэтэл Сүхээ бол өвөөдөө
хамгийн хэрэгтэй, хамгийн чухал хүн нь байж байдаг. Хүүхэд насны гэнэн бодлоороо “Эмээ маань сохордог ч
болоосой. Тэгвэл түүнийг хөтлөөд л... Эмээ миний толгойг илж бас л энэ чинь миний нүд шүү дээ гэнэ дээ”
гэсэн нүгэлтэй юм бодож байснаа хожим санаад голоор нэг юм зурах шиг болж, гэнэн тэнэг үеэ толгой
сэгсрэн шоодож билээ.
Нэг өдөр Сүхээ бид хоёр хуйвалдав. Ингэх гэж их олон юм болсон доо. Мань хашир өвөөгөө хөтлөөд
залхчихсан байсан мөртлөө надаар хөтлүүлэхгүй гээд үнэд орчихдог юм. Арга ядаад түүнд гурван төгрөгийн
жижиг алаг бөмбөгөө өгч байж өвөөг нь хөтөлж айлд хүргэх эрхтэй болсон дог. Сэмэр өвгөн сумын төвийн
баруун урд дэнж дээр байх Чанцал чавганцынх руу очих гэнэ. Чанцал чавганц бол хүүхэд шиг жижигхэн
биетэй, атгын чинээ үрчлээтсэн улаан нүүртэй эмгэн. Гэрээсээ ч том аргал хурааж овоолно. Уг нь малгайн
чинээ аргалынхаа дээрээс нойтон баасаар шавж хатаасаар байж тийм том болгочихно. Хүмүүс энэ сохор
дүлий хоёр чинь хар багаасаа л нэгэндээ сайн байсан юм гэдэг. Таг дүлий мөртлөө энэ сохрынхоо шивнэж
хэлсэн үгийг хүртэл ширхэгчлэн сонсдог юм гэнэ лээ гэж ирээд л амны зугаа болгохыг нэг биш удаа сонсдог
байв. Сэмэр гуай миний гараас атгаснаа,
-Аа чи чинь Цэрэндоржийн дүрсгүй шар шив дээ. Цаад Сүхээ чинь залхуураад байна уу. Тэгвэл яахав
ээ. Чи өвөөгөө хөтлөөд хүргэчихээрэй гэв. Харин Сүхээ тээр тэнд өөрийнх нь өмч болсон алаг бөмбөгний
араас элдээд сөхөөгүй амьтан үлдэв. Би Сэмэр өвөөг хөтлөөд гарч өглөө. Сүхээ өвгөнийг хөтөлж яваа нь
яагаад ч юм надад их содон, хараад баймаар дотно харагддаг сан. Харин тэрхэн үедээ би хэн нэгэнд тийм
дотно дулаан харагдаж чадсан болов уу. Дотно байсан гэж л өөртөө итгэсээр өдий хүрчээ. Өвгөн байсхийгээд
л сэнгэтэл исгэрэхэд зуны бүгчим агаар зад ярагдах шиг сэв сэвхийсэн сэрүүн агаар төдхөнөө үүсэх нь таатай.
Би Сэмэр гуайг гэр лүүгээ дагуулж явах гэтэл нэг л биш ээ. Буруу явж байгааг минь мэдээд байх шиг.
Хөтлүүлсэн гараа чангааж Чанцал чавганцынх уруу цахдаад байх шиг санагдаж байв. Тэхэд нь би,
-Өвөө, өчигдөр орсон борооноос болж жалганд ус дүүрсэн байна. Хоёулаа тойроод явъя гэж заль
зохиов. Тэгээд хөөрхий өвгөний толгойг эргүүлж байгаад гэртээ аваачлаа. Манайх хашаандаа хоёр гэр.
Өвөөгийн жижиг бор гэр миний хувьд энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж бодогддог байжээ. Эмээ минь
бор авдраа уудлахад аль хэдийнэ арааны шүлс асгарчихдаг болохоор тэгж санагдах нь аргагүй шүү дээ. Сэмэр
өвгөн манай гэрийн үүдэнд ирмэгцээ “Би орохгүй” гэж эрс татгалзаж билээ. Түүгээр ч зогсохгүй над руу
цэлхэрч хөшсөн хараагүй нүдээрээ гөлийж байгаад “чи муу зулбасга, миний сохрыг даапаалж өөр газар
авчирна гэнэ ээ” гэж ирээд л ширүүн уурлаж, сүрдмээр юм болов.
Энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж боддог асан өвөөгийнх рүү ч шагайх янзгүй ээ. Чанцал
чавганцынх руу хүргээд өгье гэж хэчнээн гуйсан ч нэг л итгэлгүй, айдастай төрх царайд нь тодроод
хөдөлсөнгүй. Сөхөрч суун, туранхай мөрөө унжуулаад ер босохгүй байлаа. Өвгөн үнэхээр гомджээ. Таг
сохор хүнийг эмзэг талаар нь хуурч мэхэлсэн гэдгээ мэдэгдвэл таван хуруу боовны амтыг гарцаагүй хүртэх
учраас годхийж очоод л Сүхээгээ дагуулж ирж билээ. Өвгөн царайдаа маш гүн зовиур тээж барайсан чигтээ
гэрээдээ буцав.
Түүнээс хойш Сэмэр өвгөн намайг огтхон ч тоохгүй. Сүхээтэй тоглох гэж очсоныг минь яагаад ч
мэдчихдэг юм бүү мэд. Ач хүүгээ надаас хол бай гэж сэмхээн хэлж байхыг нь би нэг бус удаа сонсож, их л
эмзэглэж байсан сан. Тэр үед бас итгэж болохгүй хүний үнэрийг Сэмэр өвгөн мэддэг байх, тэгээд үнэрээр
минь таньчихдаг биз гэж боддог сон. Таг харанхуй тэр өвгөний сэтгэлийн нүд нь намайг хараад л “муу
хүүхэд” гэж таньдаг байсан ч байж мэдэх юм шүү. Хөөрхий тэр өвгөнд итгэл алдаж, нэг удаа ч гэсэн нүд нь
байж чадаагүй хүүхэд насныхаа томоогүй явдлыг санахаар хөнгөн гунигаар хучуулах шиг болдог юм. Сэмэр
өвгөнийг тэр өдөр Чанцал чавганцынд хөтлөөд хүргэчихэн бол хүүхэд ахуйдаа хийсэн хамгийн том буянтай
үйл минь тэр ч байх асан уу. Ингэж бодоод босч гулгуур дээр тоглож байсан бяцхан охиноо хөтлөн гэрээдээ
алхав. Охиноо хөтлөөд харьдаг шиг ээ, Сэмэр өвгөнийг л ганц удаа хөтлөх байсан юм гэх хэг ёгхийсэн бодол
толгойд эргэлдсээр байх юм гээч.
1. “Хатанбаатар Магсаржавын газарчнаар явж байгаад цагаантнуудад баригдан, гэсгээгдэн хоёр нүдээсээ
салсан юм гэнэ билээ" гэж хэн ярьсан бэ?
А клубийн эрхлэгч Галдаа гуай В. Айлын хүү Сүхээ C. Манай сумынхан
D. Баруун дэнжийн Чанцал гуай Е Цэрэндоржийн дүрсгүй шар
2. Зохиогчийн хүүхэд насны адал нь ямар улиралд болсон бэ?
A Намрын сүүл сар В. Өвлийн дунд сар С. Хаврын адаг сар D. Хаврын эхэн сар Е Зуны дунд сар
3. Хүү яагаад өвгөний толгойг эргүүлэн гэр рүүгээ дагуулж явсан бэ?
А. Өвгөнийг анх удаа хөтөлж үзсэн у чир
В. Эмээ болон гэрийнхэндээ гайхуулах гэж
С. Байнга хөтөлж явдаг өвөөтэй болох гэж
D. Хэн нэгэнд дотно, дулаан харагдах аж.
E Өвгөнийг хамгийн сайхан гэрт оруулах гэж
4. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
Толгой шургуулах а. хөтөч болох
Битүү яриа b. үнэн худал мэдэгдэхгүй, тодорхойгүй
Үнэд орох c. байсан ханшнаасаа өсөх
Арааны шүлс асгарах d. багтах шингэх
Нүд нь байх e. сонирхож шохоорхох
A. 1e 2d 3b 4a 5c B. 1d 2c 3a 4e 5b C. 1a 2b 3c 4b 5e D. 1d 2b 3c 4e 5a E. 1e 2b 3c 4a 5d
5. “Чанцал чавганц бол хүүхэд шиг биетэй, атгын чинээ үрчлээтсэн улаан нүүртэй эмгэн” өгүүлбэрийн
тодруулсан хэсэгт ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?
A. Багасгал B. адилтгал С. ихэсгэл D. тойруулал Е. Егөөдөл
6. “Аа чи чинь Цэрэндоржийн дүрсгүй шар шив дээ” гэсэн өгүүлбэрт сэтгэлийн ямар өнгө аяс илэрсэн бэ?
А. чамласан В. Гайхсан С. үл итгэсэн D. өхөөрдсөн Е. Ёжилсон
7. “Энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж боддог асан өвөөгийнх рүү ч шагайх янзгүй ээ” гэсэн
өгүүлбэрийн тодруулсан үгийг хүндэтгэлийн утгатай үгээр солин найруулбал аль нь тохиромжтой вэ?
А. одох В. залрах С. саатах D. орох Е. очих
8. “Эмээгээ сохордог ч болоосой” гэж бодох болсон шалтгаан юу вэ?
А. Эмээгээ хөтөлж явах гэж В. Өвгөний очдог айлуудад атаархаж
С. Эмээгээ Галдан гуайд магтуулах гэж D. бусдад тоогдох гэж
Е. Сайхан хөөмийн дуу сонсох гэж
9. Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
А. Ингэж бодон босож, гулгуур дээр тоглож байсан бяцхан охиноо хөтлөн гэр рүүгээ алхав.
В. Сэмэр өвгөнийг тэр өдөр Чанцал гуайнд хөтлөөд хүргэчихсэн бол хүүхэд ахуйдаа хийсэн хамгийн том
бянтай үйл минь ч тэр байх байсан уу.
С. Хөөрхий, тэр өвгөнд итгэл алдаж, нэг удаа ч гэсэн нүд нь баж чадаагүй хүүхэд насныхаа томоогүй
явдлыг санахаас хөнгөн гунигаар хучуулах шиг болдог юм.
D. Охиноо хөтлөөд харьдаг шигээ Сэмэр өвгөнийг ганц л удаа хөтлөх байсан юм гэх бодол толгойд
эргэлзсээр байх юм гээч.
Е. Таг харанхуй тэр өвгөний сэтгэлийн нүд нь намайг хараад л “муу хүүхэд” гэж таньдаг байсан ч байж
мэдэх юм шүү.
10. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг тодорхойлоорой.
А. Хүний итгэл даах тухай
В. Хүүхэд насны томоогүй зангийн тухай
С. сэмэр гэдэг өвгөний тухай
D. Өвгөний толгойг эргүүлсэн тухай
Е. Муу хүүхэд болсон тухай

Хоёрдугаар хэсэг: /30 оноо/


Санамж:
 Даалгаар тус бүрийн зааврыг анхааралтай уншин гүйцэтгээрэй
 Даалгаврын хариуг шалгалтын даатрин зохих зайд бичин тамдэглээрэй
 Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно,
2.1. Дараах эхийн хэсгийг уншлн зөв бичих дүрмийн алдаатай үг олоод засаж бичээрэй. Алдаатай үг олон зөв
болгон зассан тохиолдол тус бүр 1 оноо /5 оноо/

Энэ өглөө цагаан сорт үүр цай уу, үгүй юу сэрээд холын холд одохыг хүслээ. Тэр элсэн цөлийг
сонгожээ. Тэнд очоод юу ч хийсэн, хэн ч харахгүй. Олны нүднээс холдоё гэж бодоод нисэв. Түүнийг нисэж
явахад талын тарвага, зурам айсангүй. Цагаан сорт биднийг тоохгүй ээ. Тэр бол агуу амьтан, ба бид мэтийн
жижиг амьтанаар хооллохгүй гэсэн шиг гүйлднэ. Цагаан сорт улам дээшилж бүгдийн дээр гарлаа. Олон хоног
хоолгүй байсандаа ч тэр үү бие нь хөнгөхөн, хараа хурц. Түүнээс дээш түүний гарсан өндөрт хэн ч нисэн
ирэхгүй. Газар дэлхийн нүдэнд нь хар будааны ганц ширхэг шиг шунган ороод бяц базхад сарвуунд нь үл
өртөхөөр тийм л жижигхэн харагдана

Алдаатай үг Зассан үг

2.2. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо,
5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш

2.3 Дээрх эхэд зохиолч хүүхэд насныхаа дэггүй явдлын талаар бичжээ. Хүүхэд насанд гэнэн томоогүй зан
хөтөлж, ертөнцийг таних хүсэл буцалж, эрч хүч оргилж байдаг. Эх орны ирээдүй болсон та “Миний
томоогүй үе.” Сэдвээ хүүхэд насанд тохиолдсонгэгээн дурсамжаа сийрүүлэн бичнэ үү.
Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт
мэдээллийг зохистой ашиглан, хэл зүй,найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй бичээрэй. Бичгийн
соёлд. /Үгийн тоо 200-250 /20 оноо/
Хувилбар Б
НҮД
Цардмал замд шахагдаж адлагдсан өвсний толгой шоовдорхон бөхөлзөж, хаа нэгтэйгээс буцах цагийн
ганирсан дуу зүрх чим чимхийлгэн хатгах намрын нэгэн өдөр. Тэр өвсний үзүүрт өлгөөстэй мэт сэтгэл минь
дохилзоод байв аа. Би байрныхаа гаднах сандал дээр энэ тэрийг бодмоглонгоо тамхилж суулаа. Тамхины
хууль гэж нэг юм бий ч энэ нь над огтхон ч хамааралгүй, өөр хүмүүст зориулагдсан мэт санагдах тул хээв нэг
тамхилж суугаа минь энэ л дээ. Хүүхдийн тоглоомын талбайг хараад ингэж нэг хэсэг суухад хүүхэд нас руугаа
очсон мэт гэнэн сайхан болчихдог билээ. Хэдэн талаасаа хэрчүүлж тануулсаар байгаад их л зай багатай, алга
дарам төдий болсон энэ талбайд би хүртэл толгойгоо шургуулж амжих юм даа гэж бодохуйяа хэн нэгэнд
буруутай мэт сэтгэгдэл төрөх ажээ.Нэг бодлын байрныхаа жаалуудтай энэ жаахан газрыг нь булаацалдаж
байгаа мэт санагдахад цээж жихүүцлээ. Бие ч зарсхийгээд явчихав. Би уг нь тиймхэн юманд өөрийгөө
эмзэглэн зовинож, өмөлзөн өрвөгнөх хүн биш гэж бодсоор өдий хүрсэн сэн. Тэгсэн чинь тиймгүй бололтой.
Би өөрийгөө таньдаггүй байжээ. Өөрийгөө танихгүй мэт болсон үедээ хүүхэд насандаа очмоор санагддаг юм.
Тэнд дэндүү танил, дэндүү дотно ертөнц минь байдаг билээ. Энэ зуур хүүхэд насныхаа нэгэн томоогүй
дурсамжийг санадаг юм байна.
Манай суманд Сэмэр гэж хоёр нүд нь таг сохор өндөөр хөх өвгөн байдаг сан. Сэмэр гуай учиргүй
сайхан исгэрнэ. Түүнийг хэн бэ гэдгийг манай сумынхны мэдэхээс мэдэхгүй нь олон. Урианхайн Соёд хүн
гэдэг сэн. Хатанбаатар Магсаржавын газарчнаар явж байгаад Цагаан оросуудад баригдаж, гэсгээгдэн хоёр
нүднээсээ салсан юм гэнэ лээ гэх битүү яриа л хааяа нэг хаяагаа сөхсөн гэрт салхи орж ирэх шиг сэвэлзээд
мартагддаг сан. Соёд хөөмий жингэнүүлж, илэн халих мэт исгэрэхдээ гаргуун болохоор тэгж таамагласан
байх ч магад шүү дээ. Ардын дууг ёстой л нэг агаар зүсэж, салхи хуйлран адуу мэт давхитал нь исгэрнэ гээч.
Сохор хүн сонсгол сайтай байдаг юм. Аливаа дуу хуурын нугалаа айзмыг ганц сонсоод л уран ганган хийж
байгаа юм даа гэж сумын клубын эрхлэгч Галдаа гуай түүнийг магтдаг сан. Дууны нугалаа... уран ганган
хийх... гоё хөвөрддөг... гэх мэт үгүүд тэр үедээ надад их л сонин сонсогдож байсан сан.
Тэгээд дууг торго шиг зүйл гэж бодсон. Торго шиг болохоор нь түүнийг нугалж болдог. Түүгээр ч
барахгүй исгэрэн эсгэж янз бүрийн гоё ганган хэлбэр дүрс үүсгэдэг гэж ирээд л элдэв долоон юм бодож,
балчир насныхаа ухааны хэмжээгээр өчүүхэн бөндгөртөө эргэлдүүлж явсан байгаа юм.
Сэмэр гуай ач хүүгээрээ хөтлүүлж хааяа л нэг хэрэг болгож зорьсон айлдаа очно. Миний хувьд Сэмэр
гуайг манайхаар яагаад ирдэггүй юм бол гэж их л горьддог байж. Түүнээсээ болж тэр сохор өвгөний очсон
айлуудад атаархах ч гэх юм уу нэг тиймэрхүү нэг сонин хүсэмжлэл дотор минь нуугдаад байдаг болсон сон.
Сэмэр гуай ач хүү Сүхээгээ “өвөөгийнхөө нүд...” гэж эрхлүүлэх энэрэхийн хооронд дуудна. Би энэ үгийг
сонсоод үеийнхээ хүү Сүхээд ч бас атаархдаг сан. Намайг бол хэн ч тоохгүй. Гэтэл Сүхээ бол өвөөдөө
хамгийн хэрэгтэй, хамгийн чухал хүн нь байж байдаг. Хүүхэд насны гэнэн бодлоороо “Эмээ маань сохордог ч
болоосой. Тэгвэл түүнийг хөтлөөд л... Эмээ миний толгойг илж бас л энэ чинь миний нүд шүү дээ гэнэ дээ”
гэсэн нүгэлтэй юм бодож байснаа хожим санаад голоор нэг юм зурах шиг болж, гэнэн тэнэг үеэ толгой
сэгсрэн шоодож билээ.
Нэг өдөр Сүхээ бид хоёр хуйвалдав. Ингэх гэж их олон юм болсон доо. Мань хашир өвөөгөө хөтлөөд
залхчихсан байсан мөртлөө надаар хөтлүүлэхгүй гээд үнэд орчихдог юм. Арга ядаад түүнд гурван төгрөгийн
жижиг алаг бөмбөгөө өгч байж өвөөг нь хөтөлж айлд хүргэх эрхтэй болсон дог. Сэмэр өвгөн сумын төвийн
баруун урд дэнж дээр байх Чанцал чавганцынх руу очих гэнэ. Чанцал чавганц бол хүүхэд шиг жижигхэн
биетэй, атгын чинээ үрчлээтсэн улаан нүүртэй эмгэн. Гэрээсээ ч том аргал хурааж овоолно. Уг нь малгайн
чинээ аргалынхаа дээрээс нойтон баасаар шавж хатаасаар байж тийм том болгочихно. Хүмүүс энэ сохор
дүлий хоёр чинь хар багаасаа л нэгэндээ сайн байсан юм гэдэг. Таг дүлий мөртлөө энэ сохрынхоо шивнэж
хэлсэн үгийг хүртэл ширхэгчлэн сонсдог юм гэнэ лээ гэж ирээд л амны зугаа болгохыг нэг биш удаа сонсдог
байв. Сэмэр гуай миний гараас атгаснаа,
-Аа чи чинь Цэрэндоржийн дүрсгүй шар шив дээ. Цаад Сүхээ чинь залхуураад байна уу. Тэгвэл яахав
ээ. Чи өвөөгөө хөтлөөд хүргэчихээрэй гэв. Харин Сүхээ тээр тэнд өөрийнх нь өмч болсон алаг бөмбөгний
араас элдээд сөхөөгүй амьтан үлдэв. Би Сэмэр өвөөг хөтлөөд гарч өглөө. Сүхээ өвгөнийг хөтөлж яваа нь
яагаад ч юм надад их содон, хараад баймаар дотно харагддаг сан. Харин тэрхэн үедээ би хэн нэгэнд тийм
дотно дулаан харагдаж чадсан болов уу. Дотно байсан гэж л өөртөө итгэсээр өдий хүрчээ. Өвгөн байсхийгээд
л сэнгэтэл исгэрэхэд зуны бүгчим агаар зад ярагдах шиг сэв сэвхийсэн сэрүүн агаар төдхөнөө үүсэх нь таатай.
Би Сэмэр гуайг гэр лүүгээ дагуулж явах гэтэл нэг л биш ээ. Буруу явж байгааг минь мэдээд байх шиг.
Хөтлүүлсэн гараа чангааж Чанцал чавганцынх уруу цахдаад байх шиг санагдаж байв. Тэхэд нь би,
-Өвөө, өчигдөр орсон борооноос болж жалганд ус дүүрсэн байна. Хоёулаа тойроод явъя гэж заль
зохиов. Тэгээд хөөрхий өвгөний толгойг эргүүлж байгаад гэртээ аваачлаа. Манайх хашаандаа хоёр гэр.
Өвөөгийн жижиг бор гэр миний хувьд энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж бодогддог байжээ. Эмээ минь
бор авдраа уудлахад аль хэдийнэ арааны шүлс асгарчихдаг болохоор тэгж санагдах нь аргагүй шүү дээ. Сэмэр
өвгөн манай гэрийн үүдэнд ирмэгцээ “Би орохгүй” гэж эрс татгалзаж билээ. Түүгээр ч зогсохгүй над руу
цэлхэрч хөшсөн хараагүй нүдээрээ гөлийж байгаад “чи муу зулбасга, миний сохрыг даапаалж өөр газар
авчирна гэнэ ээ” гэж ирээд л ширүүн уурлаж, сүрдмээр юм болов.
Энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж боддог асан өвөөгийнх рүү ч шагайх янзгүй ээ. Чанцал
чавганцынх руу хүргээд өгье гэж хэчнээн гуйсан ч нэг л итгэлгүй, айдастай төрх царайд нь тодроод
хөдөлсөнгүй. Сөхөрч суун, туранхай мөрөө унжуулаад ер босохгүй байлаа. Өвгөн үнэхээр гомджээ. Таг
сохор хүнийг эмзэг талаар нь хуурч мэхэлсэн гэдгээ мэдэгдвэл таван хуруу боовны амтыг гарцаагүй хүртэх
учраас годхийж очоод л Сүхээгээ дагуулж ирж билээ. Өвгөн царайдаа маш гүн зовиур тээж барайсан чигтээ
гэрээдээ буцав.
Түүнээс хойш Сэмэр өвгөн намайг огтхон ч тоохгүй. Сүхээтэй тоглох гэж очсоныг минь яагаад ч
мэдчихдэг юм бүү мэд. Ач хүүгээ надаас хол бай гэж сэмхээн хэлж байхыг нь би нэг бус удаа сонсож, их л
эмзэглэж байсан сан. Тэр үед бас итгэж болохгүй хүний үнэрийг Сэмэр өвгөн мэддэг байх, тэгээд үнэрээр
минь таньчихдаг биз гэж боддог сон. Таг харанхуй тэр өвгөний сэтгэлийн нүд нь намайг хараад л “муу
хүүхэд” гэж таньдаг байсан ч байж мэдэх юм шүү. Хөөрхий тэр өвгөнд итгэл алдаж, нэг удаа ч гэсэн нүд нь
байж чадаагүй хүүхэд насныхаа томоогүй явдлыг санахаар хөнгөн гунигаар хучуулах шиг болдог юм. Сэмэр
өвгөнийг тэр өдөр Чанцал чавганцынд хөтлөөд хүргэчихэн бол хүүхэд ахуйдаа хийсэн хамгийн том буянтай
үйл минь тэр ч байх асан уу. Ингэж бодоод босч гулгуур дээр тоглож байсан бяцхан охиноо хөтлөн гэрээдээ
алхав. Охиноо хөтлөөд харьдаг шиг ээ, Сэмэр өвгөнийг л ганц удаа хөтлөх байсан юм гэх хэг ёгхийсэн бодол
толгойд эргэлдсээр байх юм гээч.
1. "Аливаа дуу хуурын нугалаа айзмыг ганц сонсоод л уран ганган хийж байгаа юм даа" гэж хэн хэлсэн бэ?
А клубийн эрхлэгч Галдаа гуай В. Айлын хүү Сүхээ C. Манай сумынхан
D. Баруун дэнжийн Чанцал гуай Е Цэрэндоржийн дүрсгүй шар
2. Зохиогч ямар улиралд бага насны явдлаа эргэн дурсаж сууна вэ?
А. Өвлийн дунд сар В. Зуны дунд сар С. Хаврын адаг сар D. Намрын сүүл сар E. Хаврын эхэн
сар
3. Хүү яагаад заль зохиож Сэмэрийг гэр лүүгээ дагуулан явсан бэ?
А. Өвгенийг анх удаа хөтөлж үзсэн учир В. Хэн нэгэнд дотно, дулаахан харагдах гэж
С. Эмээ болон гэрийнхэндээ гайхуулах гэж D. Байнга хөтөлж явдаг өвөөтэй болох гэж
E. Өвгөнийг хамгийн сайхан гэрт оруулах гэж
4. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
Сэтгэл дохилзох а. самууран төөрөх
Гол зурах b. сэтгэл өвдөх
Амны зугаа c. бусдад шоовдорлогдох
Таван салаа боов d. сэтгэл гэгэлзэх
Толгой эргэх e. бусдад алгадуулах
A. 1e 2d 3b 4a 5c B. 1d 2c 3a 4e 5b C. 1d 2b 3c 4e 5a D. 1a 2b 3c 4b 5e E. 1e 2b 3c 4a 5d
5. Хэдэн талаасаа хэрчуулж тануулсаар байгаад их л зай багатай, алга дарам төдий болсон энэ талбай..."
өгүүлбэрийн“ тодруулсан хэсэгт ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?
A. Багасгал B. Егөөдөл С.Иихэсгэл D. Адилтгал Е. Тойруулал
6. “Аливаа дуу хуурын нугалаа айзмыг ганц сонсоод л уран ганган хийж байгаа юм даа” гэсэн өгүүлбэрт
сэтгэлийн ямар өнгө аяс илэрсэн бэ?
А. ёжилсон В. бахадсан С. гайхсан D. баярласан Е. эргэлзсэн
7. "Өвөөгийн жижиг бор гэр миний хувьд энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж бодогддог байжээ." гэсэн
өгүүлбэрийн тодруулсан үгийг хүндэтгэлийн утгатай үгээр солин найруулбал аль нь тохиромжтой вэ?
А. шилтгээн В. орд С. өргөө D. банаг Е. эмбүүл
8. "Муу хүүхэд" гэж нэр зүүсний шалтгаан нь юу вэ?
А. Сүхээг гурван төгрөгийн алаг бөмбөгөр хуурсан.
В. Байрныхаа жаалуудтай энэ жаахан газрыг булаацалдсан,
С. Өвөөгөөсөө залхчихсан байсан ч надаар хөтлүүлэхгүй байсан.
D. Сухээтэй хуйвалдаж өвөөг нь хөтөляе айлд хүргэх болсон.
Е. Хөөрхий өвгөний толгойг эргүүлж байгаад гэртээ аваачсан.
9. Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
А. Ингэж бодон босож, гулгуур дээр тоглож байсан бяцхан охиноо хөтлөн гэр рүүгээ алхав.
В. Сэмэр өвгөнийг тэр өдөр Чанцал гуайнд хөтлөөд хүргэчихсэн бол хүүхэд ахуйдаа хийсэн хамгийн том
бянтай үйл минь ч тэр байх байсан уу.
С. Охиноо хөтлөөд харьдаг шигээ Сэмэр өвгөнийг ганц л удаа хөтлөх байсан юм гэх бодол толгойд
эргэлзсээр байх юм гээч.
D. Хөөрхий, тэр өвгөнд итгэл алдаж, нэг удаа ч гэсэн нүд нь баж чадаагүй хүүхэд насныхаа томоогүй
явдлыг санахаас хөнгөн гунигаар хучуулах шиг болдог юм.
Е. Таг харанхуй тэр өвгөний сэтгэлийн нүд нь намайг хараад л “муу хүүхэд” гэж таньдаг байсан ч байж
мэдэх юм шүү.
10. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг тодорхойлоорой.
А. Сэмэр гэдэг өвгөний тухай
В. Хүүхэд насны томоогүй зангийн тухай
С. Өвгөний толгойг эргүүлсэн тухай
D. Хүний итгэл даах тухай
Е. Муу хүүхэд болсон тухай

Хоёрдугаар хэсэг: /30 оноо/


Санамж:
 Даалгаар тус бүрийн зааврыг анхааралтай уншин гүйцэтгээрэй
 Даалгаврын хариуг шалгалтын даатрин зохих зайд бичин тамдэглээрэй
 Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно,
2.1. Дараах эхийн хэсгийг уншлн зөв бичих дүрмийн алдаатай үг олоод засаж бичээрэй. Алдаатай үг олон зөв
болгон зассан тохиолдол тус бүр 1 оноо /5 оноо/
Тийш зүглэх хэрэггүй. Тарвага зурам байдаггүй. Том ан л байдаг юм. Тэгээд ч тасын нутаг биднийг
очвол тасар татаж мэднэ гэдэг байлаа. Айдас нь хүрсэн хэдий ч тэр тас гэдэгийн барааг харья гэж зориг
шулууджээ. Цагаан сорт наранд улайссан хар хөх хадан уулс, тарвага зурам мэтийн жирийн ан байдаггүй
бололтой балар шугуйн дээгүүр ниссээр, өлгөр хөх хадан дээр ирж буугаад хавь орчиноо харж байтал тэртээх
ойн цоорхойд хэдэн хар юм бvртэлзнэ. Сайн ажиглан харвал өөрөөс нь томгүй бололтой хэдэн хар шувуу том
бутыг булаг татан нааш цааш нь эргүүлж тойруулж харагдана.
Алдаатай үг Зассан үг

2.2. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо,
5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш

2.3 Дээрх эхэд зохиолч хүүхэд насныхаа дэггүй явдлын талаар бичжээ. Хүүхэд насанд гэнэн томоогүй зан
хөтөлж, ертөнцийг таних хүсэл буцалж, эрч хүч оргилж байдаг. Эх орны ирээдүй болсон та “Миний томоогүй
үе.” Сэдвээ хүүхэд насанд тохиолдсонгэгээн дурсамжаа сийрүүлэн бичнэ үү.
Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт
мэдээллийг зохистой ашиглан, хэл зүй,найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй бичээрэй. Бичгийн соёлд .
/Үгийн тоо 200-250 /20 оноо/

You might also like